| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00337/и |
| Дугаар | 361 |
| Огноо | 2017-08-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 361
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 4 дүгээр багт оршин суух Хавхчин овогт Аюушийн Нэргүй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.08.01-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэжлэгч А.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хавхчин овогт Аюушийн Нэргүй шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1981-1985 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1986-1990 онуудад тариан дээр ногоочноор ажилласан. 1986-1990 онуудын цалингийн баримт олдохгүй байгаа тул намайг 1981-1985 онуудад малчнаар, 1986-1990 оныг хүртэл ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Хавхчин овогт Аюушийн Нэргүй нь 1981-1985 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1986-1990 онуудад тариан дээр ногоочноор ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2017.07.31-ний өдрийн 271/15 тоот лавлагаа, Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1986.05.10-ны өдрийн 21 тоот “Зарим хүмүүсийг ногоочноор томилох тухай”, 1987.08.06-ны өдрийн 62 тоот “Болзолын шагнал олгох тухай”, 1988.11.08-ны өдрийн 104 тоот “Зарим хүмүүсийг нэгдлийн зардлаар жуулчлуулах тухай”, 1989.09.10-ны өдрийн 99 тоот “Зарим хүмүүсийг шагнах тухай” тушаалуудын хуулбар болон гэрч С.Оюунчимэгийн шүүхэд өгсөн “ . . . А.Нэргүй нь 1981-1985 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчин саальчнаар, 1986-1990 онуудад тариа бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1980-1990 оныг хүртэл малчин саальчнаар ажиллаж байсан болохоор А.Нэргүйгийн ажиллаж байсан талаар сайн мэднэ гэх мэдүүлэг, гэрч Н.Гончигийн шүүхэд өгсөн “. . . А.Нэргүй нь 1981-1985 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчин саальчнаар, 1986-1990 онуудад Өргөний тариа бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1962-1978 оныг хүртэл тракторч, дизельчин зэрэг ажлуудыг хийж байсан болохоор А.Нэргүйгийн ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой байна.
Нэхэмжлэгч А.Нэргүйг тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хавхчин овогт Аюушийн Нэргүй нь 1981-1985 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1986-1990 оныг хүртэл ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан А.Нэргүйг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Нэргүй шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ