Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 615

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар баг, 4-21 тоотод тоотод оршин суух, 1993 онд төрсөн, эмэгтэй, РД:ОН93021903, Матгар овогт Жигмэддоржийн Жавхлангийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 13-31 тоотод /Төв аймгийн Заамар суманд түр/ оршин суух, 1994 онд төрсөн, эрэгтэй, РД:ОН94080933, Мөмөөнхөн овогт Ганжуурын Алтангэрэлд холбогдох,

      Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Жавхлан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Г.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Жавхлан миний бие сайн дурын үндсэн дээр Г.Алтангэрэлтэй хайр сэтгэлийн үүднээс насан туршдаа сайн сайхан амьдарна гэж 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж, амьдрах хугацаанд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр охин А.Хишигдүүрэнг төрүүлж өсгөсөн, одоо охин маань 2 настай. Бид 2 жил хамт амьдарсан бөгөөд сүүлийн үед нөхөр Г.Алтангэрэл нь эхнэр надад болон хүүхэддээ халамж тавихгүй хөндий байдалтай болсон. Мөн архи их уудаг, архи уусан үедээ агсам тавьдаг, зодож доромжилдог, миний аав ээжийг мөн доромжилж хүндэлдэггүй, ах дүүгээрээ “ална” гэж занал хийлдэг. Аав, ээжийн маань хэлсэн үгийг хүлээн авах сэтгэлийн тэнхээгүй, хүний үгийг хүлээж авдаггүй, энэ байдал улам газар авч зан авир нь өөрчлөгдөж догшин ширүүн авир гаргаж байгаа байдал нь цаашид хамт амьдрахад айдастай байна. Г.Алтангэрэлтэй эв зүйгээ олоод амьдрахыг хүсэж шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандахад “би салахгүй, эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарна” гэж хэлсэн боловч надтай албан ёсор ирж уулзаж хамт амьдрах талаар санал тавьсан удаа байхгүй. Мөн шүүхээс өгсөн 2 сарын эвлэрүүлэх хугацаанд нэг ч удаа ирж уулзаагүй, охинтойгоо ч уулзаагүй. Иймд Г.Алтангэрэл бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охиныг минь миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Г.Алтангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ганжуур овогтой Алтангэрэл миний бие 1994 онд төрсөн, ээж дүүгийн хамт амьдардаг. 2015 онд Ж.Жавхлантай гэр бүл болж 2 жил амьдарсан бөгөөд хамт амьдрах хугацаанд нэг ч удаа архи ууж гэр орондоо ирж үзээгүй, архи уудаггүй, аль болох арга эвийг олох гэж хичээж байсан. Гэтэл Ж.Жавхлан маш дураараа, бага зэрэг маргаан гарахаар аавдаа утсаар худлаа хэлдэг. Би түүнийг цохиж байгаагүй, харин Ж.Жавхлан намайг ядуу зүдүү, эзтэй, эзгүй гэж хэл амаар доромжилж, хөөсөн. Би 2 жилийн хугацаанд хүүхэд, ээжийгээ бодоод 5 удаа гуйж аргадаж байсан. Би одоо цөхөрсөн учраас гуйгаагүй, мөн надад буруу байхгүй, би амьдралаа авч явах гэж найзтайгаа алтанд явах гэтэл “чи тэнэх гэж байна” гээд эхэлсэн. Би хүний унаанд явах гэж байсан тул шууд гараад явчихсан нь л миний буруу юм. Бидний маргаан жижиг зүйлээс болж гардаг. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Охиндоо өгөх ёстой зүйлийг өгнө, харж хандана. 16 насанд хүрэхээр нь би охиноо авах бодолтой байна” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Нэхэмжлэгч Ж.Жавхлан нь хариуцагч Г.Алтангэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

       Ж.Жавхлан нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

     Иргэн Ж.Жавхлан, Г.Алтангэрэл нар 2014 оны 3 дугаар сарын 08-ны гэр бүл болж, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр охин А.Хишигдүүрэн төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

     Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй, мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд  эвлэрүүлэх хугацаа авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

   Мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл болон зохигчдын тайлбар зэргийг харгалзан охин А.Хишигдүүрэнг эх Ж.Жавхлангийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин А.Хишигдүүрэнг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.Алтангэрэлээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.   

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагч Г.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 93.496 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Жавхланд олгож шийдвэрлэлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Мөмөөнхөн овогт Ганжуурын Алтангэрэл, Матгар овогт Жигмэддоржийн Жавхлан нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин А.Хишигдүүрэнг эх Ж.Жавхлангийн асрамжид үлдээсүгэй.

     3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин А.Хишигдүүрэнг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.Алтангэрэлээр тэжээн тэтгүүлсүгэй.

      4. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

    5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т нэхэмжлэгчийн төлсөн 93.496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Алтангэрэлээс 93.496 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Жавхланд олгосугай.

    7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР