Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 421

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ц.Энхбатын нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Ц.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч; Шарнууд овгийн Цэрэндолгорын Энхбат РД: /МД68040576/ -нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дулаанхан хорооны худалдаа бэлтгэлийн ангид ачаа ачигч, ногооны зоорийн туслах ажилчнаар орж ажиллаж байгаад 1990 оны 07 дугаар сарын 20-нд 4 жил ажилласныхаа дараа Зүүнхараагийн худалдааны трестед шилжсэн болно. Дулаанханы худалдаа бэлтгэлийн ангийн боловсон хүчин миний материалыг алга болгосон тул 1986 оны 07 дугаар сарын 20-ноос 1990 оны 07 дугаар сарын 20-ийг хүртэл ажилласан 4 жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч; Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудал хараа гудамж 43 тоотод оршин суух, Шарнууд овгийн Цэрэндолгорын Энхбат РД: /МД68040576/ -нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дулаанхан хорооны худалдаа бэлтгэлийн ангид ачаа ачигч, ногооны зоорийн туслах ажилчнаар орж ажиллаж байгаад 1990 оны 07 дугаар сарын 20-нд 4 жил ажилласныхаа дараа Зүүнхараагийн худалдааны трестед шилжсэн болно. Дулаанханы худалдаа бэлтгэлийн ангийн боловсон хүчин миний материалыг алга болгосон тул 1986 оны 07 дугаар сарын 20-ноос 1990 оны 07 дугаар сарын 20-ийг хүртэл ажилласан 4 жилийг тогтоож өгнө үү гэх.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Энхбатын тус шүүхэд гаргасан ... 1986 оны  07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны  07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар  ажиллаж  байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.  

Учир нь:  Нэхэмжлэгч нь дээрх ажилласан хугацааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт зааснаар ... нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй бөгөөд тэрээр энэхүү шаардлагаа бичгийн чанартай болон бусад баримтаар нотлож чадаагүй бөгөөд  хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон тодорхойлолт зэрэг нь дангаараа  ажилласан хугацааг  нотлох баримт болж чадахгүй гэж үзнэ.

 Харин цаашид нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар нотлох баримтын үндсэн дээр ажилласан байдлаа дахин шүүхээр тогтоолгох эрхийг нээлттэй үлдээвэл зохино.

Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Энхбатын Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар 1986 оны  07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны  07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл  ажиллаж  байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь  нотлох баримтын үндсэн дээр дээрх ажилласан  хугацааг тогтоолгохоор дахин шүүхэд  хандах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.ЭНХТАЙВАН