| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2022/0023/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/25 |
| Огноо | 2022-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/25
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2113002060022 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан мэргэжилтэй, Хилийн цэргийн 0165 дугаар ангид Зэвсгийн албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн Б-н Б, /РД:ПН88052515/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Пыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Б.Бы эхнэр Ч.Пыг зодсон үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж байхгүй гэж үзсэн тул яллах дүгнэлтийн хүрээнд Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
2. Хохирогч Ч.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”Тухайн үед нөхөр Б.Б нь надаас уучлалт гуйгаагүй тул түүний гаргаж байгаа үйлдлийг буруу гэдгийг өөрт нь ойлгуулахын тулд цагдаад гомдол гаргасан. Энэ асуудлыг шүүх хүртэл явна гэж мэдээгүй. Одоо нөхөр маань надаас уучлалт гуйж бид эвлэрч хамт амьдарч байгаа. Цаашид нөхөр Б.Бд гомдолгүй, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
3.Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр:Эрүүгийн 2113002060022 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ч.Пын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
2.Хохирогч Ч.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би нөхөр Б-ы хамт хажуу айлын цайллагад очсон. Тэгээд би нөхрөөсөө түрүүлээд 23 цаг 45 минутын үед гэртээ ирэхэд хүүхдүүд маань унтах гээд хэвтэж байсан тул би ч гэсэн хоёр хүүхдийн хажуугаар орж хэвтсэн. Удалгүй 00 цаг өнгөрч байхад нөхөр орж ирээд гэрэл асаагаад “Чи муу авгай минь босоод ир” гэж учиргүй надтай хэрүүл үүсгэн агсам тавьсан. Тухайн үед би дуугүй хэвтээд байсан боловч Баярсайхан нь босоод ир авгай минь гээд миний үснээс татаж босгож ирэхэд нь би өөрийгөө хамгаалаад “чи яаж байгаа юм бэ,цаашаа яв” гээд гараараа нүүр хэсэгт нь түлхэхэд нөхрийн хамраас цус гарчихсан. Тэгсэн чинь нөхөр хамраасаа гарсан цусыг миний хувцас хунарт түрхээд дараа нь намайг зодож эхэлсэн. ...нөхөр Баярсайхан эхлээд намайг үсдэж босгосон, дараа нь өөрийнхөө өмдөөр миний толгой руу нэг удаа шавхуурдаж, дэрээр хоёр удаа толгой руу цохисон. Дараа нь намайг “чи муу тийшээ суу” гээд хажуудаа суулгачихаад үснээс 2-3 удаа зулгаасан, бас намайг өөдөөсөө харуулж суулгаж байгаад гараараа миний өвдөгний хажуу талын ясанд 2-3 удаа хүчтэй цохиж, толгойн баруун талын дагз хэсгээр гараараа хоёр удаа цохисон. Мөн хоёр гарны шуунаас нь барьж базаж ийшээ тийшээ чирээд хараалын үгээр доромжилсон. ...Урьд 2021 оны 12 дугаар сарын 09-ээс 10-нд шилжих шөнө намайг зодоход миний толгойн дагз хэсгээр хавдсан, мөн хоёр гарын шуу хэсгээр зовиуртай байсан. ...дараа нь дахиад 2021 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуу ирээд над руу хөнжил шидэж, шавхраад, цохиж зодох гээд сүрдүүлээд байсан болохоор би гэрээс зугтаж гараад, гадаа машин дотор сууж байхад Баярсайхан нь миний араас гарч ирсэн. Тэгээд би аргадаж байгаад гэр рүү оруулж унтуулсан. Тухайн үед намайг зодоогүй...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тийм учраас миний нөхөрт хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-14 дэх тал/,
3. Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед байсан байх цагийг сайн санахгүй байна. Пүрэвдулам манай гэрийн гадна ирж, гараад ирээч гэхээр нь би гараад очиход Пүрэвдулам нь Баярсайхан өнгөрсөн шөнө намайг цохиж зодсон, толгой болон дагз хэсгээр хүчтэй өвдөж байна, цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар явж байна гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 16 дахь тал/,
4.Шинжээч Х.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Тухайн үед Ч.Пын биед толгойн баруун чамархай хэсгээр их эмзэглэлтэй, хаван хавдартай, баруун гарт нь эмзэглэл ихтэй, баруун гуяны гадна хэсэгт 10x10 см-ийн хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай, тархины доргилттой гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд 1-5 хоногийн хугацаанд үүсэх боломжтой бөгөөд, шинэ гэмтэл байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
5.Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаартай “...Ч.Пын биед тархины доргилт, толгойн баруун чамархай хэсгээр их эмзэглэлтэй, хаван хавдартай, баруун гар эмзэглэл ихтэй, баруун гуяны гадна хэсэгт 10x10 см хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
6.Шүүгдэгч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, эхнэрээсээ удаа дараа уучлалт гуйсан. Эхнэр бид хоёр хоорондоо эвлэрч, одоо хамт амьдарч байна. Дахин ийм зөрчил гаргахгүй. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
7.Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ч.Пыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Отгонцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүнийг үсдэж, толгой, нүүр, баруун гар, баруун гуя хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Бы үйлдлийн улмаас хохирогч Ч.Пын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заажээ.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Б.Б, хохирогч Ч.П нар нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр мөн болох нь хэрэгт тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, мөн хуулийн 6.2-д “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Пын бие махбодид халдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн нь тогтоогдсон байна.
Иймд Прокуророос Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Ч.П нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Быг урьд мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, намайг зодож байсан гэж мэдүүлсэн байх боловч энэ нь баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, түүнчлэн Б.Бы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон“ гэх үндсэн шинж тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Бы архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Б.Бы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Пын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нөхөр Б.Бтай эвлэрч хамт амьдарч байгаа тул хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Баас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бд хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогтой Бын Быг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв)-н сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАР