Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

******* ******* *******-ний нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0******* сарын 12-ны өдрийн 153/ШШ2017/00284 шийдвэртэй,  Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,******* *******, ******* ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн т сумын ******* , 3******* ******* “Ховд скай” *******-д холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн даргаар Н.Очирбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 242.202.500 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Монтрак Групп ******* нь уул уурхайн, ******* барилгын, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, засвар, сэлбэг нийлүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, ашигт малтмалын хайгуул, судалгаа олборолт, зочид буудал, тээвэр зууч, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, барилга угсралт, гаалийн баталгаат агуулах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болно.

Хариуцагч Ховд Скай ******* нь нэхэмжлэгч Монтрак Групп *******-тай 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг эзэмшилдээ авч, түрээсийн төлбөрийг хүүгийн хамт графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн.

Нэхэмжлэгчээс санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг цоо шинээр хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн болно.

Гэтэл хариуцагч нь санхүүгийн түрэээсийн гэрээгээр хүлээсэн гол үүрэг болох түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөр төлөлтийг удаа дараалан тасалдуулж ирсэн.

Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж ирсэн боловч тодорхой үр дүн гараагүй, санхүүгийн түрээсийн төлыөр төлөөгүй тул Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 зүйлийн 15.1.4-т заасан түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй үндэслэлээр Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 9.1-т заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан болно.

Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 9.4-т Түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэн түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15 000 000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж заасны дагуу хариуцагч 2 ширхэг авто ачигчийг ашигласан хугацаа 12 сар /2014.09.12-ны өдрөөс 2015.09.14-ний өдрийг хүртэл/-ыг 15 000 000 төгрөгөөр тооцоход 3*******0 000 000 төгрөг болно. Үүнээс хариуцагч Ховд Скай *******-ийн төлсөн түрээсийн төлбөр 118 219 500 төгрөгийг хасч тооцоход Ховд Скай *******-ийн дутуу төлсөн түрээсийн төлбөр 241 780 500 төгрөг болно.

Үүн дээр хариуцагч Ховд Скай *******-ийн нэхэмжлэгч Монтрак Групп *******-иас бараа материал, сэлбэгийг зээлээр худалдан авсан гэрээний үлдэгдэл төлбөр 422 000 төгрөгийг нэмбэл 242 202 500 төгрөг болж, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойлогдоно. Иймд манай компаний хохирлыг гаргуулж өгнө үү “гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие нь ******* *******-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 2 ширхэг ковшийг худалдаж авсан. Мотракт *******-ний нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 1111-ний өдөр байгуулагдсан 14/42 тоот  Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 242202500 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0******* сарын 12-ны өдрийн 153/ШШ2017/00284 шийдвэрээр:“

 

 1. Иргэний хуулийн 312 зүйлийн 312.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд Скай *******-иас 242 202 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монтрак ******* *******-д олгож, 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тай санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн авто ачигч машины өмчлөгчийг тогтоолгох тухай Ховд Скай *******-ний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид Ховд Скай *******-иас төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монтрак ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13*******89*******3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд Скай *******-иас 13*******89*******3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монтрак ******* *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:  Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 2******* бүлгийн зохицуулалтыг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 312 зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, 317 зүйл, 232 зүйлийн 232.4, 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 5******* зүйлийн 5*******.1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэ байна.

 

Лизинг буюу санхүүгийн түрээсийн гэрээний зохицуулалт нь лизинг хүлээн авагчид эд зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэх үйл явдлыг санхүүжүүлэх зорилгоор хийгддэг.

 Маргааны зүйл болох авто ачигчийг Ховд скай ******* нь өөрийн шууд эзэмшилдээ байлган ******* сарын хугацаатайгаар, хүүтэйгээр төлбөрийг нь төлж барагдуулснаар худалдан авах эрх нь үүсэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

 Гэтэл нийт төлөх төлбөрийн талыг нь төлөх явцад нийтэд илэрхий Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа зогссоны улмаас төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Шүүхэд уьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байх ёсгүй. Гэтэл шийдвэр гараагүй 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан хойшилж байх үед шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нь намайг нэхэмжлэл гаргаад жил гаруй болж байна, чамаас болж энэ компани хохирч байна гэж надруу хандан хэлж байсан бөгөөд энд хэн нь хохирч байгаа асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад шүүгч хэт нэг талыг баримталж ******* ******* *******-ийг хохирогч мэтээр тодорхойлж, шүүхийн шийдвэрийг урьдчилан гаргасан. Анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Шүүх санхүүгийн түрээсийн гэрээнд яагаад шилжиж болно гэж үзсэн нь ойлгомжгүй сарын 15000000 төгрөгөөр ямар учраас төлнө гэж дүгнэсэн  нь ойлгомжгүй байна. Хүү алданги төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэнгүй.

Барьцааны агуулга нь хөрөнгөө дагадаг гэтэл хөрөнгөө авсан тал нь машины үнийг давхар авах нь хуульд нийцэхгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан талууд маргаагүй асуудлаар ч шүүх дүгнэлт хийсэн нь хуулийг зөрчиж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг тайлбарлан хэрэглээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Монтрак *******” ******* нь Ховд Скай *******-иас санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 242.202.500 төгрөг гаргуулахыг хүсэж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч “Ховд Скай” ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 14/42 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн авто ачигч машины өмчлөгчийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын хууль зүйн бодит үндэслэлийг дүгнэж үзвэл: Түрээслүүлэгч “Монтрак *******” ******* нь түрээслэгч “Ховд Скай” *******-нд XG951HL маркийн тус бүр нь 52500 америк долларын үнэтэй 2 ширхэг авто ачигчийг ******* сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, *******2250 ам доллараар түрээслүүлж, түрээслэгч “Ховд Скай” *******-иас түрээсийн төлбөрийг төлж дуусмагц түүний өмчлөлд түрээсийн зүйл болох 2 авто ачигчийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэхээр тохиролцон, 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 тай санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ.

 Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 312 зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

            Талууд гэрээ байгуулсан үйл баримт болон гэрээний зүйл болох 2 авто ачигчийн эрхийн доголдлын талаар маргаагүй байна. Харин талуудын байгуулсан гэрээний 9.4-т “түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэн, түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ”, 9.1-д “Түрээслүүлэгч урьдчилан бичгээр болон амаар мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг дараах тохиолдолд түрээслэгчээс буцаан авах эрхтэй”, 9.1.4-т “Түрээсийн төлбөрийг 1 удаа төлөөгүй” гэж тохиролцжээ.

Иймд нэхэмжлэгч “Монтрак *******” ******* нь түрээсийн зүйлийг буцаан авч хариуцагчтай байгуулсан гэрээний 9.4-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэн хариуцагчийн ашигласан хугацаагаар буюу 2014 оны 9 дүгээр сарын 12-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл сар тутамд 1 сарын 15.000.000 төгрөгөөр тооцож 3*******0.000.000 төгрөгөөс түрээсийн төлбөрт төлсөн 118.219.500 төгрөгийг хасаж 241.780.500 төгрөг дээр зээлээр авсан бараа материал, сэлбэгийн үнэ 422.000 төгрөгийг нэмж нийт 242.202.500 төгрөгийг хариуцагчаас шаардсаныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэл муутай болжээ.

Учир нь, талуудын байгуулсан гэрээний 1.3.8-д “гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 сарын 11-ний өдөр хүртэл ******* сарын хугацаагаар үйлчилнэ”, 7.9-д “түрээслэгчийн төлбөр төлөх хуваарийг 2014 оны 10 сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 сарын 11 хүртэл төлж дуусахаар” тохиролцсон байна.

 Давж заалдах шатны хуралдаанд хариуцагчийн “2011 оны 10 сарын 11-ний өдрөөс эхлээд сар бүр хуваарийн дагуу төлбөр төлөх үүрэг эхний сараасаа эхлээд зөрчигдөж байсан” гэх тайлбар, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нь төлбөр төлөх үүргээ удаа дараалан тасалдуулж ирсэн талаар дурдсан, хавтаст хэргийн 22 хуудас дахь  “Монтрак *******” *******-ний мэдэгдэл зэргээс үзэхэд түрээслэгч “Ховд Скай” ******* нь үүргийн гүйцэтгэлийг гэрээ байгуулагдсанаас хойш эхний сараас эхлэн удаа дараа зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Гэрээний 9.1.4-т заасан тохиолдол /үүргийн зөрчил/ бий болсон тул  түрээслүүлэгч нь 9.1-т заасны дагуу түрээслэгчид бичгээр болон амаар мэдэгдэж, гэрээний зүйлийг /2 ширхэг авто ачигчийг/ буцаан авч, 9.4-т заасны дагуу түрээсийн төлбөрөө нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний хугацаа дууссаны дараа илүү төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

 Иймд түрээсийн гэрээний хугацааг ******* сараар тооцож, 1 сар тутамд 15.000.000 төгрөг, 2 ачигчийн түрээс нэг сарын 15.000.000х2=30.000.000 төгрөгийг ******* сараар тооцоход 30.000.000х*******=180.000.000 төгрөг болж байх тул үүнээс хариуцагчийн түрээсийн төлбөрт төлсөн 118.219.500 төгрөгийг /түрээсийн төлбөрт төлсөн мөнгөн дүн дээр талууд маргаагүй/ хасахад 180.000.000-118.219.500=*******1.780.500 төгрөг болж байх тул үүн дээр хавтаст хэргийн 21 дүгээр хуудас дахь бараа материал зээлээр худалдан авсан үлдэгдэл 422.000 төгрөгийн баримттай хариуцагч маргаагүй тул нэмж *******1.780.500+422.000=*******2.202.500 төгрөгийг хариуцагч “Ховд Скай” *******-иас гаргуулж, нэхэмжлэгч “Монтрак *******” *******-нд олгож, илүү нэхэмжилсэн 180.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 14/42 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн авто ачигч машины өмчлөгчийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч “Ховд Скай” ******* нь түрээсийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул санхүүгийн түрээсийн гэрээ нь түрээсийн гэрээний хэлбэрт шилжсэнээр санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болсон, гэрээний талууд түрээслэгч нь төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд санхүүгийн түрээсийн гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэхээр гэрээгээр тохиролцсоныг шүүхээс буруутгах боломжгүй байна. Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-т заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн байна.

Түрээлэгч “Ховд Скай” ******* нь түрээсийн төлбөрт 118.219.500 төгрөг түрээслэгчид төлсөн нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 1******* зүйлийн 1*******.3-т заасан “...гэрээний нийт үнийн дүнгийн 50 буюу түүнээс дээш хувийг төлсөн” гэж үзэх боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 5*******.1, *******0 зүйлийн *******0.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн  1.509.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 зүйлийн 1*******7.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* сарын 12-ны өдрийн 153/ШШ2017/003284 шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “Ховд скай” *******-аас *******2.202.500 /жаран хоёр сая хоёр зуун хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Монтрак *******” *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 180.000.000 /нэг зуун наян сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 312 зүйлийн 312.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 1******* зүйлийн 1*******.3.-т заасныг баримтлан хариуцагч “Ховд скай” *******-ийн нэхэмжлэгч “Монтрак *******” *******-д холбогдуулан гаргасан санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах,  түрээсийн авто ачигчийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 5*******.1, *******0 зүйлийн *******0.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.3*******8.9*******3 /нэг сая гурван зуун жаран найман сая есөн зуун жаран гурав/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ховд Скай” *******-иас 4*******8.9*******3 /дөрвөн зуун жаран найман мянга есөн зуун жаран гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Монтрак *******” *******-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай” гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 5*******.1, *******0 зүйлийн *******0.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.509.400 /нэг сая таван зуун ес мянга дөрвөн зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 зүйлийн 1*******7.5, 172 зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН                                                      

М.НЯМБАЯР