| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2022/0081 |
| Дугаар | 2022/ШЦТ/97 |
| Огноо | 2022-04-21 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч А.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Алтынгүл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын ******* холбогдох 2136001530205 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ******* ургийн овогт *******ы *******,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч А.******* нь олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх ******* аймгийн Нэгдсэн группт “ ” гэх хаягаас яаралтай ишигтэй ямаа зарна, утас ” гэж зар байршуулан хохирогч ийг хуурч бусдын дансаар дамжуулж 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1750000 төгрөгийг нь шилжүүлэн авсан,
мөн олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн зарын нэгдсэн группт “ишигтэй ямаа зарна” гэсэн зарыг зориудаар тавьж, 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хохирогч хуурч 1200000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх ******* аймгийн нэгдсэн группт “яаралтай ишигтэй ямаа зарна, утас ” гэх зар байршуулан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бусдын дансаар дамжуулан хохирогч гаас 100000 төгрөгийг нь шилжүүлэн авсан,
мөн олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд “ишигтэй ямаа зарна, утас 88311545” гэх зар байршуулан хохирогч ийг хуурч 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бусдын дансаар дамжуулан 450000 төгрөгийг нь шилжүүлэн авсан,
мөн олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд “ишигтэй ямаа зарна, утас ” гэсэн зар байршуулан 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч ыг хуурч 900000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд “Ganselem ganselem” гэх хаягаас “яаралтай ишигтэй ямаа зарна, утас , ” гэх зар байршуулан 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч ыг хуурч 1100000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн группт “ишигтэй ямаа зарна утас ” гэх зар байршуулан 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч ыг хуурч бусдын дансаар дамжуулан 2000000 төгрөгийг нь шилжүүлэн авсан,
мөн өөрийн олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн группт “ишигтэй ямаа зарна ” гэсэн зарыг байршуулж, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 600000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн өөрийн “ ” гэх фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” гэсэн зарыг байршуулан хохирогч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд 1100000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн өөрийн гэх фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна, утас ” гэсэн зарыг байршуулан хохирогч ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд “ишигтэй ямаа зарна” гэсэн зар байршуулан хохирогч ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 600000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн өөрийн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна ” гэсэн зарыг байршуулан хохирогч ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 800000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлж авсан,
мөн өөрийнхөө “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч, хохирогч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 700000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн өөрийнхөө “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч, хохирогч оос 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 900000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн өөрийнхөө “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч хохирогч гаас 2021 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд 1200000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар байршуулан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч, хохирогч өөс 800000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар байршуулан 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч, хохирогч аас 200000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зары группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар байршуулан, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч хохирогч 900000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” гэсэн зарыг байршуулан, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч аас 500000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” гэсэн зарыг байршуулан 2021 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд хохирогч ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 500000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн “мал зарна” гэсэн зарыг олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт байршуулан 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч өөс 1600000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),
2. Иргэн ээс ******* аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал),
3. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр фейсбүүк орж байгаад “ ” гэсэн хаягаас ******* аймгийн зарын нэгдсэн групп гэсэн фейсбүүк группт “яаралтай ишигтэй ямаа зарна, утас ” гэсэн зарын дагуу өөрийн дугаарын утаснаас залгаж “зарын дагуу ярьж байна, ишигтэй ямаа хэд гэж байгаа юм бэ, хаана байгаа ямаа вэ” гэж асуухад “1 ишигтэй ямаа 90000 төгрөг гэж байгаа, ******* суманд байгаа” гэж хэлсэн. Тэгээд “би авья, хэдэн ямаа байгаа вэ” гэж асуухад “100 тооны ишигтэй ямаа байна, аймгийн төв орж 50 ишигтэй ямаа зарчихаад буцаад Манхан сум дээр явж байна. ******* сум орчихоод Цэцэг сум орно. Цэцэг сумын Хөшөөтөөс том машин авч ирнэ.” гэж хэлсэн. Тэгээд бензиний мөнгө хэрэгтэй байна гээд надаас 400000 төгрөг шилжүүлж авсан. Би өөрийн эзэмшлийн дугаарын данснаас дугаартай Азжаргал гэдэг хүний дансанд 400000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө дээрх дугаарын утсанд ярихад “аав, ээж хоёр аймгийн төвд машинаа янзлуулж байна 600000 төгрөг хийгээч” гэж хэлэхээр нь өөрийн данснаас дугаартай Гэмбэл гэдэг хүний дансанд 600000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 1 цагийн дараа дахиад залгаад ярихад “Чандмань сумын Тунгалагийн тал дээр явж байна, машины хойд дугуйны шариг нурчихлаа. ******* сумаас сэлбэг авахуулж байна. 250000 төгрөг хийгээч” гэж хэлэхээр нь өөрийн данснаасаа дугаартай Алтантуяа гэдэг хүний дансанд 250000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дахиад машины сэлбэг авах шаардлагатай байна гэж хэлээд 500000 төгрөгийг дугаартай Ганзориг гэдэг хүний дансанд шилжүүлж авсан. Ингээд нийтдээ 1750000 төгрөг шилжүүлж, мөнгийг хийчихлээ ах гэж хэлээд тэгээд буцаад залгахад утсаа авахгүй байж байгаад сүүлдээ утас нь холбогдохгүй болсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь тал),
4. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өөрийн цалингаа тань руу шилжүүлээд авья гээд гуйхаар нь би зөвшөөрөөд өөрийн тоот дансыг өгсөн юм. Тэгээд миний дугаарыг цаасан дээр бичүүлж аваад явсан. Түүний дараа 1 цагийн орчим болсон байхаа миний данс руу 600000 төгрөг ороод ирэх үед над руу нөгөө залуу залгаж орж ирээд “мөнгө орсон уу” гэхээр нь би “мөнгө орлоо” гэж хэлэхэд “та бэлэн байлгаж байгаач” гэхээр нь би АТМ орохоосоо залхуураад 2 давхарт улааны гадна байдаг ТҮЦ-ээс бэлнээр 600000 төгрөг гаргуулж аваад ажил дээрээ байж байтал орж ирээд 600000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал),
5. Гэрч Б.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын эхээр манай буудалд Манхан сумын мянгат малчны залуу гээд нэг залуу хэдэн хоног байсан. Байх үедээ хүмүүстэй архи ууж маргалдаад боодолтой мөнгө /20.000/ гаргаж ирж хүмүүс рүү шидээд баярхаад байсан. Тэгээд тухайн үед таксины жолооч Зоригоо гэдэг ахын дансаар мөнгө авсан гэж Зоригоо ах хэлж байсан. ...Би мал хямдхан зарна гээд л хүмүүстэй яриад байдаг юм байна лээ.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дэх тал),
6. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн оройхон 21 цагийн орчимд Өргөө зочид буудалд хүн буулгаад явах гэтэл савхин куртиктай, бүдүүн хоолойтой залуу “явах уу” гэхээр нь “явна” гээд машиндаа суулгаад г*******р дэлгүүр, мөн талын хашаагаар айлуудаар яваад мөнгөө төлөөд миний утасны дугаарыг аваад буусан. Тэгээд дуудахаар нь очиж хөлсөнд явдаг байсан. Энэ байдлаар 3-4 хоног орчим явсан. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны оройхон над руу утсаар яриад “та г*******р явж байвал 4 ширхэг пиво аваад Өргөө буудал хүрээд ирээч” гэхээр нь аваад яваад очтол г*******р нэлээн яваад 09 цагийн орчимд “таны данс руу мөнгө шилжүүлээд авах уу” гэхээр нь “тэгээч” гэсэн. Миний данс руу 500000 төгрөг шилжүүлж аваад эмнэлгийн орчимд байдаг Хаан банкны АТМ-ээс 470000 төгрөг аваад хөлс, пивоны үнэнд 30000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал),
7. Хаан банк 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 21/353 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал),
8. Хохирогч ийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал),
9. Иргэн ийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал),
10.Иргэн Г.Гэмбэлийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал),
11. Иргэн ын Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал),
12. Иргэн ийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал),
13. Хохирогч , иргэн , Г.Алтантуяа, , нарын эзэмшлийн дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 35-40 дэх тал),
14. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дэх тал),
15. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 20-ны үед “ишигтэй ямаа зарна” гэж өөрийн “Баяраа Баяраа” гэсэн фейсбүүк хаягаас бичиж зар тавьсан. Тухайн үед зарын дагуу эрэгтэй хүн залгаж “ишигтэй ямаа хэд бэ” гэж асуухаар нь “1 ямаа 90000 төгрөг” гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн надаа ишигтэй ямаа авахаар болж би урьдчилгаа 400000 төгрөг авсан. Дахин 2021 оны 09 дүгээр сарын 05-нд “машин засуулж байна” гэж хэлээд 600000 төгрөг авсан. Мөн машины дугуйны шариг нурчихлаа гэж 250000 төгрөг авсан. Дахиж ямаа авна гэсэн хүн рүү залгаж 500000 төгрөг хийлгэж авсан. Нийт 1750000 төгрөг авсан. Би хүлээн зөвшөөрч байна. Би ууж идэж, хувцас авч дуусгасан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал),
16. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал),
17. Иргэн аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал),
18. Хохирогч Ц.Жадамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би аймгийн Халиун сумын Олонбулаг багийн малчин байгаа юм. 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүк дээр байсан “ишигтэй ямаа зарна” гэсэн зар харсан. Тэгээд түүн дээр байсан гэсэн дугаар луу залгаж ярихад өөрийгөө Доржсүрэн гэж танилцуулсан эрэгтэй хүн утсаар ярьсан. Тэр хүнтэй утсаар ярихад “надад 200 ишигтэй 200 ямаа нийт 400 ямаа байгаа” гэж хэлсэн бөгөөд “шаланз маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж хүргэж өгнө, манай найз ачиж явах юм, тээврийн зардал 800000 төгрөг” гэж хэлээд 800000 төгрөгийг гэсэн дансанд хийлгэсэн. Тэгээд “машин дээр ишиг 140, ямаа нь 140 нийлээд 280 ямаа багтаж байна, одоо ачаад гарлаа” гэж ярьсан. Дараа нь ярихдаа ******* аймгаас наана явж байгаад нэг сумын ойролцоо шаланз эвдэрсэн сэлбэг нь 300000 төгрөг болно гээд дахиж 300000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй сумын төв дээр ирсэн сэлбэгийн үнэ 100000 төгрөг дутаж байна гэж хэлээд мөнгө хийлгэсэн. Нийт 3 удаагийн гүйлгээгээр 1200000 төгрөг аваад алга болсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал),
19. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 61-64 дэх тал),
20. Хаан банкны салбарын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 501 дугаартай албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал),
21. Иргэн З.Доржсүрэнгийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал/,
22. Гэрч З.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн “2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би Баруун бүсийн төв зах дээр зогсож байхад намхан нуруутай, монхордуу хамартай, жижигхэн шар царайтай, баргил хоолойтой залуу, хажуудаа 1 хүүхэд дагуулж ирээд 1 өдрийн дотор 3 удаа миний тоот дансанд 800000 төгрөг, 300000 төгрөг, 100000 төгрөг тус тус шилжүүлж ганц хоёр хувцас аваад үлдэгдэл мөнгөө надаас бэлнээр гаргуулж авсан. Тухайн үед дансны гүйлгээний утга хэсэг дээр Жадамба гэсэн бичигтэй байсан. ..Нийтдээ миний дансанд 3 удаагийн гүйлгээгээр 1200000 төгрөг шилжүүлж 160000 төгрөгт хувцас авч, үлдсэн 1040000 төгрөгийг бэлнээр надаас гаргуулж авч байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал),
23. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дэх тал),
24. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би зах дээр хувцас зардаг Доржсүрэн гэдэг хүнтэй танилцаад тухайн хүний дансаар эхлээд 800000 төгрөг дараа нь 300000 төгрөг 100000 төгрөг тус тус хийлгэж аваад тухайн мөнгөөрөө хувцас аваад тэгээд үлдсэн мөнгийг гаргуулж авсан. ...Би хүлээн зөвшөөрч байна. ...мөнгө хэрэгтэй болоод байхаар нь худал хэлж хууран мэхэлж мөнгө авсан юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93 дахь тал),
25. Иргэн гаас ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 136 дахь тал),
26. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал),
27. Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийнхөө фейсбүүкээр орж байгаад ******* аймгийн зарын нэгдсэн групп гэсэн фейсбүүк группт “яаралтай ишигтэй ямаа зарна ” гэсэн зарын дагуу өөрийн дугаарын утаснаас залгаж “зарын дагуу ярьж байна, ишигтэй ямаа хэд гэж байгаа юм бэ, хаана байгаа ямаа вэ” гэж асуухад “1 ишигтэй ямаа 80000 төгрөгөөр өгнө. аймагт байна” гэж хэлсэн юм. Тэгээд би “авья, хэдэн ямаа байгаа вэ” гэж асуухад “100-аад ишигтэй ямаа байна. Та авах юм бол би одоо гарлаа” гэсэн юм. Тэгээд урьдчилгаа 300000 төгрөг шилжүүл гэхээр нь би “уулзаад өгье” гэхэд “ядаж бензиний мөнгө хий” гэж хэлээд тоот данс өгсөн. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн тоот данснаас 100000 төгрөг шилжүүлсэн юм..” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 138-143 дахь тал),
28. Гэрч Т.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед манай цайны газарт 170 см орчим өндөртэй, шар царайтай, хүзүүн дээрээ шивээстэй, бүдүүн дуу хоолойтой залуу орж ирээд хоол идсэн юм. Хоолоо идчихээд намайг дуудаад “эгч ээ таны данс руу 200000 төгрөг шилжүүлээд авч болох уу? би бичиг баримтаа алга болгочихоод байна” гэхээр нь “за” гэж хэлсэн юм. Тэгээд утсаараа нэг хүн рүү яриад байсан мөнгөө одоо шилжүүлчих гээд, тэгээд миний дансыг аваад утсаараа ярьж байсан хүн рүү өгсөн юм. Тэгээд 5 минутын дараа миний данс руу тоот данснаас 100000 төгрөг орж ирсэн юм. Би АТМ орж 100000 төгрөгийг нь авч өгсөн юм. Тэгээд надад хоолны тооцоо болох 10000 төгрөгийг өгөөд гараад явсан юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 144-147 дахь тал),
29. Иргэн Т.Бямбасүрэнгийн Хаан банкны тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 151-154 дэх тал),
30. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 155-160 дахь тал),
31. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дахь тал),
32. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Приус маркийн машин байсан. Тэр жолоочийн нэрийг мэдэхгүй. Данс руу чинь мөнгө хийгээд авья гээд гуйгаад шилжүүлэн авсан. Би фейсбүүк цахим орчинд ******* аймгийн нэгдсэн группт “Баяраа Баяраа” гэх хаягаас “яаралтай ишигтэй ямаа зарна, утас ” гэсэн зарыг тавьсан. Яг хэдний өдөр тавьсныг мэдэхгүй байна. Зарын дагуу нэг эрэгтэй хүн ярихаар нь 100000 төгрөгийг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 223-224 тал)
33. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал),
34. Иргэн оос аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал),
35. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Доржсүрэн гэх хүнтэй эхлээд ярихдаа “85000 төгрөгөөр ав, харин ачиж аваачаад өгвөл 80000 төгрөгөөр өгнө” гэхээр нь 150 ширхэг, 150 ямааг авахаар болоод тээврийн зардал гээд 450000 төгрөг өгсөн. Батбилэг гэх хүнийг танихгүй. Доржсүрэн малын зардал гээд 450000 төгрөг хийгээрэй гэхээр нь “дансаа, регистрийн дугаараа өгчих би мөнгө хийе” гэтэл надад регистрийн дугаараа өгөөгүй. Миний картын хугацаа дууссан байна. Мөнгөө жолоочийн данс руу хийчих гээд дугаарын Батбилэг гэдэг данс өгөхөөр нь би өөрийн дугаарын данснаас 450000 төгрөг хийсэн. Би өөрийн 80218887 дугаарын утсаар удаа дараа залгахад холбогдохгүй, дуудаад утсаа авахгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 176-179 дэх тал),
36. Гэрч Б.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр би шавар гэрийн ойролцоох таксины зогсоол дээр зогсож байхад нэг залуу ирээд миний машинд суусан. Тэгээд Бугат баг руу таксидаад дараа нь буцаж Минж зочид буудал дээр ирээд таксины мөнгө өгч “буудалд 2 цаг унтаж” авья гэж хэлээд буусан. Таксинаас буухдаа надад “дахиад такси хэрэг болж магадгүй таныг дуудья” гэж хэлээд миний утасны дугаарыг авч үлдсэн. Тэгээд орой над руу нэг дугаараас залгаад “такси барьсан залуу байна Минж зочид буудал дээр хүрээд ирээч” гэж намайг дуудсан. Тэгээд би Минж зочид буудал дээр очиж тэр залууг аваад машин дотор явж байх замд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гаднах Хаан банкны АТМ дээр ирж зогссон. Тэгээд тэр залуу надад хандаж “ах та харилцах банкны дансаа өгөөч, би хүнээс мөнгө авах гэсэн чинь надад карт байдаггүй” гэхээр нь би дансны дугаараа хэлж өгсөн. Тэгээд би машинаас буугаад АТМ-аас 450000 төгрөг гаргаж өгсөн. Би тэр залууг танихгүй, 2-3 шүд нь унасан юм шиг санагдаад байсан. Баргил хоолойтой, 170 см хавьцаа өндөртэй залуу юм шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал),
37. Иргэн ийн Хаан банкны тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 188 дахь тал),
38. Хаан банкны салбарын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 558 дугаартай “...АТМ1446 нь ******* аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, Жаргалант тооцооны төвийн гадна байрлалтай АТМ байна...” гэсэн албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дах тал),
39. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 213600183 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 212-213 дах тал),
40. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал),
41. Иргэн ийн Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 215 дахь тал),
42. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би фейсбүүкт аймгийн зарын нэгдсэн группт “Баяраа Баяраа” гэх хаягаас “ишигтэй ямаа зарна утас 88311545” гэсэн зарыг 2021 оны 08 дугаар сарын сүүлчээр тавьсан. ...Ямаа ачаад очно, урьдчилгаа өгчих гээд таксины жолоочийн дансыг явуулаад 450000 төгрөг шилжүүлж авсан. Би авсан мөнгөө хувцас, пүүз авч өмсөөд, ууж идэх зүйлд зарцуулаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дэх тал),
43. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 213600173 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 227 дахь тал),
44. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 229 дэх тал),
45. Иргэн аас аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал),
46. Таньж олуулсан ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 233-236 дахь тал),
47. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх аймгийн төвд байдаг юм. Фейсбүүк хаягаас ишигтэй ямаа зарна гэсэн зарын дагуу дугаарын утсаар манай нөхөр холбогдож яриад 120 тооны ишигтэй ямаа авна гэсэн. Тухайн 120 тооны ямааг Жаргалсайхан, Төгсөө, Төмөрөө манайх 4 айл хувааж авах байсан юм. Тэр утсаар ярьсан хүн ямааг ачаад гарч байна гэж хэлээд 500000 төгрөг шилжүүлж авсан. Уг 500000 төгрөгийг Жаргалсайхан манай хоёр 250000, 250000 гэж гаргасан юм. Дараа нь нөгөө хүн замд явж байгаад машин эвдэрчихлээ гэж хэлээд 400000 төгрөг авсан түүнийг манайх дангаараа гаргасан юм. ...Фейсбүүк хаягаас зар хараад дугаарын утсаар холбогдож яриад түүний явуулсан гэсэн дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 900000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 238-239 дэх тал),
48. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Велла” салонд байж байхад нэг намхан нуруутай, баргил хоолойтой, эрээн өмдтэй, савхин яак өмссөн нэг залуу хажуудаа 1 хүүхэд дагуулаад манай үсчин дээр орж ирээд хоёулаа үсээ засуулсан. Би тэр намхан нуруутай, баргил хоолойтой залуугийн үсийг зассан. Тэгээд тэр хоёр үсээ засуулчихаад тооцоогоо хийгээд гараад явсан. Маргааш нь 2021 оны 08 сарын 30-ны өдөр манай үсчин дээр намхан нуруутай, баргил хоолойтой залуу ганцаараа орж ирээд “эгч ээ би өчигдөр найзуудтайгаа шоудаж согтуу явж байгаад машинаа журмын хашаанд журамлуулчихлаа, ааваасаа 500000 төгрөг аваад машинаа гаргуулж авах гэсэн юм, би бичиг баримт бүх юмаа цагдаад хураалгасан юм, та нэг тус болооч” гэж гуйхаар нь би өөрийн дансаа хэлж өгсөн юм. Тэгээд тэр залуу өөрийнхөө утсаар аавтайгаа ярьж байгаад миний дансанд 500000 төгрөг орж ирсэн. Тэгээд би хажуу талд байгаа Голомт банкны АТМ-ээс 500000 төгрөг бэлнээр гаргаж тэр залууд өгсөн. ...Дахин бэлэн 400000 төгрөг гаргаж өгсөн. Ингээд нийтдээ 900000 төгрөгийг тэр залууд бэлнээр гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 240-243 дахь тал),
49. Хаан банкны салбарын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 501 тоот албан бичиг, иргэн ын Хаан банкны тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 249-250 дахь тал),
50. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 29-ний орой фейсбүүкээр зар харж байгаад гэсэн дугаарын эзэнтэй холбогдсон. Тухайн хүнээс 120 толгой ишигтэй ямаа худалдан авахаар болж ярилцаж тохирсон. Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн Хаан банкны 5327021140 гэсэн данснаас нөгөө ямаа зарна гэсэн хүний мессежээр явуулсан Бүжинлхам гэх хүний гэсэн данс руу 500000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр нөгөө залуу дахин яриад “ямаа ачаад явж байна, тэгсэн ямаа ачсан машины таванбул эвдэрсэн, дахин 400000 төгрөг шилжүүлчих” гээд Бүжинлхамын гэсэн дансанд дахин мөнгө хийлгэж авсан. Ингээд нөгөө хүн надаас нийт 900000 төгрөг шилжүүлж авсан юм.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 10-16 дахь тал),
51. Иргэн , нарын Хаан банкны , 5827021140 тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 17-19 дэх тал),
52. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (2 дугаарт хавтаст хэргийн 20-21 дэх тал),
53. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ямаа авна гэсэн хүнээс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “урьдчилгаа 500000 төгрөг өгчих машины бензин хийх гэсэн юм” гэж хэлээд захын доод талын үсчин дээр орж үсээ засуулчихаад үс засуулсан хүний данс луу 500000 төгрөг хийлгэж авсан. Дахин нэг хоногийн дараа үс засуулсан үсчин дээрээ очиж “таны данс луу 400000 төгрөг хийгээд авчих уу” гэж хэлээд хийлгэж авсан. Би авсан мөнгөөрөө хувцас авч, ууж идээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал),
54. Хохирогч ын хохиролд төлсөн 200000 төгрөгийг хүлээж авсан тайлбар (2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал),
55. Хохирогч ын хохиролд төлсөн 200000 төгрөгийг хүлээж авсан тайлбар (2 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал),
56. Хохирогч гийн хохиролд төлсөн 100000 төгрөгийг хүлээж авсан тайлбар (2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал),
57. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 39 дэх тал),
58. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүкээс “Ganselem ganselem” нэрийн хаягаас тавьсан ишигтэй ямаа яаралтай зарна гэсэн зарын дагуу холбогдож мобикомын , юнителийн дугааруудаар холбогдож Шижирбаатар гэсэн хүний дансанд хоёр удаагийн шилжүүлгээр нийт 1000000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь дугаарын гэсэн дансанд 100000 төгрөг шилжүүлсэн ба нийт 1100000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн үед энэ хүнтэй утсаар яриад хүргэн ах Х.Еркинбекийн тоот дансаар шилжүүлэг хийлгэсэн. Тэгээд мөнгөө шилжүүлсэн өдрийн орой нь над руу “Манхан сум орж ирлээ” гэж залуу залгаад дахиж утас нь холбогдохоо байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 40-45 дахь тал),
59. Гэрч Х.Еркинбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн төвд гэртээ байж байтал манай эхнэрийн дүү болох ы нь над руу утсаар яриад “би хүнээс ишигтэй ямаа худалдаж авахаар боллоо, та яаралтай миний данс руу 1000000 төгрөг хийгээдэх” гэж хэлсэн. Тэгээд удалгүй дугаарын дансыг над руу явуулахаар нь би 500000 төгрөгөөр 2 удаа нийт 1000000 төгрөг шилжүүлсэн. Хоёр дахь 500000 төгрөгийг үдээс хойш шилжүүлсэн. Орой дүү нь залгаад 100000 төгрөг шилжүүлээрэй гэж дугаарын данс явуулахаар нь 100000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал),
60. Иргэн Я., Э.Шижирбаатар нарын Хаан банкны , тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 50-51 дэх тал),
61. Хаан банкны салбарын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 525 дугаартай “ тоот данс эзэмшигч нь /ДИ84111401/, утас: /, тоот данс эзэмшигч нь /УК00272774/ утас: , ” гэсэн албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 52-57 дахь тал),
62. Иргэн Я.гийн Хаан банкны тоот дансны болон иргэн Э.Шижирбаатарын тоот, иргэн ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 55-59 дэх тал),
63. Гэрч Я.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “*******ы ******* гэх залуу манайхаар байнга үйлчлүүлдэг. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* би өөрийн приус-30 маркийн машинаа зарсан юм аа. Тэгээд хүн мөнгийг нь боломжоороо цувуулаад өгье гэсэн. Надад данс байдаггүй, би таны дансаар хийлгээд авчихъя гээд миний дансаар 600000 төгрөг гаргуулж авсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 61-62 дахь тал),
64. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 66-58 дахь тал),
65. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сард би Улаанбаатар хотод очоод 1 дүгээр хороололд буудлаар байж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн хуучин ашиглаж байсан Гансэлэм, Гансэлэм гэсэн фейсбүүк хаягаас буудалд ажилладаг хүнийг гуйж байгаад “ишигтэй ямаа зарна” гэж зар тавиулсан юм. ...Би “та тэгвэл 80000 төгрөгт ав” гэж хэлээд “та надад урьдчилгаа 1000000 төгрөг өгчих” гэсэн чинь 500000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Мөн орой нь дахин 100000 төгрөг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 73-75 дахь тал),
66. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 213600182 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 93-94 дэх тал),
67. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал),
68. Иргэн аас аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (2 дугаар хавтаст хэргийн 99 дэх тал),
69. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус зарын дагуу сонирхоод тухайн хүн рүү залгаж ярихад баргилдуу хоолойтой эрэгтэй хүн ярьсан бөгөөд “Ишигтэй ямаа 85,000 төгрөг гэж байгаа. аймгаас 210 км зайд байна” гэсэн юм. Тэгээд би өөрийн нутгийн хүн болох Отгонбаатартай ярилцаад хамт 100, 100 ишигтэй ямаа авахаар болоод нөгөө ямаа зарна гэсэн хүнтэй дахин утсаар ярихад ишигтэй ямааг 80000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод 200 ямаа худалдан авахаар болсон юм. Ингээд хаанаас очиж авах талаар тодруулахад “Өө би маргааш өөрөө ачаад Алтай яваад очьё. 800000 төгрөг шилжүүлчих. Мөнгө муудаад байна. Бензин тос хийгээд яваад очно.” гэж хэлээд тоот дугаартай гэсэн данс өгсөн юм. Тэгээд би мөнгийг Отгонбаатарын эхнэр Наранжавын данс руу 800000 төгрөг хийгээд, тус данснаас гэсэн данс руу шилжүүлчихсэн юм. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нөгөө ишигтэй ямаа зарж байгаа хүн над руу өөрөө залгаад “Ямаагаа ачаад Алтай руу ирж байна. 2 цагийн дараа очно. Бас манай хадам хөгшний бие муу хотод байгаа. Та 900000 төгрөг шилжүүлчих” гээд гэсэн данс өгсөн юм. Тэгээд мөн адил Наранжавын данснаас мөнгийг тус данс руу шилжүүлчихсэн юм. Ингээд тухайн өдрийн үдээс хойш 16 эсвэл 17 цагийн үед дахин залгаад “Машин эвдэрчихлээ. 300000 төгрөг шилжүүлээч” гээд манай компани данс гээд данс өгөхөөр нь Наранжавын данснаас дахин 300000 төгрөг шилжүүлсэн юм. Түүнээс хойш холбоо барихгүй. Утас нь холбогдохгүй байгаа юм....” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 100-105 дахь тал),
70. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 109-110 дахь тал),
71. Гэрч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийнхөө 5592 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ******* аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 хүн авч гарсан юм. Тэгэхэд нэг залуу миний данс руу 300000 төгрөг шилжүүлээд тэгээд зардлаас үлдсэн зөрүү мөнгө болох 210000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Өөрөө хэлэхдээ “банкны картаа гээсэн, картгүй, Улаанбаатар хот ороод бэлэн мөнгө хэрэг болно” гэж хэлж байсан. Тэр залуу бүдүүн хоолойтой, хөдөөний царайтай, намхандуу нуруутай хүн байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 111-114 дэх тал),
72. Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний дансанд 800000 төгрөг орсныг би мэдээгүй. Манай охин мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 115-117 дахь тал),
73. Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажил дээрээ сууж байхад гаднаас бор царайтай, хүзүүн дээрээ шивээстэй, намхан залуу орж ирээд “эгч ээ би цалингаа шилжүүлж авах гэсэн юм аа, та дансаа өгч байгаач” гэж хэлэхэд би “яах гэсэн юм бэ” гэж асуухад дахин “цалингаа авах гэсэн юм аа” гэхлээр нь би “за тэг” гэж хэлээд дансаа өгсөн. Тэгтэл гараад явчихсан. Тэгээд байж байтал миний дансанд 900000 төгрөг орж ирсэн. Тэгтэл удалгүй нөгөө залуу орж ирээд “эгч ээ миний цалин орсон уу” гэж асуухад би “орчихлоо” гэж хэлэхэд “бэлнээр өгчих” гэж хэлсэн. Би өөрийн орлогоосоо 882000 төгрөгийг бэлнээр авсан. Тэр үед надаас авсан 15000 төгрөгийн чихэвч, бэлэн мөнгөний шимтгэл 3000 төгрөгийг хасаад өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 119-120 дахь тал),
74. Насанд хүрээгүй гэрч Г.Ганзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай аав, ээж хоёр Үенч суманд ажиллахаар явсан. Тэр үед би хоёр дүүтэйгээ гэрээ хараад үлдсэн. Тэгээд гэртээ байж байх үед 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манайд хааяа ирээд байдаг Чука /*******/ ирээд аав, ээжийг асуусан. Тэгэхээр би “Үенч сум руу явсан” гэж хэлэхэд манайд утсаар оролдоод сууж байгаад надаас “виза карт байна уу” гэж асуухад би “байгаа” гэж хэлсэн. Тэгтэл “дансыг нь мэдэх үү” гэж асуухад би “мэднэ” гэж хэлсэн. Тэгтэл “ах нь хүнээс мөнгө хийлгэж аваадхая, дансныхаа дугаарыг хэлчих” гэж хэлсэн. Би дансны дугаарыг хэлэхэд надаас карт аваад гараад явсан. Дахиад удалгүй ирээд надад карт өгөөд манайхаас гараад явсан. Маргааш өглөө нь дахиж ирээд “ах нь хот явлаа” гэж хэлээд манай дүүтэй уулзаад манайхаас гараад явсан гэж манай дүү надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 121-123 дахь тал),
75. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 125-127 дахь тал),
76. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн 800000 төгрөгийг Д. гэдэг хүний тоот дансаар, 900000 төгрөгийг М. гэх хүний гэх дансаар, 300000 төгрөгийг ын тоот дансаар шилжүүлж авсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 131-132 дахь тал),
77. Хаан банкны салбарын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 537 дугаартай “ тоот данс эзэмшигч нь /ПД75080488/, утас: , тоот данс эзэмшигч нь /ПЭ90071228/ утас:, тоот данс эзэмшигч нь Дагданготовын Энхбаяр /ПЯ90112712/ утас:” гэсэн албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 136-139 дахь тал),
78. Иргэн Д.ын Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),
79. Иргэн М.ын Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал),
80. Иргэн Д.Энхбаярын Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 139 дэх тал),
81. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 176 дахь тал),
82. Иргэн аас аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (2 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал),
83. Иргэн ын Хаан банкны 5315095989 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал),
84. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цахим орчинд аймгийн нэгдсэн зарын групп дээрээс “ишигтэй ямаа зарна” гэсэн зар уншаад зарын дагуу дугаартай Баяраа гэх хүн рүү утсаар холбогдож 1 ишгийг 25 мянгаар бодоод 100 ишгийг 2500000 төгрөгөөр авахаар ярилцаж тохиролцсон. Тэгтэл Баяраа гэх тэр хүн миний утас руу залгаж “машин хөлсөлнө, шатахуун хийнэ урьдчилгаа хэдэн төгрөг хэрэгтэй байна” гэж хэлээд 600000 төгрөг надаас шаардсан. Тэгээд би 600000 төгрөгийг гэдэг хүний гэх данс руу шилжүүлсэн юм. Тэгээд мөнгөө шилжүүлсний дараа ярихад Баяраа гэх залуу “өглөө би эртхэн ачаад гарчихна. Өдөр гэхэд очно” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 184-186 дахь тал),
85. Гэрч Н.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ямар нэртэй цахим хаягаас бичсэн байсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн зар дээр утасны дугаар нь байсан болохоор манай нөхөр Төрбат утас руу нь холбогдож ишиг авахаар тохиролцсон...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр тал),
86. Гэрч Я.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний дансаар 600000 төгрөг гаргуулж авсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 194-196 дахь тал),
87. Гэрч Я.гийн Хаан банкны тоот дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 210 дахь тал),
88. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 228-230 дахь тал),
89. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод байж байхдаа аймгийн зарын нэгдсэн группт “ишиг зарна” гэх зар тавиад тухайн өдөр нэг хүн залгаад надаас 100 ишиг 25000 төгрөгөөр авахаар болоход нь би “урьдчилгаа 600000 төгрөг хийчих, би бензин хийж хүргэж өгнө” гэж хэлэхэд дансаа явуулчих гэхээр нь 21 дүгээр хороололд байдаг пабд сууж байсан болохоор эзнийх нь дансыг нь аваад тухайн Төрбат гэх хүнд өгсөн. ...Тухайн үед би 200000 төгрөгөөр архи, пиво аваад уучихсан, үлдсэн 400000 төгрөгөөр хувцас, хунар эм авч хэрэглэсэн байгаа...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 238 дахь тал),
90. 211600144 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 07 дахь тал),
91. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал),
92. Иргэн ээс аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (3 дугаар хавтаст хэргийн 12-15 дахь тал),
93. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал),
94. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр фейсбүүк дээр байсан “ишигтэй ямаа зарна” гэсэн зарыг харсан. Тэгээд түүн дээр байсан 86262329 гэсэн дугаар луу залгаж ярихад өөрийгөө ******* аймгийн ******* сумын иргэн Баяраа гэж танилцуулсан. Баяраа гэх хүнтэй утсаар ярихад “надад 200 ишигтэй 200 ямаа нийт 400 ямаа байгаа” гэж хэлсэн бөгөөд “шаланз маркын тээврийн хэрэгсэл дээр ачна, тээврийн зардал 800000 төгрөг” гэж хэлэхээр нь би гэх тоот данс руу хийсэн. Дараа өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 80434331 гэсэн утсаар над руу яриад машин эвдэрсэн гэж 300000 төгрөгийг Нарантуяа гэх тоот данс руу хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал),
95. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай эгч болох Хишигсүрэн гэгч нь тухайн үед 800000 төгрөгийг ******* гэх залууд авч өгсөн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал),
96. Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өнөр төвд ажилтай байсан. Миний дансанд орсон мөнгийг сайн санахгүй байна. Миний бодож байгаагаар буудалд үйлчлүүлэх гэж байгаа хүмүүс эгч ээ виза карт байхгүй байна, таны данс руу шилжүүлчихье тооцоогоо наанаасаа аваад үлдсэнийг нь надад бэлнээр гаргаад өгөөч гэдэг юм. Би тэгсэн байх гэж бодож байна... Би тооцоогоо хийгээд бэлэн мөнгийг нь гаргаж өгсөн. Тэр өдөр цалин буусан байсан болохоор би бэлэн мөнгөтэй байж байсан. Тэгээд мөнгийг нь гаргаж өгсөн юм. Манай хуучин ажил цалингаа бэлнээр өгдөг юм... ” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал),
97. Иргэн ийн Хаан банкны тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал),
98. Иргэн Хаан банкны тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал),
99. Иргэн Б.Нарантуяагийн Хаан банкны тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал),
100. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 70-72 дахь тал),
101. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Маргааш өглөө нь би буудалд хонохоор болсон. Тэгээд 21 дүгээр хорооллын тэр хавьд 1 буудалд ороод тухайн буудлын ажилтан эмэгтэйгийн дансаар Лхагвасүрэн гэх хүнээс 300000 төгрөг хийлгүүлээд буудлын мөнгө төлөөд үлдэгдэл мөнгийг нь бэлнээр авсан. ...Би хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 79 дахь тал),
102. 211600148 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал),
103. Иргэн аас аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл (3 дугаар хавтаст хэргийн 90-94 дэх тал),
104. Иргэн П.Ганчимэгийн Хаан банкны 5315310782 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (3 дугаар хавтаст хэргийн 91 дэх тал),
105. Олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд “ ”, “ chukа” гэсэн хаягаас зар байршуулсан талаарх баримт (3 дугаар хавтаст хэргийн 92-94 дэх тал),
106. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 95-97 дахь тал),
107. Иргэн П.Алтан-Эрдэний Хаан банкны 5021582169 тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал),
108. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэгээд тухайн хүн “эндээс шаланз машинаар ачаад гарах гэж байна. 200 ишигтэй ямааг 1000000 төгрөгөөр ачна гэж байна. Та 500000 төгрөг шилжүүлчих” гээд 5021582169 тоот дансыг өгсөн. Тэгэхээр нь би эхнэр Ганчимэгт хэлээд тухайн данс руу 500000 төгрөг шилжүүлчихсэн юм. Тухайн хүний гэсэн дугаараар нь холбогдож байсан. Надтай яриад байсан хүн нь бүдүүн баргил хоолойтой эрэгтэй хүн байсан. Мөн надтай ярихдаа манай аймгийн ******* болон Хөхморьт сумыг сайн мэддэг хүн шиг байсан..” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 109-110 дахь тал),
109. Гэрч П.Алтан-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Чука гэх залуу “аав мал зарсан, тэрний мөнгө” гээд миний дансаар 500000 төгрөг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 114-115 дахь тал),
110. Гэрч П.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Чи мөнгийг нь шилжүүлчих гэж данс явуулсан юм. Тэгэхээр нь би өөрийнхөө 5315310782 тоот данснаас 5021582169 тоот данс руу 93203444 гэх утга бичиж 500000 төгрөгийг шилжүүлсэн юм. ...Маргааш нь манай нөхөр залгасан чинь “80 км явж байна, одоо очлоо” гэж хэлчихээд “дахиад 500000 төгрөг шилжүүлчих хадам ээжийн бие өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь одоо малаа хүлээж авчихаад мөнгөө өгч авья гэсэн. Тэгээд утас нь холбогдохгүй болсон..” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал),
111. Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 124 дэх тал),
112. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 130-132 дахь тал),
113. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна. Над руу 500000 төгрөг шилжүүлсэн. Өөр мөнгө шилжүүлээгүй. Би буцааж шилжүүлж чадаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 140 дахь тал),
114. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 145 дахь тал),
115. Иргэн аас аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (3 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал),
116. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 152-154 дэх тал),
117. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 155-163 дахь тал),
118. Иргэн Г.Мөнхзулын Хаан банкны тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 165-167 дахь тал),
119. Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал),
120. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “ишигтэй ямаа зарна” гэсэн зарын дагуу 99311319 дугаарын утас руу ярьж 100 тооны ишигтэй ямаа авна гэж ярьж тохироод урьдчилгаа 600000 төгрөг өгөхөөр Улаанбаатар хотод байдаг хадам ах Наянтай гэж хүнтэй утсаар яриад гэсэн данс руу 600000 төгрөг хийлгэсэн юм...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 176-177 дахь тал),
121. Гэрч Г.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нийт 900000 төгрөгийг тухайн залуутай хамт явж Хангай нэртэй модны зах дотор байх Хаан банкны АТМ-аас авч нөгөө залууд өгсөн. ...2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1100000 төгрөг шилжин орсон байсан. Тухайн мөнгийг би Хархорин захын ойролцоо байх Хаан банкны АТМ-аас нөгөө залууд авч өгсөн. ...Надад мөнгө өгсөн асуудал байхгүй. Манай ажил дээр байгаад гуйгаад байсан болохоор хүнд туслах гэж л ашиглуулсан юм..” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 186-187 дахь тал),
122. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 196-198 дахь тал),
123. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн 600000 төгрөгийг Мөнхзул гэдэг хүний гэсэн дугаарын дансаар шилжүүлж авсан....” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 208 дахь тал),
124. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 213 дахь тал),
125. Иргэн аас аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (3 дугаар хавтаст хэргийн 214 дэх тал),
126. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь “би яаж авах билээ” гэхэд “шаланз машинаар ачаад хүргээд өгье” гэсэн. Тэгээд би өдрийн 13 цагийн үед Хаан банкны тоот Алтанхуяг гэх данс руу түлшний 500000 төгрөгийг хийчих гэхээр нь Хаан банкны интернэт банк ашиглан шилжүүлсэн юм. 17 цагийн үед миний гэх дугаар луу гэх дугаараас залгаад “Бигэр сум руу гарах гэтэл машины цаапны шариг нурчихлаа, та над руу 500000 төгрөг шилжүүлчихээч” гэхээр нь би хөрш залуу Б.Баярцогтод хэлээд Баярцогтын 5318035074 тоот данснаас Хаан банкны тоот данс руу 300000 төгрөгийг шилжүүлсэн юм. Уг данс руу нийт 800000 төгрөг шилжүүлсэн юм. Би ишиг ямаа нийлээд 500 толгой авах гэж байсан юм. Уг ишигтэй ямаануудыг би үржүүлэн олон болгож хариулж маллах гэсэн зорилготой байсан юм...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 219-221 дахь тал),
127. Иргэн ын Хаан банкны 5318004602 тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 229 дахь тал),
128. Иргэн Б.Баярцогтын Хаан банкны 5318035074 тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал),
129. Гэрч Б.Баярцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тоот данс руу Хаан банкны мобайл банкны үйлчилгээ ашиглан мөнгө шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 233-234 дахь тал),
130. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Crystal нэртэй зочид буудалд 3 хоног үйлчлүүлсэн үл таних эрэгтэй хүн 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “чамд Хаан банкны данс карт байна уу, би мөнгө шилжүүлэн авья” гэхээр нь би зөвшөөрөөд тухайн хүнд дансаа өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цамбагарав үйлчилгээний төвийн хойд талын Хаан банкны АТМ-ээс бэлнээр 500000 төгрөг, 300000 төгрөгөөр нэг удаа, нийтдээ 2 удаагийн гүйлгээгээр 800000 төгрөг авсан. Содон шинж тэмдэг гэвэл 170 см орчим өндөртэй, бордуу царайтай, 30 орчим насны залуу байсан..” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 236-237 дахь тал),
131. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 238-240 дэх тал),
132. Иргэн ийн Хаан банкны тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 244-245 дахь тал),
133. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 246-247 дахь тал),
134. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 10-12 дахь тал),
135. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ямар хүний ямар данснаас авснаа сайн санахгүй байна. Тухайн мөнгийг идэж, өдөр тутмын хэрэглээндээ зарцуулсан. “ ” гэсэн фейсбүүк хаягаас зар байршуулж, тухайн хүнээс мөнгө авсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал)
136. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал),
137. Иргэн гийн аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (4 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал),
138. Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр facebook групп дээр “бог мал зарна” гэсэн утга бүхий зар байршуулсан байсан. Уг зарын дагуу 88253853 гэсэн дугаар руу залгаж ярьсан. Тухайн хүн өөрийн нэрийг Ганзориг гэж хэлсэн. Тэгээд 100 ишигтэй ямаа, 250 борлон, 450 толгой малыг аймгийн ******* сумаас худалдаж авахаар тохиролцож 5021582169 гэсэн данс руу мал ачиж ирэх машины замын зардал болох 700000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчихээд дараа нь залгахад утсаа авахгүй байсан. Би тухайн үед хүнд залилуулсан байж магадгүй гэж бодоод хэсэг хугацааны дараа өөр утаснаас залгаад “мал зарах уу” гэж асуухад “зарах мал байгаа, машинаар ачаад хүргэж өгнө, түлшний мөнгө хий” гэсэн хариу өгсөн. Маргааш өглөө нь 88253853 дугаарын утас руу “миний мөнгийг буцааж хийхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ” гэсэн зурвас бичиж үлдээсэн. Хэсэг хугацааны дараа мөнгө буцааж хийхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал),
139. Гэрч П.Алтан-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Чука гэх залуу аав хөдөө ишигтэй ямаа зарж байгаа, тэрний мөнгө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 37-39 дэх тал),
140. Таньж олуулах ажиллагаа явуулсан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Би ******* гэх хүнтэй хэдэн удаа уулзаж байсан учир зүс царайгаар нь таньж байна.” гэсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 40-45 дахь тал),
141. Иргэн П.Алтан-Эрдэнийн Хаан банкны 5021582169 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал),
142. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал),
143. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал),
144. Иргэн ын аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (4 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал),
145. Иргэн Г.Мөнхзулын эзэмшлийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 87-90 дэх тал),
146. Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэлд хүлээн авсан тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 93-97 дахь тал),
147. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн “Baasanjaw Batbold” гэсэн хаягаас facebook орж байгаад “ ” гэсэн facebook хаягаас тавьсан “ишигтэй ямаа зарна, 85041151 гэсэн дугаартай холбогдоно уу” гэсэн зар байхаар нь би өөрийн 88663155 гэсэн дугаарын утаснаас холбоо бариад “ аймгийн Цээл сумаас ярьж байна, 200 тооны ишигтэй ямааг авмаар байна, хаана байна” гэж асуухад “ аймгийн Хөх морьт суманд байна, аймгийн төвд оруулаад өгье, урьдчилгаа 700000 төгрөг гэсэн данс руу хийчих” гэхээр нь би өөрийн 5329033936 гэсэн данснаас 700000 мянган төгрөг мобайл банкаар хийхэд тухайн үед Мөнхзул гэсэн нэртэй данс байсан. Тэгээд орой 18 цаг болж байхад 85041151 гэсэн дугаараас миний 88663155 гэсэн утасруу залгаад “малыг чинь ачаад замдаа явж байсан чинь машинд эвдрэл гараад зогсчихлоо. Шарга сумын хойт талд шороон зам дээр байна. Машиндаа сэлбэг авах гэсэн чинь мөнгө дутаад байна. Нөгөө данс руугаа 200000 төгрөг хийчих” гэхээр нь би өөрийнхөө данснаас дахиад 200000 төгрөг хийчихээд “одоо би аймгийн төврүү хоёр ачааны машин аваад гарлаа” гэж хэлсэн чинь “за” гэж хэлээд гар утсаа тасалсан. Тэгээд би сумын төвөөс аймгийн төвд 2021 оны 10 дугаар сарын 16-ны өглөө очоод тухайн 85041151 гэсэн дугаарлуу залгасан чинь нөгөө мал зарна гэсэн хүн гар утсаа авахгүй байсан болохоор нь буцаад Цээл сумдаа ирээд мал зарна гэсэн хүний дугаарлуу залгаад байсан боловч утсаа авахгүй байж байгаад сүүлдээ утас нь холбогдох боломжгүй болоод холбоо тасарсан. Би мал зарна гэсэн хүнийг малаа зарах боломжгүй болсон юм байна надтай эргэж холбогдоод миний мөнгийг буцааж өгөх байх гэж бодоод хэдэн өдөр хүлээсэн. Тэгээд холбоо барихгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал),
148. Гэрч Г.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21-р хорооллын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажилд орж ажиллаж байсан юм. Тэгсэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим ажил дээрээ сууж байхад гаднаас 26 орчим насны, шардуу царайтай толгойгоо боосон амны хаалттай залуу орж ирээд “Хаан банкны данс байна уу? Карт чинь байгаа юу? мөнгө шилжүүлээд авч болох уу?” гэж асуусан. Би тухайн залууд зөвшөөрсөн. Тэрний дараагаар миний Хаан банкны тоот дугаарын дансанд “...88663155..." гэсэн дугаар, гүйлгээний утга дээр бичиж 700000 төгрөг, мөн энэ өдөр орой 18 цагийн орчимд 200000 төгрөг шилжин орсон. Би нийт 900000 төгрөгийг тухайн залуугийн хамтаар явж “Хангай" нэртэй модны зах дотор байх Хаан банкны АТМ-аас авч нөгөө залууд өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн орчим миний дансанд мөнгө хийж авсан залуу орж ирээд “дахин мөнгө шилжүүлэн авч болох уу” гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би зөвшөөртөл 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд “...ymaani unе..." гэсэн гүйлгээний утгатай эхлээд 300000 төгрөг, дараагаар нь 200000 төгрөг шилжин орж нийт 500000 төгрөг шилжин орсон. Мөн энэ өдрийн 16 цагийн орчимд “...уmaani uridchilgaa..." гэсэн гүйлгээний утгатай 600000 төгрөг шилжин орсон байсан. Нийт 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1100000 төгрөг шилжин орсон байсан. Тухайн мөнгийг нь би “Хархорин зах"-ын ойролцоо байх Хаан банкны АТМ-аас нөгөө залууд авч өгсөн. Тэрнээс хойш ямар нэгэн мөнгө шилжин орж ирсэн асуудал байхгүй. Миний Хаан банкны карт болон дансыг ашигласан залуу мөн орж ирээгүй.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал),
149. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 111-115 дахь тал),
150. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 122-124 дэх тал),
151. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн “ ” гэсэн фэйсбүүк хаягаас “ишигтэй ямаа зарна” гээд өөрийн 99311318 дугаараа тавихад холбогдоод “ишигтэй ямаа авъя” гэхээр нь “эхлээд урьдчилгаа хий” гэж хуурч мэхлээд Г.Мөнхзул гэдэг хүний данс өгч 900000 төгрөг шилжүүлж авсан юм...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал),
152. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 134 дэх тал),
153. Иргэн гийн аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (4 дүгээр хавтаст хэргийн 135-137 дахь тал),
154. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 188-141 дэх тал),
155. Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Манай эгч Дуламсүрэн нь фейсбүүк үзэж байгаад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр аймгийн том зар гэсэн групп дээрээс ишигтэй ямаа зарна гэсэн зарын дагуу 99311318 гэх дугаар луу ярьсан. Тэгээд ишигтэй ямаа худалдан авах болоод мөнгийг нь надаар шилжүүлүүлсэн юм. Эхний удаад 700000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 44 минутанд “ гэх дансанд малын хөлс 99554611” гэж шилжүүлсэн. Эгч Дуламсүрэн дахин яриад 2021 оны 10 дугаар сарын 19-нд “500000 төгрөг шилжүүлчих гэж байна” гэхээр нь би эхлээд гэсэн данс руу 300000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь удалгүй эгч яриад “чи 200000 төгрөг нэмээд хийчих, наад хүн чинь хөдөөний хүн юм байна, хулхитах хүн биш байна, эхнэрийнх нь ээж өвдөж байгаа, хагалгаанд орох гэж байгаа юм гэнэ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 146-147 дахь тал),
156. Гэрч Л.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүк үзэж байхад “ишигтэй ямаа хямд зарна” гэсэн зар байсан. Тухайн зар дээр байсан 99311318 гэсэн дугаар руу холбоо барихад нэг эрэгтэй хүн утас аваад “ишигтэй ямаа 85000 төгрөгөөр зарж байгаа” гэдгийг хэлсэн. Би тэр хүнээс “50 ширхэг ишигтэй ямаа авъя” гэхэд нөгөө хүн “50 ширхэгээр зарахгүй, бөөнөөр нь өгнө” гэж хэлсэн. Би “100 ишигтэй ямаа авъя” гэхэд “цаана нь 30 ширхэг үлдэж байна” гэхээр нь би “бүгдийг нь авъя” гэж хэлсэн. ... Би тэр хүнд итгээд 700000 төгрөгийг өөрийн дүү гийн данснаас шилжүүлүүлсэн. Тэгэхэд нөгөө хүн “ямаагаа 75000 төгрөгөөр ав ачааны хөлснөөс хасья” гэж ярьсан. Нөгөө хүн 2021 оны 10 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед над руу залгаад “дахиад 300000 төгрөг хийгээдэх, хадам ээжийн бие муудаад хагалгаанд орох гээд байгаа юм, ямааны мөнгөнөөсөө хасчих” гэж хэлсэн. Тэр орой би дахиж мөнгө хийгээгүй. Маргааш өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 19-нд 11 цагийн орчим нөгөө хүн 99311318 гэсэн дугаараасаа залгаад “нөгөө мөнгөө хийгээдэх хадам ээж хагалгаанд орох гээд байна би малаа ачуулж байна” гэж хэлсэн. Би тэр хүнээс “та өөрөө малаа ачдаггүй юм уу, яагаад өөрөө утсаар яриад зогсож байдаг юм” гэхэд нөгөө хүн “манай энэ хавьд байдаг хүмүүс бөөндөө ачиж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би 300000 төгрөгийг Болормаад хэлээд шилжүүлсэн чинь нөгөө хүн “нэг мөсөн 500000 төгрөг хийчих би одоо ямаагаа ачиж байна 2 цаг 30 минутын дараа аймаг орно” гэж хэлсэн. Тэгээд би дахин 200000 төгрөгийг Болормаад хэлээд нөгөө хүний өгсөн дансанд нь хийлгэсэн юм. Тэр өдрийн үдээс хойш дахин яриад “шаланзны шариг нурсан аймгаас авахуулж байгаа юм, чи 200000 төгрөг дахиад хийгээдэх” гэхээр нь би уурлаад “машины жолоочтой чинь ярье” гэхэд утсаа тасалсан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал),
157. Гэрч Я.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******ын ******* гэх залуу манайхаар байнга үйлчлүүлдэг .2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ******* “би өөрийн приус-30 маркын машинаа зарсан юм аа. Тэгээд хүн мөнгийг нь боломжоороо цувуулаад өгье гэсэн. Надад данс байдаггүй. Би таны дансаар хийлгээд авах уу” гээд миний дансаар 600000 төгрөг гаргуулж авсан. 2021 оны 10 дугаар сарын 18-ны машины мөнгө орж ирнэ гээд надаар дахиад 700000 төгрөг авсан. Тэрний дараа над руу Сонгинохайрхан дүүргийн таньдаг цагдаа маань залгаад “чамайг хүнэээс мөнгө залилж авсан хэргээр эрэн сурвалжилж байна, юу болоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Би тэгээд тийм юм байхгүй нэг залуу миний дансаар машины мөнгө авсан гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт дуудлага өгч *******а овогтой *******ыг цагдаад барьж өгсөн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 156-158 дахь тал),
158. Иргэн Я.гийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 171-173 дахь тал),
159. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 190-192 дахь тал),
160. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн барагдуулна..” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал),
161. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 203 дахь тал),
162. Иргэн ийн аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (4 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал),
163. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед би ишигтэй ямаа худалдан авахаар сураглаж байсан юм. Тэгээд С.Мөнх-Эрдэнэ бид хоёр уг ямаануудыг ишигтэй нь нийлүүлээд 400 толгойг бүгдийг нь авахаар болж маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би 80434331 гэх дугаар луу залгахад эрэгтэй хүн утсаа авсан ба “танай сум руу одоо гарах гээд ямаануудыг ачиж байна. Та түлшний мөнгө болох 800000 төгрөгийг 5006293925 тоот Хаан банкны данс руу одоо шилжүүлчих, танайд очоод ямааны мөнгөнөөс тооцоогоо хийе” гэхээр нь би Бигэр сумын хаан банкны салбарт теллер дээр очиж бэлэн 800000 төгрөгийг Одонпүрэвийн Нямцэцэг гэх хүний 5006293925 тоот данс гарч ирэхээр нь уг данс руу шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 219-211 дэх тал),
164. Гэрч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах 5006293925 тоот Хаан банкны данс руу 800000 төгрөг шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал),
165. ХААН банкны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн /Мөнгө шилжүүлэг/-ийн баримт (4 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал),
166. Гэрч О.Нямцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр ирээд “ахаасаа цалингаа авна, танаас 2 пүүз аваад үлдэгдэл мөнгөө аваад явья” гэж хэлээд миний данс руу 800000 төгрөг хийгээд шигтгээ гэх нэртэй пүүз аваад явсан. Надаас 620000 төгрөг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 228 дахь тал),
167. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 229-230 дахь тал),
168. Иргэн О.Нямцэцэгийн ХААН банкны 5006293925 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 238-244 дэх тал),
169. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 5-7 дахь тал),
170. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би он, сар, өдрөө санахгүй байна. 9 сард байх зарын дагуу холбогдож “ишигтэй ямаа авъя, хэд гэж байгаа вэ?” гэхээр нь “80000 төгрөгөөр зарна” гэж хэлэхэд “200 ишиг, 200 ямаа авмаар байна” гэж хэлэхээр нь “та урьдчилгаа 800000 төгрөг өгчих би бензин хийх гэсэн юм” гэж хэлээд хүний данс руу хийлгэж авсан юм. Ямар хүний данс руу хийлгэж авснаа мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал),
171. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал),
172. Иргэн ын аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (5 дугаар хавтаст хэргийн 24-26 дахь тал),
173. Иргэн Д.Ахансеригийн ХААН банкны 5721570000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал),
174. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Шарга сумын иргэн Г.Гантулга надтай утсаар яриад фейсбүүк дээр “ишигтэй ямаа зарна” гэсэн зар байна гэхээр нь би нөгөө зарыг нь хараад 89523773 дугаарын утсаар нь холбогдоход нэг эрэгтэй хүн авсан. Тэгээд “ишигтэй ямаа зарна гэж байгаа юм уу, хэд гэж байгаа юм” гэхэд “90000 гэж байна” гэхээр нь би “ишигтэй 150-н ямаа авья, хаана байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу би” Говь-Атай аймгийн Хөхморьт сумын төвөөс хойш 15-н км-т байгаа ирж үзээд ав, их олон хүн авах гээд байна, чи эхлээд урьдчилгаа 200000 төгрөг шилжүүлчих миний данс хаагдсан, манай хадам дүүгийн данс руу шилжүүлчих” гээд 5721570000 дугаартай данс мессежээр явуулсан. Тэгэхээр нь би нөгөө дансанд 200000 төгрөг хийхэд Даркенбай овогтой Ахансери гэдэг хүний нэр гарч ирэхээр нь энэ хүний данс мөн үү гэхэд мөн мөн гэсэн” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал),
175. Гэрч Д.Ахансерийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо Лаурус зочид буудалд байж байтал манай зочид буудлаар үйлчлүүлсэн нэг үл таних эрэгтэй хүн намайг түр дансаа ашиглуулаач гэхээр нь дансаа ашиглуулсан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал),
176. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал),
177. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь тал),
178. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 70-71 дэх тал),
179. 211600132 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 75 дахь тал),
180. Иргэн Ц.Дашдэлэгийн аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (5 дугаар хавтаст хэргийн 79-84 дэх тал),
181. Иргэн Г.Энхболдын ХААН банкны 5023229937 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал),
182.Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 94-98 дахь тал),
183. Хохирогч Ц.Дашдэлэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би фейсбүүкт Дашдэлэг Цэвэгмид гэсэн хаяг ашигладаг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай аймгийн facebook дэх зарын группт “Dooyo Dooyo” гэх хаягаас англи үсгээр “ishigtei ymaa zarna, 88311545” гэсэн пост оруулсан байсан. Сонирхоод тус дугаар луу залгаж холбогдоход баргилдуу хоолойтой эрэгтэй, хүн ярьсан юм. Тухайн хүн машин худалдаж авсан ишигтэй ямаа зараад машины үлдэгдэл мөнгө өгөх хэрэгтэй байна. Ишигтэй ямаа хямдхан зарна гэсэн. Ингээд үнийг нь асуухад 1 ишигтэй ямаа 85000 төгрөг харин олноор авбал 80000 төгрөгөөр зарна гэсэн. Ингээд би 130 ишигтэй ямаа худалдан авахаар болсон юм. Тэгтэл тухайн хүн “одоо руу ямаа ачаад гарах гэж байна, бас нэг хүн 100 ямаа авахаар болсон. Тэр ачааны хөлс гээд 700000 төгрөг шилжүүлсэн байгаа. Та бас 700000 төгрөг шилжүүлчих” гээд 5023229937 тоот дансыг өгсөн юм. Тэгээд би 700000 төгрөгийг өдрийн 13 цаг 49 минутанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 103-104 дэх тал),
184. Гэрч Г.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...165-170 орчим см өндөртэй, бүлтгэр нүдтэй, бүдүүвтэр хоолойтой эрэгтэй хүн миний дансыг гуйж аваад хүнээс мөнгө авсан. Тухайн үед надад цалингаа авч байна, яагаад эцэг, эхийнхээ дансаар авахгүй байгаа талаар асуухад эцэг, эхдээ хангалттай мөнгө өгсөн, одоо өөртөө хувцас аваад ******* явна гэж хэлэхээр нь тухайн хүнд өөрийн дансны дугаарыг өгөөд мөнгө шилжүүлж авахыг нь зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 114-15 дахь тал),
185. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 121-123 дахь тал),
186. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед над руу яг ямар дансаар мөнгө шилжүүлснийг санахгүй байна. Ямар ч байсан 700000 төгрөгийг нэг удаа 200000 төгрөгийг нэг удаа тус тус шилжүүлсэн. Би дээрх мөнгийг авахдаа байрлаж байсан буудлынхаа хүний дансыг ашигласан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал),
187. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),
188.Иргэн ын аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (5 дугаар хавтаст хэргийн 138-141 дэх тал),
189. Иргэн Б.Оюунчимэгийн ХААН банкны 5059732383 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 148 дахь тал),
190. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 149-153 дахь тал),
191. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай нөхөр хөдөөнөөс над руу залгаад “Алтайн зар дээр ишигтэй ямаа зарна гэсэн зар байна. Өөртэй нь ярилаа. Шаланз машин дээр ачиж байна. Урьдчилаад бензиний 500000 төгрөг явуул гэлээ” гэж ярьсан юм. Тэгээд нөхрөөсөө тухайн ярьсан хүний утасны дугаарыг аваад ишигтэй ямаа зарна гэсэн хүнтэй нь ярьсан бөгөөд надтай ярьсан хүн нь бүдүүн баргил хоолойтой эрэгтэй хүн байсан. Ингээд тухайн хүнээс 1 ишигтэй ямааг 80000 төгрөгөөр худалдан авахаар болоод нийт 130 ишигтэй ямаа худалдан авахаар тохиролцоход “Бензиний 500000 төгрөг шилжүүлчих, очоод тооцоогоо хийе” гээд 5059732383 тоот данс хэлж өгсөн юм. Ингээд би нөхөр Э.Хатанбаатарын 5315508874 тоот данснаас тухайн данс руу 500000 төгрөгийг Нарлаг худалдааны төвийн Хаан банкны АТМ- аас шилжүүлчихсэн. ...Тэгээд надтай утсаар ярих болгондоо байшинд байгаа юм шиг сонсогдоод байхаар нь дахин мөнгө шилжүүлээгүй юм. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би тухайн хүн рүү залгасан боловч утас нь холбогдохгүй байсан.” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 158-159 дэх тал),
192. Гэрч Б.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Цамбагаравын автобусны буудлын хойд талд байрлах /нэрийг нь мэдэхгүй байна/ хүнсний дэлгүүрээс хүнсээ авах гээд Хаан банкны урд алхаж байхад бүлтгэр нүдтэй, 165-170 см өндөртэй шардуу царайтай эрэгтэй хүн “чиний данс руу 500000 төгрөг шилжүүлээд авчихья чи надад энэ АТМ-ээс аваад өгчих” гэхээр нь юм бодолгүй “тэгье” гээд дансаа өгсөн...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 176-177 дахь тал),
193. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 182-184 дэх тал),
194. 211600143 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 197 дахь тал),
195. Иргэн Д.Ахансеригийн ХААН банкны 5721570000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 204 дэх тал),
196. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай Лхагва-Очир гээд хүү над руу залгаад facebook-н аймгийн зарын групп дээр “ишигтэй ямаа яаралтай зарна” гэсэн зар байна. Утас нь гээд 89523773 дугаарыг өгсөн юм. Тэгэхээр нь би өөрийнхөө 98900242 дугаараас нөгөө 89523773 дугаар луу залгахад бүдүүн хоолойтой эрэгтэй хүн надтай ярьсан бөгөөд тухайн хүн нь “ямаа зарж байна, 90000 төгрөгөөс 85000 төгрөгөнд зарж байна. Хөхморьт суманд байна. Одоо аймаг руу 100 ишигтэй ямаа зарсан. Тухайн ямааг авах хүн бензиний 500000 төгрөг шилжүүлчихсэн байна. Шаланзаар ачиж байгаа, бензиний мөнгө дутаад байна. 1000000 гэснийг ярьсаар байгаад 800000 төгрөг болголоо. Хэрэв та ишигтэй ямаа худалдан авахаар бол 200000 төгрөг шилжүүлчих” гэсэн юм. Тэгэхээр нь би “ямар данс руу шилжүүлэх вэ” гэж асуухад надад 5721570000 тоот данс өгөхөөр нь тус данс руу 200000 төгрөг шилжүүлчихсэн юм...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 211-212 дахь тал),
197. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал),
198. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 241-243 дахь тал),
199. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал),
200. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэрэг бүртгэлтийн 211400248 дугаартай хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол (6 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал),
201. Иргэн ийн Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (6 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал),
202. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эхнэрийнхээ утсаар фейсбүүк гүйлгээд харж байсан чинь аймгийн нэгдсэн зарын групп дээр мал зарна гэсэн зар явж байхаар нь 869222324 дугаарын утсаар нь холбогдоод “мал зарна гэсэн хүн мөн үү” гэж асуухад “мөн” гэж хэлсэн. Тэгээд би “танайх хаана байдаг вэ? Ямар мал байгаа вэ? хэд гэж байна” гэж асуухад “манайх ******* аймгийн ******* суманд байдаг, ишигтэй ямаа 85000 төгрөг” гэж хэлсэн. Тэгээд би “наад малыг чинь авья” гэж хэлсэн. Тэгээд “унааг нь яаж зохицуулах вэ” гэж асуухад “бензин масло таллаад гаргах юм бол манай эндээсээ ачаад аваачаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд би ишигтэй 100 ямаа авахаар тохирсон. Тэгээд маргааш нь нөгөө хүн яриад “бензины мөнгөө хийчих 100000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь “арай их байна” гэж хэлсэн чинь “тэгвэл 800000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгээд би Хаан банкны 5007735534 гэсэн дугаарын данс руу 800000 төгрөг хийсэн. Тэр данс эзэмшигч нь С.Энхцэцэг гэсэн данс байсан. Тэгээд маргааш нь би өөрөө залгаад “хаана явна” гэж асуухад “ аймаг өнгөрөөд явж байна, машины таван бул нь эвдэрсэн. Одоо явах ямар ч аргагүй болчихлоо дахиад 800000 төгрөг хийчих очоод мөнгө төгрөг дээрээсээ хасаад бодно биз” гэж хэлсэн. Тэгээд гэсэн данс өгөөд “энэ хамт явж байгаа жолоочийн данс байгаа” юм гэж хэлсэн. Тэгээд би эхлээд мөнгөө шилжүүлчих дараа нь тооцоогоо хийчих байх гэж бодоод ахиад хийсэн..” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 21-23 дахь тал),
203. Гэрч Х.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр хүн маргааш нь ахин залгахад Бууцагаан өнгөрөөд явж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш сураг байхгүй, утас нь одоо ашиглалтанд байхгүй болсон байсан..” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 26-27 дахь тал),
204. Гэрч Б.Отгонцэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэр залуу хүзүүндээ шивээстэй, баргил бүдүүн хоолойтой, үүдэн шүднүүд нь байхгүй, гартаа шивээстэй, гарын хуруундаа бөгж зүүсэн байсан...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал),
205. Гэрч С.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Тухайн үед буудалд буусан залуу утсаар хүнтэй яриад “таны данс руу мөнгө шилжүүлээд авчих уу” гэж асуусан. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гүйлгээний утга нь ямаа гэх 800000 төгрөг миний дансанд орж ирээд би Хаан банкны АТМ-аас бэлэн мөнгөөр гарган өөрт нь өгсөн” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал),
206. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хувиараа таксинд явдаг. ...Тэр залуу тухайн үед ******* аймгийн ******* сумын мянгат малчны хүүхэд мал зарах хэрэгтэй байна, авах хүн таньд байна уу гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 40-43 дахь тал),
207. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 44-47 дахь тал),
208. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хаан банкны Баянхонгор салбарын 649 дугаартай албан тоот (6 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал),
209. Иргэн ийн Хаан банкны 5234003204 тоот дансы дэлгэрэнгүй хуулга (6 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал),
210. Иргэн С.Энхцэцэгийн Хаан банкны 5007735534 тоот дансы дэлгэрэнгүй хуулга (6 дугаар хавтаст хэргийн 51-58 дахь тал),
211. Иргэн ийн Хаан банкны тоот дансы дэлгэрэнгүй хуулга (6 дугаар хавтаст хэргийн 59-63 дахь тал),
212. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (6 дугаар хавтаст хэргийн 74-75 дахь тал),
213. Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэх хүнийг танихгүй. Тухайн хүнээс би ямаа зарна гэж 2 удаагийн үйлдлээр нийт 1600000 төгрөгийг С.Энхцэцэг, гэх хүмүүсийн дансаар шилжүүлэн авсан..” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 82-83 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
1. Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Багадаа төлөв даруу зантай байсан. 3 дугаар анги төгссөн. Хүний арга эв зүйг олохдоо сайн. Найз нөхдийнхөө дунд нэр хүнтэй. Үг дуу цөөн хүүхэд байгаа юм. Гэр бүлгүй. 2020 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод ажиллахаар явсан. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг8
2. Төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,
3. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
4. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 167 дугаартай шийтгэх тогтоол, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоол, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол,
5. ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай тодорхойлолт,
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Алтынгүлийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн А.Батсайхан, А.Одсүрэн, А.Оюун-Эрдэнэ, А.Номин-Эрдэнэ, А.Жаргалцэцэг нарын төрсний гэрчилгээний хуулбар,
7. ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/482 дугаартай “...А.******* нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болно.” гэсэн албан тоот зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй боловч шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмын хүрээнд хэрэгт цугларсан шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч А.******* нь өөрийнхөө “ ” гэх фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх ******* аймгийн Нэгдсэн группт “яаралтай ишигтэй ямаа зарна, утас ” гэсэн зар байршуулан ******* аймгийн нутаг дэвсгэрт байхдаа зарын дагуу холбогдсон хохирогч ийг хуурч, 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “бензиний мөнгө” гэж иргэн ын Хаан банкны тоот дансаар 400000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр аав, “ээжид мөнгө хэрэг болоод байна” гэж иргэн Г.Гэмбэлын Хаан банкны тоот дансаар 600000 төгрөг, “сэлбэг авна” гэх нэрийдлээр иргэн ийн Хаан банкны тоот дансаар 250000 төгрөг, иргэн ийн Хаан банкны тоот дансаар 500000 төгрөгийг тус тус дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 1750000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),
Иргэн ээс ******* аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал),
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд “би авья, хэдэн ямаа байгаа вэ” гэж асуухад “100 тооны ишигтэй ямаа байна, аймгийн төв орж 50 ишигтэй ямаа зарчихаад буцаад Манхан сум дээр явж байна. ******* сум орчихоод Цэцэг сум орно. Цэцэг сумын хөшөөтөөс том машин авч ирнэ” гэж хэлсэн. Тэгээд бензиний мөнгө хэрэгтэй байна гээд надаас 400000 төгрөг шилжүүлж авсан. Ингээд нийтдээ 1750000 төгрөг шилжүүлж, мөнгийг хийчихлээ ах гэж хэлээд тэгээд буцаад залгахад утсаа авахгүй байж байгаад сүүлдээ утас нь холбогдохгүй болсон..” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь тал),
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би АТМ орохоосоо залхуураад 2 давхарт улааны гадна байдаг ТҮЦ-ээс бэлнээр 600000 төгрөг гаргуулж аваад ажил дээрээ байж байтал орж ирээд 600000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал),
Гэрч Б.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд тухайн үед таксины жолооч Зоригоо гэдэг ахын дансаар мөнгө авсан гэж Зоригоо ах хэлж байсан. ...Би мал хямдхан зарна гээд л хүмүүстэй яриад байдаг юм байна лээ.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дэх тал),
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний данс руу 500000 төгрөг шилжүүлж аваад эмнэлгийн орчимд байдаг Хаан банкны АТМ-ээс 470000 төгрөг аваад хөлс, пивоны үнэнд 30000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал),
Хохирогч ийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал),
Иргэн ийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал),
Иргэн Г.Гэмбэлийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал),
Иргэн ын Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал),
Иргэн ийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал),
Хохирогч , иргэн , Г.Алтантуяа, , нарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 35-40 дэх тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нийт 1750000 төгрөг авсан. Би хүлээн зөвшөөрч байна. Би ууж идэж хувцас авч дуусгасан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч А.******* нь өөрийн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк сүлжээн дэх аймгийн зарын нэгдсэн группт “ишигтэй ямаа зарна” гэсэн зарыг зориудаар тавьж ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байхдаа зарын дагуу холбогдсон хохирогч хуурч, 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 1200000 төгрөгийг иргэн З.Доржсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 1200000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал),
Хохирогч Ц.Жадамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүк дээр байсан “ишигтэй ямаа зарна” гэсэн зар харсан. ... Тэр хүнтэй утсаар ярихад “надад 200 ишигтэй 200 ямаа нийт 400 ямаа байгаа” гэж хэлсэн бөгөөд “шаланз маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж хүргэж өгнө, манай найз ачиж явах юм, тээврийн зардал 800000 төгрөг” гэж хэлээд 800000 төгрөгийг гэсэн дансанд хийлгэсэн. ...Нийт 3 удаагийн гүйлгээгээр 1200000 төгрөг аваад алга болсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 61-64 дэх тал),
Иргэн З.Доржсүрэнгийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал),
Гэрч З.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би Баруун бүсийн төв зах дээр зогсож байхад намхан нуруутай, монхордуу хамартай, жижигхэн шар царайтай, баргил хоолойтой залуу, хажуудаа 1 хүүхэд дагуулж ирээд нэг өдрийн дотор 3 удаа миний тоот дансанд 800000 төгрөг, 300000 төгрөг, 100000 төгрөг тус тус шилжүүлж ганц хоёр хувцас аваад үлдэгдэл мөнгөө надаас бэлнээр гаргуулж авсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би зах дээр хувцас зардаг Доржсүрэн гэдэг хүнтэй танилцаад тухайн хүний дансаар эхлээд 800000 төгрөг дараа нь 300000 төгрөг 100000 төгрөг тус тус хийлгэж аваад тухайн мөнгөөрөө хувцас аваад тэгээд үлдсэн мөнгийг гаргуулж авсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
3. Шүүгдэгч А.******* нь өөрийнхөө “ ” гэсэн фейсбүүк хаянаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх ******* аймгийн нэгдсэн группт “яаралтай ишигтэй ямаа зарна, утас ” гэх зар байршуулан улмаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа зарын дагуу холбогдсон хохирогч г хуурч, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ямааны урьдчилгаа төлбөр нэрийдлээр 100000 төгрөгийг иргэн Т.Бямбасүрэнгийн Хаан банкны тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 100000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн гаас ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 136 дахь тал),
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд урьдчилгаа 300000 төгрөг шилжүүл гэхээр нь би “уулзаад өгье” гэхэд “ядаж бензиний мөнгө хий” гэж хэлээд тоот данс өгсөн. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн тоот данснаас 100000 төгрөг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 138-143 дахь тал),
Гэрч Т.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд 5 минутын дараа миний данс руу тоот данснаас 100000 төгрөг орж ирсэн юм. Би АТМ орж 100000 төгрөгийг нь авч өгсөн юм. Тэгээд надад хоолны тооцоо болох 10000 төгрөгийг өгөөд гараад явсан юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 144-147 дахь тал),
Иргэн Т.Бямбасүрэнгийн Хаан банкны тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 151-154 дэх тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 155-160 дахь тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би фейсбүүк цахим орчинд ******* аймгийн нэгдсэн группт Баяраа Баяраа гэх хаягаас яаралтай ишигтэй ямаа зарна, утас гэсэн зарыг тавьсан. Яг хэдний өдөр тавьсныг мэдэхгүй байна. Зарын дагуу нэг эрэгтэй хүн ярихаар нь 100000 төгрөгийг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 223-224 тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
4. Шүүгдэгч А.******* нь өөрийн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн зарын нэгдсэн групп “ишигтэй ямаа зарна, утас 88311545” гэх зар байршуулан, ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байдаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч ийг хуурч 150 толгой ишиг, 150 толгой ямааны урьдчилгаа төлбөр болон мал ачуулах зардал гэж 450000 төгрөгийг иргэн ийн Хаан банкны тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 450000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн оос аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал),
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөнгөө жолоочийн данс руу хийчих гээд дугаарын Батбилэг гэдэг данс өгөхөөр нь би өөрийн дугаарын данснаас 450000 төгрөг хийсэн. Би өөрийн 80218887 дугаарын утсаар удаа дараа залгахад холбогдохгүй, дуудаад утсаа авахгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 176-179 дэх тал),
Гэрч Б.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд тэр залуу надад хандаж “ах та харилцах банкны дансаа өгөөч, би хүнээс мөнгө авах гэсэн чинь надад карт байдаггүй” гэхээр нь би дансны дугаараа хэлж өгсөн. Тэгээд би машинаас буугаад АТМ-аас 450000 төгрөг гаргаж өгсөн. Би тэр залууг танихгүй, 2-3 шүд унасан юм шиг санагдаад байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал),
Иргэн ийн Хаан банкны тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 188 дахь тал),
Хаан банкны салбарын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 558 дугаартай “...АТМ1446 нь ******* аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, Жаргалант тооцооны төвийн гадна байрлалтай АТМ байна...” гэсэн албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дах тал/,
Иргэн ийн Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 215 дахь тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ямаа ачаад очно, урьдчилгаа өгчих гээд таксины жолоочийн дансыг явуулаад 450000 төгрөг шилжүүлж авсан. Би авсан мөнгөө хувцас, пүүз авч өмсөөд, ууж идэх зүйлд зарцуулаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
5. Шүүгдэгч А.******* нь олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн зарын группт өөрийнхөө фейсбүүк хаягаас “ишигтэй ямаа зарна, утас ” гэсэн зар байршуулан ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч ыг “ямаа ачиж гарна, бензиний мөнгө явуул” гэж хуурч, 2 удаагийн үйлдлээр 900000 төгрөгийг иргэн ын Хаан банкны тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 900000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн аас аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 233-236 дахь тал),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Фейсбүүк хаягаас зар хараад дугаарын утсаар холбогдож яриад түүний явуулсан гэсэн дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 900000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 238-239 дэх тал),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд тэр залуу өөрийнхөө утсаар аавтайгаа ярьж байгаад миний дансанд 500000 төгрөг орж ирсэн. Тэгээд би хажуу талд байгаа Голомт банкны АТМ-ээс 500000 төгрөг бэлнээр гаргаж тэр залууд өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 240-243 дахь тал),
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн Хаан банкны 5327021140 гэсэн данснаас нөгөө ямаа зарна гэсэн хүний мессежээр явуулсан Бүжинлхам гэх хүний гэсэн данс руу 500000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр нөгөө залуу дахин яриад “ямаа ачаад явж байна, тэгсэн ямаа ачсан машины таванбул эвдэрсэн, дахин 400000 төгрөг шилжүүлчих” гээд Бүжинлхамын гэсэн дансанд дахин мөнгө хийлгэж авсан. Ингээд нөгөө хүн надаас нийт 900000 төгрөг шилжүүлж авсан юм.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 10-16 дахь тал),
Иргэн , нарын Хаан банкны , 5827021140 тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 17-19 дэх тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ямаа авна гэсэн хүнээс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа 500000 төгрөг өгчих машины бензин хийх гэсэн юм гэж хэлээд захын доод талын үсчин дээр орж үсээ засуулчихаад үс засуулсан хүний данс луу 500000 төгрөг хийлгэж авсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
6. Мөн шүүгдэгч А.******* нь “Ganselem ganselem” гэх фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд “яаралтай ишигтэй ямаа зарна, утас , ” гэх зар байршуулан улмаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа зарын дагуу холбогдсон хохирогч ыг хуурч, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ямааны урьдчилгаа гэж 100000 төгрөгийг иргэн Я.гийн Хаан банкны тоот дансаар, 1000000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр иргэн Э.Шижирбаатарын Хаан банкны тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 1100000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүкээс “Ganselem ganselem” нэрийн хаягаас тавьсан ишигтэй ямаа яаралтай зарна гэсэн зарын дагуу холбогдож мобикомын , юнителийн дугааруудаар холбогдож Шижирбаатар гэсэн хүний дансаар хоёр удаагийн шилжүүлгээр нийт 1000000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь дугаарын гэсэн дансаар 100000 төгрөг, нийт 1100000 төгрөг шилжүүлсэн....” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 40-45 дахь тал),
Гэрч Х.Еркинбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд удалгүй дугаарын дансыг над руу явуулахаар нь би 500000 төгрөгөөр 2 удаа нийт 1000000 төгрөг шилжүүлсэн....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
Иргэн Я., Э.Шижирбаатар нарын Хаан банкны , тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 50-51 дэх тал),
Иргэн Я.гийн Хаан банкны тоот дансны болон иргэн Э.Шижирбаатарын тоот, иргэн ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 55-59 дэх тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би “та тэгвэл 80000 төгрөгт ав” гэж хэлээд “та надаа урьдчилгаа 1000000 төгрөг өгчих” гэсэн чинь 500000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Мөн орой нь дахин 100000 төгрөг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 73-75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
7. Мөн шүүгдэгч А.******* нь олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн группт өөрийнхөө фэйсбүүк хаягаас “ишигтэй ямаа зарна, утас ” гэх зар байршуулан, улмаар ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байхдаа зарын дагуу холбогдсон хохирогч ыг хуурч, урьдчилгаа төлбөр, машинд сэлбэг авна гэж 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Д.ын Хаан банкны тоот дансаар 800000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэн М.ын Хаан банкны тоот дансаар 900000 төгрөг, иргэн ын Хаан банкны тоот дансаар 300000 төгрөгийг тус тус дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 2000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн аас аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (2 дугаар хавтаст хэргийн 99 дэх тал),
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус зарын дагуу сонирхоод тухайн хүн рүү залгаж ярихад баргилдуу хоолойтой эрэгтэй хүн ярьсан бөгөөд “Ишигтэй ямаа 85,000 төгрөг гэж байгаа. аймгаас 210 км зайд байна” гэсэн юм. ...Тэгээд би мөнгийг Отгонбаатарын эхнэр Наранжавын данс руу 800000 төгрөг хийгээд, тус данснаас гэсэн данс руу шилжүүлчихсэн юм. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нөгөө ишигтэй ямаа зарж байгаа хүн над руу өөрөө залгаад “Ямаагаа ачаад Алтай руу ирж байна. 2 цагийн дараа очно. Бас манай хадам хөгшний бие муу хотод байгаа. Та 900000 төгрөг шилжүүлчих” гээд гэсэн данс өгсөн юм. Тэгээд мөн адил Наранжавын данснаас мөнгийг тус данс руу шилжүүлчихсэн юм....” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 100-105 дахь тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 109-110 дахь тал),
Гэрч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийнхөө 5592 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ******* аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 хүн авч гарсан юм. Тэгэхэд нэг залуу миний данс руу 300000 төгрөг шилжүүлээд тэгээд зардлаас үлдсэн зөрүү мөнгө болох 210000 төгрөгийг надаас бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 111-114 дэх тал),
Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд байж байтал миний дансанд 900000 төгрөг орж ирсэн. Тэгтэл удалгүй нөгөө залуу орж ирээд “эгч ээ миний цалин орсон уу” гэж асуухад “би орчихлоо” гэж хэлэхэд бэлнээр өгчих гэж хэлсэн. Би өөрийн орлогоосоо 882000 төгрөгийг бэлнээр авсан. Тэр үед надаас 15000 төгрөгийн чихэвч, бэлэн мөнгөний шимтгэл 3000 төгрөг хасаад өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 119-120 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч Г.Ганзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь би дансны дугаарыг хэлэхэд надаас карт аваад гараад явсан. Дахиад удалгүй ирээд надад карт өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 121-123 дахь тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн 800000 төгрөгийг Д. гэдэг хүний тоот дансаар, 900000 төгрөгийг М. гэх хүний гэх дансаар, 300000 төгрөгийг ын тоот дансаар шилжүүлж авсан....” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 131-132 дахь тал),
Иргэн Д.ын Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),
Иргэн М.ын Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал),
Иргэн Д.Энхбаярын Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 139 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
8. Мөн шүүгдэгч А.******* нь өөрийн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна ” гэсэн зарыг байршуулан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч ыг “100 ишиг зарна” гэж хуурч, ишигний мөнгөний урьдчилгаа гэж 600000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Я.гийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар дамжуулан авч, хохирогчид 600000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн аас аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (2 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал),
Иргэн ын Хаан банкны 5315095989 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал),
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би 600000 төгрөгийг гэдэг хүний гэх данс руу шилжүүлээд мөнгөө шилжүүлсний дараа ярихад Баяраа гэх залуу өглөө би эртхэн ачаад гарчихна. Өдөр гэхэд очно гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 184-186 дахь тал),
Гэрч Н.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн зар дээр утасны дугаар нь байсан болохоор манай нөхөр Төрбат утас руу нь холбогдож ишиг авахаар тохиролцсон...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр тал),
Гэрч Я.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний дансаар 600000 төгрөг гаргуулж авсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 194-196 дахь тал),
Иргэн Я.гийн Хаан банкны тоот дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 210 дахь тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод байж байхдаа аймгийн зарын нэгдсэн группт ишиг зарна гэх зар тавиад тухайн өдөр нэг хүн залгаад надаас 100 ишиг 25000 төгрөгөөр авахаар болоход нь би урьдчилгаа 600000 төгрөг хийчих би бензин хийж хүргэж өгнө гэж хэлэхэд дансаа явуулчих гэхээр нь 21 дүгээр хороололд байдаг пабд сууж байсан болохоор эзнийх нь дансыг нь аваад тухайн Төрбат гэх хүнд өгсөн. ...Тухайн үед би 200.000 төгрөгөөр архи, пиво аваад уучихсан, үлдсэн 400000 төгрөгөөр хувцас, хунар эм авч хэрэглэсэн байгаа...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 238 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
9. Мөн шүүгдэгч А.******* нь өөрийн “ ” гэх фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” гэсэн зарыг байршуулан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд хохирогч ийг хуурч, “200 ишигтэй ямааг хүргэж өгнө, тээврийн зардал, машин эвдэрсэн сэлбэг авна” гэж 800000 төгрөгийг иргэн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар, 300000 төгрөгийг иргэн Б.Нарантуяагийн Хаан банкны тоот дансаар дамжуулан тус тус шилжүүлэн авч, хохирогчид 1100000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн ээс аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (3 дугаар хавтаст хэргийн 12-15 дахь тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баяраа гэх хүнтэй утсаар ярихад “надад 200 ишигтэй 200 ямаа нийт 400 ямаа байгаа” гэж хэлсэн бөгөөд “шаланз маркын тээврийн хэрэгсэл дээр ачна, тээврийн зардал 800000 төгрөг” гэж хэлэхээр нь би гэх тоот данс руу хийсэн. Дараа өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 80434331 гэсэн утсаар над руу яриад машин эвдэрсэн 300000 төгрөгийг Нарантуяа гэх тоот данс руу хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал),
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай эгч болох Хишигсүрэн гэгч нь тухайн үед 800000 төгрөгийг ******* гэх залууд авч өгсөн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал),
Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өнөр төвд ажилтай байсан.... Би тооцоогоо хийгээд бэлэн мөнгийг нь гаргаж өгсөн. Тэр өдөр цалин буусан байсан болохоор би бэлэн мөнгөтэй байж байсан. Тэгээд мөнгийг нь гаргаж өгсөн юм. Манай хуучин ажил цалингаа бэлнээр өгдөг юм... ” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал),
Иргэн ийн Хаан банкны тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал),
Иргэн Хаан банкны тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал),
Иргэн Б.Нарантуяагийн Хаан банкны тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд 21 дүгээр хорооллын тэр хавьд нэг буудалд ороод тухайн буудлын ажилтан эмэгтэйгийн дансаар Лхагвасүрэн гэх хүнээс 300000 төгрөг хийлгүүлээд буудлын мөнгө төлөөд үлдэгдэл мөнгийг нь бэлнээр авсан....” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 79 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
10. Мөн шүүгдэгч А.******* нь өөрийн “ ” гэх фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна, утас ” гэсэн зарыг байршуулан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч ыг “100 ишигтэй ямаа зарна” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 500000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн П.Алтан-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5021582169 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн аас аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл (3 дугаар хавтаст хэргийн 90-94 дэх тал),
Олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд , chukа гэсэн хаягаас зайр байршуулсан талаарх баримт (3 дугаар хавтаст хэргийн 92-94 дэх тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 95-97 дахь тал),
Иргэн П.Алтан-Эрдэний Хаан банкны 5021582169 тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал),
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд тухайн хүн “эндээс шаланз машинаар ачаад гарах гэж байна. 200 ишигтэй ямааг 1000000 төгрөгөөр ачна гэж байна. Та 500000 төгрөг шилжүүлчих” гээд 5021582169 тоот дансыг өгсөн. Тэгэхээр нь би эхнэр Ганчимэгт хэлээд тухайн данс руу 500000 төгрөг шилжүүлчихсэн юм...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 109-110 дахь тал),
Гэрч П.Алтан-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Чука гэх залуу аав мал зарсан, тэрний мөнгө гээд миний дансаар 500000 төгрөг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 114-115 дахь тал),
Гэрч П.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь би өөрийнхөө 5315310782 тоот данснаас 5021582169 тоот данс руу 93203444 гэх утга бичиж 500000 төгрөгийг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Би хүлээн зөвшөөрч байна. Над руу 500000 төгрөг шилжүүлсэн. Өөр мөнгө шилжүүлээгүй....” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 140 дахь тал/)зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
11. Мөн шүүгдэгч А.******* нь өөрийн “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн зарын группт “ишигтэй ямаа зарна” гэсэн зар байршуулан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч ыг “100 ишигтэй ямаа зарна” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 600000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Г.Мөнхзулын эзэмшлийн Хаан банкны тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 600000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн аас аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (3 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 152-154 дэх тал/,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 155-163 дахь тал),
Иргэн Г.Мөнхзулын Хаан банкны тоот дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 165-167 дахь тал/,
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ишигтэй ямаа зарна гэсэн зарын дагуу 99311319 дугаарын утас руу ярьж 100 тооны ишигтэй ямаа авна гэж ярьж тохироод урьдчилгаа 600000 төгрөг өгөхөөр Улаанбаатар хотод байдаг хадам ах Наянтай гэж хүнтэй утсаар яриад гэсэн данс руу 600000 төгрөг хийлгэсэн юм...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 176-177 дахь тал/,
Гэрч Г.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1100000 төгрөг шилжин орсон байсан. Тухайн мөнгийг би Хархорин захын ойролцоо байх Хаан банкны АТМ-ээс нөгөө залууд авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 186-187 дахь тал/,
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн 600000 төгрөгийг Мөнхзул гэдэг хүний гэсэн дансаар шилжүүлж авсан....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 208 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
12. Мөн шүүгдэгч А.******* нь өөрийн “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группд “ишигтэй ямаа зарна ” гэсэн зар тавьж, улмаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа зарын дагуу холбогдсон хохирогч ыг “250 ишигтэй ямаа зарна, ачиж хүргэж өгнө, машинд сэлбэг авна” гэж хуурч 2 удаагийн үйлдлээр 800000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 800000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн аас Говь-айлтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (3 дугаар хавтаст хэргийн 214 дэх тал),
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь би яаж авах билээ гэхэд шаланз машинаар ачаад хүргээд өгье гэсэн. Тэгээд би өдрийн 13 цагийн үед Хаан банкны тоот Алтанхуяг гэх данс руу түлшний 500000 төгрөгийг хийчих гэхээр нь Хаан банкны интернэт банк ашиглан шилжүүлсэн юм. ... Уг данс руу нийт 800000 төгрөг шилжүүлсэн юм....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 219-221 дахь тал/,
Иргэн ын Хаан банкны 5318004602 тоот дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 229 дахь тал/,
Иргэн Б.Баярцогтын Хаан банкны 5318035074 тоот дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал/,
Гэрч Б.Баярцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тоот данс руу Хаан банкны мобайл банкны үйлчилгээ ашиглан мөнгө шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 233-234 дахь тал/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Crystal нэртэй зочид буудалд 3 хоног үйлчлүүлсэн үл таних эрэгтэй хүн 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “чамд Хаан банкны данс карт байна уу, би мөнгө шилжүүлэн авья” гэхээр нь би зөвшөөрөөд тухайн хүнд дансаа өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цамбагарав үйлчилгээний төвийн хойд талын Хаан банкны АТМ-аас бэлнээр 500000 төгрөг, 300000 төгрөгөөр нэг удаа, нийтдээ 2 удаагийн гүйлгээгээр 800000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 236-237 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 238-240 дэх тал/,
Иргэн ийн Хаан банкны тоот дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 244-245 дахь тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 246-247 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
13. Мөн шүүгдэгч А.******* нь өөрийнхөө “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар тавьж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа зарын дагуу холбогдсон хохирогч гийг хуурч, “ямаа ачиж хүргэж өгөх машины хөлс” гэж 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 700000 төгрөгийг иргэн П.Алтан-Эрдэний Хаан банкны 5021582169 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 700000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн гийн аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (4 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал),
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд 100 ишигтэй ямаа, 250 борлон, 450 толгой малыг аймгийн ******* сумаас худалдаж авахаар тохиролцож 5021582169 гэсэн данс руу мал ачиж ирэх машины замын зардал болох 700000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал),
Гэрч П.Алтан-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Чука гэх залуу аав хөдөө ишигтэй ямаа зарж байгаа, тэрний мөнгө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 37-39 дэх тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 40-45 дахь тал),
Иргэн П.Алтан-Эрдэнийн Хаан банкны 5021582169 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
14. Мөн шүүгдэгч А.******* нь өөрийхөө “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар байршуулан улмаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа зарын дагуу холбогдсон хохирогч оос ямааны урьдчилгаа гэж 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 900000 төгрөгийг иргэн Г.Мөнхзулын Хаан банкны тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 900000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн ын аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (4 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал),
Иргэн Г.Мөнхзулын эзэмшлийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 87-90 дэх тал),
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн “Baasanjaw Batbold” гэсэн хаягаас facebook орж байгаад “ ” гэсэн facebook хаягаас “ишигтэй ямаа зарна, 85041151 гэсэн дугаартай холбогдоно уу” гэсэн зар тавьсан байхаар нь би өөрийн 88663155 гэсэн дугаарын утаснаас холбоо барихад “ аймгийн Цээл сумаас ярьж байна, 200 тооны ишигтэй ямааг авмаар байна, хаана байна” гэж асуухад “ аймгийн Хөх морьт суманд байна, аймгийн төвд оруулаад өгье, урьдчилгаа 700000 төгрөг гэсэн данс руу хийчих” гэхээр нь би өөрийн 5329033936 гэсэн данснаас 700000 мянган төгрөг мобайл банкаар хийхэд тухайн үед Мөнхзул гэсэн нэртэй данс байсан….” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал),
Гэрч Г.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэрний дараагаар миний Хаан банкны тоот дугаарын дансанд “...88663155..." гэсэн дугаар, гүйлгээний утга дээр бичиж 700000 төгрөг, мөн энэ өдөр орой 18 цагийн орчимд 200000 төгрөг шилжин орсон. Би нийт 900000 төгрөгийг тухайн залуугийн хамтаар явж “...Хангай..." нэртэй модны зах дотор байх Хаан банкны АТМ-аас авч нөгөө залууд өгсөн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 111-115 дахь тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн гэсэн фэйсбүүк хаягаас “ишигтэй ямаа зарна” гээд өөрийн 99311318 дугаараа тавихад холбогдоод “ишигтэй ямаа авъя” гэхээр нь “эхлээд урьдчилгаа хий” гэж хуурч мэхлээд Г.Мөнхзул гэдэг хүний данс өгч 900000 төгрөг шилжүүлж авсан юм...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
15. Мөн шүүгдэгч А.******* нь өөрийнхөө “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар байршуулан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч гаас 2021 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд 1200000 төгрөгийг иргэн Г.Мөнхзулын Хаан банкны , иргэн Я.гийн тоот дансаар дамжуулан тус тус шилжүүлэн авч, хохирогчид 1200000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн гийн аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (4 дүгээр хавтаст хэргийн 135-137 дахь тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 188-141 дэх тал),
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Тэгээд ишигтэй ямаа худалдан авах болоод мөнгийг нь надаар шилжүүлүүлсэн юм. Эхний удаад 700000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 44 минутанд гэх дансанд малын хөлс 99554611 гэж шилжүүлсэн. Эгч Дуламсүрэн дахин яриад 2021 оны 10 дугаар сарын 19-нд 500000 төгрөг шилжүүлчих гэж байна гэхээр нь би эхлээд гэсэн данс руу 300000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь удалгүй эгч яриад чи 200000 төгрөг нэмээд хийчих наад хүн чинь хөдөөний хүн юм байна, хулхитах хүн биш байна эхнэрийнх нь ээж өвдөж байгаа, хагалгаанд орох гэж байгаа юм гэнэ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 146-147 дахь тал),
Гэрч Л.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдрийн үдээс хойш дахин яриад шаланзны шариг нурсан аймгаас авахуулж байгаа юм чи 200000 төгрөг дахиад хийгээдэх гэхээр нь би уурлаад машины жолоочтой чинь ярий гэхэд утсаа тасалсан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал),
Гэрч Я.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******ын ******* гэх залуу манайхаар байнга үйлчлүүлдэг. 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ******* “би өөрийн Приус-30 маркын машинаа зарсан юмаа тэгээд хүн мөнгийг нь боломжоороо цувуулаад өгий гэсэн ч надад данс байдаггүй. Би таны дансаар хийлгээд авчихъя” гээд миний дансаар 600000 төгрөг гаргуулж авсан. 2021 оны 10 дугаар сарын 18-ны машины мөнгө орж ирнэ гээд надаар дахиад 700000 төгрөг авсан....” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 156-158 дахь тал),
Гэрч Г.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нийт 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1100000 төгрөг шилжин орсон байсан. Тухайн мөнгийг нь би Хархорин захын ойролцоо байх Хаан банкны АТМ-аас нөгөө залууд авч өгсөн....” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал),
Иргэн Я.гийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 171-173 дахь тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн барагдуулна..” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
16. Мөн шүүгдэгч А.******* нь өөрийн “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар байршуулан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч өөс урьдчилгаа мөнгө гэж 800000 төгрөгийг иргэн О.Нямцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5006293905 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 800000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн ийн аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (4 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал),
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би 80434331 гэх дугаар луу залгахад эрэгтэй хүн утсаа авсан ба “танай сум руу одоо гарах гээд ямаануудыг ачиж байна, та түлшний мөнгө болох 800000 төгрөгийг 5006293925 тоот Хаан банкны данс руу одоо шилжүүлчих, танайд очоод ямааны мөнгөнөөс тооцоогоо хийе” гэхээр нь би Бигэр сумын Хаан банкны салбарт теллер дээр очин бэлэн 800000 төгрөгийг Одонпүрэвийн Нямцэцэг гэх хүний 5006293925 тоот данс гарч ирэхээр нь уг данс руу шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 219-211 дэх тал),
Гэрч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах 5006293925 тоот Хаан банкны данс руу 800000 төгрөг шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал),
ХААН банкны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн /Мөнгө шилжүүлэг/-ийн баримт (4 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал),
Гэрч О.Нямцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр ирээд “ахаасаа цалингаа авна, таниас хоёр пүүз аваад үлдэгдэл мөнгөө аваад явья” гэж хэлээд миний данс руу 800000 төгрөг хийгээд шигтгээ гэх нэртэй пүүз аваад явсан. Надаас 620000 төгрөг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 228 дахь тал),
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 229-230 дахь тал),
Иргэн О.Нямцэцэгийн ХААН банкны 5006293925 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 238-244 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
17.Мөн шүүгдэгч А.******* нь өөрийн “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар байршуулан улмаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа зарын дагуу холбогдсон хохирогч ыг хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 200000 төгрөгийг иргэн Д.Ахансеригийн эзэмшлийн Хаан банк дахь 5721570000 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 200000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн ын аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (5 дугаар хавтаст хэргийн 24-26 дахь тал),
Иргэн Д.Ахансеригийн ХААН банкны 5721570000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал),
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Тэгэхээр нь би нөгөө дансанд 200000 төгрөг хийхэд Даркенбай овогтой Ахансери гэдэг хүний нэр гарч ирэхээр нь энэ хүний данс мөн үү гэхэд мөн мөн гэсэн...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал),
Гэрч Д.Ахансерийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо Лаурус зочид буудалд байж байтал манай зочид буудлаар үйлчлүүлсэн нэг үл таних эрэгтэй хүн намайг түр дансаа ашиглуулаач гэхээр нь дансны дугаараа ашиглуулсан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 70-71 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
18. Шүүгдэгч А.******* нь “ ” гэсэн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар байршуулж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа зарын дагуу холбогдсон хохирогч Ц.Дашдэлэгийг хуурч, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “урьдчилгаа” гэж 700000 төгрөг, “машины сэлбэг авна” гэж 200000 төгрөгийг тус тус иргэн Г.Энхболдын эзэмшлийн Хаан банкны 5023229937 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 900000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн Ц.Дашдэлэгийн аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (5 дугаар хавтаст хэргийн 79-84 дэх тал),
Иргэн Г.Энхболдын ХААН банкны 5023229937 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал),
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 94-98 дахь тал),
Хохирогч Ц.Дашдэлэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл тухайн хүн нь одоо руу ямаа ачаад гарах гэж байна, бас нэг хүн 100 ямаа авахаар болсон. Тэр ачааны хөлс гээд 700000 төгрөг шилжүүлсэн байгаа. Та бас 700000 төгрөг шилжүүлчих гээд 5023229937 тоот дансыг өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 103-104 дэх тал),
Гэрч Г.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед надад цалингаа авч байна, яагаад эцэг, эхийнхээ дансаар авахгүй байгаа талаар асуухад “эцэг, эхдээ хангалттай мөнгө өгсөн, одоо өөртөө хувцас аваад ******* явна” гэж хэлэхээр нь тухайн хүнд өөрийн дансны дугаарыг өгөөд мөнгө шилжүүлж авахыг нь зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 114-15 дахь тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ямар ч байсан 700000 төгрөгийг нэг удаа 200000 төгрөгийг нэг удаа тус тус шилжүүлсэн. Би дээрх мөнгийг авахдаа байрлаж байсан буудлынхаа хүний дансыг ашигласан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
19. Мөн шүүгдэгч А.******* нь өөрийн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” гэсэн зарыг байршуулан, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч д “130 ишигтэй ямаа зарна” гэж хэлж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 500000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Оюунчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5059732383 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн ын аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (5 дугаар хавтаст хэргийн 138-141 дэх тал),
Иргэн Б.Оюунчимэгийн ХААН банкны 5059732383 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 148 дахь тал),
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 149-153 дахь тал),
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд би нөхөр Э.Хатанбаатарын 5315508874 тоот данснаас тухайн данс руу 500000 төгрөгийг Нарлаг худалдааны төвийн Хаан банкны АТМ- аас шилжүүлчихсэн...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 158-159 дэх тал),
Гэрч Б.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Цамбагаравын автобусны буудлын хойд талд байрлах /нэрийг нь мэдэхгүй байна/ хүнсний дэлгүүрээс хүнсээ авах гээд Хаан банкны урд алхаж байхад бүлтгэр нүдтэй, 165-170 см өндөртэй шардуу царайтай эрэгтэй хүн “чиний данс руу 500000 төгрөг шилжүүлээд авчихья, чи надад энэ АТМ-ээс аваад өгчих” гэхээр нь юм бодолгүй тэгье гээд дансаа өгсөн...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 176-177 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
20. Мөн шүүгдэгч А.******* нь өөрийн фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт “ишигтэй ямаа зарна” гэсэн зарыг байршуулан, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч ыг “100 ишигтэй ямаа зарна” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр иргэн Д.Ахансерийн эзэмшлийн Хаан банкны 5721570000 тоот дансаар 200000 төгрөг, “хадам ээжид мөнгө хэрэгтэй байна” гэж 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300000 төгрөгийг иргэн Т.Батбаатарын Хаан банкны 5006298946 тоот дансаар тус тус дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн Д.Ахансеригийн ХААН банкны 5721570000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 204 дэх тал),
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь би “ямар данс руу шилжүүлэх вэ” гэж асуухад надад 5721570000 тоот данс өгөхөөр нь тус данс руу 200000 төгрөг шилжүүлчихсэн юм...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 211-212 дахь тал),
Гэрч Д.Ахансерийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Үл таних эрэгтэй хүн намайг түр дансаа ашиглуулаач гэхээр нь дансаа ашиглуулсан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 229-230 дахь тал),
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
21. Мөн шүүгдэгч А.******* нь “мал зарна” гэсэн зарыг олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх аймгийн нэгдсэн зарын группт байршуулан ******* аймгийн нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч ийг “ишигтэй ямааг 85000 төгрөгөөр зарна” гэж хуурч, “ямаа ачих машины бензиний мөнгө” гэж 800000 төгрөгийг иргэн С.Энхцэцэгийн Хаан банкны 5007735534 тоот дансаар, 2021 оны 09 дүгээр 03-ны өдөр “машины эвдэрчихлээ” гэж дахин 800000 төгрөгийг иргэн ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар тус тус дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 1600000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн ийн Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт өргөдөл гаргасан (6 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал),
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би Хаан банкны 5007735534 гэсэн дугаарын данс руу 800000 төгрөг хийсэн. Тэр данс эзэмшигч нь С.Энхцэцэг гэсэн данс байсан. Тэгээд маргааш нь би өөрөө залгаад “хаана явна” гэж асуухад “ аймаг өнгөрөөд явж байна, машины таван бул нь эвдэрсэн, одоо явах ямар ч аргагүй болчихлоо, дахиад 800000 төгрөг хийчих, очоод мөнгө төгрөг дээрээсээ хасаад бодно биз” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 21-23 дахь тал),
Гэрч Б.Отгонцэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр залуу хүзүүндээ шивээстэй, баргил бүдүүн хоолойтой, үүдэн шүднүүд нь байхгүй, гартаа шивээстэй, гарын хуруунууддаа бөгж зүүсэн байсан...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал),
Гэрч С.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Тухайн үед буудалд буусан залуу утсаар хүнтэй яриад “таны данс руу мөнгө шилжүүлээд авчих уу” гэж асуусан. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гүйлгээний утга нь ямаа гэх 800000 төгрөг миний дансанд орж ирээд би Хаан банкны АТМ-аас бэлэн мөнгөөр гарган өөрт нь өгсөн...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал),
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хувиараа таксинд явдаг. ..Тэр залуу тухайн үед ******* аймгийн ******* сумын мянгат малчны хүүхэд мал зарах хэрэгтэй байна авах хүн таньд байна уу гэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 40-43 дахь тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 44-47 дахь тал),
Иргэн ийн Хаан банкны 5234003204 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (6 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал),
Иргэн С.Энхцэцэгийн Хаан банкны 5007735534 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (6 дугаар хавтаст хэргийн 51-58 дахь тал),
Иргэн ийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (6 дугаар хавтаст хэргийн 59-63 дахь тал),
Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэх хүнийг танихгүй. Тухайн хүнээс би ямаа зарна гэж 2 удаагийн үйлдлээр нийт 1600000 төгрөгийг С.Энхцэцэг, гэх хүмүүсийн дансаар шилжүүлэн авсан..” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 82-83 дах тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь 2021 оны 08 дугаар сарын сүүлээс 2021 оны 10 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд ******* аймгийн болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байдаа өөрийнхөө , chukka chukka гэсэн facebooк account буюу фейсбүүк хаягаас олон нийтийн фейсбүүк цахим сүлжээн дэх *******, аймгийн зарын группт “ишигтэй ямаа зарна” хэмээн зар байршуулж, зарын дагуу утсаар холбогдсон хохирогч нартай ишигтэй “ямаа зарна, өөрөө шаланз машинаар хүргэж” өгнө хэмээн тохиролцож, улмаар түүнд итгэсэн хохирогч нараас урьдчилгаа хэлбэрээр болон мөн машины хөлс, бензиний мөнгө нэрийдлээр бусдын дансаар мөнгө шилжүүлэн авч, улмаар “машин эвдэрсэн, сэлбэг авахад мөнгө хүрэхгүй байна, хадам аавд мөнгө хэрэгтэй байна” гэж дахин хохирогч нартай утсаар холбогдож явуулын хүн, дэлгүүрийн худалдагч, зоогийн газрын тогооч, үсчин, зочид буудлын ресепшин, таксины жолооч зэрэг хүмүүсийн дансаар дамжуулан хохирогчийн мөнгийг шилжүүлэн авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдал, үйл баримтыг дүгнэж үзэхэд шүүгдэгч нь өөрт нь худалдах ямаа байхгүй мөртөө “ишигтэй ямаа зарна” хэмээн олон нийтийн цахим сүлжээнд зориуд зар байршуулан холбогдсон хүмүүстэй ямаа худалдахаар тохиролцож улмаар худалдсан ямааг өөрөө ачиж хүргэж өгөхөд “бензин, түлшний мөнгө, урьдчилгаа хэрэгтэй” гэж, мөн “машин эвдэрсэн сэлбэг авахад мөнгө хүрэхгүй байна, хадам аав, ээжид мөнгө шаардлагатай байна” хэмээн хохирогч нарт итгүүлэн, бусдын дансыг ашиглаж мөнгө шилжүүлж авахын тулд урьдчилан төлөвлөж байрлаж байсан буудлын ресепшн, дэлгүүрийн худалдагч, таксины жолооч, үсчин гэх мэт үйлчлүүлсэн хүмүүст “картаа гээсэн, бичиг баримт байхгүй байна, мөнгө гаргаж өгөөч, төлбөрөө суутгаж авчих” гэж худлаа хэлж тэдгээрийн дансыг хохирогч нарт өгч, тухайн дансанд орж ирсэн мөнгийг гаргуулж авч ашигласан үйлдлүүд нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаанд халдсан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл байна.
Тодруулбал, шүүгдэгч А.*******ын амар, хялбар аргаар мөнгө олохын тулд урьдчилан төлөвлөж цахим сүлжээнд зар байршуулан холбогдсон хүмүүсийг өөрт нь худалдах ямаа байхгүй мөртөө худлаа ярьж итгүүлэн, хохирогч нарын мөнгийг нь шилжүүлж авсныг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох гэх мэтээр бусдын хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгээд сайн дураар мөнгөө шилжүүлэн өгдгөөрөө онцлогтой бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хуульчилжээ.
Хэрэгт цугларсан гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...700000 төгрөг аваад хөлс, пивоны үнэнд 30000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/, гэрч З.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн “...160000 төгрөгт хувцас авч, үлдсэн 1040000 төгрөгийг бэлнээр надаас гаргуулж авч байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/, гэрч Т.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд надад хоолны тооцоо болох 10000 төгрөгийг өгөөд гараад явсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 144-147 дахь тал /, гэрч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд зардлаас үлдсэн зөрүү мөнгө болох 210000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Өөрөө хэлэхдээ банкны картаа гээсэн, картгүй, Улаанбаатар хот ороод бэлэн мөнгө хэрэг болно гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 111-114 дэх тал/, гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үед надаас 15000 төгрөгийн чихэвч, бэлэн мөнгөний шимтгэл 30000 төгрөг хасаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 119-120 дахь 58тал/, гэрч Б.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тооцоогоо хийгээд бэлэн мөнгийг нь гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/, гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Crystal нэртэй зочид буудалд 3 хоног үйлчлүүлсэн үл таних эрэгтэй хүн 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “чамд Хаан банкны данс карт байна уу, би мөнгө шилжүүлэн авья” гэхээр нь би зөвшөөрөөд тухайн хүнд дансаа өгсөн....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 236-237 дахь тал/, гэрч О.Нямцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний данс руу 800000 төгрөг хийгээд шигтгээ гэх нэртэй пүүз аваад явсан....” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 228 дахь тал), гэрч Д.Ахансерийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо Лаурус зочид буудалд байж байтал манай зочид буудлаар үйлчлүүлсэн нэг үл таних эрэгтэй хүн намайг түр дансаа ашиглуулаач гэхээр нь дансаа ашиглуулсан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал), гэрч Г.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эцэг, эхдээ хангалттай мөнгө өгсөн, одоо өөртөө хувцас аваад ******* явна гэж хэлэхээр нь тухайн хүнд өөрийн дансны дугаарыг өгөөд мөнгө шилжүүлж авахыг нь зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 114-15 дахь тал), Буудлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 44-47 дахь тал), яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би ууж идэж хувцас авч дуусгасан...” “...Би авсан мөнгөө хувцас, пүүз авч өмсөөд, ууж идэх зүйлд зарцуулаад дуусгасан...”, “...Дахин нэг хоногийн дараа үс засуулсан үсчин дээрээ очиж “таны данс луу 400000 төгрөг хийгээд авчих уу” гэж хэлээд хийлгэж авсан. Би авсан мөнгөөрөө хувцас авч, ууж идээд дуусгасан...”, “...Тухайн үед би 200000 төгрөгөөр архи, пиво аваад уучихсан. Үлдсэн 400000 төгрөгөөр хувцас, хунар эм авч хэрэглэсэн байгаа...”, “...Тэгээд 21 дүгээр хорооллын тэр хавьд 1 буудалд ороод тухайн буудлын ажилтан эмэгтэйгийн дансаар Лхагвасүрэн гэх хүнээс 300000 төгрөг хийлгүүлээд буудлын мөнгө төлөөд үлдэгдэл мөнгийг нь бэлнээр авсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51, 168-169 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 25-26, 238 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь бусдаас шилжүүлэн авсан мөнгийг байрлаж байсан буудлын төлбөрийг хийх, хувцас хунар худалдаж авах, таскины хөлс, хоолны төлбөр, замын зардлаа төлөх, хүнсний зүйл худалдаж авах зэргээр хувийн хэрэгцээнд зарцуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд олон нийтийн цахим сүлжээнд зар байршуулан нэр бүхий 20 иргэнийг залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснар эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч тухайн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учир ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал/
Шүүгдэгч нь 2021 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 21 хохирогчоос 35 үйлдлээр 18400000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба хэдийгээр шүүгдэгч нь тус аймгийн ******* сумд аав, ээж, дүү нарын хамт амьдардаг гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд тэрээр *******, Улаанбаатар хот хооронд явдаг, тогтсон амьдрах газар, гэр оронгүй, ганцаараа амьдардаг, ажил, хөдөлмөр эрхэлдэггүй мөртлөө буудалд байрлаж, хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгөөрөө төлбөр тооцоогоо хийх, хувийн хэрэгцээнд зарцуулах зэргээр гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо амьжиргаагаа залгуулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж шүүх дүгнэлээ.
Иймээс шүүгдэгч А.*******ын хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч ийн 1750000 төгрөгийг, хохирогч Ц.Жадамбын 1200000 төгрөгийг, хохирогч гийн 100000 төгрөгийг, хохирогч ийн, 450000 төгрөгийг, хохирогч ын 900000 төгрөгийг, хохирогч ын 1100000 төгрөгийг, хохирогч ын 2000000 төгрөгийг, хохирогч ын 600000 төгрөгийг, хохирогч ийн 1100000 төгрөгийг, хохирогч ын 500000 төгрөгийг, хохирогч ын 600000 төгрөгийг, хохирогч ын 800000 төгрөгийг, хохирогч гийн 700000 төгрөгийг, хохирогч ын, 900000 төгрөгийг, хохирогч гийн 1200000 төгрөгийг, хохирогч ийн 800000 төгрөгийг, хохирогч ын 200000 төгрөгийг, хохирогч Ц.Дашдэлэгийн 900000 төгрөгийг, хохирогч ын 500000 төгрөгийг, хохирогч ын 500000 төгрөгийг, хохирогч ийн 1600000 төгрөгийг тус тус бусдын дансыг ашиглаж шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийн “байнга үйлдэж амьдрлын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг хангасан, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор урьдчилан төлөвлөж бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авч, хохирогч нарт хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч А.*******ыг үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, мөн хохирогч нарын ашиг олох хүсэлдээ хөтлөгдөн танихгүй хүнд итгэж мөнгө шилжүүлдэг, анхаарал болгоомжгүй, итгэмтгий байдал зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд 1750000 төгрөгийн, хохирогч 1200000 төгрөгийн, хохирогч д 100000 төгрөгийг, хохирогч ид 450000 төгрөгийн, хохирогч т 900000 төгрөгийн, хохирогч ыд 1100000 төгрөгийн, хохирогч т 2000000 төгрөгийн, хохирогч ад 600000 төгрөгийн, хохирогч д 1100000 төгрөгийн, хохирогч т 500000 төгрөгийн, хохирогч т 600000 төгрөгийн, хохирогч т 800000 төгрөгийн, хохирогч гт 700000 төгрөгийн, хохирогч од 900000 төгрөгийн, хохирогч д 1200000 төгрөгийн, хохирогч т 800000 төгрөгийн, хохирогч т 200000 төгрөгийн, хохирогч 900000 төгрөгийн, хохирогч д 500000 төгрөгийн, хохирогч д 500000 төгрөгийн, хохирогч өд 1600000 төгрөгийн, нийт 18400000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нар хохирлоо шүүгдэгчээс нэхэмжилжээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч А.******* нь урьд нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, дээрх шүүхүүдийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 111, 113-128 дахь тал),
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 4 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын 62 хоногоор тооцож нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сар 2 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 181 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, хохирогч нарт хохирлыг гаргаж олгох саналтай. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, энэ хэрэг дээр бусад хэргүүдийг нэгтгэсэн болохыг дурдах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзэж байна. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт заасан зүйлчлэл нь шүүгдэгчийн үйлдэлд тохирч байна. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг харгалзан хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж, мөн Өршөөлийн хуулийг хэрэглэж өгнө үү.” гэв.
Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дэх тал), ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай тодорхойлолт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь хувийн байдлын хувьд ам бүл 8, тодорхой эрхэлсэн ажилгүй, тус аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч А.*******ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн шунахайн сэдэлтээр үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тэрээр эдлээгүй болох нь ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/482 дугаартай “...А.******* нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болно.” гэсэн албан бичгээр тогтоогдож байна.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан, шүүгдэгч А.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоол буюу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ялаас эдлээгүй 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, /500 цаг : 8 цаг=62 хоног/ 62 хоног буюу 2 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 5 жил 8 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 123 дугаартай захирамжаар шүүгдэгч А.******* цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дахь тал) тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 131 дүгээр, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай захирамжуудаар тус тус түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 181 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлоос хохирогч , нарын тус бүрт 200000 төгрөгийн, хохирогч д 100000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн нь эдгээр хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан тайлбараар /2 дугаар хавтаст хэргийн 35-37 дахь тал/ тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирлын хэмжээнээс түүний төлсөн хохирлыг хасаж тооцох нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч А.*******аас хохирогч эд 1750000 төгрөг, хохирогч 1200000 төгрөг, хохирогч ид 450000 төгрөг, хохирогч т 900000 төгрөг, хохирогч ыд 900000 төгрөг, хохирогч т 1800000 төгрөг, хохирогч ад 600000 төгрөг, хохирогч д 1100000 төгрөг, хохирогч т 500000 төгрөг, хохирогч т 600000 төгрөг, хохирогч т 800000 төгрөг, хохирогч гт 700000 төгрөг, хохирогч од 900000 төгрөг, хохирогч д 1200000 төгрөг, хохирогч т 800000 төгрөг, хохирогч т 200000 төгрөг, хохирогч 900000 төгрөг, хохирогч д 500000 төгрөг, хохирогч д 500000 төгрөг, хохирогч өд 1600000 төгрөгийг тус тус гаргуулан олгож шийдвэрлэлээ.
2136001530205 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч , нарын тус бүрт нь 200000 төгрөгийн, хохирогч д 100000 төгрөгийн хохирлыг төлсөнийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан, шүүгдэгч А.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын 2 сар 2 хоногоор тооцож нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 8 /найм/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.******* оногдуулсан 5 жил 8 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын цагдан хоригдсон 181 /нэг зуун наян нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч А.*******аас хохирогч эд 1750000 төгрөг, хохирогч 1200000 төгрөг, хохирогч ид 450000 төгрөг, хохирогч т 900000 төгрөг, хохирогч ыд 900000 төгрөг, хохирогч т 1800000 төгрөг, хохирогч ад 600000 төгрөг, хохирогч д 1100000 төгрөг, хохирогч т 500000 төгрөг, хохирогч т 600000 төгрөг, хохирогч т 800000 төгрөг, хохирогч гт 700000 төгрөг, хохирогч од 900000 төгрөг, хохирогч д 1200000 төгрөг, хохирогч т 800000 төгрөг, хохирогч т 200000 төгрөг, хохирогч 900000 төгрөг, хохирогч д 500000 төгрөг, хохирогч д 500000 төгрөг, хохирогч өд 1600000 төгрөгийг тус тус гаргуулан олгосгуай.
8. 2136001530205 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч т 200000 төгрөгийн, хохирогч од 200000 төгрөгийн, хохирогч д 100000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь төлсөн болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК