Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/562

 

     2022       04         15                                   2022/ШЦТ/573

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Хохирогч Г.А,

            Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д-д холбогдох эрүүгийн 2206 00913 0179 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

М.Д

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч М.Д нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 50 миунтын орчимд Баянзүрх дүүргийн .. дугаар хороо Цайзын уулзвар замд Toyota Prius маркийн 34-67 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн 05-53 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч Г.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “02 дугаар сарын 11-ний өдөр гэр рүүгээ харьж явахад араас нэг машин мөргөсөн. Нэг мэдэхэд л машин мөргөөд түг гээд явчихсан. Ямартай ч машин нэг урагшлаад хойшилсон. Шүүгдэгч даатгалаа дуудаад Баянзүрх дүүргийн замын цагдаа ирсэн. Гэмтлийн эмнэлэгт очоод зураг авахуулсан. Дараа нь емрай зураг авахуулж эмч дүгнэлтээ гаргасан. Эмч намайг 45 хоногийн дараа дахин ирж зураг авахуулаарай гэж хэлсэн. Би барагшун, кальци ууж байгаа. Зарим газрууд баримт өгдөггүй юм байна. Бүрдүүлсэн баримтуудаа хэрэгт гаргаж өгсөн. Би 5 төрлийн эм ууж байгаа” гэв.

 

Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

  Эрүүгийн 2206 00913 0179 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 02 сарын 12-ны өдөр манай хүү Эт эмнэлэгт хэвтсэн байсан тул би тухайн өдөр өөрийн охин Э-ийн хамт охиноороо машин бариулаад хүү Э-гаа эргэх гээд цайзын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй би урд талын суудалд суугаад охин бид 2 хоёулаа явж байтал гэнэт манай машины араас нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд би мөргөлтөнд нь урагш хойшоо савлагдсан. Тэгээд би машинаас буугаад хартал манай машины хойд талын купер хагарчихсан байсан. Тэгээд би гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн өдөр манай ээж болон дүү маань намайг эмнэлэгт эргэх гээд ирж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай дүү Э над руу залгаад машинтай явж байтал манай машины араас нэг машин ирээд мөргөчихлөө одоо ээжийг эмнэлэгт үзүүлээд явж байна. Тэгээд өнөөдөр эргэж чадахгүй нь маргааш болъё гэж хэлсэн. Үнэлгээгээр 1 сая 175 мянган төгрөгөөр үнэлсэн байсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би автомашиндаа учирсан хохирлыг төлүүлчих юм бол надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дэнжийн 1000-аас гэр рүүгээ харих гээд өөрийн эзэмшлийн Тоёота Приүс маркийн 34-67 УБА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа цайз 16-н замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр 15-20 орчим км цагийн хурдтай явж байгаад зам руугаа харахгүй доошоогоо хараад явж байтал гэнэт машин мөргөчихсөн. Тэгээд би машинаас буугаад тухайн машины жолоочтой ярилцтал ээжийн бие нь өвдөөд байх шиг байна гээд цагдаад дуудлага өгөөд БЗД-н замын цагдаагаас ирж хэмжилт хийгээд дараа нь мөргүүлсэн машины зорчигчийг аваад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд нурууны зургийг нь авахуулсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 79 дүгээр хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2984 дугаартай:

“1. Г.А-ийн биед бүсэлхийн 1-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн  37-38 дугаар хуудас/,

 

“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 38308721 дугаартай:

“Асуулт-1. Тоёота Приүс маркийн 34-67УБА дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх?

Хариулт-1. Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, автомашины хурдны хайрцагийн ажиллагаа зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин баруун зүүн гар талын хол ойрын их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг байхгүй, шил арчигчны шингэн байхгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, урд буфер байхгүй, урд панел гол хэсгээрээ хонхойж орсон, копуд зүүн урд хэсгээрээ 20х20см орчим талбайд хонхойсон, баруун талын их гэрлийн суурь хугарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.

Асуулт-2. Хэрэв бүрэн бус бол ямар ямар эд ангиуд нь эвдрэлтэй байна вэ?

Хариулт-2.Уг автотээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын хол ойрын их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг байхгүй, шил арчигчны шингэн байхгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, урд буфер байхгүй, урд панел гол хэсгээрээ хонхойж орсон, копуд зүүн урд хэсгээрээ 20х20см орчим талбайд хонхойсон, баруун талын их гэрлийн суурь хугарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 45-51 дүгээр хуудас/

 

Итгэлт хөрөнгө ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3188 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-аар Б.Э-ын эзэмшлийн Toyota Prius маркийн 0553 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэлд 1,175,000 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон байна. /хх-ийн 57-59 дүгээр хуудас/

 

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаар:

“1. Тоёота Приүс маркийн 34-67 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” болон “11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Тоёота Приүс маркийн 05-53 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э, зорчигч Г.А нар нь ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх магадлагаа. /хх-ийн 62 дугаар хуудас/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, /хх-ийн 4-6 дугаар хуудас/

Хохирлын баримт, хохирол төлсөн баримт /хх-ийн 16, 83 дугаар хуудас/

            Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 24, 87 дугаар хуудас/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/

Иргэний үнэмлэх, жолоодох эрхийн болон тээврийн хэрэгслийн лавлагаанууд /хх-ийн 85, 86, 90 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Д нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 50 миунтын орчимд Баянзүрх дүүргийн ... дугаар хороо Цайзын уулзвар замд Toyota Prius маркийн 34-67 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн 05-53 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч Г.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...02 дугаар сарын 11-ний өдөр гэр рүүгээ харьж явахад араас нэг машин мөргөсөн. Нэг мэдэхэд л машин мөргөөд түг гээд явчихсан...” гэх,

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэнэт манай машины араас нэг машин ирээд мөргөсөн. ...Тэгээд би гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн.” гэх,

Иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүү Энхтунгалаг над руу залгаад машинтай явж байтал манай машины араас нэг машин ирээд мөргөчихлөө одоо ээжийг эмнэпэгт үзүүлээд явж байна. Үнэлгээгээр 1 сая 175 мянган төгрөгөөр үнэлсэн байсан.” гэх,

Шүүгдэгч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...доошоогоо хараад явж байтал гэнэт машин мөргөчихсөн.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2984 дугаартай:

“Г.А-ийн биед бүсэлхийн 1-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 38308721 дугаартай:

“Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, автомашины хурдны хайрцагын ажиллагаа зэрэг нь стандартын шаардлага хангажбайна. Харин баруун зүүн гар талын хол ойрын их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг байхгүй, шил арчигчны шингэн байхгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, урд буфер байхгүй, урд панел гол хэсгээрээ хонхойж орсон, копуд зүүн урд хэсгээрээ 20х20см орчим талбайд хонхойсон, баруун талын их гэрлийн суурь хугарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.

Уг автотээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын хол ойрын их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг байхгүй, шил арчигчны шингэн байхгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, урд буфер байхгүй, урд панел гол хэсгээрээ хонхойж орсон, копуд зүүн урд хэсгээрээ 20х20см орчим талбайд хонхойсон, баруун талын их гэрлийн суурь хугарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.” гэх дүгнэлт,

Итгэлт хөрөнгө ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3188 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-аар Б.Э-ын эзэмшлийн Toyota Prius маркийн 0553 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэлд 1,175,000 төгрөгийн үнэлгээ,

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Мөрдөгчийн “Тоёота Приүс маркийн 34-67 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” болон “11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Д нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. а, 11.14 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, улмаар хохирогч Г.Алтангэрэлийн биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжилэгч Б.Э-д 1,251,000 төгрөгийн хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Д-ын замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Д нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Г.А нь эмчилгээний зардалд баримтаар 420,500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс 500,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогчийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлсөн гэж үзлээ.

 

Хохирогч Г.А нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Д-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Мөн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Э-ын эзэмшлийн Toyota Prius маркийн 0553 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэлд 1,175,000 төгрөг, үнэлгээ хйилгэсэн 76,000 төгрөг, нийт 1,251,000 төгрөгийг шүүгдэгч М.Даас гаргуулах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч М.Д-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Д-д оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.

Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж.

 

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч М.Д-ын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Д-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Д-д оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.А-д эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч М.Д-ын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Д-аас 1,251,000 төгрөгийг гаргуулж регистрийн УХ76120391 дугаартай иргэний нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.

9. Хохирогч Г.А нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Д-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Х.САНЖИДМАА