Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/00134

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч М.Э,

Шүүгдэгч Э.О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Б овогт Э-ны О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000103 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Э-ны О /РД: ....... /, ....... оны ....  дугаар сарын ..... -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ....  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... , .........-ийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .....  дүгээр баг, ........  дүгээр гудамжны ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Дархан-Уул аймгийн Дархан сумын .....  дугаар баг, .....  дугаар байрны .....  тоотод түр оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадваргүй, урьд ял шийтгэлгүй. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Э.О нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ......  дүгээр багт байрлах .................  угаалгын өрөөнд иргэн М.Э-тай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зүүн шанаа болон хуйхны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: “...2022 оны  02 дугаар сарын  7-ны өглөө М.Э 8 болж байхад ажилдаа ирээд цэвэрлэх ёстой өрөөнүүдээ цэвэрээд байхад Э миний хажуугаар явж байгаад чи даавуугаа эвхээд тавихад яадаг юм бэ, чиний хийх ёстой ажил шүү дээ гэж хэлсэн. Мөн намайг чи буудлын янхан биз дээ гэж над руу орилоод байсан бөгөөд бид хоёр тухайн өдөр таарамжгүй харилцаатай байсан. тухайн  өдрийн орой 16 цаг 30 минутын үед ээлжийн ажилтандаа ажлаа хүлээлцэж байгаад  наад балай авгай чинь 405, 406 тоот өрөөг цэвэрлээгүй байна лээ шүү гэж хэлтэл Э  хажуу талаас орж ирээд миний үснээс үстээд авахаар нь би барьж байсан хогийн шүүрээр 2-3 удаа цохисон. гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Э мэдүүлэхдээ: ...Анх ажилд ороход дарга нар даавууг хоносон хүн эвхдэг гэж хэлсэн. Ээлжид гарсан хүмүүс өглөө давуугаа эвхээд тавьдаг байтал 2022 оны 02 дугаар сарын 7-ны өглөө ажилдаа ирэхэд Э.О даавуугаа  эвхээгүй  байснаас болж маргаан болсон. Маргаан болсон өдөр бид хоёр харилцан дуугараагүй.  Гэтэл намайг Наад балай авгай чинь өрөөгөө цэвэрлээгүй байна шүү гэж хүнд хэлэхээр нь миний уур хүрээд адилхан эмэгтэй хүн байж яаж хүнийг балай, тэнэгээр нь дуудаж байдаг юм гэж хэлчхээд ариун цэврийн өрөө цэвэрлэж байхад Э.О миний үснээс зулгаагаад, 2-3 удаа намайг шүүрээр цохисон. Тэгэхээр нь би түүнийг нь буцааж түлхсэн. Тэгээд захирлын өрөө рүү ороод намайг Э.О цохисон, нүүр маажсан гэж хэлсэн. Би хүний үг өнгөрөөдөггүй байсан бол өмнөх ажилдаа 8-9 жил ажиллахгүй байх байсан. Өөрийнхөө бурууг Э.О хүлээдэггүй хүн рүү буруугаа чихдэг. Эмчилгээний мөнгө болох 210.860 төгрөг нэхэмжилж байгаа. гэв.

 

Эрүүгийн 2218000000103 дугаартай хэргээс:

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-11 дэх тэл/, гэрч У.О-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 205 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судалж эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Э.О-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.О нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .......дүгээр багт байрлах .......  буудлын угаалгын өрөөнд хувийн маргааны улмаас иргэн М.Э-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зүүн шанаа болон хуйхны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч М.Э-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 02 дугаар сарын 08, 02 дугаар сарын 17-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 02 дугар сарын 07-ны өдөр ........  буудлын үйлчлэгч ажил дээрээ очиход миний угаасан даавууг ресефшин оройдоо эвхэж тавих ёстой ресефшин О  эвхээгүй байхаар нь яагаад эвхээгүй юм гэж шаардлага тавьсан чинь балай авгай миний нойл угаах тавилантай гэх мэтээр элдвээр хэлээд байхаар нь хэрэлдэж байгаад салсан. Тэгсэн өдөр нь толботой даавуу оруулж ирээд угаа гэж хэлэхээр нь би толботой даавуу угаахгүй, ийм толботой даавуунд хүмүүсээс нь толбоны мөнгө гэж авдаг. Чи мөнгийг нь өг эсвэл өөрөө угаа гэж хэлсэн чинь Чиний хийх ажлыг би яахаараа хийдэг юм. Чи өөрөө хий балай авгай минь гээд дахиад хэл амаар доромжилж гарад явахаар нь би толбоны зургийг нь дарж аваад менежер О-д үзүүлсэн чинь ресефшинг дуудаад Чи толбоны мөнгийг нь авах ёстой. Ресефшиний буруу гэж хэлээд гараад явсан. Тэгсэн ресефшин О  Чи муу балай авгай өөрийнхөө ажлыг өөрөө хий гэж хэлээд миний толгой руу хогийн шүүрээр 2-3 удаа цохиод үснээс зулгааж нүүр рүү маажсан. Тэгэхээр нь би гарч гүйгээд зугтаасан. Тэгээд маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд тархи доргилттой хэвтрийн дэглэм сахь гэж хэлсэн. Би О-ийн үйлдлээс болоод 7 хоног ажилдаа явж чадаагүй. Мөн эмчилгээнд өөрөө 100,000 гаран төгрөг гаргасан учраас 7 хоногийн цалин 120,000 төгрөгийг О-аас нэхэмжилж байна. Энэ асуудлаас болоод ёс зүй зөрчсөн гээд ажлаас халсан. Би одоо ажилгүй байгаа. Тиймээс энэ хэрэгт О-аас 2022 оны 02 дугаар сард банканд төлөх ёстой зээлүүдийн төлөлт болох нийт 500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би О-аас нийт 1,000,000 төгрөг нэхэмжилнэ. Энэ хохирлыг төлбөл би гомдолгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 19 дэх тал/,

 

Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 07-ний өдөр Э, О хоёр ор хөнжлийн даавуунаас болж хоорондоо маргалдсан. Маргаан дундуур Э нь Оийг буудлын янхан гэж хэлж байсан. Тухайн үед би тэр хоёрт хандан Та хоёр маргалдахаа боль. Хамт ажилладаг хүмүүс байж яасан муухай үг бие биедээ хэлдэг юм. Гэж хэлээд хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь Э намайг Чи урьд нь энд ирж хонож байсан залуу нь биш байна гэ хэлснээ Оийг наадах чинь гараа болгон дээр өөрөө өөр залуу авч ирж хонодог гэхээр нь би буудлаас гараад Оийн гэрт ирсэн. Гэртээ ирэхдээ чамайг явсны дараа Э бид хоёр ахиж маргалдаад Э миний үснээс зулгаахаар нь би Эг хог шүүрдэж байсан шүүрээр нь цохисон гэж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Гэрч У.О-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: ... 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байтал ресефшин О орж ирээд Менежер Э ер нь их хэцүү  хүн юмаа. Ажиллахад их төвөгтэй дандаа хүн үгээр идэж дээрэлхэж байх юмээ гэж хэлсэн. Тэгсэн удалгүй Э-ийн үс нь сэгсийсэн байдалтай манай өрөөнд орж ирээд От зодуулсан гэж хэлсэн. Тухайн үед О-ийг дуудаад дээдэхэд Оийн үс бас сэгсийсэн орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад О нь Э миний үснээс эхэлж зулгаасан. Харин би зөрүүлээд хогийн шүүрээр түүний толгой руу цохисон гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр ажлаасаа явсан ба маргааш нь Э толгой өвдөөд байна. Ажилдаа ирж чадахгүй толгойгоо бариулаад явж байна гэсэн шалтгаанаар ажилдаа ирээгүй. Манай байгууллага уг хоёр ажилтанг ажил дээр хэрүүл маргаан үүсгэсэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн. Энэ хоёр хүнийг манайх туршилтын журмаар ажиллуулж байсан тул хэн хэнтэй нь хөдөлмөрийн гэрээ хийгээгүй бөгөөд ресефшин 1 гараа нь 50,000 төгрөгийн цалин, үйлчлэгч Э нэг сарын 600,000 төгрөгийн цалинг тус тус өгөхөөр амаар тохиролцсон байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 205 дугаартай ...М.Э-ийн биед тархи доргилт, нүүрэнд зулгарат, зүүн шанаа болон хуйхны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. М.Э-ийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. М.Э-д илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Э.О-ийн яллагдагчаар 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 07-нгы өглөө Э 09 цагийн үед ажилдаа ирсэн. Тухайн үед би өнгөрсөн шөнийн хүн амарсан өрөөний даваануудыг солиод бохир даавуунуудаа Эд угаалгахаар оруулж өгтөл Э нь надад О чи энэ урьд өдрийн угаасан даавуунуудыг эвхээд тавьчхаад яадаг юм бэ гэж хэлээд уурлахаар нь би Даавуу эвхэх чинь миний ажил биш. Чиний ажил. гэж хэлсэн. Ингээд бид хоёр зочид буудлын 3 давхарын угаалгын өрөөнд хоорондоо маргасан. Э надтай маргалдаж байхдаа намайг Буудлын янхан минь чамайг би мэднэ. Чи урьд нь өөр залуутай ажил дээрээ хонож өнжиж байсан гэнэ билээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э-ийн энэ үгэнд дургүйцээд түүнд Чи юу гэнээ. Нойл угааж байхдаа таарсан авгай. гэж хэлээд зөрүүлээд өөрийг нь доромжлоод угаалгын өрөөнөөс гараад явсан. Намайг ажлаа хийж байгаад нэмж суларсан өрөөнүүдийг хүлээж аваад явж байгаад 16 цагийн алдад надаас ээлж авах нөгөө ээлжийн ресефшин Халиунаа гэх эмэгтэй ирэхэд би ажлаа хүлээлгэж өгч байхдаа Этай таарсан бөгөөд би уурандаа Э авгай 406 тоот өрөөний нойл цэвэрлээгүй байна лээ үзэж аваарай гэж хэлсэн. Тэгээд би 3 давхрын угаалгын өрөөг цэвэрлэж өгөөд ажлаасаа бууя гээд цэвэрлээд байж байтал Э угаалгын өрөөнд орж ирээд намайг Халиунаад хов зөөлөө гэсэн байдалтай Чи муу одоо юу гээд байгаа юм. Би 406 тоот өрөөний нойлыг цэвэрлэсэн гээд над руу дайраад миний боолттой үснээс татаж зулгаасан. Тэгэхээр нь би уурандаа Э-тай маргалдаад цаашаа бай гээд хог шүүрдэж байсан улаан өнгийн шүүрээр Э-ийн толгой руу 2-3 удаа цохиж зодсон. Тэгсэн Э чи яаж байгаа юм. Чамайг ажлаас чинь халуулна гээд угаалгын өрөөнөөс гараад явсан.гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.гэв.

 

Шүүгдэгч Э.О нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.О-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч М.Эгийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зүүн шанаа болон хуйхны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол нь тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Э.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогчийн зүй бус харьцааны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн  хохирол учирсан байх ба хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 210,860 төгрөг нэхэмжилжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судлан үзэж, шүүгдэгч Э.О-ээс эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 117,860 төгрөгийг гаргуулж хохирогч М.Э-д олгож, баримтгүйгээр нэхэмжилсэн 93,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн ба хохирогч нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.О нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогчид 117,860 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул энэ байдлыг хөнгөрүүлэх нөхцөл гэж үзнэ. гэв.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ...Би охинтойгоо хоёулаа хамт амьдардаг. Мөнгөн торгуулиар торгуулмаар байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Э.О-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Э.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.О-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-т 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.О нь энэ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хогийн шүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ны О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ийг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч Э.О-т шүүхээс оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.О нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хогийн шүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хохирогч нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр үргэлжлүүлсүгэй.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ИДЭР