| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00343/и |
| Дугаар | 364 |
| Огноо | 2017-08-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 364
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг Тэмүүлэлийн 1-5 тоотод оршин суух ЛЮ87102633 регистртэй, Оймууд овогт Диваагийн Амартүвшингийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг Саятаны 9-3 тоотод оршин суух Хавхчин овогт Урнаагийн Адъяамаад холбогдох “ноолуурын үнэ 2.281.600 / хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга зургаан зуу / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 08-р сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Амартүвшин шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: У.Адъяамаа нь 2017.02.20-нд 23 кг ноолуурын үнэ болох 1.840.000 төгрөгийг авч, 2017.04.20-ны дотор ноолуур авчирч өгөхөөр тохиролцсон. Гэвч тохирсон хугацаандаа ноолуураа авчирч өгөөгүй тул ноолуурын үнэ 1.840.000 төгрөг, алданги 441.600 төгрөг, нийт 2.281.600 төгрөгийг У.Адъяамаагаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.281.600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 441.600 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 1.840.000 / нэг сая найман зуун дөчин мянга / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч У.Адъяамаа нь 1.840.000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Адъяамаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Д.Амартүвшингийн нэхэмжилсэн 1.840.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Амартүвшинд төлөхөөр, нэхэмжлэгч Д.Амартүвшин нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 441.600 төгрөгийг хасч, 1.840.000 төгрөгийг авахаар эвлэрэн хэлэлцсэн тул эвлэрлийн гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Амартүвшин нь ноолуурын үнэ болон алданги 2.281.600 төгрөгийг хариуцагч У.Адъяамаагаас гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Д.Амартүвшин нь нэхэмжлэлийн шаардлагаа 441.600 төгрөгөөр багасгаж, 1.840.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч У.Адъяамаа нь төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, зохигчид эвлэрэн хэлэлцэж, тайлбараа бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51.460 төгрөгийн 50 хувь болох 25.730 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 25.730 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 44.390 төгрөгийн 50 хувь болох 22.195 төгрөгийг хариуцагч У.Адъяамаагаас гаргуулж нэхэмжлэгч Д.Амартүвшинд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Амартүвшин нь 2.281.600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн
шаардлагаасаа 441.600 төгрөгийг хасч, 1.840.000 / нэг сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч У.Адъяамаа төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн
59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51.460 төгрөгийн 50 хувь болох 25.730 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 25.730 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 44.390 төгрөгийн 50 хувь болох 22.195 төгрөгийг хариуцагч У.Адъяамаагаас гаргуулж нэхэмжлэгч Д.Амартүвшинд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ