| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00348/и |
| Дугаар | 378 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 378
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Шидэт ертөнц ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг Мандахын 811 тоотод оршин суух Ч.Лувсан, Баруун-Урт сумын 2-р баг Цайртын 1-1-403 тоотод оршин суух Д.Болортуяа, Баруун-Урт сумын 5-р баг Дэнжийн 500 тоотод оршин суух Ц.Сарнайцэцэг, Баруун-Урт сумын 7-р баг Хангамжийн 8 айлын 8 тоотод оршин суух Ж.Шинэбаяр нарт холбогдох гэм хорын хохирол 15.197.400 / арван таван сая нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуу / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08-р сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шидэт ертөнц ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сүхбаатар кино театр буюу Шидэт ертөнц ХХК-ны байранд 2017.03.26-аас 2017.04.12-ны хооронд удаа дараа гаднаас хүн нэвтэрч тодорхой хэмжээний хохирол учруулсан гэдгийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар Прокурорын байгууллага тогтоосон. Гэвч уг хэргийг үйлдсэн гэх Мөнхмандуулын Бат-Эрдэнэ, Батсүхийн Мөнхтамир, Анхбаярын Одгэрэл, Шинэбаярын Дөлгөөн нар нь 14 нас хүрээгүй гэх үндэслэлээр Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017.05.16-ны өдрийн №5/306 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд уг хэргийг үйлдсэн гэх М.Бат-Эрдэнэ, Б.Мөнхтамир, А.Одгэрэл, Ш.Дөлгөөн нарын асран хамгаалагч нарыг хариуцагчаар татан манай байгууллагад учирсан хохирол 15.197.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Болортуяа, Ж.Шинэбаяр, Ц.Сарнайцэцэг, Ч.Лувсан нар нь цонхны шилний үнэ болох 150000 төгрөгийг бэлэн мөнгөөр, бусад эд зүйлс болох
принтер -2 ширхэг 250000=500000 төгрөг
вакум хаалганы цоож – 5 ширхэг 26000=130000 төгрөг
модон хаалганы цоож – 5 ширхэг 30000 = 150000
Ай пи камер 4 ширхэг – 150000=600000
Гэрлийн унтраалга 20 ширхэг 5000=100000
Гэрлийн разетка 20 ширхэг 5000=100000
Суурин утасны аппарат 3 ширхэг 30000=90000
Өдрийн гэрлийн запас 20 ширхэг 6000=120000
Замаск эмульс 2 ширхэг 80000=160000
Кино театрын силвер дэлгэц =12697400
Хавтан наах цавуу 50 ширхэг 8000=400000 зэрэг эд зүйлсийг эд зүйлсээр нь суюу биет байдлаар нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн гэжээ.
Хариуцагч Д.Болортуяа, Ж.Шинэбаяр, Ц.Сарнайцэцэг, Ч.Лувсан нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид Шидэт ертөнц ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага болох 15197400 төгрөгнөөс цонхны шилний үнэ болох 150000 төгрөгийг бэлэн мөнгөөр, бусад эд зүйлс болох
принтер -2 ширхэг 250000=500000 төгрөг
вакум хаалганы цоож – 5 ширхэг 26000=130000 төгрөг
модон хаалганы цоож – 5 ширхэг 30000 = 150000
Ай пи камер 4 ширхэг – 150000=600000
Гэрлийн унтраалга 20 ширхэг 5000=100000
Гэрлийн разетка 20 ширхэг 5000=100000
Суурин утасны аппарат 3 ширхэг 30000=90000
Өдрийн гэрлийн запас 20 ширхэг 6000=120000
Замаск эмульс 2 ширхэг 80000=160000
Кино театрын силвер дэлгэц =12697400
Хавтан наах цавуу 50 ширхэг 8000=400000 зэрэг эд зүйлсийг эд зүйлсээр нь суюу биет байдлаар нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тохиролцож эвлэрэн хэлэлцсэн тул эвлэрлийн гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шидэт ертөнц ХХК нь 15197400 төгрөгийг хариуцагч Д.Болортуяа, Ж.Шинэбаяр, Ц.Сарнайцэцэг, Ч.Лувсан нараас гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлага болох 15197400 төгрөгнөөс цонхны шилний үнэ болох 150000 төгрөгийг бэлэн мөнгөөр, бусад эд зүйлс болох
принтер -2 ширхэг 250000=500000 төгрөг
вакум хаалганы цоож – 5 ширхэг 26000=130000 төгрөг
модон хаалганы цоож – 5 ширхэг 30000 = 150000
Ай пи камер 4 ширхэг – 150000=600000
Гэрлийн унтраалга 20 ширхэг 5000=100000
Гэрлийн разетка 20 ширхэг 5000=100000
Суурин утасны аппарат 3 ширхэг 30000=90000
Өдрийн гэрлийн запас 20 ширхэг 6000=120000
Замаск эмульс 2 ширхэг 80000=160000
Кино театрын силвер дэлгэц =12697400
Хавтан наах цавуу 50 ширхэг 8000=400000 зэрэг эд зүйлсийг эд зүйлсээр нь суюу биет байдлаар нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, зохигчид эвлэрэн хэлэлцэж, тайлбараа бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 233940 төгрөгийн 50 хувь болох 116970 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 116970 төгрөгийг хариуцагч Д.Болортуяа, Ж.Шинэбаяр, Ц.Сарнайцэцэг, Ч.Лувсан нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Шидэт ертөнц ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Болортуяа, Ж.Шинэбаяр, Ц.Сарнайцэцэг, Ч.Лувсан нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15197400 төгрөгнөөс цонхны шилний үнэ болох 150000 төгрөгийг бэлэн мөнгөөр, бусад эд зүйлс болох
принтер -2 ширхэг 250000=500000 төгрөг
вакум хаалганы цоож – 5 ширхэг 26000=130000 төгрөг
модон хаалганы цоож – 5 ширхэг 30000 = 150000
Ай пи камер 4 ширхэг – 150000=600000
Гэрлийн унтраалга 20 ширхэг 5000=100000
Гэрлийн разетка 20 ширхэг 5000=100000
Суурин утасны аппарат 3 ширхэг 30000=90000
Өдрийн гэрлийн запас 20 ширхэг 6000=120000
Замаск эмульс 2 ширхэг 80000=160000
Кино театрын силвер дэлгэц =12697400
Хавтан наах цавуу 50 ширхэг 8000=400000 зэрэг эд зүйлсийг эд зүйлсээр нь суюу биет байдлаар нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр Шидэт ертөнц ХХК-тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 233940 төгрөгийн 50 хувь болох 116970 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 116970 төгрөгийг хариуцагч Д.Болортуяа, Ж.Шинэбаяр, Ц.Сарнайцэцэг, Ч.Лувсан нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Шидэт ертөнц ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ