Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/01331

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/01331

        Улаанбаатар хот

                     

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 5а-11 тоотод оршин суух, Боржигон овогт Хандын Эрдэнэхуяг /РД: ЧЛ58082873/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хараагүйчүүдийн 48 байрны 17 тоотод оршин суух, Боржигон овогт Доржготовын Оюунтуяа /РД: ЧЗ78071568/,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44 гудамж 548 тоотод оршин суух, Тайжууд овогт Дашдолгорын Сугар /РД: ХЖ85011809/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 730 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Оюунтуяа, Д.Сугар нараас зээлийн гэрээний үүрэгт 730 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Одонтуяа, Д.Сугар нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Оюунтуяа миний бие нэхэмжлэгч Х.Эрдэнэхуягт 2017.06.07-ны өдөр 500 000 төгрөг өгсөн. Үлдсэн 230 000 төгрөгийг 2017.06.20-нд буцаан төлж барагдуулна, харин уг зээлийг авах үед барьцаа болгон өгсөн газрын гэрчилгээг  авах хүсэлтэй байна” гэжээ.    

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэхуяг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Д.Оюунтуяа, Д.Сугар нараас 500 000 төгрөгийг 2017.06.07-ны өдөр авсан. Одоо үлдэгдэл 230 000 төгрөгийг 2017.06.20-ны дотор төлнө гэсэн. Үлдэгдэл мөнгийг төлөх үед барьцаанд байгаа газрын гэрчилгээг эргүүлж өгнө” гэжээ.    

                                                                                                                         

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэхуяг нь зээлийн гэрээний үүрэгт 730 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.

        Талуудын тайлбар, 2017.02.24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ зэргээс үзэхэд хариуцагч нь 730 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч нар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 730 000 төгрөгнөөс хариуцагч Д.Оюунтуяа, Д.Сугар нар нь 2017.06.07-ны өдөр 500 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэх 230 000 төгрөгийг 2017.06.20-ний дотор төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Х.Эрдэнэхуягийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага  730 000 төгрөгнөөс 500 000 төгрөгийг төлсөн, үлдэх 230 000 төгрөгийг  2017.06.20-ний дотор төлөхийг хариуцагч Д.Оюунтуяа, Д.Сугар нар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Оюунтуяа, Д.Сугар нараас 10 035 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 10 035 төгрөгийг тус тус гаргуулж Х.Эрдэнэхуягт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.05.26-ны өдөр төлсөн 20 070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  

 

                                        

                                                

                                      ШҮҮГЧ                                        Д. ЭНХЦЭЦЭГ