Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

 

                Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А, Б.А,

             Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б,

            Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Э /цахимаар/, А.К

            Шүүгдэгч К.Хын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Х.Ж /цахимаар/, А.С,

            Шүүгдэгч А.А, К.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Х нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1977 оны 12 сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч сонгуульт ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт тус аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, М овгийн А-ын А регистрийн дугаар: УС77120313

            2. Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, “Ахат трейд” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-5, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт тус аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, С овгийн К-йн Х регистрийн дугаар: БЙ93072816

            Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч А.А нь нийтийн албан тушаалтан буюу Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр 40 сая төгрөгийн үнэ бүхий авто машин авахаар тусгагдсан дагуу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Гантулгын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 28 сая төгрөгөөр худалдан авч, тухайн авто машиныг 2018 оны 03 сарын 15-ны өдөр тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосны улмаас орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

            Шүүгдэгч К.Х нь нийтийн албан тушаалтан А.Аийг “...Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргаар ажиллаж байх хугацаанд 2018 онд тус суманд Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтээр 40 сая төгрөгийн үнэ бүхий авто машин тусгагдсаны дагуу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Гантулгын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 28 сая төгрөгөөр худалдан авч, тухайн авто машиныг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлж, албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт “Ахат трейд” ХХК-тай “автомашин нийлүүлэх” тухай гэрээ байгуулаагүй байхад яллагдагч А.Ат 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр урьдчилж 40.000.000 төгрөг гаргаж өгсөн, мөн иргэн Л.Гантулгын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Ахат трейд” ХХК-иас тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлсэн мэтээр гэрээг нөхөж байгуулан, дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцож, орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гэм буруугийн талаар:           

            А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг

1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:” Шүүгдэгч А.А нь нийтийн албан тушаалтан буюу Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр 40 сая төгрөгийн үнэ бүхий авто машин авахаар тусгагдсан дагуу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Гантулгын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 28 сая төгрөгөөр худалдан авч, тухайн авто машиныг 2018 оны 03 сарын 15-ны өдөр тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосны улмаас орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

Шүүгдэгч К.Х нь нийтийн албан тушаалтан А.Аийг“...Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргаар ажиллаж байх хугацаанд 2018 онд тус суманд Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтээр 40 сая төгрөгийн үнэ бүхий авто машин тусгагдсаны дагуу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Гантулгын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 28 сая төгрөгөөр худалдан авч, тухайн авто машиныг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлж, албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт “Ахат трейд” ХХК-тай “автомашин нийлүүлэх” тухай гэрээ байгуулаагүй байхад яллагдагч А.Ат 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр урьдчилж 40.000.000 төгрөг гаргаж өгсөн, мөн иргэн Л.Гантулгын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Ахат трейд” ХХК-иас тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлсэн мэтээр гэрээг нөхөж байгуулан, дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцож, орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг,

2.Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: ”... Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газарт авто машин нийлүүлэх 40 сая төгрөгийн тендерт шүүгдэгч буруутай гэдгээ хүлээж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн, Орон нутаг хөгжүүлэх сангийн дансанд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 12 сая төгрөгийн хохирол төлсөн байна. Тухайн машин нь одоогийн байдлаар албанд ашиглагдаж байгаа юм байна. 12.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн учир ямар нэгэн гомдол байхгүй” гэх тайлбарыг,

3.Гэрч Ш.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Би аймгийн Засаг даргын орлогчоор 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. 2018 онд  хэд хэдэн  суманд худалдан авалт явагдсан. Дэлүүн сумын авто машины гэрээнд би гарын үсэг зурсан байх. Санаанд бүдэг орж байна. Олон ч гэрээнд гарын үсэг зурсан тул санахгүй байна.Надад бэлэн гэрээ орж ирснийг би баталгаажуулсан байх.Тухайн үед аймгийн засаг дарга А.Гылымхан нь А.Аийн төрсөн ах нь учир гэрээг баталгаажуулахад ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас гэрээг орлогчийн хувьд би баталгаажуулсан.Энэ асуудал болоод 4 жилийн хугацаа өнгөрсөн тул болсон процессыг нарийн санахгүй байна. Худалдан авалтын  ажиллагаа амжилтгүй болсон тохиолдолд шууд гэрээ байгуулах хуулийн зохицуулалттай.Надад захиалагчийн хувиар К.Х гэх хүнтэй уулзах шаардлага байхгүй, би К.Х гэх залууг одоо л харж байна, танихгүй.Би А.Аийг энэ тендерийн асуудалд оролцоод яваад байгааг огт мэдээгүй, тэр засаг даргын хувиар л оролцож байсан байх. Тээврийн хэрэгслийг томилогдсон ажлын хэсэг хүлээж авна. Тухайн үед А.Аийн зүгээс, түүний ах засаг дарга А.Гылымханы зүгээс ч, А.А автомашин нийлүүлэх гэж байгаа тул гэрээ байгуулаад өгчих гэх асуудлаар надад огт хандаж байгаагүй. Эдгээр хүмүүст машин нийлүүлэх асуудал хамаагүй. Шууд гэрээ байгуулах тохиолдолд нийлүүлэгчийн асуудлыг засаг даргын ажлын алба, Тамгын газар, үйл ажиллагааны газар хариуцдаг. Би гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч бэлэн болсон гэрээн дээр л гарын үсэг зурж байгаа. Гэрээнд засаг даргын тамгын газрын дарга, хэлтсийн дарга гарын үсэг зурж, компани нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсны дараа хамгийн сүүлд засаг дарга зурдаг. Надад энэ гэрээнд гарын үсэг зурахад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй. Тухайн үед би гүйцэтгэж байгаа ажил үүргийнхээ хүрээнд  гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ шийдэж байгаа хэрэгт миний ямар ч оролцоо байхгүй” гэх мэдүүлгийг,

4.Гэрч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт:” Орон нутгийн өмчийн газар тендер зарлаж, зарласан тендерийн дагуу мэдэгдэл ирүүлдэг. Мэдэгдлийг аймгийн Засаг даргад гаргадаг. Аймгийн засаг дарга тэрний дагуу  гэрээ хийхийг зөвшөөрч мэдэгдэл ирүүлдэг. Үүний дагуу гэрээ байгуулсан. Би тухайн гэрээнд ажил үүргийн хүрээнд гарын үсэг зурсан.Гэрээг эхэндээ манай хөрөнгө оруулалтын хэлтсээс гаргадаг байсан. Орон нутгийн өмчийн газраас ирсэн зөвшөөрөл, засаг даргын мэдэгдлийн дагуу хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн гэрээг боловсруулдаг. Түүний дагуу шалгарсан компанийн төлөөлөл нь гарын үсэг зурдаг. Дэлүүн сумын Тамгын газарт нийлүүлэх авто машины гэрээний төслийг хэн боловсруулсныг би мэдэхгүй. Боловсруулсан гэрээнд гарын үсэг зурахаас өмнө засаг даргад танилцуулахгүй. Шууд гэрээ байгуулах нөхцөлд Засаг дарга машиныг нийлүүлэх гэж байгаа компанийг яаж сонгодог вэ гэхээр тендерт оролцсон компаниуд үнэлгээгээ ирүүлдэг. Тухайн компаниуд дотроос техникийн тодорхойлолтод нийцсэн машин нийлүүлэх компанийг, компанийн үнэлгээг нь харгалзан шууд сонгох журамтай.Намайг гэрээнд гарын үсэг зурах үед нөгөө тал нь байсан эсэхийг би одоо санахгүй байна. Тухайн автомашиныг орон нутгийн байгууллагаас комисс байгуулж хүлээж авсан гэж сонссон.Гэрээ 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан. Гэрээг нөхөж байгуулах боломжгүй. Нийлүүлэгч компани гэрээ хийхгүй бол машин нийлүүлэхгүй. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бодлого чиглэлийг манай хэлтэс хариуцдаг тул түүний дагуу би гэрээнд гарын үсэг зурсан. Хөрөнгө, мөнгийг нь гаргаж байгаа тул Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга гарын үсэг зурдаг. Өөр өөрсдийнхөө үүрэг, чиглэлийн дагуу гарын үсэг зурдаг. Гэрээнд гарын үсэг зурахдаа анхны баримтыг харж гарын үсэг зурсан. Харин сүүлд юу нийлүүлсэн талаар мэдэхгүй. Гэрээнд гарын үсэг зурсан ч гэрээний дагуу хөрөнгө яаж худалдаж авсан эсэхэд манай хэлтэс хяналт тавихгүй, худалдан авах эрх нь суманд шилжсэн тул бидэнд хяналт тавих үүрэг үүсэхгүй. А.А надад “Ахат трейд” ХХК-тай гэрээ байгуулах санал тавиагүй, Аийн хэлснээр гэрээнд гарын үсэг зурсан асуудал огт байхгүй. “Ахат трейд” ХХК худалдан авах ажиллагаанд яаж орж ирснийг огт санахгүй байна. Техникийн үзүүлэлтийг хангаж байсан тул тухайн компанитай гэрээ байгуулсан байх” гэх мэдүүлгийг,

   5.Шинжээч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: Уг үнэлгээг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх газрын комиссар Д.Алтангэрэлийн үнэлгээ хийх тухай тогтоолын дагуу хийсэн. Тухайн тогтоолд заасан асуултын хүрээнд үнэлгээ гаргасан. Тогтоолын асуултад зааснаар 2004 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол орж ирсэн Ланд крузер загварын автомашин нь 2018 оны байдлаар ямар үнэлгээтэй байхыг тогтоох байсан. Нэмэлтээр шинэ дугуйтай байсан эсэх асуулт байгаагүй. Тээврийн хэрэгсэл нь Дэлүүн суманд байсан тул  тогтоолын дагуу тухайн машины зургийг нь ирүүлсэн. Шинэ дугуйтай байсан эсэхийг мэдээгүй. Мэдээж машин шинэ дугуйтай байсан бол тээврийн хэрэгслийн үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ 10,20 саяар нөлөөлөхгүй. Тухайн машин нь 2004 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад тодорхой хугацаанд явчихсан машин учир шинэ дугуйтай байсан эсэх нь үнэлгээнд төдийлөн нөлөөлөхгүй. Мөрдөгчөөс ирүүлсэн баримтад тулгуурлан үнэлгээ хийдэг” гэх мэдүүлгийг, 

6.Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч А.К шүүхийн хэлэлцүүлэгт: Миний үйлчлүүлэгчийн зүгээс прокурорын яллах дүгнэлтэд санал нийлэхгүй байгаа ганцхан зүйл нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны 92 тоот яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн зүйлчилж ирсэн. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл биш бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй учир эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, уг зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн байр сууринаас оролцож байна.

Миний үйлчлүүлэгч А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд  заасан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрхэн яаж нотлогдож байгаа гэдгийг анхаарч өгөхийг хүсэж байна. А.А нь уг тендер шалгаруулалт, шууд худалдан авах бүхий л ажиллагаанд Дэлүүн сумын засаг даргын хувиар өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж оролцох ямар ч боломж байхгүй. Миний үйлчлүүлэгчийн буруутай үйлдэл нь өөртөө ашиг олох гэсэн санаа зорилго л байгаа. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэрэгжүүлэх эсхүл хэрэгжүүлэхгүй байх үйлдэл хийснээрээ энэ гэмт хэрэг үйлдэгддэг. Гэтэл энэ тендер шалгаруулалтын үйл ажиллагаа, “Ахад Трейд” ХХК-ийг сонгож байгаа явдал, дараа нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Ахад Трейд” ХХК-ийн дансанд аймгийн Орон нутгийн хөгжүүлэх сангаас 40 сая төгрөг шилжиж орж байгаа үйл ажиллагаанд миний үйлчлүүлэгч хэрхэн, яаж оролцсон нь тогтоогдоогүй. Тиймээс А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй байгаа.  Тэгэхээр  тохирох зүйл ангиар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Уг 40 сая төгрөгийг “Ахыт Трейд” ХХК-ийн дансанд орох боломжийг нь аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын эрх бүхий нягтлан, тус аймгийн Хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс зэрэг албан тушаалтнууд бүрдүүлж өгсөн. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг зайлшгүй шалгаж тогтоох ёстой гэсэн саналтай байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнээд үзэхэд энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг биш хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс завшсан гээд байгаа хохирлыг төлж өгсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т заасан шинж байгаа хэдий ч шүүхнд хүндрүүлэх эрх байхгүй, зөвхөн хөнгөрүүлэх зүйлчлэх эрхийг шүүхэд олгосон учир А.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг, 

7.Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэлтийг гаргаж байна.Миний хувьд хохирлын асуудлаар маргаж байгаа. Анх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа  12 сая төгрөгийн хохирол учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд дурдсан байгаа. Хэргийг анхан шатны шүүхээс буцаасан бөгөөд ингэж буцаахдаа хохирлыг 40 сая төгрөг болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэрэгт хохирогчоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийг тогтоосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцож, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн. Гэтэл хууль ёсны төлөөлөгчөөс давсан эрх мэдэлтэй прокурор байх ёсгүй. Прокурор төрийг төлөөлж оролцож байгаа болохоос хохирогчийг төлөөлөх эрх байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 12 сая төгрөгийн төлүүлж авсан, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байхад улсын яллагчийн зүгээс 40 сая төгрөгийн хохирол учирсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт машиныг улсын комисс хүлээгээд авсан бөгөөд, хүлээж авсан комиссын акт нь хүчин төгөлдөр байгаа. Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/151 дугаартай хөрөнгө зарцуулах тухай захирамж гарсан. Уг захирамжийн дагуу тендерийн урилга явуулсан бөгөөд “Ахад Трейд” ХХК-ийн захирал К.Хтай шууд гэрээ байгуулсан нөхцөл байдал харагдаж байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Дэлүүн сумын Засаг даргын  Тамгын газарт 40 сая төгрөгийн машин авахаар яригдсан байсан. Үүний дагуу төсвийн ерөнхийлөн захирагч болох засаг даргын захирамж гарсан.Үүний дагуу тендертэй холбоотой ажиллагаанууд хийгдсэн байгаа. Уг захиргааны акт нь хүчин төгөлдөр байгаа. Үүнийг Захиргааны хэргийн шүүх эсхүл өөрөө хүчингүй болгох эрх нь байгаа. Тендер сонгон шалгаруулалт явагдаж, нэг компани авч, 28 сая төгрөгийн машин нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон. А.Аийн хувьд энэ  үйлдэлдээ маргахгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Тухайн үйлдэлдээ холбоотой яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээ дэлгэрэнгүй өгсөн. Үнэлгээний хороо энэ асуудлыг зохион байгуулахаас биш А.А нь мөнгийг гаргаж, К.Хын данс руу шилжүүлж, үнэлгээний хорооны гишүүний үүргийг гүйцэтгэж, хүлээж авсан юм шиг акт үйлдэж байгаа юм биш. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд 1-д заасан нээлттэй тендер шалгаруулалтын журам явагдсан юм шиг харагдаж байгаа. Дараа нь мөн хуулийн 8 дугаар зүйлд зааснаар төсвийн дээд хязгаар нь 40 сая төгрөг байх бөгөөд Ланд крузер-100, 2011 оноос хойш Монгол улсад орж ирсэн байхыг шаардана гэж байгаа. Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлд нийцсэн тендерийн худалдан авалт мөн байна. Хөрөнгийн хүлээж авсан акт нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд 2018 оноос эхлэн тээврийн хэрэгслийг ашиглагдаж байгаа.  Төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокурор яллагдагч, шүүгдэгчийн цагаатгах болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. Гэтэл яагаад хүндрүүлэх нөхцөл байдлыг анхаараад байгаа юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгийг илэрхийлсэн байгаа. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул хохирлыг хэмжээг 12 сая төгрөгөөр тооцож өгнө үү гэсэн саналтай байна. Мөн зүйлчлэлийн хувьд А.К өмгөөлөгчтэй санал нэг байна” гэх дүгнэлтийг,

8.Шүүгдэгч К.Хын өмгөөлөгч Х.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъект нь мөн эсэхийг хамгийн түрүүнд дүгнэх ёстой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч К.Хыг албан тушаалын эрх мэдлээ  урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлсэн гэж байгаа. Гэрээ байгуулахад оролцсон албан тушаалтнууд болох Ш.Х, З.Б нар өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Тилеген гэх хүн гэрээ байгуулахад төрийг төлөөлж гарын үсэг зурсан. Энэ 3 этгээдэд дэмжлэг үзүүлж байгаа асуудалд К.Хын үйлдэл байхгүй. Ш.Х гэх хүн өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн. З.Б гэх хүн гэрчээр мэдүүлэхдээ би тендерийн баримт бичгийг харж гарын үсэг зурсан гэж байгаа боловч тухайн баримтууд нь хаана байгаа талаар тодорхой зүйл ярихгүй байгаа. Тэгэхээр гэмт хэргийн субъектээ зөв тодорхойлох ёстой гэж үзэж байна.  Хэрэв шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзвэл А.А, К.Х нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхой болгох ёстой. Санхүүжилт олгосон албан тушаалтан хэрэгт оролцоогүй мэтээр үзэж байгаа. К.Х хүсэлт өгөөгүй байхад санхүүжилт шийдэж өгсөн байгаа. Хүлээж авах асуудал нь тодорхой хууль журамтай бөгөөд, албан ёсоор хүлээн авч актаа үйлдэх ёстой. К.Х автомашин нийлүүлэхэд ямар нэгэн байдлаар оролцоогүй бөгөөд хүлээлгэж өгөөгүй. Тэгэхээр К.Х хүлээлгэж өгөөгүй байж эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, доголдлын талаар үүрэг хүлээхгүй. Улсын яллагчийн  зүгээс К.Хыг буруутгаж байгаа гол үндэслэл нь автомашиныг нийлүүлсэн гэж байгаа. Нийлүүлнэ гэдэг нь албан ёсоор хүлээлгэж өгөхийг хэлнэ. Гэрээ хийсний дараа гэрээнд заасан үүргийг хүлээдэг этгээдийг хэлнэ. Өөр байдлаар хүлээж авчхаад, хүлээлгэж өгөөгүй хүнийг нийлүүлсэн гэж байгаа нь хэр зохимжтой юм. Хын хувьд анхнаасаа “Би 40 сая төгрөгийг зээлдүүлсэн. Зээлсэн мөнгөө авахын тулд гарын үсэг зурж өгсөн бөгөөд тэр нь 3 дугаар сарын дундуур байсан” гэж мэдүүлж байгаа. Гэтэл аль хэдийнээ 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээ нь байгуулагдсан байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнуудтай К.Х нэг ч харьцаагүй байхад энэ бүх шийдвэр гараад явж байгаа. Тэгэхээр гэрээ байгуулах үйл ажиллагаанд оролцоод байгаа албан тушаалтнуудын буруутай үйлдэл харагдаж байгаа. Аэд мөнгө зээлдээд буцаагаад авсныхаа төлөө Х хариуцлага хүлээх ёсгүй.Давж заалдах шатны шүүх магадлалдаа маш тодорхой үндэслэлийг зааж, анхан шатны шүүхийг шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байдаг. Хамтран оролцсон эсэх, урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн эсэхийг тогтоох. А.А болон К.Х нарын санаа, зорилгын нэгдэл, оролцоог нарийвчлан тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж байгаа. Тэгэхээр яаж хамтран оролцсон юм. Урьдчилж хэзээ амласан. Санаа зорилгын нэгдэл, хэн ямар оролцоотой байсан гэдгийг тогтоогоогүй байж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн  гэж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын яллагч өмнө нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргахдаа энэ гэмт хэрэгт К.Хыг гэм буруугүй гэж яллахаас татгалзаж байсан. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл нь албан тушаалын гэмт хэрэг байгаа. Энгийн иргэн, аж ахуй эрхэлж байгаа этгээд энэхүү гэмт хэргийн субъект болох юм уу гэдгийг шалгах ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт энгийн иргэн буюу миний үйлчлүүлэгч хамтран оролцох боломжгүй. К.Хын хувьд анхнаасаа Улаанбаатар хот руу явж тээврийн хэрэгслийг хоёулаа авах, дундаас нь ашиг олох зорилгоор яваагүй. Гуравдугаарт, 80 жилийн ойн арга хэмжээтэй холбоотой ашиг хүртэх зорилготой байсан гэх үндэслэлийг улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа. Нэгдүгээрт, 80 жилийн ойтой холбоотой гарч байгаа мөнгө нь улсын төсвөөс гардаггүй бөгөөд тухайн сумын ард иргэдээс гардаг. Харин ард иргэдээс цугларсан мөнгийг зарцуулдаг зохион байгуулах комисс байгуулагдаж явдаг. Тэр процесст дундаа ашиг олоод байгаа зүйл байхгүй. Мөнгийг маань дутуу өгсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргаж авч байсан гэдгээ К.Х өөрөө ч мэдүүлж байгаа. Эцэст нь дүгнэж хэлэхэд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн.Зүйлчлэлийн хувьд буруу байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтыг буцааж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

9.Шүүгдэгч К.Хын өмгөөлөгч А.Серикжан шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хаана яаж үйлдэгдсэн,эрүүгийн хуульд заасан бусад нөхцөл байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго гэх мэтчилэн асуудлыг нарийвчлан зохицуулж чадаагүй байна. Миний урьдчилсан дүгнэлтийн хувьд эдгээр хоёр шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай анийн 22.1  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй байна. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Учир нь, Дэлүүн сумын Засаг даргаас аймгийн Орон нутаг өмчийн газарт Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын автомашин нийлүүлэлт гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулах хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргаас захиалагчийн хувьд Тендерийн Үнэлгээний хороо байгуулж, тендер сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулахыг Тендерийн Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэсэн байна. Тендерийн Үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагч буюу аймгийн засаг даргад шууд гэрээ байгуулах эрх олгосон. Аймгийн засаг даргад эрх олгосны дараа гэрээ байгуулсан гэж байгаа. Нэгдүгээрт Дэлүүн сумын иргэн А.Аийн хувьд Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байхдаа машиныг unegui.mn сайтаас үзээд, Гантулгатай тохирч, 28 сая төгрөгөөр худалдан авч, Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт аваачсан нөхцөл байдал харагддаг. Гэхдээ энэ асуудалд дүгнэлт хийхдээ Дэлүүн сумын Засаг дарга эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэзээ ашигласан, хэзээ хэтрүүлсэн гэдэгт дүгнэлт хийх ёстой. Тухайн тендерийн хувьд захиалагч нь аймгийн засаг дарга байгаа. Хоёрдугаарт, Дэлүүн суманд тээврийн хэрэгслийг хэн аваачсан нь тодорхой бус бөгөөд С, Мусахан гэх хүмүүс хүлээж авдаг юм байна. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийг “Ахад Трейд” ХХК нийлүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч машиныг хүлээж авсан актад “Ахад Трейд” ХХК-ийг төлөөлж эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурагдаагүй. Тээврийн хэрэгслийг Дэлүүн сумын Засаг даргын тамгын газар хүлээж авсны дараа 40 сая төгрөгийг шилжүүлэхийг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ерболд зөвшөөрсөн байна. Тэгэхээр 40 сая төгрөгийг “Ахад Трейд” ХХК-ийн данс руу шилжүүлэхийг тендерийн захиалагч буюу аймгийн засаг дарга зөвшөөрсөн байна. Улмаар 40 сая төгрөг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Ахад Трейд” ХХК-ийн данс руу шилжиж орсон байгаа. Гэрээний бүрдлийн дагуу 40 сая төгрөгийг олгохыг зөвшөөрсөн гэж харагдахаар байгаа. Тэгэхээр ийм нөхцөл байдал явж байхад Дэлүүн сумын Засаг даргын оролцоо нь юу юм бэ. Эрх бүхий албан тушаалтан нь аймгийн засаг дарга байсан. А.А нь Засаг даргын хувьд энэ ажиллагаанд хэрхэн яаж оролцсон гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Энэ бүх нотлох баримтыг харьцуулж үзэхэд, Дэлүүн сумын засаг дарга ажилтай А.А нь 40 сая төгрөгийн дундаас хэдэн төгрөгийн ашиг үзэхийн тулд “Ахад Трейд” ХХК-д санал болгоод авъя гээд төлөөлсөн эсхүл урьдчилж  бодсон юм уу “Ахад Трейд” ХХК-ийн захирлаас урьдчилаад 40.000.000 төгрөгийг зээлж авсан байгаа. К.Х нь  А.Ат 40 сая төгрөгийг өөрийнхөө хувийн данснаас гаргаж өгсөн бөгөөд “Ахад Трейд” ХХК-ийн данснаас гаргаагүй. Дараа нь К.Хын өөрт нь 40 сая төгрөг хэрэгтэй болоход А.А нь “чиний 40 сая төгрөгийг буцаах гэж байна” гээд 2 цаасанд гарын үсэг зуруулж авсан нөхцөл байдал харагдаж байгаа. Хоёрхон цаасанд гарын үсэг зурж байгаа гэдэг нь гэрээг хоёр хувь үйлдсэн бөгөөд нэг хувь нь Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газарт, нөгөө хувь нь аймгийн Засаг даргын Тамгын газарт байсан юм байна. Миний үйлчлүүлэгч тухайн хоёр гэрээнд гарын үсэг зурсан нөхцөл байдалтай байгаа хэдий ч тухайн хоёр цаасыг гэрээ гэж харахгүй байгаа. А.Ат зээлсэн 40 сая төгрөгийг буцааж авахыг тулд аргагүй байдлаар гарын үсэг зурсан гэж хараад байгаа. Тухайн үед миний үйлчлүүлэгч тухайн тээврийн хэрэгслийг 28 сая төгрөгөөр авсан гэдгийг мэдээгүй. Хэрэг шалгагдаж, хавтаст хэргийн материалтай танилцах явцад 28 сая төгрөгөөр нийлүүлсэн гэдгийг олж мэдсэн.Энэ бүхнээс үзэхэд хэргийн зүйлчлэл нь тохирохгүй байна. А.А гэх иргэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийг үйлдсэн байна. Хэрэв миний үйлчлүүлэгчийг энэ гэмт хэргийг үйлдэхэд хамжсан, хамтран оролцсон, урьдчилан амласан гэж үзэх юм бол гэрээ байгуулах ажиллагаанд олон хүн оролцсон байна. Тэдгээр хүмүүс 40 сая төгрөгийг гаргах боломжийг нь олгоогүй гэж үзэж байгаа юм уу.  Энэ талаар яллах дүгнэлтэд дүгнэлт хийгээгүй. Яллах дүгнэлтэд тэр талаар дүгнэлт хийхгүйгээр хийсвэрээр  “Ахад Трейд” ХХК-ийн захирал К.Х хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, эдгээр нөхцөл байдлыг тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс гэрээг гол нотлох баримт болгож байгаа. Гэрээ нь нотлох баримт болж байгаа бол гэрээний салшгүй хэсэг хэрэгт нотлох баримтаар авагдах ёстой. Гэрээ 3 сард нөхөж байгуулагдсан эсэхийг гэрээний салшгүй хэсэг бүхий нотлох баримтыг харж байж тогтоох боломжтой. Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шатанд эдгээр гэмт хэрэгт оролцсон байж болзошгүй этгээдүүд болон бусад нөхцөл байдлыг шалгах хүсэлт гаргасан боловч хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн.   Тэгэхээр миний санал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэх дүгнэлтийг,

   10.Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн хийсэн үйлдээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Би Улаанбаатар хотод явж байхдаа “Неткапитал” банк бус санхүүгийн байгууллагад хямдхан машин байна гэдгийг К.Хад зааж өгсөн буруутай. Би өөрөө автомашин нийлүүлсэн асуудал байхгүй. Миний буруутай үйлдэлд зохих хариуцлагыг оногдуулахдаа хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Болсон асуудлын талаар мөрдөн байцаалтын шатанд дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа” гэх мэдүүлгийг,

   11.Шүүгдэгч К.Х шүүхийн хэлэлцүүлэгт:” Миний бие 2018 оны 3 дугаар сарын эхэнд Улаанбаатар хот руу очиход А ах над руу залгаж, Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газарт машин авах гэж байна, надад 40.000.000 төгрөг зээлж байх уу гэх хүсэлт тавьсан. Шилжүүлчих үү гэхэд бэлнээр авна гэж хэлсэн.Тэгээд  2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын “Номин” их дэлгүүрийн нэг давхарт нь байдаг coffeshopt А ах хажуудаа дүүгээ дагуулж ирээд надаас 40 сая төгрөгийг бэлнээр авсан. Дараа нь би банк бусаас машин авах гэж байгаа гээд Соёл урлагийн их сургуулийн хажууд очсон. Тэнд очоод нэг хүнтэй ярьж байсан. Ямар хүнтэй ярьж байгааг нь анзаараагүй. Тэгээд би энэ хүнийг дүүтэй нь хамт тэнд үлдээгээд өөр тийшээ явсан. 2018 оны 3 дугаар сарын 09-нд Өлгийд ирээд мөнгөний хэрэг гараад А ахаас нөгөө мөнгө яасан бэ, дүүд нь мөнгөний хэрэг гараад байна гэхэд ах нь хэд хоногийн дараа Өлгийд очиж наад асуудлыг чинь шийдэж өгнө гэсэн. Тэгж байтал 3 дугаар сарын дундуур залгаж  чамд компани байдаг биз дээ, тамгаа аваад хүрээд ирэх үү, ах нь нөгөө мөнгийг чинь өгөх гэсэн юм гэсэн. Тэгээд бид аймгийн Засаг даргын Тамгын газрын коридорт нь уулзаад хоёр ижилхэн цаас авч ирээд энд гарын үсгээ зураад өгчих ах нь хэд хоногийн дараа мөнгийг нь оруулж өгье гэхээр нь ямар бичиг баримт байсныг нь танилцалгүй гарын үсэг зурж өгсөн. Гэхдээ тэр бичиг баримт нь гэрээ байгаагүй.  А ах хууль бус юм хийхгүй гэдэгт итгэж байсан. Улмаар 12 хоногийн дараа компанийн данс руу мөнгө орж ирсэн. А ах мэдүүлэхдээ “Ахад Трейд” ХХК машиныг авч ирээд, хүлээлгэж өгсөн гэж байна. Би авч ирээд хүлээлгэж өгсөн асуудал байхгүй. 40 сая төгрөгийн тендер авч, 28.000.000 төгрөгийн машин авсан гэдгийг  хавтаст хэргээс олж мэдсэн. Өмнө хэдэн төгрөгөөр машин авсан, хэдэн төгрөгийн ашиг олсон гэдгийг мэдээгүй. Дараа нь ахтай ярьж байгаад Дэлүүн суманд 27 сая төгрөгийн хүнс нийлүүлээд 20 сая төгрөгийг авч, үлдсэн мөнгийг нь  шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад 11 дүгээр сард авч байсан.Надад өөр мэдэх зүйл байхгүй. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Б. Хэргийн үйл баримтын талаар эрүүгийн 2113000760095 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Улсын яллагч хэргээс:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газар нь 2018 онд Ланд Крузер-100 загварын авто машиныг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөр 40 сая төгрөгөөр авахаар төсөвлөсөн байсан. Хэрэв тухайн автомашиныг хууль бусаар авсан болох нь тогтоогдсон тохиолдолд Дэлүүн сумын Засаг даргын тамгын газар хохирохгүй. Учир нь тухайн авто машины санхүүжилт нь аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын сангаас гарч байгаа болохоор аймгийн төсөвт хохирол учирсан байна гэж ойлгож болно” гэх мэдүүлэг, /Нэгдүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

2.Гэрч Х.Жанибекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 40 сая төгрөгөөр Дэлүүн сумын, 3асаг даргын тамгын газарт авто машин худалдан авах санхүүжилт батлагдсан байсан. Тэрхүү авто машиныг худалдан авах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар миний бие ажилласан. Тус авто машиныг худалдан авах захиалагч нь Аймгийн Засаг дарга байсан тул үнэлгээний хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тухайн үед засаг дарга эзэнгүй байсан уу, яасныг мэдэхгүй Засаг даргын орлогч А.Кын гарын үсэгтэй захирамжаар тус хорооны үнэлгээний хороо байгуулагдсан. Ингээд Дэлүүн сумын Засаг даргын тамгын газраас техникийн тодорхойлолт ирсэн бөгөөд нийт үнийн дүн нь 40 сая төгрөг байсан тул Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолд заасны дагуу 50 сая төгрөгийн дотор бараа худалдан авахдаа тендерийг харьцуулалтын аргаар зарлана гэснийг үндэслэн тухайн үед ажлын 5 хоногт тендер зарласан. Тендерийг цахимаар зарлаж, tender.gov.mn сайтад байрлуулсан бөгөөд ажлын 5 хоногийн дараа тендерийг нээхэд ПГЖМ ХХК-иас л санал ирүүлсэн байсан, өөр компани санал ирүүлээгүй байсан,ПГЖМ ХХК-нь 67.5 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.2-д заасны дагуу тухайн компаниас татгалзаж, хуулийн дагуу харьцуулалт амжилтгүй болсон гэж үзэж, шууд гэрээ байгуулах эрхийг үнэлгээний хорооноос захиалагчид хүргүүлснээр үнэлгээний хорооны ажил дууссан тул захиалагч цааш нь ямар компанитай гэрээ байгуулж, ямар машиныг хэрхэн худалдан авсан асуудлыг бид мэдэхгүй” гэх мэдүүлэг, /нэгдүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

3.Гэрч А.Б-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...А.А нь миний аавын төрсөн дүү бөгөөд миний авга ах юм. 2016 оноос 2018 оны 3 сар хүртэл би сувдан цагаан өнгийн “Приус 20” маркийн автомашинтай байсан. Би өөрийн машиныг зарах шаардлагатай болоод Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот явахад А ах мөн Улаанбаатар хот явж таарч, бид хоёр хотод уулзаж байсан. Тэгэхэд А ах “чи машинаа зарах гэж байгаа юмуу, ах нь машин авахаар Улаанбаатар хотод ирсэн юм. Чи машинаа надад машин зарах хүнд зарчих гэхээр нь би зөвшөөрч А ахад машин зарсан хүнд би өөрийн “Приус 20” маркийн машинаа зарсан. Тухайн үед би машинаа хэдэн төгрөгөөр зарснаа одоо нарийн санахгүй байна. 8-9 сая төгрөгт зарсан байх. Машин зарсан мөнгийг А ах надад бэлнээр өгсөн. Хаанаас ямар мөнгө өгснийг мэдэхгүй. Би А ахыг машин худалдаж авахдаа миний машиныг оролцуулаад авч байгаа юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

4.Гэрч Л.Г-гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2011 оноос хойш 10 жил авто машины ченж хийж байна. 2018 оны 01 дүгээр сард надад мөнгөний хэрэг гарсан тул өөрийнхөө зарж байсан авто машинаас 2004 онд үйлдвэрлэгдэж 2011 онд Монголд орж ирсэн, 86-31 УНС улсын дугаартай шаргал өнгийн Ланд круйзер-100 загварын авто машиныг “Нет капитал” Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд 20 сая төгрөгөөр барьцаалж зээл авчихаад байж байгаад авто машин худалддаг unegui.mn сайтад тухайн авто машиныг 32 саяас яриад зарна гэсэн зар тавьсан байсан юм. Ингээд байж байтал 2018 оны 03 дугаар сарын эхээр над руу Баян-Өлгий аймгаас ирлээ гэсэн казах залуу яриад нэлээн орой болсон байхад машиныг ирж үзээд наад машиныг чинь авъя гэж тохирсон юм. Маргааш нь би тухайн залуутай уулзахад эхлээд дүү нь ирж надтай уулзсан, тэгээд би ах чинь яасан бэ гэхэд надтай уулзаж байсан залуу ах руугаа ярьж байгаа бололтой хоорондоо казахаар ярьж байгаад 12 цаг болж байхад машин авна гэж ярьсан залуу яарчихсан, цүнхтэй мөнгө барьчихсан надтай ирж уулзсан. Тэгээд би тэр залууд машинаа 28 сая төгрөгөөр зарахаар тохирч Банк бус санхүүгийн зээлэнд байсан 20 сая төгрөгийг шууд бэлнээр төлүүлээд машиныг түүний нэр дээр шилжүүлж 8 сая төгрөгт нь Приус-20 загварын цагаан өнгийн авто машиныг авч наймаа хийж байсан юм. Ингээд ерөнхийдөө тэр залуу надаас миний шаргал өнгийн Ланд круйзер-100 загварын авто машиныг 28 сая төгрөгөөр тооцож аваад явсан.Миний аавыг Ломбодагзал гэдэг бөгөөд би зээл авах гэхэд миний зээлийн лимит хэтэрсэн байсан болохоор би машиныг аавынхаа нэр дээр шилжүүлж аавын нэрээр зээл авч байсан. Аав маань энэ талаар сайн мэдэхгүй. Тухайн үед би аавыг банк бус санхүүгийн байгууллага дээр очоод гарын үсэг зурчих гэхэд аав маань очиж зурж байснаас өөр юу ч мэдэхгүй. Надаас машин авсан хүнийг хэн гэдгийг ч мэдэхгүй, өөрөө хэлэхдээ бол Баян-Өлгий аймгийн нэг сумын засаг дарга гэж хэлж байсан. Ямар сум гэдгийг нь одоо мартсан байна. Тухайн үедээ манай аймаг, сумаар ирж байгаарай гэж байсан. Надтай уулзаж байхад дүү нь гэсэн хоёр залуутай явж байсан. Над руу 8 сая төгрөгөөр шилжүүлж өгсөн приус-20 загварын авто машин нь цуг явсан дүүгийнх нь машин гэж байсан шиг санагдаж байна” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

5.Гэрч З.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар 4 дэх жилдээ ажиллаж байна. Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх тендер амжилтгүй болж, шууд гэрээ байгуулах саналыг тендерийн үнэлгээний хорооноос хүргүүлсэн байсан.Ингээд Дэлүүн сумын засаг дарга А.А нь “Ахат трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулах санал тавьж, гэрээг байгуулж, гэрээнд аймгийн засаг даргын орлогч Ш.Хаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Тус компанитай гэрээ байгуулах саналыг А.А тавьсан. Техникийн тодорхойлолтоос үзэхэд Ланд крузер 100, лексус 470 автомашинтай дүйцэхүйц гэж байсан. Тэгэхээр эдгээр машины аль нь ч байж болно.Гэрээ байгуулаад машин нийлүүлэгдсэний дараа санхүүжилт нь ордог” гэх мэдүүлэг/нэгдүгээр хавтаст хэргийн 104 дэх тал/,

6.Гэрч А.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Манайх 2018 оны 03 дугаар сард сумын Засаг даргын тамгын газарт “Land cruiser 100” загварын авто машин авсан. Тухайн авто машины санхүүжилтийг аймгаас баталж өгсөн. Тухайн үед “Ахат трейд” гэж компани манай суманд машин нийлүүлэхээр болсон гэж сонссон. Ингээд машин манай суманд ирэхэд засаг дарга байсан А авч ирж хүлээлцсэн тэмдэглэлийг өөрөө үйлдээд би болон хүлээн авсан комиссын гишүүдээр гарын үсэг зуруулсан. Би “Ахат трейд” ХХК-ны захирал Х гэх хүнийг хараагүй. Тэр хүн өөрөө болон тэр компаниас хүн ирж тухайн машиныг хүлээлгэж өгөөгүй юм” гэх мэдүүлэг /нэгдүгээр  хавтаст хэргийн  110 дахь тал/,

7.“Нэт капитал финанс” корпорацийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, “Нэт капитал финанс” корпорацийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 003/0579 дугаартай албан бичиг, /1 дүгээр хавтаст хэргийн 145-155 дахь тал/,

8.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/661 дугаартай “Дэлүүн сумын Засаг даргаар А.Аийг томилох” тухай захирамж, /нэгдүгээр хавтаст хэргийн 157 дахь тал/,

9.2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Дэлүүн сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх тухай гэрээний хуулбар, /нэгдүгээр хавтаст хэргийн 219-221 дэх тал/,

10.Тус аймгийн Дэлүүн сумын ЗДТГ-аас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Ахат трейд” ХХК-ийн ХААН банкны 5197026197 дугаартай дансанд 40.000.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /нэгдүгээр хавтаст хэргийн 245-246 дахь тал/,

11.Шүүгдэгч К.Хын Хаан банкны 5024553633 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /нэгдүгээр хавтаст хэргийн  9-10, 256, 246 дахь тал/,

12.Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/151 дугаартай “Хөрөнгө зарцуулах” тухай захирамж, /нэгдүгээр хавтаст хэргийн  38 дахь тал/,

13.Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт тээврийн хэрэгсэл хүлээлцүүлэх акт, /нэгдүгээр хавтаст хэргийн 39-43 дахь тал/,

14.Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 116-119 дэх тал/,

15.Шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг үйлдсэн тул маш богино хугацаанд хэргээ шийдүүлж авахыг хүсэж байна. 2018 онд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ЗДТГ-т 40 сая төгрөгөөр авто машин авах асуудал шийдвэрлэгдсэн. Ингээд тендер нь зарлагдаж тендерт ямар нэгэн компани шалгараагүй тул захиалагчид шууд гэрээ байгуулах эрхийг шилжүүлсэн байсан. Ингээд би “Ахат трейд” ХХК-ийн захирал Х гэдэг залуутай холбогдож, манай Засаг даргын тамгын газарт авто машин нийлүүлээч гэдэг санал тавьсан. Тэгтэл Х нь “Улаанбаатар хотод байна хуучин машин нийлүүлэхэд хэцүү юм” гэхээр нь би Улаанбаатар хотод явж байгаад машин зарна гэсэн зарын дагуу ярьж уулзахад боломжийн машин байхаар нь тухайн машиныг авахаар болсон. Ингээд би “Ахат трейд" ХХК-ийн захирал Хтай цуг явж байгаад Банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй машин байсан тул тухайн зээлийн 20 сая төгрөгийг төлж, банк бусаас машиныг нь чөлөөлүүлээд тухайн машин зарж буй залууд 8.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд өөрийн ахын залуу Даулетбекийн унаж явсан приус-20 загварын авто машиныг 10 сая төгрөгөөр үнэлж өгөөд нийт 28 сая төгрөгийн өртөгтэй машиныг авсан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

16.Шүүгдэгч К.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дэлүүн суманд машин нийлүүлээгүй. Би ямар материал дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй, надад тухайн үед цаас гаргаж ирээд үүн дээр гарын үсэг зурчих гэхээр нь би зураад тамгаа дараад өгчихсөн өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хоёрдугаар хавтаст хэргийн 246 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч А.К хэргээс

1.Шүүгдэгч К.Хын ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /нэгдүгээр хавтаст хэргийн 10 дахь тал/,

2.Тендерийн үнийн санал авах урилга /нэгдүгээр хавтаст хэргийн 18 дахь тал/,

3.Техникийн тодорхойлолт /нэгдүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/,

4.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны А/151 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжийн хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 38 дахь тал/,

5.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээний хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 41 дэх тал/,

6.2018 оны 3 сарын 31-ний өдрийн 38 дугаартай орлогын баримтын хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 43 дахь тал/,

7.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт нийлүүлсэн, 00-26 БӨТ улсын дугаартай “Ланд крузер” 100 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 44-49 дэх тал/,

8.Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газраас хууль ёсны төлөөлөгчөөр Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн бодлого хариуцсан мэргэжилтэн  Б.Мыг томилох тухай хүсэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 65 дахь тал/,

9.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”..Надад ямар нэгэн гомдол байхгүй, хэрэв хуулийн байгууллага нь тухайн асуудал дээр хэн нэгнийг буруутай гэж үзээд мөнгөн хөрөнгө, эд зүйл төрд буцаан төлөгдөх шаардлагатай бол түүнийг Баян-Өлгий аймгийн санхүү төрийн сангийн төсвийн хөрөнгө оруулалтын 10020025400 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 68 дахь тал/,

10.Гэрч Х.Жанибекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /нэгдүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/ /улсын яллагчаас шинжлэн судалсан/,

11.Гэрч К.Беркиндолдагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2018 онд Дэлүүн сумын засаг даргын тамгын газар нь шаргал өнгийн ланд крузер 100 маркийн автомашиныг албаны хэрэгцээнд авсан. Тухайн автомашин нь 2004 онд үйлдвэрлэгдэж, 2011 онд Монголд орж ирсэн, 00-26 БӨТ улсын дугаартай автомашин, одоо ч гэсэн засаг даргын тамгын газарт байгаа. Уг машиныг 2018 онд авсан, хэн авч ирж өгснийг би мэдэхгүй. Надад машиныг засаг даргын тамгын газрын дарга, засаг даргын орлогч нар хүлээлгэж өгсөн. Албан ёсоор акт үйлдэж машиныг хүлээлгэж өгсөн. Машины 4 дугуй муудсан болохоор хөдөө гадаа явахгүй байгаа. Тухайн машин анх ирэхэд дорцов, данхраадаас өөр ямар нэгэн зүйл дагалдаж ирээгүй. Өнгө үзэмж хэвийн, харахад сайхан өнгө үзэмжтэй, 4 дугуй муудсанаас өөр эвдрэл гэмтэлгүй” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 81 дэх тал/,

12.Гэрч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /нэгдүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/, /улсын яллагчаас шинжлэн судалсан/,

13.Гэрч Л.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал/, /улсын яллагчаас шинжлэн судалсан/,

14.Гэрч Ш.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Миний бие 2016-2021 онд Баян-Өлгий аймгийн засаг даргын орлогчоор, 2021 оны 2 дугаар сараас Баян-Өлгий аймгийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байна. Би 2018 онд болсон үйл явдлыг мартсан байна. Тухайн үед гэрээг баталгаажуулж ирээд надаар гарын үсэг зуруулдаг. Тэр онд маш олон газар машин авсан болохоор тэр бүрийг сайн санахгүй байна. Би тэр гэрээг анзаарахгүй гарын үсэг зурсан байна. Би тухайн үедээ хариуцлагагүй хандсан байна. Би Дэлүүн сумын засаг даргаар ажиллаж байсан А.Атэй ямарч холбоогүй, ажлын шугамаар л бие биенээ мэднэ. Гэрээ байгуулж байгаа хүмүүс манай өрөөнд орж ирэхгүй. Гэрээг хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга боловсруулж надаар гарын үсэг зуруулдаг” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

15.Гэрч Д.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар 5 дахь жилдээ ажиллаж байна. 2018 онд Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин худалдан авах ажиллагаанд үнэлгээний хорооны даргаар би ажилласан. Тендер сонгон шалгаруулалтыг харьцуулалтын аргаар зарласан. Учир нь 50 сая хүртэлх үнийн саналтай худалдан авалтанд харьцуулалтын аргаар, 5 хоногийн хугацаанд тендер зарлах журамтай. Харьцуулалтын тендер амжилтгүй болсон тохиолдолд үнэлгээний хорооноос захиалагчид шууд гэрээ байгуулах эрхийг олгодог. Цааш нь гэрээ байгуулаад худалдан авах ажиллагаанд үнэлгээний хороо оролцдоггүй. Тухайн тендерт ПГЖМ ХХК-нь 67.8 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн тул шалгаруулах боломжгүй байсан.Үнэлгээний хороо тендерийн ямар нэгэн бичиг баримтыг засах эрхгүй. ПГЖМ ХХК-ийн үнийн саналыг tender.gov.mn сайт руу ороод ирүүлсэн материалын үнийн саналыг харвал бүр тодорхой болно.Компаниуд тендерт оролцохдоо өмнө нь орж байсан бичиг баримтуудаа засаад ирүүлэх тохиолдол маш ихээр байдаг. Үүнтэй холбоотой материалаа андуурч явуулах тохиолдол үнэлгээний хороонд ажиллах хугацаанд анзаарагдаж байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

16. Гэрч З.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 104 дэх тал/, /улсын яллагчаас шинжлэн судалсан тул уг мэдүүлэг шийтгэх тогтоолд тусгагдсан байгаа/,

17.Гэрч А.Мусаханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /нэгдүгээр  хавтаст хэргийн  110 дахь тал/, /уг мэдүүлгийн улсын яллагчаас шинжлэн судалсан тул давхардуулж тогтоолд тусгаагүй/,

18. Мөрдөгчийн 2021 оны 5 сарын 03-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол” /нэгдүгээр хавтаст хэргийн 115 дахь тал/,

19. Үнэлгээний хорооны 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай “Шууд гэрээ байгуулахыг санал болгох тухай” дүгнэлтийн хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 211 дүгээр тал/,

20.Шүүгдэгч А.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

21.”Ахат трейд” ХХК-ийн ХААН банк дахь 5197026197 тоот дансанд 2018 оны 3 сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн орон нутгийн данснаас 40.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн дансны дэлгэрэнгүй хуулга /нэгдүгээр хавтаст хэргийн 245 дахь тал/,

22.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс прокурорын санал, /хоёрдугаар хавтаст хэргийн 211 дэх тал/,

23. А.Аээс гэмт хэргийн хохиролд 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 12.000.000 төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Ж.Э хэргээс   

1.Шүүгдэгч К.Хын ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /нэгдүгээр хавтаст хэргийн 10 дахь тал/,

2.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны А/151 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжийн хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 38 дахь тал/,

3. Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин хүлээлцэх актын хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 40 дэх тал/,

4.Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын актын хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/,

5.Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 116-119 дэх тал/,

6. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/661 дугаартай “Дэлүүн сумын Засаг даргаар А.Аийг томилох” тухай захирамж, /нэгдүгээр хавтаст хэргийн 157 дахь тал/,

7. Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газраас хууль ёсны төлөөлөгчөөр Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн бодлого хариуцсан мэргэжилтэн  Б.Мыг томилох тухай хүсэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 65 дахь тал/,

8.Тендерийн үнийн санал авах урилга /нэгдүгээр хавтаст хэргийн 18 дахь тал/,

9.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт албаны автомашин нийлүүлэх үнийн санал авах тендерийн бичиг баримт /нэгдүгээр хавтаст хэргийн 199-201 дэх тал/,

10. Гэрч З.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 104 дэх тал/, /улсын яллагчаас шинжлэн судалсан/

11.Гэрч С.БекБын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би тухайн тендерт оролцох үед би ажилгүй байсан. Би Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ЗДТГ-т авто машин худалдан авах үнэлгээний хорооны гишүүнээр оролцсон. Тендер хуулийн дагуу болж өнгөрсөн. Одоо тодорхой зүйл санахгүй байна. Тендерийн баримт бичгийг үнэлгээний хорооны гишүүд бүгд сууж байгаад боловсруулж, нарийн бичгийн дарга бичиж хэвлэж гаргасан. Цахилгаан шугам сүлжээний газар авто машин авах гэсэн гарчиг нь үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын бичиг техникийн алдаа байх, түүнээс биш тийм асуудал байх учиргүй. Өмнөх тендерийн материал засаж байгаад тийм зүйл хийсэн байх. 50 сая хүртэл үнийн дүнтэй тендерийг харьцуулалтын аргаар зарлаж болохоор хуульчилсан байсан тул тендерийг харьцуулалтын аргаар ажлын 5 хоногт зарласан. Тухайн тендер амжилтгүй болсон тохиолдолд захиалагчид шууд гэрээ байгуулах эрхийг олгодог. Цахимаар зарласан тендер бөгөөд ПГЖМ компанийн ирүүлсэн үнийн саналыг үндэслэл болгож, тухайн компаниас татгалзсан. Тухайн компани нь цаанаасаа өөрсдөө үнийн саналаа алдаатай буруу ирүүлсэн байх. Түүнээс биш үнэлгээний хорооны гишүүд тендерт оролцож байгаа компанийн үнийн саналыг засах ойлголт огт байхгүй. Цахимаар ороод харвал тухайн компаний үнийн санал ирүүлсэн түүх харагдах болно. Үнэлгээний хороонд хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 102 дах тал/ зэрэг баримтуудыг,

Шүүгдэгч К.Хын өмгөөлөгч А.Серикжан хэргээс

1.Шүүгдэгч К.Хын ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /нэгдүгээр хавтаст хэргийн 10 дахь тал/,

2. ”Ахат трейд” ХХК-ийн ХААН банк дахь 5197026197 тоот дансанд 2018 оны 3 сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн орон нутгийн данснаас 40.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн дансны дэлгэрэнгүй хуулга /нэгдүгээр хавтаст хэргийн 245 дахь тал/,

3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны А/151 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжийн хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 38 дахь тал/,

4.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өрийн 1/120 дугаартай албан бичгийн хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 186 дахь тал/,

5. Гэрч Х.Жанибекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /Нэгдүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/ /улсын яллагчаас шинжлэн судалсан/,

6. Үнэлгээний хорооны 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай “Шууд гэрээ байгуулахыг санал болгох тухай” дүгнэлтийн хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 211 дүгээр тал/,

7.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /нэгдүгээр хавтаст хэргийн 217 дахь тал/,

8. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээний хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 41, 219 дэх тал/,

9. Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин хүлээлцэх актын хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 40 дэх тал/,

10. Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын актын хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/,

11. 2018 оны 3 сарын 31-ний өдрийн 38 дугаартай орлогын баримтын хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 43 дахь тал/,

12. Гэрч А.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /нэгдүгээр  хавтаст хэргийн  110 дахь тал/, /уг мэдүүлгийн улсын яллагчаас дэлгэрэнгүй шинжлэн судалсан/,

13.Гэрч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”..2018 оны 3 сард засаг даргын тамгын газарт ”Ланд крузер 100” загварын автомашин авсан. Тухайн автомашины санхүүжилтийг аймгаас баталж өгсөн. Автомашиныг “Ахат трейд” ХХК нийлүүлж байгаа гэж засаг дарга хэлээд машиныг хүлээж ав гэж хэлсэн. Түүний дагуу манай сумын Засаг дарга тамгын газрын дарга Мусахан, нягтлан Айсауле бид нар хүлээж авсан. Хүлээж авахад сайхан цэвэрхэн машин байсан, мөн 4 ширхэг шинэ дугуйтай ирсэн. Засаг дарга А.А хэлэхдээ “Ахат трейд” ХХК нийлүүлж байгаа машин гэж өөрөө авч ирсэн. Тэгээд энэ машиныг хүлээж ав гэхээр нь хүлээгээд авчихсан. Хүлээн авахад нийлүүлсэн компаниас ямар нэгэн хүн байхгүй байсан. Хүлээн авах комиссын актыг яг хэн үйлдсэнийг одоо санахгүй байна. Би хүлээн авах комисст оролцож гарын үсэг зурж хүлээж авсан. Данс бүртгэлд хэдээр тооцож авсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/,

14.Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай “00-26 БӨТ улсын дугаартай Toyota land cruiser 100 маркийн тээврийн хэрэгсэл нь 2018 оны 3 сарын 15-ны өдрийн “Нэт капитал” ХХК-аас /РД52836631/ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газрын /РД:9003932/ нэр дээр шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна”гэх  албан бичиг /нэгдүгээр хавтаст хэргийн 142 дахь тал/,

15. Мөрдөгчийн 2021 оны 5 сарын 03-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол” /нэгдүгээр хавтаст хэргийн 115 дахь тал/,

16. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 115-119 дэх тал/,

17. Гэрч Д.Ерболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/,/шүүгдэгчийн өмгөөлөгч А.Аээс шинжлэн судалсан/,

18. Гэрч З.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 104 дэх тал/, /улсын яллагчаас шинжлэн судалсан тул уг мэдүүлэг шийтгэх тогтоолд тусгагдсан байгаа/

19. Гэрч Ш.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал/, /шүүгдэгчийн өмгөөлөгч А.К шинжлэн судалсан/,

20.Шүүгдэгч К.Хын мэдүүлэг /хоёрдугаар хавтаст хэргийн 246 дахь тал/,

21.Гэмт хэргийн хохирогчоор Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газрыг тогтоосон тухай мөрдөгчийн тогтоол /нэгдүгээр хавтаст хэргийн 63 дахь тал,

22.Гэрч А.Конторбайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Миний хүү К.Х нь 1993 оны 7 сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн. Эцэг эхээс 4-үүлээ, дээрээ 2 ах, 1 эгчтэй, айлын бага хүүхэд юм. Тэр бага насаа Толбо суманд эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 2011 онд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж, 2011 онд 11 дүгээр анги төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшин, 2011-2015 онд Улаанбаатар хотод Отгонтэнгэр их сургуулийн эдийн засаг, менежментийн ангид элсэн суралцаж, дээд боловсрол эзэмшсэн. “Ахат трейд” ХХК-ийг 2015-2019 он хүртэл худалдааны чиглэлээр, 2019 оноос хойш одоог хүртэл чулууны үйлдвэрийн чиглэлээр ажиллуулж байгаа. Мөн “Мармара трейд” ХХК-д жолоочоор ажилладаг. 2019 онд гэр бүл болж, нэг хүүтэй болсон. Зан байдлын хувьд цагаан цайлган сэтгэлтэй, бусдад тусархуу, хэт итгэмтгий, зөв боловсон харьцаатай, элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй. Миний хүү К.Х хэт итгэмтгий зангаасаа болж 100 сая төгрөгөөр наймаа хийж байхдаа мөнгөө бусдад зээлээр өгөөд одоо хүртэл авч чадахгүй байгаа” гэх мэдүүлэг /гуравдугаар хавтаст хэргийн 8 дахь тал/ зэрэг баримтуудыг,

Шүүгдэгч К.Хын өмгөөлөгч Х.Ж хэргээс

1. Тендерийн үнийн санал авах урилга /нэгдүгээр хавтаст хэргийн 18 дахь тал/,

2. Техникийн тодорхойлолт /нэгдүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/,

3.00-26 БӨТ улсын дугаартай, Ланд крузер 100 автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 51 дэх тал/,

4.Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын актын хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/,

5. Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин хүлээлцэх актын хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 40 дэх тал/,

6. К.Хын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:”... Ахат Трейд ХХК-г 2016 оны 09 дүгээр сард худалдааны үйл ажиллагааны чиглэлтэйгээр би өөрөө үүсгэн байгуулж байсан юм. 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр билүү, 2 дугаар сарын эхээр байхаа, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг дарга А.А гэх хүн миний утас руү залгасан. Энэ хүнийг би өмнө таньж мэддэггүй байсан юм. Ингээд утсаар ярихдаа манай суманд, тамгын газарт машин нийлүүлэх төсөл байна, уг төсөлд танай компани оролцох хэрэгтэй байна, чи бизнес хийдэг хүн энэ төсөлд оролцоод өгвөл 2018 оны 07 дугаар сард манай сумын 80 жилийн ойн арга хэмжээ болно. Уг арга хэмжээний үеэр хэрэг болох хүнсний барааны зүйлсийг танай компаниас авч болох юм, сумын тамгын газарт автомашин авах төсөлд танай компани оролцвол угаасаа шалгаруулна, бичиг баримтаа бүрдүүлээд өгөөдөх гэхээр нь би зөвшөөрөөд интернетээр шаардлагатай зүйлсийг нь бөглөөд өгсөн. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр байх, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг дарга А.А өөрөө над руу холбогдоод за танай компани төсөлд шалгарсан удахгүй мөнгө нь орох байх, тэгэхээр нь надад хэлээрэй гэсэн. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг дарга А.А залгаад би Улаанбаатар хотод явж байна машин авах гэсэн юм, чи 40 сая төгрөг түр гаргаад өгчих, нөгөө тендерийн мөнгийг би Баян-Өлгийд очиж байгаад гаргаж өгнө гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Хүүхдийн 100-д байдаг Хаан банкны салбараас өөрийн 5024553633 дугаарын данснаас бэлэн 40 сая төгрөг аваад Дэлүүн сумын Засаг дарга А.Атэй Улсын их дэлгүүрийн кофе шопод уулзаад бэлнээр өгсөн. Тэгсэн надтай цуг Соёл урлагийн их сургуулийн тэнд байдаг банк бус санхүүгийн байгууллага дээр очоод нэг залуутай уулзсан. Надад хэлэхдээ би энэ залуугийн нэр дээрээс машин авч байгаа юм гэж хэлсэн. Би ойлгохдоо тэр залуугийн нэр дээр байгаа машиныг банк бусаас чөлөөлүүлээд Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт нийлүүлэх автомашинаа авч байна гэж ойлгосон. Ингээд Тоёота ланд крузер-100 маркийн автомашиныг аваад явсан. Би уг 40 сая төгрөгийг өгөхдөө машины мөнгө манай компаний дансаар дамжиж орж ирнэ, тиймээс татвар төлөх ёстой болох учир үнийн дүнгийн 10 хувийг буюу 4 сая төгрөгийг би авна шүү гэсэн чинь Дэлүүн сумын Засаг дарга А.А за тэрийг дараа больё гэж хэлсэн.

Удалгүй 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Ахат Трейд” ХХК-ийн 5197026197 дугаарын Хаан банкны дансанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт нийлүүлэгдэх автомашины тендерийн мөнгө болох 40 сая төгрөг орж ирсэн. Ингээд би өмнө нь 40 сая төгрөгийг А.Ат өгсөн байсан тул тус мөнгийг аваад хувьдаа зарцуулсан юм. Намайг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байх, Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ирсний дараа, зах дээр ажлаа хийж байтал Дэлүүн сумын Засаг дарга А.А залгаад захиргаан дээр хүрээд ир, яаралтай гэхээр нь яваад очтол захиргааны коридорт А.А гэрээ барьчихсан гарч ирээд надаар уг гэрээн дээр гарын үсэг зурчих гээд зуруулсан. Би гэрээг уншиж танилцаагүй шууд гарын үсэг зурсан.Тухайн үед А.А нөгөө автомашины гэрээ байгаа юм, гарын үсэг зурчихвал мөнгө нь удахгүй орно гэж хэлсэн. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 40 сая төгрөг орсон.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга А.А надтай анх ярихдаа сумандаа Тоёота ланд крузер-100 маркийн автомашин авна гэж ярьсан, гэрээг би уншиж танилцаагүй А.А өөрөө гэрээгээ барьж ирээд энд зур гээд зуруулсан.Би А.Аээс 4 сая төгрөгөө аваагүй, А.А надад өгөөгүй, 2018 оны 07 дугаар сард болсон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 80 жилийн ойн арга хэмжээний үед хэрэглэгдэх хүнсний барааны зүйлсийг би нийлүүлсэн. Нийт 24 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба сумаас 20 сая төгрөг өгөөд 4 сая төгрөгийг нь өгөхгүй байхаар нь би Баян-Өлгий аймгийн Иргэний хэргийн шүүхэд хандаад 2018 оны 11 дүгээр сар шүүхийн шийдвэр гараад үлдэгдэл 4 сая төгрөгөө барагдуулж авсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт /хоёрдугаар хавтаст хэргийн 205-207 дахь тал/,

8.Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 сарын 03-ны өдрийн тэмдэглэлээс прокурорын гаргасан дүгнэлттэй холбоотой хэсгийг /хоёрдугаар хавтаст хэргийн 208-212 дахь тал/,

9. Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 сарын 03-ны өдрийн  37 дугаартай магадлал /хавтаст хэргийн 213-218 дахь тал/ зэрэг баримтуудыг,

Шүүгдэгч А.А, К.Х нарын хувийн байдлын талаар

1.А.Аийн хувийн байдлын талаар мэдүүлсэн гэрч М.Жанатхан,А.Алтынай нарын мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 106,108 дахь тал/,

2.Шүүгдэгч А.Аийн иргэний үнэмлэхний хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /нэгдүгээр хавтаст хэргийн 224, 233-234 дэх тал/,

3.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Сонгуулийн хорооны 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3/70 дугаартай албан бичиг /нэгдүгээр хавтаст хэргийн 239 дэх тал/,

4. Шүүгдэгч К.Хын эхнэр Ж.Агийн эмнэлгийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

5.Гэмт хэргийн хохирол, хор уршгийг төлж барагдуулсан тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд,

6.К.Хын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа/гуравдугаар хавтаст хэргийн 18,22-23, 25-26 дахь тал/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

7.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

8.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.А, К.Х нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

В.Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал буюу хэргийн үйл баримт:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.А, К.Х нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.Аийн гэм буруутай үйлдлийн тухайд

1.Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 онд Баян-Өлгий аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд зориулж, 40.000.000 (дөчин сая) төгрөгийн өртгөөр автомашин худалдан авахаар төсөвт тусгасан байна./нэгдүгээр хавтаст хэргийн 70-73 дахь тал/,

2. Дээрх шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.Кын 2018 оны 1 дүгээр сарын 26 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд автомашин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, комиссын бүрэлдэхүүнд үнэлгээний хорооны даргаар аймгийн засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, гишүүдэд аймгийн засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Серик,  аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч С.Асылбек, Өлгий сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгч С.БекБ, нарийн бичгийн даргаар Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Х.Жанибек нарыг томилжээ. /нэгдүгээр хавтаст хэргийн 185 дахь тал/,

3.Тухайн үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газраас “Ланд крузер 100, Лексус 470 түүнтэй дүйцэхүйц, жолооны хүрд зүүн, хөдөлгүүрийн багтаамж 4500, 4WD, моторын төрөл бензин, 2007 оноос хойш үйлдвэрлэсэн, 2010 оноос хойш Монголд Улсад орж ирсэн, хар, саарал, мөнгөлөг, цагаан өнгийн, 100000 км-ээс дээшгүй, автомат хурдны хайрцагтай, бүх дугуй нь шинэ, 4 ширхэг өвлийн дугуй дагалдуулж өгөх, гадна талд нь ямар нэгэн сэв зураас байхгүй, 6 сарын баталгаат хугацаатай” автомашин худалдан авахаар техникийн тодорхойлолт боловсруулж, үнэлгээний хороонд хүргүүлсэн байна. /нэгдүгээр хавтаст хэргийн 21, 203 дахь тал/,

4.Улмаар үнэлгээний хороо Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн бичиг баримтыг боловсруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу худалдан авах ажиллагааны үнийн дүнгээс хамааран тендерийг харьцуулалтын аргаар, ажлын 5 хоногт зарлан, тендерийн урилга,  холбогдох бичиг баримтуудыг tender.gov.mn сайтад байршуулж, ажлын 5 хоногийн дараа тендерийг нээхэд уг тендерт ПГЖМ ХХК-аас 67.5 сая төгрөгийн үнийн санал ирүүлснээс өөр компани үнийн санал ирүүлээгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.2-д заасан “шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн” үндэслэлээр үнэлгээний хороо ПГЖМ ХХК-ийг сонгон шалгаруулахаар татгалзаж, мөн хуулийн 33.4-д заасны дагуу харьцуулалтын тендер амжилтгүй болсон гэж үзэж, шууд гэрээ байгуулах эрхийг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлжээ./нэгдүгээр хавтаст хэргийн 13-35,78-79, 96-97,99-100,102, 211, 213, 215, 217 дахь тал/,

5. Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер амжилтгүй болж, үнэлгээний хорооноос 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр шууд гэрээ байгуулах эрхийг захиалагч Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымханд хүргүүлсний дараа тухайн үед Дэлүүн сумын засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч А.А нь “Ахат трейд” ХХК-ийн захирал гэх шүүгдэгч К.Х руу утсаар холбогдож, “Манай сумын тамгын газарт машин нийлүүлэх төсөл байна, уг төсөлд танай компани оролцох хэрэгтэй байна,чи бизнес хийдэг хүн энэ төсөлд оролцоод өгвөл 2018 оны 7 дугаар сард болох Дэлүүн сумын 80 жилийн ойн арга хэмжээний үеэр хэрэг болох хүнсний барааны зүйлийг танай компаниас авч болох юм, танайх оролцвол угаасаа шалгаруулна, бичиг баримтаа бүрдүүлээд өгчих” гэж ярьсны дагуу шүүгдэгч К.Х нь интернетээр шаардлагатай мэдээллийг хүргүүлж, К.Хын эзэмшлийн “Ахат трейд” ХХК-нь Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх худалдан авах ажиллагаанд нийлүүлэгчээр оролцох болсон талаар шүүгдэгч А.А, К.Х нар мэдүүлсэн байна. /нэгдүгээр хавтаст хэргийн 75-76,139-140,хоёрдугаар хавтаст хэргийн 245-247 дахь тал/,

6. Худалдан авах ажиллагаанд нийлүүлэгчээр “Ахат трейд” ХХК-ийг оролцуулж, гэрээ байгуулах саналыг А.А нь хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Бад тавихад шууд гэрээ байгуулах эрх нь байгаа тул болно гэж зөвшөөрсөн талаар шүүгдэгч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн бөгөөд гэрч З.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Шууд гэрээ байгуулах тохиолдолд тендерт материал ирүүлсэн компаниудаас гадна шинээр компаниуд материалаа ирүүлээд оролцож болдог, тэдгээр компаниас захиалагч үнийн санал, техникийн тодорхойлолтод нийцүүлэн нийлүүлэгчийг өөрөө сонгох эрхтэй байдаг. Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээг “Ахат трейд” ХХК-тай байгуулах саналыг тухайн үед Дэлүүн сумын засаг даргаар ажиллаж байсан А.А санал болгож байсан”гэж, гэрч, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга ажилтай Т.Назым мөрдөн байцаалтын шатанд: ”Харьцуулалтын аргаар тендер зарлаад амжилтгүй болсон тохиолдолд шууд гэрээ байгуулах саналыг үнэлгээний хорооноос гаргаж, Засаг даргад хүргүүлдэг. Засаг дарга нь гэрээ байгуулах эрхийг цааш нь захиалагчид олгодог” гэж тус тус  мэдүүлжээ. /Нэгдүгээр хавтаст хэргийн 91, 104,139-140 дэх тал/,

7. Дээр дурдсанаас үзэхэд Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх худалдан авах ажиллагаанд “Ахат трейд” ХХК (захирал К.Х)-ийг нийлүүлэгчээр оролцуулах саналыг тус сумын Засаг дарга А.А гаргаснаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, “Ахат трейд” ХХК-ийн захирал К.Х нарын хооронд Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт 40.000.000 (дөчин сая) төгрөгийн өртгөөр, техникийн тодорхойлолтод нийцсэн Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 2 дугаар сарын 15-наас 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор нийлүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд К.Х 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан талаар мэдүүлдэг. /нэгдүгээр хавтаст хэргийн 41,219 дэх тал/,

8. Харьцуулалтын тендер амжилтгүй болж, “Ахат трейд” ХХК-ийг худалдан авах ажиллагаанд нийлүүлэгчээр оролцуулахаар сонгосон үеэс тус сумын засаг даргаар ажиллаж байсан, нийтийн албан тушаалтан А.А нь худалдан авах ажиллагаанд өөрийн биеэр идэвхтэй оролцож, Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод очин нийлүүлэгч “Ахат трейд” ХХК-ийн захирал К.Хаас 2018 оны 3 сарын 06-ны өдөр урьдчилж, 40.000.000 ( дөчин сая) төгрөг бэлнээр гаргуулан авч, зарын дагуу автомашины ченж Л.Гтай уулзан түүний өмчлөлийн, “Неткапитал” банк бус санхүүгийн байгууллагад 20.000.000 (хорин сая) төгрөгийн зээлийн барьцаанд байсан, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монголд орж ирсэн, 86-31 УНС улсын дугаартай, шаргал өнгийн “land cruiser 100” маркийн тээврийн хэрэгслийг 28.000.000 төгрөгөөр худалдан авахаар Л.Гтай тохиролцож, банк бус санхүүгийн байгууллагад 20.000.000 төгрөг төлөн машиныг барьцаанаас чөлөөлүүлж, дээр нь өөрийн авга дүү болох А.Б-ийн эзэмшлийн, цагаан өнгийн 00-56 БӨТ улсын дугаартай “Toyota prius 20” маркийн автомашиныг А.Б-ээс 8.000.000 төгрөгөөр тооцон, бэлэн мөнгөөр худалдан авч, Л.Гд машины үнэ болгон нэмж өгч, “Land cruiser 100” маркийн тээврийн хэрэгслийг  2018 оны 3 сарын 15-ны өдөр өөрийн биеэр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт, 40.000.000 төгрөгийн өртгөөр нийлүүлж, хувьдаа 12.000.000 төгрөгийг ашиг олж, өөртөө давуу байдал бий болгосон нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна. /нэгдүгээр хавтаст хэргийн 10, 51-53, 75-76,83-84,88-89,139-140,142-154 дэх тал/,

9. Тодруулбал хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт “Ахат трейд” ХХК-нь гэрээний дагуу техникийн үзүүлэлтэд нийцсэн, гэрээнд заасан Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл нийлүүлэх ёстой атал, тухайн үед Дэлүүн сумын засаг даргаар ажиллаж байсан, нийтийн албан тушаалтан А.А нь тус тамгын газрын албан хэрэгцээнд, хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор “Land cruiser 100” маркийн тээврийн хэрэгслийг Ахат трейд” ХХК-аас нийлүүлсэн мэтээр өөрөө нийлүүлсэн болох нь шүүгдэгч К.Хын “Би Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт ямар ч автомашин нийлүүлээгүй. А.А өөрөө нийлүүлсэн” гэх мэдүүлэг, Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт /нэгдүгээр хавтаст хэргийн 40 дэх тал/, Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээний хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 41-42, 219 дэх тал/, гэрч А.Мусаханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манайх 2018 оны 03 дугаар сард сумын Засаг даргын тамгын газарт “Land cruizer 100” загварын авто машин авсан. Тухайн авто машины санхүүжилтийг аймгаас баталж өгсөн. Тухайн үед “Ахат трейд” гэж компани манай суманд машин нийлүүлэхээр болсон гэж сонссон. Ингээд машин манай суманд ирэхэд засаг дарга байсан А авч ирж хүлээлцсэн тэмдэглэлийг өөрөө үйлдээд би болон хүлээн авсан комиссын гишүүдээр гарын үсэг зуруулсан. Би “Ахат трейд” ХХК-ийн захирал Х гэх хүнийг хараагүй. Тэр хүн өөрөө болон тэр компаниас хүн ирж тухайн машиныг хүлээлгэж өгөөгүй юм” гэх мэдүүлэг /нэгдүгээр  хавтаст хэргийн  110 дахь тал/, гэрч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 3 сард Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт ”Ланд крузер 100” загварын автомашин авсан. Тухайн автомашины санхүүжилтийг аймгаас баталж өгсөн. Автомашиныг “Ахат трейд” ХХК нийлүүлж байгаа гэж засаг дарга А.А хэлээд машиныг хүлээж ав гэж хэлсэн. Түүний дагуу манай сумын Засаг дарга тамгын газрын дарга Мусахан, нягтлан Айсауле бид нар хүлээж авсан. Засаг дарга А.А хэлэхдээ “Ахат трейд” ХХК нийлүүлж байгаа машин гэж өөрөө авч ирсэн. Тэгээд энэ машиныг хүлээж ав гэхээр нь хүлээгээд авчихсан. Хүлээн авахад нийлүүлсэн компаниас ямар нэгэн хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/, гэрч А.Айсаулегийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2018 оны 3 сард манай Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт Ланд крузер 100 маркийн автомашин авсан. Тухайн үед засаг даргын тамгын газрын дарга Мусахан надад машин ирсэн байна, чи комисс байгаа юм байна, хүлээж авья гэхээр нь хүлээлцсэн актанд гарын үсэг зурж, Дэлүүн сумын засаг даргын тамгын газрын данс бүртгэлд 40.000.000 (дөчин сая) төгрөгийн өртгөөр тусгаж авсан. Сүүлд орлого, зарлагын баримт үйлдэх үед автомашиныг “Ахат трейд” ХХК нийлүүлсэн гэж байсан боловч, хүлээлгэж өгөх үед “Ахат трейд” ХХК-аас ямар нэгэн хүн байгаагүй” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 114 дэх тал/ зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

10. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд нийтийн албан тушаалтан А.А нь 2018 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож, хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор өөрийн танил “Ахат трейд” ХХК-ийн захирал К.Хтай “Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх худалдан авах ажиллагаанд танай компани оролцвол 2018 оны 7 дугаар сард Дэлүүн сумын 80 жилийн ойн арга хэмжээний үеэр танай компаниас хүнсний бүтээгдэхүүн худалдан авна” гэж тохиролцон, Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх худалдан авах ажиллагаанд “Ахат трейд” ХХК-ийг оролцуулж, шүүгдэгч К.Хаас урьдчилж, 40.000.000 (дөчин сая) төгрөг түр хугацаагаар гаргуулан авч, иргэн Л.Гантулгын “Land cruiser 100” маркийн автомашиныг 28.000.000 (хорин найман сая) төгрөгөөр худалдаж аван, тухайн машинаа 2018 оны 3 сарын 15-ны өдөр Дэлүүн сумын тамгын газарт өөрийн биеэр нийлүүлснийхээ дараа “Ахат трейд” ХХК-ийн захирал К.Хаар Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээнд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нөхөж гарын үсэг зуруулж, автомашиныг “Ахат трейд” компани нийлүүлсэн мэтээр гэрээг  төрийн санд өгсөн байна.

11.  Шүүгдэгч А.Аийн дээрх идэвхтэй үйлдлийн улмаас 2018 оны 3 сарын 20-ны өдөр “Ахат трейд” ХХК-ийн ХААН банк дахь 5197026197 тоот дансанд “Дэлүүн машины үнэ” гэх агуулга бүхий 40.000.000 (дөчин сая) төгрөгийн гүйлгээ хийгдэж, Баян-Өлгий аймгийн төсөвт 40.000.000 (дөчин сая) төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байх бөгөөд тухайн үйлдлийнхээ үр дүнд шүүгдэгч А.А нь аймгийн төсөвт 40.000.000 (дөчин сая) төгрөгийн хохирол учруулж, өөртөө 12.000.000 (арван хоёр сая) төгрөгийн ашиг хонжоо олж, өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогджээ.

12.Нэгдүгээр хавтаст хэргийн 75-76 дахь талд авагдсан К.Хын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт А.Аийн дээрх үйлдлийн талаар тодорхой тусгагдсан бөгөөд К.Хын гэрчийн мэдүүлгийг түүний өмгөөлөгч Х.Ж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тул уг мэдүүлгийг шүүгдэгч А.Аийг яллах талын нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч К.Хын гэм буруутай үйлдлийн тухайд

1.Шүүгдэгч К.Х нь 2018 оны 3 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг дарга А.Аийн гуйсны дагуу Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин худалдан авах ажиллагаанд оролцохоор цахимаар мэдээлэл хүргүүлж, өөрийн нэр дээрх “Ахат трейд” ХХК-ийг Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх худалдан авах ажиллагаанд оролцож, автомашин нийлүүлсэн мэтээр бичиг баримт бүрдүүлэн өгч, гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсныхаа хариуд 2018 оны 7 дугаар сарын үед Дэлүүн сумын 80 жилийн ойн үеэр 25.000.000 (хорин таван сая) гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг тус тамгын газарт худалдан борлуулж, мөнгийг нь гаргуулж авсан талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ удаа дараа тодорхой мэдүүлжээ.

2. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Аийн хувьд Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлж, дундаас нь хувьдаа ашиг хонжоо олох, шүүгдэгч К.Х нь хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ахат трейд” компанийг засаг дарга А.Аэд ашиглуулж, түүний үйлдлийг дэмжсэнээр 2018 оны 7 дугаар сард болох Дэлүүн сумын ойн арга хэмжээний үеэр тус суманд хүнсний бараа нийлүүлж, ашиг олох гэсэн тэдний санаа зорилго давхцаж, К.Х нь ирээдүйд ашиг олох зорилгоор энэ гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

3.Шүүгдэгч К.Х нь Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин худалдан авах ажиллагаанд оролцохоор бичиг баримтаа бүрдүүлэн өгснийхөө дараа тухайн төсөлд “Ахат трейд” ХХК шалгарсан гэдгийг мэдсэн атлаа захиалагчтай гэрээ байгуулах санаачлагыг гаргаагүй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, түүний Тамгын газартай “Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх” гэрээг албан ёсоор байгуулаагүй байхдаа  нийтийн албан тушаалтан А.Аэд  2018 оны 3 сарын 06-ны өдөр урьдчилж 40.000.000 (дөчин сая) төгрөг гарган өгч, Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт нийлүүлэх автомашин худалдан авах А.Аийн  хууль бус үйлдлийг дэмжсэнээрээ энэ гэмт хэрэгт хамтран оролцсон.

4. Түүнчлэн шүүгдэгч А.А нь К.Хаас урьдчилж авсан 40.000.000 (дөчин сая) төгрөгөөр иргэн Л.Гантулгын эзэмшлийн “land cruiser 100” маркийн автомашиныг хямд өртгөөр худалдан авч, Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нийлүүлснийг мэдэж байсан атлаа К.Х нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны үед “Ахат трейд” ХХК-иас Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлсэн мэтээр гэрээнд нөхөж гарын үсэг зурсан нь түүнийг анхнаасаа Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх худалдан авах ажиллагаанд оролцох зорилгогүй байсныг нотолж байх бөгөөд тэрээр А.Аийн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч, түүнийг идэвхтэй үйлдлээр дэмжин, “Ахат трейд” компанийг Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин худалдан авах ажиллагаанд хууль журмын дагуу оролцсон мэтээр компанийнхаа бичиг баримтыг бүрдүүлэн өгч, энэ гэмт хэрэгт хамжигчаар оролцсон нь тогтоогдсон байна.

5. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч К.Х нь шүүгдэгч А.Аийн хууль бус үйлдлийг дэмжин,  Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээнд нөхөж гарын үсэг зурснаар,  2018 оны 3 сарын 20-ны өдөр түүний “Ахат трейд” ХХК-ийн ХААН банк дахь 5197026197 тоот дансанд “Дэлүүн машины үнэ” гэх агуулга бүхий 40.000.000 (дөчин сая) төгрөгийн гүйлгээ хийгдэж, Баян-Өлгий аймгийн төсөвт 40.000.000 (дөчин сая) төгрөгийн хохирол учирсан нь яллах дүгнэлтэд тусгасан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогджээ.

6. “Ахат трейд” ХХК болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нарын хооронд “Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх” гэрээ хэзээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон эсэх асуудал энэ хэрэгт төдийлөн ач холбогдолгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд К.Х нь шүүгдэгч А.Аийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт хууль бусаар автомашин нийлүүлснийг мэдэж байсан атлаа түүнд урьдчилж өгсөн 40.000.000 (дөчин сая) төгрөгөө буцаан авахын тулд “Ахат трейд” ХХК-иас Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээнд  2018 оны 3 сарын 16-ны өдөр нөхөж гарын үсэг зурснаар аймаг, орон нутгийн төсөвт хохирол учирсан үйл баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, түүний энэ үйлдэл гэмт  хэргийн шинжтэй байна.

 

Г.Эрх зүйн дүгнэлт:

            1.Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 92/А дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч А.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч К.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

2. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

3.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

4.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.1 дүгээр зүйлд ”Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 11.1.9-д “Төрийн улс төрийн албан тушаалтанд бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч хамаарна” гэж тус тус заасан байна.

5.Дээрх хуулийн заалтаас үзэхэд сумын засаг дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн улс төрийн удирдах албан тушаалтан мөн бөгөөд шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргаар ажиллаж байсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 157-182 дахь талд авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны Б/661, 2020 оны Б/40 дугаартай захирамжууд болон 2018-2020 оны хооронд Баян-Өлгий аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээний хуулбарууд зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьект болох нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

6.Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хуульд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна.

7.Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.

8.Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

9.Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.

10.Шүүгдэгч А.А нь нийтийн албан тушаалтан буюу Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын хувьд түүний албан тушаалын бүрэн эрх, үүргийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйл болон дээд шатны засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тодорхойлох бөгөөд түүний албаны бүрэн эрх эдгээр хууль журмаар хязгаарлагдана.

11.Гэтэл шүүгдэгч А.А нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг хийж, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Гантулгын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 28 сая төгрөгөөр худалдан авч, тухайн авто машиныг 2018 оны 03 сарын 15-ны өдөр тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт гэрээний дагуу “Ахат трейд” ХХК нийлүүлсэн мэтээр өөрөө нийлүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

12. Шүүгдэгч А.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

13.Иймд шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан”Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

14.Шүүгдэгч К.Х нь нийтийн албан тушаалтан А.Аийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт “Ахат трейд” ХХК-тай “автомашин нийлүүлэх” тухай гэрээ байгуулаагүй байхад шүүгдэгч А.Аэд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 40.000.000 төгрөг гаргаж өгсөн, мөн иргэн Л.Гантулгын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Ахат трейд” ХХК-иас тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлсэн мэтээр гэрээг нөхөж байгуулан, дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцсон нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

15. Шүүгдэгч К.Хыг хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор, уршгийг ухамсарлан ойлгож байсан ч уг хор уршигт зориуд хүргэсэн гэж үзнэ.

16. Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн субъект нь нийтийн албан тушаалтан байх бөгөөд хамжигчаар оролцож байгаа этгээд нь заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй юм.

17.Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын хувьдаа ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

18.Шүүгдэгч А.А, К.Х нарын өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй тул зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх үндэслэлтэй” гэж маргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

19. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

20.Тодруулбал: Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгөөр Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахаар төсөвлөсөн 40.000.000 (дөчин сая ) төгрөгийг шүүгдэгч А.Аэд итгэмжлэн хариуцуулж өгсөн талаар ямар нэгэн эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт авагдаагүй, А.А нь уг 40.000.000 (дөчин сая) төгрөгийг итгэмжлэлийн  үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй тул А.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй.

21. Шүүгдэгч К.Хын өмгөөлөгч Х.Ж нь энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар  зарцуулах” гэмт хэргийн шинжтэй гэх дүгнэлт гаргасныг үндэслэлгүй гэж үзэв.

22.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн субьект нь төсөв захирагч байх бөгөөд А.А нь Дэлүүн сумын засаг даргын хувьд Баян-Өлгий аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд биш юм.

23.Иймд А.Аийг Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө болох 40 сая төгрөгийг төсөв захирагчийн хувьд зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

24. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан, санхүүжилт олгосон  нэр бүхий хүмүүс энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай байна гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

25. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар энэ гэмт хэрэгт Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан Ш.Х, З.Б, Х.Тилеген, Х.Ербол нар хамтран оролцсон нь тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч А.А, К.Х нар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэхдээ 40 сая төгрөгийн санхүүжилт олгосон эрх бүхий этгээд болон гэрээнд гарын үсэг зурсан Ш.Х, З.Б, Х.Тилеген, Х.Ербол нар энэ гэмт хэрэгт хамтран оролцсон талаар огт мэдүүлж байгаагүй тул хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

26. Түүнчлэн 2018 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Гылымхан нь шүүгдэгч А.Аийн төрсөн ах болох нь тогтоогдсон бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тухайн үед Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээнд засаг даргын орлогч Ш.Х гарын үсэг зурсан тухай гэрч Ш.Х, З.Б нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

27. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Гылымханы зүгээс төрсөн дүү А.Аэд давуу байдал бий болгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүйг дурдах нь зүйтэй.

28. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.К гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Аээс Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт нийлүүлсэн “land cruiser 100” маркийн автомашиныг үнэлгээг 30.000.000 (гучин сая)  төгрөгөөр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээч Г.Жамьянгийн гаргасан дүгнэлт нь хууль зөрчсөн тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин үнэлгээ гаргуулах шаардлагатай гэж маргасан.

29. Шүүхээс нэгдүгээр хавтаст хэргийн 116-119 дэх талд авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 5 сарын 04-ний өдрийн БӨА21-99 дугаартай дүгнэлтийг энэ хэргийн шийдэлд нөлөөлөхүйц чухал ач холбогдолтой гэж үзээгүй тул нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

2. Шүүгдэгч А.А, К.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын санд 40.000.000 (дөчин сая) төгрөгийг хохирол учирсан нь тогтоогдсон байна.

3.Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчөөс “Прокурор нь гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг 40.000.000 төгрөгөөр тогтоосон нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. Учир нь шүүгдэгч нар нь иргэн Л.Гас “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 28.000.000 төгрөгөөр худалдан авч, Дэлүүн суманд нийлүүлсэн. 2018 оноос хойш уг машиныг Дэлүүн сумын засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд 3-4 жил ашиглаж байгаа бөгөөд Л.Гас 28.000.000 төгрөгөөр худалдан авсан “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгсэл нь одоо Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа тул тухайн машиныг 28.000.000 төгрөгөөр тооцон төсөвт нь үлдээж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг 12.000.000 төгрөгөөр тогтоож өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

4.Учир нь: 2018 онд Баян-Өлгий аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт 40.000.000 төгрөгөөр автомашин авахаар тусгагдсаны дагуу харьцуулалтын аргаар тендер зарлаж, Дэлүүн сумын Засаг даргын тамгын газраас үнэлгээний хороонд “Ланд крузер 100,  лексус 470 маркийн тээврийн хэрэгсэлтэй дүйцэхүйц, 100000 км-ээс доошгүй явсан, 2007 оноос хойш үйлдвэрлэгдсэн, 2010 оноос хойш Монголд орж ирсэн” техникийн үзүүлэлттэй  тээврийн хэрэгслийг худалдан авах саналыг үнэлгээний хороонд хүргүүлсэн байна.

5. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авах харьцуулалтын тендер амжилтгүй болсноор үнэлгээний хорооноос захиалагчид шууд гэрээ байгуулах эрхийг олгосон байх ба энэ тохиолдолд нийлүүлэгч нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлттэй нийцсэн автомашиныг нийлүүлэх үүрэгтэй.

6.Түүнчлэн нэгдүгээр хавтаст хэргийн 219 дүгээр талд авагдсан Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээнээс үзэхэд нийлүүлэгч нь “Лексус 470” маркийн тээврийн хэрэгсэл нийлүүлэх үүрэг хүлээсэн нь тогтоогдож байна.

7.Гэтэл Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд одоо ашиглагдаж байгаа, шүүгдэгч А.Аийн нийлүүлсэн “Land cruiser 100” маркийн 00-26 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газраас үнэлгээний хороонд хүргүүлсэн техникийн тодорхойлолтод тусгасан “2007 оноос хойш үйлдвэрлэсэн байх” шаардлагад нийцээгүй, маркийн хувьд автомашин нийлүүлэх гэрээнд тусгагдсан “Лексус 470” тээврийн хэрэгсэлтэй тохирохгүй байгаагаас гадна уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэх замаар тус тамгын газарт нийлүүлсэн нь тогтоогдсон байна.

8.Товчоор хэлбэл Дэлүүн сумын засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд одоо ашиглагдаж байгаа “Land cruiser 100” маркийн 00-26 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэмт хэргийн замаар тус тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг төсөвт үлдээх шаардлагагүйгээс гадна түүний үнэ 28.000.000 төгрөгийг 40.000.000 төгрөгөөс хасаж, энэ гэмт хэргийн хохирлын хэмжээг 12.000.000 төгрөгөөр тогтоож хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж тус тус үзэв.

9.Иймд хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгөөс 40.000.000 сая төгрөг гэмт хэргийн замаар шүүгдэгч К.Хын эзэмшлийн “Ахат трейд” ХХК-ийн ХААН банк дахь 5197026197 тоот дансанд орсон нь нотлогдож байх тул гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг 40.000.000 (дөчин сая)  төгрөгөөр тогтоож, хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэмт хэргийг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заажээ.

11. Шүүгдэгч А.А, К.Х нар нь Баян-Өлгий аймгийн төсөвт 40.000.000 сая төгрөгийн хохирол учруулах гэмт хамтран оролцсон нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч К.Хын хувьд гэм хор учруулсны үр дүн болох 12.000.000 төгрөгийг хувьдаа ашигласан эсэхээс үл хамааран тухайн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлснээрээ гэм хорыг хамтран хариуцах үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д тодорхой заасан байна.  

12. Иймд гэмт хэргийн хор уршиг болох 40.000.000 сая төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д заасны дагуу шүүгдэгч нарт хуваан хариуцуулахдаа тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн үр дүнд бий болсон үр шимийг захиран зарцуулсан нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай байдлаар буюу шүүгдэгч А.Аийн төлөх хохирлыг 26.000.000 сая төгрөгөөр, шүүгдэгч К.Хын төлөх хохирлыг 14.000.000 төгрөгөөр тус тус тогтоож шийдвэрлэх нь шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцнэ гэж үзэв.

13.Шүүгдэгч А.А, К.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас Баян-Өлгий аймгийн төсөвт учирсан 40.000.000 (дөчин сая) төгрөгийн хохирлоос шүүгдэгч А.А нь 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр (хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа) 12.000.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 100020052400 тоот дансанд төлсөн нь банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул үлдэх 28.000.000 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч А.Аээс 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөг, шүүгдэгч К.Хаас 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөг тус тус гаргуулан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

14.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үеэр шүүгдэгч А.А, К.Х нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон нийт 28.000.000 төгрөгийн хохирлыг төлөхөөр завсарлага авч, шүүгдэгч А.А нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын орон нутгийн төсвийн 10020700910 тоот дансанд 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөг, К.Х нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын орон нутгийн төсвийн 10020700910 тоот дансанд 5.000.000 (таван сая) төгрөг тус тус төлсөн нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

15.Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Аээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч К.Хаас үлдэх 9.000.000 (есөн сая) төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

16.Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газрыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн орон нутгийн төсөвт 40.000.000 (дөчин сая) төгрөгийн шууд хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр  Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Марагуланыг хуульд заасан үндэслэл журмын дагуу томилсон байна.

17. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Марагулан нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт “А.А, К.Х нараас Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт нийлүүлсэн 28.000.000 төгрөгийн тээврийн хэрэгслийг байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэж, одоо тус тамгын газрын албан хэрэгцээнд ашиглаж байгаа. Шүүгдэгч А.А нь хохиролд 12.000.000 төгрөг төлснөөр хохирол бүрэн барагдсан, төсөвт учирсан хохирол байхгүй тул А.А, К.Х нараас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Тухайн автомашиныг Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт үлдээх боломжтой” гэх тайлбарыг гаргасан байна.

18.Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх боловч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханы А/151 дугаартай захирамжаар (нэгдүгээр хавтаст хэргийн 38 дахь тал) Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин худалдан авах зорилгоор Баян-Өлгий аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөс 40.000.000 төгрөгийг гаргахыг санхүү төрийн сангийн хэлтэст үүрэг болгож шийдвэрлэжээ.

19.Иймд гэмт хэргийн хохирол, хор уршиг 40.000.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт олгож, тус тамгын газрыг албан хэрэгцээндээ анхны  техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан автомашиныг худалдан авах боломжоор хангаж, төрийн байгууллагын эрх ашгийг хамгаалах нь зүйтэй гэж шүүх үзсэн тул шүүгдэгч А.Аээс 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 100020052400 тоот дансанд төлсөн 12.000.000 (арван хоёр сая) төгрөгийг уг данснаас буцаан гаргуулж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын орон нутгийн ерөнхий орлогын 100020700910 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

2.Шүүхээс шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Секел овогт Конторбайгийн Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 3.Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж тус тус заажээ.

5.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч А.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан ”гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч К.Хад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдсон гэж үзлээ.

6.Тодруулбал: Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа 2 удаагийн мөнгөн шилжүүлгээр нийт 26.000.000 (Хорин зургаан сая) төгрөгийг Баян-Өлгий орон нутгийн хөгжлийн сангийн данс болон Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын дансанд тус тус төлсөн, шүүгдэгч К.Х нь гэмт хэрэг үйлдсэний дараа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө 5.000.000 (таван сая) төгрөгийг  Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын дансанд төлж, үлдэх 9.000.000 (ес) сая төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй байна.

7.Шүүгдэгч А.А, К.Х нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 236, 3 дугаар хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” бол хөнгөрүүлэх нөхцөлд тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч А.А, К.Х нарын хэн аль нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх боловч “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна. Учир нь А.А, К.Х нар нь уг гэмт хэргийг үйлдэх нөхцлийг урьдаас бүрдүүлж, үгсэн тохирч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэх үндэслэлгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх боломжгүй юм.

9.Шүүгдэгч К.Хын өмгөөлөгч Х.Ж нь “Шүүгдэгч К.Х нь нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.Учир нь шүүгдэгч К.Х нь Дэлүүн сумын тамгын газарт автомашин нийлүүлэх худалдан авах ажилллагаанд оролцохоор материал бүрдүүлж өгснийхөө дараа, “Ахат трейд” ХХК-аас тус сумын тамгын газарт автомашин нийлүүлэх үүрэгтэй болсон гэдгийг мэдсээр байж, нийтийн албан тушаалтан А.Аийг Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэхэд 40.000.000 төгрөг гаргаж өгч, дэмжлэг үзүүлсэн, дараа нь А.Аэд зээлсэн гэх 40 сая төгрөгөө буцааж авахын тулд автомашин нийлүүлэх гэрээнд нөхөж гарын үсэг зурж, Дэлүүн сумаас автомашины үнэ 40 сая төгрөгийг компанийхаа дансаар дамжуулж авсан, Дэлүүн сумын 80 жилийн ойн үеэр “Ахат трейд” ХХК-иас Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт 25 сая орчим төгрөгийн хүнсний бараа нийлүүлсэн зэргийг нөхцөл байдлыг андуурсан гэж үзэх боломжгүй. Иймд шүүгдэгч К.Хад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.

10.Шүүгдэгч А.А нь 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 44 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эхнэр, 2 хүүхдийн хамт дөрвөн ам бүлээр тус аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч сонгуульт ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

11. Шүүгдэгч К.Х нь 1993 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 28 настай, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, “Ахат трейд” ХХК-ийн захирал ажилтай, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт 6 ам бүлээр Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тэрээр бага насны буюу 1 нас, 9 сартай хүүхэдтэй, түүний эхнэр Ж.Айсулу 23-24 долоо хоногтой жирэмсэн гэх хувийн байдлууд тус тус хэрэгт тогтоогдсоныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.

12. Түүнчлэн шүүгдэгч А.Аийн хувийн байдлын талаар М.Жанатхан мөрдөн байцаалтын шатанд”:...А.А нь миний шавь байсан бөгөөд зан байдлын хвьд төлөв даруу, цагаан цайлган сэтгэлтэй, бусдад тусархуу, үнэнч шударга, эелдэг даруу, элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй” гэж,  гэрч А.Алтынай мөрдөн байцаалтын шатанд “А.А нь миний төрсөн дүү бөгөөд зан байдлын хувьд төлөв даруу, цагаан цайлган сэтгэлтэй, сэргэлэн цовоо, бусдад тусархуу, үнэнч шударга, ах дүү, найз нөхдийн дунд нэр хүндтэй, сум орон нутагтаа ч нэр хүндтэй, тэр утгаараа 2001 оноос хойш Дэлүүн сумын засаг даргын тамгын газарт ажиллаж байсан, элдэв муу зуршилгүй, тамхи татдаггүй, архи бүр хэрэглэдэггүй хүн юм” гэж, шүүгдэгч К.Хын хувийн байдлын талаар түүний аав А.Кй мөрдөн байцаалтын шатанд:” Миний хүү К.Х нь 1993 оны 7 сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн. Эцэг эхээс 4-үүлээ, дээрээ 2 ах, 1 эгчтэй, айлын бага хүүхэд юм. Дээд боловсролтой, “Ахат трейд” ХХК-ийг 2015-2019 он хүртэл худалдааны чиглэлээр, 2019 оноос хойш одоог хүртэл чулууны үйлдвэрийн чиглэлээр ажиллуулж байгаа. Мөн “Мармара трейд” ХХК-д жолоочоор ажилладаг. 2019 онд гэр бүл болж, нэг хүүтэй болсон. Зан байдлын хувьд цагаан цайлган сэтгэлтэй, бусдад тусархуу, хэт итгэмтгий, зөв боловсон харьцаатай, элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй” гэж тус тус мэдүүлснийг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй.

13.Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч А.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч К.Хад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял тус тус оногдуулах” саналыг,

14.Иргэний нэхэмжлэгч Б.Мн “Шүүгдэгч нарт оногдуулах ялын талаар ямар нэгэн санал хүсэлтгүй” гэх тайлбарыг,

15.Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч А.К эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч А.А нь энэ гэмт хэрэгт холбогдсон үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан нь түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. Шүүх хуралдааны үеэр ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулж, шүүхээс тогтоосон хохирол болох 14.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, өмнө нь гэмт хэргийн хохиролд 12.000.000 төгрөг төлсөн байсан, ингээд нийтдээ 26.000.000 төгрөгийн хохирол төлсөн байдлыг миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, А.Аийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгож өгнө үү. Прокуророос А.Аэд хорих ял оногдуулах санал гаргасан. Хэрэв шүүхээс А.Аэд заавал хорих ялыг сонгож хэрэглэх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар тэнсэх боломжтой байгааг анхаарч үзнэ үү”гэх дүгнэлтийг,

16.Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Ж.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хохирол, хор уршигт нийтдээ 26.000.000 төгрөг төлж барагдуулсан. А.А нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан боловч шүүхээс гэмт хэрэгт хамтран оролцогч байгаа эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж байсан. Ийм учраас А.Аийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

17.Шүүгдэгч К.Хын өмгөөлөгч Х.Ж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч К.Х нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн нь энэ гэмт хэргийг илрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Гэмт хэргийн хохирол, хор уршигт 5.000.000 төгрөг төлж,үлдэх хэсгийн төлөхөө илэрхийлсэн, мөн гэмт хэрэгт хамжигчаар оролцож байгаа зэрэг нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялыг сонгож хэрэглэж өгнө үү”гэх дүгнэлтийг,

18.Шүүгдэгч К.Хын өмгөөлөгч А.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:“Шүүгдэгч К.Х нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг түр засварлуулах хүсэлт гаргаж, гэмт хэргийн хохирол, хор уршигт 5.000.000 төгрөг төлж, үлдэх 9.000.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн гэмшиж байгаагаа үйлдлээрээ харуулж байгаа нэг хэлбэр юм. Иймд К.Хын хувийн байдал, холбогдсон гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлбөрөө тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох ялыг сонгож хэрэглэж өгнө үү”гэх дүгнэлтийг,

19.Шүүгдэгч А.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлсөн. Иймд надад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг,

20.Шүүгдэгч К.Х эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би шүүхээс тогтоосон хохирол болох 14 сая төгрөгөөс 5 сая төгрөгийг төлсөн байгаа, үлдэх хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

21.Шүүхээс шүүгдэгч А.А, К.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу гэмт хэргийн хохирол, хор уршгийг төлсөн, төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч, нийтийн албан тушаалтан А.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг,шүүгдэгч К.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг тус тус сонгож хэрэглэх нь тэдгээрийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

22. Шүүгдэгч К.Х нь энэ гэмт хэрэгт хамжигчаар оролцсон нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн К.Хад энэ гэмт хэргийн үндсэн субъект болох нийтийн албан тушаалтнаас ялгамжтай байдлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

23. Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг бууруулах зэрэг хор уршиг учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг учраас хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан бөгөөд аливаа гэмт хэргийн нийгмийн хор аюулыг учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээгээр тодорхойлдог.

24.Иймд шүүгдэгч А.А, К.Х нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо зэрэгт тус бүрт нь үнэлэлт дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж,  1 жил, 5 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

25. Улсын яллагчаас шүүгдэгч А.Аэд 3 жилийн хорих ял, шүүгдэгч К.Хад 2 жилийн хорих ял тус тус оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч А.А нь гэмт хэргийн хохирол хор, уршгийг бүрэн төлсөн, шүүгдэгч К.Х нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 5 сая төгрөг төлж, үлдэх хэсгийн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч А.Аэд улсын яллагчаас оногдуулахаар санал болгосон 3 жилийн хорих ялыг багасгаж, 1 жил, 5 сар хорих ял, шүүгдэгч К.Хад улсын яллагчаас оногдуулахаар санал болгосон 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулах боломжтой гэж үзсэн болно.

26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн хуулийн ерөнхий  5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хад оногдуулсан арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд оногдуулсан 4 жилийн хугацаагаар нийтийн албан томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан  1 жил, 5 сарын хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч К.Хад оногдуулсан 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй гэж үзлээ.

            27. Шүүгдэгч К.Хад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж, энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.

3.Шүүгдэгч А.А, К.Х нар нь хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор гэмт хэрэг үйлдэж, иргэн Л.Гас “Land cruiser 100” маркийн тээврийн хэрэгслийг 28.000.000 төгрөгөөр худалдан авч, уг тээврийн хэрэгслийг хууль бусаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт 40.000.000 төгрөгөөр нийлүүлж, дундаас нь 12.000.000 төгрөгийн ашиг олсон нөхцөл байдал тогтоогдож байна.

4. Иймд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд гэмт хэргийн замаар нийлүүлэгдсэн, одоо тус тамгын газрын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, 00-26 БӨТ улсын дугаартай, “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.А, К.Х нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл гэж үзэж, Дэлүүн сумын Засаг даргын тамгын газраас хураан авч, улсын орлогод оруулах нь гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзэв.

5. Шүүгдэгч А.А нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 26.000.000 төгрөг төлж барагдуулснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн өөрт ногдох хэсгийг бүрэн төлсөн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн А.Аээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 12.000.000 (арван хоёр сая төгрөг) хурааж, улсын төсөвт шилжүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Бусад асуудал:

1.Шүүгдэгч А.А, К.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн зүйлгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Аийн өмчлөлийн, 20.000.000 (хорин сая) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий “Toyota hiace” загварын, 06-00 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч К.Хын өмчлөлийн 20.500.000 (хорин сая таван зуун мянга)-н төгрөгийн үнэлгээ бүхий, 40-05 БӨҮ улсын дугаартай “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай тогтоолыг К.Хын төлөх 9.000.000 (есөн сая) төгрөгийн хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаагаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

3.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч К.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овогт А овогтой Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

2.Шүүгдэгч С овогт К-ийн Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 1(нэг) жил, 5 (тав)-н сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч К.Хад нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 12.000 (арван хоёр мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хад оногдуулсан арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар нийтийн албан томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан  1 (нэг) жил, 5 (тав)-н сарын хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч К.Хад оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйл,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.А нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 12.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 14.000.000 төгрөг, нийт 26.000.000 (хорин зургаан сая) төгрөг, шүүгдэгч К.Х нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 (таван сая) төгрөг төлснийг тус тус дурдаж, шүүгдэгч К.Хаас гэмт хэргийн хор уршигт 9.000.000 (есөн сая) төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

9. Шүүгдэгч А.Аээс 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 100020052400 тоот дансанд төлсөн 12.000.000 (арван хоёр сая) төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын орон нутгийн ерөнхий орлогын 100020700910 тоот дансанд оруулсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар А.А, К.Х нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл болох, одоо Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгаа, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, “Toyota land 100” маркийн 00-26 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.Аийн өмчлөлийн, 20.000.000 (хорин сая) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий “Toyota hiace” загварын, 06-00 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч К.Хын өмчлөлийн 20.500.000 (хорин сая таван зуун мянга)-н төгрөгийн үнэлгээ бүхий, 40-05 БӨҮ улсын дугаартай “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай тогтоолыг К.Хын төлөх 9.000.000 (есөн сая) төгрөгийн хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаагаар хэвээр үлдээсүгэй.

12.Шүүгдэгч А.А, К.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

13.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч К.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

14.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б