Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 22 настай, регистрийн дугаар *******,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн сумын 2 дугаар багийн Хүүхдийн ус гэх газар байнга оршин суух хаягтай, одоо Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн 152 дугаар гудамжны 08 тоотод түр оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн, ******* овгийн ******* .

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн 152-08 тоотод оршин суух эгч *******гийн гэрт амьдарч байхдаа түүний эзэмшлийн оюу шигтгээтэй гинж, кулон, ээмэг, бөгжний мөнгөн хослол, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний тасархай мөнгөн гинж 1 ширхэг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 395000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  “...11 дүгээр сарын 29-ний өглөө 06 цагт эгч үүрээр ирсэн. Маргааш нь би хүнд мөнгө өгөх ёстой байсан. Тэгээд эд зүйлийг нь хулгайлж авсан. Маргааш нь ахаас мөнгөө аваад эд зүйлийг нь буцааж авах гэж байтал ахын мөнгө нь бүтэхгүй болчихлоо гэхээр нь эгчээс айгаад би аваагүй гэж хэлээд утсаа унтраагаад алга болсон” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 395000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “ ...Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 06 цагт Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд би 08 цаг 30 минут гээд ажилдаа явахдаа өөрийн зүүж байсан мөнгөн ээмэг, гинж, кулон, мөнгөн бугуйвч зэргийг тайлаад охин бурхны шургуулгад хийчих гээд хийлгэсэн. Тэр үед манай хүүхдүүд мөн манай эгчийн хүүхэд ******* нар байсан. Тэгээд би ажил дээрээ байж байсан чинь манай хүүхэд утсаар залгаад “******* агаа нээх сонин байж байгаад явчихсан. Тэгэхээр нь бурхны шургуулганд байсан таны ээмэг, зүүлтийг үзсэн чинь алга болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би орой ажлаасаа ирээд үзтэл миний мөнгөн ээмэг, гинж, кулон, мөн миний 2 ширхэг мөнгөн бөгж, нөхрийн зүүдэг 1 ширхэг мөнгөн бөгж, өрөөсөн мөнгөн ээмэг зэрэг алга байсан. Тэгээд би  руу залгаад “миний эд зүйлс алга болсон байна, чи авсан уу” гэж асуусан чинь “би юу гэж авах юм” гэсэн. Тэгэхээр нь би “чи гэрт хүрээд ир, хаана байгаа юм” гэж асуусан чинь “би шүүх дээр байна” гэж хэлээд утсаа унтраагаад алга болчихсон. Би ийн өмсөж явсан куртикийг үзсэн чинь халаасанд нь миний алга болсон мөнгөн эдлэлүүдтэй хамт байсан 1 ширхэг тасархай нарийхан мөнгөн гинж гараад ирсэн. Тэгээд би ийг хулгайлчихлаа гэж бодсон. Намайг Улаанбаатар хотод ажлаар явж байхад мөнгө хэрэгтэй байна, 20000 төгрөг өгчих гээд асууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

 

          Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Оюу шигтгээтэй гинж, кулон, ээмэг, бөгжний хослол 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, миний 1 ширхэг болон манай нөхрийн 1 ширхэг мөнгөн бөгж, 40 см орчим урттай эмэгтэй хүний тасархай мөнгөн гинж зэрэг эд зүйлд хулгайд алдагдсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ******* миний хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байгаа. Би хулгайд алдсан эд зүйлсээ нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/

 

           Насанд хүрээгүй гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр /зулын 25-ны өдөр байсан/ манай ээж өглөө 08 цагийн үед ажилдаа явахдаа надад мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, мөнгөн кулонтой мөнгөн гинж, мөнгөн бугуйвч зэргийг бурхны шүүгээнд хийгээрэй гэж захиад толины өмнө үлдээгээд явсан. Тэгээд би ээжийг явсны дараагаар 09 цагийн орчимд тэдгээр эд зүйлсийг бурхны шүүгээнд хийсэн. Тэр үед гэрт агаа болон манай эрэгтэй дүү , манай хөгжлийн бэрхшээлтэй төрсөн эгч нар байсан. Тэр өдөр агаа 10 цагийн үед орноосоо босоод хувцас хунараа өмсчхөөд нэг сонин байж байгаад гараад явчихсан. Урьд өмнө нь тийм сонин байдаггүй байсан, нэг сонин бүлтэгнээд, намайг өөдөөс нь харахаар өөр тийшээ хараад байсан. Би агааг гарч явсны дараа нь бурхны шүүгээнд ээжийн эд зүйлс байна уу, үгүй юу гэж бодоод шалгатал байхгүй байсан. Тэгээд би ээж рүү шууд залгаж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/

               

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гэх хүн надад мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгжний хослол, кулонтой мөнгөн гинж зэргийг шигтгээ зэргийг нь аваад эвдэж базсан байдалтайгаар авч ирж 120000 төгрөгөнд зарсан. Одоо тэдгээр эд зүйлс надад байхгүй. Би эвдэлж базсан байсан болохоор нь граммаар  бодоод Улаанбаатар хотод байрлах Эрдэм гоёл гэх нэртэй алт мөнгөний үйлдвэрт аваачиж тушаасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/

               

          Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр баг 152-08 тоотод ээж ******* төрсөн дүү гийн гэрт амьдардаг юм.  2021 оны 11 дүгээр сарын 29-ний үүрээр манай эгч Улаанбаатар хотоос гэртээ ирээд өглөө 08 цагийн орчимд ажилдаа явсан. Тэгээд би гэрт нь 4 хүүхэдтэй нь унтаад үлдсэн.  Би тухайн үед цэргийн үүрэгтний үнэмлэхээ хайж байгаад эгчийн бурхны шургуулганаас эгчийн мөнгөн бөгж, бугуйвч, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, кулон зэрэг эд зүйлсийг олж харсан. Тэгээд эгчийн хүүхдүүдийг нойл орох гээд гараад явсан хойгуур нь бурхны шургуулганд байсан мөнгөн эдлэлүүдийг нь аваад хүнс барааны зах дээр очиж Түшиг худалдааны төвд үнэт эдлэл авдаг хүнд 120000 төгрөгөнд зарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/

               

          Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/12 дугаартай “...2 ширхэг эмэгтэй хүний мөнгөн бөгж, 1 ширхэг эрэгтэй хүний мөнгөн бөгж, 1 хос мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг мөнгөн гинжний зүүлт, 1 ширхэг эмэгтэй хүний, мөнгөн бугуйвч зэргийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 380000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 20 хуудас/ 

               

          Хөрөнгийн үнэлгээчин 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02/40 дугаартай “...1 ширхэг эмэгтэй хүний, нарийн хийцтэй, хуучин, тасархай, мөнгөн гинжийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 15000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 38 хуудас/

               

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 01 хуудас/,

                       

          Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай тодорхойлолт /хх-ийн 14-15, 53, 56-58, 59 хуудас/ зэрэг болно.

 

           Улсын яллагч ******* шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн 152-08 тоотод байх эгч *******гийн гэмт амьдарч байх хугацаандаа О.гийн эзэмшлийн 395.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн эдлэлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Мөн хохирогч нь хохирлоо төлүүлсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж “...Би энэ гэмт хэрэгт гэм буруутай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Цаашдаа энэ төрлийн гэмт хэрэг дахин гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

         Шүүгдэгч ******* нь бүрэн  дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

         Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн 152-08 тоотод байх эгч *******гийн гэрт амьдарч байхдаа түүний эзэмшлийн оюу шигтгээтэй гинж, кулон, ээмэг, бөгжний мөнгөн хослол, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний тасархай мөнгөн гинж 1 ширхэг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 395000 төгрөгийн  хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд тус гэмт хэргийг  үйлдсэн болох нь  хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

 

          Хохирогч *******гийн “ ... Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 08 цаг 30 минут гээд ажилдаа явахдаа өөрийн зүүж байсан мөнгөн ээмэг, гинж, кулон, мөнгөн бугуйвч зэргийг тайлаад охин бурхны шургуулгад хийчих гээд хийлгэсэн. ...Тэгээд би ажил дээрээ байж байсан чинь манай хүүхэд утсаар залгаад “******* агаа нээх сонин байж байгаад явчихсан. Тэгэхээр нь бурхны шургуулганд байсан таны ээмэг, зүүлтийг үзсэн чинь алга болчихсон байна” гэж хэлсэн. Би ажлаасаа орой ирээд үзтэл миний мөнгөн ээмэг, гинж, кулон, мөн миний 2 ширхэг мөнгөн бөгж, нөхрийн зүүдэг 1 ширхэг мөнгөн бөгж, өрөөсөн мөнгөн ээмэг зэрэг байхгүй байсан. Би ийн өмсөж явсан куртикийг үзсэн чинь халаасанд нь миний алга болсон мөнгөн эдлэлүүдтэй хамт байсан 1 ширхэг тасархай нарийхан мөнгөн гинж гараад ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас /,

 

          Насанд хүрээгүй гэрч Ц.ийн “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр /зулын 25-ны өдөр байсан/ манай ээж өглөө 08 цагийн үед ажилдаа явахдаа надад мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, мөнгөн кулонтой мөнгөн гинж, мөнгөн бугуйвч зэргийг бурхны шүүгээнд хийгээрэй гэж захиад толины өмнө үлдээгээд явсан. Тэгээд би ээжийг явсны дараагаар 09 цагийн орчимд тэдгээр эд зүйлсийг бурхны шүүгээнд хийсэн. Тэр өдөр агаа 10 цагийн үед босоод хувцас хунараа өмсчихөөд нэг сонин байж байгаад гараад явчихсан. Урьд өмнө нь тийм сонин байдаггүй байсан, нэг сонин бүлтэгнээд, намайг өөдөөс нь харахаар өөр тийшээ хараад байсан. Би агааг гарч явсны дараа нь бурхны шүүгээнд ээжийн эд зүйлс байна уу,  үгүй юу гэж бодоод шалгатал байхгүй байсан. Тэгээд би ээж рүү шууд залгаж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/

               

          Гэрч “... гэх хүн надад мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгжний хослол, кулонтой мөнгөн гинж зэргийг шигтгээг нь  аваад эвдэж базсан байдалтайгаар авч ирж 120000 төгрөгөнд зарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/

 

          Шүүгдэгч *******ийн  “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний үүрээр манай эгч Улаанбаатар хотоос гэртээ ирээд өглөө 08 цагийн орчимд ажилдаа явсан. ...Би тухайн үед цэргийн үүрэгтний үнэмлэхээ хайж байгаад эгчийн бурхны шургуулгад байсан эгчийн мөнгөн бөгж, бугуйвч, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, кулон зэрэг мөнгөн эдлэлүүдийг нь аваад хүнс барааны зах дээр очиж Түшиг худалдааны төвд үнэт эдлэл авдаг хүнд 120000 төгрөгөнд зарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/12 дугаартай “...2 ширхэг эмэгтэй хүний мөнгөн бөгж, 1 ширхэг эрэгтэй хүний мөнгөн бөгж, 1 ширхэг 1 хос мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг мөнгөн гинжний зүүлт, 1 ширхэг эмэгтэй хүний, мөнгөн бугуйвч эдгээр хөрөнгийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 380000  төгрөг гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 20 хуудас/ 

      

            Хөрөнгийн үнэлгээчин 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02/40 дугаартай “...1 ширхэг эмэгтэй хүний, нарийн хийцтэй, хуучин, тасархай, мөнгөн гинжийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 15000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******,  насанд хүрээгүй гэрч Ц.Ариунаа, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

           Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

           Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 395000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/12, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02/40 дугаартай үнэлгээний тайлангуудаар тогтоогдсон бөгөөд тус хохирлыг хохирогчид төлж барагдуулсан,  бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******гийн “хохиролд 395000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

          Улсын яллагч ******* шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцсон тул түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж буй байдал, хохирол төлбөрөө сайн дураар нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Мөн шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар тэнсэж мөн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан учраас 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг үлдсэн ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг, 

            Шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Тогтмол ажилтай байгаа учир тэнсэх арга хэмжээ авч өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Хохирогч ******* шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Энэ хүүхэд нь ааваасаа тусдаа өссөн. Ээж нь тусдаа гэр бүлтэй болчихсон учир энэ хүүхэд ерөнхийдөө эмзэг бүлгийн хүүхэд. Тогтсон хаяг, амьдрах газаргүй. Тийм учраас манайд амьдарч байсан. Манайд байх хугацаандаа ажил төрөлтэй болоод амьдралаа бод гэсэн чинь миний итгэлийг алдсан. Тухайн үед маш их гомдсон. Энэ хүүхэд одоо ажилтай болоод амьдрал ахуйгаа авч явах боломж бололцоо бүрдэж байгаа учраас ажил төрлөө тогтвор суурьшилтай хийх боломж бололцоог нь бүрдүүлж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялшийтгэхээр хуульчилсан.

 

           Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг  харгалзан үзлээ.

 

           Иймд шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэжээ.  

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болон Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ид оногдуулсан нийтэд ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 äóãààð ç¿éëèéí 1, 2, 3, 4, 36.6, 36.7 äóãààð ç¿éëèéí 2 äàõü õýñãèéí 2.1, 2.3, 2.4, 36.7 äóãààð ç¿éëèéí 3 äàõü õýñãèéí 3.1, 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.1, 1.2, 36.8 äóãààð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýã, 36.10 äóãààð ç¿éëèéí 1, 36.13,  38.1 ä¿ãýýð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò òóñ òóñ заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

           1. Ø¿¿ãäýã÷ ******* овгийн ******* ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид  шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлсүгэй.

.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Ø¿¿ãäýã÷ ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д 395000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, õýðýãò эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.           

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 38.2 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñíààð øèéòãýõ òîãòîîëûã ãàðäàí àâñíààñ õîéø, ýñõ¿ë ýíý õóóëèéí 11.9 ä¿ãýýð ç¿éëä çààñíû äàãóó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн äàâæ çààëäàõ шатны шүүхэд ø¿¿ãäýã÷, хохирогч, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷ нар äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

9. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 37.1 дүгээр ç¿éëèéí 2 дахь õýñýãò çààñíààð даâæ çààëäàõ ãîìäîë гаргасан буюу ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх òîãòîîë áèåë¿¿ëýõ õ¿ðòýë шүүгдэгч *******ид àâñàí хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.

 

 

 

 

 

 

                   ÄÀÐÀËÀÃ×, د¯Ã×                      Д.ЦЭЦЭГЭЭ