| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00355/и |
| Дугаар | 377 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 377
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг Дэнжийн 12-1 тоотод оршин суух /РД:ЛЮ89051876, утасны дугаар 99849693, 86519693/ Амаа овогт Дорждэрэмийн Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1-р багт оршин суух /РД:ЛК85122116, утасны дугаар 99281221, 80761396/, Бух овогт Ганзоригийн Батнарт холбогдох “худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 1800000 төгрөг алданги 900000 төгрөг нийт 2700000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 08-р сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Мөнх-Эрдэнэ миний бие нь өөрийн өмчлөлийн 57-13 СҮЭ Honda Inspire маркийн тээврийн хэрэгслийг 2017.02.21-нд тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулж Г.Батнарт шилжүүлж өгсөн. Г.Батнар нь уг тээврийн хэрэгслийг худалдан авахдаа 200000 төгрөгийг урьдчилгаа болгон өгч үлдэгдэл 1800000 төгрөгийг 2017.03.10-нд төлөхөөр гэрээ байгуулсан. Уг төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн хүү тооцохоор гэрээ байгуулсан. Гэвч Батнар нь хугацаандаа мөнгөө өгөөгүй. Одоо утсаар нь ярих гэхээр утсаа унтраагаад байдаг. Уулзаад хэлэхээр удахгүй өгнө, зээл авах гэж байгаа гэх мэтээр худлаа ярьдаг. Батнар нь Хун Ша И Жань ХХК-ны нойтонгийн 2-р ээлжийн баяжмалын бутлуурын цехэд ажилладаг. Батнар нь төлбөрөө төлөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 5 сар болж байгаа тул уг хугацааны нийт алданги 150 хоногийн 1350000 төгрөг болж байгаа. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн байгаа тул нийт алданги 900000 төгрөг, төлбөл зохих үндсэн төлбөр 1800000 төгрөг нийт 2700000 төгрөгийг иргэн Г.Батнараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Батнар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Мөнх-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Мөнх-Эрдэнээс 57-13 СҮА Honda Inspire маркийн машин авсан нь үнэн. Д.Мөнх-Эрдэнийн нэхэмжилсэн 2700000 төгрөгийг 2017 оны 11-р сарын 01-ны дотор төлж дуусгана. Тус мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч Г.Батнараас “худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 1800000 төгрөг алданги 900000 төгрөг нийт 2700000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Батнар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 58150 төгрөгийн 50 хувь болох 29075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 29075 төгрөгийг хариуцагч Г.Батнараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэд олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнийн нэхэмжилсэн худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 2700000 / хоёр сая долоон зуун мянга / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Батнар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 58150 төгрөгийн 50 хувь болох 29075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 29075 төгрөгийг хариуцагч Г.Батнараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ