Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, 

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2138002790094 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчим хохирогч ****************маргалдан улмаар хэвлий хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчим хохирогч ****************маргалдан улмаар хэвлий хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138002790094 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ****************биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-10-р хуудас),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-18-р хуудас),

Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр үед Баатар машинаа зогсохоор нь би машинаас түрүүлж бууж тэр залуу дээр явж очоод “чи яаж байна, үхэх чинь дутуу юу” гэж хэлээд замаас холдуулах зорилгоор тэр залууг барьж авсан. Тэгэхээр тэр залуу миний өөдөөс эсэргүүцэл үзүүлээд надтай ноцолдсон. Би тэр залуутай ноцолдож байгаад замаас холдуулчхаад машиндаа суугаад хөдөлсөн. Машин дотор ороход гэдэс хэсэгт эвгүй оргиод байхаар нь харахад хутгалуулсан байсан ба хутгалуулсан хэсгээс цус гарч байсан. Тэр залуу миний гэдэс, зүүн талын ташаа, хэвлий хэсэг рүү нийт 3 удаа хутгалсан байсан. Хүрэлбаяр намайг хутгалуулсныг хараад надтай ноцолдсон залууг барихаар анх маргалдсан газар луугаа ганцаараа гүйгээд явсан. Батдавааг гэрт нь буулгачхаад Баатар бид хоёр тэр залуутай маргалдсан газар луу буцаад явж очиход Хүрэлбаяр тухайн залууг бариад авчихсан байсан. Хүрэлбаяр намайг хутгалсан залууг барьж аваад цагдаагийн газар дуудлага өгч тэмдэглүүлсэн...Одоо зүс харвал танина. Би машинаас бууж очоод “чи үхэх чинь дутаа юу, замаас гараач” гэж хэлээд түүнийг засмал замаас гаргах зорилгоор барьж авсан. Тэгэхэд тэр залуу эсэргүүцэл үзүүлээд надтай ноцолдсон. Намайг тэр залуутай ноцолдож байхад Хүрэлбаатар машинаас бууж ирээд тэр залууг надтай хамт замаас холдуулсан...Би гомдолтой байна...Би одоогийн байдлаар эмчилгээндээ 800.000 төгрөг зарцуулсан байгаа...Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27, 29-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би найз Батдаваа, Бошигт гээд 2 найзтайгаа явж байгаад 4 зам дээр Отгонбаатар гээд машинтай найзтайгаа дуудсан. Тэгээд захын засмал өгсөөд явж байсан чинь цоохор куртиктэй залуу машины гэрэлд ороод ирсэн. Тэгсэн манай найз Бошигт машинаас буугаад машины гэрэлд гүйж орж ирсэн залуу руу буугаад очсон чинь нөгөө залуу манай найз Бошигт хоёр учир зүггүй зодолдоод унасан. Тэгээд би гүйж очоод найзыгаа салгаж аваад машиндаа суулгаад машинтайгаа хөдөлсөн. Тэгээд 2 гудам яваад айлын гадаа очсон чинь манай Бошигт найз нь нэг л болохгүй байна гэж хэлэхээр нь Бошигтыг харсан чинь гэдэснээс нэлээн цус гарсан байсан. Тэгээд үзтэл гэдсэнд хутгалчлаа гэж бодоод л машинаас хар хурдаараа буугаад Бошигтын үл таних хүнтэй зодолдоод байсан газар эргээд очсон чинь шар цамцтай намхан биетэй шар залуу хутга барьсан зогсож байсан. Тэгээд намайг гүйгээд очсон чинь намайг хутгалах гээд над руу дайрахаар би хутганаас нь барьж аваад хутгыг нь хаяулсан чинь нөгөө залуу зугтаад би нэлээн хэсэг гүйж байгаад барьж аваад тэгээд Цагдаагийн байгууллага дуудсан. Бас өөрийнхөө хамт ажилладаг дүү нар луу залгаж дуудсан. Манай дүү нар ирээд Батбаатар гээд манай дүү Бошигтыг аваад эмнэлэг явсан...Тэр залуу надаас зугтааж байхдаа дээгүүрээ өмсөж явсан куртикээ тайлж хаясан. Тухайн хаясан куртикийг цагдаагийн газраас дуудлагаар очсон алба хаагчид олж хураан авсан. Тухайн залуу машины урдуур орж ирэх үедээ алаг эрээн өнгийн куртиктэй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33, 35-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өөрийн эзэмшлийн приус-20 маркийн 2036 ХӨН Улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өгсөөд тавилгын ертөнц дэлгүүрийн харалдаа явж байхад машины урдуур гэнэт нэг согтуу залуу гараад ирсэн. Би тухайн үед машинаа хажуу тийшээ дарж хажуугаар нь гарахад нөгөө залуу машиныг маань гараараа цохисон. Би буугаад тухайн согтуу залуу руу явж очсон. Боогий, Хүрэлбаяр хоёр тэр үед яаж байгаа юм бол гээд машинаа зогсооход машинаас Боогий, Хүрэлбаяр залууг бариад авчихсан зогсож байхаар нь наадахаа хая, хэдүүлээ явъя гээд нөгөө хоёрыг машиндаа суулгаад хөдөлсөн. Бид нар хөдөлж яваад Мөрөн сумын 6 дугаар багт байдаг Батдаваагийн гэрийн гадаа очсон. Батдаваагийн гэр нь хэрэг болсон газартай ойрхон байдаг юм. Тэдний гэрийн гадаа очиход Боогий би шаалгачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болов гээд гэрэл асаагаад харахад хутгалуулсан байсан. Боогийгийн гэдэс, зүүн цавь хэсэгт хутганы шарх үүссэн байсан. Хүрэлбаяр Боогийг хутгалуулсан байхыг хараад нөгөө залуу чинь яваагүй байгаа байх гээд тэр залуутай маргалдсан газар луугаа ганцаараа түрүүлээд гүйгээд явсан. Харин би Батдавааг гэрт нь оруулчхаад Боогийтой хамт анх маргаан болсон газарт явж очсон. Боогий бид хоёрыг явж очиход Хүрэлбаяр Боогийг хутгалсан залууг бариад авчихсан байсан. Хүрэлбаяр тухайн үед цагдаагийн газрын 7038102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд Боогийгоос цус гараад байсан учир ажлын газрынхаа Батбаатар Пүрэвхүү нарыг дуудаж эмнэлэг рүү Боогийг хүргүүлсэн...Хүрэлбаяр найз маань тухайн залууг барьж авах үед гартаа хутга барьчихсан байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),

Гэрч  ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хүргэн                      Бат-Амгаланд өгсөн куртик мөн байна. Миний хүү Ууган-Эрдэний үсний найр 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Рашаант суманд болсон. Тэр үеэр хүргэн Бат-Амгалан, миний том охин Отгонтуяагийн хамт ирэхэд өгсөн...Хотоос манай хамаатны эгч болох Баярхүү надад Улаанбаатар хотоос явуулж байсан. Би цоохор өнгөөр нь, малгайгаар нь таньж байна .Ер бол би өөрийн куртикээ хаанаас ч харсан танина...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 482 дугаар дүгнэлт:

  1. ****************биед хэвлийд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  3. ****************биед учирсан гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 48-р хуудас),

Хохирогч ****************өвчний түүхийн хуулбар (хх-ийн 71-79-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 63-69-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2138002790094 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчим хохирогч ****************маргалдан улмаар хэвлий хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-10-р хуудас),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-18-р хуудас),

Хохирогч ****************(хх-ийн 26-27, 29-р хуудас), гэрч ****************(хх-ийн 32-33, 35-р хуудас), гэрч ****************(хх-ийн 37-38-р хуудас), гэрч ****************(хх-ийн 41-42-р хуудас)  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 482 дугаар дүгнэлт (хх-ийн 48-р хуудас),

 Хохирогч ****************өвчний түүхийн хуулбар (хх-ийн 71-79-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч  ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************** нь хохирогч ****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч ****************нь 800,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.

Хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 800,000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлын хамт иргэний журмаар шүүгдэгч ****************нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 68-69-р хуудас)-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138002790094 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга нэг ширхгийг, эрээн алаг куртик нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ********************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************************* 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч     ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2138002790094 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга нэг ширхгийг, эрээн алаг куртик нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

       5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******************  нь эмчилгээний зардал 800,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ***************** нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР