Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/01496

 

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/01496

          Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 5 байр, 19 тоотод оршин суух, Дундшавь овогт Сайннохойн Цэрэнчимэд  /РД:УС68012511/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, Улсын Мал Эмнэлэг, Ариун цэврийн лабораторид холбогдох  

ажилгүй байсан хугацааны олговор 6 135 624 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 800 000 төгрөг нийтдээ 8 935 624 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Цэрэнчимэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2016.08.30-наас 2017.05.05-ны өдөр хүртэл 9 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 135 624 төгрөг, өмгөөлөгчийн  хөлс 2 800 000 төгрөг нийтдээ 8 935 624 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

            Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд:

           “...1.С.Цэрэнчимэдэд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 9 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 135 624 /зургаан сая нэг зуун гучин таван мянга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөгийг хариуцагч байгууллага УМЭАЦТЛ-оос холбогдох шүүгчийн захирамж, хууль, журмын дагуу хуулийн хугацаанд гаргаж өгөхөөр тохиролцов. С.Цэрэнчимэд өөрийн хүсэлтээр өмгөөлөгчийн ажлын хөлс 2 800 000 /хуульч өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн нарт 1 500 000 төгрөг, хуульч өмгөөлөгч Ч.Нямд 1 300 000/ хоёр сая найман зуун мянган төгрөгийг тус байгууллагаас гаргуулах нэхэмжлэлээс татгалзаж чөлөөлөхөөр тохиролцов.

           2.Б тал гэрээний 2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс хоногийн алданги эсвэл торгууль тооцох талаархи тохиролцоо Б тал эвлэрлийн гэрээнд заасан 2016 оны 8 дугаар сарын 30-ны 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 9 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 135 624 /зургаан сая нэг зуун гучин таван мянга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөгийг А талд төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгээс 0,5 хувийн хүүгийн алданги тооцон бодож нэмж олгохоор тохиролцов.

           3.Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

           4.Энэ гэрээ нь гэрээний 2-т заасан үүргээ Б тал бүрэн биелүүлснээр, төлбөр хохирлыг арилсанд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ.

          5.Гэрээний үүрэг бүрэн биелж, хохирол арилсан үед үндсэн гэрээний адил хэлбэрээр нотариатаар гэрчлүүлснээр дуусгавар болж, талууд эвлэрснийг гэрчилнэ.

          6.Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин арбитрт болон шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

          7.Энэ хэлцэл нь эрүүгийн хэрэг үүсээгүй буюу ЭХ-ийн 17.2, 70, 71, ЭБШХ-ийн 24, 25-р зүйлд заасан үйлдэлд хамаарна. Талуудын бичиг баримт эх хувиараа, нууцлал бүрэн. Талууд эрх зүйн бүрэн чадамжтай” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Цэрэнчимэд нь 2016.08.30-наас 2017.05.05-ны өдөр хүртэл 9 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 135 624 төгрөг, өмгөөлөгчийн  хөлс 2 800 000 төгрөг нийтдээ 8 935 624 төгрөгийг Улсын Мал Эмнэлэг, Ариун цэврийн лобароториос гаргуулахаар шаарджээ. 

        

           Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн нийт шаардлагын талаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч С.Цэрэнчимэдэд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 9 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 135 624 төгрөгийг хариуцагч УМЭАЦТЛ-оос холбогдох шүүгчийн захирамж, хууль, журмын дагуу хуулийн хугацаанд гаргаж өгөхөөр, С.Цэрэнчимэд өөрийн хүсэлтээр өмгөөлөгчийн ажлын хөлс 2 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзаж,  А талд 6 135 624 төгрөгийг төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгээс 0,5 хувийн хүүгийн алданги тооцож, нэмж олгохоор тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.С.Цэрэнчимэдийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Улсын Мал Эмнэлэг, Ариун цэврийн лобароториос С.Цэрэнчимэдэд 9 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 135 624 төгрөгийг холбогдох шүүгчийн захирамж, хууль, журмын дагуу хуулийн хугацаанд гаргаж өгөхөөр, С.Цэрэнчимэд өмгөөлөгчийн ажлын хөлс 2 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзаж, Б тал  үүргээ биелүүлэхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгээс 0,5 хувийн хүүгийн алданги тооцож, нэмж олгохоор тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Улсын Мал Эмнэлэг, Ариун цэврийн лобароториос 78 960  төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 78 960 төгрөгийг тус тус гаргуулж С.Цэрэнчимэдэд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.05.22-ны  өдөр төлсөн 157 920 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            Д. ЭНХЦЭЦЭГ