Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
Хэргийн индекс | 179/2022/0125/ |
Дугаар | 2022/ШЦТ/120 |
Огноо | 2022-04-25 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2238000000112 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Бургалтай гэх газарт ****************маргалдаж түүнийг газарт хэвтэж байхад нь гэдэс рүү нь өшиглөж нарийн гэдэсний урагдал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Бургалтай гэх газарт ****************маргалдаж түүнийг газарт хэвтэж байхад нь гэдэс рүү нь өшиглөж нарийн гэдэсний урагдал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000112 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Мөнхтулгын биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Цаашид эмчилгээ хийлгэх эмчилгээний зардлыг төлж барагдуулна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-4 хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8 хуудас),
Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Даваадорж ах ирээд яах гэсэн юм ахын дүү гээд намайг барьж аваад газар унагаагаад дээрээс дарж байтал Бямбадорж ирээд миний гэдэс рүү өшиглөсөн...Миний эмчилгээний зардалд 3,5 сая төгрөг өгсөн...Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-16-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бямбадорж, Мөнхтулга нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Тэгээд удахгүй хоорондоо зодолдох юм болоод гарахаар нь байшингийн цонхоор хартал Мөнхтулга нь хутга барьчихсан зогсож байсан. Би “Мөнхтулга хутга барьчихсан байна” гэж хэлээд Энхбаатарын эхнэрийн хамт гэрээс гараад хутгыг нь авах гэтэл над руу дөхөх юм бол хутгалчихна шүү гээд хутгаа өгөхгүй байсан. Тэгтэл Хандаа гүйж очоод “хутгаа аваад ир” гээд булааж аваад шидчихсэн. Тэгэхээр нь би гүйж очоод хутгыг нь аваад далд хийсэн. Тэгээд буцаад иртэл Мөнхтулга гэх залууг Даваадорж ах дараад хэвтчихсэн Бямбадорж хоёр удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би уурлаад бүгдийг нь салгаад Бямбадоржийг гэр лүү нь аваад орсон. Тэр залуу гэдсээ дараад хэсэг хэвтэж байгаад би зүгээр зүгээр гээд гэр лүү яваад орсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-30-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 20 минутын үед эмнэлгийн жижүүрийн 37071189 дугаарын утсан дээр Эрдэнэбулган сумын 1-р баг Бургалтай нарийн ам гэх газарт элэг рүүгээ өшиглүүлээд эвхрээд хүчтэй өвдөөд байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу 11 цаг 40 минутад жолооч Б.Мөнхбат, бүртгэл мэдээллийн ажилтан Б.Болормаа миний бие гурвуулаа явсан. Дуудлага өгсөн газарт 12 цаг 50 минутад очсон. Тэгэхэд **************** 36 настай эрэгтэй нь хагас суугаа байдалтай хэвлий цардгар, биеийн байдал хүнд, нүүр царай нь цонхийж цайсан, нүдний салст шаналангуу байдалтай байсан. Өнгөц болон гүн тэмтрэлт хийлгэхгүй, хэвлий хэсэгтээ гар хүргэхгүй хэвлий хэсэгт өвдөлттэй байсан тул хэвлийн хөндийн цочмог цус алдалт гэж оношлоод анхан шатны тусламж үзүүлсэн. Өвчтөнөөс асуухад 3 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Ч.Энхбаатар гэдэг айлд *******той маргалдаж хэвлий хэсэг рүүгээ 4 удаа өшиглүүлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхтулга хутгатай байна гэхээр нь би яваад очиход гартаа хутга барьчихсан, Шаравдорж, Бямбадорж нарыг ойртуулахгүй байсан. Тэгэхээр нь би хутгыг булааж аваад шидсэн. Тэгсэн Бямбадорж нь Мөнхтулгыг газарт хэвтэж байхад нь гэдэс рүү 3-4 удаа өшиглөчихлөө гэж яриа гарсан. Би өшиглөж байхад нь хараагүй. Мөнхтулга нэлээн удаан хэвтэж байгаад элгээ тэврээд манай гэр рүү ороод “Би нэг л эвгүй болчихлоо” гээд гэдсээ дараад суугаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-38-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэрийн надад ярьснаар Бямбадорж нь Мөнхтулгын гэдэс рүү хоёр лав өшиглөсөн гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-48-р хуудас),
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 218 дугаартай:
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. ****************биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 51-р хуудас),
Хохирогч **************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 83-84-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Малын А дансны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 79-82, 85-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000000112 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Бургалтай гэх газарт ****************маргалдаж түүнийг газарт хэвтэж байхад нь гэдэс рүү нь өшиглөж нарийн гэдэсний урагдал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-4-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8-р хуудас),
Хохирогч ****************(хх-ийн 12-16-р хуудас), гэрч ****************(хх-ийн 28-30-р хуудас), гэрч ****************(хх-ийн 32-33-р хуудас), гэрч ****************(хх-ийн 36-38-р хуудас), гэрч ****************(хх-ийн 46-48-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт (хх-ийн 51-р хуудас),
Хохирогч **************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 83-84-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь хохирогч ****************эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ба хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ хийсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч **************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ****************нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ****************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч ****************нь 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн баривчлагдсан 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч ****************баривчлагдсан 2 хоногийг 30,000 төгрөгөөр тооцож торгох ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000000112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************оногдуулсан 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************баривчлагдсан 2 (хоёр) хоногийг 30,000 (гучин мянга) төгрөгөөр тооцож торгох ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
6. Эрүүгийн 2238000000112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч **************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ****************нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР