Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 017/2013/0000/З |
Дугаар | 221/МА2014/0082 |
Огноо | 2014-01-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2014/0082
Иргэн Г.П-ийн НЭХЭМЖЛЭЛТЭЙ
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Аптай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Г.П-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Говь-Аптай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, үүрэгт ажилд эгүүлэн томилуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: "... Г.П нь 2011 оноос удаа дараа архи ууж, ажил таслах, үйлчлүүлэгч иргэдтэй эвгүй харьцах, тайлан мэдээг хоцроох асуудлыг гаргаж эхэлсэн.
2013 оны 03 дугаар сард ирсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын баримтын шалгалтын үед архидах, 2013 оны 2 дугаар улирлын тайлан гаргах ажлын ачаалал ихтэй үеэр 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажилдаа ирэхгүй байх, оройн цагаар согтуу ирж мэдээллийн санд буруу мэдээлэл оруулах нь олширсон тул 07 дугаар сарын 10-ны өдөр өөрт нь хэлснээр ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайл6артаа\ “С.Ц миний бие Хөрөнгө, дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа төрийн албаны шалгалт, улсын байцаагчийн эрх олгох шалгалтуудыг өгч тэнцэн нөөцөд бүртгэгдсэн болно. Байгууллагын захиргаанд мэргэжлийн дагуу байцаагчаар ажиллуулж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан болно. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхэд миний зүгээс татгалзах зүйлгүй” гэжээ.
Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Есөнбулаг сумын иргэн Г.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.П-ийг Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэлийн орлого хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн томилохыг даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Б давж заалдах гомдолдоо: “1. Нэхэмжлэгч Г.П нь 2011 оноос хойш удаа дараа архи ууж, ёс зүйн зөрчил гаргадаг байсан, мөн түүнчлэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлдэггүй, тайлан мэдээг хоцроодог, үйлчлүүлэгч иргэдтэй зүй бусаар харьцдаг, ажлаас чөлөөлсөн гэх 07 дугаар сард огт ажил хийгээгүй, манай байгууллага хурууны хээгээр цаг бүртгэдэг. Гэтэл цагийн бүртгэлд огт бүртгүүлээгүй, тэр ч бүү хэл цалин авч нийгмийн даатгалаа төлөөгүй зөрчил байсаар байхад шүүх энэ талаарх нотлох баримтыг шаардан гаргуулаагүй.
Гэтэл аймгийн захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа бүрэн хангагдаагүй уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байхад хангагдсан байна гэж үзэж, захиргааны хэрэг үүсгэн нэхэмжлэлийг хүлээн авч бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.
% |
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Г.П нь Говь-Аптай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Уг Б/17 дугаар тушаалаар “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр Г.П-ийг тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэлийн орлого хариуцсан байцаагчийн ажлаас чөлөөлжээ. Гэвч энэ тушаал нь дараах байдлаар хууль бус болжээ.
Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т зааснаар төрийн албан хаагчийг өөрийн санаачилгаар албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн албанаас чөлөөлөхөөр зохицуулжээ.
Гэтэл энэ тохиолдолд Г.П нь төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд “өөрөө хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь бодит байдалд нийцээгүй байна.
Хариуцагчаас “төрийн албанаас чөлөөлөх тушаалыг өөрийнх нь болон түүний ахынх нь өмнө гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлсөн” гэх тайлбарын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 24, 26 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдсэн үед захиргааны байгууллага шийдвэр гаргах ба энэ тохиолдолд хариуцагчаас ажлаас халах сахилгын зөрчлийг үйлдсэн хэмээн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа хэрнэ ажлаас халах тушаал гаргаагүй, харин өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь дээрх хуульд зааснаар захиргааны байгууллага зөвхөн хуульд үндэслэж, хуулийн нөхцөл шаардлагад тохируулан шийдвэр гаргах болохоос хэн нэгний хүсэлтээр шийдвэр гаргах эрхгүй.
Г.П нь “архи уух асуудал гаргахгүй бөгөөд асуудал гаргавал хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрч байна” гэж бичгээр тайлбар гаргаж өгсөн байх ба энэ нь ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт биш байна.
Хариуцагчийн “Г.П нь 2011 оноос удаа дараа архи ууж, ажил тасалдаг, үйлчлүүлэгч иргэдтэй эвгүй харьцдаг, 2013 оны 01 дүгээр сарын тайлан мэдээг хоцроосон” гэх тайлбар нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй байх тул энэ талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүх зөвхөн захиргааны актын үндэслэл болсон үйл баримтыг шалгаж, эрх зүйн дүгнэлт өгөх учиртай.
Харин шүүхийн энэ шийдвэр нь захиргааны байгууллага Г.П-ийн сахилгын зөрчлийг шийдвэрлэх эрхийг хязгаарлахгүй болно.
“Урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэсэн хариуцагчийн гомдлын тухайд:
Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, улмаар энэ талаар тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан байна.
Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад Г.П-ийг ажлаас чөлөөлсөн дээрх тушаал хууль бус шийдвэр гэж үзэж, хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д зааснаар Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул заавал Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад гомдол гаргахыг шаардахгүй, хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ