Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

     2022            02           28                                        2022/ШЦТ/130                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б овогт Б-ын Т-д,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б овогт Б-ын Тү-т,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б овогт М-ын Н-д,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д овогт Ц-ын Э-т,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Д-ийн Х-т,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Г-ийн Б-д,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт А-ийн О-д,

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө овогт З-ын Т-д,

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д овогт Б-гийн О-т,

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б овогт О-ийн Б-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 17080 1556 0137 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд:

Улсын яллагч О.Пүрэвсүрэн /Сонгинохайрхан дүүргийн прокурор/,

иргэдийн төлөөлөгч О.Батжаргал,

шүүгдэгч Б.Тэ, О.Б, тэдгээрийн өмгөөлөгч У.Батцэцэг,

шүүгдэгч Б.Тү, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч М.Н, А.О,, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Г.Б, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

- шүүгдэгч А.О,, З.Т нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгож, 

- шүүгдэгч  Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Тэ, Б.Тү, М.Н нарыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Д.Х, Г.Б, Ц.Э нарыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч А.О,, З.Т, О.Б, Б.О нарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч, давтан үйлдэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Б.Тү, М.Н, Д.Х, Г.Б, А.О,, З.Т, Ц.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Ц.Эыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Тэд 09 /ес/ жилийн хугацаагаар хорих ял, Б.Түт 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, М.Нд 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Эт 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, Д.Х, Г.Б нарт тус бүр 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 үгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Тү, М.Н нарт тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, А.О,д 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, Г.Б, З.Т нарт тус бүр 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял, Д.Х, Ц.Э нарт тус бүр 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч А.О,, З.Т, О.Б, Б.О нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай /2021 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар Д.Х, Г.Б нарт тус бүр оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Тү, М.Н нарт тус бүр оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, А.О,д оногдуулсан 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын хорих ялыг 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Г.Б, З.Т нарт тус бүр оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хорих ялыг 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Д.Х, Ц.Э нарт тус бүр оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ялыг 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай /2021 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Э, Г.Б, Д.Х нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 05 /тав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Түт оногдуулсан 07 /долоо/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр,

- М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр, 

- Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоосугай. 

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тэд оногдуулсан 09 /ес/ жилийн хорих ял, Б.Түт оногдуулсан 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, М.Нд оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, Ц.Эт оногдуулсан 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан нийт цагдан хоригдсон Б.Тэгийн 1.710 /нэг мянга долоон зуун арав/ хоног, Б.Түын 1.512 /нэг мянга таван зуун арван хоёр/ хоног, М.Нийн 744 /долоон зуун дөчин дөрөв/ хоног, Ц.Эын 760 /долоон зуун жар/ хоногийг тэдний эдлэх хорих ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Түт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс,

- М.Нд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс,

- Ц.Эт оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан А.О-ын цагдан хоригдсон 100 /нэг зуу/ хоногийг түүнд энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын ялаас хасаж (850-100=750 хоног буюу 02 жил 20 хоног)тооцон, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 02 /хоёр/ жил 20 /хорь/ хоног гэж,  

- Г.Б-ий цагдан хоригдсон 383 /гурван зуун наян гурав/ хоногийг түүнд энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах 05 /тав/ жилийн ялаас хасаж (1825-383=1442 хоног буюу 03 жил 11 сар 17 хоног) тооцон биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 03 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 17 /арван долоо/ хоног гэж,

- З.Т-гийн цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүнд энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын ялаас хасаж (970-67=903 хоног буюу 02 жил 05 сар 23 хоног) тооцон биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 02 /хоёр/ жил 05 /тав/ сар 23 /хорин гурав/ хоног гэж,

- Д.Х-ын цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах 05 /тав/ жилийн ялаас хасаж (1825-78=1747 хоног буюу 04 жил 09 сар 17 хоног), биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 04 /дөрөв/ жил 09 /ес/ сар 17 /арван долоо/ хоног гэж тус тус тогтоосугай.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тү, М.Н, Д.Х, Г.Б, А.О, Ц.Э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд тэднийг оршин суух бүртгэлтэй нутаг дэвсгэрийг харьяалах Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс, З.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг оршин суух бүртгэлтэй нутаг дэвсгэрийг харьяалах Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус явахыг хориглосон чиглэлийг шүүхээс тогтоож, тэдгээрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Тү, М.Н, Д.Х, Г.Б, А.О, З.Т, Ц.Э нар нь энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Т-эээс 38.766.909 /гучин найман сая долоон зуун жаран зургаан мянга есөн зуун ес/ төгрөг, Б.Тү-аас 14.050.111 /арван дөрвөн сая тавин мянга нэг зуун арван нэг/ төгрөг, М.Н-ээс 12.356.244 /арван хоёр сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөг, Ц.Э-аас 22.110.447 /хорин хоёр сая нэг зуун арван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг, Д.Х-аас 1.362.340 /нэг сая гурван зуун жаран хоёр мянга гурван зуун дөч/ төгрөг, Г.Б-ээс 275.040 /хоёр зуун далан таван мянга дөчин төгрөг/ төгрөг, А.О-оос 371.920 /гурван зуун далан нэгэн мянга есөн зуун хорь/ төгрөг тус тус гаргуулж, нэр бүхий 71 хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт (шийтгэх тогтоолын хавсралтад заасан хувь хэмжээгээр) олгосугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн 71-38 ХЭҮ улсын дугаартай, Киа Лотце маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

16. Эрүүгийн хэрэгт Б.О, О.Б нар нь цагдан хоригдоогүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч З.Т, О.Б, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

17. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Тэ, Б.Тү, М.Н, Ц.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, Д.Х, Г.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

18. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

19. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Тэ, Б.Тү, М.Н, Ц.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, А.О,, Б.О, Г.Б, О.Б, З.Т, Д.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД

 

ШҮҮГЧИД                                                       Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                                   Д.ДОРЖСҮРЭН