Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/65

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

           Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, оны 05 дугаар сарын 26-ны өдөр, Өвөрхангай аймаг суманд төрсөн, 37 настай, регистрийн дугаар *******, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, ах, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн сумын 9 дүгээр багийн 17а дугаар гудамжны  6 тоотод оршин суух хаягтай, одоо Өвөрхангай аймгийн сумын 9 дүгээр багийн 17-2-2 тоотод түр оршин суух,

 

Урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 120А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

 

           Өвөрхангай аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

               

           Өвөрхангай аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

 

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ХМШЗ/286 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,  ******* овгийн ******* .

 

         Үйлдсэн хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Г.Аптанзул нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 3 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “” худалдааны төвөөс хохирогч өмчлөлийн “ОРРО” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргээ үнэн зөвөөр хүлээсэн” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар багт байрлах “” худалдааны төв дотор байж байсан чинь миний бараа бүтээгдэхүүн захиалдаг гар утас лангууны ар талд байдаг байсан юм. Тэгээд орой 19 цагийн үед дэлгүүрээ хаагаад гэр лүүгээ явж байгаад утсаа орхисноо мэдээд эргээд ажил руугаа орсон чинь лангууны ар талд гар утас байхгүй байсан. Тэгээд би хяналтын камераа шүүсэн чинь үл таних 20-30 орчим насны эрэгтэй хүн гар утсыг лангууны араас аваад гараад явж байгаа бичлэг харагдсан. Тэр залуу анх орж ирэхдээ барилгын цахилгааны хар утасны хоолой авах уу гээд бариад ороод ирсэн юм. Тэгээд би наадах юмыг чинь авахгүй, чи гар гэж хэлчихээд ажлаа хийж байсан чинь буцаж орж ирээд лангууны араас гар утас аваад гараад явчихсан байсан. ... Миний гар утас “ОРРО” маркийн, ногоон өнгийн, дэлгэцэн дээрээ жижиг нарийн зураастай байсан. Тэр содон шинж тэмдгээр нь таньж гар утсаа буцааж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38  хуудас/.

 

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  "... ******* нь миний төрсөн дүү байгаа юм. ...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр санагдаж байна. 17 цагийн үед гэртээ байсан чинь согтуу ирж байгаа харагдсан. Тэгтэл манай хүү таараад “энэ утсыг авчих, ээжийн чинь утастай сольё” гэсэн байсан. Тэгээд миний утасны дугаарыг тэр утсандаа хийсэн байсан. Би тухайн үед хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй, харин хүүдээ “ ахаасаа авч байгаа юм нэмэргүй байж мэднэ” гэж хэлсэн. Яагаад гэвэл манай дүү урьд нь хулгайн гэмт хэргээр ял эдэлж байгаад 10 дугаар сарын сүүлээр суллагдсан. Гарч ирснээсээ хойш байнга архи уугаад үгэнд орохгүй байгаа, тэр ажилгүй учир хаанаас архины мөнгө олоод байгааг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд тэр утсыг нь байлгаж байгаад цагдаад гаргаж өгч байна. манай хүү т өгч миний утастай сольсон гээд байгаа гар утас “ОРРО” гэсэн бичигтэй хар өнгийн шинэвтэр утас байх шиг байсан." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/.

 

            Насанд хүрээгүй гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  "...2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай ээжийн төрсөн дүү ******* надтай согтуу таараад нэг хар өнгийн “ОРРО” гэсэн бичигтэй гар утас гаргаж ирсэн. Тэр үед нь би ээжийн гар утсыг барьчихсан явж байсан чинь ахтайгаа наад утсаа сольчих гээд гуйгаад байхаар нь би сим картыг нь сольж хийгээд ээжийн утсыг ахад өгөөд би өөрөө ахыг барьж байсан “ОРРО” маркийн гар утсыг барьж байсан юм. Тэгээд сүүлд нь хулгайн утас гэдгийг нь мэдсэн. ... ах надад тэр утсыг хаанаас авсан талаараа хэлээгүй, би ч асуугаагүй, согтуу байсан. Тэгээд хоёулаа утсаа сольё гээд байхаар нь би сольж барьж байсан юм. ...Хар өнгийн ардаа “ОРРО” гэсэн бичигтэй, хар ногоондуу өнгөтэй гар утас байсан. Надад өгөхөд түгжээгүй байсан. ... Тэгээд сүүлд нь цагдаа нар сураад ирэхэд нь хулгайн гар утас гэж мэдээд буцаагаад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/.

 

           Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаартай  “...1 ширхэг “Оппо А-9” маркийн гар утсыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 450000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 28-31 хуудас/    

   

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/

 

          Мөрдөгчийн “” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг болон гэрч   “Оппо” маркийн гар утсыг тус тус  хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.Бат-Оюунд хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-ийн 5-6, 10-12, 15 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий DVD-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл  /хх-ийн 9 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 41 хуудас/,

 

          Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-76 хуудас/ зэрэг болно.

         

         Улсын яллагч *******  шүүгдэгчийн гэм буруугийн талаар  “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвөөс иргэн өмчлөлийн “ОРРО” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгчийн гэм буруугийн талаар  “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн учир хохирогчид төлөх төлбөргүй. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 3 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвөөс хохирогч өмчлөлийн “Орро” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:

 

           Хохирогч “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орой 19 цагийн үед дэлгүүрээ хаагаад гэр лүүгээ явж байгаад утсаа орхисноо мэдээд эргээд ажил руугаа орсон чинь лангууны ар талд гар утас байхгүй байсан. Тэгээд би хяналтын камераа шүүсэн чинь үл таних 20-30 орчим насны эрэгтэй хүн гар утсыг лангууны араас аваад гараад явж байгаа бичлэг харагдсан. Тэр залуу анх орж ирэхдээ барилгын цахилгааны хар утасны хоолой авах уу гээд бариад ороод ирсэн юм. Тэгээд би наадах юмыг чинь авахгүй, чи гар гэж хэлчихээд ажлаа хийж байсан чинь буцаж орж ирээд лангууны араас гар утас аваад гараад явчихсан байсан. ...Миний гар утас “Оппо” маркийн ногоон өнгийн, дэлгэцэн дээрээ жижиг нарийн зураастай байсан. Тэр содон шинж тэмдгээр нь таньж гар утсаа буцааж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38  хуудас/.

 

           Гэрч "......2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ... манай хүү таараад “энэ утсыг авчих, ээжийн чинь утастай сольё” гээд байсан гэсэн. Би тухайн үед хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй, харин хүүдээ “ ахаасаа авч байгаа юм нэмэргүй байж мэднэ” гэж хэлсэн. манай хүү т өгч миний утастай сольсон гээд байгаа гар утас “Оппо” гэсэн бичигтэй хар өнгийн шинэвтэр утас байх шиг байсан." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/.

 

            Насанд хүрээгүй гэрч Н.ын "...2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай ээжийн төрсөн дүү ******* надтай таараад согтуудаа нэг хар өнгийн “Оппо” гэсэн бичигтэй гар утас гаргаж ирсэн. Тэр үед нь би ээжийн гар утсыг барьчихсан явж байсан чинь ахтайгаа наад утсаа сольчих гээд гуйгаад байхаар нь би сим картыг нь сольж хийгээд ээжийн утсыг ахад өгөөд би өөрөө ахын барьж байсан “Оппо” маркийн гар утсыг барьж байсан юм. ...Ардаа “Оппо” гэсэн бичигтэй, хар ногоондуу өнгөтэй гар утас байсан. ...Тэгээд сүүлд нь цагдаа нар сураад ирэхэд нь хулгайн гар утас гэж мэдээд буцаагаад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/.

 

            Хохирогч “Оппо” марийн гар утас нь 450000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 28-31 хуудас/,

 

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон “” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг,  гэрч  “Оппо” маркийн гар утсыг хураан авч хохирогч Ц.Бат-Оюунд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 15 хуудас/,

 

          Шүүгдэгч *******ын яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Бат-Оюун,  насанд хүрээгүй гэрч Н., гэрч Г.Баатархуяг нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, камерын бичлэг зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

           Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           Хохирогч Ц.Бат-Оюун нь “Орро” маркийн гар утсыг буцааж авсан болох нь мөрдөгчийн гэрч “Оппо” маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.Бат-Оюунд хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

          Улсын яллагч ******* шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “....Шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогч Ц.Бат-Оюун нь хохирол, хор уршигтай холбогдуулж нэхэмжилсэн зүйлгүй. Алдагдсан гэх “ОРРО” маркийн гар утсыг хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгсөн. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 30 хоног цагдан хоригдсон ба яллагдагч *******д 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD авагдсан. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,  2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар 3 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан. *******ын хувьд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу хорих ял дуусахаас 71 хоногийн өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан гэмт хэргийн хор уршиг, шинж чанар зэргийг харгалзан үзээд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн  71 хоногт 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 өдөрт шилжүүлэн нэмж нэгтгэн оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар түүний 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх ялд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

         Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6  дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон сарын хугацаагаар хорих ялаар шийтгэ нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

         Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ХМШЗ/286 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон бөгөөд шүүгдэгч ******* нь ял эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ХМШЗ/286 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан найман сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн гурван сар хорин тав хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг арван нэгэн сар хорин тав хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

           Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан  арван нэгэн сар хорин тав хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Бат-Оюун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

              Шүүгдэгч *******д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

 

               Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэрэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

              Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ыг  долоон сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан долоон сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн гурван сар хорин тав хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг арван сар хорин тав хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан арван  сар хорин тав хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ын цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Бат-Оюун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “” худалдааны төвийн камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ