Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/01434

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/01434

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

Нэхэмжлэгч:  Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 хэсэг, 5 байрны 07 тоотод байрлах, “Хан туул арван гурав” ХЗХоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4б хэсэг, 58 тоотод оршин суух, Цуу тайж овогт Дэмбэрэлийн Бурмаа /РД: УС64121107/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2 348 895 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хан туул арван гурав” ХЗХоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “зээлийн гэрээний үүрэгт 2 348 895 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Бурмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие “Хан туул арван гурав” ХЗХоршооноос 4 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн үлдэгдэл болох 2 348 895 төгрөгийг төлж барагдуулаагүй нь үнэн бөгөөд тус хоршооноос нэхэмжилж буй мөнгийг 7 сард багтаан бүгдийг нь төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ.    

                                                                                                                              

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хан туул арван гурав” ХЗХоршоо нь зээлийн гэрээний үүрэгт 2 348 895 төгрөгийг  хариуцагч Д.Бурмаагаас гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд байгуулсан 2015.03.27-ны өдрийн 2015/03 тоот зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Д.Бурмаа зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 2 348 895 төгрөгийг хариуцагч Д.Бурмаа нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Хан туул арван гурав” ХЗХоршооны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 2 348 895 төгрөгийг хариуцагч Д.Бурмаа нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Бурмаагаас 30 269 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 30 269 төгрөгийг тус тус гаргуулж “Хан туул арван гурав” ХЗХоршоонд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.05.18-ны өдөр төлсөн 60 539 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  

 

                                        

                                                

                                      ШҮҮГЧ                                        Д. ЭНХЦЭЦЭГ