Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч Ц.Батжаргал, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгэтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар баг 8-832 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн ******* Батжаргал /РД:КН86022271/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Батжаргал нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээсхохирогч чөдөртэй морины эмээлийг нууцаар, хууль бусаар авч 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орой 17 цагийн үед хөдөө хониноосоо явж ирээд морио эмээлтэй нь 9 дүгээр хорооны захад буюу бойны худгийн урд талд чөдөрлөөд тавьчихсан байсан. Гэр лүүгээ орж галлачихаад  морин дээрээ ирсэн. Тэгтэл эмээл байхгүй, морь байсан. Морь орхисон газраасаа урагшаа яваад айлын хашаанд тулчихсан байсан. Маргааш өглөө эрт босоод эмээлээ гэх айлын орчмоор хайсан. Тэгтэл эмээлийн мань тохом гэх айлын гадна баруун хойд талд дэрсэн дотор хаячихсан байсан.  Тэгээд гэх айлд ороод эмээлээ асуухад өчигдөр орой эмээл барьсан нэг хүн орж ирээд гарсан гэж хэлсэн. Тухайн эмээл хар савхин гөлөмтэй бөгөөд дотор талыг нь хөх эрээн хивсэнцэрээр доторлосон, хар ногоон мяндсан оломтой, эмээлийн модыг шар будгаар будсан, хоёр дөрөө нь сэнжинийхээ хоёр талд гуулиар жийжүүдсэн хоёр ижил дөрөөтэй эмээлний хоёр бүүрэг нь цагаан төмрөөр хярласан, хуучны модон бүх юм нь бүрэн эмээл байсан. ...Урд талын бүүрэгний урд хэсэгт хагарсан байхад нь төмөр жижиг тав тавьж зэс 3 ширхэг хадаасаар хадсан байсан. ...Хоёр ширхэг төмөр дөрөө нь байхгүй болсон байна. Хоёр дөрөөг буцаагаад өгчих юмуу, эсвэл дөрөөний мөнгийг өгчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 57-58 хуудас/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр нилээн орой л болчихсон гэртээ нөхөр ын хамт сууж байтал гадаа баруун талд нохой сүрхий хуцаад байхаар нь өвгөн намайг гараад хар даа гэсэн. Би гэрээсээ гараад баруун талын хаалга дээр очтол эмээл барьчихсан хүн нилээн согтуу гуйвчихсан, надаас айл асуу луу, хүний нэр асуу луу тэрийг мэдэхгүй юм. Би түүнийг чи хэн бэ? Би тийм айл мэдэхгүй, яв яв гэж хэлтэл тэр залуу би Жоохноо байна гэсэн. Би түүнийг хартал Цог гэж дууддаг ахын хүү байсан. Тэр эмээлээ бариад урагшаа уруудаад явчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү нэг морины эмээл авч ирсэн гээд үзүүлж байсан. Ямар учиртай эмээл юм гэсэн чинь сумын 9 дүгээр багийн баруун захад нэг моринд чирэгдсэн /гэдэс рүү нь орох/ байхаар нь аваад ирлээ гэж байсан. Надад яг хэдэн сард авч ирж үзүүлсэн гэдгийг санахгүй юм. Ямар ч байсан үзүүлэхээр нь цааш нь тавь, хүний юм гээд л байсан юм. Зүгээр л модон эмээл байсан, хар өнгийн хаймраар хийчихсэн гөлөмтэй байсан санагдаж байна. Тэр эмээл хашаан дотор байсан чинь алга болчихсон байсан. Манай хүү Батжаргалыг 2022 оны 02 дугаар сарын 22-нд баривчилгаанд ороход байсан гээд манай хүү тэгж байсан. Саяхан л алга болсон бололтой.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/

 

          Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/34 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 28-31 хуудас/

 

          Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  яллагдагч 1 ширхэг эмээлийг хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмээлийг хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 47, 50-52 хуудас/

  

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 61-62 хуудас/,

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 86 хуудас/ ,

 

Шүүгдэгч хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн   сумын 12 дугаар багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн  202 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72, 75-76, 78 хуудас/,

 

Хохирогч Б.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн “Шүүгдэгч хохиролд дөрөөний үнэ 300000 төгрөг бэлнээр, мөн эмээлээ авсан тул хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

 

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Улсын яллагч ******* шүүх хуралдаанд “...Ц.Батжаргал нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн сумын 9 дүгээр багийн 7 дугаар гудамжны орчмоос иргэн эзэмшлийн эмээлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийгдсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон. Иймд Ц.******* Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичгийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгч Ц.Батжаргал 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хувийн баталгаа, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Үүнийг шүүхийн шийдвэр гартал хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хохирогч 300000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.” гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд “...Улсын яллагчтай ял тохирсон учраас улсын  яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* овгийн ******* Батжаргал нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч чөдөртэй морины эмээлийг хулгайлан авч 500000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          Шүүгдэгч Ц.Батжаргал нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой 17 цагийн үед хөдөө хониноосоо явж ирээд морио эмээлтэй нь 9 дүгээр хорооны захад буюу бойны худгийн урд талд чөдөрлөөд тавьчихсан байсан. Гэр лүүгээ орж галлачихаад  морин дээрээ ирсэн. Тэгтэл эмээл байхгүй, морь байсан. Морь орхисон газраасаа урагшаа яваад айлын хашаанд тулчихсан байсан. Маргааш өглөө эрт босоод эмээлээ гэх айлын орчмоор хайсан. Тэгтэл эмээлийн тохом гэх айлын гадна баруун хойд талд дэрсэн дотор хаячихсан байсан.  Тэгээд гэх айлд ороод эмээлээ асуухад өчигдөр орой эмээл барьсан нэг хүн орж ирээд гарсан гэж хэлсэн. Тухайн эмээл хар савхин гөлөмтэй бөгөөд дотор талыг нь хөх эрээн хивсэнцэрээр доторлосон, хар ногоон мяндсан оломтой, эмээлийн модыг шар будгаар будсан, хоёр дөрөө нь сэнжинийхээ хоёр талд гуулиар жийжүүдсэн хоёр ижил дөрөөтэй эмээлийн хоёр бүүрэг нь цагаан төмрөөр хярласан, хуучны модон бүх юм нь бүрэн эмээл байсан. ...Урд талын бүүрэгний урд хэсэгт хагарсан байхад нь төмөр жижиг тав тавьж зэс 3 ширхэг хадаасаар хадсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-15-16, 57-58 хуудас/,

 

Гэрч “...Тэр өдөр нилээн орой л болчихсон гэртээ нөхөр ын хамт сууж байтал гадаа баруун талд нохой сүрхий хуцаад байхаар нь өвгөн намайг гараад хар даа гэсэн. Би гэрээсээ гараад баруун талын хаалга дээр очтол эмээл барьчихсан хүн нилээн согтуу гуйвчихсан, надаас айл асуу луу, хүний нэр асуу луу тэрийг мэдэхгүй юм. Би түүнийг чи хэн бэ? Би тийм айл мэдэхгүй, яв яв гэж хэлтэл тэр залуу би Жоохноо байна гэсэн. Би түүнийг хартал Цог гэж дууддаг ахын хүү байсан. Тэр эмээлээ бариад урагшаа уруудаад явчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/

 

Гэрч “...Манай хүү нэг морины эмээл авч ирсэн гээд үзүүлж байсан. Ямар учиртай эмээл юм гэсэн чинь сумын 9 дүгээр багийн баруун захад нэг моринд чирэгдсэн /гэдэс рүү нь орох/ байхаар нь аваад ирлээ гэж байсан. Надад яг хэдэн сард авч ирж үзүүлсэн гэдгийг санахгүй юм. Ямар ч байсан үзүүлэхээр нь цааш нь тавь, хүний юм гээд л байсан юм. Зүгээр л модон эмээл байсан, хар өнгийн хаймраар хийчихсэн гөлөмтэй байсан санагдаж байна. Тэр эмээл хашаан дотор байсан чинь алга болчихсон байсан. Манай хүү Батжаргалыг 2022 оны 02 дугаар сарын 22-нд баривчилгаанд ороход байсан гээд манай хүү тэгж байсан. Саяхан л алга болсон бололтой.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/34 дугаартай “1 ширхэг 20-р зууны дунд үеийн хийцтэй хус модон, ширэн гөлөмтэй, хуучин цагийн хар дөрөөтэй эмээлийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 500000  төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 28-31 хуудас/

 

2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч шар өнгийн модон бүүрэгтэй, хар өнгийн гөлөмтэй, цэнхэр эрээн өнгийн дэвсгэртэй 1 ширхэг эмээлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 47 хуудас/

 

Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч хураан авсан “шар өнгийн модон бүүрэгтэй, хар өнгийн гөлөмтэй, цэнхэр эрээн өнгийн дэвсгэртэй, суран оломтой 1 ширхэг эмээл”-ийг хохирогч Б.Сүхбаатараар таньж олуулсан талаарх “би өөрийнхөө эмээлийг гөлөм, бүүрэг, олом зэргээр нь таньж байна, би уг гөлмийг гутлын түрийгээр хийж байсан юм, урд талын бүүрэгний шар өнгийн мод хагарсан байсныг нь жижиг төмөр тав тавьж зэс 3 ширхэг хадаасаар хадсан байсан, мөн хөнгөнцагаан хяр зэргээр нь таньж байна” гэсэн таньж олуулах жиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тус эмээлийг хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 50-52 хуудас/

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 61-62 хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Ц.Батжаргал нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

            Шүүгдэгч Ц.******* холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Батжаргал  бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “Шүүгдэгч хохиролд дөрөөний үнэ 300000 төгрөг бэлнээр, мөн эмээлээ авсан тул хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Шүүгдэгч Ц.Батжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Ц.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* Батжаргалыг найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Ц.Батжаргал нь Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн 8 дугаар гудамжны 832 тоотод оршин суудаг талаар тус багийн Засаг даргын 2022 оны 03 дугаарсарын 15-ны өдрийн 202 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалыг найман сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.******* мэдэгдэж,  тэдэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

            Шүүгдэгч Ц.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Сүхбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овгийн  *******  Батжаргалыг  бусдын  эд  хөрөнгийг  хүч

хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* Батжаргалыг найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалыг найман сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг шүүгдэгч Ц.******* мэдэгдсүгэй.

 

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Ц.******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6. Шүүгдэгч Ц.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ