Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 613

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч П.Болор би,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй, 

      Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 5 дугаар баг, 7 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОЭ73040111, Дархан овогтой Далайгийн Нямсамбуу,  

      Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 5 дугаар баг, 7 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЭ72061607, Хожийнхон овогтой Уртнасангийн Гантөмөр нарт холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 58.380.720,85 төгрөг, зээлийн хүү 11.853,064,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 777.349,16 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 71.019.134,47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Нямсамбуу, У.Гантөмөр нар нь 2012 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны Увс салбараас 201642689690 тоот зээлийн гэрээ байгуулан, 61.283.311 төгрөгийн бизнесийн төрлийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 32 сарын хугацаатай сар бүр тэгш төлөх нөхцөлтэй ачааны машин худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 1.4.3 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 14.368.654,54 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 387.409,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 218.395,65 төгрөг, нийт 14.975.000 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зэлэдэгч Д.Нямсамбуу, У.Гантөмөр нараас нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 71.019.134,47 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.      

       Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Д.Нямсамбуу, У.Гантөмөр нарын нэхэмжлэлийн шаарлагыг нэмэгдүүлж зээлээ  төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч У.Гантөмөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь нөхөр Д.Нямсамбууг төлөөлж тайлбар гаргаж байна. Одоо нэхэмжилж байгаа 71.019.134,37 төгрөгийг сар бүр 800.000 төгрөгөөр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлнө. Дээрх хугацаанаас хойш үлдэх төлбөрийг төлж барагдуулна. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

       Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Нямсамбуу, У.Гантөмөр нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Уг тайлбарыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Д.Нямсамбуу, У.Гантөмөр нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 58.380.720,85 төгрөг, зээлийн хүү 11.853,064,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 777.349,16 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 71.019.134,47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Д.Нямсамбуу, У.Гантөмөр нар Хаан банктай 2012 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны Увс салбараас 201642689690 тоот зээлийн гэрээ байгуулан, 61.283.311 төгрөгийн бизнесийн төрлийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 32 сарын хугацаатай сар бүр тэгш төлөх нөхцөлтэй ачааны машин худалдан авах зориулалтаар авсан байх ба мөн зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 22-02 тоотод байрлах 1265 м.кв талбай бүхий, нэгж талбарын 8516001585 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар /гэрчилгээний 000138722 дугаартай/, мөн 13х9 хэмжээтэй хувийн орон сууц, 9х5 хэмжээтэй 1 скалад, 4х4 хэмжээтэй 1 скалад, 4х4 хэмжээтэй модон байшийн, Увс аймгийн Улаангом сумын  6 дугаар баг, 16-09 тоотод байрлах, 700 м.кв бүхий, нэгж талбарын 8516002620 дугаартай, гэрчилгээний 000462820 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй газар, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 7-10 тоотод байрлах, 898 м.кв бүхий, нэгж талбарын 8516001435 дугаартай, гэр хашааны зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй газар /гэрчилгээний 0353137 дугаартай/, тус хаягт байрлах 88 м.кв бүхий 20 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууц /гэрчилгээний 000200544 дугаартай/, 27.2 м.кв бүхий граж /гэрчилгээний 000149295 дугаартай/-ийн хамт, увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг байрлах, 1987 онд үйлдвэрлэгдсэн, 76-05 УВА улсын дугаартай, Краз 25613 маркын шар өнгөтэй ачааны автомашин /аралын 594890, хөдөлгүүрийн 059544 дугаартай/, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 56-75 УВХ улсын дугаартай,  BEIBEN /Норд бенз/ маркын цагаан өнгөтэй ачааны өөрөө буулгагч автомашин /аралын LBZF56GB0AA035859, хөдөлгүүрийн 1610G166449 дугаартай/, 8 ханатай битүү шалтай гэр тус тус барьцаалсан байна.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг нь хариуцагч Д.Нямсамбуу, У.Гантөмөр нар зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. 

  Харин хариуцагч нар Хаан банкнаас нэхэмжилсэн нийт 71.019.134,47 төгрөг төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

     Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513.046 төгрөгөөс 256.523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 256.523 төгрөгийг, хариуцагч Д.Нямсамбуу, У.Гантөмөр нараас 256.523 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Нямсамбуу, У.Гантөмөр нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 71.019.134,47 төгрөг /далан нэгэн сая арван есөн мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Хаан банкинд төлөхөөр, хэрэв төлж чадаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513.046 /таван зуун арван гурван мянга дөчин зургаа/ төгрөгөөс 256.523 /хоёр зуун тавин зургаан мянга таван зуун хорин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 256.523 /хоёр зуун тавин зургаан мянга таван зуун хорин гурав/ төгрөгийг, хариуцагч Д.Нямсамбуу, У.Гантөмөр нараас 256.523 /хоёр зуун тавин зургаан мянга таван зуун хорин гурав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
 
  


ШҮҮГЧ                                   П.БОЛОР