Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/242

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0103/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч М.Энхмандах, шүүгч Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    М.Буян-Өлзий,

Улсын яллагч                                                  Ж.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч           П.З

Хохирогчийн өмгөөлөгч                               С.Н

Иргэдийн төлөөлөгч                                    А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              З.А, Д.Г

Шүүгдэгч                                                          *******, ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******рхэмбаатар, *******рхэмчухал нарт холбогдох 2139000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг “Барчийн булан” гэх газарт оршин суух иргэн П.Түвшинжаргалын гэрийн гадаа П.Түвшинбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан ойр дотны хүн болох төрсөн дүү П.Түвшинтөгсийн дэргэд ТОЗ-8 маркийн галт зэвсгээр хэвлий хэсэгт нь нэг удаа буудаж алан сэтгэл санааны зовиур шаналалд оруулан онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон,

 

Мөн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг “Барчийн булан” гэх газарт П.Түвшинбатыг ТОЗ-8 маркийн галт зэвсгээр буудаж алсны дараа дахин ТОЗ-8 маркийн буугаа сумлахаар бэлдэж, дахин хүн алахыг завдсан,

 

Шүүгдэгч *******рхэмбаатар, *******рхэмчухал нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг “Барчийн булан” гэх газарт иргэн П.Түвшинжаргалын гэрийн хаалгыг эвдэн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн,

 

Мөн 2020 оны 12 дугаар сарын 29-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр багийн нутаг “Барчийн булан” гэх газар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж П.Түвшинжаргалын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан хэрүүл маргаан үүсгэсний улмаас *******рхэмбаатар нь ТОЗ-8 маркийн галт зэвсгээр П.Түвшинбатын амь насыг хохироох нөхцөл байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн:  “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хэнтий аймгийн Дадал сум 1 дүгээр баг Барчийн булан гэх газарт болсон байв. Барчийн булан гэх газар 4 ханатай монгол гэр байх ба П.Түвшинжаргалын хот айл байв. Монгол гэрийн баруун урд талд малын хашаа саравч байв. Хэрэг учрал болсон гэх газарт GPS төхөөрөмж ашиглах сольбилцол  тогтооход №48.46.54.29, Е 111.31.31.52 гэсэн тоон илэрц гарч байв... Хэрэгт ач холбогдолтой ул мөр илрүүлэх зорилгоор мөрдөгч Б.Оргил, Шинжээч Төгөлдөр нарын хамт хойноос урагш чиглэлд 20 метр зайд / гэрийн орчим/ самнаж үзлэг хийв. Монгол гэрийн баруун урд хаалганы босго модноос баруун урд зүгт 112 см зайд  шаргал өнгийн 5*64 мм хэмжээтэй 1 ширхэг сум байсныг 1 гэх дугаараар гэрэл зургаар  байршуулж эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн тэмдэглэл /1-р хх-н 3-5-р тал/

10, 11, 12 дугаартай: “...шаргал өнгийн 5*64 мм хэмжээтэй 1 ширхэг сум байсныг харуулсан...” гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 07 хуудас/

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний өглөө талийгаач нөхөр маань Баян-Адарга сумаас урагш хөдөө хүнгүй газар Батноров сумын харьяат Сансар гэдэг хүний машин нь эвдэрсэн гэнэ би яваад ирье гээд өөрийнхөө 7618- дугаартай Ланд-80 маркийн автомашинаа унаад 15 цагийн үед явсан. Ингээд орой 21 цагийн үед эргэж ганцаараа ирсэн. Ингээд гэртээ ирээд аяга цай уучхаад өөрийн төрсөн дүү Түвшинтөгсийн машиныг хүргэж өгөхөөр болсон. Түвшинтөгс хадам ээж Цэцэгпүрэвтэй хамт нутагладаг. Тэгсэн манай хоёр хүү эмээгийндээ очно гээд аавыгаа дагаж явах болоод талийгаачтай  хамт явсан. Харин би гэртээ үлдсэн. Ингээд... 00 цагаас 01 цагийн хооронд байх... намайг унтаж байхад хаалга тогшихоор нь тайлахад манай хадам ээж Цэцэгпүрэв, талийгаачийн төрсөн дүү Түвшинтөгс, манай багийн хурлын дарга Очгэрэл болон манай том хүү Үйлстөгөлдөр нар ирсэн. Тэгсэн хадам ээж “за айхтар юм боллоо Эрхэмбаатар Түвшинбатыг буудчихлаа, хувцсаа өмс явъя” гэсээр гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд хамт явахад манай нөхрийг хүнд буудуулсан, түргэн дуудсан байгаа, Их муу найдваргүй болчхоод байгаа гэж ярьсан... Ингээд талийгаачийн төрсөн ах Түвшинжаргалын гэрт ирээд машинаас буугаад Түвшинжаргалын гэрт ороход манай нөхөр Түвшинбат нь гэрийн хойд талд байх орон дээр нас барсан байдалтай хэвтэж байсан. Ингээд би юу болсон талаар асууж тодруулахад талийгаач буудуулж нас барсан байсан. Түвшинтөгс, Түвшинжаргал нар нь ярихдаа талийгаачийг Түвшинтөгсийн гэрт ирчихсэн байх үед Түвшинжаргалын гэрийн гадаа машины гэрэл асааж тусгасан, хүмүүс хоорондоо муудалцаж байгаа бололтой, эхнэр хүүхдүүд нь орилж чарлаж байхаар нь талийгаач нөхөр маань сонсоод дүү Түвшинтөгсийн хамтаар Түвшинжаргалын гэрт очиход Эрхэмбаатар, Эрхэмчухалын хамтаар ирчихсэн хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай, Эрхэмбаатар гартаа хутга барьчихсан Түвшинжаргал ахын хувцсыг өмсүүлээгүй, дотоожтой нь газар суулгасан, мөн эхнэр хүүхдийг нь буланд шахсан сүрдүүлсэн байдалтай байж байхаар нь ороод яагаад айл амьтан унтуулж хэвтүүлэхгүй айлгаж дарамтлаад байгаа юм бэ? гэхэд Эрхэмбаатар нь ямар нэгэн үг хэлэлгүй гараад явсан, тэгэхэд нь манай талийгаач Түвшинбат Эрхэмчухалыг гэрээс түлхэж гаргасан гэсэн. Талийгаачийн ах дүү нар ярихдаа Эрхэмбаатар, Эрхэмчухал нарыг хоёулаа гартаа хутгатай байсан гэж ярьдаг. Ингээд Эрхэмчухалыг талийгаач Түвшинбат, ТҮвшинтөгс хоёр гэрээс авч гараад гэрийн гадаа муудалцаж байхад Эрхэмбаатар нь Түвшинжаргал ахын гэрийн зүүн урд талд тавьсан байсан машиных нь араар тойрч гарч ирээд ямар нэгэн үг хэлэлгүй шууд буудсан гэсэн. Тухайн үед Эрхэмбаатарыг буу аваад машинаа тойроод гарч ирэхийг талийгаачийн төрсөн дүү Түвшинтөгс хараад Эрхэмбаатарыг буу барьчихсан байсан гэж хэлэх үед  Эрхэмбаатар нь буудсан гэсэн. Тэгсэн манай талийгаач нөхрийг оносон байсан гэсэн. Тэр үед талийгаач маань намайг буудчихлаа гээд хоёр гараараа хэвлийн баруун хэсэгтээ бариад доороо эргэлдсэн гэсэн. Тэр хоёр буун дуунаар Түвшинжаргал ахын гэр рүү уралдаж шахуу орсон гэсэн. Түвшинтөгс ярихдаа буун дуунаар айсан учир хэн нь түрүүлж яаж гэрт орсноо мэдэхгүй байна гэж байсан. Ингээд гэрт нь ороод зуухны дэргэд сууж байгаад хойд хэсгээр газар унаад өгсөн... араас нь Эрхэмбаатар гэзэг дараад л буудаж ална гээд бууныхаа амыг гэрт оруулж буугаа цэнэглэх үед нь Түвшинжаргал ах гүйж очоод таслан зогсоож бууг авах гэж ноцолдсон гэсэн. Тэр үед сумлах гэж байсан сум нь газар унасан гэсэн, ингээд Түвшинжаргал ах Эрхэмбаатараас бууг нь авах гэж нилээн ноцолдсон гэсэн.  Түвшинтөгс нь туслах гээд очиход Эрхэмчухал нь хутга гаргаж ирээд алаад өгье, дүрээд өгье гээд хутгаа гялалзуулаад байхад нь Түвшинтөгс гарч чадаагүй гэсэн. Тэгж байгаад Эрхэмчухал нь машин руугаа явах хооронд нь Эрхэмбаатар дээр очиж Түвшинжаргалтай бууг авах гэж ноцолдсон. Түвшинтөгс Эрхэмбаатартай буу булаацалдаж гадаа үлдсэн. Түвшинжаргал ах чи хүн буудаад алчихлаа ш дээ гэхэд гайгүй биз дээ, түргэнээ дуудахгүй юу гэж хэлээд буцаад гэрээс гараад явсан. Энэ үйл явдал болж байхад Эрхэмчухал Түвшинтөгсийг гараад ир чамайг ална гээд гартаа хутга барьчихсан үүд хэсэгт зогсож байсан гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 тал/

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Зоригтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач миний 4 дэх дүү маань, 2020 оны 12 сарын 30-ны өглөө 05 цаг 30 минутын үед манай дүү утсаар ярьж энэ асуудлын талаар мэдсэн. Миний дүү хэрэг болдог өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг руу өглөө 09 цагийн үед яваад 21 цагийн  үед ирсэн байдаг. Дүүгийнх нь гэр бүлийн хүн сумын төвийн банканд ажилладаг. Дүү нь та машин авчраад өгөөч би гэр бүлээ авчиръя гэж хэлсэн. Тэгээд Түвшинтөгс  гэр бүлийн хүнээ хамт явах уу гэхээр нь гэр бүлийн нь хүн би явахгүй гэхэд хоёр хүүхэд нь би хоёр явъя эмээгээс очиж шинэ жилийн бэлгээ авъя гээд гурвуулаа гэрээсээ гарсан байсан. Ээжийнд ирэх үеэр Түвшинжаргалын гэрийн гадаа гэрэл гарсан байсан. Ээжийнд очоод цай уугаад байж байхад хүн орилох, хүүхэд уйлах чимээ гарсан. Гараад чагнахад Түвшинжаргал ахынд ийм авиа чимээ байгаа учраас хамт очъё гээд машинаа асуугаад очсон. Гэрт ороход Түвшинжаргалыг шалдан буланд шахсан, хүүхдүүд нь орилсон, эхнэр нь уйлсан шинжтэй байсан. Тэгээд та нар яаж байгаа юм бэ гэхэд Эрхэмбаатар шууд гэрийн баруун талаар гараад явсан. Эрхэмчухал нь гарахгүй болохоор нь манай талийгаач дүү Түвшинбат аваад гарсан. Гадаа гараад тодорхой хэмжээний хэрүүл маргаан болсон. Эрхэмбаатар машиныхаа араар ороод гарч ирэхдээ шууд буу бариад буудсан. Буун дуу тас хийтэл дуугарсан. Түвшинбатын тодорхой газар оносон. Гэрт ороход араас нь хаалгыг нь угз татаад орсон. Та нар хүн буудчихлаа ш дээ гэхэд та нар түргэн цагдаагаа дуудахгүй юу гээд тоомжиргүй дуугарсан. Түвшинжаргал гарах гэтэл гаргахгүй гарвал ална шүү, гээд гаргахгүй байсан. Тухайн үед түргэн дуудах гэхээр Хэнтий аймгийн Дадал  сумын хэмжээнд жи мобайлын сүлжээ тасарсан сүлжээгүй байсан. Манай дүү машинаа асуугаад явсан энэ хоёр араас нь хөөсөн. Тэгээд ээжид очиж буур ахыг алчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд ээж маш их шооконд орсон. Миний ээж их бие муутай. Манай ээж Түвшинжаргалын гэрт хүү охин хоёрыг нь аваад очсон.  Тэр үед миний дүү Түвшинжаргал ахынхаа гэрийн хойд талд байж байсан хоёр хүүхэд нь уйлахад миний хоёр хүү битгий уйл, ээжээ ам цангаад байна юм ууя гэж хэлсэн. Өвчин намдаах эм өгөөч гэсэн тухайн үед Түвшинжаргалын гэрт өвчин намдаах эм байхгүй, урагшаа ээжийнх рүүгээ эмэнд явсан. Энэ хооронд Түвшинтөгс маань сумын иргэдийн хурлын төлөөлөгч Одонтуяа гэх айлд очсон. Тухайн айлд сүлжээ байхгүй, дахиад өөр айлд очиж арай гэж хэл дуулгаад буцаж ирсэн. Түвшинжаргалын эмэнд 500-1000 метрийн зайнд яваад ирэхэд дүү Түвшинбат нь нас барсан байсан. Миний төрсөн дүү 35 насандаа хоёр ахынхаа дэргэд хоёр балмад хүмүүст буудуулж амь насаа алдсан. Өнөөдөр миний ээж сэтгэл санааны гүн хямралд орж, хүүгээ амьд байгаа юм шиг хүлээж сууна. Хань ижлээ алдаад удаагүй байгаа манай ээжид алаг үрээ алдаад гүн хямралд орох нь аргагүй биз дээ, дүү Түвшинтөгс нь тэр хэргээс хойш сэтгэцийн өөрчлөлттэй болж унтаж амарч чадахгүй, зүүд нойрондоо хар дарж зүүдэлж тэр өдөр байнга бодогдож, зүүдэлж маш их хямралтай явж байна. Хоёр алаг үр нь өдөр бүр ээжээсээ аавыгаа нэхэж маш их хямралд оруулж байна. Тэр айлын голомт сүйрч аавынх нь орон зай үгүйлэгдэж байна. Манайх Дамдин гэх айлтай морь малаа хамт уяж ханилгаатай хамт байсан хүмүүс, хоёр хүүхэд нь хүний амь нас хохироочхоод байхад ах, дүү, аав, ээж нар нь ирж уучлалт гуйгаагүй. Энэ гэмт хэрэгтээ гэмшсэн санаа зовсон зүйл огт харагдахгүй байгаа. Өнөөдрийг хүртэл миний ээж та нарыг ирэх байх гээд харжил суугаа, та нарт хүн чанар гэж байна уу? Бидний гомдол цөхрөл барагдашгүй байгаа шүү. Энэ хоёрын үйлдлийг санаатай гэж үзэж маш их гомдолтой байна. Бидний дүү морь уяж өөрийнхөө амьдралыг авч явдаг байсан. Хохирлыг мөнгө нэхэмжилж байгаа. Оршуулгын зардал 24.909.000, тэтгэмжээ алдсаны 4 хүүхдийн мөнгө 21.504.000 төгрөгийг хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү? Эрхэмбаатар, Эрхэмчухал нарын хэн ч манай талаас уучлалт гуйгаагүй, яасан талаар ч ярилцаагүй. Амь хохирогчийн эхнэр Болортуяагийн дансанд 5.000.000 төгрөг орсон гэсэн араас нь энэ ийм учиртай мөнгө шүү гэж хэн ч яриагүй. Ийм хүн чанаргүй байж болох уу? Манай талийгаач дүүгийн хоёр хүүхдийг өнөөдөр сургууль дээр нь хүүхдүүд аав чинь яасан бэ? Чи аавгүй юм уу гэж дээрэлхэж байна. Энэ хүмүүст маш их хэцүү байна. Сэтгэл санааны хохирол 50.000.000 сая төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,

 

4. Хохирогч П.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байх үед намайг эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар гэртээ гэрийнхээ хойд талын орон дээр эхнэр Оюунгэрэл болон 4 настай бага охин Намуун нартайгаа унтаж амарч байхад гэрийн гадаа машин хаазалж сигнал дарж хүн “Хөөе” гэж хашгирах шиг болсон. Би энэ үед нь сэрээд босож гэрлээ асаах гэтэл хаалга татсан. Тэгээд дахин нэг татаж манай гэрийн дотор хаалганы түгжээг мулт татчихсан. Энэ үед би гэрэл асаахад Эрхэмбаатар, Эрхэмчухал нар нь утсаар хов зөөсөн гэх утгатай зүйл яриад сүрхий орж ирсэн. Тэгэхээр нь би нүцгэн шалдан байсан болохоор буцаж хөнжлөө нөмрөөд хэвтэх гэсэн чинь Эрхэмбаатар нь миний хөнжлийг хуу татсан. Тэгж хөнжил татахдаа нэг зүйл хэлсэн. Би одоо юу гэж хэлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Хөнжил хуу татахаар нь би орон дээрээ босож суусан. Тэгсэн Эрхэмчухал нь “Чиний тэр утсаар ярьснаас болж миний амьдрал орвонгоороо эргээд байна” гэхэд хажуунаас Эрхэмбаатар нь “Энэнтэй олон юм яриад байх юм байхгүй шууд алчихъя” гээд баруун гараа гутлынхаа түрий рүү хийгээд нэг хүрэн хуйтай юм цухуйлгахаар нь алчихъя гэж хэлсэн болохоор би хутга гаргаж ирж байна гэж айсан. Энэ үед бас Эрхэмчухал нь илүү дутуу хөдөлгөөн хийх хэрэггүй шүү гэж хэлсэн. Тэгсэн энэ үеэр манай эхнэр хүүхдүүд сэрж, хүүхдүүд маань уйлж орилж эхэлсэн. Тэр үед манай эхнэр, 3 хүүхэд байсан. 2 хүүхэд маань баруун талын орон дээр хамт унтаж байсан юм. Ингээд хүүхдүүдийг сэрж уйлж орилоход манай эхнэр босож баруун талын орон дээр очсон. Тэгэхдээ Эрхэмбаатар, Эрхэмчухал хоёрт хандаж “Та 2 болиоч ээ юу болоод байгаа юм бэ” гэхэд “Чамд хамаагүй, цаашаа бай” гээд ор руу түлхсэн. Тэгсэн гаднаас манай хоёр дүү  болох Түвшинтөгс Түвшинбат 2 ороод ирсэн. Ямар ажлаар ирснийг мэдээгүй, сүүлд сонсоход хүүхэд уйлж  орилох чимээгээр ирсэн гэж байсан. Ингээд тэр хоёр орж ирээд Түвшинтөгс нь Эрхэмбаатар, Эрхэмчухал нарт хандаж “ та хоёр яагаад байгаа юм, шөнө орой хүн унтуулж амруулахгүй, яагаад айлгаж дарамтлаад байгаа юм гэхэд Эрхэмбаатар нь ямар нэгэн хариу үг хэлэлгүй гэрээс гараад явсан. Тэгсэн талийгаач дүү маань Эрхэмчухалыг гар гэж гэрээс хөөгөөд хойноос нь өөрсдөө хамт гарсан. Тэгээд гадаа гараад маргалдаад байх шиг байсан. Би энэ үед нь хувцасаа өмсөөд тэдний хойноос гадаа гарахад талийгаач дүү Түвшинбат нь Эрхэмбаатартай гэрийн зүүн урд хэсэгт 3-4 метрийн зайнд хоорондоо мөн 2 метрийн орчмын зайд өөд өөдөөсөө харчихсан маргалдаад байгаа бололтой, цаана нь мөн Эрхэмбаатарын машин нь толгой хэсгээ ертөнцийн зүгээр зүүн хойд чигт харуулж зогссон. Эрхэмчухал нь машиныхаа хамар хэсэгт харин Эрхэмбаатар нь ачаа хэсэг буюу машины бөгс хэсэгт нь зогсож байсан. Түвшинтөгс талийгаачаас зүүн чигт 2-3 метрийн зайд зогсож байсан. Тухайн үед цаг орой  болсон учир гадаа харанхуй машины гэрлийн тусгалд тэд харагдаж байсан. Тэгсэн намайг гарч очиход талийгаач дүү Түвшинбат нь намайг буцаад ороод  цагдаа дууд гэж хэлэхээр нь буцаж гэр рүүгээ орохоор явж байтал Эрхэмбаатар нь цагдаагаа дууд, цагдаа чинь яадаг юм гэж байсан. Ингээд би гэр рүүгээ ороод утсаар цагдаа дуудах гэсэн чинь утасны сүлжээ унаад дуудлага хийж болохгүй, байхаар нь утасныхаа сүлжээг, оруулах гээд ноцолдож байхад гэрийн гадаа буун дуу тас хийсэн. Тэгэхээр нь би юу болов оо гэж бодоод гарах гэтэл өөдөөс талийгаач дүү Түвшинбат “Эрхэмбаатар намайг буудчихлаа” гээд гэдэснийхээ баруун хэвлий хэсгийг дараад гүйж орж ирээд гэрийн хойд талд байсан орыг налаад суусан. Тэгсэн араас нь Түвшинтөгс “Эрхэмбаатар ах ахиад буудах гэж байна” гээд гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би хаалга руу харахад онгорхой байсан хаалганы цаана Эрхэмбаатар ирчихсэн гэрийн гэрлийн тусгалд буугаа цэнэглэх гэж байгаа бололтой бууны замгийг хойш татаж сум хийх гэж байхаар нь би гүйж очоод баруун гараараа бууных нь үзүүр хэсгээс бариад зүүн гараараа хойш татсан байсан замагны урд нь хуруугаараа тээглүүлж барьж авсан. Тэгээд бид хоёр буу булаацалдаж гэрийн үүднээс холдоод нилээн ноцолдсон. Тэгж ноцолдож байхдаа би гэрийн үүд рүү харахад гэрийн үүдэнд Эрхэмчухал нь гартаа өргөн иртэй богинохон  бололтой хутгыг баруун гартаа барьчихсан, гарч ирвэл ална шүү гээд зогсож байсан. Тэгсэн Эрхэмбаатар нь дахиад нэг буу байгаа биз дээ буудаач гэж Эрхэмчухалдаа хандаж хэлж байсан. Би гэхдээ дахин буу байсан эсэхийг мэдэхгүй, тухайн ү?д Эрхэмбаатар тэгж хэлж байсан. Ингээд Эрхэмбаатартай буугаа булаацалдаж байхдаа дахин гэрийн хаалга руу харахад Эрхэмчухал байхгүй гэрээс Түвшинтөгс гарч ирээд Эрхэмбаатар бид хоёр дээр ирээд хажуунаас буу булаацалдсан. Тэгэхээр нь би бууг булаацалдахаа болиод гэр рүү ороход манай талийгаач дүү элгээ тэвэрсэн ор налж суусан хэвээрээ байхаар нь “ яаж байна” гээд сууж байсан газраа хэвтүүлсэн. Тэгсэн талийгаач Түвшинбат дүү  маань “ цай ууя” гэхэд нь хүйтэн цай хийж  өгөхөд нээх уухгүйгээр ганц 2 балгачхаад буцаагаад өгсөн. Ингээд би хажуугаар нь гадаа байгаа Түвшинтөгс Эрхэмбаатар нарыг яаж байгаа бол гээд онгорхой байсан хаалгаар харахад тэр хоёр машины гэрлийн тусгалд буугаа  булаацалдаж ноцолдсон хэвээрээ харин Эрхэмчухал нь дайрчихъя машин руугаа суугаад машинаа асаагаад дайрах гэж байгаа үйлдэл гаргаж урагшаа нэг ухасхийн хойшоо ухарсан. Эрхэмчухал нь энэ үйлдлээ 1 л удаа хийсэн. Тэр үед Түвшинтөгс Эрхэмбаатартай буу булаацалдахаа болиод гэр рүү гүйж орж ирээд хаалгаа хааж дотроос нь татахад гаднаас нь Эрхэмбаатар нь онгойлгох гээд байгаа бололтой хэд хэдэн удаа татаад байх шиг байсан. Тэгсэн Түвшинтөгс хаалгаа сул хаяад талийгаачийн дэргэд ирэхэд Эрхэмбаатар хаалгаар шагайхаар нь би “ та нар хүн алчихлаа ш дээ” гэж хэлэхэд тэгвэл түргэнээ дуудахгүй юу, гээд цаашаа  яваад машиндаа суугаад хөдлөөд явсан. Энэ үед манай дүү ямар нэгэн дуу шуу байхгүй, юм ярьж чадахгүй болчихсон байсан. Тухайн үед эмнэлэг дуудах гэж байсан боловч бидний амьдарч  байгаа газарт утасны сүлжээ муу учир дуудлагаа хийж чадахгүй байсан юм. Тэгсэн Түвшинтөгс ээж болон хүү Үйлстөгөлдөрийг авчрахаар гэр рүүгээ явсан. Тэгээд удалгүй ээжийг хүүтэй нь авчрахад манай талийгаач дүү найдваргүй амь тавьж байсан. Ингээд л ухаан нь орж гарч байгаад нас барсан. Дээр дурдсан Насаагийн малын талаар л ярьж хов зөөлөө  гэсээр орж ирсэн. Миний хувьд хүнд утсаар хов зөөсөн асуудал байхгүй. Эрхэмбаатар, Эрхэмчухал бид нар өмнө нь хоорондоо хэрэлдэж маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй, бид нэг нутгийн нэг багийн айл саахалт улсууд  багаасаа бие биенийгээ мэддэг  бидний дунд муудалцах шалтгаан байхгүй. Гэрт бол хутга шөвөг гаргаж айлгасан зүйл байхгүй. Харин алга гэж амаараа айлган сүрдүүлсэн. Тэгж айлган сүрдүүлэхдээ ямар нэгэн хутга шөвөг гаргасан зүйл байхгүй. Миний харснаар өргөн иртэй, богино хутга байх шиг байсан. Би сайн хараагүй. Тухайн үед гэрт болон гадаа ямар ч  зодоон цохион болоогүй. Манай гэр дотроосоо цоожтой байсан. Би байнга гэрээ дотроосоо цоожилж унтдаг. Манай хаалгыг хүчтэй мулт татаад цоожийг нь эвдээд орж ирсэн. Манай гэр рүү шөнө орой цагт зөвшөөрөлгүйгээр хаалга эвдэж орж ирээд танхайрч намайг болон эхнэр хүүхдүүдийг маань айлган сүрдүүлж танхайрсан би их гомдолтой байна. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, /1-р хх-н 45-48-р тал/

Хохирогч П.Түвшинжаргалын дахин өгсөн "... Тухайн үед түрүүлж орж ирснээрээ Эрхэмбаатар нь эвдэж орж ирсэн. Харин дараа нь Эрхэмчухал орж ирсэн. Манай гэрийн хаалга тухайн үед замган цоожтой  байсан. Тухайн үед Эрхэмбаатар нь манай цоожтой байсан хаалгыг хүчтэй татаж онгойлгон манай цоожны шүрүүпийг унагаж эвдсэн. Гэхдээ одоо уг цоожоо буцаагаад шүрүүптэж янзалчихсан. Тэрнээс өөр  манай хаалганд учирсан эвдрэл гэмтэл байхгүй. Надад хаалга цоожтой холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би цоожоо үнэлүүлж нэхэмжлэхгүй... Тэр үед Эрхэмбаатар нь талийгаач дүүг маань буудчихаад дахин гэрийн үүдэнд босгоны цаад талд бууны хошууг гэр рүү оруулж зүүн хойд зүгт чиглүүлсэн байдалтай бууг цэнэглэх гэж сум хийх гэж байхад нь би очиж болиулсан. Миний санаж байгаагаар ямар нэгэн үг хэллэг хэлээгүй шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуу/

 

4. Гэрч П.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дадал сум 1 дүгээр баг Барчийн булан гэх газар... 2020 оны 12 дугаар сарын 29-ний ...22 цагийн орчим манай ах Түвшинбат цагаан өнгийн суудлын 30-84 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Би хувьдаа 60-01 ХЭА улсын дугаартай портер маркийн машинтай байсан. Миний портер машиныг ах Түвшинбат аваад явсан байсан юм. Тэгээд оронд нь суудлын автомашин надад авч ирж өгч байгаа юм. Би тэгээд буцаагаад ахыг гэрт нь хүргэж өгөх гээд гэрээс гарахад манай хойд талд байдаг манай ах Түвшинжаргалын гэрийн гадна машин очиж байгаа харагдсан. Шөнө болохоор машины гэрэл нь харагдаж байсан. Тэгснээ удалгүй Түвшинжаргал ахын гадаа хүн хашгираад байсан. Тэгэхээр нь Түвшинбат ах бид хоёр юу болоод байгаа юм бол гээд очсон. Тэгээд Түвшинжаргал ахын гэрт ороход Түвшинжаргал ахыг нүцгэн хойд талын орон дээр суулгасан наад талд нь Эрхэмчухал зогсож байсан, хажууд нь Эрхэмбаатар нь зогсож байсан. Түвшинжаргал ахын эхнэр хүүхдүүд нь уйлж байсан. Ахыг яагаад та нар дарамтлаад байгаа юм бэ гэж би хэлсэн, энэ үед Эрхэмбаатар гэрээс гараад явсан. Түвшинжаргал ахын гэрийн хаалга онгорхой байсан, гадаа сартай саруулхан байсан. Эрхэмбаатар гэрийн гадаа гутлын түрийгээ ухаж байгаад хутга гаргаж ирээд, гараад ир гээд байсан. Тэгтэл гэрт байсан Эрхэмчухал гэрээс гарсан, араас нь Түвшинбат ах гарсан, би бас дагаж гарсан. Эрхэмбаатар хутга гаргаж ирээд шаана гээд байсан, тэгэхээр нь би гэрийн зүүн урд талд байсан хүрзийг барьж авсан. Тэгтэл Түвшинбат ах битгий цохиорой хэрэгт орно шүү гэж хэлсэн. Би Эрхэмбаатарыг хүрзээр нэг удаа ёворсон. Эрхэмбаатар цаашаа явсан. Би тэгэхээр нь Эрхэмчухалыг чи муу бацаан яагаад давраад байгаа юм гээд гараараа шанаа хэсэгт ёворсон юм. Түвшинбат ах цагдаад дуудлага өгнө гэж хэлэхэд Эрхэмчухал чи цагдаагаа дууд гэж хэлсэн. Тэгээд Эрхэмчухал Түвшинбат ах хоёр маргалдаад зогсож байтал Эрхэмбаатар машиныхаа цаагуур ороод алга болсон тэгээд буцаад машин тойроод гараад ирэхдээ Эрхэмбаатар буу бариад гараад ирсэн. Тэгээд буудна гэсэн. Тэгээд шууд Түвшинбат ах руу чиглүүлээд буудсан. Эрхэмбаатар буу гаргаж ирээд сумлаагүй машинд буугаа сумласан байх. Түвшинбат ах буудчихлаа ш дээ гэж хэлсэн, би гэр рүү гэж хэлсэн. Түвшинбат ах бид хоёр Түвшинжаргал ахын гэрт цувралдаад орсон. Түвшинбат ах Түвшинжаргал ахын гэрийн хойд орыг түшээд сууж байгаад хэвтээд өгсөн. Тэгээд байж байтал Эрхэмбаатар гэрийн үүдэнд буугаа бариад хүрээд ирсэн. Түвшинжаргал ах бууг бариад ноцолдсон. Тэр хоёрыг ноцолдож байхад Эрхэмчухал гэрийн үүдэнд хутга барьчихсан зогсоод намайг гараад ир ална гүйцээнэ гээд байсан. Би цаашаа холдчих гэж хэлэхэд Эрхэмчухал гэрийн үүднээс холдохгүй байсан. Тэгээд Эрхэмчухал машин руугаа явсан. Би гүйж очоод Эрхэмбаатарын буун дээрээс барьж авсан. Түвшинжаргал ах гэр рүүгээ гүйж орсон. Эрхэмчухал машиндаа суучхаад намайг хаашаа хөдлөх гэнэ тэр зүгт машинаа хөдөлгөөд байсан. Би Эрхэмчухалд чи ахыгаа дайрвал дайр гэж хэлсэн, би тэгээд бууг тавиад гүйж Түвшинжаргал ахын гэрт ороод гэрийн хаалгыг хаасан. Тэгээд гэрийн дотор байсан хазаар аваад хаалгыг дотроос уяад татаад суусан. Тэгсэн чинь Эрхэмбаатар хаалга татаад онгойлгосон. Бид Эрхэмбаатарт та нар хүн алчихлаа ш дээ гэж хэлэхэд та нар эмнэлэг дуудаач гэж хэлчихээд машиндаа суугаад яваад өгсөн. Би тэгэхээр нь араас нь гараад машиндаа суугаад гэр рүүгээ явсан. Миний араас Эрхэмбаатар Эрхэмчухал хоёр машинтай дагаж явж байгаад буцаад явчихсан. Би гэртээ очоод ээждээ ахыг буудуулсан талаар хэлсэн. Тэгээд ээж Цэцэгпүрэв болон Түвшинбат ахын хүүхэд Төгөлдөр нарыг дагуулаад буцаад Түвшинжаргал ахын гэрт очсон. Намайг Түвшинжаргал ахын гэрт очиход Түвшинбат ах газар хэвтэж байсан. Тэгээд би айл руу очоод эмнэлэг, цагдаад дуудлага өгөхөөр явсан. Намайг буцаад Түвшинжаргал ахын гэрт ирэхэд Түвшинбат ахыг орон дээр гаргасан байсан. Түвшинбат ах нас барсан байсан... Түвшинжаргал ахын гэрийн үүдэнд Эрхэмбаатар Түвшинбат ахыг буудсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 56-р тал/

 

5. Гэрч Г.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн орчим би гэртээ нөхөр Түвшинжаргал , хүү Цэлмүүн, Сайханбаяр, Намуун нарын хамт унтаж амарч байсан. Гэрийн гадаа машин ирэхэд сэрсэн, тэгээд Жагаа хаалга гэж хэлсэн. Жагаа гэж манай нөхөр Түвшинжаргалыг хэлж байгаа юм. Хаалганы түгжээ эвдэж, татаж хаалга онгойлгоод Эрхэмбаатар, Эрхэмчухал хоёр гэрт орж ирсэн. Эрхэмбаатар орж ирээд хутгална гээд гутлын түрийгээ ухаад байсан. Би нөхрөө хувцсаа өмсөөд зугт гэж хэлэхэд Эрхэмбаатар, Эрхэмчухал хоёр манай нөхрийг хөдөлбөл ална шүү гээд манай нөхрийг хөдөлгөхгүй байсан. Би Эрхэмбаатар ахаа та яагаад байгаа юм, та нар ямар учиртай ингээд байгаа юм гэхэд манай нөхөр рүү Эрхэмбаатар дайраад байсан. Тэгэхээр Эрхэмчухалд нь миний дүү чи хүүхдүүдтэй биз дээ, хүүхдүүд айгаад уйлаад байна ш дээ, хэл амаараа ярилцаад учраа олж болдоггүй юм уу гэхэд Эрхэмчухал нь танд ердөө хамаагүй гэж надад хэлсэн. Тэгээд байж байтал манай нөхрийн дүү Түвшинбат, Төвшинтөгс хоёр гэрт орж ирээд яагаад айл унтуулахгүй байгаа юм, яагаад хүн дарамтлаад байгаа юм гэж хэлэхэд Эрхэмбаатар гэрээс гарсан. Тэгээд араас нь Эрхэмчухал гарсан, араас нь Төвшинтөгс, Түвшинбат хоёр гарсан. Гадаа гараад буудна хутгална гээд хашхиралдаад байсан. Би хүүхдүүдээ аргадаад гэртээ байсан. Манай нөхөр гэрээс гарч ороод утсаар дуудлага өгөх гэсэн гар утас сүлжээгүй байсан. Түвшинбат гаднаас орж ирэхдээ намайг буудчихлаа гээд ёолоод ганцаараа орж ирээд гэрийн хойд талд ор түшээд суусан. Цай ууя гэж хэлсэн. Манай гэр лүү залгаач гэж хэлсэн. Би Түвшинбатад цай хийж өгсөн. Тэгээд байж байтал Эрхэмбаатар ах гэрийн үүдэнд буу гаргаж ирсэн, манай нөхөр бууг нь авах гэж булаацалдсан. Гэрийн гадуур дуу чимээ болоод байсан. Төвшинтөгс гэрт орж ирсэн байсан, буцаад гарах гэсэн чинь Эрхэмчухал нь гаргахгүй үүдэнд байгаад байсан. Би тэгээд хаалгаар шагайгаад Эрхэмбаатар ахаа та одоо яваач, та нар хүн буудчихлаа, одоо үхлээ ш дээ яах вэ гэж хэлсэн. Эрхэмчухал машиндаа ороод суусан байсан. Эрхэмбаатар нь түргэн дуудаач гэж хэлчхээд машиндаа суугаад баруун урд зүгт явсан. Бид нар их айж сандраад ямар ч байсан хадам ээжийг дуудаж ирсэн. Эмнэлэгт дуудлага өгсөн. Эмчийг ирэхэд Түвшинбат нас барсан байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх 62-р тал/

 

6. Гэрч Г.Ундрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 00 цагийн орчим манай гэрт Онон багийн засаг дарга Азжаргал гэдэг хүн ирж бууны хэрэг гарлаа гэж хэлсэн. Гар утас сүлжээгүй байсан. Тэгээд жолооч Баяржаргал, Цэнд-Аюуш эмч нарын хамт Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр багт очсон. Бид яг очих газраа мэдэхгүй явж байсан, тэгээд явж байхад хүмүүс тосож авсан. Хэрэг болсон газар очиход Түвшинбат гэрт байсан, үзлэг хийхэд хүүхэн хараа гэрлийн урвалгүй, захын судсанд хүчилтөрөгчийн хэмжээ, зүрхний цохилтын хэмжээ орж ирэхгүй байсан. Хувцсыг сөхөж үзэхэд баруун хавирганы нуман доор буудагдсан шархтай, нас барсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Цогцсыг гэрийн хойд талын орон дээр дээш нь харуулж хэвтүүлсэн байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 65-р тал/

 

7. Гэрч Б.Цэцэгпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Хэнтий аймгийн Дадал сумын дүгээр багийн нутаг дэвсгэр Барчийн булан гэх газарт бага хүү Түвшинтөгсийн хамтаар тус тусдаа гэрт амьдардаг юм. Харин манайхаас урагш 700 орчим метр газарт хүү Түвшинжаргалынх байдаг юм. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байхад 22 цаг өнгөрч байхад манай талийгаач хүү Түвшинбат нь 2 хүүхдийн хамтаар дүү Түвшинтөгсийн машиныг хүргэж өгөхөөр Түвшинтөгсийн гэрт ирсэн. Тэгсэн Түвшинбатын хүү Үйлстөгөлдөр нь намайг орондоо хэвтэж байхад манай гэрт орж ирээд “Жагаа ахын гадаа хүн хашигчиж сүйд болж байна” гэхээр нь би “гадаа нь машин тэрэг байсан юм уу” гэхэд Үйлстөгөлдөр нь “биднийг Түвшинжаргал ахын гэрийн гадуур өнгөрөхөд машин тэрэг байгаагүй, гэрэлгүй унтаж байгаа юм шиг байсан” гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр нь би айхтар юм бодолгүй эрхээ эргүүлж мааниа уншаад хэвтэж байтал Үйлстөгөлдөр дахин орж ирээд “Аав Түвшинтөгс ах 2 Түвшинжаргал ахын гэр рүү яваад өгчихлөө” гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би Түвшинжаргалын гадаа машин тэрэг байгаа юм уу гэхэд машин байна гэж хэлсэн. Ингээд дахин Үйлстөгөлдөрт “Одоо яаж байна гараад хардаа" гээд 20 минут хүрэхгүй хугацааны дараа дахин харуулахад Үйлстөгөлдөр нь “2 машин наашаа ирж байна” гэж хэлсэн. Тэгсэн гэрийн гадаа машин ирж зогсоод хүү Түвшинтөгс нь “Буур ахыг буудчихлаа ш дээ, ээж гараад ирээ, бушуул” гэхээр нь би сандраад подвалк дээрээ хантааз углаад л гэрээс гарч Түвшинтөгсийн машинд Түвшинбатын хүү Үйлстөгөлдөрийн хамтаар суугаад Түвшинжаргалын гэрт очсон. Ингээд Түвшинжаргалын гэр рүү ороход гэрт ТҮвшинжаргалын 3 хүүхэд нь гэрийн баруун орон дээр уйлж орилсон, эхнэр нь галынхаа дэргэд зогссон, харин манай хүү Түвшинбат нь зуухны хойд хэсэгт толгойгоо зүүн чигт харуулж дээшээ харсан байдалтай, цамцных нь баруун хэвлийн хэсэгт цусны толбо үүсэн байсан. Ингээд би хүү дээрээ очиход манай хүүгийн гар хөл нь хөрчихсөн, амь тавьж байсан. Ингээд л Үйлстөгөлдөр нь аавыгаа тэвэрч авч уйлаад би ч бас хүүгээ тэвэрч аваад л хүүгээ гар дээрээ алдсан. Ингээд юу болсон талаар асуухад Түвшинжаргал нь ярихдаа Эрхэмбаатар нь дүү Эрхэмчухалын хамтаар унтаж байхад хаалга эвдэж ороод шууд хөнжлийг нь хуу татаад хутга тулга бос гээд босгоод номхон зогс, илүү дутуу хөдөлгөөн хийж болохгүй шүү гэж айлгасан байсан. Энэ үед эхнэр хүүхдүүд нь айж сандраад уйлж орилж чарласан гэсэн. Ингээд байж байхад нь Түвшинбат, Түвшинтөгс 2 орж ирсэн гэсэн. Тэг 2-ыг орж ирэхэд нь Эрхэмбаатар нь хүүхдүүдийн унтаж байсан орны толгой хэсэг дээр суусан, Эрхэмчухал нь дэргэд зогсож байсан гэсэн. Харин Түвшинжаргалыг гэрийн хойд талд байх ор авдар 2-ын хөндийд шалдан нүцгэн суулгасан байдалтай байсан гэсэн. Ингээд Түвшинбат, Түвшинтөгс 2 ороод “Яагаад харанхуй шөнөөр хүн амьтан амраахгүй амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ” гэхэд нь Эрхэмбаатар нь босоод юу ч дуугаралгүй гэрээс гараад явсан гэсэн. Тэгэхээр нь Эрхэмчухалыг Түвшинтөгс, Түвшинбат 2 гар гэж хэлээд гэрээс хөөж гаргасан гэсэн. Ингээд л гадаа гарч бага зэрэг маргалдаж зогсож байтал Эрхэмбаатар нь машины араас гарч ирээд Түвшинбатыг буудчихсан гэж байсан. Ингээд л манай 2 хүү Түвшинжаргал ахынхаа гэр рүү зугтаагаад орсон байсан. Ингээд энэ 2-ыг ороход хойноос нь Эрхэмбаатар ирж гэрийн үүдэнд босгон дээр ирээд ална гэж хэлээд дахин буу сумлахаар замагтайгаа ноцолдох үед нь Түвшинжаргал гүйж очоод бууны үзүүрээс барьж замгийг хойш татахад нь завсраар нь хуруугаа хийгээд бууг нь булааж авах гээд ноцолдсон гэсэн. Энэ үед сумлах гэж байсан сум нь газар гэрийнх нь довжоо хавьцаа унасан байсан гэсэн. Үүнийг хажуугаар Эрхэмбаатарын дүү Эрхэмчухал нь гадаа гартаа хутга барчихсан Түвшинтөгсийг “Гараад ир, ална” гээд байсан гэсэн. Тэгж байгаад машин руугаа явахад нь Түвшинтөгс нь Эрхэмбаатар, Түвшинжаргал 2 дээр очиж бууг нь мөн л авах гэж ноцолдох үед Түвшинжаргал нь Эрхэмбаатар, Түвшинтөгс 2-ыг орхиод буудуулсан байгаа дүү Түвишинбатыг яаж байгаа бол гэж харахаар, мөн  эмнэлэг цагдаад дуудлага өгөхөөр гэр рүүгээ орсон байгаа юм. Түвшинжаргалыг гэр рүүгээ орсны дараа Эрхэмчухал нь Түвшинтөгсийг дайрах гээд   гэсэн. Тэгэхээр нь айгаад гэр рүүгээ ороход Эрхэмбаатар, Эрхэмчухал 2 машинтайгаа хөдлөөд явсан гэсэн. Тэгэхээр нь ТҮвшинтөгс надад ирж хэлэх гээд машинтай хөдлөхөд нь машинтайгаа хойноос нь хөөсөн гэж байсан. Миний мэдсэн сонссон зүйл энэ л байна. Энэ 2 манай хүү Түвшинжаргалын эхнэр Оюунгэрэлтэй садан төрлийн холбоотой. Тэрнээс бидний дунд харилцаа холбоо байхгүй. Миний хувьд Эрхэмбаатар, Эрхэмчухал Түвшинбат, Түвшинжаргал, Түвшинтөгс нарыг хоорондоо муудалцсан гэж сонсож байгаагүй, мөн өр авлага өш хонзон байхгүй. Манай хүүхдүүд ярихдаа тэр 2-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн. Үгүй. Манай хүүхдүүд архи дарс хэрэглээд байдаггүй, хаяа баяр ёслолоор л уудаг байх. Манай хүүхдүүд надтай архи хэрэглэсэн таарч байгаагүй. Энэ 2 хүн манай Дадал сумын хүмүүс. Бага байхаас нь мэднэ. Эрхэмбаатар нь залуугаасаа л шорон оронд орж байсан. Эрхэмбаатарын дүү Эрхэмболд нь хүн алсан хэргээр шоронд     яваад гарч ирээд 2020         оны зун өөрийгөө      боомилж нас барсан. : Би 5 хүү 1 охинтой. Талийгаач хүү маань миний 4 дэх хүүхэд маань байсан. Айлд нэг гэр орноо авч явдаг, ах дүү нараа удирдаад аваад явдаг хүүхэд байдаг. Талийгаач хүү маань тийм л хүүхэд байсан. Би 5 хүү өсгөсөн. Миний хүүхдүүдээс ямар нэгэн буруу зүйл хийж цагдаагаар      явсан  удаа байхгүй, миний          хүүхдүүд бүгд хүмүүжилтэй, ах захаа мэддэг, төлөв томоотой, нутаг усандаа нэр хүндтэй, ажилч хөдөлмөр хүүхдүүд байгаа юм. Миний зүгээс Эрхэмбаатар, Эрхэмчухал нар нь миний хүүгийн амь насыг авчхаад, сэтгэл нь ханахгүй дахин буудна, ална, гэж буугаа сумлахад нь азаар Түвшинжаргал нь таслан зогсоосон байсан. Эрхэмчухал нь мөн Түвшинтөгсийг ална гээд хутга барьж амь насыг нь заналхийлсэн, машинаар дайрах үйлдэл гаргасан. Хамгийн гол нь энэ 2 хүнд маш их гомдож байна. Хүн нохой алчхаад яанаа гээд сүү өргөж гашууддаг байтал миний хүүг буудаж алчхаад ямар нэгэн харамссан зүйлгүй дахин миний хүүг ална гээд нэг нь хутга, нэг нь буу гаргаж ямар нэгэн эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, миний хүүхдүүдийг талийгаачид туламж үзүүлэх боломж олгохгүй, балмад, хүний ёсонд байхгүй ийм үйлдэл гаргасанд эх хүний хувьд маш их гомдож байна. Эх хүний энэ өнчирсөн сэтгэлийг надаас өөр хүн ойлгохгүй. Миний хүү залуугаараа бусдын гарт амь насаа мөн бусаар алдсан. Эрхэмбаатар нь        архи    дарс хэрэглэхээрээ овилгүй зантай гэж   ярьдаг. Нутгийн хүмүүс ярихдаа Дамдингийн хүүхдүүд овилгүй, нүд ам сохолчих гээд байдаг зантай , их л хэцүү хүмүүс ш дээ гэж ярьцгаадаг. Эрхэмчухалыг нь бол би сайн мэдэхгүй, нас залуу хүүхэд байгаа. Би тэр хүүхдийг мэдэхгүй учир сайн муу гэж муулаад яахав ээ. Миний хувьд Эрхэмбаатар, Эрхэмчухал 2-ыг хамтарч хүүгийн маань амь насыг хохироосон, дахиад ч бусад хүүхдүүдийн маань амь насыг хохироохыг завдсан гэж үзэж байна... гэх мэдүүлэг 1-р хх-ийн 73-74-р  тал

 

8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай “...Амь хохирогч П.Түвшинбатын цогцост хэвлийн баруун хажуу хэсэгт суганы өмнөд шугамаар хүйснээс дээш 3см зайд эдийн дутагдал бүхий сумны орсон нүхний шарх, хэвлийн хөндий, /хэвлийн хөндийд 325 мл цусархаг шингэн агууламж/ 12 хуруу гэдэс, нарийн гэдэсний гялтанд нэвтэрсэн шарх баруун бөөр орчмын өөхөн эд, гэдэсний чацархайд цус хуралт хэвлийн зүүн хажуу хэсгийн дотор булчинт давхаргад сумны хошууны шаантаглалт, цус хуралт, хэвлийн зүүн хажуугийн хэсэгт суганы арын шугамаар хүйснээс дээш 5см зайд арьсны эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь галт зэвсгийн нэг удаагийн хошуут сумны буудалтын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...баруунаас зүүн, ташуу үйлдэгдсэн байх боломжтой байна... Дээрх хэвлийн баруун хажуу хэсэгт эдийн дутагдал бүхий сумны орсон нүхний шарх нь ойрын зайнаас /2-6 метр/ буудлага хийсэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт, /1-р хх 94-р тал/

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 242 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн сангийн 4803 дугаартай, замаг 14669 дугаартай буу нь 5.6х15 мм-н калибртай 1955 онд хуучнаар ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалтаар үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын буу байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд анги бүрэн бүтэн байна. Уг галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой байна...” гэх дүгнэлт, /1-р хх 107-р тал/

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 243 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилгээнд ирүүлсэн сангийн 4803 дугаартай,  замаг 14669 дугаартай буугаар буудагдсан байна...” гэх дүгнэлт, /1-р хх 117-р тал/

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 244 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 4803 дугаартай, замаг 14669 дугаартай ТОЗ-8 загварын буугаар буудагдсан байна...” гэх дүгнэлт, /1-р хх 164-р тал/ 

 

12. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай: “...Амь хохирогч нь гэмтэл авснаас хойш ойролцоогоор 2-4 цагийн дараа нас барсан байх боломжтой байна. Амь хохирогч П.Түвшинбат нь галт зэвсгийн нэг удаагийн хошуут сумны үйлчлэлийн дээрх хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт, /2-р хх 84-р хуудас/

 

13. Шүүх сэтгэц эмгэг судлалын 22 дугаартай: “...П.Түвшинтөгс нь сэтгэцийн хувьд удамшлын өвчин эмгэггүй байна. П.Түвшинтөгсийн сэтгэцэд хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш “F43.1- Сэтгэцийн гэмтлийн дараах стрессийн эмгэг”-ээр өөрчлөлт орсон. Одоо П.Түвшинтөгс нь сэтгэцийн хувьд эрүүл байна...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-н 5-6-р тал/

 

14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаартай: “...Комис санал нэгтэй дараах дүгнэлтийг гаргав.  1. *******рхэмбаатар нь сэтгэцийн өвчнөөр  өвдсөн гэх баримт мэдээлэл үгүй байна. Удамшлын болон олдмол сэтгэцийн эмгэгээр өвдсөн баримт мэдээлэл үгүй байна. 2. *******рхэмбаатар нь хэрэг үйлдэх үед энгийн согтолттой байсан ба өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан. 3. *******рхэмбаатар нь мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэсэн дүгнэлт 3-р хх-ийн 21-22 хуудас

 

15. Яллагдагчаар *******рхэмбаатарын өгсөн “...миний хувьд дахин буу цэнэглэсэн асуудал байхгүй, намайг хүн буудчихлаа гэхээр нь би очиж харахаар гэрийнх нь үүдэнд очиход Түвшинжаргал гарч ирж миний  бууг булааж авах гэж үүдэндээ ноцолдсон. Тэрнээс би дахин хүн алахаар буугаа цэнэглэсэн зүйл байхгүй. Буу булаацалдаж байх үед гэрийнх нь үүдэнд сум унасан байна лээ. Тэр сум дайзнаасаа л унасан байх. Миний дайзанд 4 ширхэг сум байснаас би 1 сумыг нь авч сумлаж буудсан. Би 3 хүүхэдтэй. Хамгийн том нь 26 настай Баттүшиг, түүний дараагийнх нь Лхамдарь 22 настай, хамгийн бага нь Бадамхатан 12 настай. Бадамхатан нь миний салсан эхнэр Итгэлсүрэнтэй хамт Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амьдарч байгаа. Би Итгэлсүрэнгээс салаад 7 жил болж байгаа. Энэ хугацаанд Бадамхатан нь зуныхаа хичээлийн амралтаар ирдэг. Бусад үед ээжтэйгээ амьдарч байсан. Бадамхатангийн асран хамгаалагч харгалзан дэмжигч нь Итгэлсүрэн байгаа. Би дахин буу цэнэглэх үйлдэл хийсэн зүйл байхгүй. Ямар учраас намайг дахин буу цэнэглэсэн гээд  байгааг ойлгохгүй байна. Миний зүгээс тийм үйлдэл гаргасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,

 

16. Яллагдагчаар *******рхэмбаатарын өгсөн “...би дээрх тогтоолоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан энэ зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад зүйл заалтыг нь хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/

 

17. Яллагдагчаар *******рхэмбаатарын өгсөн "... Би Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр багт өөрийн төрсөн дүү *******рхэмчухалын гэрт өөрийн малыг маллаж хамт амьдардаг. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Эрхэмчухал бид хоёр Эрхэмчухалын машинтай нь адуугаа хайхаар болсон юм. Тэгсэн Эрхэмчухал нэг мөсөн цаашаа Баян-Адарга сум руу яваад ойр зуурын хүнс цуглуулъя гээд эхнэр хүүхдээ аваад явсан юм. Би тухайн үед гэрээсээ гарахдаа аав Дамдингаас өвлөгдөж ирсэн бичиг баримтгүй ТОЗ- 8 маркийн бууг 4 ширхэг сумны хамтаар авч адуу мал эрж хайж явахад ан гөрөө таарч магадгүй гээд авсан юм. Намайг машинд буу хийхийг Эрхэмчухал болон түүний эхнэр Оюунбилэг нар харсан эсэхийг мэдэхгүй, намайг машинд буу хийхэд гадаа байгаагүй. Ингээд бид ...Баян-Адарга сум нь дээр 15 цагийн орчимд ирсэн шиг санаж байна... Ингээд бид хоёр гэр рүүгээ явах замд Эрхэмчухалын эхнэр дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай 1 ширхэг пиво авчихсан байхаар нь би түүнийг задлаад машин дотор ганцаараа уусан. Би энэ пивоноос Эрхэмчухалд өгөхөд ганц хоёр балгачхаад буцаагаад өгсөн. Ингээд гэртээ ирээд малаа хотлуулчхаад байж байтал Эрхэмчухал өдрийн дутсан адуу хойд Улиастай ууланд байж магадгүй ш дээ гэхээр нь нээрээ тэнд байж магадгүй гээд очиж үзэхээр мөн л Эрхэмчухалын хамтаар Эрхэмчухалын машинтай явсан. Ингээд Улиастай уул руу явж байхдаа Түвшинжаргалаас асууж сураглая гэж бодоод замаасаа хазайж Түвшинжаргалын гэрт очсон. Түвшинжаргалын гэрийн гадаа  ирж зогсоход нь би түрүүлж буугаад Түвшинжаргалын гэрийн хаалгыг татахад дотроосоо цоожтой байсан. Тэгэхээр нь би дахин хүчтэй татахад гэрийн хаалганы цоож нь эвдэрч онгойсон. Ингээд гэрт ороход Түвшинжаргал нь гэрийнхээ хойд талын орон дээр эхнэр хүүхдийн хамтаар, баруун талын орон дээр хоёр хүүхэд нь унтаж байсан. Гэр дотор гэрэл нь асаалттай байсан. Би гэрт нь ороод Түвшинжаргалд хандаж "Чи намайг агсам согтуу тавьсан гэж хүнд худлаа ярьж хов зөөсөн байна” гэж жаахан агсрахад Түвшинжаргал нь би хүнд чамайг агсам тавьсан гэж яриагүй гэхээр нь би чи манай талийгаач дүү Эрхэмболдын эхнэр Насанжаргалд намайг ирж агсам согтуу тавьсан. 2 үхрийг чинь өгөөгүй мэтээр ярьсан байна гээд уурандаа дайрч давшилсан. Тэр үед хамт явж байсан манай дүү Эрхэмчухал гэрт хойноос ороод ирсэн байсан. Би тэгж дайрч давшлахдаа "ална" гэж хэлээд айлгах гээд баруун хөлнийхөө гутлын түрийнд хийсэн байсан хутгаа гаргаж ирэхээр ухахад Эрхэмчухал хажуунаас хориглож миний хутгыг булаагаад авсан. Энэ  үед Түвшинжаргалын дүү нар болох Түвшинбат, Түвшинтөгс нар орж ирсэн. Тэгсэн тэр хоёрын нэг нь "айл гэр амраахгүй яацгаагаад байгаа юм бэ” гэхээр нь би айгаад ямар нэгэн юм хэлэлгүй зөрөөд гараад явсан. Тэгээд би гэрээс гарч машиныхаа дэргэд очиж зогсоход хойноос Эрхэмчухал, Түвшинбат, Түвшинтөгс нарт хөөгдсөөр гараад ирсэн. Тэгэхээр нь зодоон болбол айлгая гэж бодоод машиныхаа араас өдөр авч хийсэн байсан бууг аваад бууны бөгсөнд байх сумны хуйнаас 1 ширхэг сум гаргаж бууныхаа гол төмөрт хийж цэнэглээд гараад ирэхэд Түвшинбат над руу ойртож ирэхээр нь би гохоо дарчихсан. Уг нь би айлгах гэж хажуугаар нь буудсан боловч оночихсон байсан. Ингээд би хэсэг зуур шоконд орж гэрийнх нь үүдэнд зогссон. Тэгж байтал Эрхэмчухал ирээд "та хүн буудчихлаа ш дээ яаж байгаа юм бэ?” гэсэн. Ингээд л би юу болсноо мэдээгүй. Нэг мэдэхэд би Түвшинжаргалтай буугаа булаацалдаад зогсож байсан. Тэгсэн Түвшинжаргал бид хоёр дээр Түвшинбат нь ирээд буу булаацалдахад Түвшинжаргал нь бид хоёрыг орхиод явсан. Тэгээд би буугаа өгөхгүй гэж ноцолдож байхад Эрхэмчухал машиныхаа гэрлийг Түвшинтөгс бид хоёр руу тусгахад Түвшинтөгс нь гэр рүүгээ гүйгээд орсон. Ингээд би нээрээ хүн буудчихсан юм болов уу? Буудсан бол яаж байгаа юм бол гээд мэдэх гээд гэр рүү орох гэтэл оруулахгүй байсан. Тэгээд хаалгаа онгойлгоход нь харахад зуухны хойд талд Түвшинбат нь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс намайг чи хүн алчихлаа ш дээ гэхээр нь би түргэн дууд гэж хэлээд явсан. Ингээд би буцаж явахдаа аавынхаар орж би тэндээ буутайгаа үлдэж, Эрхэмчухал гэр рүүгээ түрүүлээд явсан. Ингээд болсон асуудлын талаар аавдаа хэлээд аавын гадаа байсан морийг унаад дүү Эрхэмцогтод очиж хэлээд буцаж гэртээ ирсэн. Гэртэй ирээд буугаа орныхоо доогуур хийгээд унтаж амарсан. Тэгсэн маргааш өглөө нь цагдаа нар ирээд намайг аваад явсан. Тэд Эрхэмчухал бид хоёрыг авч явахдаа миний бууг болон Эрхэмчухалын нэг хутгыг хураагаад аваад явсан... Би тухайн үед өөрийн үйлдэл хэл яриаг ойлгож ухамсарлаж удирдах чадвартай байсан. Миний хувьд надад учирсан гэмтэл шарх байхгүй. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Эрхэмчухалыг яасан эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан биед нь гэмтэл шарх учраагүй. Манай талийгаач дүү болох Эрхэмболд нь Улаанбаатар хотын харьяат Насанжаргал гэдэг эмэгтэйтэй сууж байсан юм. Насанжаргал манайхаас 2 тугалтай үнээ, бярууг Түвшинжаргалаар авхуулах гэж байсан юм байна лээ, үүнийг Түвшинжаргал нь Насанжаргалд хэлэхдээ биднийг өгөхгүй мэтээр  ойлгуулсан байсан. Тэрийг Эрхэмчухалын эхнэр Оюунбилэг нь бидэнд хэлсэн. Оюунбилэгээс Насанжаргал нь асуусан юм билээ. Ингээд би тийм зүйл хийгээгүй учир ямар учраас худлаа хов зөөсөн эсэх талаар сүүлд буюу адуу мал сураглаж орохдоо согтуудаа энэ талаар түрүүлж яриад муудалцсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 213-214 хуу/

 

18. Яллагдагч *******рхэмчухалын өгсөн  "... Би надад сонсгосон эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасныг хүлээн зөвшөөрч байна, харин 2.4 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг Олон Хавцал гэдэг газар эхнэр хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. Манайд манай хамгийн том ах болох Эрхэмбаатар нь амьдардаг. Эрхэмбаатар ах манайд амьдраад 2 жил орчим болж байгаа юм. Харин манайд амьдрахаасаа өмнө нь талийгаач ах Эрхэмболд ахынд амьдарда[| байсан юм. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өглөө эрт сэрж Эрхэмбаатар ах бид 2 малынхаа хороог цэвэрлэчхээд байж байхад Эрхэмбаатар ах надад “2уулаа машинтайгаа адуундаа явах уу? Адуугаа нэг бүртгэчихье” гэхээр нь би Өө тэгье тэгвэл нэг мөсөн цаашаа Баян-Адарга сум ороод машиндаа бензин тос, гэр орондоо ойр зуурын идэх юм авъя” гэж ярьж тохироод бид 2 манай эхнэр хүүхдийг аваад гэрээс өдрийн 11 цагийн үед гарсан. Тэгсэн Эрхэмбаатар ах “Адуунд явж байхад замд ан таарч магадгүй, буугаа авчихъя” гэж байсан. Би гэхдээ буугаа авсныг нь хараагүй. Ингээд бид хэд манай гэрийн гаднаас хөдлөөд баруун зүгт явж адуугаа хайж Жавхлант, Ямаат, Хилэнт гэх газруудаар адуугаа эрж хайж байхдаа Эрхэмбаатар ах уул руу дурандаж байгаад “ганц 2 азаргатай адуу харагдахгүй байна, хаагуур байгаа юм бол, бусад нь харагдахгүй байна гэж байсан. Бид тухайн үед жижиг суудлын машинтайгаа явж байсан болохоор уулруу гарч адуунууд нэг бүрчлэн бүртгэж үзээгүй, ингээд адууны сураг гарсан болохоор нь бид хэд цаашаа Баян-Адарга сумын төв рүү явсан. Биднийг сумын төв дээр ирэхэд 15 цаг болж байсан байх. Ингээд Баян-Адарга суманд ирээд Эрхэмбаатар ахыг нэг айлд үлдээгээд би эхнэртэйгээ гадуур явж машиндаа бензин хийж, гэртээ хоол хүнсний зүйл авсан. Тэр үед манай эхнэр шинэ жилээр хүмүүс орж ирвэл гаргаж өгнө гэж 2.5 литрийн савлагаатай пивоноос 1 ширхгийг авсан юм. Ингээд эхнэр бид 2 гадуур явж байгаад эргэж Эрхэмбаатар ахыг үлдээсэн айлдаа ирэхэд Эрхэмбаатар ах айлын эзэнтэй 2.5 литрийн савлагаатай пиво дундаа тавчихсан 2 уулахнаа уугаад сууж байсан. Ингээд тэр 2-ыг пиво ууж дуусахыг хүлээгээд дуусахаар нь Эрхэмбаатар ахыг аваад гэрийн зүг явсан. Бид Баян-Адарга сумаас харанхуй болсон үед гарсан. Би цаг хэд болж байсан эсэхийг мэдэхгүй байна. Ингээд явж байтал Баян-Адарга сумаас зүүн хойд чигт байх Онон голын гүүрнээс хойш явж байтал машины дугуй хүнгэнээд байхаар нь зогсоод шалгаад эргээд машиндаа суухад манай эхнэр Оюунбилэг нь Эрхэмбаатар ах дэлгүүрээс авсан пивыг задлаад ууж байсан байна ш дээ гэхээр нь хойд суудал руу эргээд харахад Эрхэмбаатар ах манай эхнэрийн дэлгүүрээс авсан 2.5 литрийн савлагаатай пиво задлаад гартаа барьчихсан дээрээс нь нилээн уучихсан байсан. Тэгсэн Эрхэмбаатар ах надад өгөхөөр нь би 2-3 балгачхаад буцааж Эрхэмбаатар ахад “Өөрөө уу” гэж хэлээд буцаагаад өгсөн. Ингээд бид гэрт ирээд малаа хотлуулаад галаа түлж өгчхөөд Эрхэмбаатар ахад хандаж "'Адуу хойшоо Улиастайд байж магадгүй байх” гэхэд “Өө нээрээ тэнд байж магадгүй, явж үзье” гэсэн ...Улиастай гэх газар руу явж байтал Эрхэмбаатар ах “Жагаа өнөөдөр мордсон байж магадгүй, Жагаагийн гэрээр орж асууя” гэсэн. Жагаа гэдэг нь Түвшинжаргал гэдэг ахын гэрийг хэлж байгаа юм. Түвшинжаргал ахынх манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн хойд чигт 4-5 км орчимд зайд байдаг юм. Ингээд Эрхэмбаатар ах бид 2 гэрийн гадаа очиход унтаагүй бололтой гэрэлтэй байсан. Тэгсэн  Эрхэмбаатар ах машинаас буугаад гэр рүү орохоор явсан. Тэгэхээр нь би машинаа унтраалгүй буугаад хойноос нь орох гэж явж байгаад больж буцаж машин дээрээ ирээд машиныхаа сэнсийг түлхэж асаачхаад гэр рүү явахад Эрхэмбаатар ах хаалгыг нь онгойлгоод орж байсан. Ингээд би хойноос нь удалгүй ороход Түвшинжаргал ах гэрийнхээ зүүн талаас хойд талд байх ор руу очиж байсан. Тэр орон дээр нь Түвшинжаргалын хүүхэд нь унтаж байсан. Харин гэрийн баруун талын орон дээр эхнэр нь сэрчихсэн 2 хүүхдийнхээ хамтаар хэвтэж байсан. Харин Эрхэмбаатар ах гэрийн зүүн талд ширээний дэргэд очиж байх шиг байсан. Намайг ороход Эрхэмбаатар ах “Худлаа ярилаа” гэсэн. Би юуны талаар худлаа ярьсан гэдгийг нь сонсоогүй. Тэгсэн Түвшинжаргал Эрхэмбаатар ахын өмнөөс юм дуугараагүй. Тэгсэн Эрхэмбаатар нь “Чи худлаа яриа биз дээ, чамайг ална” гээд Түвшинжаргал ах руу дайраад байхаар нь би Эрхэмбаатар ахыг хориглоход Эрхэмбаатар ах надад дийлдээгүй учир би Түвшинжаргал ахын дэргэд хамт гэрийн хойд хэсэгт очсон. Эрхэмбаатар ах тухайн үед Түвшинжаргал ах руу худлаа ярилаа, ална гэж дайрахдаа баруун талын гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирэх гэж байхаар нь би хажуунаас орж булааж аваад өөрийнхөө гутлын түрийнд хийсэн юм. Энэ явдлыг болж байхад Түвшинжаргал ахын хүүхдүүд нь сэрж уйлалдаж эхэлсэн. Тухайн үед Түвшинжаргал ах би юу гэж худлаа ярьсан юм гэсэн. Тэгэхээр нь би хажуунаас нь та юу гээд худлаа ярьчихсан юм гэхэд Түвшинжаргал “Мэдэхгүй, би худлаа яриагүй” гэсэн. Тэгсэн энэ үед гаднаас Түвшинжаргал ахын дүү нар болох Түвшинтөгс, Түвшинбат нар орж ирсэн. Тэгсэн нэг нь “Яагаад айл унтуулж амруулахгүй хүүхэд уйлуулаад байгаа юм бэ” гэхэд Эрхэмбаатар ах юм хэлэлгүй зөрөөд гараад явсан. Тэгсэн Түвшинбат нь намайг гэрээс гар гэж хөөгөөд намайг гэрээс гаргахдаа Түвшинбат ахынхаа хамт хойноос гарч ирсэн. Тэгсэн Эрхэмбаатар ах гэрийн урд байрлуулан тавьсан машины дэргэд буюу жолоочийн эсрэг талын хаалганы дэргэд ойролцоо зогсож байсан. Ингээд Түвшинтөгс нь намайг “Чи муу давраад байгаарай нусан буу минь, чи хэзээ ийм болчихсон юм, чаддаг юм бол надтай зодолдчих” гээд намайг мангасдсан. Тэгэхээр нь би айгаад ухарсаар байгаад машины дэргэд ирсэн. Тэгсэн намайг Түвшинтөгстэй маргалдаж байхад Түвшинбат нь ирээд мөн л над руу дайрч давшлаад байсан. Түвшинбат нь над руу “Чи муу наанаа зогсож бай, чам шиг юм над руу асах болоогүй шүү” гэж хэлж байгаад буцаад эргээд явахад буун дуу тас хийсэн. Тэгсэн Түвшинбат нь “Намайг буудчихлаа ш дээ” гээд л гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгсэн Түвшинтөгс нь хойноос нь гүйгээд орсон. Тэгэхээр нь Эрхэмбаатар ах дээр очиж юу болоод буу муу болов оо та хүн алчхаж байгаа юм биш үү гэхэд Эрхэмбаатар ах юм хэлэлгүй дахин буутайгаа Түвшинжаргал ахын гэрийн үүдэнд ирсэн. Би тухайн үед буун дуу сонсоод нилээн пайнаганд орсон. Тэгсэн Түвшинжаргал ах Эрхэмбаатар ах 2 буу булаалцалдаж ноцолдоод эхэлсэн. Тэгсэн гэрээс Түвшинтөгс нь гарч ирэх гэхээр нь би ахаас булааж авсан хутгаа гутлынхаа түрийнээс гаргаж ирээд “Ойртвол ална шүү” гээд гартаа хутгаа барьсан. Тэгсэн Түвшинтөгс нь гэрээсээ гарч ирээгүй, тэгсэн хаанаас ч юм хүрз авчихсан гартаа хүрз бариад хүрзээр миний толгойн тус газар руу цохих гэхээр нь би зүүн гараараа хааж тохойн хэсэгтээ 2 удаа цохиулсан, тухайн үед намайг чанга цохиогүй юм шиг байсан. Өвдөлд мэдрэгдээгүй. Би тухайн үед Түвшинтөгсийг хаанаас хүрз авсан эсэхийг мэдэхгүй, хараагүй. Ингээд би буцаад машин дээрээ ирж машиндаа суусан. Тэгсэн Түвшинтөгс нь хүрзээ хаяад Эрхэмбаатар ах Түвшинжаргал ах 2 дээр очиж Эрхэмбаатар ахын буунаас булаалцалдаж эхэлсэн. Тэгсэн удалгүй Түвшинжаргал ах салаад гэр рүүгээ орсон. Харин Эрхэмбаатар ах, Түвшинтөгс 2 буугаа булаалцалдаад үлдсэн. Тэгэхээр нь машиныхаа гэрлийг тэр 2 руу тусгахаар урагш хөдөлгөөд буцаагаад ухарч гэрлээ тусгасан. Тэгсэн Түвшинтөгс нь гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгсэн хойноос нь ах очиж байгаа бололтой байсан. Тэгээд удалгүй ирээд “Яв” гэхээр нь би машинаа асаагаад хөдлөөд Түвшинжаргал ахын гэрийн үүднээс бүтэн эргэж өөрсдийн гэрийн зүг хөдлөөд явсан. Би тухайн үед Эрхэмбаатар ахад “Та хүн алчихлаа ш дээ” гэхэд “харин тийм ээ ах нь хүн буудчихлаа” гэж байсан. Ингээд бид 2-ыг хөдлөөд явж байхад Түвшинтөгсийн машин хажуугаар орж ирээд урд гараад явсан. Харин би урд гараад явахад нь жаахан явж байгаад баруун гар тал руу эргээд явсан. Эрхэмбаатар ах тэгсэн аавынд очъё гэхээр нь би аавын гэрийн гадаа очиж зогсоод Эрхэмбаатар ахыг буулгачхаад би өөрөө цаашаа гэр рүүгээ явсан. Ингээд би гэртээ очоод хутгаа гал тогооныхоо шургуулганд хийсэн. Тэгсэн удалгүй Эрхэмбаатар ах хойноос морьтойгоо ирсэн. Тэгээд гэрт орж ирээд буугаа зүүн орны доогуур хийсэн. Ингээд бид унтаж амарцгаасан. Тэгсэн маргааш нь манай гэрт цагдаа нар ирээд ах бид 2-ыг авч явсан. Авч явахдаа буу болон хутгийг нь хураагаад аваад явсан. Анх Эрхэмбаатар ах адуу сураглана гэж очсон. Тэгсэн гэрт нь ороод өөр зүйг| яриад маргалдаж эхэлсэн. : Би тэгж ярьж хэлээгүй, Эрхэмбаатар ах Түвшинжаргал ах 2 л хоорондоо маргалдсан. Эрхэмбаатар ах Түвшинжаргал ахад хандаж “Чи худлаа яриа биз дээ чамайг ална” гээд дайрахдаа гутлынхаа түрийнээс хуйтай хутга гаргаж ирэх гэж байхаар нь би хажуунаас булааж аваад өөрийнхөө гутлын түрий рүү хийсэн. Тэрнээс Эрхэмбаатар ах хутга гаргаж ирсэн зүйл байхгүй. Би Эрхэмбаатар ахын манай эхнэрийн дэлгүүрээс авсан пивыг задлаад уучихсан байхаар нь тэрнээс нь 2-3 удаа балгасан. Тэрнээс өөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин Эрхэмбаатар ах согтолтой байсан. Баян-Адарга суманд найзтайгаа 2.5 литрийн савлагаатай пиво 1 ширхгийг, мөн харих замдаа манай эхнэрийн авсан байсан пивыг уусан болохоор нилээн согтсон байсан. Гэхдээ өөрийн үйлдэл хэл яриаг хянан ойлгож ухамсарлах чадвартай байсан. Эрхэмбаатар ахыг 5и буу аваад машинд хийснийг би мэдээгүй, тухайн үед машинаас буу аваад л буудчихсан. Уг нь адуу малд явж байхдаа ан таарвал буудна буугаа авчихъя гэж ярьж байсан юм. Энэ буу нь манай аав Дамдингийн буу. Гэхдээ ямар нэгэн гэрчилгээ буюу бичиг баримт байхгүй. Тухайн үед гадаа ямар байсныг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан гадаа зүйл нээх сайн харагдахгүй байсан. Энэ хутга нь Эрхэмбаатар ахын өөрийнх нь хутга. Хар шаргал өнгөтэй байх. Эвхэгддэг хутга. Тухайн үед миний биед гэмтэл шарх учраагүй. Эрхэмбаатар ахыг цохиж зодсон хүн байхгүй, харин бууг нь булаацалдаж ноцолдсон байх. Эрхэмбаатар ахын биед ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан. Ямар учраас буудах болсон эсэхийг мэдэхгүй, Түвшинбатыг гадаа байхад нь буудсан. Тухайн үед гадаа Түвшинбат, Түвшинтөгс Эрхэмбаатар ах бид 4 байсан. Өөр хүмүүс байгаагүй. Дүү нь буудагдчихсан учир гарч ирээд зодож магадгүй, мөн манай ахыг зодож магадгүй гэж айгаад би хутгаа гаргаж ирсэн нь үнэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-208 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно“ гэж тус тус заасан бөгөөд хүнийг алах, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлттэйгээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч *******рхэмбаатарт *******рхэмчухал нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг “Барчийн булан” гэх газарт иргэн П.Түвшинжаргалын гэрийн хаалгыг эвдэн, хүч хэрэглэн, зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтрэн орж, П.Түвшинжаргалын гэр бүлийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан дураараа авирласан,

Мөн зэвсэг хэрэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, улмаар хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн,

Шүүгдэгч *******рхэмбаатар нь П.Түвшинжаргалын гэрийн гадаа П.Түвшинбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан төрсөн дүү П.Түвшинтөгсийнх нь дэргэд онц харгис хэрцгий аргаар буюу түүнийг сэтгэл санааны зовиур шаналалд оруулан ТОЗ-8 маркийн галт зэвсгээр хэвлий хэсэгт нь нэг удаа буудаж алсан,

Улмаар дахин буугаа сумлахаар бэлдэж, хоёр түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн:  “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хэнтий аймгийн Дадал сум 1 дүгээр баг Барчийн булан гэх газарт болсон байв. Барчийн булан гэх газар 4 ханатай монгол гэр байх ба П.Түвшинжаргалын хот айл байв. Монгол гэрийн баруун урд талд малын хашаа саравч байв. Хэрэг учрал болсон гэх газарт GPS төхөөрөмж ашиглах сольбилцол  тогтооход №48.46.54.29, Е 111.31.31.52 гэсэн тоон илэрц гарч байв... Хэрэгт ач холбогдолтой ул мөр илрүүлэх зорилгоор мөрдөгч Б.Оргил, Шинжээч Төгөлдөр нарын хамт хойноос урагш чиглэлд 20 метр зайд / гэрийн орчим/ самнаж үзлэг хийв. Монгол гэрийн баруун урд хаалганы босго модноос баруун урд зүгт 112 см зайд  шаргал өнгийн 5*64 мм хэмжээтэй 1 ширхэг сум байсныг 1 гэх дугаараар гэрэл зургаар  байршуулж эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн тэмдэглэл /1-р хх-н 3-5-р тал/

10, 11, 12 дугаартай: “...шаргал өнгийн 5*64 мм хэмжээтэй 1 ширхэг сум байсныг харуулсан...” гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 07 хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...талийгаачийн төрсөн ах Түвшинжаргалын гэрт ирээд машинаас буугаад Түвшинжаргалын гэрт ороход манай нөхөр Түвшинбат нь гэрийн хойд талд байх орон дээр нас барсан байдалтай хэвтэж байсан. Ингээд би юу болсон талаар асууж тодруулахад талийгаач буудуулж нас барсан байсан. Түвшинтөгс, Түвшинжаргал нар нь ярихдаа талийгаачийг Түвшинтөгсийн гэрт ирчихсэн байх үед Түвшинжаргалын гэрийн гадаа машины гэрэл асааж тусгасан, хүмүүс хоорондоо муудалцаж байгаа бололтой, эхнэр хүүхдүүд нь орилж чарлаж байхаар нь талийгаач нөхөр маань сонсоод дүү Түвшинтөгсийн хамтаар Түвшинжаргалын гэрт очиход Эрхэмбаатар, Эрхэмчухалын хамтаар ирчихсэн хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай, Эрхэмбаатар гартаа хутга барьчихсан Түвшинжаргал ахын хувцсыг өмсүүлээгүй, дотоожтой нь газар суулгасан, мөн эхнэр хүүхдийг нь буланд шахсан сүрдүүлсэн байдалтай байж байхаар нь ороод яагаад айл амьтан унтуулж хэвтүүлэхгүй айлгаж дарамтлаад байгаа юм бэ? гэхэд Эрхэмбаатар нь ямар нэгэн үг хэлэлгүй гараад явсан, тэгэхэд нь манай талийгаач Түвшинбат Эрхэмчухалыг гэрээс түлхэж гаргасан гэсэн. Талийгаачийн ах дүү нар ярихдаа Эрхэмбаатар, Эрхэмчухал нарыг хоёулаа гартаа хутгатай байсан гэж ярьдаг. Ингээд Эрхэмчухалыг талийгаач Түвшинбат, ТҮвшинтөгс хоёр гэрээс авч гараад гэрийн гадаа муудалцаж байхад Эрхэмбаатар нь Түвшинжаргал ахын гэрийн зүүн урд талд тавьсан байсан машиных нь араар тойрч гарч ирээд ямар нэгэн үг хэлэлгүй шууд буудсан гэсэн. Тухайн үед Эрхэмбаатарыг буу аваад машинаа тойроод гарч ирэхийг талийгаачийн төрсөн дүү Түвшинтөгс хараад Эрхэмбаатарыг буу барьчихсан байсан гэж хэлэх үед  Эрхэмбаатар нь буудсан гэсэн. Тэр үед талийгаач маань намайг буудчихлаа гээд хоёр гараараа хэвлийн баруун хэсэгтээ бариад доороо эргэлдсэн гэсэн. Тэр хоёр буун дуунаар Түвшинжаргал ахын гэр рүү уралдаж шахуу орсон гэсэн... араас нь Эрхэмбаатар гэзэг дараад л буудаж ална гээд бууныхаа амыг гэрт оруулж буугаа цэнэглэх үед нь Түвшинжаргал ах гүйж очоод таслан зогсоож бууг авах гэж ноцолдсон гэсэн. Тэр үед сумлах гэж байсан сум нь газар унасан гэсэн, ингээд Түвшинжаргал ах Эрхэмбаатараас бууг нь авах гэж нилээн ноцолдсон гэсэн.  Түвшинтөгс нь туслах гээд очиход Эрхэмчухал нь хутга гаргаж ирээд алаад өгье, дүрээд өгье гээд хутгаа гялалзуулаад байхад нь Түвшинтөгс гарч чадаагүй гэсэн. Тэгж байгаад Эрхэмчухал нь машин руугаа явах хооронд нь Эрхэмбаатар дээр очиж Түвшинжаргалтай бууг авах гэж ноцолдсон. Түвшинтөгс Эрхэмбаатартай буу булаацалдаж гадаа үлдсэн. Түвшинжаргал ах чи хүн буудаад алчихлаа ш дээ гэхэд гайгүй биз дээ, түргэнээ дуудахгүй юу гэж хэлээд буцаад гэрээс гараад явсан. Энэ үйл явдал болж байхад Эрхэмчухал Түвшинтөгсийг гараад ир чамайг ална гээд гартаа хутга барьчихсан үүд хэсэгт зогсож байсан гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 тал/

 

Хохирогч П.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байх үед намайг эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар ...унтаж амарч байхад гэрийн гадаа машин хаазалж сигнал дарж хүн “Хөөе” гэж хашхирах шиг болсон. Би энэ үед нь сэрээд босож гэрлээ асаах гэтэл хаалга татсан. Тэгээд дахин нэг татаж манай гэрийн дотор хаалганы түгжээг мулт татчихсан. Энэ үед би гэрэл асаахад Эрхэмбаатар, Эрхэмчухал нар нь утсаар хов зөөсөн гэх утгатай зүйл яриад сүрхий орж ирсэн. Тэгэхээр нь би нүцгэн шалдан байсан болохоор буцаж хөнжлөө нөмрөөд хэвтэх гэсэн чинь Эрхэмбаатар нь миний хөнжлийг хуу татсан... би орон дээрээ босож суусан. Тэгсэн Эрхэмчухал нь “Чиний тэр утсаар ярьснаас болж миний амьдрал орвонгоороо эргээд байна” гэхэд хажуунаас Эрхэмбаатар нь “Энэнтэй олон юм яриад байх юм байхгүй шууд алчихъя” гээд баруун гараа гутлынхаа түрий рүү хийгээд нэг хүрэн хуйтай юм цухуйлгахаар нь алчихъя гэж хэлсэн болохоор би хутга гаргаж ирж байна гэж айсан. Энэ үед бас Эрхэмчухал нь илүү дутуу хөдөлгөөн хийх хэрэггүй шүү гэж хэлсэн. Тэгсэн энэ үеэр манай эхнэр хүүхдүүд сэрж, хүүхдүүд маань уйлж орилж эхэлсэн... манай эхнэр босож баруун талын орон дээр очсон. Тэгэхдээ Эрхэмбаатар, Эрхэмчухал хоёрт хандаж “Та 2 болиоч ээ юу болоод байгаа юм бэ” гэхэд “Чамд хамаагүй, цаашаа бай” гээд ор руу түлхсэн. Тэгсэн гаднаас манай хоёр дүү болох Түвшинтөгс Түвшинбат 2 ороод ирсэн... “та хоёр яагаад байгаа юм, шөнө орой хүн унтуулж амруулахгүй, яагаад айлгаж дарамтлаад байгаа юм” гэхэд Эрхэмбаатар нь ямар нэгэн хариу үг хэлэлгүй гэрээс гараад явсан. Тэгсэн талийгаач дүү маань Эрхэмчухалыг гар гэж гэрээс хөөгөөд хойноос нь өөрсдөө хамт гарсан. Тэгээд гадаа гараад маргалдаад байх шиг байсан. Би энэ үед нь хувцасаа өмсөөд тэдний хойноос гадаа гарахад талийгаач дүү Түвшинбат нь Эрхэмбаатартай гэрийн зүүн урд хэсэгт 3-4 метрийн зайнд хоорондоо мөн 2 метрийн орчмын зайд өөд өөдөөсөө харчихсан маргалдаад байгаа бололтой, цаана нь мөн Эрхэмбаатарын машин нь ...зүүн хойд чигт харуулж зогссон. Эрхэмчухал нь машиныхаа хамар хэсэгт харин Эрхэмбаатар нь машины бөгс хэсэгт нь зогсож байсан. Түвшинтөгс талийгаачаас зүүн чигт 2-3 метрийн зайд зогсож байсан. Тухайн үед цаг орой  болсон учир гадаа харанхуй машины гэрлийн тусгалд тэд харагдаж байсан. Тэгсэн намайг гарч очиход талийгаач дүү Түвшинбат нь намайг буцаад ороод  цагдаа дууд гэж хэлэхээр нь буцаж гэр рүүгээ орохоор явж байтал Эрхэмбаатар нь цагдаагаа дууд, цагдаа чинь яадаг юм гэж байсан. Ингээд би ...утасныхаа сүлжээг, оруулах гээд ноцолдож байхад гэрийн гадаа буун дуу тас хийсэн. Тэгэхээр нь би юу болов оо гэж бодоод гарах гэтэл өөдөөс талийгаач дүү Түвшинбат “Эрхэмбаатар намайг буудчихлаа” гээд гэдэснийхээ баруун хэвлий хэсгийг дараад гүйж орж ирээд гэрийн хойд талд байсан орыг налаад суусан. Тэгсэн араас нь Түвшинтөгс “Эрхэмбаатар ах ахиад буудах гэж байна” гээд гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би хаалга руу харахад онгорхой байсан хаалганы цаана Эрхэмбаатар ирчихсэн гэрийн гэрлийн тусгалд буугаа цэнэглэх гэж байгаа бололтой бууны замгийг хойш татаж сум хийх гэж байхаар нь би гүйж очоод баруун гараараа бууных нь үзүүр хэсгээс бариад зүүн гараараа хойш татсан байсан замагны урд нь хуруугаараа тээглүүлж барьж авсан. Тэгээд бид хоёр буу булаацалдаж гэрийн үүднээс холдоод нилээн ноцолдсон. Тэгж ноцолдож байхдаа би гэрийн үүд рүү харахад гэрийн үүдэнд Эрхэмчухал нь өргөн иртэй богинохон  бололтой хутгыг баруун гартаа барьчихсан, гарч ирвэл ална шүү гээд зогсож байсан. Тэгсэн Эрхэмбаатар нь дахиад нэг буу байгаа биз дээ буудаач гэж Эрхэмчухалдаа хандаж хэлж байсан. Би гэхдээ дахин буу байсан эсэхийг мэдэхгүй, тухайн үед Эрхэмбаатар тэгж хэлж байсан. Ингээд Эрхэмбаатартай буугаа булаацалдаж байхдаа дахин гэрийн хаалга руу харахад Эрхэмчухал байхгүй, гэрээс Түвшинтөгс гарч ирээд Эрхэмбаатар бид хоёр дээр ирээд хажуунаас буу булаацалдсан. Тэгэхээр нь би бууг булаацалдахаа болиод гэр рүү ороход манай талийгаач дүү элгээ тэвэрсэн ор налж суусан хэвээрээ байхаар нь “ яаж байна” гээд сууж байсан газраа хэвтүүлсэн. Тэгсэн талийгаач Түвшинбат дүү  маань “ цай ууя” гэхэд нь хүйтэн цай хийж  өгөхөд нээх уухгүйгээр ганц 2 балгачхаад буцаагаад өгсөн. Ингээд би хажуугаар нь гадаа байгаа Түвшинтөгс Эрхэмбаатар нарыг яаж байгаа бол гээд онгорхой байсан хаалгаар харахад тэр хоёр машины гэрлийн тусгалд буугаа  булаацалдаж ноцолдсон хэвээрээ харин Эрхэмчухал нь машин руугаа суугаад машинаа асаагаад дайрах гэж байгаа үйлдэл гаргаж урагшаа нэг ухасхийн хойшоо ухарсан. Эрхэмчухал нь энэ үйлдлээ 1 л удаа хийсэн. Тэр үед Түвшинтөгс Эрхэмбаатартай буу булаацалдахаа болиод гэр рүү гүйж орж ирээд хаалгаа хааж дотроос нь татахад гаднаас нь Эрхэмбаатар нь онгойлгох гээд байгаа бололтой хэд хэдэн удаа татаад байх шиг байсан. Тэгсэн Түвшинтөгс хаалгаа сул хаяад талийгаачийн дэргэд ирэхэд Эрхэмбаатар хаалгаар шагайхаар нь би “та нар хүн алчихлаа ш дээ” гэж хэлэхэд тэгвэл түргэнээ дуудахгүй юу, гээд цаашаа  яваад машиндаа суугаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 45-48-р тал/

Гэрч П.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай ах Түвшинжаргалын гэрийн гадна машин очиж байгаа харагдсан. Шөнө болохоор машины гэрэл нь харагдаж байсан. Тэгснээ удалгүй Түвшинжаргал ахын гадаа хүн хашхираад байсан. Тэгэхээр нь Түвшинбат ах бид хоёр юу болоод байгаа юм бол гээд очсон. Тэгээд Түвшинжаргал ахын гэрт ороход Түвшинжаргал ахыг нүцгэн хойд талын орон дээр суулгасан наад талд нь Эрхэмчухал зогсож байсан, хажууд нь Эрхэмбаатар нь зогсож байсан. Түвшинжаргал ахын эхнэр хүүхдүүд нь уйлж байсан. Ахыг яагаад та нар дарамтлаад байгаа юм бэ гэж би хэлсэн, энэ үед Эрхэмбаатар гэрээс гараад явсан. Түвшинжаргал ахын гэрийн хаалга онгорхой байсан, гадаа сартай саруулхан байсан. Эрхэмбаатар гэрийн гадаа гутлын түрийгээ ухаж байгаад хутга гаргаж ирээд, гараад ир гээд байсан. Тэгтэл гэрт байсан Эрхэмчухал гэрээс гарсан, араас нь Түвшинбат ах гарсан, би бас дагаж гарсан. Эрхэмбаатар хутга гаргаж ирээд шаана гээд байсан, тэгэхээр нь би гэрийн зүүн урд талд байсан хүрзийг барьж авсан. Тэгтэл Түвшинбат ах битгий цохиорой хэрэгт орно шүү гэж хэлсэн. Би Эрхэмбаатарыг хүрзээр нэг удаа ёворсон. Эрхэмбаатар цаашаа явсан. Би тэгэхээр нь Эрхэмчухалыг чи муу бацаан яагаад давраад байгаа юм гээд гараараа шанаа хэсэгт ёворсон юм. Түвшинбат ах цагдаад дуудлага өгнө гэж хэлэхэд Эрхэмчухал чи цагдаагаа дууд гэж хэлсэн. Тэгээд Эрхэмчухал Түвшинбат ах хоёр маргалдаад зогсож байтал Эрхэмбаатар машиныхаа цаагуур ороод алга болсон. Тэгээд буцаад машин тойроод гараад ирэхдээ Эрхэмбаатар буу бариад гараад ирсэн. Тэгээд буудна гэсэн. Тэгээд шууд Түвшинбат ах руу чиглүүлээд буудсан. Эрхэмбаатар буу гаргаж ирээд сумлаагүй машинд буугаа сумласан байх. Түвшинбат ах буудчихлаа ш дээ гэж хэлсэн, би гэр рүү гэж хэлсэн. Түвшинбат ах бид хоёр Түвшинжаргал ахын гэрт цувралдаад орсон. Түвшинбат ах Түвшинжаргал ахын гэрийн хойд орыг түшээд сууж байгаад хэвтээд өгсөн. Тэгээд байж байтал Эрхэмбаатар гэрийн үүдэнд буугаа бариад хүрээд ирсэн. Түвшинжаргал ах бууг бариад ноцолдсон. Тэр хоёрыг ноцолдож байхад Эрхэмчухал гэрийн үүдэнд хутга барьчихсан зогсоод намайг гараад ир ална гүйцээнэ гээд байсан. Би цаашаа холдчих гэж хэлэхэд Эрхэмчухал гэрийн үүднээс холдохгүй байсан. Тэгээд Эрхэмчухал машин руугаа явсан. Би гүйж очоод Эрхэмбаатарын буун дээрээс барьж авсан. Түвшинжаргал ах гэр рүүгээ гүйж орсон. Эрхэмчухал машиндаа суучхаад намайг хаашаа хөдлөх гэнэ тэр зүгт машинаа хөдөлгөөд байсан. Би Эрхэмчухалд чи ахыгаа дайрвал дайр гэж хэлсэн, би тэгээд бууг тавиад гүйж Түвшинжаргал ахын гэрт ороод гэрийн хаалгыг хаасан. Тэгээд гэрийн дотор байсан хазаар аваад хаалгыг дотроос уяад татаад суусан. Тэгсэн чинь Эрхэмбаатар хаалга татаад онгойлгосон. Бид Эрхэмбаатарт та нар хүн алчихлаа ш дээ гэж хэлэхэд та нар эмнэлэг дуудаач гэж хэлчхээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 56-р тал/

 

Гэрч Г.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн орчим би гэртээ нөхөр Түвшинжаргал , хүү Цэлмүүн, Сайханбаяр, Намуун нарын хамт унтаж амарч байсан. Гэрийн гадаа машин ирэхэд сэрсэн, тэгээд Жагаа хаалга гэж хэлсэн. Жагаа гэж манай нөхөр Түвшинжаргалыг хэлж байгаа юм. Хаалганы түгжээ эвдэж, татаж хаалга онгойлгоод Эрхэмбаатар, Эрхэмчухал хоёр гэрт орж ирсэн. Эрхэмбаатар орж ирээд хутгална гээд гутлын түрийгээ ухаад байсан. Би нөхрөө хувцсаа өмсөөд зугт гэж хэлэхэд Эрхэмбаатар, Эрхэмчухал хоёр манай нөхрийг хөдөлбөл ална шүү гээд манай нөхрийг хөдөлгөхгүй байсан. Би Эрхэмбаатар ахаа та яагаад байгаа юм, та нар ямар учиртай ингээд байгаа юм гэхэд манай нөхөр рүү Эрхэмбаатар дайраад байсан. Тэгэхээр Эрхэмчухалд нь миний дүү чи хүүхдүүдтэй биз дээ, хүүхдүүд айгаад уйлаад байна ш дээ, хэл амаараа ярилцаад учраа олж болдоггүй юм уу гэхэд Эрхэмчухал нь танд ердөө хамаагүй гэж надад хэлсэн. Тэгээд байж байтал манай нөхрийн дүү Түвшинбат, Төвшинтөгс хоёр гэрт орж ирээд яагаад айл унтуулахгүй байгаа юм, яагаад хүн дарамтлаад байгаа юм гэж хэлэхэд Эрхэмбаатар гэрээс гарсан. Тэгээд араас нь Эрхэмчухал гарсан, араас нь Төвшинтөгс, Түвшинбат хоёр гарсан. Гадаа гараад буудна хутгална гээд хашхиралдаад байсан. Би хүүхдүүдээ аргадаад гэртээ байсан. Манай нөхөр гэрээс гарч ороод утсаар дуудлага өгөх гэсэн гар утас сүлжээгүй байсан. Түвшинбат гаднаас орж ирэхдээ намайг буудчихлаа гээд ёолоод ганцаараа орж ирээд гэрийн хойд талд ор түшээд суусан. Цай ууя гэж хэлсэн. Манай гэр лүү залгаач гэж хэлсэн. Би Түвшинбатад цай хийж өгсөн. Тэгээд байж байтал Эрхэмбаатар ах гэрийн үүдэнд буу гаргаж ирсэн, манай нөхөр бууг нь авах гэж булаацалдсан. Гэрийн гадуур дуу чимээ болоод байсан. Төвшинтөгс гэрт орж ирсэн байсан, буцаад гарах гэсэн чинь Эрхэмчухал нь гаргахгүй үүдэнд байгаад байсан. Би тэгээд хаалгаар шагайгаад Эрхэмбаатар ахаа та одоо яваач, та нар хүн буудчихлаа, одоо үхлээ ш дээ яах вэ гэж хэлсэн. Эрхэмчухал машиндаа ороод суусан байсан. Эрхэмбаатар нь түргэн дуудаач гэж хэлчхээд машиндаа суугаад баруун урд зүгт явсан. Бид нар их айж сандраад ямар ч байсан хадам ээжийг дуудаж ирсэн. Эмнэлэгт дуудлага өгсөн. Эмчийг ирэхэд Түвшинбат нас барсан байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх 62-р тал/

Гэрч Г.Ундрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 00 цагийн орчим манай гэрт Онон багийн засаг дарга Азжаргал гэдэг хүн ирж бууны хэрэг гарлаа гэж хэлсэн... Хэрэг болсон газар очиход Түвшинбат гэрт байсан, үзлэг хийхэд хүүхэн хараа гэрлийн урвалгүй, захын судсанд хүчилтөрөгчийн хэмжээ, зүрхний цохилтын хэмжээ орж ирэхгүй байсан. Хувцсыг сөхөж үзэхэд баруун хавирганы нуман доор буудагдсан шархтай, нас барсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 65-р тал/

 

Гэрч Б.Цэцэгпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...гэрийн гадаа машин ирж зогсоод хүү Түвшинтөгс нь “Буур ахыг буудчихлаа ш дээ, ээж гараад ирээ, бушуул” гэхээр нь би сандраад гэрээс гарч Түвшинтөгсийн машинд Түвшинбатын хүү Үйлстөгөлдөрийн хамтаар суугаад Түвшинжаргалын гэрт очсон. Ингээд Түвшинжаргалын гэр рүү ороход гэрт ТҮвшинжаргалын 3 хүүхэд нь гэрийн баруун орон дээр уйлж орилсон, эхнэр нь галынхаа дэргэд зогссон, харин манай хүү Түвшинбат нь зуухны хойд хэсэгт толгойгоо зүүн чигт харуулж дээшээ харсан байдалтай, цамцных нь баруун хэвлийн хэсэгт цусны толбо үүсэн байсан. Ингээд би хүү дээрээ очиход манай хүүгийн гар хөл нь хөрчихсөн, амь тавьж байсан. Ингээд л Үйлстөгөлдөр нь аавыгаа тэвэрч авч уйлаад би ч бас хүүгээ тэвэрч аваад л хүүгээ гар дээрээ алдсан... Эрхэмбаатар нь   архи    дарс хэрэглэхээрээ овилгүй зантай гэж ярьдаг. Нутгийн хүмүүс ярихдаа Дамдингийн хүүхдүүд овилгүй, нүд ам сохолчих гээд байдаг зантай , их л хэцүү хүмүүс ш дээ гэж ярьцгаадаг...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 73-74-р  тал

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай “...Амь хохирогч П.Түвшинбатын цогцост хэвлийн баруун хажуу хэсэгт суганы өмнөд шугамаар хүйснээс дээш 3см зайд эдийн дутагдал бүхий сумны орсон нүхний шарх, хэвлийн хөндий, /хэвлийн хөндийд 325 мл цусархаг шингэн агууламж/ 12 хуруу гэдэс, нарийн гэдэсний гялтанд нэвтэрсэн шарх баруун бөөр орчмын өөхөн эд, гэдэсний чацархайд цус хуралт хэвлийн зүүн хажуу хэсгийн дотор булчинт давхаргад сумны хошууны шаантаглалт, цус хуралт, хэвлийн зүүн хажуугийн хэсэгт суганы арын шугамаар хүйснээс дээш 5см зайд арьсны эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь галт зэвсгийн нэг удаагийн хошуут сумны буудалтын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...баруунаас зүүн, ташуу үйлдэгдсэн байх боломжтой байна... Дээрх хэвлийн баруун хажуу хэсэгт эдийн дутагдал бүхий сумны орсон нүхний шарх нь ойрын зайнаас /2-6 метр/ буудлага хийсэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт, /1-р хх 94-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 242 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн сангийн 4803 дугаартай, замаг 14669 дугаартай буу нь 5.6х15 мм-н калибртай 1955 онд хуучнаар ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалтаар үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын буу байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд анги бүрэн бүтэн байна. Уг галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой байна...” гэх дүгнэлт, /1-р хх 107-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 243 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилгээнд ирүүлсэн сангийн 4803 дугаартай,  замаг 14669 дугаартай буугаар буудагдсан байна...” гэх дүгнэлт, /1-р хх 117-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 244 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 4803 дугаартай, замаг 14669 дугаартай ТОЗ-8 загварын буугаар буудагдсан байна...” гэх дүгнэлт, /1-р хх 164-р тал/ 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай: “...Амь хохирогч нь гэмтэл авснаас хойш ойролцоогоор 2-4 цагийн дараа нас барсан байх боломжтой байна. Амь хохирогч П.Түвшинбат нь галт зэвсгийн нэг удаагийн хошуут сумны үйлчлэлийн дээрх хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт, /2-р хх 84-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 22 дугаартай: “...П.Түвшинтөгс нь сэтгэцийн хувьд удамшлын өвчин эмгэггүй байна. П.Түвшинтөгсийн сэтгэцэд хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш “F43.1- Сэтгэцийн гэмтлийн дараах стрессийн эмгэг”-ээр өөрчлөлт орсон. Одоо П.Түвшинтөгс нь сэтгэцийн хувьд эрүүл байна...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-н 5-6-р тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаартай: “...Комис санал нэгтэй дараах дүгнэлтийг гаргав.  1. *******рхэмбаатар нь сэтгэцийн өвчнөөр  өвдсөн гэх баримт мэдээлэл үгүй байна. Удамшлын болон олдмол сэтгэцийн эмгэгээр өвдсөн баримт мэдээлэл үгүй байна. 2. *******рхэмбаатар нь хэрэг үйлдэх үед энгийн согтолттой байсан ба өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан. 3. *******рхэмбаатар нь мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэсэн дүгнэлт 3-р хх-ийн 21-22 хуудас

 

Яллагдагчаар *******рхэмбаатарын өгсөн "... Эрхэмчухал өдрийн дутсан адуу хойд Улиастай ууланд байж магадгүй ш дээ гэхээр нь нээрээ тэнд байж магадгүй гээд очиж үзэхээр Эрхэмчухалын хамтаар Эрхэмчухалын машинтай явсан. Ингээд Улиастай уул руу явж байхдаа Түвшинжаргалаас асууж сураглая гэж бодоод замаасаа хазайж Түвшинжаргалын гэрт очсон. Түвшинжаргалын гэрийн гадаа  ирж зогсоход нь би түрүүлж буугаад Түвшинжаргалын гэрийн хаалгыг татахад дотроосоо цоожтой байсан. Тэгэхээр нь би дахин хүчтэй татахад гэрийн хаалганы цоож нь эвдэрч онгойсон. Ингээд гэрт ороход Түвшинжаргал нь гэрийнхээ хойд талын орон дээр эхнэр хүүхдийн хамтаар, баруун талын орон дээр хоёр хүүхэд нь унтаж байсан. Гэр дотор гэрэл нь асаалттай байсан. Би гэрт нь ороод Түвшинжаргалд хандаж "Чи намайг агсам согтуу тавьсан гэж хүнд худлаа ярьж хов зөөсөн байна” гэж жаахан агсрахад Түвшинжаргал нь би хүнд чамайг агсам тавьсан гэж яриагүй гэхээр нь би чи манай талийгаач дүү Эрхэмболдын эхнэр Насанжаргалд намайг ирж агсам согтуу тавьсан. 2 үхрийг чинь өгөөгүй мэтээр ярьсан байна гээд уурандаа дайрч давшилсан. Тэр үед хамт явж байсан манай дүү Эрхэмчухал гэрт хойноос ороод ирсэн байсан. Би тэгж дайрч давшлахдаа "ална" гэж хэлээд айлгах гээд баруун хөлнийхөө гутлын түрийнд хийсэн байсан хутгаа гаргаж ирэхээр ухахад Эрхэмчухал хажуунаас хориглож миний хутгыг булаагаад авсан. Энэ  үед Түвшинжаргалын дүү нар болох Түвшинбат, Түвшинтөгс нар орж ирсэн. Тэгсэн тэр хоёрын нэг нь "айл гэр амраахгүй яацгаагаад байгаа юм бэ” гэхээр нь би айгаад ямар нэгэн юм хэлэлгүй зөрөөд гараад явсан. Тэгээд би гэрээс гарч машиныхаа дэргэд очиж зогсоход хойноос Эрхэмчухал Түвшинбат, Түвшинтөгс нарт хөөгдсөөр гараад ирсэн. Тэгэхээр нь зодоон болвол айлгая гэж бодоод машиныхаа араас өдөр авч хийсэн байсан бууг аваад бууны бөгсөнд байх сумны хуйнаас 1 ширхэг сум гаргаж бууныхаа гол төмөрт хийж цэнэглээд гараад ирэхэд Түвшинбат над руу ойртож ирэхээр нь би гохоо дарчихсан. Уг нь би айлгах гэж хажуугаар нь буудсан боловч оночихсон байсан. Ингээд би хэсэг зуур шоконд орж гэрийнх нь үүдэнд зогссон. Тэгж байтал Эрхэмчухал ирээд "та хүн буудчихлаа ш дээ яаж байгаа юм бэ?” гэсэн. Ингээд л би юу болсноо мэдээгүй. Нэг мэдэхэд би Түвшинжаргалтай буугаа булаацалдаад зогсож байсан. Тэгсэн Түвшинжаргал бид хоёр дээр Түвшинбат нь ирээд буу булаацалдахад Түвшинжаргал нь бид хоёрыг орхиод явсан. Тэгээд би буугаа өгөхгүй гэж ноцолдож байхад Эрхэмчухал машиныхаа гэрлийг Түвшинтөгс бид хоёр руу тусгахад Түвшинтөгс нь гэр рүүгээ гүйгээд орсон. Ингээд би нээрээ хүн буудчихсан юм болов уу? Буудсан бол яаж байгаа юм бол гээд мэдэх гээд гэр рүү орох гэтэл оруулахгүй байсан. Тэгээд хаалгаа онгойлгоход нь харахад зуухны хойд талд Түвшинбат нь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс намайг чи хүн алчихлаа ш дээ гэхээр нь би түргэн дууд гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 213-214 хуу/

 

Яллагдагч *******рхэмчухалын өгсөн  "... Эрхэмбаатар ахад хандаж "'Адуу хойшоо Улиастайд байж магадгүй байх” гэхэд “Өө нээрээ тэнд байж магадгүй, явж үзье” гэсэн ...Улиастай гэх газарлуу явж байтал Эрхэмбаатар ах “Жагаа өнөөдөр мордсон байж магадагүй, Жагаагийн гэрээр орж асууя” гэсэн. Жагаа гэдэг нь Түвшинжаргал гэдэг ахын гэрийг хэлж байгаа юм. Түвшинжаргал ахынх манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн хойд чигт 4-5 км орчимд зайд байдаг юм. Ингээд Эрхэмбаатар ах бид 2 гэрийн гадаа очиход унтаагүй бололтой гэрэлтэй байсан. Тэгсэн  Эрхэмбаатар ах машинаас буугаад гэр рүү орохоор явсан. Тэгэхээр нь би машинаа унтраалгүй буугаад хойноос нь орох гэж явж байгаад больж буцаж машин дээрээ ирээд машиныхаа сэнсийг түлхэж асаачхаад гэр рүү явахад Эрхэмбаатар ах хаалгыг нь онгойлгоод орж байсан. Ингээд би хойноос нь удалгүй ороход Түвшинжаргал ах гэрийнхээ зүүн талаас хойд талд байх ор руу очиж байсан. Тэр орон дээр нь Түвшинжаргалын хүүхэд нь унтаж байсан. Харин гэрийн баруун талын орон дээр эхнэр нь сэрчихсэн 2 хүүхдийнхээ хамтаар хэвтэж байсан. Харин Эрхэмбаатар ах гэрийн зүүн талд ширээний дэргэд очиж байх шиг байсан. Намайг ороход Эрхэмбаатар ах “Худлаа ярилаа” гэсэн. Би юуны талаар худлаа ярьсан гэдгийг нь сонсоогүй. Тэгсэн Түвшинжаргал Эрхэмбаатар ахын өмнөөс юм дуугараагүй. Тэгсэн Эрхэмбаатар нь “Чи худлаа яриа биз дээ, чамайг ална” гээд Түвшинжаргал ах руу дайраад байхаар нь би Эрхэмбаатар ахыг хориглоход Эрхэмбаатар ах надад дийлдээгүй учир би Түвшинжаргал ахын дэргэд хамт гэрийн хойд хэсэгт очсон. Эрхэмбаатар ах тухайн үед Түвшинжаргал ах руу худлаа ярилаа, ална гэж дайрахдаа баруун талын гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирэх гэж байхаар нь би хажуунаас орж булааж аваад өөрийнхөө гутлын түрийнд хийсэн юм. Энэ явдлыг болж байхад Түвшинжаргал ахын хүүхдүүд нь сэрж уйлалдаж эхэлсэн. Тухайн үед Түвшинжаргал ах би юу гэж худлаа ярьсан юм гэсэн. Тэгэхээр нь би хажуунаас нь та юу гээд худлаа ярьчихсан юм гэхэд Түвшинжаргал “Мэдэхгүй, би худлаа яриагүй” гэсэн. Тэгсэн энэ үед гаднаас Түвшинжаргал ахын дүү нар болох Түвшинтөгс, Түвшинбат нар орж ирсэн. Тэгсэн нэг нь “Яагаад айл унтуулж амруулахгүй хүүхэд уйлуулаад байгаа юм бэ” гэхэд Эрхэмбаатар ах юм хэлэлгүй зөрөөд гараад явсан. Тэгсэн Түвшинбат нь намайг гэрээс гар гэж хөөгөөд намайг гэрээс гаргахдаа Түвшинбат ахынхаа хамт хойноос гарч ирсэн. Тэгсэн Эрхэмбаатар ах гэрийн урд байрлуулан тавьсан машины дэргэд буюу жолоочийн эсрэг талын хаалганы дэргэд ойролцоо зогсож байсан. Ингээд Түвшинтөгс нь намайг “Чи муу давраад байгаарай нусан буу минь, чи хэзээ ийм болчихсон юм, чаддаг юм бол надтай зодолдчих” гээд намайг мангасдсан. Тэгэхээр нь би айгаад ухарсаар байгаад машины дэргэд ирсэн. Тэгсэн намайг Түвшинтөгстэй маргалдаж байхад Түвшинбат нь ирээд мөн л над руу дайрч давшлаад байсан. Түвшинбат нь над руу “Чи муу наанаа зогсож бай, чам шиг юм над руу асах болоогүй шүү” гэж хэлж байгаад буцаад эргээд явахад буун дуу тас хийсэн. Тэгсэн Түвшинбат нь “Намайг буудчихлаа ш дээ” гээд л гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгсэн Түвшинтөгс нь хойноос нь гүйгээд орсон. Тэгэхээр нь Эрхэмбаатар ах дээр очиж юу болоод буу муу болов оо та хүн алчхаж байгаа юм биш үү гэхэд Эрхэмбаатар ах юм хэлэлгүй дахин буутайгаа Түвшинжаргал ахын гэрийн үүдэнд ирсэн. Би тухайн үед буун дуу сонсоод нилээн пайнаганд орсон. Тэгсэн Түвшинжаргал ах Эрхэмбаатар ах 2 буу булаалцалдаж ноцолдоод эхэлсэн. Тэгсэн гэрээс Түвшинтөгс нь гарч ирэх гэхээр нь би ахаас булааж авсан хутгаа гутлынхаа түрийнээс гаргаж ирээд “Ойртвол ална шүү” гээд гартаа хутгаа барьсан. Тэгсэн Түвшинтөгс нь гэрээсээ гарч ирээгүй, тэгсэн хаанаас ч юм хүрз авчихсан гартаа хүрз бариад хүрзээр миний толгойн тус газар руу цохих гэхээр нь би зүүн гараараа хааж тохойн хэсэгтээ 2 удаа цохиулсан, тухайн үед намайг чанга цохиогүй юм шиг байсан. Өвдөлд мэдрэгдээгүй. Би тухайн үед Түвшинтөгсийг хаанаас хүрз авсан эсэхийг мэдэхгүй, хараагүй. Ингээд би буцаад машин дээрээ ирж машиндаа суусан. Тэгсэн Түвшинтөгс нь хүрзээ хаяад Эрхэмбаатар ах Түвшинжаргал ах 2 дээр очиж Эрхэмбаатар ахын буунаас булаалцалдаж эхэлсэн. Тэгсэн удалгүй Түвшинжаргал ах салаад гэр рүүгээ орсон. Харин Эрхэмбаатар ах, Түвшинтөгс 2 буугаа булаалцалдаад үлдсэн. Тэгэхээр нь машиныхаа гэрлийг тэр 2 руу тусгахаар урагш хөдөлгөөд буцаагаад ухарч гэрлээ тусгасан. Тэгсэн Түвшинтөгс нь гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгсэн хойноос нь ах очиж байгаа бололтой байсан. Тэгээд удалгүй ирээд “Яв” гэхээр нь би машинаа асаагаад хөдлөөд Түвшинжаргал ахын гэрийн үүднээс бүтэн эргэж өөрсдийн гэрийн зүг хөдлөөд явсан. Би тухайн үед Эрхэмбаатар ахад “Та хүн алчихлаа ш дээ” гэхэд “харин тийм ээ ах нь хүн буудчихлаа” гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-208 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа  бөгөөд шүүгдэгч *******рхэмбаатар, *******рхэмчухал нарын бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг “Барчийн булан” гэх газарт иргэн П.Түвшинжаргалын гэрийн хаалгыг эвдэн, хүч хэрэглэн, зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтрэн орж, П.Түвшинжаргалын гэр бүлийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан дураараа авирласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

мөн шүүгдэгч *******рхэмбаатар, *******рхэмчухал нарын зэвсэг хэрэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, улмаар хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг,

Шүүгдэгч *******рхэмбаатарын П.Түвшинбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан төрсөн дүү П.Түвшинтөгсийнх нь дэргэд онц харгис хэрцгий аргаар буюу түүнийг сэтгэл санааны зовиур шаналалд оруулан ТОЗ-8 маркийн галт зэвсгээр хэвлий хэсэгт нь нэг удаа буудаж алсан,

Улмаар дахин буугаа сумлахаар бэлдэж, хоёр түүнээс олон хүнийг алахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэг байна. 

Иймд шүүгдэгч *******рхэмбаатар, *******рхэмчухал нарыг дээрх зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Улсын яллагч Ж.Батбаатар гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Эрхэмбаатар нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг “Барчийн булан” гэх газарт оршин суух иргэн П.Түвшинжаргалын гэрийн гадаа П.Түвшинбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан ойр дотны хүн болох төрсөн дүү П.Түвшинтөгсийн нүдэн дээр ТОЗ-8 маркийн галт зэвсгээр хэвлий хэсэгт нь нэг удаа буудаж алсан, үүнээс болоод сэтгэцийн өөрчлөлтэй болсон гэдэг нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа учраас сэтгэл санааны зовиур шаналалд оруулан онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэж үзсэн, Мөн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг “Барчийн булан” гэх газарт П.Түвшинбатыг ТОЗ-8 маркийн галт зэвсгээр буудаж алсны дараа дахин ТОЗ-8 маркийн буугаа сумлахаар бэлдэж, дахин хүн алахыг завдсан. Шүүгдэгч *******рхэмбаатарт *******рхэмчухал нар нь бүлэглэн иргэн П.Түвшинжаргалын гэрийн хаалгыг эвдэн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн. Мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж П.Түвшинжаргалын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан хэрүүл маргаан үүсгэсний улмаас *******рхэмбаатар нь ТОЗ-8 маркийн галт зэвсгээр П.Түвшинбатын амь насыг хохироох нөхцөл байдал бий болгож олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан нотлох баримт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******рхэмбаатарыг хүнийг онц хэрцгий аргаар алсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан, мөн ТОЗ-8 маркийн буугаа сумлахаар бэлдэж, дахин хүн алахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч *******рхэмбаатар, Д. Эрхэмчухал нар нь бүлэглэн иргэн П.Түвшинжаргалын гэрийн хаалгыг эвдэн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан, мөн шүүгдэгч *******рхэмбаатар, *******рхэмчухал нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж П.Түвшинжаргалын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан хэрүүл маргаан үүсгэсний улмаас *******рхэмбаатар нь ТОЗ-8 маркийн галт зэвсгээр П.Түвшинбатын амь насыг хохироох нөхцөл байдал бий болгож, бүлэглэн танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд 19.420.174 төгрөг авагдсан байгаа үнээс 5.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн учраас хохирлоос нь хасуулж тооцуулах саналтай байна...” гэсэн.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Манай зүгээс энэ гэмт хэргийг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй буюу  энэ гэмт хэргийг санаатай үйлдэхдээ онц хэрцгий аргаар үйлдсэн буюу ойр дотных нь хүний дэргэд талийгаачийн амийг хөнөөсөн учраас дээрх зүйл хэсэгт заасан шинжийг агуулж байна. Эхний үйлдэл дууссан байхад дахин  дахин ийм үйлдэл гаргасан нь тэнд байсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотолдог ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байсан. Гэвч манай хүсэлтийг хүлээж авалгүй дутуу зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байсан. Одоо *******рхэмбаатарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж үзэж байгаа учраас улсын яллагчийн яллаж байгаа зүйл ангийг дэмжиж байна... Шүүгдэгчийн өмгөөлөгч нар  2018, 2019 оны дээд шүүхийн тайлбарыг уншиж байна. Энэ бол дээд шүүхийн албан ёсны тогтоол биш юм. Энэ хэргийн үйл явдлыг харахаад “Бэрийн өмнөөс чи малыг минь авах гэлээ” гэдэг байдлаар гэрт нь орж ирсэн байдаг. Мал хайж яваад  очсон гэдэг бол худлаа. Өмгөөлөгч нар нь тулгаж асуулт авч байна. Энэ хоёрын өгсөн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Бусдын орон байранд орсон нь үнэн байдаг. Хэргийн үйл баримтын  хувьд гэрчүүд бүгд мэдүүлдэг. Эрхэмбаатар хүн буудсан, Эрхэмчухал буруугүй гэж байна. Тухайн үед хохирогчийг буудчихаад ямар ч тусламж үзүүлж байсан зүйл байдаггүй. Гэрийн үүдэнд унасан сумны хонгио таарсан байдаг. Улсын яллагчийн яллаж байгаа зүйл ангид заасан гэмт хэрэг хангалттай нотлогдож байна. Тийм учраас энэ зүйл ангиар хэргийг зүйлчилж өгөөч. Хохирлын хувьд мөрөн байцаалтын шатанд хохирлын баримтыг бүрдүүлж өгсөн байгаа. нийт 24.909.400 төгрөг, үүнд хохирогчийн хүү 13 настай, охин 11 настай ба тухайн хоёр хүүхдийг насанд хүртэл тэжээн тэтгэх хэмжээ Сувдансондорынх 14.780.000, Үйлстөгөлдөрийн хувьд 6.720.000 төгрөг нийт .46.413.660 төгрөг нэхэмжилж байна.  Хохирол болон эд хөрөнгийн хохирол гэдэг хоёр өөр зүйл, мөнгөөр үнэлэгдэх боломжгүй, хамгийн гол нь талийгаачийн буяны ажилд зарцуулсан зардлыг авна. Оршуулгын зардал 5.000.000 төгрөгийг хэрэг явдал болсноос хойш 6 сарын дараа хийсэн байдаг. Манай үйлчлүүлэгч сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнийг хангаж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна...” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Амаржаргал гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасныг баримталж яллагдагчаар татсан гэж байна. Энэ нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл бусдын орон байранд зөвшөөрөлгүй орсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Түвшинжаргалын мэдүүлэг дээр байдаг “эхлээд Эрхэмбаатар араас нь Эрхэмчухал орж ирсэн. Анхны өгсөн мэдүүлэг дээрээ ч бас хэлсэн байдаг. “Хоёулаа цуг орж ирсэн” гэдэг. Гэтэл хамгийн сүүлд мэдүүлэг өгөхдөө хаалга түгжээтэй байсан хоёулаа орж ирсэн, орж ирэхдээ хоёулаа хутга авсан гэж хэлдэг ба дахин мэдүүлэг өгөхдөө хутга гаргасан, тэр хутгыг нь Эрхэмчухал булааж авсан байдаг. Тэгээхээр Энхсаруул өрөө хэлсэн, ах нь ч мөн хэлсэн. Тухайн үед нэг л хутга байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг бүрэлдэхүүнтэй байна гэдгийг өмгөөлөгчийн зүгээс ингэж үзэж байна. Хүч хэрэглэж заналхийлэхээр үйлдсэн гэж “бусдын орон байранд нэвтрэн орохын тулд хохирогчийн бие махбодод халдах, өөрийн болон хохирогчийн ойр дотны хүнийг алах зэргээр айлган сүрдүүлсэн бол” гэсэн байгаа. Тэгэхээр Эрхэмбаатарын гаргаж байгаа үйлдэл бусдын орон байранд нэвтрээд, хүч хэрэглэсэн үйлдэл ямар шалтгаантай вэ гэхээр хов зөөснөөс болсон. Бусдын орон байранд санаатай нэвтэрсэн үйлдэл байгаа. Гэмт хэрэг үйлсэн шинж өс хонзон хувийн байдал, өөрийн болон өр авлага нэхэх зэрэг байдал байх ба сэдэлт нь гэмт хэргийн  шинжид нөлөөлөхгүй гэсэн байгаа. Эрхэмбаатарын танхайрсан үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайн үед гаргаж байгаа үйлдэл нь зөвхөн эхний үйлдэл.  Эрхэмчухал нь тухайн үед ахынхаа араас дагаж орж ирсэн. Энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь айлд очоод хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн шалтгаан нөхцөл л байгаа. бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 20.16 зүйл нь тогтоогдохгүй яагаад гэвэл Эрхэмчухалын гаргасан үйлдэл нь энд тохирохгүй байна. Гадаа маргалдаж нүүр лүү цохисон гэх зүйл байхгүй байгаа. Зүгээр л маргалдсан байгаа. Хоёр хутга барьж байсан гэдэг нь мөн тогтоогддоггүй. Буудсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.  Будалцаад ноцолдож байх үед сум унасан байх боломжтой, яагаад гэвэл замаг татсан бол гэрийн гадаа сумны хонгио үлдэх ёстой. Гэтэл зүүн урагш 4-5 метрт хонгио үлдсэн байсан. Ийм учраас Эрхэмбаатарт бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл мөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэх шинжтэй байх  буюу онц хэрцгий аргаар хөнөөх, мөн 2 ба түүнээс олон хүнийг хөнөөсөн бол эсвэл тодорхой цаг хугацааны дор хэрэгжүүлсэн байхыг ойлгоно. Гэмт хэрэг үйлдсэн хүн нэгийг нь алж нөгөөг нь алахаар завдсан бол эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгээр зүйлчилнэ гэсэн байгаа. Гэтэл прокурор бүр хүндрүүлсэн байна... Эрхэмбаатар өөрийн үйлдэл дээрээ маргаж байгаа зүйл байхгүй. Дахиж хүн буудах гэж байгааг нотлох баримт байхгүй байгаа. Тийм учраас 2 ба хоёроос дээш хүнийг алахыг завдсан гэдэг зүйл ангиар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Дээд шүүхийн тайлбар гэж албан ёсны тайлбарыг уншаагүй, тайлбар байна гэдгийг л хэлж байсан. Иймд Эрхэмчухалыг хэрэгсэхгүй болгож, Эрхэмбаатарт хуульд зааснаар ял оноож өгнө үү...” гэсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг: “...Өмгөөлөгч Амаржаргалын гаргасан саналтай нэг байна. Эрхэмбаатарын хувьд орон байранд хууль бусаар нэвтэрч орсон бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, амьд явах эрх чөлөөнд халдсан гэж үзэж байгаа 20.16 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрч байгаа.  Харин хүндрүүлээд 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.6 дахь хэсгээр зүйлчилж “Онц харгис хэрцгийгээр гэдэг ойлголт байхгүй байна.  Буу барьсан, ахуйн маргаан гарсан байхад нь хоёр дүү нь очсон. Эрхэмбаатар нь согтуу байсан. Хохирогч нь энэ хэдээс илүү байсан учраас гоморхож буудсан асуудал нь санаатай гэж үзэж болно. Онц хэрцгийгээр биш юм. Улсын дээд шүүхийн 23 дугаар тогтоолд “бусдыг онц хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг өвтгөн шаналгасан, тарчлаасан, гэмт этгээд өөрийн сонгосон үйлдийн харгис хэрцгий аргыг хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг” гэсэн байгаа. Мөн Түвшинтөгсийн мэдүүлэгт “Түвшинжаргал, Түвшинтөгсөөс ахиж буудах гэж байна шүү гэдэг үгийг сонсож буутай нь ноцолдсон” гэсэн мэдүүлэг байгаа. Тэгэхээр энэ дээр шууд заасан зүйл  байхгүй. 2 буюу түүнээс дээш гэдгийг тааж зүйлчилж болохгүй. Хэрэгт байгаа нотлох баримт дээрээ тулгуурлах хэрэгтэй. Эрхэмбаатар дээр хүндрүүлж зүйлчилсэн нь буруу байна. үүнийг зөвтгөж шийдвэрлэж өгөөч. 13.6, 20.16 дугаар зүйлд заасан заалтаар миний үйлчлүүлэгч Эрхэмбаатар буруутай байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дугаар зүйлээр зүйлчилсэн нь буруу байна. 10.1 дүгээр зүйлээр зүйлчилж  өгөөч...” гэсэн үндэслэл тайлбар гарган мэтгэлцжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******рхэмбаатар, *******рхэмчухал нарт холбогдох шүүх хуралд оролцлоо “гэм буруутай”  байна гэсэн дүгнэлт гаргасан байна гэв.

 

Шүүх улсын яллагчийн шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг зөв гэж үзсэн болно. Тухайлбал:

 

1. Шүүгдэгч нар нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэргийн талаар

Хохирогч П.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “...2020 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байх үед намайг эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар ...унтаж амарч байхад гэрийн гадаа машин хаазалж сигнал дарж хүн “Хөөе” гэж хашхирах шиг болсон. Би энэ үед нь сэрээд босож гэрлээ асаах гэтэл хаалга татсан. Тэгээд дахин нэг татаж манай гэрийн дотор хаалганы түгжээг мулт татчихсан. Энэ үед би гэрэл асаахад Эрхэмбаатар, Эрхэмчухал нар нь утсаар хов зөөсөн гэх утгатай зүйл яриад сүрхий орж ирсэн. Тэгэхээр нь би нүцгэн шалдан байсан болохоор буцаж хөнжлөө нөмрөөд хэвтэх гэсэн чинь Эрхэмбаатар нь миний хөнжлийг хуу татсан... би орон дээрээ босож суусан. Тэгсэн Эрхэмчухал нь “Чиний тэр утсаар ярьснаас болж миний амьдрал орвонгоороо эргээд байна” гэхэд хажуунаас Эрхэмбаатар нь “Энэнтэй олон юм яриад байх юм байхгүй шууд алчихъя” гээд баруун гараа гутлынхаа түрий рүү хийгээд нэг хүрэн хуйтай юм цухуйлгахаар нь алчихъя гэж хэлсэн болохоор би хутга гаргаж ирж байна гэж айсан. Энэ үед бас Эрхэмчухал нь илүү дутуу хөдөлгөөн хийх хэрэггүй шүү гэж хэлсэн. Тэгсэн энэ үеэр манай эхнэр хүүхдүүд сэрж, хүүхдүүд маань уйлж орилж эхэлсэн... манай эхнэр босож баруун талын орон дээр очсон. Тэгэхдээ Эрхэмбаатар, Эрхэмчухал хоёрт хандаж “Та 2 болиоч ээ юу болоод байгаа юм бэ” гэхэд “Чамд хамаагүй, цаашаа бай” гээд ор руу түлхсэн....” гэж дурдагдсан /1-р хх-н 45-48-р тал/,

Гэрч Г.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “...2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн орчим би гэртээ нөхөр Түвшинжаргал , хүү Цэлмүүн, Сайханбаяр, Намуун нарын хамт унтаж амарч байсан. Гэрийн гадаа машин ирэхэд сэрсэн, тэгээд Жагаа хаалга гэж хэлсэн. Жагаа гэж манай нөхөр Түвшинжаргалыг хэлж байгаа юм. Хаалганы түгжээ эвдэж, татаж хаалга онгойлгоод Эрхэмбаатар, Эрхэмчухал хоёр гэрт орж ирсэн. Эрхэмбаатар орж ирээд хутгална гээд гутлын түрийгээ ухаад байсан. Би нөхрөө хувцсаа өмсөөд зугт гэж хэлэхэд Эрхэмбаатар, Эрхэмчухал хоёр манай нөхрийг хөдөлбөл ална шүү гээд манай нөхрийг хөдөлгөхгүй байсан. Би Эрхэмбаатар ахаа та яагаад байгаа юм, та нар ямар учиртай ингээд байгаа юм гэхэд манай нөхөр рүү Эрхэмбаатар дайраад байсан. Тэгэхээр нь Эрхэмчухалд миний дүү чи хүүхдүүдтэй биз дээ, хүүхдүүд айгаад уйлаад байна ш дээ, хэл амаараа ярилцаад учраа олж болдоггүй юм уу гэхэд Эрхэмчухал нь танд ердөө хамаагүй гэж надад хэлсэн...” гэж дурдагдсан /1-р хх 62-р тал/

Гэрч Б.Цэцэгпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “...Энэ 2 манай хүү Түвшинжаргалын эхнэр Оюунгэрэлтэй садан төрлийн холбоотой...” гэж дурдагдсан /1-р хх-ийн 73-74-р  тал/

Яллагдагчаар *******рхэмбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт  "... Түвшинжаргалын гэрийн гадаа  ирж зогсоход нь би түрүүлж буугаад Түвшинжаргалын гэрийн хаалгыг татахад дотроосоо цоожтой байсан. Тэгэхээр нь би дахин хүчтэй татахад гэрийн хаалганы цоож нь эвдэрч онгойсон. Ингээд гэрт ороход Түвшинжаргал нь гэрийнхээ хойд талын орон дээр эхнэр хүүхдийн хамтаар, баруун талын орон дээр хоёр хүүхэд нь унтаж байсан. Гэр дотор гэрэл нь асаалттай байсан. Би гэрт нь ороод Түвшинжаргалд хандаж "Чи намайг агсам согтуу тавьсан гэж хүнд худлаа ярьж хов зөөсөн байна” гэж жаахан агсрахад Түвшинжаргал нь би хүнд чамайг агсам тавьсан гэж яриагүй гэхээр нь би чи манай талийгаач дүү Эрхэмболдын эхнэр Насанжаргалд намайг ирж агсам согтуу тавьсан. 2 үхрийг чинь өгөөгүй мэтээр ярьсан байна гээд уурандаа дайрч давшилсан. Тэр үед хамт явж байсан манай дүү Эрхэмчухал гэрт хойноос ороод ирсэн байсан. Би тэгж дайрч давшлахдаа "ална" гэж хэлээд айлгах гээд баруун хөлийнхөө гутлын түрийнд хийсэн байсан хутгаа гаргаж ирэхээр ухахад Эрхэмчухал хажуунаас хориглож миний хутгыг булаагаад авсан...” гэж дурдагдсан /хх-ийн 213-214 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн:  “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хэнтий аймгийн Дадал сум 1 дүгээр баг Барчийн булан гэх газарт болсон байв. Барчийн булан гэх газар 4 ханатай монгол гэр байх ба П.Түвшинжаргалын хот айл байв. Монгол гэрийн баруун урд талд малын хашаа саравч байв. Хэрэг учрал болсон гэх газарт GPS төхөөрөмж ашиглах сольбилцол  тогтооход №48.46.54.29, Е 111.31.31.52 гэсэн тоон илэрц гарч байв... Хэрэгт ач холбогдолтой ул мөр илрүүлэх зорилгоор мөрдөгч Б.Оргил, Шинжээч Төгөлдөр нарын хамт хойноос урагш чиглэлд 20 метр зайд / гэрийн орчим/ самнаж үзлэг хийв. Монгол гэрийн баруун урд хаалганы босго модноос баруун урд зүгт 112 см зайд  шаргал өнгийн 5*64 мм хэмжээтэй 1 ширхэг сум байсныг 1 гэх дугаараар гэрэл зургаар  байршуулж эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн тэмдэглэл /1-р хх-н 3-5-р тал/

10, 11, 12 дугаартай: “...шаргал өнгийн 5*64 мм хэмжээтэй 1 ширхэг сум байсныг харуулсан...” гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 07 хуудас/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч нар нь Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан байдал тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж,

 

2. Шүүгдэгч нар нь бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх гэмт хэргийн талаар

Шүүгдэгч *******рхэмбаатар, *******рхэмчухал нар бүлэглэн дээрх байдлаар бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсний дараа хохирогч П.Түвшинжаргалын гэр бүлийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хэрүүл маргаан үүсгэж зэвсэг буюу хутга, буу хэрэглэн амгалан тайван байдлыг нь алдагдуулж улмаар хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн нь

Хохирогч П.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Эрхэмбаатар нь “Энэнтэй олон юм яриад байх юм байхгүй шууд алчихъя” гээд баруун гараа гутлынхаа түрий рүү хийгээд нэг хүрэн хуйтай юм цухуйлгахаар нь алчихъя гэж хэлсэн болохоор би хутга гаргаж ирж байна гэж айсан. Энэ үед бас Эрхэмчухал нь илүү дутуу хөдөлгөөн хийх хэрэггүй шүү гэж хэлсэн. Тэгсэн энэ үеэр манай эхнэр хүүхдүүд сэрж, хүүхдүүд маань уйлж орилж эхэлсэн... Тэгсэн намайг гарч очиход талийгаач дүү Түвшинбат нь намайг буцаад ороод  цагдаа дууд гэж хэлэхээр нь буцаж гэр рүүгээ орохоор явж байтал Эрхэмбаатар нь цагдаагаа дууд, цагдаа чинь яадаг юм гэж байсан. Ингээд би ...утасныхаа сүлжээг, оруулах гээд ноцолдож байхад гэрийн гадаа буун дуу тас хийсэн... Түвшинбат “Эрхэмбаатар намайг буудчихлаа” гээд гэдэснийхээ баруун хэвлий хэсгийг дараад гүйж орж ирээд гэрийн хойд талд байсан орыг налаад суусан. Тэгсэн араас нь Түвшинтөгс “Эрхэмбаатар ах ахиад буудах гэж байна” гээд гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би хаалга руу харахад онгорхой байсан хаалганы цаана Эрхэмбаатар ирчихсэн гэрийн гэрлийн тусгалд буугаа цэнэглэх гэж байгаа бололтой бууны замгийг хойш татаж сум хийх гэж байхаар нь би гүйж очоод баруун гараараа бууных нь үзүүр хэсгээс бариад зүүн гараараа хойш татсан байсан замагны урд нь хуруугаараа тээглүүлж барьж авсан... гэрийн үүдэнд Эрхэмчухал нь өргөн иртэй богинохон  бололтой хутгыг баруун гартаа барьчихсан, гарч ирвэл ална шүү гээд зогсож байсан. Тэгсэн Эрхэмбаатар нь дахиад нэг буу байгаа биз дээ буудаач гэж Эрхэмчухалдаа хандаж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 45-48-р тал/

Гэрч П.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Түвшинжаргал ахыг нүцгэн хойд талын орон дээр суулгасан наад талд нь Эрхэмчухал зогсож байсан, хажууд нь Эрхэмбаатар нь зогсож байсан. Түвшинжаргал ахын эхнэр хүүхдүүд нь уйлж байсан... Эрхэмбаатар гэрийн гадаа гутлын түрийгээ ухаж байгаад хутга гаргаж ирээд, гараад ир гээд байсан... Эрхэмбаатар хутга гаргаж ирээд шаана гээд байсан... Түвшинбат ах цагдаад дуудлага өгнө гэж хэлэхэд Эрхэмчухал чи цагдаагаа дууд гэж хэлсэн... Эрхэмбаатар буу бариад гараад ирсэн... Тэгээд шууд Түвшинбат ах руу чиглүүлээд буудсан... Тэгээд байж байтал Эрхэмбаатар гэрийн үүдэнд буугаа бариад хүрээд ирсэн. Түвшинжаргал ах бууг бариад ноцолдсон. Тэр хоёрыг ноцолдож байхад Эрхэмчухал гэрийн үүдэнд хутга барьчихсан зогсоод намайг гараад ир ална гүйцээнэ гээд байсан....” гэх мэдүүлэг, /1-р хх-н 56-р тал/

Гэрч Г.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хаалганы түгжээ эвдэж, татаж хаалга онгойлгоод Эрхэмбаатар, Эрхэмчухал хоёр гэрт орж ирсэн. Эрхэмбаатар орж ирээд хутгална гээд гутлын түрийгээ ухаад байсан... Эрхэмбаатар, Эрхэмчухал хоёр манай нөхрийг хөдөлбөл ална шүү гээд манай нөхрийг хөдөлгөхгүй байсан... Гадаа гараад буудна хутгална гээд хашхиралдаад байсан... Түвшинбат гаднаас орж ирэхдээ намайг буудчихлаа гээд ёолоод ганцаараа орж ирээд гэрийн хойд талд ор түшээд суусан... Тэгээд байж байтал Эрхэмбаатар ах гэрийн үүдэнд буу гаргаж ирсэн, манай нөхөр бууг нь авах гэж булаацалдсан... Төвшинтөгс гэрт орж ирсэн байсан, буцаад гарах гэсэн чинь Эрхэмчухал нь гаргахгүй үүдэнд байгаад байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх 62-р тал/ зэргээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж,

 

3. Шүүгдэгч *******рхэмбаатар нь онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан, хоёр ба түүнээс дээш хүнийг алахыг завдсан гэх гэмт хэргийн талаар

Хохирогч П.Түвшинжаргалын гэрийн гадаа шүүгдэгч *******рхэмбаатар согтуугаар танхайрч буу сумлан П.Түвшинбатыг ойр дотны хүн буюу дүү П.Түвшинтөгсийнх нь дэргэд алж түүнийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан буюу онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан, улмаар дахин буугаа сумлаж хоёр ба түүнээс дээш хүнийг алахыг завдсан болох нь

Гэрч П.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Түвшинбат ах цагдаад дуудлага өгнө гэж хэлэхэд Эрхэмчухал чи цагдаагаа дууд гэж хэлсэн... Эрхэмбаатар буу бариад гараад ирсэн... Тэгээд шууд Түвшинбат ах руу чиглүүлээд буудсан... Тэгээд байж байтал Эрхэмбаатар гэрийн үүдэнд буугаа бариад хүрээд ирсэн. Түвшинжаргал ах бууг бариад ноцолдсон...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 56-р тал/

Хохирогч П.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...талийгаач дүү Түвшинбат намайг буцаад ороод  цагдаа дууд гэж хэлэхээр нь буцаж гэр рүүгээ орохоор явж байтал Эрхэмбаатар нь цагдаагаа дууд, цагдаа чинь яадаг юм гэж байсан. Ингээд би ...утасныхаа сүлжээг, оруулах гээд ноцолдож байхад гэрийн гадаа буун дуу тас хийсэн... Түвшинбат “Эрхэмбаатар намайг буудчихлаа” гээд гэдэснийхээ баруун хэвлий хэсгийг дараад гүйж орж ирээд гэрийн хойд талд байсан орыг налаад суусан. Тэгсэн араас нь Түвшинтөгс “Эрхэмбаатар ах ахиад буудах гэж байна” гээд гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би хаалга руу харахад онгорхой байсан хаалганы цаана Эрхэмбаатар ирчихсэн гэрийн гэрлийн тусгалд буугаа цэнэглэх гэж байгаа бололтой бууны замгийг хойш татаж сум хийх гэж байхаар нь би гүйж очоод баруун гараараа бууных нь үзүүр хэсгээс бариад зүүн гараараа хойш татсан байсан замагны урд нь хуруугаараа тээглүүлж барьж авсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 45-48-р тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн:  “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хэнтий аймгийн Дадал сум 1 дүгээр баг Барчийн булан гэх газарт болсон байв. Барчийн булан гэх газар 4 ханатай монгол гэр байх ба П.Түвшинжаргалын хот айл байв. Монгол гэрийн баруун урд талд малын хашаа саравч байв. Хэрэг учрал болсон гэх газарт GPS төхөөрөмж ашиглах сольбилцол  тогтооход №48.46.54.29, Е 111.31.31.52 гэсэн тоон илэрц гарч байв... Хэрэгт ач холбогдолтой ул мөр илрүүлэх зорилгоор мөрдөгч Б.Оргил, Шинжээч Төгөлдөр нарын хамт хойноос урагш чиглэлд 20 метр зайд / гэрийн орчим/ самнаж үзлэг хийв. Монгол гэрийн баруун урд хаалганы босго модноос баруун урд зүгт 112 см зайд  шаргал өнгийн 5*64 мм хэмжээтэй 1 ширхэг сум байсныг 1 гэх дугаараар гэрэл зургаар  байршуулж эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн тэмдэглэл /1-р хх-н 3-5-р тал/

10, 11, 12 дугаартай: “...шаргал өнгийн 5*64 мм хэмжээтэй 1 ширхэг сум байсныг харуулсан...” гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 07 хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 22 дугаартай: “...П.Түвшинтөгс нь сэтгэцийн хувьд удамшлын өвчин эмгэггүй байна. П.Түвшинтөгсийн сэтгэцэд хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш “F43.1- Сэтгэцийн гэмтлийн дараах стрессийн эмгэг”-ээр өөрчлөлт орсон. Одоо П.Түвшинтөгс нь сэтгэцийн хувьд эрүүл байна...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-н 5-6-р тал/ зэргээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх бүрэлдэхүүн тус тус дүгнэсэн болно.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заажээ. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Түвшинбатын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Зоригт шүүхийн хэлэлцүүлэгт “...Оршуулгын зардал 24.909.000 төгрөг, тэжээгчээ алдсаны 4 хүүхдийн мөнгө 21.504.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Амь хохирогчийн эхнэр Болортуяагийн дансанд 5.000.000 төгрөг орсон гэсэн...” гэж мэдүүлсэн ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тулгаж шалгахад нийт 17.790.074 төгрөгийн зардал баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч шүүх хуралдаан дээр 5.000.000 төгрөг төлсөн талаар банкны баримт гаргаж өгсөн тул үлдэх 12.790.074 төгрөгийг шүүгдэгч *******рхэмбаатараас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Болортуяад олгох үндэслэлтэй байна. Харин сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорд хамаарах ойлголт бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулжээ. Энэ хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасан “хохирогчийн сэтгэл санааны үр дагавар гэдэг нь хохирлын бие даасан төрөл биш, харин эдийн бус гэм хорын хэмжээг тодорхойлоход харгалзах нөхцөл болж байгаагаас гадна энэ нь зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан эдийн бус хохиролд хамааралтай заалт юм. Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан “хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож, арилгах талаар заагаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Харин бусад хохирол зардлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоогүй, нэмэлт нотлох баримт шаардлагатай, зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Болортуяа нь бусад хохирол зардлаа холбогдох нотлох баримтуудаа хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Харин шүүгдэгч *******рхэмчухалын үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хохирол төлбөр тогтоогдоогүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талууд доорх байдлаар дүгнэлт гаргав.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: Шүүгдэгч *******рхэмбаатар, *******рхэмчухал нарын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хор хохирол, гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******рхэмбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,4, 2,6 дахь хэсэгт  зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгийг журамлан хорих ялыг нэмж нэгтгэн 20 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч *******рхэмчухалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,4, 2,6 дахь хэсэгт  зааснаар  2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгийг журамлан хорих ялыг нэмж нэгтгэн 4 хорих ял оногдуулах, шүүгдэгч *******рхэмбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар нийт 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад биечлэн эдлүүлэх, шүүгдэгч *******рхэмчухалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар нийт 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын биеэ авч яваа байдал, хэргийн үйл баримтын талаар ярьж байгаа байдлыг харахаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэргийн болсон процессын хувьд алсан гэдэг дээр ямар нэгэн маргаан байхгүй байна гэдэг нь хэргээ хүлээж байгаа гэсэн зүйл биш ээ. Тухайн гэмт хэргийг ямар хэлбэртэй яаж үйлдсэн талаар мэдүүлж байгаа байдал нь хэргийг буруу тийш нь эргүүлэх гэсэн санаа бодолтой байна гэж харагдаж байгаа. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөлийн тухай хуулиар тухайн үйлдэл хэдийгээр орж байгаа боловч хохирлоо бүрэн төлсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хүнд Өршөөлийн  тухай хууль хэрэгжиж байгаа. Иймд Өршөөлийн тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна гэж үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсэг болон сумыг цагдаагийн байгууллагад хүргүүлж, хутга, хонгио зэргийг устгуулах саналтай байна. Шүүгдэгч *******рхэмбаатар нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цагдан хоригдсон учраас цагдан хоригдсон нийт хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцуулах саналтай байна. Шүүгдэгч *******рхэмбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгч *******рхэмчухалын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна... гэжээ

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: Шүүгдэгч *******рхэмчухалын хувьд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,4, 2,6 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,1, 2,4 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг нь Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Шүүгдэгч *******рхэмчухал нь хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй, гэм буруугүй, хуулийн байгууллага хилс хэргээр намайг шалгасан гэдэг хэргийн үйл баримтын хувьд ах нь гэмт хэрэг үйлдэж байхад дэвэргэсэн, таслан зогсоох боломжийг хангаж өгөхгүй. Ийм ноцтой үйлдэл гаргасан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,1, 2,4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч *******рхэмбаатарын хувьд бусдыг онц хэрцгий аргаар төрсөн дүүгийнх нь нүдэн дээр аллага үйлдсэн. Үүнээс хойш дүү нь сэтгэцийн эмгэг, өөрчлөлтөд орж, тайвшруулах эм уусан. Энэ нөхцөл байдлыг үндэслээд сэтгэцийн эмч шинжилгээ хийж дүгнэлт гарсан байдаг. Анхны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч нэг ахиц гарсан байна. Тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, хувийн байдлыг  харгалзан ял оногдуулна гэж заасан. Энэ хэргийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч *******рхэмчухал олон жилийн ял авчих юм бол уулын мухарт хүүхэдтэй хүүхэн яаж амьдрах юм бэ? гэж ярьж байна. Тэгвэл ханиа алдсан эмэгтэй, 2 хүүхэдтэйгээ яаж амьдрах юм бэ? гэж асуумаар байна. Өөрсдийнхөө хүмүүсийг ингэж өмгөөлөөд байдаг. Өнөөдрийг хүртэл оршуулгын зардлыг бүрэн төлөөгүй, нэг ч удаа  уулзаагүй, гэм буруугаа хүлээдэггүй, буудсан үйлдлээ дээш нь буудах гэж байсан, бүдэрч унаад буудсан ч гэх шиг, өөрөө зодуулаад хэвтрийн гэрээс нь гарсан ч гэх шиг, тэнд айлын гэрт нь түрэмгийлж орчхоод, хүүхдүүдийг орилуулж чарлуулаад таслан зогсоох гэж ирсэн хүнийг буудаж алчхаад, таслан зогсоох гэхээр гэрээс нь гаргахгүй, нэг нь буу барьчхаад байгаа ийм зүйл дээр хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял өгөөч гэж байгаа бол өмгөөлөгч миний хувьд маш гомдолтой байгаа. Хэрэг хийсэн талаараа огт хүлээн зөвшөөрдөггүй, гэмшдэггүй. Хүний амь хохирсон, 2 хүүхэд эцэггүй, нэг эмэгтэй ханьгүй болсон, ээж хүүгээ алдсан байж байна. Энэ хор уршгийг тооцоолохгүй. Би л энэ хэргээс гарчих юм бол яахав гэсэн байр суурьтай байгаа байдал нь өнөөдрийн шүүх хуралдаанд харагдаж байна. Хэлж байгаа зүйл нь хүн доромжилж байгаа юм шиг юм яриад л зогсож байна. Миний хувьд улсын яллагчийн 20 жилийн хорих ял оногдуулах санал нь үндэслэлтэй байна. Энэ саналыг дэмжиж байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Амаржаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: Шүүгдэгч Эрхэмчухалын хувьд хоёр зүйл ангитай бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн нь өршөөлд хамаарч байгаа, энэ ялыг хасуулах, мөн танхайрах хэрэгт 4 жил гэсэн байгаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар заасан гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамрагдсан байгаа. Энэ бүгдийг хасаад 15 жилийн хорих ял оногдуулж өгөөч. Эрхэмбаатар өөрөө хэлдэг, бусдын амь насыг хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөө хүлээн зөвшөөрсөн. Дээрээс нь Эрхэмбаатарын ар гэрээс  5,000,000 төгрөг төлсөн байгаа. Цаашид гарах хохирлыг төлнө гэж өөрсдөө хэлж байгаа. *******рхэмбаатар нь өөрөө хохиролтой холбоотой төлбөрийг төлөх боломжгүй байгаа. Иймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн өөрийнх нь мэдүүлэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байдал болон бусад байдлыг харгалзан үзээд 15 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. шүүгдэгч Эрхэмчухалын хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. *******рхэмчухалын эхнэр, 3 настай хүүхдийн хамт хөдөө амьдардаг. Олон жилийн ял авчих юм бол уулын мухарт эхнэр хүүхэд нь амьдрахад хэцүү байдалтай болно. Эрхэмчухал өөрөө болсон процессыг хэлж байгаа, энэ нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ийм учраас бусдын орон байранд нэвтэрсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын  хорих ялыг 2 жилийн хорих ял болгож өршөөлд хамруулж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна... гэжээ

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд *******рхэмбаатар хийсэн хэргээ шударгаар хүлээсэн. Мөрдөн байцаалтын шатанд байцаагчдаа миний буруу байсан, би хийсэн хэргээ шударгаар хүлээмээр байна гэж хэлж байсан.  Өмгөөлөгч нарын хувьд онц хэрцгий аргаар хүнийг алах гэдэг дээр нь зөвлөөд хүндрүүлсэн зүйл заалтаар үзэх нь үндэслэлгүй байна гэж үзсэн. *******рхэмчухал ч ялгаа байхгүй. Улсын яллагчийн санал дээр Амаржаргал өмгөөлөгчийн гаргасан саналтай санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,1, 2,4 дахь хэсэгт  зааснаар 2 жилийн хорих ял энэ ялуудыг хасаад, өршөөлд оруулахыг нь оруулаад 15 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. *******рхэмбаатарын хувьд тодорхой хэмжээний хохирлыг барагдуулсан. Их хэмжээний малыг битүүмжлүүлсэн. Түүнийгээ шүүхийн шийдвэрээр төлбөртөө өгөхөд бэлэн байгаа. Шүүхийн шийдвэр гарвал шууд төлнө... гэж тус тус дүгнэж байгаа бөгөөд шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /шүүгдэгч нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хорих ял шийтгэл оногдуулж, шүүгдэгч *******рхэмбаатарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч *******рхэмчухалд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******рхэмчухалын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх  тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1 дэх  хэсэгт хамаарч  байх тул түүнд оногдуулсан  ялыг өршөөн  хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

 

Харин Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах /Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/...  гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасан ба шүүгдэгч *******рхэмчухалын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх  тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч  байх тул түүнд оногдуулсан  ялаас 2 жилийг өршөөн  хасах нь зүйтэй байна.

 Түүнчлэн шүүгдэгч *******рхэмбаатар нь Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдийн 174 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай ... 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ...хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заасан, мөн шүүгдэгч *******рхэмбаатар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй ба Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэсэн заалт, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэсэн заалтуудын дагуу өршөөлд хамрагдах үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч *******рхэмчухал нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч *******рхэмбаатарын цагдан хоригдсон 323 хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4803 гол төмрийн дугаартай, 146669 дугаарын замагтай ТОЗ-8 маркийн галт зэвсэг, 1 ширхэг сум зэргийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгах, хэрэгт битүүмжлэгдсэн *******рхэмбаатарын өмчлөлийн 7 тооны адуу, 20 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бичээч овгийн Дамдингийн Эрхэмбаатарыг онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан, хоёр ба түүнээс олон хүнийг алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад заасан гэмт хэргийг, шүүгдэгч *******рхэмбаатар *******рхэмчухал нарыг бүлэглэн, хүч хэрэглэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, зэвсэг хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад  заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

     2. Шүүгдэгч *******рхэмбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******рхэмчухалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар  хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар  хорих ялаар  тус тус шийтгэсүгэй. 

 

 

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******рхэмбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 15 жилийн  хугацаагаар хорих ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 20 жилийн хугацаагаар  хорих ялаар тогтоосугай.  

 

 

4. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******рхэмчухалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар  хорих ялыг өршөөн  хэлтрүүлсүгэй.

 

5. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. Эрхэмчухалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар  хорих ялаас 2 жилийг өршөөн  хассугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******рхэмбаатарт оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч *******рхэмчухалд оногдуулсан 6 сарын  хугацаагаар хорих ялыг  нээлттэй  хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******рхэмбаатарын цагдан хоригдсон 323 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******рхэмбаатараас 12.790.074 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Болортуяад  олгож, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4803 гол төмрийн дугаартай, 146669 дугаарын замагтай ТОЗ-8 маркийн галт зэвсэг, ТОЗ-8 маркийн галт зэвсгийн 1 ширхэг сум зэргийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

 

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн *******рхэмбаатарын өмчлөлийн 7 тооны адуу, 20 тооны үхрийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2021 оны 02 дугаар сарын 23-ны 18 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

12. Шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч *******рхэмчухал нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Болортуяа нь бусад хохирол зардлаа холбогдох нотлох баримтуудаа хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 

13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч,  тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******рхэмчухалд авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******рхэмбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.