| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00482/И |
| Дугаар | 617 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 617
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт 4-66 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар:ЙЭ67012009, Буд мэргэн овогт Батсүхийн Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 1-13 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, регистрийн дугаар:ОТ69031573, Засагт овогт Цэрэвийн Амгаланд холбогдох,
8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2014 оны 5 дугаар сарын сүүлчээр Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд манай ойролцоо амьдардаг, дэлгүүр ажиллуулдаг Ц.Амгалан нь надаас “8.000.000 төгрөг зээлээч” гэж удаа дараа гуйсан тул би 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ц.Амгаланд 8.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Гэтэл одоог хүртэл миний мөнгийг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу 8.000.000 төгрөгийг Ц.Амгалангаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, хариуцагч Ц.Амгалан нар байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо, хариуцагч Ц.Амгалангаас 8.000.000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид харилцан тохиролцож 4.000.000 төгрөгийг сар бүр хариуцагч Ц.Амгалан нь 150.000-300.000 төгрөгөөр Б.Ичинхорлоогийн 413008798 тоот дансанд шилжүүлж байхаар тохиролцож энэхүү гэрээг байгуулж байна” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо нь хариуцагч Ц.Амгалангаас 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, хариуцагч Ц.Амгалан нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Ичинхорлоо нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Амгалан төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Б.Ичинхорлоо нь үлдэх хэсэг болох 4.000.000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, хариуцагч Ц.Амгалан нарын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 142.950 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 4.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78.950 төгрөгний тал хувь 39.475 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 103.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Амгалангаас 39.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ичинхорлоод олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, хариуцагч Ц.Амгалан нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Ичинхорлоо нь нэхэмжлэлийн шаардлага болох 8.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 4.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Амгалан төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 39.475 төгрөг, хариуцагч Ц.Амгалангаас 39.475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ичинхорлоод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Амгалан нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР