Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà *******,

Уëñûí ÿëëàã÷ *******,

Ø¿¿ãäýã÷ *******, түүний өмгөөлөгч ******* нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яëëàõ дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд 1995 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, регистрийн дугаар , бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн “Элгэн” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ******* .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Навтгар” гэх газраас хохирогч 1 тооны ингэн тэмээг хулгайлж бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын сүүл үеэр өөрийнхөө хөх зүсмийн 2 чихэндээ дугуй төмөр ээмэгтэй, хүйтэн хонгондоо “У” үсгэн тамгатай, зөв талын гуяндаа “Т” үсгэн тамгатай, 4-5 удаа ботголсон 10 настай ингээ “Навтгар” гэх газраас алдсан. Тэгээд 7 хоног мотоцикльтой хайгаад би огт олоогүй. Гэтэл саяхан 2021 оны 12 дугаар сарын 17-нд манай багийн малчин над руу “манай саахалтын Жоохон бор буюу чихэндээ төмөр ээмэгтэй тэмээ нядалсан. Тэр нядалсан тэмээ нь танай эрээд байгаа ингэ чинь байж магадгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд би удалгүй ээс тэмээгээ суртал таны ингэ чинь саяхан “Улаан хошуу” гэх газар байсан шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ээ ах нь нөгөө ингээ олохоо байлаа. Ахынхаа ингийг олоод өгөх юм бол шагнал урамшууллыг нь өгнө шүү” гэж хэлсэн. Тухайн өдрийн маргааш нь , гэх залуутай манай гэрт ирээд “Ахаа, би таны нөгөө хайгаад байсан ингийг чинь нядалчихсан юм. Хүнд тэмээ өгөх өглөгтэй байсан юм, уучлаарай ах” гэсэн. Хажуу талаас нь гэх залуу “ ахаа, би ээс тэмээний авлагатай байсан юм. Надад харин таны ингийг нядлаад өгчихсөн байна, би мэдсэнгүй” гэж хэлсэн. Тухайн үед миний уур хүрээд ******* “чи яагаад намайг ингээ хайгаад өч төчнөөн хоног явж байхад хэлээгүй юм бэ” гэтэл “би танаас айгаад хэлж чадаагүй юм. Намайг үнэхээр уучлаарай ах, дүү нь танд орны ингийг нь өгье” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь надад зөв талын гуяндаа “Р” үсгэн тамгатай, зөв талын чихэндээ шар пиавар бундан ээмэгтэй, улаан зүсмийн бүдүүн ингэ өгсөн. Миний ингэ 10 настай, давжаадуу биетэй, 2 талын хонгондоо “У" үсгэн тамгатай, зөв талын гуяндаа “Т” үсгэн тамгатай, 2 чихэндээ дугуй төмөр ээмэгтэй, хөх зүсмийн ингэ байсан. Би өөрийн алдсан 10 настай ингээ 1600000 төгрөгөөр үнэлнэ. ******* гэх залуу буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйгаад улаан зүсмийн бүдүүрсэн ингэ өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

 

                        Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******ээс “хүнсэнд хэрэглэх тэмээ худалдаж авъя, чамд зарах тэмээ байгаа юу” гэхэд ******* “надад нэг ингэн тэмээ байгаа шүү, ирээд авахгүй юу” гэсэн. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын дунд үеэр ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Газар-Ус” гэх газар *******ийн гэрт очиж авсан. Тухайн үед ******* нь гэрийнхээ гадуур байх тэмээн дотроос чихэндээ дугуй төмөр ээмэгтэй, ширээ хөх зүсмийн бүдүүн ингэн тэмээг зааж өгөөд энэ ингэн тэмээ байна гэсэн. Тэгээд би тухайн ингэн тэмээг 1400000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 700000 төгрөгийг газар дээр нь өгсөн юм. Тэгээд ийн гадаа нөгөө ингэн тэмээг нядлуулаад ачаад явсан. Тухайн үйл явдлаас 7 хоногийн дараа 6 дугаар багийн гэх хүн ингэн тэмээ алдсан гээд сураад явсан талаар сонстол миний ээс худалдаж авсан ингэн тэмээ мөн болж таарсан. Тэгээд би ийнд тэр оройноо ганцаараа очоод “чиний надад зарсан ингэн тэмээ чинь хулгайн ингэ байсан юм биш үү, тэр ингийг чинь гэх хүн сураад яваад байна” гэж хэлсэн. “харин тиймээ, манай тэмээнд байсан болохоор нь өгчихлөө” гэсэн. Би хариуд нь “Чи яаж байгаа юм бэ? Өөрийнхөө тэмээнээс өгөхгүй яасан юм бэ?” гэж хэлээд би ийг хоёулаа тэр гэх айлд чинь очиж уулзъя гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд гэх айлд очтол тухайн хүн би нэг ингэн тэмээ алдаад олдоггүй гэсэн. Тэгэхээр нь би гэх хүнд ахаа би ээс идэшний нэг хөх ингэн тэмээ худалдаж авсан юм. Гэтэл энэ нөхөр таны ингэн тэмээг надад гаргаад өгчихсөн байна. Би тухайн үөд нь хүний юм гэж мэдээгүй гэж хэлтэл за үнэн учраа хэлээд ирсэнд баярлалаа дүү гэж хэлсэн. Тэгээд д орных нь нэг ингэн тэмээг өгөхөөр болсон. Тухайн үед Баадай буюу Бадрах гэх манай саахалтын ах, Цогмаа буюу Бадрахын эхнэр нарыг би гэрээсээ дагуулж явсан. Мөн ийн эхнэр, ийн саахалт айлын ы 2 банди байсан. Тэр ингэн тэмээ бүдүүрсэн ингэ байсан. Насыг нь тодорхой хэлээгүй, сувай ингэ байгаа юм гэж хэлсэн. Мөн чихэндээ бөөрөнхий төмөр ээмэгтэй байсан. Би өөрийн эззмшлийн 38-89 ӨВР дугаартай цэнхэр өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгслээр авч явсан. Би ширийг нь сумын төвд эмнэлгийн ард байрлах түүхий эд авах  цэгт 2021 оны 12 дугаар сарын 20-ны үед 20000 төгрөгөөр өгчихсөн. Шийр болон толгойг нь аваад үлдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 19-20 хуудас/,

 

            Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн төрсөн дүү Мягмарсүрэнгийн хамт саахалт айлын ахынд өдөр 11 цагийн үед очсон. Дүү бид хоёрыг очиход ах, Бат-Уяа эгч, гэх хүн, нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс ахын гэрээс зайтай зүүн урагш тэмээ нядлах гэж байсан. Дүү бид 2 тухайн тэмээг нядалсных нь дараа гэр лүүгээ явсан. Тухайн тэмээ нь дундаж биетэй, бор хөх ингэн тэмээ байсан. Мөн чихэндээ бөөрөнхий төмөр ээмэгтэй байсан. Тухайн ингэн тэмээний тамгыг нь харах гэтэл хүүхдүүд хол байцгаа гээд ойртуулахгүй байсан болохоор сайн анзаараагүй. Тухайн ингэн тэмээг ах гэх хүнтэй 2021 оны 12 дугаар сарын 15-ны өглөө Хосын элс гэх газраас өөрийнхөө тэмээтэй хамт тууж ирсэн. Манай саахалт айлын ахын тэмээнүүд “Эрдэнэ” тамга буюу “Ө” үсгэн тамгыг тэмээнүүдийнхээ зөв талын ташаа болон гуян дээр давхар дарсан байдаг. Мөн зөв талынхаа чихэнд шар өнгийн пиавраар бундан хэлбэртэй ээмэг хийсэн байдаг. Манай хоёр гэрийн малын бэлчээр нэг учир нэгнийхээ малын анддаггүй юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

 

            Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 11 сард манай тэмээнд ахын хөх зүсмийн “У” үсгэн тамгатай хоёр чинхэндээ төмөр цулгуй ээмэгтэй ингэн тэмээ нийлсэн байсан. Би бол тууж нийлүүлээгүй, бэлчээрээрээ өөрөө нийлчихсэн байсан. Манай тэмээ “Навтгар” гэх газраар бэлчдэг байсан юм. Тэгэхэд л нийлээд 20 орчим хоносон байх. Тэгж байтал надаас идшинд тэмээ авахаар ирэхээр нь надад өгчих тэмээ байхгүй болохоор нь би ахын тэмээг нядлаад өгчихсөн. ах тэр тэмээг зарна гэж байсан. ахад хэлж чадаагүй, тэмээгээ надаас сурахаар нь “Улаан хошууны” тэрээд байсан гээд хэлчихсэн. Би д “хүрээд ирээ, дээр янзалсан тэмээ чинь ахын ингэ байсан юм. Хоёулаа хамт очоод уулзаж хэлье” гэсэн. Нядлах үед би д тухайн тэмээг өөрийнхөө тэмээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ахтай очиж уулзаад уучлалт гуйгаад оронд нь нас гүйцсэн ингэн тэмээ өгсөн. надаас тэмээ худалдаж авахаар болоод би 700000 төгрөг аваад хавар үлдсэнийг нь авахаар болсон байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *******  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай”, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолууд, яллагдагчид оногдуулах ялын тухай прокурорын санал /хх-ийн 1, 54 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №72 дугаартай  “...Ингэ 1500000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 28-30 хуудас/,

 

          Хохирогч шүүхэд ирүүлсэн “...Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Алдсан тэмээнийхээ оронд ингэн тэмээ авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд суухгүй гэсэн.” гэсэн хүсэлт,

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 8 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллого /хх-ийн 45, 41, 44, 46-47 хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Навтгар” гэх газраас хохирогч хөх зүсмийн 2 чихэндээ дугуй төмөр ээмэгтэй, хүйтэн хонгондоо “У” үсгэн тамгатай, зөв талын гуяндаа “Т” үсгэн тамгатай, 10 настай ингэн тэмээг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдсон бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Шүүгдэгч ******* нь бусдын малыг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч “...2021 оны 11 дүгээр сүүл үеэр өөрийнхөө хөх зүсмийн 2 чихэндээ дугуй төмөр ээмэгтэй, хүйтэн хонгондоо “У” үсгэн тамгатай, зөв талын гуяндаа “Т” үсгэн тамгатай 4-5 удаа ботголсон 10 настай ингээ “Навтгар” гэх газраас алдсан юм. 2021 оны 12 дугаар сарын 17-нд манай багийн малчин над руу манай саахалтын Жоохон бор буюу чихэндээ төмөр ээмэгтэй тэмээ нядалсан. Тэр нядалсан тэмээ нь танай ирээд байгаа ингэ чинь байж магадгүй шүү гэж хэлсэн. Тухайн өдрийн маргааш нь , гэх залуутай манай гэрт ирсэн. Тэгээд ахаа би таны нөгөө хайгаад байсан ингийг чинь нядалчихсан юм. Хүнд тэмээ өгөх өглөгтэй байсан юм, уучлаарай ах гэсэн. Тэгээд маргааш өглөө нь надад зөв талын гуяндаа “Р” үсгэн тамгатай, зөв талын чихэндээ шар пиавар бундан ээмэгтэй, улаан зүсмийн бүдүүн ингэ өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

 

                        Гэрч   “...Би *******ээс “хүнсэнд хэрэглэх тэмээ худалдаж авъя, чамд зарах тэмээ байгаа юу” гэхэд ******* “надад нэг ингэн тэмээ байгаа шүү, ирээд авахгүй юу” гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын дунд үеэр ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Газар-Ус” гэх газар *******ийн гэрт очиж авсан. Тухайн үед ******* нь гэрийнхээ гадуур байх тэмээн дотроос чихэндээ дугуй төмөр ээмэгтэй ширээ хөх зүсмийн бүдүүн ингэн тэмээг зааж өгөөд, энэ ингэн тэмээ байна гэсэн. Тэгээд би тухайн ингэн тэмээг 1400000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 700000 төгрөгийг нь газар дээр нь өгсөн юм. Тэгээд ийн гадаа нөгөө ингэн тэмээг нядлуулаад ачаад явсан. Тухайн үйл явдлаас 7 хоногийн дараа 6 дугаар багийн гэх хүн ингэн тэмээ алдсан гээд сураад явсан талаар сонстол миний ээс худалдаж авсан ингэн тэмээ мөн болж таарсан. Тэгээд би ийнд тэр оройноо ганцаараа очоод “чиний надад зарсан ингэн тэмээ чинь хулгайн ингэ байсан юм биш үү, тэр ингийг чинь гэх хүн сураад яваад байна” гэж хэлсэн. “харин тиймээ, манай тэмээнд байсан болохоор нь өгчихлөө” гэсэн. Би хариуд нь чи яаж байгаа юм бэ? өөрийнхөө тэмээнээс өгөхгүй яасан юм бэ? гэж хэлээд би ийг хоёулаа тэр гэх айлд чинь очиж уулзъя гэж хэлээд дагуулаад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

 

            Насанд хүрээгүй гэрч “...Тухайн үед тэнд байсан хүмүүс ахын гэрээс зайтай зүүн урагш тэмээ нядлах гэж байсан. Тэгээд дүү бид 2 тухайн тэмээг нядалсных нь дараа гэр лүүгээ явсан. Тухайн тэмээ нь дундаж биетэй, бор хөх ингэн тэмээ байсан. Мөн чихэндээ бөөрөнхий төмөр ээмэгтэй байсан. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өглөө хосын элс гэх газраас өөрийнхөө тэмээтэй хамт тууж ирсэн. Манай саахалт айлын ахын тэмээнүүд “Эрдэнэ” тамга буюу “Ө” үсгэн тамгыг тэмээнүүдийнхээ зөв талын ташаа болон гуян дээр давхар дарсан байдаг. Мөн зөв талынхаа чихэнд шар өнгийн пиавраар бундан хэлбэртэй ээмэг хийсэн байдаг. Манай хоёр гэрийн малын бэлчээр нэг учир нэгнийхээ малыг анддаггүй юм. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн “...2021 оны 11 сард манай тэмээнд ахын хөх зүсмийн “У” үсгэн тамгатай хоёр чинхэндээ төмөр цугуй ээмэгтэй ингэн тэмээ нийлсэн байсан. Манай тэмээ “Навтгар” гэх газраар бэлчдэг байсан юм. Тэгэхэд л нийлээд 20 орчим хоносон байх. Тэгж байтал надаас идшинд тэмээ авахаар ирэхээр нь надад өгчих тэмээ байхгүй болохоор нь би ахын тэмээг нядлаад өгчихсөн. Нядлах үед би д тухайн тэмээг өөрийнхөө тэмээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ахтай очиж уулзаад уучлалт гуйгаад оронд нь нас гүйцсэн ингэн тэмээ өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

                                                                                                                               

            Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №72 дугаартай  “...Ингэ 1500000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 35-38 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г., гэрч С., насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №72 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******  бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “...Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Алдсан тэмээнийхээ оронд ингэн тэмээ авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд суухгүй гэсэн.” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах тухай прокурорын саналыг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан  хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг  харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг  баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж, түүнд тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эдмөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй  болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

          Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 äóãààð ç¿éëèéí 1, 2, 3, 4, 36.6, 36.7 äóãààð ç¿éëèéí 2 äàõü õýñãèéí 2.1, 2.3, 2.4, 36.7 äóãààð ç¿éëèéí 3 äàõü õýñãèéí 3.1, 3.4, 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.1, 1.2, 36.8 äóãààð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýã, 36.10 äóãààð ç¿éëèéí 1, 36.13,  38.1 ä¿ãýýð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò òóñ òóñ заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

           1. Ø¿¿ãäýã÷ ******* овгийн ******* ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ийг хорих ял оногдуулахгүйгээр найман сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 7.1 ä¿ãýýð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ *******  íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******  тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд õÿíàëò òàâèõûã Өвөрхангай аймаг дахь Øүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай

 

6. Ø¿¿ãäýã÷ *******  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, õýðýãò битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.            

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 38.2 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñíààð øèéòãýõ òîãòîîëûã ãàðäàí àâñíààñ õîéø, ýñõ¿ë ýíý õóóëèéí 11.9 ä¿ãýýð ç¿éëä çààñíû äàãóó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн äàâæ çààëäàõ шатны шүүхэд ø¿¿ãäýã÷, хохирогч, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷ нар äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

9. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 37.1 дүгээр ç¿éëèéí 2 дахь õýñýãò çààñíààð даâæ çààëäàõ ãîìäîë гаргасан буюу ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх òîãòîîë хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т àâñàí хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.

 

 

 

 

 

 

                   ÄÀÐÀËÀÃ×, د¯Ã×                      Д.ЦЭЦЭГЭЭ