Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

     

 

   2022         04           29                                      2022/ШЦТ/67

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын  прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... Бд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2022 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ....... тоот гэртээ хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэртээ Б.Бтай архи ууж байгаад маргалдаж, цохисон гэсэн мэдүүлэг,

 

         Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой гэртээ байж байтал 23 цагийн орчим манай найз Эын төрсөн өдөр сумын ах болох Бын гэрт болж байна хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би Б ахынд очсон. Намайг тэдний гэрт очиход Л, Н, Э, Н, Б нар архи уугаад сууж байсан. Би тэд нартай нийлж бид нар бөөндөө 1 л Номад нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд гэрт байсан хүмүүс бүгд унтахаар хэвтэцгээсэн. Би найз болох Лтай гадуур явж байгаад Л гэртээ үлдсэн. Тэгээд би буцаад Б ахын гэрт очсон...тэгээд хаалгыг нь тогштол Б ах хаалгаа нээсэн. Тэгээд би тэдний гэрт ороод бид хоёр хоорондоо маргалдсан тухайн үед Б ах намайг цохисон тэгээд байж байтал Б ахын гэрт унтаж байсан манай найз болох Э, Н нар сэрсэн би эмнэлэгт ирж үзүүлсэн ...миний биед Бд аягаар цохиулснаас үүдэлтэй баруун хөмсөгний дээд хэсэгт 3 оёдол тавиулсан. Зүүн хацарт халцарч хавдсан. Мөн духны хэсэгт халцарсан. Нурууны зүүн талаар зулгарал үүссэн... Надад Э.Баас дахиж нэхэмжлэх зүйл байхгүй...”гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 12-14, 73-74 дүгээр тал),

 

          Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “ намайг унтаж байх үед Н дуудаж сэрээсэн тэгээд би босож ирээд хартал Б зүүн орны хажууд цусаа гоожуулаад зогсож байсан Б ах галын хажууд зогсож байсан. Би босож ирээд юу болсон талаар асуутал Б Б ах намайг цохичихлоо гэж хэлээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

           Гэрч О.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “....намайг унтаж байх үед хүмүүс хоорондоо маргалдаж байх шиг болоод аяга хагарах чимээ сонсогдсон тэгээд би босож ирээд хартал Б зүүн орны хажууд цусаа гоожуулаад сууж байсан Б ах галын хажууд зогсож байсан бөгөөд би босож ирээд юу болсон талаар асуутал Б ах наадах Б чинь гэрийн унь хугалаад унтуулж хэвтүүлэхгүй байхаар нь би аягаар цохичихлоо гээд зогсож байсан. ...Бын нүүрэн хэсгээс цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

 

           Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02/0131 дугаартай шинжээчийн “ 1. Б.Бын биед духны шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Эмнэлгийн бичиг баримтаар учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

      Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ......... дугаартай шинжээчийн "Э.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй” дүгнэлт( хавтаст хэргийн 41 дүгээр тал),

 

      Хөрөнгө, даатгалын хохирлын Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны ................ өдрийн үнэлгээ "4 ханатай Монгол гэрийн унь 1 ширхэг 10.000 төгрөг ( хавтаст хэргийн 46-48 дугаар тал),

 

      Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 3-7 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 54 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ......... тоот гэртээ хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой ...би буцаад Б ахын гэрт очсон...тэгээд хаалгыг нь тогштол Б ах хаалгаа нээсэн. тэдний гэрт ороод бид хоёр хоорондоо маргалдсан тухайн үед Б ах намайг аягаар цохисон тэгээд байж байтал Б ахын гэрт унтаж байсан манай найз болох Э, Н нар сэрсэн тэгээд эмнэлэгт ирж үзүүлсэн ...”гэсэн мэдүүлэг, гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “ намайг унтаж байх үед Н дуудаж сэрээсэн тэгээд би босож ирээд хартал Б зүүн орны хажууд цусаа гоожуулаад зогсож байсан Б ах галын хажууд зогсож байсан. Би босож ирээд юу болсон талаар асуутал Б Б ах намайг цохичихлоо гэж хэлээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....намайг унтаж байх үед хүмүүс хоорондоо маргалдаж байх шиг болоод аяга хагарах чимээ сонсогдсон тэгээд би босож ирээд хартал Б зүүн орны хажууд цусаа гоожуулаад сууж байсан Б ах галын хажууд зогсож байсан бөгөөд би босож ирээд юу болсон талаар асуутал Б ах наадах Б чинь гэрийн унь хугалаад унтуулж хэвтүүлэхгүй байхаар нь би аягаар цохичихлоо гээд зогсож байсан. ...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02/0131 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Бын биед духны шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна. 

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн  болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон тул Э.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

 Хохирол төлбөрийн талаар:

 Шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Бд 500,000 төгрөг төлсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Э.Бд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулав. 

 Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч ....... Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.АДЪЯАСҮРЭН