Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.Ж,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Д,

Хохирогч Х.Н,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С, С.Нп,

Шүүгдэгч, хохирогч З.М,

Шүүгдэгч Х.М, Т.Н, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар   

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М, Т.Н, З.М нарт холбогдох эрүүгийн 2113001250008 дугаартай, 3 хавтас бүхий  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1. Монгол Улсын харьяат, 1970 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,малчин гэх, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар баг, Партизанд оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Зы овогтой , РД:БЛ70102015,

2. Монгол Улсын харьяат, 1968 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, тус аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт Хөдөө аж ахуйн тасгийн дарга ажилтай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр баг, Шарговь гэх газарт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, С овогт Х овогтой М, РД:БЛ68100212,

3. Монгол Улсын харьяат, 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, Газар зохион байгуулагч мэргэжилтэй, тус аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал ажилтай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр баг, Хөшөөтөд оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, С овогт Товогтой Н, РД:БЛ91102419,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Т.Н, Х.М нар нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хар говийн ам гэх газарт байрлах хадлангийн талбайд хадлангийн газрын маргааны улмаас З.Мийг бүлэглэн зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

Шүүгдэгч З.М нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хар говийн ам гэх газарт байрлах хадлангийн талбайд тус сумын Засаг даргын тамгын газрын ажилчидтай үүссэн хадлангийн газрын маргааны улмаас Х.Ны толгой руу чулуугаар цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                       

            Нэг: Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:           1.1 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Н, Х.М, З.М нарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Т.Н, Х.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

            Шүүгдэгч З.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэв.

            1.2 Хохирогч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт:”...Намайг зодож, хөнгөн хохирол учруулсан З.Мээс миний эрүүл мэндэд учирсан хохирол болох 335.000 төгрөгийг бүрэн төлүүлж өгнө үү. Би цаашид эмчилгээ хийлгэмээр байна” гэв.

            1.3 Шүүгдэгч, хохирогч З.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний бие хохирогч Х.Ны толгойг чулуугаар цохиж гэмтээсэн асуудал байхгүй, гэрч Б.Е, С.А нар намайг гүтгэж байна. Иймд намайг цагаатгаж өгнө үү. Мөн намайг бүлэглэн зодсон Т.Н, Х.М нараас надад учирсан хохирлыг нөхөн төлүүлж, тэдэнд зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү. Цаашид би эмчилгээ хийлгэх хүсэлтэй байна” гэв.

            1.4 Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт: ”Миний бие өмгөөлөгч авахгүй, өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно. Энэ талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүхээс шийдсэн хэмжээгээр төлж барагдуулна” гэв.

            1.5 Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт:”Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

            1.6 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Мийн өмгөөлөгчөөр түүнийг цагаатгуулах байр сууринаас оролцож байна. Шүүгдэгч З.М нь хохирогч Х.Ны толгойг чулуугаар цохиж, хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдохгүй байгаа. З.Мийн эсрэг мэдүүлэг өгсөн гэрч  Б.Е, С.А нар нь энэ хэрэгт хувийн сонирхлоор хандаж, миний үйлчлүүлэгч З.Мийг гүтгэж, худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. З.М хохирогч Х.Ны толгойг чулуугаар цохиж хагалаагүй, түүнд гэм хор учруулаагүй болох нь мөрдөн байцаалтын шатанд З.Мийн гаргаж өгсөн бичлэгээс тодорхой харагдаж байна. Иймд шүүгдэгч З.Мийг цагаатгаж өгнө үү. З.Мийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Т.Н, Х.М нараас хохирогч З.Мийн эрүүл мэндэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү. Мөн хохирогч З.М цаашид эмчилгээ хийлгэх учраас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй” гэв.

            1.7 Шүүгдэгч Х.Мийн өмгөөлөгч Я.Съезд шүүхийн хэлэлцүүлэгт:”Шүүгдэгч Х.Мийн хувьд гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа тул шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хохирол төлөх гэсэн боловч З.Мтэй ойлголцож, дансыг нь авч чадаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанд хохирол төлөхөө илэрхийлж байгаа. Иймд шүүгдэгч Х.Мт хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

 

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2113001250008 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1 Хохирогч З.Мийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр З.Өмир, З.Т бид гурав Засаг даргын тамгын газрын ажилтнууд гэх хүмүүсийн хажууд очиж газрын даамал Т.Нээс өмнө өгсөн өргөдлийн хариу яасан бэ гэж асууж байхад тэдний урд нэг архины шил байсан ба уг архины шилийг З.Өмир авах гэж булаацалдаж байсан. Тэгж байхад Т.Н босож ирээд бичлэг хийж байгаа Т.Нхан руу дөхөж очсон ба тэгээд хэрүүл маргаан эхэлж улмаар Т.Нханаас утсыг нь булааж авах гэхэд Т.Нхан нь зугтсан. Түүний араас Х.М, Х.А нар хөөж явсан. Тэдний араас З.Т хамт гүйсэн. Х.А З.Тыг барьж аваад Т.Нхантай Х.М ноцолдож байхад Т.Н ч гэсэн гүйж тэдний хажууд ирж улмаар Т.Нханыг Х.М, Т.Н нар хөөсөн. Тэгж байхад С.А гэх тус сумын 5 дугаар багийн засаг дарга залууг З.Т барьж авсан ба тэгэхэд нь С.А З.Тыг гараараа цохиход Аийн араас К.Кенжебек, З.Т нар барьж авч улмаар салгасан юм. С.А нь З.Ттай ноцолдож байхад намайг Т.Н барьж авч миний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохисон ба тухайн үед биднийг Х.А гэх залуу салгаж авсан юм. Харин дараа нь намайг Х.М хөлөөрөө өшиглөсөн юм. Би урд мэдүүлэг өгөхдөө сандарч Т.Н баруун хацарт цохисон гэж зөрүүтэй мэдүүлсэн байна. Т.Н нь миний нүүрний зүүн хэсэгт гараараа нилээд хүчтэй цохисон. Х.Ны толгой хагарсны дараа тэр миний толгой нүүр, ам, хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Н намайг цохисны улмаас миний уруулын дотор тал сэтэрсэн.Өөр гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй. Намайг Х.М өшиглөж, Т.Н гараараа миний нүүр хэсэгт цохисны улмаас надад хөнгөн гэмтэл учирсан байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  56-57, 2 дугаар хавтаст хэргийн 74, 124 дэх тал шүүх хуралдааны тэмдэглэл/,

2.2 Хохирогч Х.Ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:  “...Тухайн үед бидний хажууд З.М, З.Өмир, З.Т, З.Т, З.А, Т.Нхан, Т.А нар ирж хэрүүл маргаан үүсгэж байсан ба тухайн үед Т.Нхан гэх залуу бичлэг хийж байсан. Би Нханд бичлэгээ боль гэж хэлээд гүйж байтал миний араас, дагз орчим хэсэгт чулуугаар цохисон ба би газарт унасан юм. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан балартаж байгаад босоход надтай хамт явж байсан хүмүүс байсан ба Нхан, Т нар байхгүй байсан. Мөн би босож ирэхэд миний хойно ойролцоогоор 4-5 орчим метрийн зайтай газарт З.М нь нэг гартаа чулуу барьсан зогсож байсан. Мөн тухайн үед миний толгойны ар хэсгээс цус гарч байсан ба надтай хамт явсан Х.Б, Т.Н нар миний толгойг өөрсдийн өмсөж явсан цамцыг урж байгаад боосон юм. ...З.М нь хэрүүл маргаан гарч бужигнаан болж байхад гартаа чулуу барьсан байсан ба миний толгой хэсэгт чулуу онож би газар унаж босож ирэхэд мөн адил З.Мийн гарт чулуу байсан. Мөн намайг газар унаж босож ирэхэд З.М нь миний хойд талд 4-5 метрийн орчим зайтай гартаа чулуу барьсан зогсож байсан. Иймд миний бие З.М намайг цохисон гэж бодож байгаа. Мөн тухайн үед миний хамт явсан Х.М, С.А нар надад хэлэхдээ чамайг З.М нь гартаа барьсан чулуугаар цохисон гэж хэлж байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35, 38, 2 дугаар хавтаст хэргийн  127 дахь тал/,

2.3 Гэрч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....З.М, Х.М нар харилцан зодолдож байхад би салгаж авсан юм. Тэр хоёр нэг нэгнийгээ өшиглөж, мөн гараараа зодолдож байсан. Хэд хэдэн удаа салгаж авсан юм. Зодолдох явцдаа бие биенийгээ хэл амаар доромжилж байсан. Чухам биеийн аль хэсэгт хэрхэн яаж цохисныг нарийн санахгүй байна. Би хэн нэгэнд гар хүрч зодоогүй, тухайн зодооныг салгаж явсан юм. ...Х.Ныг хэн яаж цохисон эсэхийг хараагүй, гэвч түүний толгой руу чулуугаар цохисон байсан. Тухайн үед З.М чулуу барьж байсан учраас тэр цохисон байж магадгүй” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 78-79, 82-83, 2-р хх-ийн 78/,

2.4 Гэрч М.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед хэрүүл маргаан гарч бужигнаан болж байсан ба нэг мэдэхэд Х.Н нь толгойгоо бариад өвдгөөрөө газарт сууж байсан. Х.Ны толгойны ар дагз хэсгээс цус гарч байсан. Би Х.Наас  юу болсныг асуухад надад “З.М чулуугаар цохисон гэж хэлсэн.

...Бид бүгд машины хажууд зогсож байхад дахиад хэрүүл маргаан гарч байсан ба ийг Х.Н түлхэх шиг болоход тэр дөрвөн хөллөж унасан. Түүнийг дөрвөн хөллөж унасан байдалтай байхад Х.М З.Мийн цээж тус хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд З.М, Х.М хоёр нэг нэгийгээ барьж авсан ба би тэднийг  салгасан юм. Намайг салгасны дараа З.М нь зүүн талын цээж тус хэсгээ гараараа барьж газар суучихсан юм. Харин өөр хэн нэгэн цохиж зодсон эсэхийг би хараагүй. ...Х.Н нь А, Н нарын хамт З.Мийг бүлэглэн зодсон асуудал байхгүй. Т.Н З.Мийг машинаас татаж буулгаад зодох үед Х.Ны толгой аль хэдийнэ хагарчихсан байсан. Анх Х.Ны толгой хагарах үед тэр З.Мийг дуудаж, чи миний толгойг хагалсан гэж хэлээд хөөж байсан, гэхдээ Х.Н нь З.Мийг зодсон эсэхийг би хараагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийг 88, 90, 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар тал/,

2.5 Гэрч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Гэхдээ тухайн үед сандраад мэдүүлэг өгөхдөө зарим зүйлийг дутуу хэлсэн байна. Тэрийг нэмж хэлмээр байна. Тухайн үед хэрүүл маргаан гарч хүмүүс бужигнаж байхад З.М, Т.Н нар нэг нэгнийгээ барьж авсан байсан. Би тэдний дунд орж салгах гэж байхад Т.Н З.Мийн нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохиход З.М нь хойшоо тэнцвэр алдахад би барьж авсан. Тэгээд би З.Мийг барьж аваад салгасан ба Т.Н яваад өгсөн. ...Дараа нь бид бүгд машины хажууд ирээд зогсож байхад дахиад хэрүүл маргаан гарч байсан ба би машины хойд талаас ирэхэд З.М нь газар унах гэж байсан ба ямар ч гэсэн тонгойж байхад Х.М очиж З.Мийн цээж тус хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. З.М хавирга минь гээд газарт хэвтэж байсан. ...Би , Н нарыг болиорой гэж хэлж салгаад ийн гарт байсан чулууг авчихсан. Тэгж байтал тэнд байсан хүмүүс бужигналдаад зарим нь зодооныг салгаад явж байсан. Би нөгөө бичлэг хийж байсан залуу руу дөхөж очоод буцаад ирэхэд Ны толгойноос нь цус гарч байсан. Би түүнээс юу болсныг асуухад  гэлүү Т гэлүү толгой руу чулуугаар цохичихлоо гэж хэлсэн. Тухайн зодооны үеэр З.М гартаа чулуу бариад яваад байсангэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98,100 дахь тал/,

2.6 Гэрч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн үед хэрүүл маргаан гарч бужигнаан болж байхад З.М нь гартаа чулуу барьсан явж байсан ба би З.Мэд та боль, гартаа байгаа чулуугаа тавь гэхэд З.М гартаа барьсан чулуугаар миний баруун талын тохой тус хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед Х.Н нь бичлэг хийж байсан Т.Нхан гэх залууд чи наад бичлэгээ боль гэж түүний араас явж байхад Х.Ны араас З.М чулуу шидэхэд Х.Ны толгойн дагз тус хэсэгт онож Х.Н нь газар унасан.

.....З.Т, З.А, З.М, З.Өмир нар өөрсдийн пургон маркийн машинд суучихсан байсан ба З.Т, Т.А нар мотоциклиор зугтаад явсан байсан. Тэгээд Т.Н бид хоёр З.М нарын хажууд очиж та нар хүн зодчихоод одоо зугтах гэж байгаа юм уу, Х.Ны толгойноос цус гарсан байдалтай газарт хэвтэж байна, та нар ингээд явчихна гэж бодоод байгаа юм уу гэж хэлээд З.Мийг Т.Н бид хоёр гараас нь татаж машинаас буулгасан. Тухайн үед Т.Н З.Мийн баруун нүдэнд гараараа нэг удаа цохисон. З.М нүдээ дарж, нүд сохорчихлоо гэж хэлээд газарт суух үед Х.М түүний хойд талаас, нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116, 2-р хх-ийн 80 дугаар тал/,

2.7 Гэрч З.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Буцаад өөрсдийн хадаж байсан хадлангийн талбайд ирээд З.М нарт ирээд болсон асуудлыг хэлж бид нар ч гэсэн очоод хадлангийн талбай авъя гэж хэлсэн. Тэгээд , Т, Өмир, Нхан нарын хамт очсон. Кенжебек гэдэг хамт байсан залуу нэг ямаа гаргах гэж тухайн хадлангийн талбайд үлдэж Е нар луу бид нартай хамт очоогүй. Тэгээд бид нар Нханы пургон маркийн машинаар сумын тамгын газрын ажилчид байгаа газарт очсон. Тэгээд  ах очоод мэнд мэдээд Мт “та нар яаж байгаа юм бэ? Ингэж газар хуваарилж болж байгаа юм уу” гэж хэлэхэд М “бидний ажлыг чи мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд шууд зодолдоод эхэлсэн бөгөөд би зугтаад мотоциклио унаад доошоо яваад өгсөн. Тухайн үед хэнийг хэн яаж цохисныг би хараагүй. Анх би очоод зураг авхуулах үед нэг шил архийг газарт тавьчихсан байсан. Дараа нь манай ах нар хэлэхдээ ЗДТГ-ын хүмүүс нэг шил архи уусан байна гэж хэлсэн. Болсон асуудал энэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал/,

2.8 Гэрч Т.Нханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед бид нар миний пургон маркийн 43-82 БӨА улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслээр сумын тамгын газрын ажилчид байсан хадлангийн газарт очсон. Бид нар очиход ЗДТГ-ын дарга Е, ЗДТГ-ын ажилчид Н, М, Е, А, 5 дугаар багийн Засаг дарга А, Н, Талгатбекийн хүү нэрийг нь мэдэхгүй /Т.Н/, Б нар голдоо нэг шил архины шил тавьсан сууж байсан. Тэгээд  ах очоод “яаж байгаа юм бэ? Миний хадлангийн газар, яагаад хуваагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд М “энэ захиргааны газар байгаа, та нарт газар байхгүй, бид нар захиргааны  ажилчдад хувааж өгч байгаа” гэж хэлсэн. Тухайн үед  ах “надад хадлан байхгүй, надад ч гэсэн хувааж өг” гэж хэлсэн. Тэгж байтал  ах надад “энэ хүмүүсийн зургийг аваарай гэж хэлсэн” ба би утсаа гаргаж ирээд зураг авах гэтэл Н над руу дайрч утсаа аваад ир гэж хэлсэн, би зугтаад уул руу гарчихсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар тал/,

2.8 Гэрч Т.Ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Тухайн өдөр хадлангийн талбайн хажууд сумын тамгын ажилчид бид тойрч суугаад хоорондоо ойр зуурын юм ярилцаж байтал хадлангийн талбайн доод хэсэгт нэг саарал өнгийн пургон машин ирсэн. Засаг даргын тамгын газрын хүмүүс “тэр пургон машинд  нар байна, одоо ирэх байх” гэж ярилцаад сууж байхад нөгөө саарал фургон хурдтай ирээд зогссон.  Тэгээд машинаас , Т, Өмир, Т мөн хоёр танихгүй залуу буугаад ирсэн. Уг хоёр залуугийн нэг нь пургоны жолооч байсан. Тэр фургоны жолооч гэх залуу бууж ирээд утсаараа шууд бичлэг хийгээд эхэлсэн. Мэнд ч мэдээгүй. Бичлэг хийгээд “энэ ЗДТГ-ын дарга, энэ ЗДТГ-ын газрын даамал, энэ тэр" гээд байсан. Тухайн үед би урд байсан архины шилийг хойшоо аваад тавихад Өмир, Т хоёр миний дээрээс сунаж нөгөө архины шилийг булаацалдсан. Тэгж байтал Т Нэд дуугаа өндөрсгөөд “өнгөрсөн жил өгсөн өргөдөл хаана байна” гэж шууд томорч эхэлсэн. Тэгээд шууд зодоон эхэлсэн. Би зодоонд оролцолгүй сууж байсан газраасаа босоод машины хажууд очоод босоод зогсчихсон. Тэр үед нөгөө бичлэг хийж байсан залуу руу М, А бас хэдэн хүн гүйж бичлэгээ боль гэхэд нөгөө залуу зугтсан. Н мөн араас нь хөөх гээд гүйх үед шууд газар унасан. Би гүйж очиход Ны толгойноос цус гарч байсан. Тэгээд харахад ийн хоёр гарт чулуу байсан. ...Ны толгой хагарч цус гарахыг Н хараад ийг алгадсан, дараа нь М очоод нэг удаа алгадсаныг харсан. Н уурлаад машинд суух гэж байсан Тг нэг удаа цохиод авсан. Н нөгөө бичлэг хийсэн залуугийн араас машинаар хөөж очоод шаварт суучихсан. Би араас нь очоод машиныг гаргаж авсан ба Н буцаад тэр зодоон гарч байсан газар луу яваад өгсөн. Би шавраас машинаа гаргаж аваад ирэхэд машинаа асааж явах гэж байсан  нарын машины түлхүүрийг Н авчихсан байсан. Нийн амнаас цус гараад явж байсан ба хэн цохисныг анзаараагүй. Тухайн үед А ч гэсэн нөгөө бичлэг хийж байсан залуугийн араас хөөж байсан. Бичлэг хийж байсан залуугийн араас сүүлдээ А, Е, Н нар машинтай хөөж очсон ба нөгөө залуу уул руу гараад явчихсан. Тэр газраас бүгд машин машиндаа суугаад хөдөлсөн ба хамгийн сүүлд би хөдөлсөн, тэр газарт ямар нэгэн зүйл үлдээгүй байсан. Тэгээд  нарын машиныг барьж ирсэн залуу бичлэг хийж байгаад зугтаад ууланд гараад явсан ба уг саарал пургоныг  өөрөө жолоодоод явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

2.9 Гэрч Б.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар суугаад ярилцаж байхад нэг саарал өнгийн пургон маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай ирж зогссон. Уг машинаас манай сумын иргэд болох , Өмир, Т, мөн хэдэн залуугийн хамт ирсэн. Тэдгээрийн араас Т гэдэг нэг дүү нь мотоцикльтой ирсэн байгаа. Тэд нар машинаас бууж ирээд шууд “энэ яаж байгаа юм бэ, та нар юу хийгээд байгаа юм” гэж хэрүүл өдсөн. Тэр үед саарал пургоныг жолоодож ирсэн  нарын зээ болох Нхан нь утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэр үед бид нар бичлэгээ боль гэж хэлсэн. Тухайн үед  хүрч ирээд сууж байсан Мийг хойноос толгойн хэсэг рүү нэг удаа цохиж авсан. Харин Н босоод ирэхэд Т ирээд “чамд өнгөрсөн жил өгсөн өргөдөл яасан юм бэ? Тэр хүмүүсийн гарын үсэг зурж өгсөн цаас нь юу болов” гэж шууд Нийн нүүрэн тус газар алгадаж авсан. Тухайн үед Нхан зугтсан ба Н, Н нар араас нь хөөж гүйцээгүй. Н тухайн үед Нханд бичлэгээ боль гэж хэлж байсан. Тэгээд л шууд зодоон эхэлсэн. Би тухайн зодоонд оролцоогүй бөгөөд салгах гэсэн боловч би хүч хүрээгүй. Тэгээд би хэн нэгний гар нь хүрчих вий гэж тэд нараас зайтай машины урд талд очоод зогсож байсан. Тухайн үед  гартаа чулуу аваад шидэж эхэлсэн. Түүний шидсэн чулуу нь Ны толгойн тус газар оносон. Тухайн үед Н Нханы араас явж байсан юм.  гартаа байсан хэдэн чулууг шидээд байсан. Тэгээд Ны толгой хагарч цус их хэмжээгээр гарч байсан. Тэр үед М уурлаж тэд нарт “та нар өөрсдөө ирээд зодоон гаргалаа, манай Ны толгойг чулуугаар цохиж хагалсан” гэж ийг хэд хэдэн удаа алгадаж “одоо боль” гэж хэлсэн. ...Ныг чулуугаар цохиж толгойг нь хагалсан хүн бол  байгаа юм. Би яг хөндлөнгөөс харж байсан. Харин тэр үед тэд нар хүч өгөхгүй байхаар нь М уурлаад Өмир гэдэг залууг нэг удаа нүүрэн тус газар алгадсан. Тэгээд тэд нар хоорондоо бужигналдаж байхад  хавирга минь гэж орилсон. Тухайн үед ийг хэн яаж цохисныг анзаараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

2.10 Шинжээч эмч Х.Ерболын “...Иргэн З.Мийн биед учирсан гэх зүүн 7 дугаар хавирганы хугарал гэх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, хамрын таславчийн мурийлт нь мөн гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн чамархайн цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн далны доод хэсгийн зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх иргэн З.Мийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

2.11 Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Ерболын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 357 дугаартай З.Мийн биед зүүн 7-р хавирганы хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, зүүн чамархай цус хуралт, зүүн далны доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

2.12 Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Ерболын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 360 дугаартай Х.Ны биед дагз хэсэгт 3 см оёдол тавьсан шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дахь тал/,

2.13 Шүүгдэгч Х.Мийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд би З.Мэд энэ бүхэн чамаас эхэллээ. Чи чулуу шидэж Ны толгойг хагалчихлаа, ингээд явах гээд байгаа юм уу гэхэд  надаас эхлээгүй гэж өөрийгөө өмгөөлөхөд Н гараараа түүний нүүрэн хэсэг рүү нь цохисон. Тэр үед  газар унаж нүд сохолчихлоо гээд орилж хэвтэхээр нь би ийг нэг удаа цээж хэсэг рүү нь өшиглөсөн юм. Тэгээд бид бүгд салцгааж машин машиндаа суугаад сумын төвд ирж хэсгийн төлөөлөгчид болсон явдлын талаар гомдол гаргасан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй, надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал, шүүх хуралдааны  тэмдэглэл/,

2.14 Шүүгдэгч Т.Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:“...Тэр үед М нь т хандаж энэ бүхэн чамаас эхэллээ, чи чулуу шидэж Ны толгойг хагалчихлаа гэж хэлээд ингээд явах гээд байгаа юм уу гэж хэлэхэд  надаас эхлээгүй гэж өөрийгөө өмгөөлөхөд би гараараа нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохиод авсан.  доош тонгойж суугаад нүд сохорчихлоо гээд орилж суух үед М ийг нэг удаа цээж хэсэг рүү нь өшиглөсөн юм. Тухайн үед тэнд А, А, Е, Е нар байсан. Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудлаар маргаангүй, нэхэмжилсэн хохирлыг төлж өгнө. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 134-135 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ ,

2.15 Шүүгдэгч З.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :”...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би чулуу гартаа барьж байгаагүй. Намайг хүмүүс гүтгэж байна. Би ямар нэгэн гэм буруугүй тул Х.Наас уучлал гуйж хохирол барагдуулж өгөөгүй. Намайг цагаатгаж өгнө үү” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 145-146 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

2.16 Шүүгдэгч З.Мээс гаргаж өгсөн CD бичлэг, тэдгээрт үзлэг хийсэн тухай, орчуулга хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 13-19 дэх тал/,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

2.17 Шүүгдэгч Т.Нийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүнийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотлох баримт болох Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цэнгэл сумын 9 дүгээр багийн засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 148, 149 дугаартай тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай “Т.Нийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбар, төрийн албан хаагчийн анкетийн хуулбар, /2 дугаар хавтаст хэргийн 153-182 дахь тал/,

2.18 Шүүгдэгч Х.Мийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай “Х.Мийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, төрийн албан хаагчийн анкетийн хуулбар, албан тушаалын тодорхойлолтын хуулбар, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/02, А/03 дугаартай тодорхойлолт, Х.Мийн цалин хөлсний тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Х.Мийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотлох баримт болох Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 183-216 дахь тал/,

2.19 Шүүгдэгч З.Мийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 117 дугаартай тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 223-232 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч З.М, Х.М, Т.Н нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.М, Х.М, Т.Н нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримт:

1.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/09 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар говь” гэх газарт байрлах засаг даргын тамгын газрын эзэмшлийн 40 га хадлангийн газрыг Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын бүх төрийн албан хаагч тус бүрт 1 га газар олгох замаар хуваан өгч, ашиглуулахаар шийдвэрлэж, дор дурдсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ.

Тодруулбал: Ажлын хэсгийн ахлагчаар тус сумын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.М, гишүүдээр нь газрын даамал Т.Н, бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Даниш, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Х.А, хэвлэл мэдээллийн ажилтан М.Е нарыг томилсон байна. /2 дугаар хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

2. Засаг даргын тамгын газрын даргын дээр дурдсан тушаалын дагуу 40 га газрыг хэмжиж, тамгын газрын ажилчдад олгох ажлыг зохион байгуулахаар 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е болон хөдөө аж ахуйн газрын дарга Х.М, газрын даамал Т.Н, тамгын ажилчид болох Х.Н, Х.А, Т.Н, Х.Б, М.Е, Цэнгэл сумын 5 дугаар багийн засаг дарга С.А нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг,“Хар говь” гэх газарт байрлах хадлангийн талбайд очиж, газрыг хэмжиж байх үеэр иргэн З.Т /З.Мийн дүү/, М.Ш /З.Мийн хүү/ нар ирж, тухайн хадлангийн газрыг яагаад хэмжиж байгаа талаар асуухад засаг даргын тамгын газрын мэдлийн 40 га хадлангийн газрыг нөөц бүрдүүлэх зорилгоор тамгын газрын ажилчдад хуваан өгч эзэмшүүлэх шийдвэр гарсан гэх хариуг өгсөн байна.

3. Улмаар З.Т, М.Ш нар тухайн үйл явдлын талаар Цэнгэл сумын иргэн З.Мэд “Манай өвөлжөөний хажууд байгаа бид нарын сүүлийн 3 жилд хадаж, өвсийг нь аваад бордоолж, чулууг нь түүсэн хадлангийн талбайг сумын Засаг даргын тамгын газрын хүмүүс хуваан авч байгаа юм байна” гэх утгаар хэлсэн байна.

4. Үүний дараа гэрч Т.Нханы пургон маркийн машинаар шүүгдэгч, хохирогч З.М,  гэрч З.Т, З.Өмир, З.Т, Т.Нхан нар Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажилчдын байсан хадлангийн талбайд очих үед ажлын хэсэг тухайн газрыг хэмжиж дуусаад тамгын газрын дарга Б.Е, газрын даамал Т.Н, хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.М, Цэнгэл сумын 5 дугаар багийн засаг дарга С.А, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Х.А, тамгын газрын ажилтан Х.Н, Т.Н, Х.Б, М.Е нарын хүмүүс тойрч суугаад 1 шил архи ууж байсантай тааралдаж, улмаар гэрч Т.Нхан нь “төрийн албан хаагч нар хууль бусаар хадлангийн газар хуваан авч, архи ууж байна” гэх агуулга бүхий зүйлийг хэлж, тухайн үйл явдлыг өөрийн гар утсанд бичиж, бичлэг хийж эхэлсэн байх бөгөөд тамгын газрын ажилчид бичлэгийг зогсоохын тулд Т.Нханы араас хөөхөд тэр зугтсан, гэрч З.Т нь Т.Нэд хандан “Би чамд өнгөрсөн жил өргөдөл өгсөн, тэр өргөдөл яасан бэ, тэр хүмүүсийн гарын үсэг зурсан цаас нь хаана байна” гэж хэлээд Т.Нийг нэг удаа цохисон, шүүгдэгч, хохирогч З.М нь Х.Мэд хандан “Та нар юу хийж байгаа юм бэ, ингэж газар хуваарилж болж байгаа юмуу” гэж асуухад Х.М хариуд нь “Бидний ажлыг та нар мэдэхгүй” гэж хэлснээс үүдэн З.М түүнийг нэг удаа цохиж, тамгын газрын ажилчид болон иргэдийн хооронд  харилцан зодоон өрнөсөн байна.

            Ийнхүү тухайн зодоон Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.М, газрын даамал Т.Н, тамгын газрын ажилтан Х.Н, иргэн З.М, З.Т, З.Өмир, З.Т нарын хооронд болж өнгөрсөн байх бөгөөд тамгын газрын дарга Б.Е, 5 дугаар багийн засаг дарга С.А, тамгын газрын ажилтан Х.А, Т.Н, Х.Б, М.Е нар тус зодоонд оролцоогүй талаар гэрчүүд мэдүүлжээ.

5. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд тус харилцан зодооны улмаас хохирогч З.Мийн эрүүл мэндэд “Зүүн 7 дугаар хавирганы хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, зүүн чамархайд цус хуралт, зүүн далны доод хэсэгт зулгаралт” зэрэг гэмтэл,

Хохирогч Х.Ны толгойн ар дагзны хэсэгт шархтай (3 см газарт оёдол тавьсан) гэмтэл тус тус учирсан нь тогтоогдсон ба 1 дүгээр хавтаст хэргийн 154-155, 185-186 дахь талд авагдсан шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч З.Мийн эрүүл мэндэд учирсан хохирлыг мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд,

Х.Ны толгойн ар дагз хэсэгт учирсан хохирлыг хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд тус тус хамааруулж үзсэн байна.

Эрх зүйн дүгнэлт:

1.Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Т.Н, Х.М нар нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хар говийн ам гэх газарт байрлах хадлангийн талбайд хадлангийн газрын маргааны улмаас хохирогч З.Мийг бүлэглэн зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...С.А нь З.Ттай ноцолдож байхад намайг Т.Н барьж авч миний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохисон ба тухайн үед биднийг Х.А гэх залуу салгаж авсан юм. Харин дараа нь намайг Х.М хөлөөрөө өшиглөсөн юм. Би урд мэдүүлэг өгөхдөө сандарч Т.Н баруун хацарт цохисон гэж зөрүүтэй мэдүүлсэн байна. Т.Н нь миний нүүрний зүүн хэсэгт гараараа нэлээд хүчтэй цохисон. Х.Ны толгой хагарсны дараа тэр миний толгой нүүр, ам, хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Н намайг цохисны улмаас миний уруулын дотор тал сэтэрсэн.Өөр гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй. Намайг Х.М өшиглөж, Т.Н гараараа миний нүүр хэсэгт цохисны улмаас надад хөнгөн гэмтэл учирсан байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  56-57, 2 дугаар хавтаст хэргийн 74, 124 дэх тал шүүх хуралдааны тэмдэглэл/,

гэрч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“....З.М, Х.М нар харилцан зодолдож байхад би салгаж авсан юм. Тэр хоёр нэг нэгнийгээ өшиглөж, мөн гараараа зодолдож байсан. Хэд хэдэн удаа салгаж авсан юм. Зодолдох явцдаа бие биенийгээ хэл амаар доромжилж байсан. Чухам биеийн аль хэсэгт хэрхэн яаж цохисныг нарийн санахгүй байна” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 78-79, 82-83, 2-р хх-ийн 78/,

гэрч М.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Бид бүгд машины хажууд зогсож байхад дахиад хэрүүл маргаан гарч байсан ба ийг Х.Н түлхэх шиг болоход тэр дөрвөн хөллөж унасан. Түүнийг дөрвөн хөллөж унасан байдалтай байхад Х.М З.Мийн цээж тус хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд З.М, Х.М хоёр нэг нэгийгээ барьж авсан ба би тэднийг  салгасан. Намайг салгасны дараа З.М нь зүүн талын цээж тус хэсгээ гараараа барьж газар суучихсан юм. Т.Н З.Мийг машинаас татаж буулгаад зодсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийг 88, 90, 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар тал/,

гэрч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Тухайн үед хэрүүл маргаан гарч хүмүүс бужигнаж байхад З.М, Т.Н нар нэг нэгнийгээ барьж авсан байсан. Би тэдний дунд орж салгах гэж байхад Т.Н З.Мийн нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохиход З.М нь хойшоо тэнцвэр алдахад би барьж авсан. Тэгээд би З.Мийг барьж аваад салгасан ба Т.Н яваад өгсөн. ...Дараа нь бид бүгд машины хажууд ирээд зогсож байхад дахиад хэрүүл маргаан гарч байсан ба би машины хойд талаас ирэхэд З.М нь газар унах гэж байсан ба ямар ч гэсэн тонгойж байхад Х.М очиж З.Мийн цээж тус хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. З.М хавирга минь гээд газарт хэвтэж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98,100 дахь тал/,

гэрч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...З.Т, З.А, З.М, З.Өмир нар өөрсдийн пургон маркийн машинд суучихсан байсан ба З.Т, Т.А нар мотоциклиор зугтаад явсан байсан. Тэгээд Т.Н бид хоёр З.М нарын хажууд очиж та нар хүн зодчихоод одоо зугтах гэж байгаа юм уу, Х.Ны толгойноос цус гарсан байдалтай газарт хэвтэж байна, та нар ингээд явчихна гэж бодоод байгаа юм уу гэж хэлээд З.Мийг Т.Н бид хоёр гараас нь татаж машинаас буулгасан. Тухайн үед Т.Н З.Мийн баруун нүдэнд гараараа нэг удаа цохисон. З.М нүдээ дарж, нүд сохорчихлоо гэж хэлээд газарт суух үед Х.М түүний хойд талаас, нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116, 2-р хх-ийн 80 дугаар тал/,

гэрч Т.Нханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед бид нар миний пургон маркийн 43-82 БӨА улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслээр сумын тамгын газрын ажилчид байсан хадлангийн газарт очсон. Бид нар очиход ЗДТГ-ын дарга Е, ЗДТГ-ын ажилчид Н, М, Е, А, 5 дугаар багийн Засаг дарга А, Н, Талгатбекийн хүү нэрийг нь мэдэхгүй /Т.Н/, Б нар голдоо нэг шил архины шил тавьсан сууж байсан. Тэгээд  ах очоод “яаж байгаа юм бэ? Миний хадлангийн газар, яагаад хуваагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд М “энэ захиргааны газар байгаа, та нарт газар байхгүй, бид нар захиргааны  ажилчдад хувааж өгч байгаа” гэж хэлсэн. Тухайн үед  ах “надад хадлан байхгүй, надад ч гэсэн хувааж өг” гэж хэлсэн. Тэгж байтал  ах надад “энэ хүмүүсийн зургийг аваарай гэж хэлсэн” ба би утсаа гаргаж ирээд зураг авах гэтэл Н над руу дайрч утсаа аваад ир гэж хэлсэн, би зугтаад уул руу гарчихсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар тал/,

гэрч Т.Ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“....Ны толгой хагарч цус гарахыг Т.Н хараад З.Мийг алгадсан, дараа нь М очоод З.Мийг нэг удаа алгадсаныг харсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

гэрч Б.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд Х.Ны толгой хагарч цус их хэмжээгээр гарч байсан. Тэр үед Х.М уурлаж тэд нарт “та нар өөрсдөө ирээд зодоон гаргалаа, манай Ны толгойг чулуугаар цохиж хагалсан” гэж хэлээд ийг хэд хэдэн удаа алгадаж “одоо боль” гэж хэлсэн. ...Тэгээд тэд нар хоорондоо бужигналдаж байхад  хавирга минь гэж орилсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

шинжээч эмч Х.Ерболын “...Иргэн З.Мийн биед учирсан гэх зүүн 7 дугаар хавирганы хугарал гэх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, хамрын таславчийн муруйлт нь мөн гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн чамархайн цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн далны доод хэсгийн зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх иргэн З.Мийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Ерболын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 357 дугаартай “З.Мийн биед зүүн 7-р хавирганы хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, зүүн чамархай цус хуралт, зүүн далны доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

шүүгдэгч Х.Мийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд би З.Мэд энэ бүхэн чамаас эхэллээ. Чи чулуу шидэж Ны толгойг хагалчихлаа, ингээд явах гээд байгаа юм уу гэхэд  надаас эхлээгүй гэж өөрийгөө өмгөөлөхөд Н гараараа түүний нүүрэн хэсэг рүү нь цохисон. Тэр үед  газар унаж нүд сохолчихлоо гээд орилж хэвтэхээр нь би ийг нэг удаа цээж хэсэг рүү нь өшиглөсөн юм. Тэгээд бид бүгд салцгааж машин машиндаа суугаад сумын төвд ирж хэсгийн төлөөлөгчид болсон явдлын талаар гомдол гаргасан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй, надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал, шүүх хуралдааны  тэмдэглэл/,

шүүгдэгч Т.Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:“...Тэр үед М нь т хандаж энэ бүхэн чамаас эхэллээ, чи чулуу шидэж Ны толгойг хагалчихлаа гэж хэлээд ингээд явах гээд байгаа юм уу гэж хэлэхэд  надаас эхлээгүй гэж өөрийгөө өмгөөлөхөд би гараараа нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохиод авсан.  доош тонгойж суугаад нүд сохорчихлоо гээд орилж суух үед М ийг нэг удаа цээж хэсэг рүү нь өшиглөсөн юм. Тухайн үед тэнд С.А, Х.А, М.Е, Б.Е нар байсан. Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудлаар маргаангүй, нэхэмжилсэн хохирлыг төлж өгнө. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 134-135 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, СD бичлэг, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл, орчуулга зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

2.Шүүгдэгч З.М нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хар говийн ам гэх газарт байрлах хадлангийн талбайд тус сумын Засаг даргын тамгын газрын ажилчидтай үүссэн хадлангийн газрын маргааны улмаас Х.Ны толгой руу чулуугаар цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:  “...Би Т.Нханд бичлэгээ боль гэж хэлээд гүйж байтал миний араас, дагз орчим хэсэгт чулуугаар цохисон ба би газарт унасан юм. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан балартаж байгаад босоход надтай хамт явж байсан хүмүүс байсан ба Т.Нхан, З.Т нар байхгүй байсан. Мөн би босож ирэхэд миний хойно ойролцоогоор 4-5 орчим метрийн зайтай газарт З.М нь нэг гартаа чулуу барьсан зогсож байсан. Мөн тухайн үед миний толгойны ар хэсгээс цус гарч байсан ба надтай хамт явсан Х.Б, Т.Н нар миний толгойг өөрсдийн өмсөж явсан цамцыг урж байгаад боосон юм. ...З.М нь хэрүүл маргаан гарч бужигнаан болж байхад гартаа чулуу барьсан байсан ба миний толгой хэсэгт чулуу онож би газар унаж босож ирэхэд мөн адил З.Мийн гарт чулуу байсан. Мөн намайг газар унаж босож ирэхэд З.М нь миний хойд талд 4-5 метрийн орчим зайтай гартаа чулуу барьсан зогсож байсан. Иймд миний бие З.М намайг цохисон гэж үзэж байгаа. Мөн тухайн үед миний хамт явсан Х.М, С.А нар надад хэлэхдээ чамайг З.М нь гартаа барьсан чулуугаар цохисон гэж хэлж байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35, 38, 2 дугаар хавтаст хэргийн  127 дахь тал/,

гэрч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Х.Ныг хэн яаж цохисон эсэхийг хараагүй, гэвч түүний толгой руу чулуугаар цохисон байсан. Тухайн үед З.М чулуу барьж байсан учраас тэр цохисон байж магадгүй” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 78-79, 82-83, 2-р хх-ийн 78/,

гэрч М.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед хэрүүл маргаан гарч бужигнаан болж байсан ба нэг мэдэхэд Х.Н нь толгойгоо бариад өвдгөөрөө газарт сууж байсан. Х.Ны толгойны ар дагз хэсгээс цус гарч байсан. Би Х.Наас  юу болсныг асуухад надад “З.М чулуугаар цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийг 88, 90, 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар тал/,

гэрч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би , Н нарыг болиорой гэж хэлж салгаад ийн гарт байсан чулууг авчихсан. Тэгж байтал тэнд байсан хүмүүс бужигналдаад зарим нь зодооныг салгаад явж байсан. Би нөгөө бичлэг хийж байсан залуу руу дөхөж очоод буцаад ирэхэд Ны толгойноос нь цус гарч байсан. Би түүнээс юу болсныг асуухад  гэлүү Т гэлүү толгой руу чулуугаар цохичихлоо гэж хэлсэн. Тухайн зодооны үеэр З.М гартаа чулуу бариад яваад байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98,100 дахь тал/,

гэрч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн үед хэрүүл маргаан гарч бужигнаан болж байхад З.М нь гартаа чулуу барьсан явж байсан ба би З.Мэд та боль, гартаа байгаа чулуугаа тавь гэхэд З.М гартаа барьсан чулуугаар миний баруун талын тохой тус хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед Х.Н нь бичлэг хийж байсан Т.Нхан гэх залууд чи наад бичлэгээ боль гэж түүний араас явж байхад Х.Ны араас З.М чулуу шидэхэд Х.Ны толгойн дагз тус хэсэгт онож Х.Н нь газар унасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116, 2-р хх-ийн 80 дугаар тал/,

гэрч З.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Буцаад өөрсдийн хадаж байсан хадлангийн талбайд ирээд З.М нарт ирээд болсон асуудлыг хэлж бид нар ч гэсэн очоод хадлангийн талбай авъя гэж хэлсэн. Тэгээд , Т, Өмир, Нхан нарын хамт очсон. Тэгээд бид нар Нханы пургон маркийн машинаар сумын тамгын газрын ажилчид байгаа газарт очсон. Тэгээд  ах очоод мэнд мэдээд Мт “та нар яаж байгаа юм бэ? Ингэж газар хуваарилж болж байгаа юм уу” гэж хэлэхэд М “бидний ажлыг чи мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд шууд зодолдоод эхэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал/,

гэрч Т.Нханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед бид нар миний пургон маркийн 43-82 БӨА улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслээр сумын тамгын газрын ажилчид байсан хадлангийн газарт очсон. Бид нар очиход ЗДТГ-ын дарга Е, ЗДТГ-ын ажилчид Н, М, Е, А, 5 дугаар багийн Засаг дарга А, Н, Талгатбекийн хүү нэрийг нь мэдэхгүй /Т.Н/, Б нар голдоо нэг шил архины шил тавьсан сууж байсан. Тэгээд  ах очоод “яаж байгаа юм бэ? Миний хадлангийн газар, яагаад хуваагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд М “энэ захиргааны газар байгаа, та нарт газар байхгүй, бид нар захиргааны  ажилчдад хувааж өгч байгаа” гэж хэлсэн. Тухайн үед  ах “надад хадлан байхгүй, надад ч гэсэн хувааж өг” гэж хэлсэн. Тэгж байтал  ах надад “энэ хүмүүсийн зургийг аваарай гэж хэлсэн” ба би утсаа гаргаж ирээд зураг авах гэтэл Н над руу дайрч утсаа аваад ир гэж хэлсэн, би зугтаад уул руу гарчихсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар тал/,

гэрч Т.Ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Н мөн араас нь хөөх гээд гүйх үед шууд газар унасан. Би гүйж очиход Ны толгойноос цус гарч байсан. Тэгээд харахад ийн хоёр гарт чулуу байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

гэрч Б.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед  гартаа чулуу аваад шидэж эхэлсэн. Түүний шидсэн чулуу нь Ны толгойн тус газар оносон. Ны толгой хагарч цус их хэмжээгээр гарч байсан. ...Ныг чулуугаар цохиж толгойг нь хагалсан хүн бол  байгаа юм. Би яг хөндлөнгөөс харж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Ерболын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 360 дугаартай Х.Ны биед дагз хэсэгт 3 см оёдол тавьсан шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дахь тал/, СD бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3.Шүүгдэгч Х.М, Т.Н нар нь урьдчилан тохиролцоогүй боловч тухайн цаг хугацаанд үйлдлээрээ нэгдэн хохирогч З.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М, Т.Н нар нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ илэрхийлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Т.Н, гэрч С.А нар хохирогч З.Мийг машинаас татаж буулгах үеэр З.М нь дөрвөн хөллөж газарт унахад Х.М нь хохирогчийн хавирга тус газарт өшиглөж, хохирогч З.Мийн эрүүл мэндэд “зүүн 7 дугаар хавирганы хугарал” гэмтлийг учруулсан,

...Х.Ны толгой хагарсаны дараа шүүгдэгч Т.Н З.Мийг “Х.Ны толгойг чулуугаар цохиж хагалсан” гэх шалтгаанаар түүний зүүн шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж, зүүн чамархайн цус хуралт гэмтлийг учруулсан,

...Шүүгдэгч Т.Н, гэрч С.А нар хохирогч З.Мийг машинаас татаж буулгасны дараа шүүгдэгч Т.Н нь хохирогч З.Мийн нүүр тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисны улмаас хохирогчийн хамраас цус гарч, түүний эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт гэмтэл учирсан нь тус тус эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

4.Шүүгдэгч Т.Н, Х.М нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн хохирогч З.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

5.Шүүгдэгч Т.Н, Х.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

6.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба Т.Н, Х.М нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “бүлэглэж” гэх шинжид хамаарч байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д ”бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.

7.Иймд шүүгдэгч Т.Н, Х.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

8.Шүүгдэгч З.М нь “Тухайн үед Т.Н-ы араас тамгын газрын ажилчид чулуу шидэх үед хохирогч Х.Ны толгой хагарсан, би Х.Ны толгойг чулуугаар цохиж хагалаагүй” хэмээн гэм буруугийн асуудлаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байх боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр З.М нь чулуу шидэж, Х.Ны толгойн ар дагз хэсэгт гэмтэл учруулсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

9.Шүүгдэгч З.Мийг чулуу шидэн Х.Ны толгойг цохиж гэмтэл учруулсныг шууд харсан гэрч болох Б.Е, С.А нарыг шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч П.Н нар нь “энэ хэрэгт хувийн сонирхолтой учраас З.Мийг гүтгэж байгаа” гэх тайлбар, дүгнэлтийг гаргасан.

10.Гэвч мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Е, С.А нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчээр мэдүүлэг авсан байх бөгөөд гэрч Б.Е, С.А нар нь энэ хэрэгт хувийн сонирхлоор худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.

11.Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч З.Мээс нийт 4 бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгснийг мөрдөгч хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэн хавсаргаж, үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 13-19 дэх талд тусгагдсан байна.

/Хэрэгт эд мөрийн баримтаар тооцон, хавсарган ирүүлсэн дээрх CD бичлэгийг шүүх хуралдаанаар шинжлэн судлах үед тухайн бичлэг гэмтэж, шүүх хуралдааны танхимын комьпютерт хийж уншуулахад нээгдэхгүй  байсан тул талуудын хүсэлтээр эх хувиас нь /З.Мийн гар утсанд хадгалагдаж байсан/ 4 ширхэг бичлэгийг шүүхийн шатанд бэхжүүлэн, хэрэгт тусгасан бөгөөд эх хувиас нь бэхжүүлж авсан нийт 4 ширхэг бичлэг нь мөрдөн байцаалтын шатанд бэхжүүлж, үзлэгийн тэмдэглэлд тусгасан 4 бичлэгтэй тохирч байв/.

12.Гэмт хэргийн ул мөрийг агуулсан 4 бичлэгээс үзлэгийн тэмдэглэлд тусгасан 1 минут 53 секундын бичлэгийг нээж үзэх үед  49 дэх секундэд 1 хүний араас нь 4 хүн хөөж байгаа үйлдэл харагдах ба 52 дахь секундэд хамгийн сүүлд тэдний араас гүйж байгаа хүний /Х.Н/ толгой тус газарт ямар нэгэн хатуу зүйлээр цохих чимээ гарч, толгойгоо гараараа дарж байгаа дүрс тодорхой харагдаж байна.

13.Тодруулбал: Бичлэгт Т.Н-ы араас хөөж яваа 4 хүний хамгийн сүүлд гүйж яваа хүн нь хохирогч Х.Н байх ба тэрээр толгойны ар хэсэгтээ ямар нэг хатуу зүйлээр цохиулж байгаа үйл баримт дүрс бичлэгт бичигджээ.

14.Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Н-ып “Т.Нханы араас Х.Н гүйхээс өмнө З.Мийг харах ямарч боломжгүй байсан, учир нь тухайн үед З.Мийг тойроод хэд хэдэн хүн зогсож байгаа нь бичлэгт тодорхой байна. Мөн түүнийг С.А болон Т.Н нар барьж байсан. ийн гарт чулуу байгаагүй нь бичлэгээс маш тодорхой харагдаж байна. Х.Н тухайн үед З.Мийн гарт чулуу байгаа эсэхийг харах ямарч боломжгүй байсан. Бичлэгийн 46 дахь секундэд З.Мийг хүмүүс барьж байгаа дүрс харагдана. Тэгээд Х.Н З.Мийн хажуугаар зөрж өнгөрөхөд 47, 48 секунд болсон, Х.Н чулуунд оногдоод толгойгоо гараараа дарахад 52 секунд болж байсан. Эдгээрээс дүгнэхэд З.М нь 2,3-хан секундын дотор газраас чулуу аваад Х.Ны толгойг онох ямарч боломжгүй нь тогтоогдож байна. Иймд энэ бичлэг нь З.Мийг гэм буруугүйг нотолно” гэх дүгнэлтийг гаргасан.

15.Өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсанаар бичлэгийн 46 дахь секундэд З.Мийг Т.Н, С.А нар барьж байгаа дүрс тодорхой харагдаж байгаа хэдий ч 47-49 дэх секундэд Т.Н, С.А нар З.Мийг тавьж, Т.Нханы араас хөөж байгаа дүрс, мөн 47-49 дэх секундэд тэдний хажуугаар хохирогч Х.Н зөрөөд гүйж байгаа дүрс тус тус тодорхой харагдаж, 52 дахь секундэд Х.Ны толгой ямар нэг хатуу зүйлээр цохигдож, Х.Н толгойгоо гараараа дарж байгаа дүрс тодорхой харагдаж байна.

16.Өөрөөр хэлбэл Т.Н, С.А нар нь 47 дахь секундэд З.Мийг тавьснаас хойш З.М нь сул чөлөөтэй болж, 52 дахь секундэд хохирогч Х.Ны толгойн ар хэсэгт ямар нэгэн хатуу зүйл онож байгаа дүрс харагдаж байх ба Х.Ны толгойг хатуу зүйл онох үед З.Мийг хүмүүс барьж байсан нь бичлэгээр тогтоогдохгүй байна.

17. Иймд гэрч Б.Е, С.А нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “З.М нь Х.Ны араас  чулуу шидэж, толгойг нь хагалсан” гэх мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан 1 минут 53 секундын бичлэгээс зөрүүгүй байх тул өмгөөлөгч П.Н-ас гаргасан “Бичлэгийг үндэслэн З.Мийг цагаатгуулах”  дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, хохирогч Х.Ны толгойн ар дагз хэсэгт учирсан гэмтэл, З.Мийн чулуу шидсэн үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

18.Шүүгдэгч З.Мийн үйлдлийн улмаас хохирогч Х.Ны толгойн ар дагз хэсэгт үүссэн, 3 см оёдол тавьсан шарх гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамааруулж үзсэн эрх бүхий шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.

19.Шүүгдэгч З.М нь хохирогч Х.Ны толгойн ар дагз хэсэгт чулуугаар цохиж, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаагаас гадна шүүгдэгч З.М нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

20.Иймд З.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З.Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

21.Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Өмир нь “Х.М миний зүүн талын чамархай хэсэгт гараараа нэг удаа цохиж, баруун гуя руу өшиглөсөн. Х.Н миний нуруу хэсэгт гараараа нэг удаа цохисон” гэж,

22.Гэрч З.Т мөрдөн байцаалтын шатанд “Тухайн үед Х.Н миний нүүр тус газарт хэд хэдэн удаа цохисны улмаас миний уруул хавдсан” гэж,

23.Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд “З.М гартаа байсан чулуугаар миний баруун гарын бугалга хэсэгт цохиод авсан. н.А билүү  нартай хамт ирсэн залуу намайг нэг удаа өшиглөсөн” гэж,

24.Шүүгдэгч Т.Н нь мөрдөн байцаалтын шатанд “З.Т миний хойд талаас ирж, мөрнөөс татаж байгаад ам тус газарт цохисон, зодооны үед миний баруун хавирга руу хэн нэг хүн өшиглөсөн, хэн гэдгийг нь мэдээгүй. Т намайг цохисноос болж миний уруул хавдаж, шүд өвдөж байсан, бас хавирга эмзэглэлтэй байгаа” гэж,

25.Шүүгдэгч Х.М мөрдөн байцаалтын шатанд:”Би босох гэтэл миний хойно зогсож байсан З.М миний толгой хэсэгт нэг удаа цохисон, З.М, З.Т нарын шидсэн чулууны аль нэг нь миний баруун гарын эрхий хурууг онож, хуруу хавдсан” гэж тус тус мэдүүлжээ.

26. Нэгдүгээр хавтаст хэргийн 137-138 дахь талд авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр иргэн З.Ө-ийн эрүүл мэндэд зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт гэмтэл учирсан, уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн нь тогтоогдсон ба дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг,

27.Нэгдүгээр хавтаст хэргийн 147-148 дахь талд авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр иргэн З.Тгийн эрүүл мэндэд дээд уруулын дотор хэсэгт цус хуралт гэмтэл учирсан, уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн нь тогтоогдсон ба дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг,

28.Нэгдүгээр хавтаст хэргийн 166-167 дахь талд авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр иргэн С.Аийн бугалганд цус хуралт гэмтэл учирсан, уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн нь тогтоогдсон ба дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг,

29.Нэгдүгээр хавтаст хэргийн 176-177 дахь талд авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр иргэн Х.Мийн эрүүл мэндэд баруун гарын эрхий хуруу хавантай, эмзэглэлтэй гэмтэл учирсан, уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн нь тогтоогдсон ба дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг,

30.Нэгдүгээр хавтаст хэргийн 193-194 дэх талд авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр иргэн Т.Нийн эрүүл  мэндэд дээд уруулын дотор талд няцарсан шарх гэмтэл учирсан, уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн нь тогтоогдсон ба дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг тус тус тогтоожээ.

31. Иймд шүүгдэгч Х.Мээс гэрч З.Өмирийн эрүүл мэндэд халдсан үйлдэл, хохирогч Х.Наас гэрч З.Өмир, З.Т нарын эрүүл мэндэд халдсан үйлдэл, шүүгдэгч, хохирогч З.Мээс гэрч С.А, шүүгдэгч Х.М нарын эрүүл мэндэд халдсан үйлдэл, гэрч З.Таас шүүгдэгч Т.Нийн эрүүл мэндэд халдсан үйлдэлд тус тус эрүүгийн гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж шүүх үзсэн тул мөрдөн байцаалтын шатанд гэрч  З.Өмир, З.Т, С.А, шүүгдэгч Т.Н, Х.М нарыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн  тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хяналтын прокурорын тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. /1 дүгээр хавтаст хэргийн 21-29, 58-69 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 70 дахь тал/,

32. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.М нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Намайг тухайн үед Х.Н “чиний дүү миний толгойг хагалсан” гэж хэлээд гараараа миний толгой тус газарт нэг удаа, баруун талын хацарт нэг удаа цохисон. Дараа нь С.А ирж миний ам тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон. Дараа нь Т.Н ирээд миний баруун талын хацарт гараараа цохиод миний хамраас цус гарч газар унасан. Тухайн үед би манарч зугтаад машинд ороод суухад намайг Т.Н, С.А нар татаж буулгаад С.А намайг дахиад гараараа баруун талын хацарт цохисон” гэж, /1 дүгээр хавтаст хэргийн 52, 56 дахь тал/,

33.Хохирогч З.М 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн үед Х.Н миний толгой, нүүр, ам хэсэгт хэд хэдэн удаа цохисон.Х.Н намайг цохисноос болж миний уруулын дотор тал сэтэрсэн. ...Тухайн үед би пургон машинд ороод сууж байтал намайг Т.Н, С.А нар машинаас татаж буулгаад эхлээд С.А миний толгой руу цохиход би газарт унасан. Тэр үед Т.Н миний нүүр тус газарт хэд хэдэн удаа хүчтэй цохих үед миний хамарнаас их хэмжээний цус гарсан. Тэгж байтал Х.М ирж миний хавирга тус газарт өшиглөхөд би газарт унасан” гэж /2 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал/,

34. Хохирогч З.М мөрдөн байцаалтын шатанд 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ:”...Миний эрх чөлөөнд Х.М өшиглөж, Т.Н гараараа миний нүүр хэсэгт цохисноос надад хөнгөн гэмтэл учирсан” гэж /2 дугаар хавтаст хэргийн 124 дэх тал/ тус тус мэдүүлжээ.

35. Өөрөөр хэлбэл хохирогч З.М нь мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэхдээ “Хохирогч Х.Н, гэрч С.А нар намайг цохисон” гэж мэдүүлсэн байна.

36. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд:”Х.Ны толгой хагарсны дараа Х.Н, Х.М нар З.Мийг хэд хэдэн удаа цохисон. З.М ч мөн  тэднийг хариу цохисон. Уг зодоонд С.А оролцоогүй, тэр зодолдож байгаа хүмүүсийг салгаад явж байсан. Тухайн асуудал нь Х.Ны толгой хагарснаас болж З.М, Х.Н, Х.М нарын дунд болж өнгөрсөн асуудал” гэж /1 дүгээр хавтаст хэргийн 78-79, 2 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал/,

37.Гэрч М.Е мөрдөн байцаалтын шатанд:”...Х.Ны толгой хагарч цус гарсанд тэр уурлан “Та нар чулуу шидсэнээс болж миний толгой хагарчихлаа” гэж хэлээд З.Мийг хэд хэдэн удаа цохисон. Тэрнээс өмнө Х.Н зодоонд ямарч оролцоогүй явж байсан. З.М ч буцаагаад Х.Ныг хэд хэдэн удаа цохисон. Тухайн зодоонд С.А огт оролцоогүй. Зодоон Х.Н, Х.М, Т.Н, З.М, З.Т, З.Т, З.Өмир нарын хооронд өрнөсөн. Бусад нь оролцоогүй” гэж, /1 дүгээр хавтаст хэргийн 85-86, 2 дугаар хавтаст хэргийн 75 дахь тал/,

38.Гэрч Б.Е мөрдөн байцаалтын шатанд:”...Х.Ны толгой хагарсны дараа тэр уурлан З.Мийг “Миний толгойг хага цохисон” гэх шалтгаанаар түүнийг хэд хэдэн удаа цохисон. Уг зодоонд манай талаас Т.Н, Х.Н, нөгөө талаас З.Т, З.Т, З.М, З.Өмир нар оролцсон. Х.А, Т.Н, Х.Б, С.А, М.Е бид нар зодоонд оролцоогүй. З.Мийг Х.М, Х.Н нар хэд хэдэн удаа цохисон” гэж /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

39.Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд:”...Би тухайн зодоонд оролцоогүй, З.Мийг зодоогүй” гэж /1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дахь тал/ тус тус мэдүүлжээ.

40.Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч Х.Ербол мөрдөн байцаалтын шатанд:”... Иргэн З.Мийн биед үзлэг хийхэд нүүрний баруун хэсэгт нэлэнхүйдээ 12х8 хэмжээтэй хүрэн улаан өнгийн цус хуралттай, зүүн чамархай хэсэг бага зэрэг хавдсан, эмзэглэлтэй, дээд уруул хавдсан, дотор хэсэг нь 1х0.5 см цус хуралттай, зүүн далны доод хэсэгт 7-8 дугаар хавирганы түвшинд 3 см зурсан зулгаралттай, баруун бугалганы дотор хэсэгт 1х1 хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчийн оношоор зүүн 7 дугаар хавирга бага зэрэг зөрүүтэй хугаралттай гэсэн байсан. Миний бие З.Мийн эрүүл мэндэд учирсан дээрх хохирлуудаас зүүн 7 дугаар хавирганы хугарал, хамрын таславч баруун тийш бага зэрэг муруйсан гэмтэл, нүүр, зүүн чамархайн цус хуралт, зүүн далны доод хэсэгт зулгаралт гэмтлүүдийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж үзсэн ба 7 дугаар хавирганы хугарал,  хамрын таславчийн муруйлт, зүүн чамархайн цус хуралт гэмтэл нь зэрэг нь тус тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах ба зүүн далны доод хэсгийн зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж мэдүүлэн, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр З.Мийн эрүүл мэндэд учирсан “зүүн 7 дугаар хавирганы хугарал, хамрын таславч баруун тийш бага зэрэг муруйсан гэмтэл, зүүн чамархайн цус хуралт, зүүн далны доод хэсэгт зулгаралт” зэрэг  гэмтлүүдийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна гэх дүгнэлтийг гаргасан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 118-119, 154-155 дахь тал/,

41.Дээр дурдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр харьцуулан үнэлж дүгнэвэл:

42.Хэрэг учрал гарсан өдөр хохирогч Х.Н нь “Чулуугаар толгой цохиж хагалсан” гэх шалтгаанаар хохирогч З.Мийг хэд хэдэн удаа цохисон болох нь хохирогч З.М, гэрч Х.Б, М.Е, Б.Е нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

43.Тодруулбал: Хохирогч З.М мөрдөн байцаалтын шатанд “Х.Н нь миний толгой, нүүр, ам хэсэгт хэд хэдэн удаа цохисны улмаас уруулын дотор тал сэтэрсэн” мэдүүлжээ.

44.Шинжээчийн дүгнэлт, шинжээч Х.Ерболын мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн үед хохирогч З.Мийн  эрүүл мэндэд учирсан хохирлоос “зүүн 7 дугаар хавирганы хугарал, хамрын таславч баруун тийш бага зэрэг муруйсан гэмтэл, зүүн чамархайн цус хуралт” зэрэг гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болохыг тогтоосон байна.

45.Өөрөөр хэлбэл Х.Ны үйлдлийн улмаас З.Мийн эрүүл мэндэд учирсан байж болох “уруулын дотор тал сэтэрсэн” гэх гэмтлийг шинжээч гэмтлийн зэрэгт хамааруулж үзээгүй, тухайн үед хохирогч З.Мийн тархинд ямар нэгэн гэмтэл учирсан талаар шинжээч дүгнэлтдээ тусгаагүй, хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар З.Мийн эрүүл мэндэд учирсан, хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох “7 дугаар хавирганы хугарал” гэмтлийг шүүгдэгч Х.М, нүүр, зүүн чамархайд цус хуралт, хамрын таславчийн муруйлт зэрэг гэмтлүүдийг шүүгдэгч Т.Н тус тус учруулсан нь тогтоогдсон байна.

46.Иймд Х.Ны хохирогч З.Мийг зодсон гэх үйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзлээ.

47.Хохирогч З.М нь мөрдөн байцаалтын шатанд “С.А миний толгой, ам тус газарт хэд хэдэн удаа цохисон” гэж мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлэг хэрэгт авагдсан бусад хөндлөнгийн баримтаар нотлогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн нотлох баримт болох гэрч Х.Б, М.Е, Б.Е нар мөрдөн байцаалтын шатанд “Тухайн зодоонд С.А оролцоогүй” гэж тус тус мэдүүлсэн байна.

48.Өөрөөр хэлбэл С.А нь хохирогч З.Мийг зодсон гэх үйл баримт хэрэгт хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул шүүхээс Х.Н, С.А нарыг энэ гэмт хэрэгт оролцоотой эсэхийг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзсэн, хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа талуудаас хэргийг мөрдөн байцаалтад буцаалгахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй,

49.Түүнчлэн хохирогч З.М нь 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд:”...Миний эрх чөлөөнд Х.М өшиглөж, Т.Н гараараа миний нүүр хэсэгт цохисноос надад хөнгөн гэмтэл учирсан” гэж мэдүүлж, түүний  өмгөөлөгчөөс мөрдөн байцаалтын шатанд хэргийг яаралтай шүүхэд шилжүүлэхийг шаардаж хүсэлт гаргаж байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

50.Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс Т.Н, Х.М, З.М нарт холбогдох эрүүгийн 2113001250008 дугаартай, 3 хавтас бүхий хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн болно.

51.Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Өмир, З.Т, С.А, шүүгдэгч Х.М, шүүгдэгч Т.Нийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд учирсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон ба дээр дурдсан хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр халдсан үйлдлүүд нь Зөрчлийн шинжтэй байгааг дурдах нь зүйтэй.

52. Гэмт хэрэг үйлдэгдэхэд төрийн захиргааны байгууллагын албан хаагч, иргэдийн хооронд үүссэн хадлангийн газрын маргааны асуудал, төрийн албан хаагчдын иргэдтэй харьцах харьцаа хандлага, үл ойлголцол, төрийн албан хаагч нар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал, шүүгдэгч, хохирогч нарын харилцан бие биенээ үл хүндэтгэсэн таарамжгүй харьцаа, хэн алиных нь ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг зэрэг нөхцөл байдлууд тус тус нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

             1.Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцох ба мөн зүйлийн 5-д”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заажээ.

2. Шүүгдэгч Х.М, Т.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч З.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ны эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

3.Хохирогч Х.Н нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Миний бие гэмт хэрэгт өртсөний улмаас тархины томографийн зураг авхуулахад 35.000 төгрөг, Нурлы эмнэлэгт толгойн зураг авхуулахад 15.000 төгрөг, эмийн сангаас эм авахад 50.000 төгрөг, унааны зардалд 135.000 төгрөг гэх зэргээр нийтдээ 335.000 төгрөгийг эм тариа, бусад зардалд зарцуулсан тул үүнийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ.

4. Хохирогч Х.Н гэмт хэргийн хор уршигт 335.000 төгрөг нэхэмжлэхдээ нэхэмжлэлтэй холбоотой баримтыг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт “Би тухайн үед ямар нэгэн баримт цуглуулж аваагүй. Одоо надад гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. Гэхдээ миний толгой хагарсан тул оёдол тавиулж, эмчилгээ хийлгэсэн нь үнэн учраас энэ зардлыг гаргуулж өгөхийг хүсэж байна” гэж мэдүүлсэн байна.

5. Хохирогч Х.Н нь нэхэмжилж буй хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй ч З.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, толгойн ар дагз хэсэгтээ 3 см оёдол тавиулж, эмчилгээ хийлгэсэн нь нотлогдож байгаа, хохиролтой холбоотой баримтыг одоо нөхөн бүрдүүлэх боломжгүй зэргийг харгалзан хохирогч Х.Ны мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, гэмт хэргийн хохирол, хор уршигт З.Мээс 335.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Нд олгож, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзэв.

6. Хохирогч З.М нь гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 3.120.000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Гэмт хэрэгт өртөх үед цамцны халааснаас унасан 100.000 төгрөг, олох байсан орлого буюу 3 машин өвсний үнэ 1.500.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалд 250.000 төгрөг, гэмт хэргийн улмаас Цэнгэл сумаас аймагт ирж очсон зардалд 270.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг, нийт 3.120.000 төгрөг нэхэмжилсэн байна.

7.Хохирогч З.Мээс гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн 3.120.000 төгрөгөөс гэмт хэрэгт өртөх үед халааснаас нь унаж гээгдсэн 100.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 250.000 төгрөг, унааны зардал 270.000 төгрөг, нийт 620.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогч З.Мэд шууд учирсан хохирол гэж үзэж, З.Мийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 235, 238, 239 дэх талд авагдсан тодорхойлолтууд, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн тухай баримт зэрэгт үндэслэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Т.Нээс 310.000 төгрөг, шүүгдэгч Х.Мээс 310.000 төгрөг тус тус гаргуулан хохирогч З.Мэд олгож шийдвэрлэв.

8.Хохирогч З.М нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: ”Би хадлан хадаж, орлого олж амьдардаг. Т.Н, Х.М нарт зодуулсны улмаас нэг сарын турш би хадлан хадаж чадаагүй, таксинд явж орлого олж чадаагүй. Би жилд 3 машин өвс хадаж, нэг машиныг нь 500.000 төгрөгөөр зарж, 1500.000 төгрөгийн орлого олж байсан. Энэ жил зодооноос болж ямар ч хадлан хадаж, өвс зарж чадаагүй. Эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэн хадлангаа авч чадаагүй. Иймд миний энэ жил олох байсан орлого болох 3 машины үнэ 1.500.000 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс гаргуулж өгнө үү” гэжээ.

9. Шүүхээс З.Мийн нэхэмжилсэн олох байсан орлого буюу 3 машин өвсний үнэ 1.500.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас түүний эд хөрөнгөд шууд учирсан хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Хохирогч З.М нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөллийн хөлсөнд 1.000.000 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өмгөөлөгчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байна.

11.Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 2 өмгөөлөгч сонгон авч нийт 1.000.000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 1 өмгөөлөгч оролцсон, мөн тэрээр өмгөөлөгчид төлсөн зардал болох 1.000.000 төгрөгийг  нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба энэ нь баримтаар нотлогдох боломжтой зардал байна.

12.Иймд хохирогч З.Мээс өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

13. Хохирогч З.М, Х.Н нар нь шүүхийн хэлэлцүүлэгт цаашид эмчлүүлэх зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлт гаргасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч З.М, Х.Н нарын эрүүл мэндэд “Эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах, хөнгөн гэмтэл” учирсан нь тогтоогдсон байна.

14. Өөрөөр хэлбэл хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь 28 хоногийн дотор эдгэрэх боломжтойн дээр тэдгээрийн хэн аль нь цаашид зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болох нь баримтаар нотлогдоогүй тул хохирогч З.М, Х.Н нарын цаашид эмчлүүлэх зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх шаардлагагүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

2.Шүүхээс шүүгдэгч Х.М, Т.Н нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, З.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

3.Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

5.Шүүгдэгч Х.М нь хувийн байдлын хувьд 1968 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 53 настай, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тушаалаар тус сумын мал эмнэлэгт үржлийн нэгжийн ажилтнаар, 2018 оноос Цэнгэл сумын засаг даргын тамгын газарт хөдөө аж ахуйн тасгийн даргаар одоог хүртэл, төрийн албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа, ТЗ-6 шатлалаар цалинждаг, төрийн жинхэнэ албан хаагч болох нь тогтоогдож байх бөгөөд тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан буюу Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар “Гүтгэлгийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан хувийн байдал тогтоогдож байна.   /2 дугаар хавтаст хэргийн 136-137, 183-216-дахь тал/,

6. Шүүгдэгч Т.Н нь хувийн байдлын хувьд 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 30 настай, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар тус тамгын газарт газрын даамлаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа, ТЗ-7 шатлалаар цалинждаг, төрийн албанд 6 дахь жилдээ ажиллаж байгаа, төрийн жинхэнэ албан хаагч болох нь тогтоогдож байх бөгөөд тэрээр урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг гэмтээх”, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцогдож, нийт 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хувийн байдлууд тогтоогдож байна.  /2 дугаар хавтаст хэргийн 140-141, 153-182 дахь тал/,

7.Шүүгдэгч З.М нь хувийн байдлын хувьд 1970 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 51 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багт мал ахуй эрхлэн амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувьдаа 98 толгой малтай, УАЗ-пургон маркийн тээврийн хэрэгсэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдож байна. /2 дугаар хавтаст хэргийн 145-146, 223-225,228-232 дахь тал/,

            8.Шүүгдэгч Т.Н, Х.М, З.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

            9. Шүүгдэгч нар нь тус хэргийг урьдаас төлөвлөж үйлдсэн нь тогтоогдоогүй, тухайн үед гэнэт үүссэн хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Шүүгдэгч З.Мийн хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх үндэслэлтэй.

10.Шүүгдэгч Т.Н, Х.М нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, дуусгавар болсон нь тэдгээрийн хувийн байдлын талаар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.Н, Х.М нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

11. Иймд шүүгдэгч Т.Н, Х.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан үзэх үндэслэлтэй байна.

12. Шүүгдэгч Т.Н, Х.М, З.М нарын хэн аль нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

12. Шүүгдэгч З.Мийн өмгөөлөгч П.Н нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Хохирогч Х.Ны буруутай үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцож өгнө үү” гэх дүгнэлт гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Х.Ны хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч З.Мэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлгүй байх тул энэ талаарх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

            13.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Т.Н, Х.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч З.Мэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.

            14.Шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Я.Съезд нар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож хэрэглэж өгөхийг хүссэн,

            15.Шүүгдэгч Т.Н нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул торгох ял оногдуулахыг хүссэн,

            16.Шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч П.Н нар нь шүүгдэгч З.Мийн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж, талууд мэтгэлцэв.

            17.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

            18.Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн  байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол төлбөртөө хандаж байгаа хандлага, шүүгдэгч Т.Н, Т.М нарын хувийн байдалд хамаарах албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, тэдгээрт эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял шийтгэх үндэслэлтэй гэж үзлээ.

            19. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Н, Х.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг санал болгосон боловч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлан, сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул өмгөөлөгч Я.Съездийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Н, Х.М нарын хувийн байдлыг харгалзан шүүхээс тэдгээрт зорчих эрхийг хязгаарлах ялаас хөнгөн ял болох торгох ялыг сонгож хэрэглэх боломжтой гэж үзэв.

             20. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Х.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт нь 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял,

21. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мэд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Х.М, Т.Н нарын тус бүрт оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Мэд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.М, Т.Н, З.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

24. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, яллах дүгнэлтэд тусгаж ирүүлсэн архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн СD 1 ширхэг, шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар бэхжүүлсэн CD 1 ширхэг зэргийг тус тус эрүүгийн 2113001250008 дугаартай хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

25.Шүүгдэгч Х.М, Т.Н, З.М нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н, Х.М, З.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч С овогт Хожабайгийн М, С овогт Тийн Н нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

            -Шүүгдэгч Найман овогт Зийн М-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М, Т.Н нарын тус бүрт 900 (есөн зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуу мянга)-н төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мэд 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан  шүүгдэгч Х.М, Т.Н нарын тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 (есөн зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуу мянга)-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч З.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав)-н сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Х.М, З.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Мээс гэмт хэргийн хохиролд хор уршигт 335.000 (гурван зуун гучин таван мянга)-н төгрөг гаргуулан хохирогч Х.Нд олгож,

-Хохирогч З.Мээс гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн 3.120.000 (гурван сая нэг зуун хорин мянга)  төгрөгөөс 620.000 (зургаан зуун хорин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч Х.Мээс 310.000 (гурван зуун арван мянга) төгрөг, шүүгдэгч Т.Нээс 310.000 (гурван зуун арван мянга) төгрөг тус тус гаргуулан хохирогч З.Мэд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг өмгөөллийн хөлс 1.000.000 (нэг сая) төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хадлан өвс хадаж олох байсан орлого 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.Н, З.М нарын цаашид иргэний журмаар эмчилгээтэй холбоотой хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлтүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, яллах дүгнэлтэд тусгаж ирүүлсэн архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, CD хуурцаг 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Х.М, Т.Н, З.М нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.М, Т.Н, З.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.Б