Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/277

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

 

Улсын яллагч Ц.С /онлайн/

Шүүгдэгч Г.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-т холбогдох эрүүгийн 200200********0 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, Г.О/регистрийн дугаар ******/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.О нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн “2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “*****г” ХХК-ийн үнэт эдлэлийн дэлгүүрт хулгайч нэвтэрч их хэмжээний алт, монетон эдлэл алдагдсан” гэх эрүүгийн 192500051 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж тус хэрэгт огт хамааралгүй, Г.О-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.4, 3.5 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 1925001******* дугаартай хэргийг шалгаж байсан мөрдөгч, комиссар Ц.М-ын эзэмшдэг “Мобиком” ХХК-ийн ********* дугаарын орсон, гарсан ярианы мэдээллийг гаргуулан авахаар “Мобиком” ХХК-ийн Орхон дахь салбарт 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг хүргүүлж өөрт нь холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийг хууль бусаар, мөрдөж мөшгисөн,

 

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн “2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “ ******” ХХК-ийн үнэт эдлэлийн дэлгүүрт нэвтэрч их хэмжээний алт, монетон эдлэл алдагдсан” гэх эрүүгийн 192500051 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа, тус хэрэгт огт хамааралгүй, өөрт нь холбогдох хэргийг шалгаж байсан мөрдөгч, комиссар Ц.М-ын эзэмшдэг “Мобиком” ХХК-ийн ******** дугаарын орсон, гарсан ярианы мэдээллийг гаргуулан авахаар “Мобиком” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ****** дугаартай албан бичгийг хүргүүлж өөрт нь холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийг хууль бусаар мөрдөж мөшгөсөн гэмт хэргээ нуун далдлахын тулд, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын ажлын байран дээрээ хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 3 удаагийн мөрдөгчийн тэмдэглэл буюу “2020 оны 02 сарын 18-ны өдөр бичсэн “...Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ченж нараас биечилсэн сурвалжилга хийхэд Ш гэх хочтой ченж энэ сард их хэмжээний алтан ээмэг, бөгж, гинж авсан талаар мэдээлэл авагдсан, цаашид Ш гэх этгээдийг хэн болохыг тогтоон ажиллана...” гэх,

“2020 оны 02 сарын 29-ний өдөр бичсэн “...Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ченж нараас мэдээлэл цуглуулах зорилгоор биечилсэн сурвалжилга хийхэд Ш гэх хочтой этгээд нь Л.О Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 хороолол **** тоотод бүртгэлтэй бөгөөд тус хаяган дээр оршин суудаггүй ******** дугаарын гар утас эзэмшдэг болохыг биечилсэн сурвалжилга хийж олж тогтоосон бөгөөд тухайн этгээд өмнө залилангийн гэмт хэрэгт холбогдож байсан гэх ба тухайн этгээдийг судлахад гэмт хэрэг үйлддэг этгээдүүдтэй их нийлдэг янз бүрийн алт үнэт эдлэл авч худалдан борлуулдаг..." гэх,

“2020 оны 03 сарын 21-ний өдөр бичсэн “...Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ченж нараас мэдээлэл цуглуулах зорилгоор биечилсэн сурвалжилга хийхэд Ш гэх хочтой этгээд нь Л.О Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 хороолол ***** тоотод бүртгэлтэй бөгөөд тус хаяган дээр оршин суудаггүй ****** дугаарын гар утас эзэмшдэг болохыг биечилсэн сурвалжпага хийж олж тогтоосон бөгөөд тухайн этгээдийн эзэмшиж байгаа гар утасны орсон, гарсан дэлгэрэнгүй лавлагааг авахаар үүрэн телефоны байгууллага руу албан тоот хүргүүлсэн...” гэх баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                    

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дээрх 2 зүйлчлэлд маргах зүйлгүй,мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

         -Хохирогч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Орхон, Хөвсгөл, Булган аймгуудыг хариуцсан мөрдөгчөөр ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд миний бие мөрдөн байцаалтын 1925001***** дугаартай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.3, 3.4, 3.5 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Г.О-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг илрүүлэхдээ насанд хүрээгүй М.О-ыг “цагдаа болгоно, хэргээс чинь салгаж өгнө, мөнгө өгнө” гэж хуурч мэхлэн сэтгэцэд нөлөөлөх өвсийг Ц.С-ээс авахуулж, мөн тээврийн хэрэгслээр хангаж, яллагдагч Б.Д, Г.Б нарт өгүүлэн дээрх хэргийг үйлдүүлэхэд бусдыг хатгаж, бусадтай хамжиж, зохион байгуулсан болох нь тогтоогдож, түүнд холбогдох хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай тус аймгийн прокурорын газарт хүргүүлсэн. Дээрх хэрэгт яллагдагч Г.О, М.О нарын ******** дугаарын ярианы дэлгэрэнгүй лавлагааг авахаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Л.Б-ийн зөвшөөрлөөр Орхон аймаг дахь Мобикомын салбарт хүргүүлсэн албан бичгийн хариуг авахаар 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Орхон аймаг дахь “Мобиком” ХХК-ийн салбар дээр очиж ахлах ажилтан Ц.Ц-аас ******* дугаарын ярианы дэлгэрэнгүй лавлагаа гэх 1 хуудас материал өгсөн. Гэтэл ахлах ажилтан гэх Ц.Ц нь надад хандаж “******* гэсэн утасны лавлагаа байна, энэ таны лавлагаа мөн үү, доод талд нь таны лавлагаа авч байгаа утасны дугаар байна” гэж хэлээд надад үзүүлсэн. Тэгэхээр нь би лавлагааг авч харахад эрүүгийн 1925001****** дугаартай хэргийн яллагдагч Г.О-ын ******** гэсэн гар утасны дугаар байсан. Би мобикомын ажилтнаас “лавлагааны доод талд ямар учиртай утасны дугаар бичсэн байгаа”-г лавлахад “энэ бичгийг хариуцаж авах хүнийх нь дугаар байгаа юм аа” гэж тайлбарласан. Энэ лавлагааг хаанаас, хэнээс ирүүлсэн талаар лавлахад цааш бичиг баримтуудыг үзэж байснаа “ийм бичиг ирсэн” гээд гаргаж ирсэн. Дээрх бичгийг харахад 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 39/03-***** дугаартай “...Тус тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.О-т шалгагдаж байгаа 192500051 дугаартай хэрэгт ****** дугаарын утасны 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орсон, гарсан дуудлага, мессежний дэлгэрэнгүй лавлагааг гарган ирүүлж манай ажилд тусална уу гэж бичээд ... миний ашигладаг ******** дугаарын орсон, гарсан ярианы мэдээлэл байсан тул Ц.Ц-аас дээрх лавлагааг би өөрөө аваад өөрийнх нь нэр, албан тушаалыг нь тэмдэглэж аваад явсан. Миний шалгасан мөрдөн байцаалтын хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Онь өөрийнхөө шалгаж байгаа эрүүгийн хэрэгт миний ашигладаг ******** дугаарын орсон, гарсан ярианы мэдээллийг “Мобиком” ХХК-аас гаргуулан авсан байсан тул энэ талаар шалгуулах зорилгоор Улсын ерөнхий прокурорын газарт танилцуулга хүргүүлсэн. “Мобиком” ХХК-ийн ******** дугаарыг 2018 оноос хойш эхлэн ашиглаж байна, дээрх дугаар миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Би Г.О-т холбогдох гомдол, мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шиг санагдаж байна хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас хойш Г.О-ыг дуудаж мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахдаа түүний ******** дугаарын утас руу өөрийн ******** дугаараас байнга залгаж дууддаг байсан. Миний бие Орхон аймагт ажилладаг учир ажлын дугаар байхгүй тул өөрийн хувийн хэрэгцээнд ашигладаг ******** дугаараар уулзах хүмүүсээ дууддаг юм. Тийм болохоор 2019 оны 07 дугаар сараас хойш Г.О нь миний дээрх ******** дугаарыг ашигладаг болохыг мэдэж байсан юм. Миний энэ дугаар руу ч гэсэн залгаж хэрэгтэй холбоотой зүйлийг асууж тодруулдаг байсан. Г.О миний энэ дугаарыг 2019 оны 07 дугаар сараас хойш мэддэг болсон, бараг цээжилчихсэн ч байж магадгүй юм. Албан бичиг дээрх орсон, гарсан ярианы мэдээллийг гаргуулан авах хугацааг ажиглахаар яг түүнд холбогдох хэргийг шалгаж байх цаг хугацааны мэдээллийг авахаар албан бичигт дурдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 13-15 хуудас/,

 

         -Хохирогч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Тухайн үед Г.О нь надтай ирж уулзсан. Тэгэхдээ “ахаа та миний лавлагааг Мобикомоос авсан байна” гэхээр нь “чи ямар дугаарын лавлагааг авах гэж явуулсан юм бэ” гэхэд “хулгайн хэрэг дээр” гэж хэлсэн. Тэгэхээр нь “хулгайн хэрэг дээр халхавчлаад миний дугаарын мэдээллийг авах гэж байгаа юм байна” гэж бодоод “чи хэргээ аваад ирээч харья” гэхэд нэг хулгайн хэрэг авч ирээд О гэх хүний цагдаагийн байгууллагын АСАП сан дээрх зурагтай лавлагааг харуулсан ба уг лавлагаан дээр ******** дугаар бичсэн байсан. Уг лавлагааг хэзээ нь гаргаад хэзээ нь ******** дугаарыг бичсэн болохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Миний хувьд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр уг лавлагааг “Мобиком” ХХК-ийн Орхон аймаг дахь салбараас хүлээж авснаас хойш 1 хоногийн дараа буюу маргааш нь Г.О над руу утсаар залгаад “та миний лавлагааг авсан байна” гэж хэлэхээр нь “чи өөрөө ирээд уулз” гэхэд над дээр ирээд уулзсан юм... Хэрэв үнэхээр эзэнгүй хэрэг дээр лавлагаа авахаар бол боломжит хамгийн урт хугацаагаар авах ёстой. Гэтэл миний утасны лавлагааг авахдаа яг өөрийнх нь хэргийг шалгаж байх хугацааны лавлагааг л авахаар албан бичиг явуулсан байсан. “...Би “Мобиком” ХХК-ийн Орхон аймаг дахь салбараас 2020 оны 04 сарын 13-ны өдөр дээрх лавлагааг авсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойш санагдаад байна. Яг цагийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Тэр үед л манай өрөөнд орж ирж уулзсан юм. Надад “О гэдэг хүний мэдээллийг авах гэж байсан юм” гээд Цагдаагийн байгууллагын АСАП сангийн зурагтай лавлагаа харуулсан өөр зүйл харуулаагүй...” гэсэн мэдүүлэг /2хх 164-165, 166-167 хуудас/,

 

       - Гэрч П.М-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: /Орхон аймаг дахь цагдаагийн газрын бичиг хэргийн эрхлэгч/ “...Миний бие Орхон аймаг дахь Цагдаагийн газарт бичиг хэргийн эрхлэгч, архивчаар ажилладаг. Ажлын тодорхойлолтод тусгагдсанаар хугацаатай болон хугацаагүй бичгийг бүртгэж, хяналт тавих, даргын өгсөн үүргийн биелэлтийг тооцох, тушаал, албан бичигт дугаар олгох, архивын хадгаламжийн нэгжийг үүсгэж хадгалах чиг үүрэгтэй. Тухайн өдөр нийт 31 бичгийн дугаар авч холбогдох газарт хүргэгдсэн байна. Уг бичгүүд бүгд л ар хэсэгт хянасан, боловсруулсан хувьтай байна. Харин Г.О-ын дугаар авсан бичгийн архивын нэгжид үлдэх хувийн ар хэсэгт хянасан, боловсруулсан талаарх гарын үсэггүй хувийг үлдээсэн байна. Энэ үлдсэн хувь нь архивын нэгжийн шаардлага хангахгүй хувийг үлдээсэн байна. Тухайн алба хаагч явуулах бичгээ өөрөө боловсруулна” гэсэн мэдүүлэг /1хх 21-22 хуудас/,

 

         - Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: /“Мобиком корпораци” ХХК-ийн Орхон аймгийн салбарын захирал/ “...Манай салбарын хувьд ахлах ажилтан Ц нь албан бичгийг хүлээн авч файл хэлбэрийн хүснэгт дээр албан бичгийн огноо, дугаар зэргийг тэмдэглэж аваад, албан бичгийг скайнердаад “Мобиком” ХХК-ийн Хууль зүйн хэлтэс рүү цахим хэлбэрээр хүргүүлж хариу нь ирсэн даруйд зөвшөөрөл авахаар дугаараа үлдээсэн алба хаагчийн утас руу мэдэгддэг юм...” гэсэн мэдүүлэг /1хх 24 хуудас/,

 

         - Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  /Мобиком корпораци” ХХК-ийн Орхон аймгийн салбарын ахлах ажилтан/ “...Цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрөлтэй албан бичгийг миний бие хүлээн авч манайд ирсэн огноо, албан бичгийн дугаар, албан бичгийн хариу гарсан талаарх хэнд мэдээлэл өгөх вэ? гэдэг хүний дугаар зэргийг тэмдэглэж авдаг. Тэгэхдээ ямар нэгэн бүртгэлийн дэвтэр байхгүй файл хэлбэрээр бүртгэж авдаг. Тэгээд Улаанбаатар хот дахь хуулийн хэлтэс рүү бичгийг хүргүүлдэг. Миний хувьд албан бичгийн хариуг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид андуураад өгчихсөн юм. Би утасны дугаарыг нь тэмдэглэж авдаг юм, файлаас харахад ******* дугаараар холбогдож хариуг өгөх ёстой байсан боловч Авлигатай тэмцэх газрын алба хаагчид андуурч өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /1хх- 25 хуудас/, дахин мэдүүлсэн: “...Мөрдөгч М нь “******** дугаарын орсон, гарсан ярианы мэдээлэл миний утасны дугаарынх байна” гэж надаас авсан өдрийн маргааш нь цагдаагийн ажилтан Г.О гэх залуу Ц.М мөрдөгчийн авч явсан ******** дугаарын орсон гарсан ярианы мэдээллийг авахаар ирсэн. Тэгэхээр нь би Г.О гэх цагдаагийн ажилтан залууд “*********” гэх утасны дугаарын эзэн нь ирээд албан бичгийн хариуг аваад явсан” гэж хэлсэн чинь цагдаагийн ажилтан Г.О гэх залуу албан бичгийн нууцлал алдаж, өгөх ёсгүй хүнд хариу өгч явуулсан байна” гэж уурлаад миний өрөөнөөс гараад явсан. Цагдаагийн ажилтан Г.О гэх залуу тухайн үед миний хажууд хэн нэгэн хүнтэй утсаар холбогдож ярьсан зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /2хх 185-186 хуудас/,

 

       - Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: /Орхон аймаг дахь Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга/ Тухайн үед эрүүгийн мөрдөгч Г.О нь дугаарын мэдээллийг авах шаардлагатай талаар л танилцуулж байсан. Дугаарын мэдээллийг авснаар Орхон аймагт хулгайлах гэмт хэрэг үйлддэг хүмүүстэй холбогдсон холболтыг шалгана гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 26-27 хуудас/,

 

       - Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: / ******** дугаарын эзэмшигч/ Миний хувьд ******** дугаарыг 2005 билүү 2002 онд Говь-Алтай аймагт ажиллаж, амьдардаг байх үедээ 100.000 төгрөгөөр хувь хүнээс худалдаж авч байсан түүнээс хойш хугацаанд ашиглаж байна. Би хувиараа алт, монетон эдлэл худалдан авдаг ажил эрхэлдэггүй. Хувиараа алт, монетон эдлэл худалдаж авдаг иргэдтэй нийлдэг хамтран ажилладаг зүйл байхгүй. Надад Орхон аймагт таних хүн байхгүй. Ш гэх хочтой хүн мэдэхгүй, тийм хочтой хүн сонсоогүй, танихгүй юм байна. Миний ******** дугаарын утас руу буюу над руу цагдаагаас ярьж байгаагүй санагдаж байна. Би ******** дугаарыг мэдэхгүй байна, над руу ч энэ дугаараас залгаж байгаагүй байх...” гэсэн мэдүүлэг /1 хх 138-139 хуудас/,

 

        - Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /Л.О-ийн нөхөр/ “...Миний бие эхнэр Л.О-ийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо ***** тоотод оршин сууж байна. Бид хоёр 1991 оноос хойш л хамт амьдарч байна. Оюунаа л гэж дууддаг Ш гэх хочилж дууддаг зүйл байхгүй. Энэ дугаарыг Л.О л ашигладаг 2000 оноос хойш л ашиглаж байгаа. Өөр хүн огт ашиглаж байгаагүй. Эхнэр бид 2  хувиараа алт, монетон эдлэл худалдан авдаг ажил эрхэлж байгаагүй. Бид хувиараа алт, монетон эдлэл худалдан авдаг иргэдтэй хамтран ажилладаггүй. Орхон аймагт таньж мэддэг хүн байхгүй. Ш гэх хочтой хүн танихгүй” гэсэн мэдүүлэг /1 хх 141 хуудас/

 

     -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хавсаргагдсан Орхон аймаг дахь Цагдаагийн газраас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр №39/03-**** дугаартай “Мобиком корпораци” ХХК-нд хандсан “Тус тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.О-т шалгагдаж байгаа 192500051 дугаартай ******** дугаарын утасны 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орсон, гарсан дуудлага, мессежний дэлгэрэнгүй лавлагааг гарган ирүүлж манай ажилд тусална уу” гэсэн албан бичиг /1хх 11 хуудас/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хавсаргагдсан “Мобиком корпораци” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №18/**** дугаартай Орхон аймгийн цагдаагийн газарт хүргүүлсэн “Танай 39/03-**** тоот албан бичгийн дагуу ******** дугаарын 2020.02.01-2020.03.03-ны хоорондох хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичиг /1 хх 10 хуудас/,

 

        - Мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 192500051 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал:         Хэрэг  бүртгэлтийн 192500051 дугаартай хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.3 дахь заалтад зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн “2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “***** ХХК-ийн үнэт эдлэлийн дэлгүүрт нэвтэрч их хэмжээний алт, монетон эдлэл алдагдсан” гэх 1 хавтаст, үдэж дугаарласан хавтаст хэрэг байх ба Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Омөрдөн шалгах ажиллагаа явуулж байв.

Хавтаст хэрэгт авагдсан 2020.02.18-ны өдрийн огноотой эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.О-ын бичсэн мөрдөгчийн тэмдэглэлээр “... Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ченж нараас биечилсэн сурвалжлага хийхэд Ш гэх хочтой ченж энэ сард их хэмжээний алтан ээмэг, бөгж, гинж авсан талаар мэдээлэл авагдсан, цаашид Ш гэх этгээдийг хэн болохыг тогтоон ажиллана...”, /1хх 92 хуудас/

2020.02.29-ний өдрийн огноотой эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч "Г.О-ын бичсэн мөрдөгчийн тэмдэглэлээр “....Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ченж нараас мэдээлэл цуглуулах зорилгоор биечилсэн сурвалжлага хийж ажиллаа. Үүнд: Ш гэх хочтой этгээд нь Л.О Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 хороолол Чингүнжавын **** тоотод бүртгэлтэй бөгөөд тус хаягт оршин суудаггүй ******* дугаарын гар утас эзэмшдэг болохыг биечилсэн сурвалжилга хийж олж тогтоосон бөгөөд тухайн этгээд нь урьд өмнө залилангийн гэмт хэрэгт холбогдож байсан гэх бөгөөд тухайн этгээдийг судлахад гэмт хэрэг үйлддэг этгээдүүдтэй их нийлдэг тухай хүмүүсээс янз бүрийн алт үнэт эдлэл авч худалдан борлуулдаг талаар мэдээлэл өгч байв..." гэх /1хх 93 хуудас/ тэмдэглэлүүдийг дараалуулан хэрэгт үдсэн уг хоёр тэмдэглэлийн араас Л.О-ийн иргэний үнэмлэхийн зурагтай лавлагааг хийж /1хх 95 хуудас/ ******** дугаарыг гараар бичсэн. Мөн 2020.03.03-ны өдрийн 39/03-**** дугаарын албан бичгийн хуулбар хувийг үдсэн байв.

2020.03.21-ний өдрийн огноотой эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.О-ын бичсэн мөрдөгчийн тэмдэглэлээр “...Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ченж нараас мэдээлэл цуглуулах зорилгоор биечилсэн сурвалжилга хийж ажиллаа. Үүнд Ш гэх хочтой этгээд нь Л.О Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол Чингүнжавын **** тоотод бүртгэлтэй бөгөөд тус хаяган дээр оршин суудаггүй ******** дугаарын гар утас эзэмшдэг болохыг биечилсэн сурвалжилга хийж олж тогтоосон бөгөөд тухайн этгээдийн эзэмшиж байгаа гар утасны орсон, гарсан дэлгэрэнгүй лавлагааг авахаар үүрэн телефоны байгууллага руу албан тоот хүргүүлсэн” гэх тэмдэглэл /1хх-112/, хавтаст хэрэгт тусгагдсан байна.

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.О-ын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах” тухай мөрдөгчийн тогтоол хийгдсэн ажиллагааны танилцуулга болон цаашид хийгдсэн ажиллагааны танилцуулга дээр дээрх ******** дугаарын талаарх мэдээллийг авахаар албан бичиг хүргүүлсэн талаар болон Л.О гэж хүний талаарх тэмдэглэлүүдээс дурьдаагүй байв...” /1хх-30, 89, 92, 93, 96, 112,114 хуудас/ гэжээ.

        Мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэлд

“Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: “...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийг шүүж үзэхэд нийт 31 албан бичиг боловсруулж явуулсан харагдах ба уг албан бичгүүдийн ар хэсэгт нь хянасан, боловсруулсан хэсэгт хянасан, боловсруулсан албан тушаалтны гарын үсэг зурсан байв. Харин 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 39/03-1183 дугаартай албан бичиг нь “Мобиком” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт” хаягласан ******** дугаарын орсон, гарсан ярианы мэдээллийг гаргуулан авах тухай цагдаагийн газрын дэд дарга Г.Э, аймгийн ерөнхий прокурор Л.Б нарын гарын үсэг зурж, тэмдэг дарагдсан ар хэсэгт боловсруулсан, хянасан хэсэг байхгүй боловсруулсан, хянасан албан тушаалтны гарын үсэггүй архивын нэгжийн шаардлага хангахгүй бичиг байв.” /1хх 117, 131 хуудас/ гэжээ.

          Мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Г.О-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Уг гар утас нь ******** дугаарыг ашигладаг мэдээлэл харагдах ба дуудлага цэс рүү нэвтэрч харилцагчид гэх цэс рүү орж хадгалсан дугааруудыг шүүж үзэхэд “********" гэсэн нэрээр ******** дугаарыг хадгалсан байх бөгөөд утасны дуудлага хийсэн түүхийг үзэхэд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цаг 05 минутанд ******** дугаар руу холбогдсон цаг хугацаанаас хойш үзлэг хийж байгаа өдрийг хүртэл хугацааны гадагш гарсан болон орсон дуудлагын түүх хадгалагдсан ******** дугаартай холбогдсон талаарх мэдээлэл бүртгэгдээгүй байв.

Мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эрүүгийн 1925001260*** дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлд

“...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Мөрдөн байцаалтын 1925001260**дугаартай хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Г.О нарын 5 хүнд холбогдох хавтаст хэрэг байв...

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ц.М нь Орхон аймгийн прокурорын газраас шалгуулахаар ирүүлсэн гомдол, мэдээлэлд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Г. О-т холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Г.О-ыг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр, 2019 оны 11 дүгээр сарын 05, 12-ны өдрүүдэд яллагдагчаар болон дахин мэдүүлэг авсан ба түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байв. Яллагдагч Г.О-т 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэргийн материал танилцуулсан байв.

      Г.О-т ял өөрчлөн сонсгож 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авч 02 сарын 20-ны өдөр хэргийн материал танилцуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байв... /2хх-8, 86-87, 88, 95-97, 102-104, 133,155 хуудас/ гэжээ.

        - “Мобиком корпораци” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ***** дугаартай албан бичгээр ирүүлсэн “******** дугаарын 2020.02.01-2020.03.03-ны хоорондох хугацааны гадагш ярьсан болон мессеж илгээсэн дугаарын лавлагааг хүргүүлэв” /1 хх 155-161 хуудас /

 

       - “Мобиком корпораци” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №11 дугаартай “бүртгэл хүргүүлэх тухай” албан бичиг “Салбарын ахлах ажилтан мэдээлэл авах хүсэлт бүхий албан тоотыг хүлээж аваад тус файл дээр хүлээж авсан огноо болон албан тоотын дугаар, хариу ирсэн тохиолдолд ямар утсаар мэдэгдэх талаар тэмдэглэн авч үлдээд ирсэн албан тоотыг хууль зүйн хэлтэст цахимаар явуулдаг. Албан тоотын хариу ирсэн даруйд тэмдэглэж авсан дугаарт мэдээлэл хүргэсний дагуу албан тоотыг гардуулдаг болно.” Гэх албан бичиг /1 хх163-164 хуудас/,

 

        - “Мобиком корпораци” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №18/2895 дугаартай албан бичгээр ирүүлсэн “********” дугаартай хэрэглэгчийн мэдээлэл” /1 хх 167-168 хуудас/,

 

        -“Мобиком корпораци” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18/2896 дугаартай албан бичгээр ирүүлсэн “********,********, ******** дугааруудын эзэмшигчдийн мэдээлэл, гарсан дуудлагын мессежний бүртгэл” /1хх 169, 171-173, 216, 218-219 хуудас/,

 

       - Мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ********, ********, ******** дугааруудын гарсан яриа, мессежний биллд үзлэг хийсэн тэмдэглэлд: Үзлэгээр: “Ц.М-ын эзэмшилд бүртгэлтэй ******** дугаарын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд нийт 6 удаа ******** дугаарын утас руу холбогдсон байв.” гэжээ. /1 хх-170 хуудас /,

 

       -Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №17а/1144 дугаартай албан бичгээр ирүүлсэн “2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагаа сэдэвт сургалт зохион байгуулах тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны *** дугаар тушаал оролцох алба хаагчдын нэрс, сургалтын ирц зэрэг холбогдох материалууд” /1хх 229-240 хуудас/,

 

       - Орхон аймаг дахь цагдаагийн газрын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №39/03-2938 дугаартай “Г.О нь 2020 оны 04, 05 дугаар саруудад Улаанбаатар хот болон бусад орон нутагт томилолтоор ажиллаагүй болно” гэсэн албан бичиг /1хх 242 хуудас/,

 

      - Орхон аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №39/03-2794 дугаартай албан бичгээр ирүүлсэн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн албан тушаалын тодорхойлолт /1хх 243-250 хуудас, 2хх 1-7 хуудас/,

 

       - Орхон аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын 2020 оны 02, 03, 04, 35 дугаар сарын ирцийн бүртгэл /2хх 187-194 хуудас/,

 

      - Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 8а/2122 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд нэвтрэх зрхийн ******** дугаар бүхий хэрэглэгчийн холбогдох мэдээллийн сангаас хайлт, лавлагаа хийсэн талаарх түүхчилсэн мэдээлэл, хавсралтын хамт” /2хх 250 хуудас, Зхх-1 хуудас/,

 

-Шүүгдэгч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие 2020 оны 04, 05 дугаар сард уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зорилгоор Улаанбаатар хотод томилолтоор ажиллаагүй юм. Харин 2019 оны 04, 05 сард санагдаж байна, одоо санахгүй байна томилолтоор ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг /2хх 176-177 хуудас/, “...Тухайн үед өөрийнхөө шалгаж байсан хэрэг бүртгэлтийн 192500051 дугаартай хэргээс Ц.М-т мөрдөгчид зөвхөн Л.О гэх хүний тухай мэдээлэл авагдсан талаар миний өөрийн бичсэн мөрдөгчийн тэмдэглэл билүү илтгэх хуудас, Л.О гэх хүний Цагдаагийн байгууллагын нэгдсэн сан болох “eservice” гэх сангаас хэвлэн авсан иргэний мэдээллийн зурагтай лавлагаа... зэргийг үзүүлсэн Л.О гэх хүний Цагдаагийн байгууллагын нэгдсэн сан болох “eservice” гэх сангаас хэвлэн авсан иргэний мэдээллийн лавлагаан дээр би өөрийн гараар ******** гэх утасны дугаарыг бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 195-198 хуудас/,  “...Тухайн үед биечилсэн сурвалжилгаар ажиллаж байхдаа л олж авсан мэдээлэл байгаа юм. Тэр үедээ ******** дугаарыг олж авсан ба тэр дугаараар нь шүүж үзээд Л.О гэдэг хүн байна гэж мэдсэн. Орхон аймгийн Эрүүгийн цагдаагийн тасагт ашигладаг өөрсдийн бүрдүүлсэн мэдээллийн сангаас л харсан. Тэгэхдээ мэдээллийн сан ч гэх нь хаашаа юм тийм дэлгэрэнгүй мэдээлэл бол байхгүй регистрийн дугаар, овог нэр л гарч ирдэг юм. Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас л авсан, хугацааны хувьд би санахгүй байна. Миний хувьд 2020 оны 02 сард ******** дугаарын эзэмшигч нь Л_О гэдгийг мэдчихсэн байсан учир сангаас заавал хараад байх шаардлага байгаагүй. Харин 2020 оны 04 дүгээр сарын 15 билүү 16-ны хувьд хэргийн хугацаа дуусч байсан тул прокурорт танилцуулах үүднээс л мэдээллийг сангаас гаргаж авч хэрэгт хавсаргасан юм...” гэсэн мэдүүлэг /2хх 206-207 хуудас/

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 3 хх 02 хуудас/

 

-Г.О-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх, 168-173, 174-177 хуудас/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.О нь   нотлох баримт хуурамчаар үйлдсэн, мөрдөгчийг хууль бусаар мөрдөн мөшигсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 10.800.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоолгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, 1.Мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “Мобиком корпораци ХХК-аас хураан авсан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18/1551 дугаартай албан бичиг, түүний хавсралт 6 хуудас /2хх-155-160 дугаар хуудсанд үдэгдсэн/, 2.Мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор эрүүгийн 192500051 дугаартай хэрэг дээр бичигдсэн “мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 18, 2020 оны 02 дугаар сарын 29, 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэлүүд /2хх 215-219 хуудас/-ийг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

  Шүүгдэгч Г.О нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн “2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “******” ХХК-ийн үнэт эдлэлийн дэлгүүрт хулгайч нэвтэрч их хэмжээний алт, монетон эдлэл алдагдсан” гэх эрүүгийн 192500051 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж тус хэрэгт огт хамааралгүй, Г.О-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.4, 3.5 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 192500126**** дугаартай хэргийг шалгаж байсан мөрдөгч, комиссар Ц.М-ынэзэмшдэг “Мобиком” ХХК-ийн ******** дугаарын орсон, гарсан ярианы мэдээллийг гаргуулан авахаар “Мобиком” ХХК-ийн Орхон дахь салбарт 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 39/03-1183 дугаартай албан бичгийг хүргүүлж өөрт нь холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийг хууль бусаар, мөрдөж мөшгисөн,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн “2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “ ******” ХХК-ийн үнэт эдлэлийн дэлгүүрт нэвтэрч их хэмжээний алт, монетон эдлэл алдагдсан” гэх эрүүгийн 192500051 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа, тус хэрэгт огт хамааралгүй, өөрт нь холбогдох хэргийг шалгаж байсан мөрдөгч, комиссар Ц.М-ын эзэмшдэг “Мобиком” ХХК-ийн ******** дугаарын орсон, гарсан ярианы мэдээллийг гаргуулан авахаар “Мобиком” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 39/03-1183 дугаартай албан бичгийг хүргүүлж өөрт нь холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийг хууль бусаар мөрдөж мөшгөсөн гэмт хэргээ нуун далдлахын тулд, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын ажлын байран дээрээ хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 3 удаагийн мөрдөгчийн тэмдэглэл буюу “2020 оны 02 сарын 18-ны өдөр бичсэн “...Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ченж нараас биечилсэн сурвалжилга хийхэд Ш гэх хочтой ченж энэ сард их хэмжээний алтан ээмэг, бөгж, гинж авсан талаар мэдээлэл авагдсан, цаашид Ш гэх этгээдийг хэн болохыг тогтоон ажиллана...” гэх,

“2020 оны 02 сарын 29-ний өдөр бичсэн “...Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ченж нараас мэдээлэл цуглуулах зорилгоор биечилсэн сурвалжилга хийхэд Ш гэх хочтой этгээд нь Л.О Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 хороолол Чингүнжавын **** тоотод бүртгэлтэй бөгөөд тус хаяган дээр оршин суудаггүй ******** дугаарын гар утас эзэмшдэг болохыг биечилсэн сурвалжилга хийж олж тогтоосон бөгөөд тухайн этгээд өмнө залилангийн гэмт хэрэгт холбогдож байсан гэх ба тухайн этгээдийг судлахад гэмт хэрэг үйлддэг этгээдүүдтэй их нийлдэг янз бүрийн алт үнэт эдлэл авч худалдан борлуулдаг..." гэх,

“2020 оны 03 сарын 21-ний өдөр бичсэн “...Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ченж нараас мэдээлэл цуглуулах зорилгоор биечилсэн сурвалжилга хийхэд Ш гэх хочтой этгээд нь Л.О Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 хороолол Чингүнжавын **** тоотод бүртгэлтэй бөгөөд тус хаяган дээр оршин суудаггүй ******** дугаарын гар утас эзэмшдэг болохыг биечилсэн сурвалжпага хийж олж тогтоосон бөгөөд тухайн этгээдийн эзэмшиж байгаа гар утасны орсон, гарсан дэлгэрэнгүй лавлагааг авахаар үүрэн телефоны байгууллага руу албан тоот хүргүүлсэн...” гэх баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дээрх 2 зүйлчлэлд маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.М-ынөгсөн: “Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Л.Б-ийн зөвшөөрлөөр Орхон аймаг дахь Мобикомын салбарт хүргүүлсэн албан бичгийн хариуг авахаар 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд Орхон аймаг дахь “Мобиком” ХХК-ийн салбар дээр очиж ахлах ажилтан Ц.Ц-аас ********, ******, ******* дугаарын ярианы дэлгэрэнгүй лавлагаа гэх 1 хуудас материал өгсөн. Гэтэл ахлах ажилтан гэх Ц.Ц нь надад хандаж “******** гэсэн утасны лавлагаа байна, энэ таны лавлагаа мөн үү, доод талд нь таны лавлагаа авч байгаа утасны дугаар байна” гэж хэлээд надад үзүүлсэн. Тэгэхээр нь би лавлагааг авч харахад эрүүгийн 1925001260*** дугаартай хэргийн яллагдагч Г.О-ын ******** гэсэн гар утасны дугаар байсан. Би мобикомын ажилтнаас “лавлагааны доод талд ямар учиртай утасны дугаар бичсэн байгаа”-г лавлахад “энэ бичгийг хариуцаж авах хүнийх нь дугаар байгаа юм аа” гэж тайлбарласан. Энэ лавлагааг хаанаас, хэнээс ирүүлсэн талаар лавлахад цааш бичиг баримтуудыг үзэж байснаа “ийм бичиг ирсэн” гээд гаргаж ирсэн. Дээрх бичгийг харахад 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 39/03-1183 дугаартай “...Тус тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.О/Утас:********/-т шалгагдаж байгаа 192500051 дугаартай хэрэгт ******** дугаарын утасны 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орсон, гарсан дуудлага, мессежний дэлгэрэнгүй лавлагааг гарган ирүүлж манай ажилд тусална уу гэж бичээд ... миний ашигладаг ******** дугаарын орсон, гарсан ярианы мэдээлэл байсан тул Ц.Ц-аас дээрх лавлагааг би өөрөө аваад өөрийнх нь нэр, албан тушаалыг нь тэмдэглэж аваад явсан. Миний шалгасан мөрдөн байцаалтын хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Онь өөрийнхөө шалгаж байгаа эрүүгийн хэрэгт миний ашигладаг ******** дугаарын орсон, гарсан ярианы мэдээллийг “Мобиком” ХХК-аас гаргуулан авсан байсан тул энэ талаар шалгуулах зорилгоор Улсын ерөнхий прокурорын газарт танилцуулга хүргүүлсэн. “Мобиком” ХХК-ийн ******** дугаарыг 2018 оноос хойш эхлэн ашиглаж байна, дээрх дугаар миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Би Г.О-т холбогдох гомдол, мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шиг санагдаж байна хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас хойш Г.О-ыг дуудаж мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахдаа түүний ******** дугаарын утас руу өөрийн ******** дугаараас байнга залгаж дууддаг байсан. Миний бие Орхон аймагт ажилладаг учир ажлын дугаар байхгүй учир өөрийн хувийн хэрэгцээнд ашигладаг ******** дугаараар уулзах хүмүүсээ дууддаг юм. Тийм болохоор 2019 оны 07 дугаар сараас хойш Г.О нь миний дээрх ******** дугаарыг ашигладаг болохыг мэдэж байсан юм. Миний энэ дугаар руу ч гэсэн залгаж хэрэгтэй холбоотой зүйлийг асууж тодруулдаг байсан. Г.О миний энэ дугаарыг 2019 оны 07 дугаар сараас хойш мэддэг болсон, бараг цээжилчихсэн ч байж магадгүй юм. Албан бичиг дээрх орсон, гарсан ярианы мэдээллийг гаргуулан авах хугацааг ажиглахаар яг түүнд холбогдох хэргийг шалгаж байх цаг хугацааны мэдээллийг авахаар албан бичигт дурдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 13-15 хуудас/, Танай 39/03-1183 тоот албан бичгийн дагуу “******** дугаарын 2020.02.01-2020.03.03-ны хоорондох хугацааны гадагш ярьсан болон мессеж илгээсэн дугаарын лавлагааг хүргүүлэв гэх “Мобиком корпораци” ХХК-ийн Орхон аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №18/1551 дугаартай албан бичиг /1 хх 155-161 хуудас /,  “Мобиком корпораци” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №18/2895 дугаартай албан бичгээр ирүүлсэн “********” дугаартай хэрэглэгчийн мэдээлэл” /1 хх 167-168 хуудас/, “Мобиком корпораци” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18/2896 дугаартай албан бичгээр ирүүлсэн “********, ********, ******** дугааруудын эзэмшигчдийн мэдээлэл, гарсан дуудлагын мессежний бүртгэл” /1хх 169, 171-173, 216, 218-219 хуудас/, Мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ********, ********, ******** дугааруудын гарсан яриа, мессежний биллд үзлэг хийсэн тэмдэглэл, “Мобиком корпораци” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №11 дугаартай: “Салбарын ахлах ажилтан мэдээлэл авах хүсэлт бүхий албан тоотыг хүлээж аваад тус файл дээр хүлээж авсан огноо болон албан тоотын дугаар, хариу ирсэн тохиолдолд ямар утсаар мэдэгдэх талаар тэмдэглэн авч үлдээд ирсэн албан тоотыг хууль зүйн хэлтэст цахимаар явуулдаг. Албан тоотын хариу ирсэн даруйд тэмдэглэж авсан дугаарт мэдээлэл хүргэсний дагуу албан тоотыг гардуулдаг болно.” гэсэн Авилгатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн “бүртгэл хүргүүлэх тухай” албан бичиг  /1хх163-164 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Нийслэлийн прокуророос шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 2 дахь  хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг өөрт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийг хууль бусаар мөрдөн мөшигсөн, нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч Ц.М нь хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.          

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Мобиком корпораци ХХК-аас хураан авсан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18/1551 дугаартай албан бичиг, түүний хавсралт 6 хуудас /2хх-155-160 дугаар хуудсанд үдэгдсэн/, эрүүгийн 192500051 дугаартай хэрэг дээр бичигдсэн “мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 18, 2020 оны 02 дугаар сарын 29, 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэлүүд /2хх 215-219 хуудас/-т авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 2 дахь 2.12-т  хэсэгт зааснаар өөрт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийг хууль бусаар мөрдөн мөшигсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан 10.800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 жилийн хугацаанд сард 300.000  /гурван зуун мянга /  төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-ярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Мобиком корпораци ХХК-аас хураан авсан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18/1551 дугаартай албан бичиг, түүний хавсралт 6 хуудас /2хх-155-160 дугаар хуудсанд үдэгдсэн/, эрүүгийн 192500051 дугаартай хэрэг дээр бичигдсэн “мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 18, 2020 оны 02 дугаар сарын 29, 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэлүүд /2хх 215-219 хуудас/-т авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ш.Э.