| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00310/И |
| Дугаар | 391 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 391
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Жи мобайл”ХХК-ий нэхэмжлэлтэй И.Шинэхүүд холбогдох “150.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... И.Шинэхүү нь манай компанитай 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1040286 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийг үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. И.Шнэхүү нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 100000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд И.Шинэхүүгээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 661 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнгийн дүнгийн 0.3 хувийн алданги 50000 төгрөг буюу нийт 150.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Жи мобайл”ХХК нь нэхэмжлэлтэй И.Шинэхүүд холбогдох “150.000 төгрөг” гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 150.000 төгрөгөөс 50.000 төгрөгийн алдангийг татгалзан үндсэн мөнгө болох 100.000 төгрөгөн дээр төлөхөөр тохиролцов. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхномин,
Харуицагч И.Шинэхүү гэж гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Жи мобайл”ХХК-ий нэхэмжлэлтэй И.Шинэхүүд холбогдох “150.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 150.000 төгрөгөөс 50.000 төгрөгийн алдангийг татгалзан үндсэн мөнгө болох 100.000 төгрөгөн дээр төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн хооронд хийсэн дээрх эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 100.000 төгрөнд тохирох 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Жи мобайл”ХХК-ий нэхэмжлэлтэй И.Шинэхүүд холбогдох “150.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 100.000 төгрөнд тохирох 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН