Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 375

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсан татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

          Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг Таван эрдэнэ төвд байрлах Буян-Цацрах хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багт оршин суух, ЛЗ69110296 регистртэй, Чадраабалын Батчулуунд холбогдох “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5572353 / таван сая таван зуун далан хоёр мянга гурван зуун тавин гурав / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 08-р сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Буянцацрах Хадгаламж зээлийн хоршоо нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ч.Батчулуун нь тус хоршооноос 2014 оны 12-р сарын 26-ны өдөр 12 сарын хугацаатай буюу 2015 оны 12-р сарын 26 хүртэл 8 000 000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Энэ хугацаанд 2014 оны 4-р сарын 3-нд 2 000 000 төгрөг төлсөн болно. 2015 оны 12-р сарын 26-нд зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тул хугацааг нь 2016 оны 12-р сарын 26-ны өдрийг хүртэл 2,5 хувийн хүүтэй сунгасан. 2015 оны 11-р сараас хойш одоог хүртэл үлдэгдэл зээл болон зээлийн хүүгээ төлж барагдуулаагүй байна. Иймд зээлдэгч Ч.Батчулуунаас үндсэн зээлийн төлбөр болох үндсэн зээлийн төлбөр 4 000 000 төгрөг, зээлийн хүү 1 403 860 төгрөг, алданги 168 493 төгрөг нийт 5 572 353 төгрөгийн өр төлбөрийг барагдуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Буян-Цацрах хадгаламж зээлийн хоршоо нь Ч.Батчулуунд холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5572353 / таван сая таван зуун далан хоёр мянга гурван зуун тавин гурав / төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Буян-Цацрах ХЗХ нь бид хоорондоо учир зүйгээ ололцож ойлголцсон тул Ч.Батчулуунд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн татгалзал нь хуулинд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, нэхэмжлэгч Буян-Цацрах хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 104108 төгрөгийн тал хувь 52054 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 52054 төгрөгийг улсын төсвийн 

 

 

 

 

орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Буян-Цацрах хадгаламж зээлийн хоршоонд олгох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Буян-Цацрах хадгаламж зээлийн хоршоо нь Ч.Батчулуунд холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5572353 / таван сая таван зуун далан хоёр мянга гурван зуун тавин гурав / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, нэхэмжлэгч Буян-Цацрах хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 104108 төгрөгийн тал хувь 52054 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 52054 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Буян-Цацрах хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

 

3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ш.ОЮУНГЭРЭЛ