| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/01572/И |
| Дугаар | 183/ШШ2017/01358 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2017/01358
| 2017 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2017/01358 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, “Жи Мобайл” ХХК-ийн байрны 5 давхарт байрлах “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхант 19 гудамж 377 тоотод оршин суух, Боржигон овогт Цогтгэрэлийн Төгсбаатар /РД: ПЮ89010175/-т холбогдох,
Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 300 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Төгсбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Төгсбаатар миний бие Жи Мобайл ХХК-иас төхөөрөмж авсан нь үнэн. 2017.07.10-ны дотор нэхэмжилсэн 300 000 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Талуудын хооронд байгуулсан 2014.10.28-ны өдрийн гэрээ, талуудын тайлбар, нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн 2017.05.12-ны өдрийн нэхэмжлэх зэргээс үзэхэд худалдан авсан төхөөрөмжийн үнийг хариуцагч тал төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 300 000 төгрөгийг 2017.07.10-ны дотор төлөхийг хариуцагч Ц.Төгсбаатар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 300 000 төгрөгийг 2017.07.10-ны дотор төлөхийг хариуцагч Ц.Төгсбаатар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Төгсбаатараас 4 825 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 4 825 төгрөгийг тус тус гаргуулж “Жи Мобайл” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.05.22-ны өдөр төлсөн 9 650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д. ЭНХЦЭЦЭГ