Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар  2022/ШЦТ/284

 

 

 

 

 

 

 

    2022       03         28                                   2022/ШЦТ/284

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

Улсын яллагч Ж.Баянжаргал,

Шүүгдэгч А.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2111 00654 0699 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн АБ, 1994 оны 08 дугаар сарын 20ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 18-720 тоотод оршин суух,

Урьд: 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1699 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ........................................

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Шүүгдэгч Боржигон овгийн АБ нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд иргэн О.Нямдаваагийн “гүүгл пийксл 3 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн О.Нямдаваад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч А.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 30 дугаар тал/ “ ...би 2021 оны 06 сарын 22-ны өдөр цагаа санахгүй байна Чингэлтэй дүүргийн нутаг 23 дугаар сургууль болон усан сантай хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн дээр 50 орчим насны эрэгтэй хүн явж байхаар нь түүний Х-3 гэсэн бичигтэй хар өнгийн гар утсыг гараас нь булаагаад авч яваад Монтел дээр очоод 80.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Нямдаваагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 15 дугаар тал/ “...Миний бие 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дотор байрлах сандал дээр сууж байтал 25 орчим насны хар савхин хүрэмтэй бараан өнгийн өмдтэй хар өнгийн саравчтай малгайтай цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн хүрч ирээд надад хандаад “та гар утсаараа яриулах боломж байна уу гэж асуусан бөгөөд хариуд нь хүлээж байгаарай, би өөрөө утсаараа яриадахъя гэж хэлтэл тухайн залуу цаашаа явж байх шиг харагдсан. Гэтэл удаагүй намайг гар утсаараа яриад байж байтал миний гар утсыг маш хурдтай булаагаад шүүрээд ертөнцийн зүгээр урагшаа гүйгээд зугтаагаад тухайн үед би хүмүүст хандан “хулгайч, наад хүнээ бариарай” гэж хэлээд араас нь хөөж гүйсэн. Миний гар утсыг авсан залуу ертөнцийн зүгээр урагшаа байрны дундуур гүйгээд зүүн тийш эргээд явчихсан...” гэх мэдүүлэг,  

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/, “Гүүгл пийксл” 3 загварын гар утсыг 600,000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/, Хохирол төлсөн гэх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 107 дугаар тал/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 54 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 46-48 дугаар тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.         

Шүүгдэгч Боржигон овгийн Амарсанаагийн Батжав нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд иргэн О.Нямдаваагийн “гүүгл пийксл 3 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн О.Нямдаваад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Нямдаваагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/, “Гүүгл пийксл” 3 загварын гар утсыг 600,000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/, Хохирол төлсөн гэх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 107 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгав.

Шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар 27-ны өдрийг хүртэл нийт 28 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож түүний  нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаар ялыг 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоов.

Хохирогч О.Нямдаваа нь мөрдөн шалгах ажиллагааны үед “хохирол барагдуулсан, гомдол, саналгүй ...” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 106 дугаар тал/-ээ бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи /хавтаст хэргийн 12 дугаар тал/-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч Боржигон овгийн АБыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.

4. Шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар 27-ны өдрийг хүртэл нийт 28 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож түүний нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаар ялыг  7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Шүүгдэгч А.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.Быг шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 ширхэг СиДи /хавтаст хэргийн 12 дугаар тал/-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН