Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/309

 

 

 

 

 

 

     2022         04            22                                         2022/ШЦТ/309                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Э-од холбогдох эрүүгийн 21100 1752 0263 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Отгонтөгс, шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, урьд:

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний 742 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э-ын Э /РД:хххх/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд хохирогч Э.Л-ыг “миний ахаас ажил авч байгаа биз дээ” хэмээн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Э.Э Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан ба хэргийн хохирогч Э.Л-т шүүх хуралдааны товыг түүний хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөх үедээ тэмдэглүүлсэн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 15-40 тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тухайн хаягтай байхгүй, мөн өөрийнх нь 95201572 дугаарын утас холбогдох боломжгүй гэснээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэнийг тус тус  тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Э.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж зүйл байхгүй. Миний буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Архи ууж согтуудаа өөрийн мэдэлгүй гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Миний буруу. гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 21100 1752 0263 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Л-ын хохирогчоор өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр манай эхнэр бид хоёр ажил дээрээ хонож ажиллаад, маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр юм хийх гэснээ болиод ажилчдаа амраасан юм. Тухайн үед эхнэр бид хоёр ажил дээрээ түр хугацаагаар байрлаж байсан. ...Тэгээд бид хоёр гадуур гарах гэж байхад Э.Э гэдэг залуу ирээд “хоёр өдөр архи уучихлаа, шартаж үхлээ, ганц юм аваад өгчхөөч, барилгачдын баяр болж байна, би өмнө нь юм нэхэж байсан биш дээ” гээд гуйгаад байхаар нь би дэлгүүр гараад 0.75 литрийн Хараа нэртэй архи авч ирээд, манай эхнэр Дэлгэрмөрөн, Э бид гурав хойшоо Арцатын ам руу уул руу гараад хувааж уусан.

...Архиа уугаад бараг дуусаж байхад Э надад “ганц барилдчихъя” гээд байхаар нь би “согтуу хөлчүү байж яах юм бэ, дэмий хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд дахин дахин барилдъя гээд байхаар нь босоод би нэг барилдахад Э уначихсан. Тэгээд би сууж байхад Э “чи муу, миний ахаас ажил авч хийж байгаа биз дээ” гээд шууд миний нүүр лүү нэг удаа өшиглөхөд би хойшоо саваад унасан. Тэгэхээр нь би “чи муу яаж байгаа пизда вэ” гээд босох гэсэн боловч дээрээс ирээд нүүр лүү 2-3 удаа гараараа цохиод авсан. Тухайн үед би нэлээн согтолттой байсан учраас босож чадахгүй байсан.

...Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан. Одоо арай дээр болсон. Мөн компьютер томографт харуулахад зүүн нүдний ухархай яс 1.8 см цөмөрсөн, хамар S хэлбэрийн гулзайлттай гэсэн. Намайг хагалгаанд орно гэсэн. Нүдний хараа тод харахгүй бүрэлзэж хараад байгаа. Салхинд их явахаар нүд хатгаж өвддөг, өөр зовуурь байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14-15 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Дэлгэрмөрөнгийн гэрчээр өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ажлын байран дээр байж байхад Э, Сэлэм гэдэг залуутай хамт ажлаа хийхээр ирсэн. Тэгээд “Мөрөнгөө эгчээ, дүү нь өчигдөр жаахан юм уучихсан юмаа, шараа тайлах гэсэн юм, та ганц юм аваад өгөөч” гэхээр нь ...нөхөр Л-ыг Эын хамт дэлгүүр лүү явуулсан. Тэр хоёр дэлгүүр ороод 0.75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг авч ирээд, урагшаа Арцатын ам руу гарч уусан. Тухайн үед манай нөхөр Л-, Э бид гурваас өөр хүн байгаагүй.

...Э манай нөхөр Л-ыг “барилдъя” гээд хоргоосоор байгаад барилдаад манай нөхөр унасан. Босож ирээд архинаасаа ганц нэг татаад байж байснаа Э манай нөхөрт “чи манай ахаас ажил авч хийж байгаа биз дээ” гээд ...нүд ирмэхийн зуур Э Л-ыг гараараа нэг удаа цохиж унагаагаад, дээр нь гараад цээж рүү нь нэг удаа цохиж, шанаа руу нь нэг удаа алгадаж аваад босож ирээд нүүрэн дээр нь хөлөөрөө дэвсэхээр нь би Эыг татаж холдуулсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19-20 дахь тал),

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8484 дугаартай:

1. Э.Л-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн, хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 25-26 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э-ын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 34-35 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 38 дахь тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 742 дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 46-47 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 49 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 54 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд хохирогч Э.Л-ыг “миний ахаас ажил авч байгаа биз дээ” хэмээн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн, хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч Э.Л-ын: “...2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ... 0.75 литрийн Хараа нэртэй архи авч ирээд, манай эхнэр Дэлгэрмөрөн, Э бид гурав хойшоо Арцатын ам руу уул руу гараад хувааж уусан. ...Архиа уугаад бараг дуусаж байхад Э надад “ганц барилдчихъя” гээд байхаар нь би “согтуу хөлчүү байж яах юм бэ, дэмий хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд дахин дахин барилдъя гээд байхаар нь босоод би нэг барилдахад Э уначихсан. Тэгээд би сууж байхад Э “чи муу, миний ахаас ажил авч хийж байгаа биз дээ” гээд шууд миний нүүр лүү нэг удаа өшиглөхөд би хойшоо саваад унасан. Тэгэхээр нь би “чи муу яаж байгаа пизда вэ” гээд босох гэсэн боловч дээрээс ирээд нүүр лүү 2-3 удаа гараараа цохиод авсан. Тухайн үед би нэлээн согтолттой байсан учраас босож чадахгүй байсан.

...Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан. Одоо арай дээр болсон. Мөн компьютер томографт харуулахад зүүн нүдний ухархай яс 1.8 см цөмөрсөн, хамар S хэлбэрийн гулзайлттай гэсэн. Намайг хагалгаанд орно гэсэн. Нүдний хараа тод харахгүй бүрэлзэж хараад байгаа. Салхинд их явахаар нүд хатгаж өвддөг, өөр зовиур байхгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 14-15 дахь тал),

- гэрч Д.Дэлгэрмөрөнгийн: “...Э манай нөхөр Л-ыг “барилдъя” гээд хоргоосоор байгаад барилдаад манай нөхөр унасан. Босож ирээд архинаасаа ганц нэг татаад байж байснаа Э манай нөхөрт “чи манай ахаас ажил авч хийж байгаа биз дээ” гээд ...нүд ирмэхийн зуур Эыг Л-ыг гараараа нэг удаа цохиж унагаагаад дээр нь гараад цээж рүү нь нэг удаа цохиж, шанаа руу нь нэг удаа алгадаж аваад босож ирээд нүүрэн дээр нь хөлөөрөө дэвсэхээр нь би Эыг татаж холдуулсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19-20 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8484 дугаартай:

1. Э.Л-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн, хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 25-26 дахь тал) болон шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг мэдүүлэг (хэргийн 34-35 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Э.Л-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.Э түүний нүүр лүү гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Э.Э-ын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Э.Э-ын биед учирсан “...зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн, хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх, ...үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

Хэргийн хохирогч Э.Л нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэл бэртлийг эмчлүүлэх, эмчилгээ хийлгэсэн зардал төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг түүнд тайлбарлах нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Э-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Шүүх, шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Э.Э нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний 742 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, уг шүүхийн шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудас шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдээгүй, торгох ял биелэгдээгүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 38 дахь тал) баримт, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 46-47 дахь тал) болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 156 дугаартай албан бичгээр тогтоогджээ.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, ....зэргээр тогтоогдсон байна” гэж хууль хэрэглэх журмыг тодорхойлсон ба “мөн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хуульчилсан байна.  

 

Дээрх зохицуулалтын дагуу шүүгдэгч Э.Э-д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний 742 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас  өршөөн хэлтрүүлэх эрх зүйн үндэслэл байна.   

 

Энэ хэрэгт Э.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                               

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-д 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний 742 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсний эдлээгүй үлдсэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн хохирогч Э.Л нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэхтэй холбоотой гомдол, нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.    

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД