| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/01630/И |
| Дугаар | 183/ШШ2017/01381 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2017/01381
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2017/01381 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, “Жи Мобайл” ХХК-ны байр5 давхарт байрлах, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 32 гудамж 616 тоотод оршин суух, Олхонууд овогт Дарамбазарын Отгонжаргал /РД: УЗ96061902/-д холбогдох,
Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Отгонжаргал тайлбартаа: “миний бие “Жи Мобайл” ХХК-иас авсан модемны үлдэгдэл төлбөр 120 000 төгрөгийг 2017.06.25-ны өдрөөс 2017.07.31-ний өдрийг хүртэл 60 000 төгрөгөөр 2 хувааж өгч дуусгана” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Амаржаргал тайлбартаа: “Жи Мобайл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 60 000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 120 000 төгрөг болгон багасгав. Хариуцагчийн төлбөр төлөх хугацаа болох 2017.07.31-ний өдрийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180 000 төгрөгийг хариуцагч Д.Отгонжаргалаас гаргуулахаар шаарджээ.
Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн нийт шаардлагын талаар талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 60 000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 120 000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Д.Отгонжаргал нь 120 000 төгрөгийг 2017.06.25-ны өдрөөс 2017.07.31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөхөөр тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн 180 000 төгрөгөөс 60 000 төгрөгийг татгалзаж, үлдэх 120 000 төгрөгийг хариуцагч Д.Отгонжаргал 2017.06.25-ны өдрөөс 2017.07.31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Отгонжаргалаас 3025, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 3025 төгрөгийг тус тус гаргуулж “Жи Мобайл” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.05.22-ны өдөр төлсөн 6050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д. ЭНХЦЭЦЭГ