Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/337

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

Улсын яллагч Б.Соёлмаа,

Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

Шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч П.Баасанжав нарыг оролцуулан,

 Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бугалууд овогт Мөнхөөгийн Г, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цогийн У нарт холбогдох эрүүгийн 2002 00492 0350 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Бугалууд овогт Мөнхөөгийн Г /РД :./,

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Улсын Ерөнхий Прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол Улс гудамж, 401 дүгээр байрны 703 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

 

Боржигон овогт Цогийн У /РД:./,

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт нууцын хамгаалах ажилтан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2/Б байрны 48 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сан" зочид буудлын 406 тоот өрөөнд хохирогч Ц.Утэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээж рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд зүүн 8 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн бугалга, тохой, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.У нь “М.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цаг 30 минутад дахин гэрчийн мэдүүлэг өгөх явцад,

Мөн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус гэрчийн дахин мэдүүлэг өгөх явцад, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөх явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “М.Г нь намайг зодоогүй” хэмээн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зорилгоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сан" зочид буудлын 406 тоот өрөөнд хохирогч Ц.Утэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээж рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд зүүн 8 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн бугалга, тохой, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

  Дээрхи үйлдлийг нотлогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзсэн, хавтас хэрэгт авагдсан бичгийн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ц.У над руу өдөр нь залгаад прокурорын байгууллагын ой боллоо ойг чинь тэмдэглэж өгье гэж хэлсэн. Би танд бэлэг авсан юмаа хоёулаа түрхэн хугацаанд уулзъя гэж хэлсэн. Ингээд зөвшөөрөөд 17 цаг 30 минутын орчимд Төрийн ордны зүүн талын зам дээрээс Уийн ажил тараад би түүнийг аваад явсан байдаг. Надад хайрцагтай нэг бэлэг болон нэг шил архитай өгсөн. Би яллах дүгнэлт дээр дэлгэрэнгүй байдлаар мэдүүлэг өгсөн байгаа учраас гол зүйлээ хэлье ээ. Би машин барьж явж байгаа юм чинь нэг газар ороод задалж ёсолчхоод 20 цагийн уулзалтдаа явна гэж бодож байсан. Тэгээд Сангийн яамны ойролцоо нэг буудалд орсон ямар нэртэй буудал байсныг нь санахгүй байна. Ц.У буудал руу түрүүлж ороод би араас нь машинаа зогсоолд тавьчхаад араас нь орохоор болсон. Тэгээд би машинаа тавьчхаад Уийн араас нь ороход тэрээр лифтний кноп дараад зогсож байсан. Тэгээд би уулзалттай байсан учраас бэлэг юм чинь задлаад ёсолно гэж бодсон. Тэр нь төрөл бүрийн бялууны цуглуулга байсан. Тэр архи нь ургамлын гаралтай ликёр гэдэг архи байсан. Градусыг нь харахад тухайн үед 35, 36 градустай байсан. Тэгээд миний хувьд тухайн архинаас нь амссан. Ц.У бол тухайн архинаас нэлээн ууссан. Тэгээд цаг гарантай байж байгаад надад үг хаяж эхэлсэн. Намар надад манай хүүхдийг Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуульд оруулаад өгөөч гэхээр нь би Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Тамгын газрын дарга хоёртой нь уулзаж хэлж өгсөн. Тэгэхэд одоогоор боломжгүй байгаа учраас хичээл эхлээд жигдэрсний дараагаар оруулж өгье гэж хэлсэн байдаг. Би түүнд одоогоор оруулах боломжгүй гэж байна гэдгийг нь тухайн үед хэлсэн. Тэгээд та оруулж чадна шүү дээ ганц хүүхэд гээд надад үг хаяад уурлаад байсан. Эмэгтэй хүн согтохоороо яадаг билээ нэг үг хаяад нэг уурлаад эхэлсэн. Ингээд байж байхад буудлаас залгаад цагийг нь яах юм бэ сунгах юм уу гэж асуусан тэгэхээр дахиад цагаа сунгая гэж хэлсэн. Би энэ үед Сангийн яамны хүмүүс рүү залгаж ярьсан. Тэгээд архинаасаа аягалж уугаад эхэлсэн байдаг. Миний баярын өдөр чи яаж байгаа юм бэ гэж түүнд хэлэхэд тэрээр  намайг битгий яв гээд 3 удаа миний араас зааланд гарч ирсэн байдаг. Миний гараас татаад ноцолдоод л байсан. Би буцаж ороод тамхи татаад суугаад байсан. Энэ үедээ өөрөө сандал дээр сууж байгаад ойчоод байсан. Би тэр үед нь орон дээр суулгасан. Сүүлдээ камерын бичлэг авсан гэж яриад байгаа хэдий ч цагдаагийнхан устгасан байдаг. Цагдаагийнхан тухайн үед Ц.У намайг татаж буцааж оруулаад байсан бичлэг байгаа гэж яриад байсан хэдий тэр бичлэг устсан байдаг. Тэгээд буцаад ороод сууж байгаад би Ц.Ут хэлсэн хоёулаа явъя гэж хэлсэн. Тэгээд миний яриаг ойлгохгүй байх шиг байсан. Сүүлдээ архины шилийг аваад үзэхэд бараг дуусгасан байсан. Ингээд байж байгаад цонхны тавцан дээр гараад наашаа хараад суусан. Тэгээд би гараас нь татаад суулгасан. Би ханан тал руу байрлалтай сандал дээр сууж байхад гаднаас буудлын гурван ажилтан орж ирлээ гэж бодсон. Эмэгтэй хүн уйлаад байна гэж хэлээд орж ирээд одоо та хоёр гараач гэж хэлсэн. Тэгэхээр би гарахгүй гэж хэлсэн. Тэгээд би шууд гараад явсан. Ц.У трико болон туфлитэйгээ уйлаад сууж байсан. Тэгээд гараад явж байхад намайг жигтэйхэн танимхайраад нэг залуу та ингээд явахгүй бол таныг зодсон гэж цагдаа яриад байх шиг байна гэж хэлсэн. Би буудлаас гараад дор сууж байсан төд удалгүй 30-40 минутын дараа Ундармаа, манаач нь улаан цамцтай залуу бууж ирсэн. Ундармаа надаас цагийн тооцоо болон ус, ундааны тооцоо хийгээд байж байтал улаан цамцтай залуу Уийг сугдаад юм яриад байж байсан. Тухайн үед би түүнийг согтуудаа л юм яриад байгаа юм байна гэж бодсон. Би тухай үедээ дуудлагын жолооч дуудах гээд нэг дугаар байсан. Дуудлагын жолооч гээд мессенжерээр дуудсан байж магадгүй байгаа. Тэгээд машинаа хөдөлгөөд 5 дугаар сургуулийн тэнд байдаг туслах зам дээр зогсож байхад Ц.У буусан бөөлжис хүрээд байна гэж хэлсэн. Тэгээд таксинд суухаар нь би түүнийг явчихсан юм байх гэж бодож байхад төд удалгүй Ц.У залгаад та намайг хаяад явж байгаа юм уу гэж хэлэхээр нь Улсын Дээд Шүүхийн хажуугаар буцаж тойроод 5 дугаар сургуулийн хажууд буусан газар нь очоод түүнийг нэлээн хайгаад явж байхад Сангийн яамны хажууд модны дор сууж байсан. Дөнгөж 1 дүгээр дэлгүүр өнгөрөөд явж байхад бөөлжис хүрээд байна гээд машины хаалга онгойлгоод байхаар нь жолооч нь хүн амины хэрэгт орох юм байна болъё гэж хэлсэн. Тэгээд би өөрөө машинаа бариад “Баян Богд” плазагийн тэнд очоод машинаа паркалсан. Тэгээд Уийг хаана байгааг нь асуухад би хаана байгаагаа мэдэхгүй байна гэж хэлсэн. Би тасралтгүй залгаад л байсан. Манай аав ээжийн байрны тэнд 11 дүгээр байрны тэнд зогсож байсан. Ингээд машиндаа суулгаад гэрийнхээ гадна буулгаад би хөдөлсөн. Гэртээ хариад унтсан. Өглөө босоод над руу мессеж бичсэн байдаг. Яана намайг уучлаарай би цагдаагаар яваад таныг цагдаагаас дуудвал эвлэрчих байх гэж бодсон юм гэж хэлсэн. Тэгээд би шинжээч томилох тогтоол аваад хүрээд ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд би яваад очъё гэж хэлсэн. Чингэлтэй дүүргийн Ерөнхий Прокурор Хишигжаргал над руу залгасан. Сайнбаяр гэх хошууч дээр байгаа юм байна та очоод мэдүүлэг өгчих үү гэж хэлсэн. Би хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын даргад нь хэлчихлээ. Улсын Ерөнхий прокурорт хэлчихлээ гэж хэлсэн. Би за очоод байцаалт өгье гэж хэлсэн. Ингээд би Сайнбаяр дээр очиж мэдүүлэг өгсөн. Би сүүлд нь Сайнбаяр дээр очиж мэдүүлэг өгөхөд байцаалт өгсөн өдрийн бичлэг устгасан байдаг. Намайг ороод сууж байхад М.Г прокуророо та нөгөө улаан цамцтай хүнийг аваад ирээч гэж хэлсэн. Эхлээд тэр хүнийг чинь байцааж байж таныг байцаана гэж хэлсэн. Тэр үед би Сайнбаярт хэлсэн чи камерын бичлэгээ байлгаарай гэж хэлсэн тэр үед Сайнбаярын дуу нь цаашлаад сонин болоод танай найз биш юм уу гээд байсан ...” гэх,

Шүүгдэгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ажил тарах үед намайг М.Г ах ажлын гаднаас ирж аваад бид хоёр тухайн зочид буудал руу орсон. Би маш их хэмжээний архи уусан. Бас стресстэй байсан учраас маш хурдан согтсон. Үг хаяж эхэлсэн, уурлаж эхэлсэн. Тухайн үед М.Г ахыг гараас нь болон хөлнөөс нь татсан. Маш олон удаа би бүдэрч унасан байдаг. Би сандал дээрээс унасан юмаа гэхээр нь дараагийнхаа зүйлийг ярь гээд орхидог. Энэ үед буудлын ажилчид орж ирээд та нар хэрэлдээд байгаа юм чинь гар гэж хэлсэн. Буудлын өрөөнөөс гарах явцад улбар шар цамцтай хүн миний хажууд байнга хамт явж байсан. Наад хүн чинь явлаа шүү дээ гэж хэлээд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага руу залгаад “Сан” зочид буудал гэж хаяг хэлчхээд утсаа тасалсан байдаг. Би гадна гараад нэлээн муудсан байдаг. Гадна болсон процессыг би сайн санахгүй байгаа орон гаран санаад байгаа. Нэг мэдэхэд л бороо орж байсан, нэг мэдэхэд би гудамжинд явж байсан, нэг мэдэхэд М.Г ахын машинд суусан байсан. Би гэрийнхээ үүдэнд ирээд гэрлүүгээ орох гэж байхад цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. Би тэр үед нэлээн согтуу байсан. Чамд бэртэл гэмтэл байна уу гэж хэлсэн. Надаас гэмтсэн үү гэж асуухад нь би миний зүүн талаар жоохон өвдөөд байна гэж хэлсэн. Тэр үед цагдаа надад чи Гэмтлийн эмнэлэг орж үзүүлчхээд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед М.Г ахыг уурлуулаад явуулчихсан юм чинь цагдаагаар дуудуулчихъя гэж бодсон. Гэмтлийн эмнэлэг орсон. Би эмнэлэг дээр болсон процессыг би орон гаран санаж байгаа. Тэгээд цагдаагаас залгаад би хүлээгээд байж байя чи хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр очоод байж байхад би бөөлжих гээд М.Г ахыг дуудаад өгөөч гэж хэлсэн тэгсэн би танд дуудаад өгнө гэж хэлсэн. Тэгээд надад та энд, энд гарын үсэг зурчих гэж хэлээд гарын үсэг зуруулсан байдаг. Тэгээд тухайн үед өргөдөл бичээд өгчих гэхээр нь бичиж өгсөн. Тэгээд М.Гантулгын гар утас руу залгаж байснаа энэ хүн чинь эрүүлжүүлэхэд орсон байна. Чи маргааш надтай холбогд гэж хэлсэн. Би маргааш өглөө нь сэрэхдээ согтуу сэрсэн. Миний дотор муухай оргиж байсан. Би Г ах руу залгаад шөнө согтуудаа таныг дуудуулах гээд ийм зүйл хийсэн байна гэж хэлэхэд чи юу яриад байгаа хүүхэд бэ болохгүй шүү дээ гэж хэлсэн. Би тэр орой нь 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн байдаг. Би өмнө шөнө согтуу байсан талаараа би Г ахыг дуудаж авчруулах санаатай байсан гэж хэлсэн. Тэгээд хэрэг субъект руу шилжсэн байдаг. Миний гар утсыг шалгасан, миний хувцсыг тайлж шалгасан. Миний хувцсыг тайлчхаад энийг хардаа гэж байгаад баахан хүүхнүүд тойруулж байгаад зураг авсан. Би гадна согтуудаа явахдаа юм мөргөсөн, зөндөө унасан байдаг. Би буудлын өрөөнд байхдаа бас зөндөө унаж юм мөргөсөн. Би М.Г ахад зодуулаагүй..., гэх

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ “...Өмнө нь 2 удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөвөөр дэлгэрэнгүй мэдүүлэг өгчихсөн. Мөн Нийслэлийн прокурорын газарт 2 удаа гомдол гаргахдаа мөн болсон гээд асуудлын талаар мэдэх зүйлээ дэлгэрэнгүй бичиж өгсөн. Энэ асуудал болсон гээд байгаа нөхөрөөс 3 хоногийн дараа байна уу дотоод аюулгүй байдлын хэлтсээс тайлбар тодорхойлолт авсан. Мөн л бас тэнд дэлгэрэнгүй тайлбар өгчихсөн байгаа. Тиймээс энэ асуудлын талаар дахин дэлгэрэнгүй ярих шаардлага байхгүй гэж үзэж байна. Хэрэг болсон гээд байгаа өдөр болсон асуудлын талаар бодит үнэн зөв бүх зүйлийг мэдэх хүн ганц би л байгаа. Хохирсон гэж үзээд байгаа яллагдагч тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн бодит байдлыг ухамсарлах чадваргүй байдалтай байсан. Яагаад гэхээр анхны хэрэг болсон гээд байгаа өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгчид өгсөн мэдүүлгийг харахад болон ажил албан тушаалын болсон асуудлыг бодитой үнэн зөв мэдүүлээгүй худлаа мэдээлсэн болох нь шууд харж үнэлж болохоор байгаа. Яагаад гэхээр болоогүй асуудлыг болсон цаг хугацаа орон зайн ямарч баримжаагүй хаагуур хэзээ яаж явсанаа мэдэхгүй хаана бууж хаанаас сууж явсанаа мэдэхгүй буруу мэдүүлсэн байдалтай байсан. 2 дугаарт энэ асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдож эхэлж байх үеэс хувь хүний болон ажил албан тушаалын талаарх мэдээллийг гадагшаа санаатай задруулж зохион байгуулж энэ асуудлыг олон анхааралыг чиглүүлж намайг гэм буруутай болгож гэж улайран зүтгэсэн. Хаанаас хэн яагаад зохион байгуулаад байгааг мэдэж байгаа 3 дугаарт цагдаагийн байгууллага прокурорын байгууллагад гомдол гаргаж хянан шийдвэрлэх тухай хуулийг бүдүүлгээр ноцтой зөрчиж байгаа талаар гарсан боловч уг зөрчлийг мэдсээр байж арилгахгүй байх хүчингүй болгохгүй байх зэргээр мөрдөн шалгах ажиллагааг гагцхүү намайг гэм буруутай болгох ёстойгоор гэрч хохирогч гээд байгаа хүмүүсийг хөтөлж байцаах тодорхой байцаан шийтгэх ажиллагааг хууль зөрчиж хийх хүсэлтийн дагуу туршилт хийх нөхөн үзлэг хийх Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн хохирогчийг анх байцаасан өрөөний камерын бичлэг, надаас анх гэрчээр мэдүүлэг авсан өрөөний бичлэгийг одоо болтол авахгүй хийхгүй байгаад туйлын харамсаж гомдолтой байна нэг талыг баримталж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад байна. Асуудал болсон гэх өдрийн маргааш Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч Сайнбаяр дээр мэдүүлэг өгөх гэж ороход Сайнбаяраас асуусан асуулт үзүүлсэн фото зураг тодруулсан зүйлүүд нь энэ хэрэг гээд байгаа асуудлын учрыг тайлахад ихээхэн ач холбогдолтой зүйлүүд байсан.

Нэг   дүгээрт Улаан цамцтай танай найз чинь хэн гэдэг хүн байсан юм бэ та дуудаж оруулж ирсэн юм уу гэхээр нь би зочид буудлын хүн биш юм уу гэж асуухад зочид буудлын ажилтанууд Ганаа ахаа гэж нэрээр чинь хүртэл дуудаад та хоёрыг ээлжилж сугадаж юм ярьж гүйгээд байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ ямар учиртай хүн юм бэ шалгаж өгөөч гэдгийг хэлсэн. Энэ хүн үнэхээр учир битүүлэг байгаа юм. Энэ хүнтэй нүүрэлдүүлэн байцаах хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг шийдвэрлэж болно гэж найдаж байна. Яллагдагчаар татах тогтоолын хэмжээнд гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Яллагдагчаар татагдсан мэдүүлгүүдийн хүрээнд зөрүүтэй худал мэдүүлэг өгсөн зүйлүүд зарим гэрч дээр харагдаж байсан. Улаан цамцтай гэрч гэж яриад байсан залуугийн хэлж яриад байгаа зүйлүүдийг гэрч нараас огтоос тодруулж асуугаагүй байсан. Залуу санаачлаад орж ирсэн юм шиг мөрдөгч ярьсан одоо зочид буудлын хүмүүс эсэргээрээ энэ залуутай гуйгаад өөрийнхөө ажилтануудтай орчихсон юм шиг юм яриад. Эцэст нь хэлэхэд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд яллах цагаатгах хөнгөрүүлэх нөхцөл байдлын мөрдөгч болон прокурорууд тогтоож шалгах үүрэгтэй. Хэргийг үнэн зөвөөр өөрийн тааламжаар хийдэг эрх биш. Хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаа таслан зогсоогооч. Өөр ярих зүйл байхгүй...”  гэх /2 дугаар хавтаст хэргийн 120-122 дугаар тал/,

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэптсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баярболд нь иргэн Ц.Уээс гаргасан “2020 оны 09 сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сан” зочид буудалд өөрийн найз залууд зодуулсан” гэх утга агуулга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04 цаг 01 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 03 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.Уээс Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандан бичгээр гаргасан “...Миний бие Ц.У /УМ90040343/ нь 2020 оны 09 сарын 25-ны өдөр иргэн М.Гд зодуулж, биедээ олон тооны гэмтэл авсан тул гомдол гаргаж, шалгуулах хүсэлтээ байна” гэсэн гомдол, /1 дүгээр хавтаст хэргийн 04 дүгээр тал/,

Мөрдөгч 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сан” зочид буудалд хэсэгчлэн хэргийн газрын үзлэг явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12, 13-18 дугаар тал/,              

2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн тайлбар, прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 19, 202 дугаар тал/,

2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сан” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 20-31 дүгээр тал/,

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Анхбаярын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн илтгэх хуудас, хохирогч Ц.Уийн эзэмшлийн 92116700 дугаарын утсаар цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагыг хүлээн авсан талаарх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 10-11, 100, 107-108 дугаар тал/,

Мөрдөгч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Уийн биед /үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 124, 125-127 дугаар тал/,

Мөрдөгч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1 дүгээр хавтаст хэргийн 138-144 дүгээр тал/,

Мэдээллийн аюулгүй байдлын газрын 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14/н/94 дугаартай:

“Төрийн албаны хэрэглээний 92116700 дугаар нь төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд тус газрын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 155 /дугаар бүхий албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу анх үүсгэж өгсөн байна. 2020 оны 09 сарын 23-аас 2020 оны 10 сарын 09-ний хүртэл хугацааны орсон, гарсан ярианы дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичиг, холбогдох баримт /1 дүгээр хавтаст хэргийн 204, 205-208 дугаар тал/,

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03/12529 дугаартай: “Нухын Мадигайым нь тус газарт ажилладаггүй болно” гэсэн албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр тал/,

Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1451 дугаартай: “Монгол Улсын иргэн Нухын Мадигайым нь тус байгууллагад ажиллаж байгаагүй болохыг үүгээр мэдэгдье” гэсэн албан бичиг 1 дүгээр хавтаст хэргийн 216 дугаар тал/,

Гэрч Н.Мадигайымын урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, явсан замыг тогтоох зорилгоор мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 34, 35-37 дугаар тал/,

“Сан” зочид буудлын ажилтан Н.Баяржаргалаар иргэн Н.Мадигайымыг гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 86, 87-89 дүгээр тал/,

Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс албан бичгээр авсан мэдээлэл хадгалах хэрэгсэл буюу компакт дискэнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 93 дугаар тал/,

Мөрдөгч эрүүгийн 2002004920350 дугаартай хэрэгт хэргийн газрын үзлэгээр бэжүүлсэн “Сан” зочид буудлын хяналтын камерын бичлэг,

-Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс гаргуулан авсан дуу авианы бичлэг,

-Мөнгөм гүүр, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гаргуулан авсан хяналтын камерын бичлэг,

-Гэрч Б.Баярболдоос гаргаж өгсөн дуу авиа бичигдсэн бичлэг бүхий мэдээлэл хадгалах хэрэгсэл буюу компакт дискийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр тал/,

Иргэн Ц.Уийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Сан” зочид буудлын 407 эсвэл 406 тоот өрөө рүү орсон. Буудалд ороод бид 2,5 литрийн коктейл задлаад миний бие 3 хундага уусан. Тэгээд ууж байх явцад энгийн яриа өрнүүлж байгаад миний бие түүнд “...зав гарсангүй...” хэмээн түүнд хэлэхэд гэнэт огцом уурлаад миний толгойруу цохиод эхэлсэн... Тэгээд үргэлжлүүлээд уурлаж, орилоод миний сууж байсан сандалтай хамт намайг түлхсэн бөгөөд би газар унасан. Тэгээд би босоод хаалганы хажууд суух үед миний зүүн хавиргаруу 7-8 удаа өшиглөсөн бөгөөд үргэлжлүүлээд үснээс маань зулгааж чирчихээд намайг орхиод буудлаас гараад явах гээд байсан ба би хөлнөөс нь тэвэрсэн. Тэгтэл Г нь миний нүцгэн зургийг цахим орчинд байршуулна хэмээн сүрдүүлсэн ба намайг үүднээс үсдэж чирээд орруу шидсэн. Г нь “...би өөрөө чамайг ална...” гэж хэлээд намайг хэвтүүлээд миний хоолойноос бугуйлдаж аваад багалзуурдсан. Багалзуурдах үед би амьсгалж чадахгүй байсан бөгөөд миний бибөөлжсөн. Үргэлжлүүлээд миний үснээс зулгаагаад хананд толгойгоор 3-4 удаа савсан бөгөөд тухайн үед миний бие хашгирч байсан болохоор буудлын ажилчид орж ирээд түүний үйлдлийг хориглосон ба... Гадаа даараад бас бие өвдөөд байсан болохоор Г нь намайг дахин ирж аваад машиндаа суулгасан ба би “эмнэлэг явъя” тэхэд намайг гэрийн үүдэнд аваачиж буулгасан. Гэрийнхээ үүдэнд ирээд цагдаа руу яриад “гэмтэл рүү яв” гэсний дагуу очиж үзүүлж шинжилгээ өгч явсаар одоо л цагдаагийн байгууллагад ирж байгаа маань энэ юм...” гэх мэдүүлэг: /1 дүгээр хавтаст хэргийн 05-06 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Г ахын хамт “Сан” зочид буудал руу ажил тарснаас хойш 18 цагийн орчим ороод 3 байсан уу 4 давхрын өрөөнд орсон. Өрөөнд ороод 1 шил коняк задлаад уусан. Тэгээд тухайн үедээ согтуу байсан. Согтуудаа Г ахыг үгээр гомдоочихсон. Тэгээд Г ах “явлаа” гэхээр нь адилхан хуулийн байгууллагын хүмүүс бие бие рүүгээ утасдаад дуудаад өгчих байх гэж бодоод 92116700 дугаараас цагдаагийн 102 дугаар руу худлаа дуудлага өгсөн. Тэгээд маргааш нь эрүүл болоод худал дуудлага өгсөн байна гээд буцаасан. Согтуудаа Г ахыг “явлаа шүү" гэхээр нь цонхон дээр гарч суугаад “таныг явах юм бол цонхоор үсэрлээ шүү” гэж зүгзэр айлгасан. Би хүнд цохиулаагүй болохоор согтуу үедээ өөрөө л гэмтэл авсан гэдгээ өөрөө нотолж байна...АС: Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлийг хэн бичсэн юм бэ? XT: Бичгийн хэвийг харахад миний бичиг мөн байна. Цагдаа нь л бичээд өгчих гэсэн болохоор би бичиж өгсөн байх, түүнээс биш ийм зүйл болоогүй. Анх 102 дугаарын утсаар цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26, 27-28 дугаар тал/,

Гэрч Б.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Орой 21 цагийн үед гэж санаж байна 406 тоот дотор эмэгтэй нь муухай дотроо орилоод байсан. Тэгэхээр нь би доошоо буугаад 406 тоот өрөөний түлхүүрийг аваад манаач Цолмонбаярын хамтаар өрөөг онгойлгосон. Тэгээд ортол тэр эрэгтэй нь эмэгтэйгийнхээ дээр нь гарчихсан хэвтэж байсан. Хоёулаа унтах гэж байгаа бололтой нүцгэн байсан. Гэхдээ хөхөвч, дотоожтойгоо байсан. Тэгээд юу болсон, яагаад орилоод байгаа юм бэ?” гэхэд эрэгтэй нь “энэ эмэгтэй аашлаад байна” гэж хэлсэн. Эмэгтэй нь тухайн үед ямар нэгэн зүйл яриагүй, тэгээд “одоо бид хоёр хэрэлдэж маргалдахгүй, одоо та нар гарцгаа” гэж хэлээд эрэгтэй нь биднийг хөөгөөд байсан. Удалгүй араас нь ресепшн болон нэг эрэгтэй хүн хамт орж ирсэн. Удалгүй нөгөө эрэгтэй нь хувцсаа өмсөөд өрөөнөөс гарсан. Араас нь ресепшн, нөгөө сүүлд ирдэг эрэгтэй бас буудалд байсан эмэгтэй нь хамтаар гарч явцгаасан. Тэгээд дахиж эргэж орж ирээгүй. Эмэгтэй нь гарахын өмнө зочид буудлын үүднээс цагдаад дуудлага өгөөд байсан ба яг юу гэж хэлж байсныг нь сонсоогүй би буцаад орчихсон. Буудалд байсан эрэгтэй хар өнгийн жийп маркийн машинаа өөрөө бариад эмэгтэйгээ суулгаад аваад явсан. Араас нь сүүлд ирдэг залуу “ахаа хүлээж байгаач” гэж орилсоор гүйгээд явсан бөгөөд эргэж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37, 2 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр тал/,

Гэрч Б.Цолмонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны 21 цаг 41 минутад манай ресепшн Ундармаа намайг ажил дээр байхад “та үүдэнд хүрээд ирээч” гэхээр нь очтол “хоёулаа 406 тоот өрөөнд орчхоод ирье” гэхээр нь ресепшн Ундармаагийн хамт 406 тоот өрөөнд очтол манай хаалгач Баяраа, нэг улаан өнгийн цамцтай залуутай өрөөнд нь орчихсон уг өрөөнд орсон байсан эмэгтэй, эрэгтэй 2 хүн хоорондоо маргалдсан байдалтай эмэгтэй нь орон дээрээ суучихсан, эрэгтэй нь цонхны дэргэд зогсож байсан. Тэгээд манай ресепшен охин тэр хоёрыг “хоорондоо зодолдоод байгаа юм чинь гарцгаа” гэтэл эмэгтэй нь “би жоохон байж байгаад гаръя” гэж хэлсэн. Харин эрэгтэй нь үгэнд ороод гараад явчихсан. Тэгээд би өрөөнд нь жоохон зогсож байгаад өөрийнхөө хариуцсан ажил руу явсан юм. Үүнээс хойш 10 минутын дараа дахин уг өрөөг очиж шалгахад эмэгтэй бас гараад явчихсан хүнгүй байхаар нь ресепшн, хаалгач хоёроос “явчихсан юм уу” гэж  асуутал “явчихсан” гэж хэлсэн юм...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

Гэрч Н.Мадигайым мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны доод подвальд байрлах нийтийн байранд орж бие засчхаад гарч иртэл хажуу талын болон зүүн урд талын “Сан” зочид буудлын 4 давхраас эмэгтэй хүний орилсон дуу гарсан. Ойртож очоод хартал цонхноос үл таних эмэгтэй хүн биеээ унжуулчихсан амь авраарай” гэж орилж байсан. Араас нь эрэгтэй хүн татсан бөгөөд цаашлуулаад зочид буудлын цонх нь хаагдсан. Хараад зогсож байтал дотор цонх хаасан хөшиг нь хөдлөөд цонх онгойлгоод “амь авраарай” гэж орилсон. Эрэгтэй нь дахин цонх хаагаад юм харагдахаа больж эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондоо орилж маргалдаад байгаа нь сонсогдоод байсан. Тэгээд би буудлын ресепшен дээр очиж танай 4 давхарт хүн зодолдоод байх шиг байна амь авраарай гэж хэлсэн. Та нар очиж шалга” гэж хэлсэн. Тэгтэл ресепшен тухайн өрөө рүү залгахад утсаа авахгүй байсан. Дээрээс хамгаалагч бууж ирээд “хаалга онгойлгож өгөхгүй байна” гэж хэлэнгүүт нь ресепшен "хойд талын байрны хамгаалагчийг дуудъя” гэж хэлээд залгаад дуудсан. Тэгээд бид 3 дээшээ дөрвөн давхар руу гарч чипээр өрөөний хаалгыг онгойлгосон. Дотор нь эмэгтэй нь орон дээрээ уйлаад сууж байсан, эрэгтэй нь хажууд нь босоод зогсож байсан. Тэгээд ресепшн “та нарын цаг дууссан хоорондоо хэрэлдэж, маргалдаад байнаа одоо гарна уу” гэдэг шаардлага тавиад тухайн эрэгтэйг гаргасан. Хэсэг хугацааны дараа эмэгтэйг авч гарах гэхээр “бие өвдөөд байна жоохон байж байгаад гаръя” гэж хэлээд өрөөндөө удаад “ус уумаар байна” гэж хэлэхэд ресепшн ус уулгаад эмэгтэйг арай гайгүй болоод өрөөнөөс гарч 1 давхар руу буусан. Тухайн үед залуу төлбөрөө дутуу төлсөн байсан. Тэр хооронд эмэгтэй нь 102 руу залгаж дуудлага өгч байхыг харж сонссон. Тэр эмэгтэй нь өрөөндөө байхдаа зүүн талын бөөрний орчим хэсгээр “өвдөөд байна" гээд баруун гарын алгаараа хэвлийн баруун хэсгийг бариад уйлаад суугаад байсан..." гэх /1 дүгээр хавтаст хэргийн 165-167, 2 дугаар хавтаст хэргийн 33 дугаар тал/,

Гэрч С.Ундармаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр 2 эрэгтэй, эмэгтэй нь 406 тоот өрөөнд орсноосоо хойш ерөөсөө гараагүй. Эмэгтэй нь анх орохдоо цагаар тооцоо хийсэн ба 25,000 төгрөг өгсөн байсан тул 20 цагийн үед би 406 тоот рүү залгахад эрэгтэй нь утсаа авсан ба “гарах болж байна уу” гэхэд “дахиад нэг цаг болчхоод” гарна гэсэн. Манай захирлын охин Цэрэнлхам зочид буудлын 5 давхарт амьдардаг ба 406 тоот өрөөний харалдаа дээд талд нь "байдаг юм. Тэгээд Цэрэнлхам “доод талын өрөөний хүмүүс хоорондоо маргалдаад байна. Хэрэлдэж байгаа чимээ гараад байна очоод үзээдэх” гэж утсаар хэлсэн юм. Тэгэхээр нь би хаалгач Баяржаргалыг “дээш гараад үзээд ир” гэж хэлтэл Баяржаргал дээшээ гарчхаад удаагүй буцаж ирээд “406 тоот өрөөний хаалгыг тогшсон чинь тайлахгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл гаднаас нэг улаан цамцтай залуу орж ирээд “танай 4 давхрын хүмүүс муудалцаад байх шиг байна үсэрчихвий дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баяржаргалыг дээшээ гараад өрөөнд ороод шалгаад орхи, цонх энэ тэрийг нь хаачих” гэж хэлсэн. Тухайн улаан цамцтай залууг өмнө нь харж байгаагүй залуу байсан ба дуудлагын жолооч байна уу даа гэж ойлгосон юм. Баяржаргалд 406 тоот өрөөний түлхүүрийг өгөөд тэгээд нөгөө өрөөнд байгаа залуу нь Баяржаргалыг зодчих болов уу гэж санаа зовоод улаан өнгийн цамцтай залууг “хамт яваад өгөөч” гэж гуйсан юм. Энэ үед би манаач Цолмонбаяр ахыг дуудчихсан байсан юм. Баяржаргал, Цолмонбаяр, улаан цамцтай залуу 3 дээшээ гарсны дараа би үүдээ цоожилчхоод дээш 406 тоот рүу гартал өөдөөс нөгөө 3 чинь гараад ирсэн. Тэгэхээр нь би “яав, юу болов” гэж асуутал “зүгээр” гэнээ гэж хэлсэн...Намайг өрөөнд ороход тухайн эмэгтэй нь ямар нэг байдлаар зовиур шаналалын талаар ерөөсөө хэлээгүй...хэрэв бие өвдөж байна гэсэн бол цагдаагийн байгууллагад дуудлага өгөх байсан... ” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дугаар тал/.

Гэрч Н.Батчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шөнө 02 цагийн орчим хар хувцастай өндөр эмэгтэй цээжээ компьютерт харуулах эмчийн бичигтэй ирсэн. Түүний дагуу бүртгээд компьютерт яаралтай харуулах 150,000 төгрөгийг картаар уншуулсан. Одоо миний санаж байгаагаар хоёр удаа карт уншуулж, мөнгвө хувааж хийсэн шиг санаж байна. Уг эмэгтэй цээжээ компьютерт харуулчхаад хүлээж сууж байгаад хариугаа аваад явсан. Дээрх эмэгтэйгийн хариу гарахаас өмнө найз нь бололтой эмэгтэй орж ирсэн бөгөөд хоёулаа юм ярьж байгаад явсан. Тэгээд хариугаа аваад 03 цаг өнгөрч байхад явсан...” гэсэн мэдүүлэг: /1 дүгээр хавтаст хэргийн 156-158 дугаар тал/.

Гэрч Д.Цэрэнлхам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 47-504 тоот гэртээ байж байхдаа 21 цаг 35 минутын үед мансарднаасаа доош шатаар бууж гал тогооны өрөө рүү орсон чинь доод талын буудлын өрөөнд юм түчигнээд байгаа чимээ гарахаар нь өөрийн 91914730 дугаараас “Сан” зочид буудлын ресепшний 11320439 дугаарын утас руу залгаж “доор юу түчигнээд байгаа юм бэ? Өрөөнд хүмүүс архи уугаад байгаа юм биш биз дээ” гэж тухайн өдөр ресепшнээр гарч байсан Ундармаад хэлтэл “үгүй байх, 2 өрөө хүнтэй байгаа. Урд 65 дугаар байрны эмэгтэй архи уучихаараа юм түчигнүүлээд байдаг юм тэр биш байх” гэхээр нь “манай гал тогооны өрөөний доор сонсогдоод байна ямар ч байсан шалгаарай” гэж хэлчхээд утсаа таслаад цааш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй" байна..." гэх /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар тал/.

Гэрч С.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өчигдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ГССҮТөвийн хүлээн авах тасгийн эмчээр 16 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 26-ны 09 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Цог овогтой У нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны 01 цагийн үед үзүүлж, шаардлагатай шинжилгээ болох цээжний рентген зураг авагдсан. Рентген зураг дээр сэжигтэй хавирганы хугарал харагдсан тул компьютер томографи шинжилгээ цээжинд хийгдсэн. Шинжилгээнд 3 хавирганы хугарал байсан. Мөн 2 хавирганы хугарал байж болзошгүй гэж дүрс оношилгооны эмчийн дүгнэлтэн дээр байсан. Баруун, зүүн хавирганы аль талыг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг: /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

Гэрч Э.Эрдэнэпүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Мөнгөн гүүр” эмнэлэгт дүрс оношилгооны эмчээр ажилладаг юм. 2020 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө байсан. Би цагийг нь нарийн санахгүй байна. Ц.У гэдэг 30 настай эрэгтэй гэж тэмдэглэсэн зураг ирүүлсэн. Түүний дагуу зургаа үзэж дүгнэлтийг бичихэд цээжний мөгөөрсүүд маш их шохойжилттой байсан. Зүүн талын 8 дугаар хавирга урд мөгөөрстэй хиллэх түвшинд зөрүүгүй хугаралтай мөн 10 дугаар хавирга урд мөгөөрсний түвшинд зөрүүтэй хугаралтай, зүүн 5, 6 дугаар хавирганы мөргөөрсний хэсэгт хугаралтай байж болзошгүй эайсныг сэжиглэж дүгнээд бичсэн. 5, 6 дугаар хавирганы мөгөөрсний орчим маш их цайж шохойжсон учраас 100 хувь зөрүүгүй хугарал гэж тодорхойлох боломжгүй байсан...Шинжилгээгээр харахад мөгөөрсний хугаралын ирмэг нь мохоорсон / хурц ирмэггүй / байсан. Шинэ хугарал дээр ихэвчлэн хурц өнцөг үүсгэж байдаг...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дүгээр тал/,

Гэрч С.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны орой өөрийн хариуцсан 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дуудлагатай явж байхад 22 цаг 05 минутын орчим “Сан” зочид буудлын гадаа гээд хаяг хэлээд тасрав гэсэн утгатай дуудлага байсныг харсан. Тэгээд явж байтал хэлтсийн 96071138 дугаараас миний өөрийн 96652006 дугаар руу залгаад “Сан” зочид буудлын дуудлага өгсөн хүн нь “Нисдэг машин”-ы хажуу талд байна” гэж байна та очоод шалгаадах” гэхээр нь “Нисдэг машин” дээр явж очоод дуудлага ирсэн 92116700 дугаар руу өөрийн дугаараасаа залгаад “та одоо яг хаана байна. Би “Нисдэг машин”-ы эсрэг талд ирчихлээ гэхэд “би ялалт плазагийн үүдэнд байна” гэж хэлэхээр нь яваад очиход байхгүй байнсан. Тэгэхээр нь машинаа тавьчихаад явганаар ойр орчмоор нь эргүүл хийж хайх хугацаандаа дуудлага өгсөн хүний дугаар руу 13 удаа залгасан боловч утас нь дуудаад авахгүй байсан. Тэгээд энэ талаар цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч дэд ахлагч Ууганбаатар руу залгаж утсаа авахгүй байгаа талаар мэдэгдсэн...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар тал/,

Гэрч Б.Баярболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Ц.Уээс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж хонож ажиллаж байх хугацаанд 22-23 цагийн хооронд 102-оос Ц.Уийн өгсөн дуудлага хэлтэс дээр орж ирсэн байсан. Би үүнийг мэдээгүй байж байхад 00 цагийн орчим жижүүрт гарч байсан офицер, цагдаагийн хошууч Баярсайхан намайг дуудаад Ц.Уийн дуудлага 102-оос орж ирсэн. Энэ өөрөө гэмтлийн эмнэлэг дээр байгаа юм шиг байна. Чи очоод мэдүүлэг аваад материалжуул” гэсэн чиглэл өгсөн. Тэгээд би Ц.Уийн анх дуудлага өгсөн дугаарыг нь авч залгахад “би гэмтлийн эмнэлэг ороогүй гадуур явж байна. Би гэмтэл дээр очихоороо хэлье” гэхээр нь “та хэлтэс дээр ирэх боломж байна уу” гэж асуухад “би эмнэлгээр шинжилгээ өгөөд жоохон удах байх, дуусахаараа хэлье” гэж надад тайлбарласан. Тэгээд энэ үед “насанд хүрээгүй хүүхэд хүчиндүүлсэн” гэсэн дуудлага ирсэн байсан учир өргөдлийг материалжуулах ажлыг хийж байх хугацаанд Ц.У лүү дахин залгаж “та ирж байна уу” гэж асуухад “нэг хувийн эмнэлэгт шинжилгээ өгч байна” гэхээр нь “тэгвэл та дуусахаараа хэлээрэй би яваад очьё” гэж хэлэхэд би залгана” гэж хэлээд яриа дууссан. Тэгээд би гадуур ажиллаж байгаад 03 цагийн орчим ажил дээр орж ирээд ажлаа хийж байх явцад У над руу залгаад “би гэмтэл дээр үзүүлээд дуусчихлаа та над дээр ирээд мэдүүлэг авах юм уу” гэж надаас асуусан. Тэгэхэд би “хүнээс мэдүүлэг аваад сууж байна, дуусгаад яваад очьё" гэж хэлэхэд “удахаар бол би өөрөө яваад очьё” гэхэд нь “та боломжтой бол хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би хүнээс мэдүүлэг аваад дуусаад сууж байтал У гаднаас ганцаараа өрөө рүү орж ирсэн. Тэгээд болсон асуудлын талаар яриулаад гэрчээр мэдүүлэг авч байх явцад энгийн байдлаар сандал дээр тэгш сууж чадахгүй хажуулдаж урт сандал дээр хөлөө жийж хагас хэвтээ байдлаар сууж мэдүүлэг өгсөн. Тэгээд би Уээс та ямар учраас хөндлөн сууж мэдүүлэг өгөх гээд байгаа юм бэ? гэж асуухад “миний зүүн талын 3-н хавирга хугарсан гэж надад эмч хэлсэн. Тэгээд эмнэлгээр үзүүлж явсаар байгаад ийм орой ирж мэдүүлэг өгч байна” гэж хэлсэн. Ингээд мэдүүлгийг багцаагаар 30-40 минутын хооронд аваад мэдүүлгийг уншуулж гарын үсгийг нь зуруулж, шинжээч томилох тогтоол бичиж өгч танилцуулан гарын үсгийг нь зуруулж танилцуулсан...

Миний нүдэнд хүзүү орчмоор нь босоо хэлбэрийн 2-3 урт улаан цус хуралт шиг зүйл харагдахаар нь “наад хүзүүг чинь яасан юм” гэхэд “манай найз залуу гараа тохойн нугламаараа багалзуурдаад ийм болгосон” гэж хэлж байсан. Гаднаас нь харахад согтуу гэхээр зүйл зүйл мэдэгдээгүй. Тогтоол, мэдүүлэг дээр гарын үсэг зурах үедээ над руу ойртож ирэхэд амнаас нь архи дарс үнэртэхгүй байсан. Тэгээд би хэрэг болох үед та хэр зэргийн архи уусан юм бэ?” гэж асуухад “коктейлээс 2 хундага л уусан" гэж хэлж байсан...

Миний бие Ц.Уээс гэрчээр мэдүүлэг авахдаа эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүрэг болон хэрвээ худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээх талаар амаар тайлбарлан өгсөн. Тэгээд болсон асуудлын талаар асуултууд тавьж мэдүүлэг авч дуусмагц тэмдэглэлийн нүүр хэсгийг харуулаад энэ саяны танд тайлбарлаж өгсөн эрх, үүрэг чинь байгаа шүү, бас давхар хараарай” гэж хэлээд өгөхөд тэмдэглэлийг өөрөө харж, нэг бүрчлэн уншаад гарын үсгээ зураад гарсан...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 171- 173, 2 дугаар хавтаст хэргийн 52 дугаар тал/,

Гэрч Н.Сайнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн үед Тэс-10 буюу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрээс миний нэр дээр материал цохогдсон талаар мэдэгдсэн. Үүний дагуу би 11 цаг 30 минутын орчим ажил дээрээ ирээд материалтай танилцахад иргэн У гэх эмэгтэй бусдад зодуулсан гэх утга бүхий материал байсан. Материалыг надаар шалгуулах болсон шалтгаан гэвэл уг асуудалд Улсын Ерөнхий прокурорын газрын прокурор М.Г гэх хүн холбогдож байгаа гэж тасгийн даргаас мэдэгдсэн. Иймээс миний бие материалыг хүлээн аваад хийгдээгүй мөрдөн шалгах ажиллагаануудыг түргэн шуурхай хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж дүгнэн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч И.Ерболдын хамтаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Сан” зочид буудал буюу хэргийн газар очиж ажилласан. Ингэхдээ хэргийн газрын бичлэгийг хийж, У, Г гэх хүмүүсийн зочид буудалд орж ирсэн мөн гарах үеийн хяналтын камеруудын бичлэгийг хуулбарлан авсан. Хуулбарлан авсан ажиллагааг хүчинтэйд тооцуулчихаад тайлбарыг тэмдэглэлд хавсаргасан. Мөн зочид буудлын ажилчдаас мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх баталгааг бичүүлэн авч, гэрчээр мэдүүлэг авсан. Тэгээд ажил дээр ирээд байж байтал Г гэх хүн миний өрөөнд орж ирсэн ба “надад холбогдуулан гомдол ирсэн юм шиг байна мэдүүлэг өгөхөөр ирлээ” гэж хэлсний дагуу мэдүүлэг авсан. Уээс гэрчээр дахин мэдүүлэг авсан. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр харьяаллын дагуу Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж шалгуулах санал гаргаж, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт материалыг хүргүүлсэн..." гэх /2 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

Гэрч Ц.Дулмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө унтаж байхад У залгаад “би эмнэлэг дээр ирсэн байгаа хүрээд ирээч” гэхээр нь яасан юм бэ?” гэсэн чинь “би уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд намайг 3 дугаар эмнэлэг гэсэн билүү гэмтлийн эмнэлэг гэсэн билүү “чи хүрээд ир” гэхээр нь би 10 дугаар хороололд байдаг найз Ану руу өөрийн дугаараас 90915955 дугаар руу залгаад “цаад Оюукаа /У/ чинь эмнэлэг дээр байна, чи очоод аваадхаач” гэж хэлсэн. Би тухайн үед машингүй байсан. Тэгээд би эмнэлэг рүү явах гээд байж байсан чинь У утастаад “чи Тэнгис дээр хүрээд ир” гэхээр нь би Тэнгис кино театрын буудал дээр ирээд нөгөө хоёртой уулзаад Уээс дахин тодруулахад “би шоудаж ууж. байгаад уначихсан. Тэгээд “Мөнгөн гүүр” эмнэлэг, гэмтлийн эмнэлгээр явж үзүүлж зураг авхууллаа” гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс хүн дуудаад байна гэж хэлээд бид гурав Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү орсон. Үүдэнд нь Ану бид хоёр хүлээгээд үлдсэн. У “удахгүй гарч ирнэ” гэж хэлчихээд бараг цаг орчим болсон. Тэгээд сүүлдээ хүлээж ядаад утасдахад “одоо болж байна’’ гэж хэлж байсан. Тэгээд гарч ирээд У ямар нэг зүйл ярихгүй явсаар гэрт нь хүргэж өгсөн. У өөрийн биеэ авч явах чадвартай ганцаараа алхаад явж байсан. Анх цагдаа руу орох гэж байхад нь “ямар учраас цагдаа руу орох гэж байгаа юм” гэж асуухад “зүгээрээ зүгээр хүнтэй уулзчихаад гараад ирье” гэж хэлээд байсан. Яг нарийн учраа хэлээгүй. Тэгээд бууж ирсэн хойно бидэнд ямар нэг зүйл яриагүй...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар тал/.

Гэрч С.Авирмэд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын сүүлээр байсан, өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. Шөнө унтаж байхад 2-3 удаа утас дуугарахаар нь авсан чинь “би Дулмаагийн найз Урнаа байна” гэхээр нь нойрондоо таниагүй “ямар Урнаа” гэж асуусан. Тэгэхэд “Дулмаагийн найз Урнаа л байна” гэж хэлээд “гэр чинь хуучиндаа юу” гэхээр нь “тийм, би гэртээ л байна шүү” гэж хэлсэн, Тэгээд “намайг ирээд аваадхаач би эмнэлэг дээр байна” гэхээр нь “би одоо том гэдэстэй, нялх хүүхэдтэй унтаж байна” гэсэн. Тэгээд нөхөр ороод ирэхээр нь хамт “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр очоод нөхөр гадаа нь машиндаа үлдсэн, би эмнэлэг рүү ороход У халамцуу архи уусан гэхээр байдалтай, хүлээлгийн танхимд нь сууж байсан. Тэгээд “яг юу болсон юм бэ? гэхэд “уучлаарай” гэж хэлээд өөр юм ярихгүй байхаар нь “чиний бие яасан юм” гэхэд юм дуугарахгүй нүдэнд нь нулимс цийлэгнээд суугаад байсан. Тэгээд “шинжилгээний хариу аваадхъя” гэж хэлж сайсан. Удаагүй “Мөнгөн гүүр” эмнэлгээс бичиг аваад машинд суугаад явж байхад гэмтлийн эмнэлэг рүү гялс ороодхъя” гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлгийн үүдэнд нь ирээд зогсоход Урнаа ганцаараа буун гэмтлийн эмнэлэг орчихоод удалгүй гараад ирсэн. Тэгчихээд У “намайг цагдаад дуудаад байна уулзах хэрэгтэй байна хүргээд өг” гээд Тэнгис кино театрын урд талын Чингэлтэй лүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Дулмаа гадаа нь ирчихсэн зогсож байсан. Тэгээд бид 3 хамтдаа цагдаагийн газар руу ороход У 2 давхар руу гараад явсан. Тэгээд Дулмаа бид 2 цагдаагийн газрын 1 давхарт хүлээлгийн танхимд хүлээж бараг 1 цаг гаран болсон. Тэгээд гарч ирэхээр нь гэрт нь хүргэж өгчихөөд харьсан. У нь өөрийгөө аваад явах чадвартай байсан. Өндөр өсгийтэй гутал дээр зүгээр явж байсан...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,

Гэрч Х.Хасбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 сарын 26-ны өдөр шөнө байсан, эхнэр бид хоёр гаднаас орж ирээд хэвтэж байсан. Манай эхнэр Авирмэд “манай найз эмнэлэг дээр байна, хүрээд ирээч гээд байх юм” гэхээр нь найзын машиныг тухайн үед би унаж байсан болохоор уг машинаар эхнэрийн хамт Мөнгөн гүүр эмнэлгийн гадаа очоод эхнэр машинаас буугаад Мөнгөн гүүр эмнэлэг рүү орсон. Удалгүй эхнэр эмэгтэй найзын хамт гарч ирээд замдаа явж байхад “гэмтлийн эмнэлэг дээр түр зогсоодхооч” гэхээр нь гэмтлийн эмнэлгийн гадаа ирээд зогссон. Нөгөө эмэгтэй машинаас бууж гэмтлийн эмнэлэг орчхоод удаагүй гараад ирсэн. Тэгээд гэмтлийн эмнэлгээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн тэнд очоод манай эхнэр найзтайгаа буугаад явсан. Би машиндаа үлдээд жаахан зүүрмэглэчихсэн байсан. Тэгээд нэг сэрсэн эхнэр гарч ирээд явцгаасан. /2 дугаар хавтаст хэргийн 95-96 дугаар тал/,

Гэрч Ж.Одончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц.Уээс 2020 оны 09 сарын 22-ны шөнө цагдаагийн байгууллагад гаргасан “Сан” зочид буудалд бусдад зодуулсан” гэх гомдол, мэдээлэлтэй 2020 оны 09 сарын 26-ны өглөө буюу бямба гарагт ирж танилцсан. Хойшлуулшгүй ажиллагааны явцад мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баярболд нь хохирогч гэх У гэх эмэгтэйгээс мэдүүлэг авахад найз залуу болох Улсын ерөнхий прокурорын газарт ахлах прокуророор ажилладаг М.Г гэх хүнд зодуулсан талаар хэлсэн байсан. Ингээд бүрдүүлсэн материалтай танилцаад ахлах прокурор Нямцэцэгээс Г гэх хүн Улсын ерөнхий прокурорын газарт ажилладаг эсэх талаар асуухад Г гэдэг хүнийг Сургалтын төвийн даргаар ажилладаг талаар хэлсэн. Ингээд тухайн өдөр хэрэг дээр тасгийн мөрдөгч нарыг ажиллуулсан. Хэргийг ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Сайнбаяраар шалгуулахаар цохолт хийсэн. Мөрдөгч Баярболдыг хохирогчтой утсаар яриулж шүүх эмнэлэгт үзүүлсэн эсэх талаар өдөр 12 цагаас өмнө асуулгахад хохирогч гэх эмэгтэй “шөнөжин яваад унтчихсан байна, сая сэрлээ, явж үзүүлнэ” гэсэн. Баярболд миний хажууд утсаар ярихдаа “та хэнд зодуулсан юм бэ? таныг зодсон гэх хүн хаана ажилладаг юм бэ?” гэж acуухад тэр эмэгтэй “найз Гд зодуулсан. Манай найз Улсын ерөнхий прокурорын газарт ажилладаг” гэж хэлсэн. Баярболд “Г гэх хүн тантай энэ хэрэг явдлаас хойш утсаар ярьсан уу? уулзсан уу?” гэж асуухад тэр эмэгтэй "утсаар яриагүй, уулзаагүй” гэж хариулсан. Тухайн өрөөнд камер тавигдсан байсан. Камер нь өмнө ажиллаж байсан боловч 2020 оны 09 сарын эхээр камер ажиллахгүй болж. техникийн алдаа гарсан. Камер ажиллахгүй талаар мэдээд холбооны инженерт хэлсэн боловч камер нь эвдэрсэн байна гэсэн...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 99-100 дугаар тал/,

Гэрч С.Чулуунсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц.Уийн 2020 оны 09 сарын 26-ны, 2020 оны 10 сарын 05-ны өдөр авхуулсан цээжний томографи зургуудыг уншиж, зурагт илэрсэн өөрчлөлтийг тусгаж дүгнэлтийг шинжээч эмч нарт бичгээр хариу болгож өгсөн. Ирүүлсэн зургийг дүрслэн оношлогооны зураг уншдаг программаар нээж, нүдээр харж илэрсэн өөрчлөлтийг бичиглэл хийж хариу эмч нарт өгдөг. Ц.Уийн цээжний томографи зургийг уншихад хавирга ясанд шохойжилт өөрчлөлт илэрсэн. Шохойжилт гэдэг нь ясны хэмийн нягтрал ихэсч, бүтцийн хувьд хатуурсан байхыг хэлнэ. Үүсэх шалтгааны хувьд төрөлхийн болон олдмол янз бүр байж болно. Ц.Уийн бүх хавирганд өвчүүтэй нийлэх хэсгээр шохойжилттай байсан...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,

Шинжээч эмч Т.Номинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн цээжний компьютер томограф болон 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Гэмтэл согог судлалын компьютер томографын шинжилгээнүүд нь зөрөөтэй байсан учраас Шүүх эмнэлгийн шинжилгээний дүрс оношилгооны эмч С.Чулуунсүхээр хянах, нягтлах зорилгоор зургуудыг дахин уншуулахад 8 дугаар хавирганы хугаралтай гэсэн хариу гарсан учир уг хариуг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Бүрэлдэхүүнтэй үзлэг хийх үед бүх хувцсыг тайлж биед нь бүрэн үзлэг хийхэд дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд тогтоогдсон...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар тал/,                    

Шинжээч эмч М.Аригуунтөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 сарын 26-ны, мөн 10 сарын 05-ны өдрийн цээжний рентген болон цээжний томографын шинжилгээнүүдийг үндэслэж гаргасан шинжээчийн дүгнэлт гаргасан. 2020 оны 09 сарын 26-ны өдрийнх нь Мөнгөн гүүр эмнэлгийн цээжний КТГ, 2020 оны 10 сарын 05-ны өдрийнх нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээжний КТГ-ийн зураг байсан. Дээрх 2 хариу зөрөөтэй байсан учраас Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дүрс оношилгооны газрын их эмч С.Чулуунсүхэд зургуудыг өгч, нягтлуулж дүгнүүлэхэд 8 дугаар хавирганы хугарал оношлогдсон. Ийм учраас Ц.Уийн 8 дугаар хавирганы шинэ хугаралтай гэж дүгнэсэн. Ц.Уийн биед зүүн 8 дугаар хавирганы хугарал, цээж, зүүн бугалга, тохой, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Ц.Уийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.Уийн биед учирсан гэмтлүүд нь цээж, баруун гар, зүүн гар, баруун хөлөнд буюу олон газар байгаа учир энэ сандлаас унаад авсан гэдгийг нарийвчлан тодорхойлох боломжгүй. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 102-103 дугаар тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 970 дугаартай:

Ц.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

Ц.У нь хэргийн талаар мэдүүлэг өгөх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

Ц.У нь мэдүүлэг өгөх чадвартай байна.                                  

Ц.У нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, бүртгэлтэй байдаг "эх баримт мэдээлэл үгүй байна” гэх /2 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч нарын дахин шинжилгээ хийсэн тухай:

Урьд гаргасан шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн №11120 тоот дүгнэлт гаргах үед нэмэлт шинжилгээ хийгдэж хариуг ирүүлээгүй тул уг дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна.

Ц.Уийн биед зүүн 8 дугаар хавирганы шинэ хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн бугалга, тохой, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 182-184 дүгээр тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч М.Г “...Яагаад гэхээр болоогүй асуудлыг болсон цаг хугацаа орон зайн ямарч баримжаагүй хаагуур хэзээ, яаж явснаа мэдэхгүй, хаана бууж, хаанаас сууж явсанаа мэдэхгүй буруу мэдүүлсэн байдалтай байсан...” гэх,

Шүүгдэгч Ц.У нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гадна согтуудаа явахдаа юм мөргөсөн, зөндөө унасан байдаг. Би буудлын өрөөнд байхдаа бас зөндөө унаж юм мөргөсөн. Би М.Г ахад зодуулаагүй...” гэх,

Иргэн Ц.Уийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Сан” зочид буудлын 407 эсвэл 406 тоот өрөө рүү орсон. Буудалд ороод бид 2,5 литрийн коктейл задлаад миний бие 3 хундага уусан. Тэгтэл Г нь миний нүцгэн зургийг цахим орчинд байршуулна хэмээн сүрдүүлсэн ба намайг үүднээс үсдэж чирээд ор руу шидсэн. Г нь “...би өөрөө чамайг ална...” гэж хэлээд намайг хэвтүүлээд миний хоолойноос бугуйлдаж аваад багалзуурдсан. Багалзуурдах үед би амьсгалж чадахгүй байсан бөгөөд би бөөлжсөн. Үргэлжлүүлээд миний үснээс зулгаагаад хананд толгойг минь 3-4 удаа савсан бөгөөд тухайн үед би хашгирч байсан болохоор буудлын ажилчид орж ирээд түүний үйлдлийг хориглосон ба...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 05-06 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Г ахын хамт “Сан” зочид буудал руу ажил тарснаас хойш 18 цагийн орчим ороод 3 байсан уу 4 давхрын өрөөнд орсон. Өрөөнд ороод 1 шил коняк задлаад уусан...Би хүнд цохиулаагүй болохоор согтуу үедээ өөрөө л гэмтэл авсан гэдгээ өөрөө нотолж байна...АС: Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлийг хэн бичсэн юм бэ? XT: Бичгийн хэвийг харахад миний бичиг мөн байна. Цагдаа нь л бичээд өгчих гэсэн болохоор би бичиж өгсөн байх, түүнээс биш ийм зүйл болоогүй. Анх 102 дугаарын утсаар цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26, 27-28 дугаар тал/,

хэрэг учрал болсон гэх газарт газарт анх орсон гэрч нар болох гэрч Б.Баяржаргал “...Тэгээд ортол тэр эрэгтэй нь эмэгтэйгийнхээ дээр нь гарчихсан хэвтэж байсан. Хоёулаа унтах гэж байгаа бололтой нүцгэн байсан. Гэхдээ хөхөвч, дотоожтойгоо байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37, 2 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр тал/, гэрч Б.Цолмонбаяр “...Баяраа, нэг улаан өнгийн цамцтай залуутай өрөөнд нь орчихсон уг өрөөнд орсон байсан эмэгтэй, эрэгтэй 2 хүн хоорондоо маргалдсан байдалтай эмэгтэй нь орон дээрээ суучихсан, эрэгтэй нь цонхны дэргэд зогсож байсан...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал/,  гэрч С.Ундармаа “...Баяржаргал, Цолмонбаяр, улаан цамцтай залуу 3 дээшээ гарсны дараа би үүдээ цоожилчхоод дээш 406 тоот рүү гартал өөдөөс нөгөө 3 чинь гараад ирсэн. Тэгэхээр нь би “яав, юу болов” гэж асуутал “зүгээр” гэнээ гэж хэлсэн...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дугаар тал/, гэрч Н.Мадигайым “...Тэгээд бид 3 дээшээ дөрвөн давхар руу гарч чипээр өрөөний хаалгыг онгойлгосон. Дотор нь эмэгтэй нь орон дээрээ уйлаад сууж байсан, эрэгтэй нь хажууд нь босоод зогсож байсан..." гэх /1 дүгээр хавтаст хэргийн 165-167, 2 дугаар хавтаст хэргийн 33 дугаар тал/, Ц.Уийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...миний бие бөөлжсөн. Үргэлжлүүлээд миний үснээс зулгаагаад хананд толгойгоор 3-4 удаа савсан бөгөөд тухайн үед миний бие хашгирч байсан болохоор буудлын ажилчид орж ирээд түүний үйлдлийг хориглосон ба...” гэх мэдүүлэг: /1 дүгээр хавтаст хэргийн 05-06 дугаар тал/, зэрэг хэрэг учрал болсон гэх газарт хамгийн анх түрүүлж орсон 4 гэрч, хохирогчийн тухайн үйл баримтын талаархи анхны мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй байна.

Уг хэрэгт гэрч Э.Эрдэнэпүрэв “...Ц.У гэдэг 30 настай эрэгтэй гэж тэмдэглэсэн зураг ирүүлсэн. Түүний дагуу зургаа үзэж дүгнэлтийг бичихэд цээжний мөгөөрсүүд маш их шохойжилттой байсан. Зүүн талын 8 дугаар хавирга урд мөгөөрстэй хиллэх түвшинд зөрүүгүй зүүн 5, 6 дугаар хавирганы мөргөөрсний хэсэгт хугаралтай байж болзошгүй байсныг сэжиглэж дүгнээд бичсэн. 5, 6 дугаар хавирганы мөгөөрсний орчим маш их шохойжсон учраас 100 хувь зөрүүгүй хугарал гэж тодорхойлох боломжгүй байсан...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дүгээр тал/, гэрч С.Золжаргал “...ГССҮТөвийн хүлээн авах тасгийн эмчээр 16 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 26-ны 09 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Цог овогтой У нь 2020 оны 09 дүгээр сарын 26- ны 01 цагийн үед үзүүлж, шаардлагатай шинжилгээ болох цээжний рентген зураг авагдсан. Рентген зураг дээр сэжигтэй хавирганы хугарал харагдсан тул компьютер томографи шинжилгээ цээжинд хийгдсэн. Шинжилгээнд 3 хавирганы хугарал байсан. Мөн 2 хавирганы хугарал байж болзошгүй гэж дүрс оношилгооны эмчийн дүгнэлтэн дээр байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал/, гэрч С.Чулуунсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:“...Шохойжилт гэдэг нь ясны хэмийн нягтрал ихэсч, бүтцийн хувьд хатуурсан байхыг хэлнэ. Үүсэх шалтгааны хувьд төрөлхийн болон олдмол янз бүр байж болно. Ц.Уийн бүх хавирганд өвчүүтэй нийлэх хэсгээр шохойжилттой байсан...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас/, шинжээч эмч Т.Номинцэцэг “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн цээжний компьютер томограф болон 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Гэмтэл согог судлалын компьютер томографын шинжилгээнүүд нь зөрүүтэй байсан учраас Шүүх эмнэлгийн шинжилгээний дүрс оношилгооны эмч С.Чулуунсүхээр хянах, нягтлах зорилгоор зургуудыг дахин уншуулахад 8 дугаар хавирганы хугаралтай гэсэн хариу гарсан учир уг хариуг үндэслэн дүгнэлтийг гаргасан...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар тал/, шинжээч эмч М.Аригуунтөгс “...2020 оны 09 сарын 26-ны, мөн 10 сарын 05-ны өдрийн цээжний рентген болон цээжний томографын шинжилгээнүүдийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан. 2020 оны 09 сарын 26-ны өдрийнх нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн цээжний КТГ, 2020 оны 10 сарын 05-ны өдрийнх нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээжний КТГ-ийн зураг байсан. Дээрх 2 хариу зөрөөтэй байсан учраас Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дүрс оношилгооны газрын их эмч С.Чулуунсүхэд зургуудыг өгч, нягтлуулж дүгнүүлэхэд 8 дугаар хавирганы хугарал оношлогдсон. Ийм учраас Ц.Уийн 8 дугаар хавирганы шинэ хугаралтай гэж дүгнэсэн. Ц.Уийн биед зүүн 8 дугаар хавирганы хугарал, цээж, зүүн бугалга, тохой, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Ц.Уийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.Уийн биед учирсан гэмтлүүд нь цээж, баруун гар, зүүн гар, баруун хөлөнд буюу олон газар байгаа учир энэ сандлаас унаад авсан гэдгийг нарийвчлан тодорхойлох боломжгүй. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 102-103 дугаар тал / зэрэг Ц.Уийн хавирганы хугарлын талаарх эмнэлгийн шинжилгээ, томограф зургууд, шинжээч эмч нарын дүгнэлтүүд таамагласан, сэжиглэсэн, хоорондоо мөн зөрүүтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд Ц.Уийн эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн хохирол нь М.Гантулгын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хөдөлбөргүй тогтоогдохгүй харин хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд, шүүхийн хэлэлцүүлэгт уг гэмтлийг өөртөө учруулсан, өөр нөхцөл байдалд үүссэн байж болзошгүй талаарх мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт зэргээс тухайн гэмтлийг гарцаагүй М.Г учруулсан байна гэж тогтооход үндэслэл бүхий эргэлзээтэй байна.

Иймд шүүгдэгч М.Гд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.У нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04 цаг 02 минутад гэрчийн мэдүүлэг өгөх явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “М.Г нь намайг зодож гэмтэл учруулсан” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

  Шүүгдэгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”...Тухайн өдөр ажил тарах үед намайг М.Г ах ажлын гаднаас ирж аваад бид хоёр тухайн зочид буудал руу орсон. Би маш их хэмжээний архи уусан . Бас стресстэй байсан учраас маш хурдан согтсон. Үг хаяж эхэлсэн, уурлаж эхэлсэн. Тухайн үед М.Г ахыг гараас нь болон хөлснөөс нь татсан. Маш олон удаа би бүдэрч унасан байдаг. Би сандал дээрээс унасан юмаа гэхээр нь дараагийнхаа зүйлийг ярь гээд орхидог. Энэ үед буудлын ажилчид орж ирээд та нар хэрэлдээд байгаа юм чинь гар гэж хэлсэн. Буудлын өрөөнөөс гарах явцад улбар шар цамцтай хүн миний хажууд байнга хамт явж байсан. Наад хүн чинь явлаа шүү дээ гэж хэлээд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага руу залгаад Сан зочид буудал гэж хаяг хэлчхээд утсаа тасалсан байдаг. Би гадна гараад нэлээн муудсан байдаг. Гадна болсон процессыг би сайн санахгүй байгаа орон гаран санаад байгаа.Нэг мэдэхэд л бороо орж байсан, нэг мэдэхэд би гудамжинд явж байсан, нэг мэдэхэд М.Г ахын машинд суусан байсан. Би гэрийнхээ үүдэнд ирээд гэрүүгээ орох гэж байхад цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. Би тэр үед нэлээн согтуу байсан. Чамд бэртэл гэмтэл байна уу гэж хэлсэн. Надаас гэмтсэн үү гэж асуухад нь би миний зүүн талаар жоохон өвдөөд байна гэж хэлсэн. Тэр үед цагдаа надад чи Гэмтлийн эмнэлэг орж үзүүлчхээд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед М.Г ахыг уурлуулаад явуулчихсан юм чинь цагдаагаар дуудуулчихъя гэж бодсон. Гэмтлийн эмнэлэг орсон. Би эмнэлэг дээр болсон процессыг би орон гаран санаж байгаа. Тэгээд цагдаагаас залгаад би хүлээгээд байж байя чи хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр очоод байж байхад би бөөлжих гээд М.Г ахыг дуудаад өгөөч гэж хэлсэн тэгсэн би танд дуудаад өгнө гэж хэлсэн. Тэгээд надад та энд, энд гарын үсэг зурчих гэж хэлээд гарын үсэг зуруулсан байдаг. Тэгээд тухайн үед өргөдөл бичээд өгчих гэхээр нь бичиж өгсөн. Тэгээд М.Гантулгын  гар утас руу залгаж байснаа энэ хүн чинь эрүүлжүүлэхэд орсон байна. Чи маргааш надтай холбогд гэж хэлсэн. Би маргааш өглөө нь сэрэхдээ согтуу сэрсэн. Миний дотор муухай оргиж байсан. Би Г ах руу залгаад шөнө согтуудаа таныг дуудуулах гээд ийм зүйл хийсэн байна гэж хэлэхэд чи юу яриад байгаа хүүхэд бэ болохгүй шүү дээ гэж хэлсэн. Би тэр орой нь 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн байдаг. Би өмнө шөнө согтуу байсан талаараа би Г ахыг дуудаж авчруулах санаатай байсан гэж хэлсэн. Тэгээд хэрэг субъект руу шилжсэн байдаг. Миний гар утсыг шалгасан, миний хувцсыг тайлж шалгасан. Миний хувцсыг тайлчхаад энийг хардаа гэж байгаад баахан хүүхнүүд тойруулж байгаад зураг авсан. Би гадна согтуудаа явахдаа юм мөргөсөн, зөнөө унасан байдаг. Би буудлын өрөөнд байхдаа бас зөндөө унаж юм мөргөсөн. Би М.Г ахад зодуулаагүй...” гэх

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэптсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баярболд нь иргэн Ц.Уээс гаргасан “2020 оны 09 сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сан” зочид буудалд өөрийн найз залууд зодуулсан” гэх утга агуулга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04 цаг 01 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 03 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.Уээс Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандан бичгээр гаргасан “...Миний бие Ц.У /УМ90040343/ нь 2020 оны 09 сарын 25-ны өдөр иргэн М.Гд зодуулж, биедээ олон тооны гэмтэл авсан тул гомдол гаргаж, шалгуулах хүсэлтээ байна” гэсэн гомдол, /1 дүгээр хавтаст хэргийн 04 дүгээр тал/,

Мөрдөгч 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сан” зочид буудалд хэсэгчлэн хэргийн газрын үзлэг явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12, 13-18 дугаар тал/,              

2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн тайлбар, прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 19, 202 дугаар тал/,

2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сан” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 20-31 дүгээр тал/,

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч С.АнхОаярын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн илтгэх хуудас, хохирогч Ц.Уийн эзэмшлийн 92116700 дугаарын утсаар цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагыг хүлээн авсан талаарх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 10-11, 100, 107-108 дугаар тал/,

Мөрдөгч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сан” зочид буудалд хэсэгчилсэн хэргийн газрын үзлэг явуулах явцад хураан авсан зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 20-31 дүгээр тал/,

Мөрдөгч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Уийн биед /үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 124, 125-127 дугаар тал/,

Мөрдөгч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1 дүгээр хавтаст хэргийн 138-144 дүгээр тал/,

Мэдээллийн аюулгүй байдлын газрын 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14/н/94 дугаартай:

“Төрийн албаны хэрэглээний 92116700 дугаар нь төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд тус газрын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 155 /дугаар бүхий албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу анх үүсгэж өгсөн байна. 2020 оны 09 сарын 23-аас 2020 оны 10 сарын 09-ний хүртэл хугацааны орсон, гарсан ярианы дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичиг, холбогдох баримт /1 дүгээр хавтаст хэргийн 204, 205-208 дугаар тал/,

Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс албан бичгээр авсан мэдээлэл хадгалах хэрэгсэл буюу компакт дискэнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 93 дугаар тал/,

Мөрдөгч эрүүгийн 2002004920350 дугаартай хэрэгт хэргийн газрын үзлэгээр бэжүүлсэн “Сан” зочид буудлын хяналтын камерын бичлэг,

-Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс гаргуулан авсан дуу авинаны бичлэг,

-Мөнгөм гүүр, Гэмтэл СОГОГ судлалын үндэсний төвөөс гаргуулан авсан хяналтын камерын бичлэг,

-Гэрч Б.Баярболдоос гаргаж өгсөн дуу авиа бичигдсэн бичлэг бүхий мэдээлэл хадгалах хэрэгсэл буюу компакт дискийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр тал/,

Иргэн Ц.Уийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Буудалд ороод бид 2.5 литрийн коктейл задлаад миний бие 3 хундага уусан. Харин Г нь үлдсэнийг нь уусан. Тэгээд ууж байх явцад энгийн яриа өрнүүлж байгаад миний бие түүнд “зав гаргасангүй” хэмээн түүнд хэлэхэд гэнэт огцом уурлаад миний толгой руу цохиод эхэлсэн. Яг хэдэн удаа цохисныг би сайн санахгүй байна. Тэгээд үргэлжлүүлээд уурлаж, орилоод миний сууж байсан сандалтай хамт намайг түлхсэн бөгөөд би газар унасан. Тэгээд би босоод хаалганы хажууд суух үед миний зүүн хавирга руу 7-8 удаа өшиглөсөн бөгөөд үргэлжпүүлээд үснээс маань зулгааж чирчхээд намайг орхиод буудлаас гараад явах гээд байсан ба би хөлнөөс нь тэвэрсэн. Тэгтэл Г “миний нүцгэн зургийг цахим орчинд байрлуулна” хэмээн сүрдүүлсэн ба намайг үүднээс үсдэж чирээд ор руу шидсэн. Тэр үед би түүнд хандаж “би цонхоор үсэрлээ” гэж хэлэхэд Г нь “би өөрөө чамайг ална" гэж хэлээд намайг хэвтүүлээд миний хоолойноос бугуйлдаж аваад багалзуурдсан. Тухайн үед миний бие орилж хашгирч байсан болохоор буудлын ажилчид орж ирээд түүний үйлдлийг хориглосон ба өрөөнөөс гараад буудлаас гарч байх үедээ би цагдаад дуудлага өгсөн бөгөөд Г нь намайг машиндаа суулгаад “Нисдэг машин”-ы ойролцоо очоод зогсох үед би машинаас нь буусан. Тэнд би алхаж яваад гаражны хажууд очиж хэсэг зогсож байхад Г над руу дахин залгаад байсан ба би эхэндээ утсаа аваагүй бөгөөд эцэст нь утсаа аваад байгаа газраа хэлэхэд миний байгаа газар ирээд намайг аваад буцаад буудал руугаа авчрах үед буудлын үүдэнд би эмнэлэг явах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Г нь дахиж уурлаад хашгичаад эхэлсэн ба тэр үед намайг нэмж зодоогүй. Тэгээд Г нь уурандаа намайг 5 дугаар сургуулийн орчим аваачаад буулгасан. Үүнээс хойш би зам .хөндлөн гараад байж байтал цагдаа руу дахиж залгасан боловч утсаа аваагүй ба Г над руу залгахад нь би утсаа авсан бөгөөд дахиад уурлаад орилоод байсан. Гадаа даараад бас бие өвдөөд байсан болохоор Г нь намайг дахин ирж аваад машиндаа суулгасан ба би “эмнэлэг явъя” тэхэд намайг гэрийн үүдэнд аваачиж буулгасан. Гэрийнхээ үүдэнд ирээд цагдаа руу яриад “гэмтэл рүү яв” гэсний дагуу очиж үзүүлж шинжилгээ өгч явсаар одоо л цагдаагийн байгууллагад ирж байгаа маань энэ юм. 2019 оны 07 дугаар сараас хойш холбоотой байгаа бөгөөд хамтран амьдрагч, нөхөр маань биш зүгээр л тус тусдаа амьдардаг найз залуу юм. Өмнө нь нэг ч удаа ингэж зодож байсан асуудал гаргаж байгаагүй. Уг нь бол Г архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй хүн юм...” гэсэн мэдүүлэг: /1 дүгээр хавтаст хэргийн 05-06 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Г ахын хамт “Сан” зочид буудал руу ажил тарснаас хойш 18 цагийн орчим ороод 3 байсан уу 4 давхрын өрөөнд орсон. Өрөөнд ороод 1 шил коняк задлаад уусан. Тэгээд тухайн үедээ согтуу байсан. Согтуудаа Г ахыг үгээр гомдоочихсон. Тэгээд Г ах “явлаа” гэхээр нь адилхан хуулийн байгууллагын хүмүүс бие бие рүүгээ утасдаад дуудаад өгчих байх гэж бодоод 92116700 дугаараас цагдаагийн 102 дугаар руу худлаа дуудлага өгсөн. Тэгээд маргааш нь эрүүл болоод худал дуудлага өгсөн байна гээд буцаасан. Согтуудаа Г ахыг “явлаа шүү" гэхээр нь цонхон дээр гарч суугаад “таныг явах юм бол цонхоор үсэрлээ шүү” гэж зүгзэр айлгасан. Би хүнд цохиулаагүй болохоор согтуу үедээ өөрөө л гэмтэл авсан гэдгээ өөрөө нотолж байна...АС: Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлийг хэн бичсэн юм бэ? XT: Бичгийн хэвийг харахад миний бйчиг мөн байна. Цагдаа нь л бичээд өгчих гэсэн оолохоор би бичиж өгсөн байх, түүнээс биш ийм зүйл болоогүй. Анх 102 дугаарын утсаар цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг: /2 дугаар хавтаст хэргийн 26, 27-28 дугаар тал/,

Гэрч Б.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд ортол тэр эрэгтэй нь эмэгтэйгийнхээ дээр нь гарчихсан хэвтэж байсан. Хоёулаа унтах гэж байгаа бололтой нүцгэн байсан. Гэхдээ хөхөвч, дотоожтойгоо байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37, 2 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр тал/,

Гэрч Б.Цолмонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...эмэгтэй нь орон дээрээ суучихсан, эрэгтэй нь цонхны дэргэд зогсож байсан...ресепшен, хаалгач хоёроос “явчихсан юм уу” гэж асуутал “явчихсан” гэж хэлсэн юм...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

Гэрч С.Ундармаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Баяржаргал, Цолмонбаяр, улаан цамцтай залуу 3 дээшээ гарсны дараа би үүдээ цоожилчхоод дээш 406 тоот рүу гартал өөдөөс нөгөө 3 чинь гараад ирсэн. Тэгэхээр нь би “яав, юу болов” гэж асуутал “зүгээр” гэнээ гэж хэлсэн...намайг өрөөнд нь ороход тухайн эмэгтэй нь ямар нэгэн байдлаар зовуурь шаналалын талаар ерөөсөө хэлээгүй...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дугаар тал/,

Гэрч Э.Эрдэнэпүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Мөнгөн гүүр” эмнэлэгт дүрс оношилгооны эмчээр ажилладаг юм. 2020 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө байсан. Би цагийг нь нарийн санахгүй байна. Ц.У гэдэг 30 настай эрэгтэй гэж тэмдэглэсэн зураг ирүүлсэн...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дүгээр тал/,

Гэрч Н.Мадигайым мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд бид 3 дээшээ дөрвөн давхар руу гарч чипээр өрөөний хаалгыг онгойлгосон. Дотор нь эмэгтэй нь орон дээрээ уйлаад сууж байсан, эрэгтэй нь хажууд нь босоод зогсож байсан..." гэх /1 дүгээр хавтаст хэргийн 165-167, 2 дугаар хавтаст хэргийн 33 дугаар тал/,

Гэрч Б.Баярболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд болсон асуудлын талаар яриулаад гэрчээр мэдүүлэг авч байх явцад энгийн байдлаар сандал дээр тэгш сууж чадахгүй хажуулдаж урт сандал дээр хөлөө жийж хагас хэвтээ байдлаар сууж мэдүүлэг өгсөн. Тэгээд би Уээс та ямар учраас хөндлөн сууж мэдүүлэг өгөх гээд байгаа юм бэ? гэж асуухад “миний зүүн талын 3-н хавирга хугарсан гэж надад эмч хэлсэн. Тэгээд эмнэлгээр үзүүлж явсаар байгаад ийм орой ирж мэдүүлэг өгч байна” гэж хэлсэн. Ингээд мэдүүлгийг багцаагаар 30-40 минутын хооронд аваад мэдүүлгийг уншуулж гарын үсгийг нь зуруулж, шинжээч томилох тогтоол бичиж өгч танилцуулан гарын үсгийг нь зуруулж танилцуулсан...

Миний нүдэнд хүзүү орчмоор нь босоо хэлбэрийн 2-3 урт улаан цус хуралт шиг зүйл харагдахаар нь “наад хүзүүг чинь яасан юм” гэхэд “манай найз залуу гараа тохойн нугламаараа багалзуурдаад ийм болгосон” гэж хэлж байсан. Гаднаас чь харахад согтуу гэхээр зүйл зүйл мэдэгдээгүй. Тогтоол, мэдүүлэг дээр гарын үсэг зурах үедээ над руу ойртож ирэхэд амнаас нь архи дарс үнэртэхгүй байсан. Тэгээд би хэрэг болох үед та хэр зэргийн архи уусан юм бэ?” гэж асуухад “коктейлээс 2 хундага л уусан" гэж хэлж байсан...

Миний бие Ц.Уээс гэрчээр мэдүүлэг авахдаа эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүрэг болон хэрвээ худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээх талаар амаар тайлбарлан өгсөн. Тэгээд болсон асуудлын талаар асуултууд тавьж мэдүүлэг авч дуусмагц тэмдэглэлийн нүүр хэсгийг харуулаад энэ саяны танд тайлбарлаж өгсөн эрх, үүрэг чинь байгаа шүү, бас давхар хараарай” гэж хэлээд өгөхөд тэмдэглэлийг өөрөө харж, нэг бүрчлэн уншаад гарын үсгээ зураад гарсан...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 171- 173, 2 дугаар хавтаст хэргийн 52 дугаар тал/,

Гэрч Ц.Дулмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө унтаж байхад У залгаад “би эмнэлэг дээр ирсэн байгаа хүрээд ирээч” гэхээр нь яасан юм бэ?” гэсэн чинь “би уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд намайг 3 дугаар эмнэлэг гэсэн билүү гэмтлийн эмнэлэг гэсэн билүү “чи хүрээд ир” гэхээр нь би 10 дугаар хороололд байдаг найз Ану руу өөрийн дугаараас 90915955 дугаар руу залгаад “цаад Оюукаа /У/ чинь эмнэлэг дээр байна, чи очоод аваадхаач” гэж хэлсэн. Би тухайн үед машингүй байсан. Тэгээд би эмнэлэг рүү явах гээд байж байсан чинь У утастаад “чи Тэнгис дээр хүрээд ир” гэхээр нь би Тэнгис кино театрын буудал дээр ирээд нөгөө хоёртой уулзаад Уээс дахин тодруулахад “би шоудаж ууж. байгаад уначихсан. Тэгээд “Мөнгөн гүүр” эмнэлэг, гэмтлийн эмнэлгээр явж үзүүлж зураг авхууллаа” гэж хэлсэн...” гэх /12 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар тал/.

Гэрч С.Авирмэд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...би эмнэлэг рүү ороход У халамцуу архи уусан гэхээр байдалтай, хүлээлгийн танхимд нь сууж байсан. Тэгээд “яг юу болсон юм бэ? гэхэд “уучлаарай” гэж хэлээд өөр юм ярихгүй байхаар нь “чиний бие яасан юм” гэхэд юм дуугарахгүй нүдэнд нь нулимс цийлэгнээд суугаад байсан. Тэгээд “шинжилгээний хариу аваадхъя” гэж хэлж сайсан. Удаагүй “Мөнгөн гүүр” эмнэлгээс бичиг аваад машинд суугаад явж байхад гэмтлийн эмнэлэг рүү гялс ороодхъя” гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлгийн үүдэнд нь ирээд зогсоход Урнаа ганцаараа буун гэмтлийн эмнэлэг орчихоод удалгүй гараад ирсэн. Тэгчихээд У “намайг цагдаад дуудаад байна уулзах хэрэгтэй байна хүргээд өг” гээд Тэнгис кино театрын урд талын Чингэлтэй лүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Дулмаа гадаа нь ирчихсэн зогсож байсан...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,

Гэрч Х.Хасбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...эхнэрийн хамт Мөнгөн гүүр эмнэлгийн гадаа очоод эхнэр машинаас буугаад Мөнгөн гүүр эмнэлэг рүү орсон. Удалгүй эхнэр эмэгтэй найзын хамт гарч ирээд замдаа явж байхад “гэмтлийн эмнэлэг дээр түр зогсоодхооч” гэхээр нь гэмтлийн эмнэлгийн гадаа ирээд зогссон. Нөгөө эмэгтэй машинаас бууж гэмтлийн эмнэлэг орчхоод удаагүй гараад ирсэн. Тэгээд гэмтлийн эмнэлгээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн .хэлтсийн тэнд очоод манай эхнэр найзтайгаа буугаад явсан...” /2 дугаар хавтаст хэргийн 95-96 дугаар тал/,

Гэрч Ж.Одончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц.Уээс 2020 оны 09 сарын 22-ны шөнө цагдаагийн байгууллагад гаргасан “Сан” зочид буудалд бусдад зодуулсан” гэх гомдол, мэдээлэлтэй 2020 оны 09 сарын 26-ны өглөө буюу бямба гарагт ирж танилцсан. Хойшлуулшгүй ажиллагааны явцад мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баярболд нь хохирогч гэх У гэх эмэгтэйгээс мэдүүлэг авахад найз залуу болох Улсын ерөнхий прокурорын газарт ахлах прокуророор ажилладаг М.Г гэх хүнд зодуулсан талаар хэлсэн байсан. Ингээд бүрдүүлсэн материалтай танилцаад ахлах прокурор Нямцэцэгээс Г гэх хүн Улсын ерөнхий прокурорын газарт ажилладаг эсэх талаар асуухад Г гэдэг хүнийг Сургалтын төвийн даргаар ажилладаг талаар хэлсэн. Ингээд тухайн өдөр хэрэг дээр тасгийн мөрдөгч нарыг ажиллуулсан. Хэргийг ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Сайнбаяраар шалгуулахаар цохолт хийсэн. Мөрдөгч Баярболдыг хохирогчтой утсаар яриулж шүүх эмнэлэгт үзүүлсэн эсэх талаар өдөр 12 цагаас өмнө асуулгахад хохирогч гэх эмэгтэй “шөнөжин яваад унтчихсан байна, сая сэрлээ, явж үзүүлнэ” гэсэн. Баярболд миний хажууд утсаар ярихдаа “та хэнд зодуулсан юм бэ? таныг зодсон гэх хүн хаана ажилладаг юм бэ?” гэж acуухад тэр эмэгтэй “найз Гд зодуулсан. Манай найз Улсын ерөнхий прокурорын газарт ажилладаг” гэж хэлсэн. Баярболд “Г гэх хүн тантай энэ хэрэг явдлаас хойш утсаар ярьсан уу? уулзсан уу?” гэж асуухад тэр эмэгтэй "утсаар яриагүй, уулзаагүй” гэж хариулсан. Тухайн өрөөнд камер тавигдсан байсан. Камер нь өмнө ажиллаж байсан боловч 2020 оны 09 сарын эхээр камер ажиллахгүй болж. техникийн алдаа гарсан. Камер ажиллахгүй талаар мэдээд холбооны инженерт хэлсэн боловч камер нь эвдэрсэн байна гэсэн...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 99-100 дугаар тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 970 дугаартай:

Ц.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

Ц.У нь хэргийн талаар мэдүүлэг өгөх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байса-н байна.

Ц.У нь мэдүүлэг өгөх.чадвартай байна.                                  

Ц.У нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, бүртгэлтэй байдаг "эх баримт мэдээлэл үгүй байна” гэх /2 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх үзлээ.

Гэм буруутайд тооцох тухай

Шүүгдэгч Ц.У нь Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04 цаг 02 минутад гэрчийн мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “М.Г нь намайг зодож гэмтэл учруулсан” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Хохирол, хор уршигийн талаар 

Шүүгдэгч Ц.У бусдад төлөх төлбөргүй.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий арван ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.У цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Нийслэлийн прокуророос шүүгдэгч Бугалууд овогт Мөнхөөгийн Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Цогийн У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Шүүгдэгч Ц.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 10 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД