Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 363

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон нь У.Сансарболдод холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140.400 төгрөгийн тал хувь 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонд олгосугай.

 

3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ш.ОЮУНГЭРЭЛ