Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Солонго,

Уëñûí ÿëëàã÷ С.Баатарсүх,

Ø¿¿ãäýã÷ ******* нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яëëàõ дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Улаан-Ам гэх газар оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн 13 дугаар гудамжны 14 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлггүй, хэрэг хариуцах чадвартай ******* овгийн ******* /*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 23 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн 13 дугаар гудамжны 14 тоот хашааны үүдэнд хохирогч Д.*******ийг зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн гарын бугалга хэсэгт цус хуралт, хамрын нурууны хэсэгт 0.4x0.1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, зүүн эгэм, цээжний баруун дээд, баруун гарын шуу хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед би найзтайгаа нэг, нэг пиво уучихаад гэртээ орох гэж байхад манай хашааны гадна ******* зогсож байсан. Хашааны үүдэнд таараад пиво авъя гэхээр нь би өгөхгүй гэж хэлсэн. ******* намайг ирээд цохихоор нь би зөрүүлээд нэг удаа цохьсон. Би нэг удаа цохьсон гэм буруугаа хүлээж байна. Хохиролд 350000 төгрөг төлсөн.” гэв.

 

            Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө найзындаа эхнэртэйгээ хамт 2 пиво хувааж уугаад 00 цаг 20 минутын үед манай найз дэлгүүрээс пиво авна гээд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг Ягаан толгойд “Өнөр” гээд дэлгүүрийн гадаа бид нар ирээд би дэлгүүрийн гадаа нь эхнэртэйгээ зогсож байсан. Манай найз Өлзийбаяр, Нямсүрэн нар тэр дэлгүүрийн хажуугийн хаалгаар ороод гэрээс нь дэлгүүрийн хүнийг дуудах гээд орсон. Тэгсэн чинь дэлгүүрийн урд талын хаалганаас нэг эрэгтэй хүн гарч ирэхээр нь би энд хүн нь гараад ирсэн юм шиг байна гараад ир гээд 2 найзаа дуудсан. Манай 2 найз ирээд тэр залуутай мэндлээд пиво авъя гэсэн. Манай эхнэр нэг пиво авъя гээд картаа өгчихөөр нь би “надад бэлэн 20000 төгрөг байгаа, картаа яах юм” гээд халаасаа ухсан чинь тэр залуу юу юугүй “чиний картнаас илүү мөнгө авчих гээд байна уу гөлөг минь” гээд заамдаж аваад нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиж аваад, хавсарч унагаагаад дээрээс 2-3 удаа дэвссэн. Манай эхнэр, найз нар салгах гээд дундуур нь ороод манай эхнэр 2 өшиглүүлсэн. Манай 2 найз салгаж дийлэхгүй байсан. Тэр залуу “ална та нарыг” гээд дайраад байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Миний амнаас цус гоожоод байж байсан. Нөгөө залуу нь ирж үзчихээд гараад байна гэсэн чинь, “наад шүдийг чинь төлж өгөх чадвартай хүн шүү. Төлөөд өгчихнө” гээд цагдаа ирэн иртэл дайрсан. Тэр дэлгүүрийн эзэн гээд залуу миний нүүрэн тус газар 2-3 удаа гараараа цохьсон. Миний зүүн нүд хөхөрч хавдсан, хамраас цус гоожсон, миний хиймэл шүд унаж эвдэрсэн, хажуугийн шүд угаараа хөдөлсөн. Хавсарч унагаагаад миний дээрээс 2-3 удаа цээж хэвлий хэсэгт дэвссэн, бөгсөн хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар хороонд *******ийн эгч Нарангаравын гэрт *******, *******ийн эхнэр Золзаяа болон манай найз Өлзийбаяр бид хэд 2 ширхэг том пиво хувааж уусан. Ууж дуусаад ахиад пиво авах гэтэл 23 цаг
өнгөрчихсөн дэлгүүрүүд хаачихсан байсан болохоор нь 6 дугаар хороонд байдаг “Өнөр” гэх нэртэй дэлгүүрээс очиж пиво авъя гэж бодоод *******, Золзаяа, Өлзийбаяр бид 4 тус дэлгүүрийн гадаа алхаж очсон. Очоод цонхыг нь нүдтэл тус дэлгүүрийн эзэн гэх залуу шал согтуу гараад ирсэн. Тэгээд “эгч нь пиво авъя“ гэхэд тэг, тэг гээд *******, Золзаяа хоёр пиво авах гээд хашаа руу нь орсон. Тэгээд удалгүй хэрүүл зодоон болоод явчихсан. *******ийг “Өнөр” гэдэг дэлгүүрийн эзэн гэх залуу зодсон. Бас хажуугаас нь нэг залуу гарч ирээд дайрахад Золзаяа *******ийн урдуур ортол тэр залуу Золзаяагийн гэдэс рүү өшиглөөд авсан. ******* *******ийн толгой руу цохиод өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр би өрөөндөө байж байтал 22 цаг 30 минутын орчимд 2 ширхэг 0.5 мл хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво авч орж ирээд уусан. ууж дуусаад 23 цагийн орчимд гэртээ орлоо гээд гарч яваад удалгүй 23 цаг 37 минутад “Фэйсбүүк мэссэнжер”-ээр гараад ир, хурдал гэж чат бичсэн. Би гараад яваад очтол дэлгүүрийн ар талын хашаа руу ордог хаалганы хажууд 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Би очиж салгаад ийг аваад дэлгүүрийн үүдний гэрэл рүү аваад очтол ийн толгойноос цус гарчихсан байсан. Намайг гэрээс гарч ирэхэд зодолдож цохилцоогүй байсан. Намайг гэрээс гарч ирэхээс өмнө зодолдсон юм шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн  85 хуудас/,

 

                        Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед би *******ийг “Өнөр” дэлгүүрийн эзэн зодож байхыг харсан. *******ийн нүүр хэсэг рүү нь цохиод түлхэж унагаад өшиглөөд байсан. Миний харснаар *******ийг оос өөр хүн цохиж зодоогүй. Гараа зангидаж байгаад цохиод байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/,

            Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн орчимд би дэлгүүрийнхээ 2 давхарт найз тэй нэг, нэг лааз пиво уучихаад гэртээ орох гээд гараад иртэл хашааны хаалганы тэнд 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүн байсан. Би тэд нарын хажуугаар гараад гэртээ орох гэтэл надаас “чи энэ дэлгүүрийн хүн мөн үү, пиво авах гэсэн юм” гээд байхаар нь би “дэлгүүр хаачихсан, одоо юм зарахгүй” гэхэд тэр хүмүүс хашаан дотор ороод ирсэн. Тэгэхээр нь би “зарахгүй гар” гээд эрэгтэйг нь түлхтэл тэр эрэгтэй зөрж орж ирээд намайг шаагаад авсан. Би тэгэхээр нь зөрүүлээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэр 4 намайг бариад авахаар нь би зугтаж салаад найз г дуудсан. Намайг тойроод зугтааж байх үед харанхуй дотор нэг эмэгтэй

 

 

нь ойччих шиг болсон. Тэгээд гарч ирээд салгаад намайг аваад хашаанаас гарч явтал ******* гэдэг залуугийн эхнэр Золзаяа гэх жирэмсэн хүүхэн миний араас толгой руу чулуугаар цохьсон. Тэгээд миний толгойноос цус гарсан. Би эрэгтэйг нь нэг удаа нүүр лүү нь гараараа цохьсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 496 дугаартай “1. Үзүүлэгч Д.*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн гарын бугалга хэсэгт цус хуралт, хамрын нурууны дунд хэсэгт 0.4x0.1см улаан хүрэн өнгийн зулгаралттай, зүүн эгэм, цээжний дунд хэсэг, цээжний баруун дээд, баруун гарын шуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо

 

           2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *******  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1-2 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн  133 хуудас/,

           

          Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 98, 96 хуудас/ зэрэг болно.    

 

Шүүгдэгч Н.******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 23 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн 13 дугаар гудамжны 14 тоот хашааны үүдэнд хохирогч Д.*******ийг заамдаж нүүр хэсэгт  гараараа цохиж, хавсарч унагааж дээрээс нь 2-3 удаа дэвсэж зодсоны улмаас түүний   эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн гарын бугалга хэсэгт цус хуралт, хамрын нурууны хэсэгт 0.4x0.1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, зүүн эгэм, цээжний баруун дээд, баруун гарын шуу хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.*******ийн “...Тэр дэлгүүрийн эзэн гээд залуу миний нүүрэн тус газар 2-3 удаа гараараа цохьсон. Миний зүүн нүд хөхөрч хавдсан, хамраас цус гоожсон, миний хиймэл шүд унаж эвдэрсэн, хажуугийн шүд угаараа хөдөлсөн. Хавсарч унагааж миний дээрээс 2-3 удаа цээж хэвлий хэсэгт дэвссэн. Бөгсөн хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******ийг “Өнөр” гэдэг дэлгүүрийн эзэн гэх залуу зодсон. ******* *******ийн толгой руу цохиод өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74 хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гараад яваад очтол дэлгүүрийн ар талын хашаа руу ордог хаалганы хажууд 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Би очиж салгаад ийг дэлгүүрийн үүдний гэрэл рүү аваад очтол ийн толгойноос цус гарчихсан байсан. Намайг гэрээс гарч ирэхэд зодолдож цохилцоогүй байсан. Намайг гэрээс гарч ирэхээс өмнө зодолдсон юм шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн  85 хуудас/,

 

                        Гэрч “...Тухайн үед би *******ийг “Өнөр” дэлгүүрийн эзэн зодож байхыг харсан. *******ийг нүүр хэсэг рүү нь цохиод түлхэж унагаад өшиглөөд байсан. Миний харснаар *******ийг оос өөр хүн цохиж зодоогүй. Гараа зангидаж байгаад цохиод байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/,

 

          Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн гарын бугалга хэсэгт цус хуралт, хамрын нурууны дунд хэсэгт 0.4x0.1см улаан хүрэн өнгийн зулгаралттай, зүүн эгэм, цээжний дунд хэсэг, цээжний баруун дээд, баруун гарын шуу хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 496 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/, шүүгдэгч *******ийн яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 496 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

 Иймд шүүгдэгч Н.******* холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

            Хохирогч Д.******* “...Би *******оос эмчилгээний зардалд 350000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч Н.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг  харгалзан үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ