Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01495

 

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/01495

         Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

Нэхэмжлэгч:  Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, “Жи Мобайл” ХХК-ийн байрны 5 давхарт байрлах “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 10 гудамж 179 а тоотод оршин суух, Боржигон овогт Ганзоригийн Нарантунгалаг /РД:УЗ95050405/-т холбогдох,

төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 840 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнггийн 0.3 хувийн алданги 90 000 төгрөг буюу нийт 270 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Г.Нарантунгалаг хариу тайлбартаа: “...одоогоор ажилгүй байгаа тул “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 270 000 төгрөгөөс алданги 90 000 төгрөгийг төлж чадахгүй тул үлдсэн 180 000 төгрөгийг 2017.07.30-ны өдрийн дотор төлж барагдуулна, алданги 90 000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК тайлбартаа: “нэхэмжлэлийн шаардлага 270 000 төгрөгийн 90 000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 180 000 төгрөг болгон багасгав. Хариуцагч уг мөнгийг төлөх хугацааг 2017.07.30-ны дотор төлөхийг зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

                                                                                                                              

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 180 000 төгрөг, алданги 90 000 төгрөг нийтдээ  270 000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд байгуулсан 2014.11.10-ны өдрийн 1166129 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэх, талуудын тайлбар зэргээс үзэхэд төхөөрөмжийн хэлэлцэн тохирсон үнийг Г.Нарантунгалаг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр 180 000 төгрөгийг 2017.07.30-ны дотор төлөхийг хүссэн, харин нэхэмжлэгч тал алданги 90 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 180 000 төгрөгийг зөвшөөрсөн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөнийг нэхэмжлэгч зөвшөөрч үлдэх хэсгээс нь татгалзсаныг харилцан тохиролцсон гэж  үзэх бөгөөд талуудын гаргасан тайлбарт эвлэрэн хэлэлцсэн нөхцөл адил бичигдсэн байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Г.Нарантунгалаг үлдэгдэл төлбөр 180 000 төгрөгийг 2017.07.30-ны дотор төлөхөөр, нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нэхэмжлэлийн шаардлага 270 000 төгрөгөөс алданги 90 000 төгрөгийг татгалзаж, харилцан тохиролцсон зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Нарантунгалагаас  3 025 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 3 025 төгрөгийг тус тус гаргуулж “Жи Мобайл” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 2017.05.12-ны өдөр төлсөн 8 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                  ШҮҮГЧ                                              Д. ЭНХЦЭЦЭГ