Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0124/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт Х овогт Б-ийн А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000111 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х овогт Б-ийн А /РД: ........ /, ........  оны ....  дугаар сарын ....... -ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, .....  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машин механизмын засварчин ажилтай, хөдөлмөрийн чадвар алдалтын группт байдаг, ам бүл ... , .....-ийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг, .......  тоотод оршин суух хаягтай, урьд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн .....  оны .........   дүгээр сарын .... -ний өдрийн 614 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...... дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн .......  оны ........  дугаар сарын .....-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 04 сарын хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......  оны .....  дүгээр сарын .. -ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн ......  тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.А-ийн эрүүл мэндэд баруун гарын шуу, баруун гуянд тархмал, зүүн гуя, хөх, цээжний баруун өмнө, зүүн шилбэнд хэсэгчилсэн цус хуралт, баруун шуу, баруун өвдөг орчимд зулгаралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Цагаан сарын өмнө Б.А 4-5 хоног айл хэсээд явсан байсан. Гэтэл миний бэлэглэсэн монетон ээмэг бөгжний бөгж, миний энергийн оймс зэргийг тэр хүндээ өгсөн байсан. Тэгээд цоо шинэ дотуур хувцас авсан байсан нь заваарсан байхаар нь яагаад ийм зүйл болсон бэ гэж асуухад манай бэр өмсөөд явсан ийм зүйл болгосон гэж надад хэлсэн. Бидний дунд болсон асуудал хардалтаас үүдэлтэй. Би Аг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн 2218000000111 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.А-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/, гэрч Б.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 198 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, эмчийн тодорхойлолт /хавтаст хэргийн 22 дахь тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/, яллагдагчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.А-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн .........  тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.А-ийн эрүүл мэндэд нь баруун гарын шуу, баруун гуянд тархмал, зүүн гуя, хөх, цээжний баруун өмнө, зүүн шилбэнд хэсэгчилсэн цус хуралт, баруун шуу, баруун өвдөг орчимд зулгаралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 02 дугаар сарын 07, 02 дугаар сарын 28-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А-ын дүү болох М-ийнд очиж золгоод цай унд уучхаад буцаад гэр лүүгээ харих замдаа дэлгүүр орж нэг шил архи аваад гэртээ очиж тэр архиа хувааж уусан. Тэгтэл гэнэт намайг янз бүрийн хүмүүстэй хардаж уурлаад улмаар миний цээжний хэсэг болон хөл, гар луу гар хөлөөрөө цохисон. А миний цээж болон гар хөл рүү өөрийнхөө хөл гараар цохисноос болж миний биед цус хурсан. Надад хохирол, нэхэмжлэлтэй холбоотой хэргийн материалд хавсаргуулах зүйл байхгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 11 дэх тал/,

 

Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 01-ний мэдүүлсэн: ...А ах нь олон жилийн өмнө өөрийн эхнэрээ алдсан бөгөөд хоёр жилийн өмнөөс А гэх хүнтэй хамтран амьдарч эхэлсэн. Би А-ыг хамтран амьдрагч Агаа цохиж зодож эрх чөлөөнд халдаж байсныг огт хараагүй, сонсоогүй. Миний бодлоор А нь А гэх хүний төлөө зүтгэж бүх асуудлыг нь шийдэж тусалж дэмжиж явдаг юм. Харин сүүлд үнэхээр тэвчихгүй байдалд хүрч А гэх хүний эрх чөлөөнд халдсан талаараа надад хэлсэн. Яг юунаас болсон талаар нь мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаартай Б.А-ийн биед баруун гарын шуу, баруун гуянд тархмал зүүн гуя, хөх, цээжний баруун өмнө, зүүн шилбэнд хэсэгчилсэн цус хуралт, баруун шуу, баруун өвдөг орчимд зулгалтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.А-ийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

Б.А-ын мөрдөн байцаалтад 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буюу шинийн нэгний өдөр манай гэрт дүү болох М гэр бүлийнхээ хүний хамтаар ирж золгоод явсан бөгөөд явахдаа Ахаа завтай болохоороо араас очиж цай уугаарай гэж хэлэхээр нь удалгүй Аг дагуулаад гэрт нь очсон. Тэгээд бид  нар цай унд ууж хөзөр тоглож байгаад орой 22 цаг өнгөрч байхад гэр лүү явсан. Харихдаа А бид хоёр дэлгүүр орж 1 шил архи аваад харьсан. Гэртээ очоод архиа хувааж уугаад жаахан согтсон. Тухайн үед Аг бусадтай хардсанаас болж хоорондоо хэрүүл маргаан хийж улмаар би А-ийн цээж, гар руу нь хэд хэдэн удаа цохиж дараа нь түүний хөл, гуяны орчим өшиглөсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.гэв.

 

Шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч Н.Баярмаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд учирсан баруун гарын шуу, баруун гуянд тархмал, зүүн гуя, хөх, цээжний баруун өмнө, зүүн шилбэнд хэсэгчилсэн цус хуралт, баруун шуу, баруун өвдөг орчимд зулгаралт бүхий хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг гэр бүлийн хардалт, шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах санаатай байна. гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч хохирогч эвтэй найртай амьдарч байсан, шүүгдэгч нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Сэтгэцийн хувьд бие хүний органик эмгэгтэй, цус ойртолтын улмаас группт орсон байгаа. Анхаарал төвлөрүүлэхэд дутагдалтай, таньж мэдэх, сэтгэн бодох чадвар буурдаг тул шүүгдэгч өөрийгөө удирдах чадвар нь уурлах үедээ буурдаг, санаж бодохдоо муу болдог юм. Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа, өөрийн гэсэн орлоготой хүн юм. Мөн зун ажил хийгээд орлоготой байдаг тул шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна. Шүүгдэгч Б.А нь хэдийгээр бие хүний органик эмгэгтэй боловч хэрэг хариуцах чадвартай болох нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №17/22 дугаартай магадалгаагаар тогтоогдсон болно.

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Б.А нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй боловч шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэн байх тул энэ нь түүний хувийн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Б.А-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР