Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 154/2022/00001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх

хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож  Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр Шүүгдэгч К.Эрхали нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2137000520053 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ховд

аймгийн Булган суманд төрсөн, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, эрэгтэй,

Минжит Булган цогцолбор сургуулийн *** ангид сурдаг, ам бүл *, эцэг, эх, ах нарын

хамт Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, ******* овогт*******гийн

Эрхали /РД:ПБ03272616/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч К.Эрхали нь Минжит Булган цогцолбор сургуулийн орчинд 2021 оны 11

дүгээр сарын 12-ны өдөр О.Даваажаргалын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл

мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч К.Эрхали шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын

шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн

судлав. Үүнд:

Шүүгдэгч К.Эрхалигийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогчоор өгсөн:

“...Батима гэдэг охин гар утсаа нольд унагаасан байсан, манай ангийн хөвгүүдийг аваад

өгчих гэж гуйсан болохоор авч өгөх гээд гарч байсан чинь*******, Мөнхжин,

Хатансайхан, Энхбаатар болон бусад хүүхдүүдтэй сургуулийн үүдэнд таараад, тухайн

хүүхдүүд сургууль руу орсон. О.Даваажаргал, Б.Эрханыг дэгээдээд унагаасан чинь

Даваажаргал руу манай ангийн хүүхдүүд дайрч ороод зодож эхэлсэн. Би

О.Даваажаргалыг зодож байгаад эргээд хартал багш нар орилж байсан. Би гараараа

нүүр лүү нь цохисон. Аманбек, Амаантай, Нурдаулет, Аюуп. Сапар, Хажгали,

Хурмындык нар О.Даваажаргалыг зодсон...” гэх мэдүүлэг,

 Насанд хүрээгүй хохирогч О.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд

өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сургуулийн үүдэнд Эрхээ гэдэг

хүүхдийг дэгээдэж унагаасан. Тэгээд цаашаа эргээд алхтал араас хүүхдүүд ирээд

миний толгой руу ээлжлэн цохисон. Надад ямар нэгэн өвчин зовуур алга. Би

Улаанбаатар хот орж нарийн шинжилгээнд ороод ирсэн. Ямар нэгэн гэмтэл байхгүй гэж

гарсан.******* миний хохирол эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Одоо нэхэмжлэх

зүйл байхгүй..." гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021

оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2 цагийн завсарлагаанаар Эрхэн миний далаар

тэврээд хоёулаа уулзъя гэсэн, чамтай уулзах хэрэг байхгүй гээд гарыг нь мөрнөөсөө

аваад цааш алхаж явахад Эрхэн хойно унасан. Тэгтэл******* ангийн казак хүүхдүүд

О.Даваажаргалыг зодоод эхэлсэн...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Ж.Хажмуханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зодоон

болж дуусаад ангид сууж байх үед******* О.Даваажаргалын нүүр хэсэг рүү цохих үед

шүд рүү цохиж гар шалбарсан гэж хэлж байсан. Мөн Аманбай О.Даваажаргалыг

өшиглөсөн гэж хэлж байсан. Урд өдөр нь манай хоёр анги муудалцсан. Манай нөгөө

ангийн Нямдэлгэр гэх хүүхэд хасаг гэж доромжлоод байсан. Тэгээд хичээл тараад

Нямдэлгэр бид хоёр парк орж жаахан зодолдож байгаад салаад яваад өгсөн..” гэх

мэдүүлэг,

Гэрч М.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 11 дүгээр

сарын 12-ны өдрийн 09 цаг 25 минутын үед сургуулийн 1 дүгээр давхрын коридорт

хүүхдүүд шуугилдаад байхаар очиход хамгийн түрүүнд таарсан Нурдаулет, Энхбаатар

хоёр барилдаад зодолдож байсан. Энхбаатарын хамраас цус гарсан байдалтай байсан.

Даваажаргал нүдээ дараад сууж байсан. О.Даваажаргал намайг зодчихлоо гээд

хамраас нь цус гарсан нүүр нь хавдсан байдалтай байхаар дагуулж яваад эмнэлэгт

үзүүлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч К.Эрхалигийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:

“...Зодоон болох өдөр О.Даваажаргалын нүд, нүүр лүү цохисон бөгөөд тухайн үед шүд

рүү цохиход миний баруун гарын чигчий хурууны арьс нь хууларсан байсан. Би нуруу

луу нь нэг удаа цохисон, нүд рүү нь нэг удаа цохисон. Тэр үед миний гар шүд рүү цохиж

таараад арьс нь хууларсан байсан. Одоо миний гар эдгээд зүгээр болсон...” гэх

мэдүүлэг,

Шинжээч Т.Энэбишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... О.Даваажаргалын

биед үзлэг хийхэд баруун талын нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний

дээд, доод зовхинд цус хуралт, дээд болон доод үүдэн шүд эмтэрсэн, ухархайн хананы

хугарал гэмтлүүд тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Нүдний дээд доод зовхины цус хуралт, шүд эмтэрсэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт

хамаарахгүй. Нүдний алимны салстын цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт

хамаарна. Ухархайн хананы ясны хугарал нь хөнгөн зэргийн гэмтэлд орох бөгөөд нэг

удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Нүдний алимны салстын цус хуралт, ухархайн

хананы хугарал зэрэг гэмтлүүд нийлээд буюу тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна...” гэх

мэдүүлэг

Хохирогч О.Даваажаргалийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүх

шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 738

дугаартай дүгнэлтэд:

1. О.Даваажаргалын биед баруун талын нүдний алимны салстад цус хуралт,

баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд болон доод үүдэн шүд эмтэрсэн,

ухархайн хананы хугарал зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. О.Даваажаргалын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл

мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн

зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

- Амбулаториор эмчлүүлэгчдийн карт

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи

баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох

баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч К.Эрхали нь

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Минжит Булган

цогцолбор сургуулийн орчинд О.Даваажаргалын нүүрэн тус газарт гараараа цохиж

эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн бодит байдал тогтоогдсон,

түүний үйлдсэн гэмт үйлдэл нь хохирогч О.Даваажаргалын мэдүүлэг, зодоон болох үед

хажууд нь байсан насанд хүрээгүй гэрч Б.Мөнхжин, Ж.Хажмухан, гэрч М.Бадамханд

нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021

оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 738 дугаартай гэх дүгнэлт, шинжээч Т.Энэбишийн

мэдүүлэг, шүүгдэгч К.Эрхалигийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох

баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч К.Эрхали хохирогч О.Даваажаргалын нүүрэн тус газарт гараараа

цохиж эрүүл мэндэд “баруун талын нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний

дээд зовхинд цус хуралт, дээд болон доод үүдэн шүд эмтэрсэн, ухархайн хананы

хугарал” гэх хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч К.Эрхали нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр

хохирогч О.Даваажаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд

хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох

үндэслэл болно.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас К.Эрхалигийн

үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч К.Эрхали нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч

О.Даваажаргалд хохирлын 5000.000 төгрөг төлсөн болох нь хохирогч О.Даваажаргалын

“К.Эрхали миний хохирол эмчилгээний зардалыг бүрэн төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл

байхгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч К.Эрхалигийн “нийт 12.000.000 төгрөгийн хохирол

төлсөн. Үүнээс 5.000.000 төгрөгийг би төлсөн. Бусад хохирлыг зодоонд хамт оролцсон

хүүхдүүд төлсөн” гэх мэдүүлэг зэргээр нотлогддож байх тул энэ шүүх хуралдаанаар

хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч К.Эрхали нь бусдад төлөх

төлбөргүй байна.

Шүүгдэгч нь хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх

нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч К.Эрхали нь өөрт холбогдох

эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг

прокурор 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 39 дүгээр тогтоолоор шийдвэрлэж,

түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах

эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

танилцуулсан байна. Шүүгдэгч К.Эрхали нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,

прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 450

нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг

харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр

тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол

шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг

хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч К.Эрхали нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй,

шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус

дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч К.Эрхалид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ

авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2

дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт*******гийн*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай

учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

К.Эрхалийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/

төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч К.Эрхалид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр

торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч

К.Эрхали нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй

торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож

хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч К.Эрхалид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж

ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,

хаалттай хорих ангид даалгасугай.

 6. Шүүгдэгч К.Эрхали нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол

төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн

баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус

дурдсугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн

шүүгдэгч К.Эрхалигийн /ПБ03272616/ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний

хуулбарыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,

хаалттай хорих ангид хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Эрхалид

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл

энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол

гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол,

эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ