| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/01104/И |
| Дугаар | 183/ШШ2017/01168 |
| Огноо | 2016-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2017/01168
| 2017 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2017/01168 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Т ” СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч тал “төлбөр дууссан” гэх үндэслэлээр 1 633 950 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-аас 20 546 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 20 546 төгрөгийг тус тус гаргуулж “Т СӨХ-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.04.11-ний өдөр төлсөн 41 093 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д. ЭНХЦЭЦЭГ