Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

     

 

   2022         04           29                                      2022/ШЦТ/68

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын  прокурор Ц.Цэрэндулам,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... Дд холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2022 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвийн баруун хойно 5 км газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Лтэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож байхад нь зодооныг салгах гэж тэдний дундуур орсон А.Дгийн нүүрэн тус газар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь уруулын шарх, нэг шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хүний уруул цохиж, шүд хугалсан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орой ажлаа тараад хамт ажилладаг туслах болох Б гэх дүүгээрээ өөрийн эзэмшлийн 43-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хатанбулаг суманд төвд ирж Д, Л, Г бид хэд хоолонд орж дараа нь дэлгүүр орж 2 шил 0.75 граммын архи авч Хатанбулаг сумын төвөөс баруун хойд зүгт гарч Г гэх дүү хажууд пиво ууж, Д, Л бид нар 2 шил архиа тойруулж хувааж ууж дуусаад удалгүй Д, Л хоёр өмнө болсон зүйлээ ярьж маргалдаж хоорондоо хэрэлдэж байгаад Л нь ганцаараа зугтаад гүйгээд яваад өгөхөөр нь бид хэд Л хойноос нь хайж явж байгаад Лгийн өмссөн ажлын хувцсны гэрэл ойгч нь машины гэрэлд тусаж харагдаад байхаар нь бид яваад очиход газар нүүрээ дараад нуугдаад хэвтэж байсан. Тэгээд Д машинаас бууж, Лтэй маргалдаад чанга чанга дуугараад байхаар би бууж очоод дундуур нь орж болиулах санаатай ороход Д миний нүүр лүү тас хийтэл цохиод авсан тэгээд миний уруул сэтэрч дээд талын урд 1 шүд голоороо хугарсан тухайн үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Тэгээд би цусаа харж, уйлж хашгираад Хатанбулаг сумын төвийн Эрүүл мэндийн төв дээр ирж эмчид үзүүлж урууландаа 2 ширхэг оёдол тавиулсан. Урд талын дээд үүдэн 2 шүдний нэг нь голоороо хугарч нэг нь унах гээд хөдөлсөн байсан. ... Миний биед учирсан эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авсан. Санал хүсэлт байхгүй ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 6, 19 дүгээр тал),

 

           Гэрч С.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хатанбулаг сумын төвөөс баруун хойш зүгт 4-5 км орчим гарч Д Д бид гурав 2 шил архиа хувааж ууж дуусгасан. Тэгээд би согтсон байсан болохоор миний ухаан орж гараад нэг мэдэхэд Д бид 2 маргалдаж, зууралдаж байсан. Тэгээд би газарт унаж нүүрээ дараад хэвтэж байхад хүн намайг өшиглөөд авах шиг болсон. Хажуу талаас болиоч гээд Д дундуур орж салгаж байсан. Тэгээд Д шүд хугалчихлаа гээд хашгирсан. Тэгээд бужигнаад Эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр Хатанбулаг сумын төв рүү явсан...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 9 дүгээр тал),

 

            Гэрч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд дэлгүүрээс 2 шил 0.75 граммын архи худалдан авч Хатанбулаг сумын төвөөс баруун хойш зүгт 5 км орчим зайд гарч Д, Л, Д гурав 2 шил архиа хувааж ууж, би 3 лааз пиво ууссан. Б машин барьж байгаа гээд архи уухгүй гээд нөгөө машинд ганцаараа сууж байсан. Тэгээд миний машинд дотор 2 цаг орчим болж Д, Л, Д нөгөө 2 шил архиа ууж байгаад гарч нэг тамхи татаад орж ирэхдээ Д, Л, Д маргалдсан бололтой машинд орж ирээд тэгээд хэсэг сууж байгаад Д, Л хоёр машинаас гарч юм ярина гээд буухаар нь Д ахаас юу болсон талаар асуухад “Б гэх залууг Л ахаар сольж ажиллуулах талаар ярьж гуйхаар нь Д ах нь зөвшөөрөөгүй болохоор маргалдсан” гэж надад хэлсэн. Д ах манай багийг ахалж явж байгаа болохоор Д ахаас гуйсан юм. Тэгээд удалгүй Л ахын дуу өндөрсөөд ирэхээр нь Д ах машинаас буухаар нь би дагаад буугаад Д, Л нар дээр очиход Д ах тийм зүйл байхгүй гэх зэргээр тэр 3 маргалдаж Л ах би ажлаас гарлаа гээд ганцаараа уурлаад алхаад явахаар нь бид 3 нээх тоогоогүй буцаад хүрээд ирэх байх гээд хараад зогсож байхад их хол яваад өгөхөөр нь Д эгч, Д ах бид 3 машинаа асаагаад хойноос хайгаад явж байхад Л ахын ажлын хувцасны гэрэл ойлгогч нь машины гэрэлд харагдаж яваад очиход замын ховилд ороод доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд би түрүүлж бууж очоод Л ахаа таны хувцасны гэрэл ойлгогч харагдаагүй бол дайруулж үхэх гэж байна шүү дээ гээд алив бос гэж хэлээд босгоод байж байтал Д ах Д эгч 2 ирээд Д ах Л ах руу ууртай хэдэн үг хэлсэн чинь тэр 2 маргалдаж ноцолдож, зодолдож эхэлсэн. Тэгээд би Б гээд дуудахад Б урдаас ирж байсан. Тэгээд салгах гээд Д эгч, Б бид 3 бужигнаж байхад гэнэт Д эгч хашиграад нүүрээ дараад сууж байсан. Тэгээд юу болов гээд харахад дээд талын уруул нь сэтэрч цус гарч байхаар нь би машинаас 00 цаас авчирч цусыг нь арчаад бүгд машинд суулгаад шууд эмнэлэг орох ёстой гээд Хатанбулаг сумын төвд ирсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

 

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ....... дугаартай шинжээчийн “,.1.Дгийн биед уруулын шарх, нэг шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтлүүдийн үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. 6. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” дүгнэлт ( хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 33 дугаар тал зэргийг шинжлэн судлав.

 

  Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвийн баруун хойно 5 км газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Лтэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж, харилцан зодолдож байхад нь зодооныг салгах гэж тэдний дундуур орсон А.Дгийн нүүрэн тус газар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь уруулын шарх, нэг шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орой  ...Д машинаас бууж, Лтэй маргалдаад чанга чанга дуугараад байхаар би бууж очоод дундуур нь орж болиулах санаатай ороход Д миний нүүр лүү тас хийтэл цохиод авсан тэгээд миний уруул сэтэрч дээд талын урд 1 шүд голоороо хугарсан тухайн үйл явдал маш хурдан болж өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хатанбулаг сумын төвөөс баруун хойш зүгт 4-5 км орчим гарч Д Д бид гурав 2 шил архиа хувааж ууж дуусгасан. Тэгээд би согтсон байсан болохоор миний ухаан орж гараад нэг мэдэхэд Д бид 2 маргалдаж, зууралдаж байсан. Тэгээд би газарт унаж нүүрээ дараад хэвтэж байхад хүн намайг өшиглөөд авах шиг болсон. Хажуу талаас болиоч гээд Д дундуур орж салгаж байсан. Тэгээд Д шүд хугалчихлаа гээд хашгирсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д ах Д эгч 2 ирээд Д ах Л ах руу ууртай хэдэн үг хэлсэн чинь тэр 2 маргалдаж ноцолдож, зодолдож эхэлсэн. Тэгээд би Б гээд дуудахад Б урдаас ирж байсан. Тэгээд салгах гээд Д эгч, Б бид 3 бужигнаж байхад гэнэт Д эгч хашгираад нүүрээ дараад сууж байсан. Тэгээд юу болов гээд харахад дээд талын уруул нь сэтэрч цус гарч байхаар нь би машинаас 00 цаас авчирч цусыг нь арчаад бүгд машинд суулгаад шууд эмнэлэг орох ёстой гээд Хатанбулаг сумын төвд ирсэн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ....... дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.Д нь хохирогч А.Дгийн биед уруулын шарх, нэг шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна. 

 

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн  болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон тул Г.Ды гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч А.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Дд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Г.Дд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулав. 

   Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Д нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч ... Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Дд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.АДЪЯАСҮРЭН