Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 384

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, “Хайлааст”-ын 5-21 тоотод оршин суух, /РД: ЛЮ62090766, утасны дугаар 95853033/, Боржигин овогт Уртнасангийн Алтанцэцэгийн

“Хөдөлмөрийн дэвтэр болон үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч У.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Б.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

      Хүсэлт гаргагч У.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний  бие шүүхэд ажилласан жилээ тогтоолгох гэж байгаа юм. Гэтэл миний №014049 тоот хөдөлмөрийн дэвтэр, 491653 тоот Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд Дуламсүрэнгийн Алтанцэцэг гэж өөрийн аав Дуламсүрэнгээр овоглож бичигдсэн байгаа ба харин одоогийн иргэний үнэмлэх буюу улсын бүртгэлд өөрийн ээж Уртнасангаар овоглож Уртнасангийн Алтанцэцэг гэж бичигдсэнтэй тохирохгүй байна. Иймээс дээр дурдсан №014049 тоот хөдөлмөрийн дэвтэр, №491653 тоот Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн жинхэнэ эзэмшигч нь Уртнасангийн Алтанцэцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

        Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  Хүсэлт гаргагч Боржигин овогт Уртнасангийн Алтанцэцэг нь “Дуламсүрэнгийн Алтанцэцэг нэртэй, №014049 тоот хөдөлмөрийн дэвтрийн болон №491653 тоот Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч У.Алтанцэцэг нь 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн  Дуламсүрэн овогтой Алтанцэцэг нэртэй хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 04-р сарын 07-ны өдөр нээсэн үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар,

          

          -гэрч Зээрднүүд овогт Мажигсүрэнгийн Батцэнгэл /РД:ЛЮ62041420/-ийн  “Алтанцэцэг нь 1982 онд Сүхбаатар аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор ажилд орж байсан. Би тухайн үйлдвэрт 1980 оноос эхлэн нарийн боовонд нормчин, сүүлд нь бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад хүнсний үйлдвэр нь татан буугдсан. Алтанцэцэгийн аавыг Дуламсүрэн, ээжийг Уртнасан гэдэг хүмүүс байсан. Ээж нь тээврийн товчоонд ажиллаж байсан. Би ээж аавыг нь сайн танина. Алтанцэцэг нь эцгээрээ буюу Дуламсүрэнгээр  овоглодог байсан. Хүнсний үйлдвэрт ажиллаж байхад тушаал нь Дуламсүрэнгийн Алтанцэцэгээр гардаг байсан” гэх мэдүүлэг,

 

         -гэрч Вандай овогт Гомбосүрэнгийн Алтаннавч /РД:ЛЮ59051506/-ийн “Би 1977 онд Хүнсний ТМС төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Хүнсний үйлдвэрт архи, ундааны цехэд ажилд орж байсан. Алтанцэцэг нь 1982 оны 7 сард хүнсний ТМС төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Хүнсний үйлдвэрт нарийн боовчноор ажилд орж байсан. Энэ үеэс л Алтанцэцэгийг таньдаг болсон. Алтанцэцэгийн аавыг Дуламсүрэн, ээжийг Уртнасан гэдэг хүмүүс байсан. Алтанцэцэг нь эцгээрээ буюу Дуламсүрэнгээрээ овоглодог байсан. Иргэний үнэмлэх нь ямар учраас ээжээрээ овоглосныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

          Иймд У.Алтанцэцэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн  491653 дугаартай, Дуламсүрэн овогтой Алтанцэцэг гэсэн нэртэй хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нээсэн 014049 дугаартай, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн жинхэнэ эзэмшигч нь Боржигин овогт Уртнасангийн Алтанцэцэг мөн  болохыг тогтоосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч У.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ЭРДЭНЭЗУУ