Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 374

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан   Хатагин овогт Хүрэл-Очирын Оюунболор, Хатгин овгийн Биндэръяагийн Лутсүх нарын гэрлэлийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан Л.Хонгорзулыг эх Х.Оюунболорын асрамжинд байлгасугай. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Л.Хонгорзулыг 16 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 насанд хүртэл сар бүр тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Лутсүхээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Нэхэмжлэгч  эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар Зохигчид гэрлэлтээ цуцлуулсан боловч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний соёл 

 

 

 

 

уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэх үүрэгтэйгээс гадна эцэг эх нь хүүхдийн эрүүл мэнд сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хуулиар хориглосон болохыг дурдсугай.

 

7. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай. 

 

8. Уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Оюунболорын “гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас 70200 төгрөг бүгд 140400 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лутсүхээс  улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Оюунболорт, 1 жилд ногдох хүүхдийн тэтгэлгээс улсын тэмдэгтийн хураамжинд 28.411 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.