| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0088/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/95 |
| Огноо | 2022-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн дугаартай, 178/2022/0088/Э/ индекстэй хэргийг 2022 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 11 дүгээр сард аймгийн ******* сумын ******* багийн ******* 2 дугаар гудамжны ******* дугаар байрны 01 тоотод байх өөрийнхөө гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.ыг хардаж зодсоноос түүний биед хөнгөн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 11 дүгээр сарын эхээр ажлаасаа ирчихээд гэртээ байж байтал орой 18 цагийн үед манай нөхөр согтуу ирээд намайг манай ажлын газрын хүнтэй хардаж, хэрүүл маргаан хийгээд миний зүүн талын гуя руу өшиглөж, зүүн талын өгзөг рүү галын хайчаар цохиж, мөн зүүн гар луу гараараа цохисон.Би 2021 оны 5 дугаар сард ажлынхаа газрын залуутай мессеж бичсэнийг харчихаад тэрнээс хойш тэр залуутай хардаад байдаг болсон... гэх мэдүүлэг / хэргийн 9-10-р хуудас/
Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2021 оны 11 дүгээр сард надтай хамт ажилладаг Г. манай өрөөнд орж ирээд “ манай нөхөр намайг зодлоо, миний бие хөх няц болчихсон” гээд надад үзүүлсэн.Г.ын баруун хөлний гуяны дотор тал, зүүн гуяны гадна, өгзөг хэсэг нь хөх няц болчихсон байсан...гэх мэдүүлэг / хэргийн 15-р хуудас/
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 238 дугаартай ...Г.ын биед 2 гарын шуунд тус бүр цус хуралтууд, зүүн гуяны гадна дээд дотор доод хэсгүүдэд тус бүр шархны сорви гэмтлүүд тогтоогдлоо.Г.ын биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.ын биед учирсан дээрх 2 гарын шуунд цус хуралт гэмтэл нь шинэ, зүүн гуяны гадна дээд дотно доод хэсгүүдэд байх шархны сорви гэмтэл нь хуучин байна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 24-26-р хуудас/
Шүүгдэгч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 11 дүгээр сарын эхээр манай эхнэр Г. найзуудтайгаа уулзана гээд орой гарч яваад тэр шөнө гэртээ ирээгүй.Өглөө нь 8 цагт гэртээ ирээд надаас таксины мөнгө өгөөдөх гэхээр нь би өгөлгүй хувцсаа сольж өмсөөд ажил руугаа гарсан.Орой 17 цагийн үед эхнэрээ ажлаасаа ирэхэд нь би дэлгүүрээ хаагаад гэртээ ороод эхнэрээсээ өчигдөр орой хаана хоносон талаар асуухад “ ажлынхантайгаа хамт хоносон” гээд өөр юм ярихгүй болохоор гуя руу нь хөлөөрөө өшиглөөд надаас холдохоор нь галын хайч аваад шидэхэд зүүн өгзөг хэсэгт нь цохиж унасан.Дахиад би баруун гарын булчингаас нь базсан.Бид хоёр гэрлээд 8 жил болж байна, нэг охинтой...гэх мэдүүлэг / хэргийн 31-32-р хуудас/
Эд зүйлд /галын хайч/ үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 39-40-р хуудас/
Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ дунд” гэх үнэлгээ / хэргийн 41-42-р хуудас/
зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Н.******* нь аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* дугаар байрны 1 тоотод байрлах өөрийн гэртээ 2021 оны 11 дүгээр сарын эхээр эхнэр Г.ыг найзуудтайгаа гадуур гараад гэртээ ирэлгүй гадуур хоноод ирсэнд уурлаж бухимдан эхнэрээ ажлынх нь газрын залуутай хардаж, гуя руу нь өшиглөж, галын хайчаар цохиж биед нь халдсанаас эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.******* нь эхнэр Г.ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч Г.ын мэдүүлэг, гэрч Ж.ийн мэдүүлэг, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 238 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар мөн шүүгдэгч Н.*******, хохирогч Г. нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь ******* овогт *******элийн *******, овогт ын нарын 2014 оны 07 сарын 13-ны өдөр гэр бүл болсон гэрлэлтийн дугаартай гэрчилгээний хуулбар, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.******* нь эхнэр Г.ын гуя руу өшиглөж, түүн рүү галын хайч шидэж түүнийг оноход гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн байдал нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол зориуд учруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.******* нь хохирогч Г.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Хохирогч Г. өмнө нь ажлынхаа газрын залуутай чатаар харилцаж байсан, тухайн орой Г. ажлынхантайгаа гадуур гараад гэртээ ирж хоноогүй байдал нь шүүгдэгч Н.*******гийн эхнэрээ хардан уурлаж, түүний биед халдах шалтгаан болсон бөгөөд гэр бүлийн хүмүүсийн зүй бус харилцаа, үл итгэлцэл зэрэг байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Н.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Г.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодсоноос хохирогч Г.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г. нь...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Н.*******г хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хэргийн 36-р хуудас/ нотлогдож байна.
Шүүгдэгч Н.*******гийн хувийн байдлын талаар гэрч гийн өгсөн... би Н.*******г төрсөн цагаас эхлэн мэднэ. Эцэг эхээс 5-уулаа, дороо 3 дүүтэй, төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, их сургуулийн биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн, гуравдугаар сургуульд няраваар ажиллаж байгаад одоо түр чөлөөтэй байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 19-р хуудас/, Н.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, аймгийн ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн газрын АСАП сангийн мэдээлэл зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Н.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг галын хайчийг устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах гэх санал, дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч : шүүгдэгч Н.******* нь хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогчтой эвлэрсэн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Н.******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналын хүрээнд, шүүхээс шүүгдэгч Н.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг галын хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******д тайлбарласугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
6.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг галын хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС