Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/01286

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 73, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                          
                                                                                                                    ТОГТООХ нь:

   1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ч.Сайнбилэг, Х.Болормаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

 2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Анома” хотхоны 72 байрны 3 тоот, 179 м/кв бүхий Ү-2206020625 улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.1, 129.2.2, 129.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Сайнбилэгээс гэр бүлийн гишүүнд ногдох хэсэг 196 094 668 төгрөгийг гаргуулж Х.Болормаа, хүү С.Тулга нарт олгосугай.

 

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Х.Болормаагаас 1 138 423 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч Ч.Сайнбилэг, хариуцагч Х.Болормаа нарын улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж Ч.Сайнбилэгт, нэхэмжлэгчээс 1 208 623 төгрөг /70200+1138423/ гаргуулж Х.Болормаад тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ