Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

   

2022         05          03                                          2022/ШЦТ/58

       

       *******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2204000000047 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Г.Булаг-Ундрал

 Шүүгдэгч                                                  ******* нар оролцов.

 

*******онгол улсын иргэн, ...........оны ........дугаар сарын ......-ны өдөр............... төрсөн, .......настай, ........,......... боловсролтой, ............мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ......., ......... хамт Багануур дүүргийн ......дүгээр хороо, ..........дугаар гудамжны ........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Э А /РД: /.

******* нь хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт зүүн гараараа 1 удаа цохих, 1 удаа өшиглөх зэргээр зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславч мурийлт, хамрын нуруу, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “..........оны ....дугаар сарын .....-ны орой 23 цагийн үед ..............” баарны гадаа ******* нь хэл амаар доромжлоод байхаар нь тэсэхгүй гараараа нүүр лүү нь нэг удаа цохиж нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..........оны ......дугаар сарын .......-ны шөнө ......цагийн орчимд Багануур дүүргийн ......дүгээр хороо, “...........” баарны гадна Н ахыг тамхиа татаж дуусахыг хүлээгээд юм яриад зогсож байхад нөгөө согтуу залуу хажууд ирээд бид хоёрын хэнтэй нь юм яриад байгаа нь ойлгогдохгүй зогсоод байсан. Тэр залуу Н ахтай  маргалдаад барьцалдаад авахаар нь би нөгөө залууг хойноос нь татаад салгахад тэр залуу эргэж хараад миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохихоор нь нүүрээ дараад доошоо тонгойход миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/

*******өрдөн байцаалтад гэрч Н.З мэдүүлсэн: “..........оны .....дугаар сарын ......-ны өдөр ******* залгаад “би хүнд зодуулчихлаа” гэхээр нь очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

*******өрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...би .....оны ....дугаар сарын ...-ны орой 23 цагийн үед хуурай дүү ******* хамт “.....” бааранд сууж байгаад бид хоёр гарч тамхи татаж байхад 2 согтуу залуу “гөлөг минь чи намайг таних уу?” гээд А рүү агсраад байсан. А нэг залуутай нь зууралдаад заамдалцаад авахаар нь би салгаад А дагуулаад дотогшоо орох гэтэл нэг мэдэхэд А уурхайд ажилладаг ******* гэх залуугийн хамар луу цохьчихлоо гээд тэр залуугийн хамраас цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

*******өрдөн байцаалтад гэрч Б.Н мэдүүлсэн: “...*******айлд хаус баарны гадна *******өнх-Оргилтой хамт байж байхад А гэх залуу ******* маргалдаад байхаар нь “юу болоод, яагаад маргалдаад байна” гэж хэлтэл А намайг заамдаж авахад А цуг явсан ах бид хоёрыг салгасан. Тэгээд буцаад баар луу орж байхад ******* ******* зодолдоод байх шиг байсан. Би тухайн үед согтолт ихтэй байсан болохоор тэр хоёрыг хаана яаж цохьсон талаар хараагүй. Би газарт унаад босоод ирэхэд ******* “миний хамрыг саяын залуу өшиглөчихлөө” гэж хэлээд хамраас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

*******өрдөн байцаалтад гэрч Б.Г мэдүүлсэн: “...би ******* цэргийн алба цуг хаасан 2011 оноос хойш мэднэ. ******* аав, ээжийн хамт амьдарч байгаа архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, зан аашны хувьд нэг зангаараа даруухан, хар бор ажилд сайн, тусархуу их сайн залуу...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09шэ/175 дугаартай дүгнэлтэд: “******* биед хамар ясны хугарал, таславч мурийлт, хамрын нуруу, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх хамар ясны шинэ хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт шинжээч эмч ******* гэжээ. /хх-ийн 40-41/,

Яаралтай тусламжийн хуудсаар “...******* нь 2022.03.19-ний шөнө 00 цаг 35 минутад үзүүлсэн онош хамар ясны хугарал гэжээ. /хх-ийн 12-13/

           Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Э А...” гэжээ.  /хх-н 63/,

              Хохирогч ******* Прокурорын газарт гаргасан хүсэлтэд “*******лтангэрэл надаас уучлалт гуйж гэм буруугаа хүлээсэн. *******иний хамрын эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Бид хоорондоо эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-н 70/,

           Хаан банкны орлогын мэдүүлэгт “...2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ******* *******  дугаарын дансанд 1.000.000 төгрөгийн орлого хийсэн” гэжээ. /хх-ийн 18/

           Хохирогч ******* “согтолтын зэргийг шалгахад 0.82 хувьтай” гэсэн бөгөөд түүний нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5/

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын *******НБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 64/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       87/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь согтуугаар .........оны ........дугаар сарын .......-ны орой 23 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн .....дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “.........” нэртэй баарны гадна таарамжгүй харилцааны улмаас хохирогч ******* нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохих, 1 удаа өшиглөж улмаар түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславч мурийлт, хамрын нуруу, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...баарны гадны ******* нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “...тэр залуу эргэж хараад миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохихоор нь би нүүрээ дараад доошоо тонгойход миний нүүр лүү дахин хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, гэрч Н.З “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ******* залгаад “би хүнд зодуулчихлаа” гээд дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч ******* “...нэг мэдэхэд ******* уурхайд ажилладаг ******* гэх залуугийн хамар луу цохьчихлоо гээд тэр залуугийн хамраас цус гоожиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34/, гэрч Б.Н “... би буцаад баар луу орж байхад ******* намайг хойноос татаад түлхэж унагаад ******* зодолдоод байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36/, хохирогчийн биед хамар ясны хугарал, таславч мурийлт, хамрын нуруу, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09шэ/175 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41/, яаралтай тусламжийн хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь *******онгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг харахад хохирогч, шүүгдэгч архидан согтуурсан байдал, үл ойлголцол зэрэг нь нөлөөлсөн байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед хамар ясны шинэ хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Хохирогч ******* нь прокурорын газарт ирүүлсэн “эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан. Бид хоорондоо эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 70 дүгээр талд авагдсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.  

******* нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл .........., .......... хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 72-75/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд *******лтангэрэлд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Э А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Э А 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хохирлын гэм хорын зардалд 1.000.000 (нэг сая) төгрөг төлснийг дурдсугай.

7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛ*******АА