Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 369

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

     биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах Жи-Мобайл ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р баг Цагаан овоо, Эрдэнэголд нутаглах, ЛМ85011835 регистртэй, Мэндээгийн Амарсүрэнд холбогдох “98116561 дугаарын ярианы төлбөр болон алданги 102.067 / нэг зуун хоёр мянга жаран долоо / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 08-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Амарсүрэн нь Жи-Мобайл ХХК-тай 2014.10.15-ны өдөр хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 98116561 дугаарын хэрэглэгч болсон. М.Амарсүрэн нь одоогийн байдлаар манай компанид 2014 оны 10 дугаар сарын ярианы төлбөр 23.564 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын ярианы төлбөр 23.650 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын ярианы төлбөр 23.650 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын ярианы төлбөр 23.650 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын ярианы төлбөр 23.530 төгрөг, нийт 118.044 төгрөгний хэрэглээний өртэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно. Иймд М.Амарсүрэнгийн ярианы төлбөр 118.044 төгрөгнөөс барьцаанд байршуулсан 50.000 төгрөгийг хасч тооцон 68.044 төгрөг, алданги 34.022 төгрөг, нийт 102.067 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Амарсүрэн нь 102.067 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Амарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 102.067 төгрөг төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч М.Амарсүрэнгээс 98116561 дугаарын ярианы төлбөр болон алданги 102.067 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Амарсүрэн нь 98116561 дугаарын ярианы төлбөр болон алданги 102.067 төгрөгийг Жи-Мобайл ХХК-ны 5038006208 тоот дансанд төлж хохиролгүй болгосон нь мөнгө төлсөн баримтаар батлагдаж байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагч Ц.Амарсүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

        Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123-р зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Жи-Мобайл ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Амарсүрэнд холбогдох

“98116561 дугаарын ярианы төлбөр болон алданги 102.067 / нэг зуун хоёр мянга жаран долоо / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагч Ц.Амарсүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.

 

 3. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Ш.ОЮУНГЭРЭЛ