Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
Хэргийн индекс | 179/2022/0124/ |
Дугаар | 2022/ШЦТ/119 |
Огноо | 2022-04-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогч, шүүгдэгч ****************,
Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оюуны Алтансүх, Гарамжавын Галбадрах нарт холбогдох эрүүгийн 2138001210134 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохирогч ****************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ****************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэн ****************тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохирогч ****************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ****************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэн ****************тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138001210134 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Галбадрах эхнэр рүүгээ дайраад байхаар нь та хоёр хоёрын хооронд юман дээр юунд маргалдаад байдаг юм гэсэн чинь Галбадрах над руу эхлээд дайраад хоёр гурван удаа цохиод, өмсөж явсан подволкыг урьчихаар нь зөрүүлээд хамар руу нэг удаа, эрүү рүү нэг удаа цохисон...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Алтансүх рүү эхнэр хонон өнжин авч яваад архидаад гэж уурлаж барилцаж авсан...Эхнэр явахгүй болохоор нь эхнэрт уурлаж эхнэрийг алгадаж авсан чинь дахин Алтансүх над руу дайрч зодолдсон...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.....” гэх мэдүүлэг,
Хохирогч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагдаа нөхөр бид хоёрыг гэртээ харь гэж хэлэхээр нь нөхрөө дагуулаад гэр лүүгээ явах замд блокоор тал барьсан хашаан дотор нөхөр чи намайг хүнтэй зодоон хийлгэлээ гээд нүүр толгой руу нэлээн олон цохисон. Хэдэн удаа цохисныг бол санахгүй байна. Тэгээд байж байхад бол цагдаа ирээд нөхрийг машиндаа суулгасны дараагаар түргэн дуудчихсан гэртээ хариад байж бай гэж хэлэхээр нь гэртээ хариад толгойгоо угаагаад байж байхад түргэний эмч ирж үзээд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод зүүн, баруун хөмсгөнд оёдол тавьж шингэн хийж эмчилгээ хийж өгсөн. ...Гэр бүл болсноос хойш бол нөхөр цохиж зодох асуудал гаргадаггүй байсан...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-21-р хуудас),
Хохирогч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эхнэр Ууганбаяр нь гэртээ ирж хоноогүй тэгтэл ажил руугаа явж байтал Алтансүхийн хашааны үүдэнд Урнаа нь гарч ирээд манай эхнэр Ууганбаяр хамт байна гэж хэлж ярьсан болохоор би хамт байгаа юм байна гэж бодоод Алтансүхийн гэр рүү ортол манай эхнэр Ууганбаяр, Алтансүх, Алтансүхийн найз болох зүс таних эрэгтэй нар байсан. Би Алтансүх рүү эхнэр хонон өнжин авч явж архидаад гэж уурлаж Алтансүхтэй барьцалдаж авсан. Тэгээд маргалдаад эвлэрээд хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Алтансүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас надтай маргаж намайг цохиж авахаар нь эхнэрээ авч явах гэтэл эхнэр явахгүй болохоор нь эхнэрт уурлаж эхнэрийг алгадаж авсан чинь дахин Алтансүх над руу дайрч Алтансүхийн найз намайг араас барьж авсан тэгтэл Алтансүх намайг цохиж зодсон надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ууганбаярын нөхөр Галбадрах гаднаас орж ирсэн. Орж ирээд байгаа газраа хэлчихгүй гэж Ууганбаяр руу уурласан. Галбадрах нь Алтансүх рүү уурлаад байсан тэгээд эхнэрээ аваад явсан би ч яваад өгсөн. Тэгтэл орой 22 цагийн үед Ууганбаяр нь над руу залгаад найз нь Галбадрахад зодуулчихлаа эмнэлэг дээр хүрээд ирээч гэж хэлэхээр нь би явж очсон. Намайг очиход Ууганбаяр толгой хэсэгтээ оёдол тавиулсан нүд хэсэгт нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 224 дугаартай:
1. ****************ын биед баруун зүүн хөмсгөнд шарх, баруун зүүн хацарт няцралт, баруун зовхинд зулгаралт, дээд уруул, баруун, зүүн бугалга зүүн шуу, баруун өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. ****************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 223 дугаартай:
1. ****************ын биед хамар ясанд хугарал, зүүн тохой, шуунд зулгаралт, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, доод уруулд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. ****************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 41-р хуудас),
Хохирогч **************** шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 72-р хуудас),
Шүүгдэгч ****************ын хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 62-63,65-р хуудас),
Шүүгдэгч ****************хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68-69, 71-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138001210134 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Шүүгдэгч **************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохирогч ****************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ****************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэн ****************тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч, шүүгдэгч ****************, шүүгдэгч ****************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч ****************ын (хх-ийн 19-21-р хуудас), гэрч ****************(хх-ийн 30-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 224 дугаартай дүгнэлт (хх-ийн 36-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 223 дугаартай дүгнэлт (хх-ийн 41-р хуудас),
Хохирогч **************** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч **************** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 72-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************, **************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ****************, **************** нарыг нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь хохирогч ****************ын, шүүгдэгч **************** нь хохирогч ****************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нартай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************, **************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ****************, **************** нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 65-71-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ****************, **************** нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч ****************, **************** нар нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138001210134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********************* нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************, **************** нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2138001210134 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************, **************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР